Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Батцэнгэл |
Хэргийн индекс | 162/2022/0198/Э |
Дугаар | 2022/ШЦТ/221 |
Огноо | 2022-12-07 |
Зүйл хэсэг | 27.10.2.3., |
Улсын яллагч | Д.Рэгзэдмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2022/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Д.Рэгзэдмаа,
Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн ******* сумын Соёлын төвд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Рэгзэдмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ийн *******, / РД: ******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хаагдсан хуучин засмал дээр өөрийнхөө эзэмшлийн ******* улсын дугаартай “Мустанг ХҮ- 150” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/мотоцикл, мопед жолоодохдоо ... хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх", мөн дүрмийн 11.11 ....тээврийн хэрэгслээр хөвөөгөөр ... явахыг хориглоно", мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг дүрэмд тогтоосон хязгаараас харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас мотоциклтойгоо онхолдож зам тээврийн осол гарган цуг зорчиж явсан ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж буюу авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би яллагдагчаар татсан тогтоол, эрх үүрэгтэйгээ танилцлаа. Би өмгөөлөгч авахгүй. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие замын хурд сааруулагчийг тойрч гарах гэж замаас гарч замын хажуу талын шороогоор явснаас болоод осол гарсан гэж бодож байгаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөн би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан...гэх мэдүүлэг / хх-ийн 87-88 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгч ярихгүй гэв.
3. Хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...******* нь миний төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Би ******* сумын төв орж хашааны газрын ажил хөөцөлдөхөөр болоод явах хүн байдаггүй. *******ыг гуйгаад түүний мотоциклоор сум орсон. Манай нөхөр гэртээ малаа хараад үлдсэн бид хоёр хөдөө хоёулаа байдаг. Тэгээд сумын төвд ажлаа эмхлүүлээд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр буюу сумын төв орж ирсэн өдрийнхөө үдшийн бүрийн болж байсан. Ойролцоогоор 20 цаг болж байхад сумаас *******ын ягаан өнгийн мотоциклтой би араар нь суугаад сумын зүүн талын тууш замаар ороод урд засмалын хөвөө шороогоор явж байсан. Тэгтэл бид хоёрыг мотоцикл гэнэт аваад шидчих гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд нэг овгор шорооны хажуу талын засмал дээр бид хоёр ойчсон байсан. Тэгээд утсаар яриад нөхөр рүүгээ хэлүүлсэн, тэгээд байж байгаад би босож бие засчихаад байж байтал манай нөхөр ч ирсэн сумын эмнэлэг ч ирсэн. Мотоциклийг ******* жолоодож явсан. Миний мэдэхийн тийм их хурдтай яваагүй мотоцикл уг нь сайн жолооддог би бол мотоцикл жолоодож чадахгүй. Уг нь нэг ширхэг каск малгай байсан хэн хэн ч өмсөөгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 /,
....Одоо миний биеийн байдал сайн байгаа, хоол ундаа сайн идэж байгаа өөрөө босож тааваараа гадаа гарч алхаж бие засаж байгаа. Сумын төвд гэртээ гарсан байна. Одоогоор өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй. Ямар нэг эм тариа хэрэглэхгүй эмчийн хяналтад байхгүй, эмнэлгээс сайжраад гарсан. Надад ямар ч гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед би *******ыг нэг сум яваад өгөөч гэж өөрөө гуйж авч яваад ийм зүйл болчихлоо энэ хүүхдэд гомдол, санал байхгүй. ******* 500.000 төгрөг эмчилгээнд өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 /,
4. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:
... Би нагац эгч ийн хамт 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 16 цаг өнгөрөөгөөд Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр баг гэх газраас сумын төв руу эгч хүүхдийнхээ номыг болон газрын гэрчилгээ гаргуулах гаргуулах ажилтай намайг хамт явчхаад ирье гээд гуйгаад тэгээд миний өөрийн ягаан өнгийн мустанг 5 маркийн улсын дугааргүй мотоциклтой орж ирсэн. эгч манайх хоёр хөдөө саахалтад байдаг. Сумын төвд ажлаа амжуулчихаад бид хоёр оройн 20 цагийн үед сумын төвөөс гараад хаагдсан хуучин засмал замаар явсан тэгээд замын урд хөвөө руу гараад хурд хасагч тойрох гэж байгаад замын урд талын шороон дээрээс яг зам руугаа орох гэж байгаад мотоциклтой онхолдсон миний араар эгч сундалсан явсан тэгээд би мотоциклтойгоо цуг засмал зам дээр нь ойчсон эгч миний араар суусан явж байгаад мотоциклийн хойд бөгс нь дээр рч гарч ирээд тэгээд эгчийг аваад шидсэн тэгээд эгч биеийн талаараа засмал зам дээр ойчсон тэгээд би өөрөө босоод эгч дээр очоод зөөлөн босгоод суулгасан тэгээд хартал эгчийн зүүн талын чихнээс цус гоожсон байсан тэгээд яаж байна гээд асуусан тэгсэн толгой өвдөөд бөөлжмөөр байна гээд өвдөж байгаа газар байн уу гэтэл хүзүү руу өвдөж байна гэсэн тэгэхээр нь би чихнээс чинь цус гараад байна хэнгэрэг чинь зүгээр уу сонсож байна уу гэхэд сонсож байна гээд бид хоёр яасан хаана явна гээд ухаан нь орж гараад байсан тэгээд би түүнд бид хоёр гайгүй юу гэтэл гайгүй гэсэн тэгээд би эгчийн утсаар нөхөр болох руу залгаад бид хоёр сумын төвөөс мотоциклтойгоо гарч яваад өнхрөөд ойччихлоо түргэн тусламжийн дугаар байна уу гэсэн тэгсэн урдаас хаана байгаа юм одоо очлоо гэсэн тэгэхэд нөхөр нь хөдөө гэртээ байсан гэр нь сумын төвөөс 30 гаран км зайд байдаг. Би нөхөр руу дахиад залгахад утсаа авахгүй байсан би хаашаа ярихаа мэдэхгүй байсан цаг хартал 20 цаг 35 минут болж байсан тэгтэл эгч би бие засмаар байна босмоор байна гээд босож чадахгүй байсан тэгээд бөөлжсөн тэгээд замаас гаръя гээд эгч намайг түшиж босоод бид хоёр засмал замаас гараад суусан тэгээд байж байгаад бие засмаар байна гэж байгаад сууж байсан шороон дээр бие зассан тэгээд тэндээсээ босоод арай өөр газар суусан тэгээд байж байтал ах эгчийн утас руу залгаад яг хаана байна гэсэн тэгэхэд нь би цагаан хөтөл гэсэн тэгтэл утас нь тасарсан тэгээд эгчийг яаж байна гэхэд толгой өвдөөд дотор муухай оргиод байна гээд байсан тэгээд байж байтал 21 цаг өнгөрөөгөөд нөхөр нь над руу дахиж залгаад хаана байна сум ороод ирсэн байна гээд утас нь тасарсан тэгээд байж байтал эмнэлэг дээрээс эмчийн дугаараар эгчийн утас руу залгаад дахин хаана байна гэхээр нь би сумаас дөнгөж гараад хуучин замаар өгсөөд би гэрлээ асаагаад байж байя гэсэн тэгсэн өө за гэж хэлээд удаач үгүй нагац ах Бат- хамт ирсэн тэгээд тэр хоёр яав гэхээр нь ойчсон гэтэл зөөлөн намгар явахгүй гэж хэлж байсан тэгээд байж байхад ахын дүү эхнэрийн хамт ирээд удсан байна над руу ярихгүй эртхэн түргэн дуудахгүй гээд тэгтэл ах түргэн тусламж дуудсан одоо ирж байгаа гээд тэгээд байж байгаад сумын бага эмч ирээд тэгээд шууд аймгийн төв руу авч яваад би үлдээд мотоциклоо аваад ахын хашаанд өөрөөр нь асааж аваачсан миний мотоциклоос гэрэл дохио бүтэн урд их гэрэлний хамгаалалт гудайсан байсан өөрөөр бол зүгээр байсан. Би хамгаалах малгайтай явсан. эгч хамгаалах малгай өмсөөгүй явсан. Би А ангиллын үнэмлэхтэй. Тухайн осол болсон зам нь газрын өөдөө би 5 дугаар араатай ойролцоогоор 60 км цагийн хурдтай явсан байх миний мил ажилддаггүй. Мотоциклтой осолдоход миний хамраас л нэг цус гарсан тэрнээс өөр миний биед ямар нэг гэмтэл шарх байхгүй дух бага зэрэг халцарсан өөр зүйл байхгүй биеийн байдал хэвийн байна....гэх мэдүүлэг / хх-ийн 30-31 /,
5. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....Би ******* сумын эмнэлэгт өнөөдөр 16 цагаар жижүүрт гарч байгаа юм. Намайг жижүүрт гарах хугацаанд 2022 оны 09 дүгээр сарын 07-ны орой 21 цаг өнгөрч байхад нэг эрэгтэй ах орж ирсэн. Би танихгүй юм байна лээ. Тэр ах орж ирснээ энд мотоциклтой 2 хүн унасан гэх юм хайж байгаад ирлээ олсонгүй утасны цэнэг дуусчихлаа утсаа өгөөч гэхээр нь би утсаа өгсөн. Тэгсэн миний утсаар яриад яг хаана гэлээ цагаан хөтлийн хаана гэнээ гэж тэр ах асуутал цаанаас нь эрэгтэй хүн цагаан хөтөл бишээ хуучин засмалын хажуу талд гэх шиг болсон. Тэгсэн тэр шууд гараад явсан. Би аваад ирье гээд явсан тэгэхээр нь би санаа зовоод нөгөө залгасан дугаар руу нь залгасан. Тэгтэл сумын зүүн талд хуучин засмалын хажуу талд мотоцикл дохио өгөөд байж байгаа эмэгтэй хүн сууж байгаа эмнэлгийн машинаа аваад ир гэсэн. Тэгээд түргэний машинаа аваад очиход замын хажуу талд зүүн чихнээс нь цус гарсан эмэгтэй хүн хэвтэж байсан, биеийн үзэхэд толгой өвдөөд дотор муухай болоод байна гэсэн. Тэгээд spoz-75, pus нь 102 байсан. Аймгийн төв рүү авч явсан замдаа эмэгтэй нь очоод байхаар нь бөөлжилтийн эсрэг эм тариагаар өвчих намдаах эм тариагаар хийсэн. Хүзүү нь хөдлөхгүй байхаар нь түшээд шууд аймгийн төв рүү оруулж 103-т хүлээлгэж өгсөн. Тэнд байсан эмнэлэгт орж ирсэн ногоон дээлтэй ах нэг залуу унаж явсан гээд байсан би анзаараагүй мотоциклийг нь ч анзаараагүй, тухайн газарт эмэгтэйгээс өөр өвчтөн байгаагүй. Эмэгтэй өөрийнхөө нэрийг хэлээд дотор муутай болоод бөөлжих гээд байна гэж байсан, юунаас болоод яагаад осолд орсноо хэлээгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 33-34 /,
6. Гэрч Б.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
нь миний эхнэр, ******* нь манай эхнэрийн төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр манайх сумын төд хашааны газрын асуудал, хүүхдийн хичээлийн хувцас авах ажил гараад мал харах хүнгүй болчихоод би мал дээрээ үлдэх болоод саахалтад байдаг *******ыг гуйгаад сумын төв оруулсан. Тэгсэн тэр өдрийн орой 20 цагийн үед байх миний утас дугарсан. Тэгтэл манай эхнэрийн утаснаас эгч бид хоёр уначихлаа гэсэн. Тэгэхээр нь хаана гээд асуутал цагаан чулуут гэх шиг болсон тэр газар нь бол манайхаас 3 км газар байдаг юм. Тэгээд тэр газар нь яваад очтол байхгүй байсан. Тэгэхээр нь шууд сумын төв рүү орсон орж утсаараа залгах гэхэд миний утасны цэнэг дууссан тэгэхээр нь шууд эмнэлэг ороод эмнэлгийн сувилагчийн утсаар залгасан. Тэгтэл цагаан хөтлийн ард мотоциклынхоо гэрлийг асааж бай гэсэн тэгээд би яваад очтол манай эхнэр хэвтсэн ******* хажууд нь сууж байсан тэгээд түргэн дуудаад аймгийн төвийн эмнэлэг орсон. ******* архи уудаггүй, архи ууж байхыг нь би харж байгаагүй. Намайг очиход манай эхнэр унасан, даараад байна гэж байсан. Өөр зүйл хэлээгүй. ******* болохоор хурд сааруулагч тойрох гэтэл мотоцикл шарваад тэгээд авч шидээд осолдчихлоо л гэж хэлж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /,
7. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....******* миний төрсөн том эгчийн бага хүү байгаа юм дээрээ нэг ахтай. Аав нь бол архи тамхи татахгүй томоотой 2 хүүхэд нь аавыгаа дуурайсан томоотой. ******* нь хүний үгээр хүнтэй эвтэй, найртай харьцдаг, цайлган сэтгэлтэй бусдад тусархуу. Малд нүдтэй өмнө нь хэрэг төвөгт холбогдож байгаагүй. 8 дугаар анги төгссөн. Гарын эв дүйтэй. Ээж, аавын ахын хамт амьдардаг. Цэргийн алба хаасан. Манай төрсөн дүү т тухайн үед сум орох ажилтай болоод *******ыг өөрөө гуйгаад түүний мотоциклтой ******* сум руу яваад буцах замдаа осолд орсон байсан. Одоо манай дүүгийн биеийн байдал хэвийн сайн болоод өөрөө явж байгаа сумын төв дээр гэртээ байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 41 /,
8. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....******* миний төрсөн эгчийн бага хүү байгаа юм дээрээ нэг ахтай. Багаасаа мал дээр өссөн нутаг усандаа нэртэй ажилтай хүүхэд байгаа юм. Хүнд тусархуу. Архи, тамхи хэрэглэдэггүй тийм л хүүхэд. Аав ээж ах нарын хамт ******* суманд мал дээр байдаг. Манай төрсөн дүү тэй мотоциклтой унаж явж байгаад осолд орсон хэрэгт холбогдон шалгагдаж байгаа дүү маань ч бие нь сайн болсон байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 44 /,
9. “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №22/126 дугаартай шинжээчийн:
1 . Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: в/мотоцикл, мопед жолоодохдоо ... хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх", мөн дүрмийн 11.11 ...тээврийн хэрэгслээр хөвөөгөөр ... явахыг хориглоно", мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг дүрэмд тогтоосон хязгаараас харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэж заасныг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нь /энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултад тусгагдсан/уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.
3. Уг зам тээврийн осолд зам, замын байгууламж, тэдгээрийн бүрэн бүтэн байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна.
4. Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1.6. "Мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх" гэж заасныг зөрчсөн байх үндэслэлтэй болохыг дүгнэлтэд нэмж тусгав.....гэх дүгнэлт /хх-ийн 49-50 /,
10. Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 607 дугаартай:
1.2. ийн биед дагз ясны төвгөр, суурь ясны зүүн дэлбэнгийн хугарал, тархины баруун чамархайн дэлбэнгийн цус хуралт, тархи доргилт, зүүн бөөр, дэлүүний няцрал, элэгний капсул доорхи цус хуралт, эгэм ясны хугарал, цус хуралт, зүүн чих, шанаа, бугалга, баруун гуяа, тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ амь насанд аюултай.
4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
6. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
7. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 63-65 / болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5, 9-11/, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 13-14/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, урьд ял шийтгэлтэй байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73, 93 /, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 102 /, шүүгдэгч *******ын суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 103 / зэрэг нотлох баримт шинжлэн судлав. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагийн үед Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хаагдсан хуучин засмал дээр өөрийнхөө эзэмшлийн ******* улсын дугаартай “Мустанг ХҮ- 150” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан "Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/мотоцикл, мопед жолоодохдоо ... хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх", мөн дүрмийн 11.11 ....тээврийн хэрэгслээр хөвөөгөөр ... явахыг хориглоно", мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг дүрэмд тогтоосон хязгаараас харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас мотоциклтойгоо онхолдож мотоциклийн араар сууж зорчиж явсан ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйл баримт болсон байна.
Уг үйл баримт болсон нь хохирогч , гэрч , Б. , нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 606 дүгнэлт, цагаан шонхор жигүүр НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 22/126 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь миний буруугаас болсон гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мөн хохирлын талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар д зүйлийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******т үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаатай адил хугацаагаар үүрэг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.
Хэрэгт шүүгдэгч *******ын “А” ангиллын дугаартай жолоочийн үнэмлэх хураагдаж ирсэн бөгөөд түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тул уг эрх хасах ялыг хэрэгжүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд хүргүүлүүлэхээр Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******т зан зүйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Өвөрхангай аймаг дахв Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-т зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгт шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд хүргүүлэхийг Өвөрхангай аймаг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ