| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 151/2018/00948/и |
| Дугаар | 151/ШШ2018/01226 |
| Огноо | 2018-11-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 151/ШШ2018/01226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймаг, Сэргэлэн сум, 3 дугаар баг, Хөшиг гэх газар оршин суух Цэцэн овогт Төртогтохын Пүрэвсүрэн /РД:НЭ94072805/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймаг, Сэргэлэн сум, 1 дүгээр баг, Баянбүрд, баянбүрд-8 дугаар гудамж, 03 тоотод оршин суух Харнууд овогт Цэндийн Отгонбаатар /РД:НС91010916/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэн, хариуцагч Ц.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа:
“Миний бие Ц.Отгонбаатартай 2011 онд танилцаж 2013 онд гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд 2012 оны 12 дугаар сарын 07-нд охин О.Намуун мэндэлсэн. Ц.Отгонбаатар нь энэ үеэс эхлэн архи ууж өөрийн ар гэрийнхэнд агсан тавьдаг байсан нь даамжирч улмаар надад элдэвээр авирладаг болсон. Би архи уулгахгүй талаар өчнөөн хэлж, гуйдаг байсан ч огт үг авдаггүй. Архийг өдөр бүр ууж амар тайван байдал алдагдуулах болсон. Ингээд 2014 оны 6 сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд 2015 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр эвлэрүүлэн зуучлалаар орсон боловч гэрээний хугацаанд Ц.Отгонбаатар нь үр хүүхдээ эргэж ирээгүй, утсаар холбоо барьдаггүй, хүүхдээ асууж сурагладаггүй, өнөөг хүртэл охин Намууныг хайхардаггүй. Цаашид энэ хүнтэй хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.Отгонбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Цэнд овогтой Отгонбаатар би өөрийн охин Намууныг огт тоохгүй хаяж явсан удаа байхгүй бөгөөд Төртогтох овогтой Пүрэвсүрэн миний охинтой уулзуулах дургүй, зугтаалгаад байсан учир би уулзаж, очдоггүй байсан. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэн нь хариуцагч Ц.Отгонбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зохигчид 2010 оны 8 дугаар сарын 20-ны өдөр онд гэр бүл болж, 2013 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр гэрлэлтийн гэрчилгээгээр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Т.Пүрэвсүрэн, Ц.Отгонбаатар нарын дундаас 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр охин Намуун төрснийг 2013 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэсэн нь №0000803724-3 гэрчилгээгээр тогтоогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлын улмаас 2014 оны 6 дугаар сараас тусдаа амьдарсан. Т.Пүрэвсүрэн, Ц.Отгонбаатар нар гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар эхнэр Т.Пүрэвсүрэн шаардсаныг нөхөр Ц.Отгонбаатар зөвшөөрсөн, хэн аль талынх нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэх тайлбар зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Харин насанд хүрээгүй хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эхийн асрамжид өгөхийг нэхэмжлэгч хүсч, хариуцагч Ц.Отгонбаатар нь охин О.Намууныг нэхэмжлэгч талын асрамжид өгөхийг зөвшөөрсөн байх тул нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэнгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Намууныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүүг 16 нас /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг эцэг Ц.Отгонбаатараас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт “Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж заасан тул хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэн, хариуцагч Ц.Отгонбаатар нарт сануулав.
Нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэн нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 100,036 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ц.Отгонбаатараас 100,036 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэнд олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг үндэслэн иргэн Цэцэн овогт Төртогтохын Пүрэвсүрэн /РД:НЭ94072805/, Харнууд овогт Цэндийн Отгонбаатар /РД:НС91010916/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин О.Намууныг эх Т.Пүрэвсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин О.Намууныг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Отгонбаатараас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосон болохыг дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,036 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Отгонбаатараас 100,036 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Пүрэвсүрэнд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар уг шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Туулд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН