Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/008

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1, 18.6 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******,/ Регистрийн дугаар: /,

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******, / Регистрийн дугаар: /,

3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, овогт , / Регистрийн дугаар: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” эмнэлгийн хажуу талын дугаар байрны гадна талбайгаас иргэн ын гээгдэл эд хөрөнгө болох Iphone 12 рго mах маркийн гар утсыг газарт байхад нь буюу бусдын өмчлөл, эзэмшлийн эд зүйл гэдгийг мэдсээр авч, иргэн ад 3.695.000 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завших,

Шүүгдэгч ******* нь *******тэй бүлэглэн “...Иргэн *******ыг 2021 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” эмнэлгийн хажуу талын 2 дугаар байрны гадна талбайгаас иргэн гээгдэл эд хөрөнгө болох Iphone 12 рго mах маркийн гар утсыг газарт байхад нь буюу бусдын өмчлөл эзэмшлийн эд зүйл гэдгийг мэдсээр авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болохыг мэдсээр байж, *******ын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох Iphone 12 рro max маркийн гар утсыг 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Улаанбаатар хот, Баянгол дүүргийн Модны 2-т байрлах барьцаалан зээлдүүлэх газар 2.700.000 төгрөгийн барьцаанд тавьж, гэмт хэргийн улмаас олсон тус мөнгийг захиран зарцуулж, ашиглаж, мөнгө угаах,

Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн “...Иргэн *******ыг 2021 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” эмнэлгийн хажуу талын дугаар байрны гадна талбайгаас иргэн гээгдэл эд хөрөнгө болох Iphone 12 рго mах маркийн гар утсыг газарт байхад нь буюу бусдын өмчлөл, эзэмшлийн эд зүйл гэдгийг мэдсээр авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болохыг мэдсээр байж *******ын гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох Iphone 12 pro max маркийн гар утсыг 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Улаанбаатар хот, Баянгол дүүргийн Модны 2-т байрлах барьцаалан зээлдүүлэх газарт 2.700.000 төгрөгийн барьцаанд тавьж, гэмт хэргийн улмаас олсон тус мөнгийг захиран зарцуулж, ашиглаж, мөнгө угаасан...” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр /,

ТОДОРХОЙЛОХ нь:

Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...00 цаг өнгөрч байхад манай найз ******* сум руугаа явъя гээд гараад ирсэн, тэгсэн байрны гадаа манай машины хажуу талын машиныг хэдэн залуучууд машинтайгаа мөргөсөн гадаа зогсож байсан. Тэгээд товчоо руу очиж тамхи ундаа авах хоёр аваад буцаад нөгөө байрны гадаа байх машин дээрээ ирээд машиныхаа хойгуур тойрох гэтэл машины ард Iphone 12 рго mах цагаан өнгийн гар утас хэвтэж байхаар нь аваад хармаалсан. Тэгээд сум руугаа шууд явсан. Сум дээр очоод , ******* нарт ийм утас оллоо гээд үзүүлсэн тэгэхэд машинаа янзлуулахаар хот явах ажилтай болчихлоо гэхээр нь хот аваад явчихъя, кодыг нь тайлуулаад үзье гээд аваад 2021 оны 09 дүгээр сарын 10-нд хот ороод Монтел дээр очоод бид хоёр орж кодыг нь тайлуулаад модны-2 байдаг нэг ломбарданд нэрийг нь мэдэхгүй байна *******, хоёр орж *******ын нэр дээр 2.700.000 төгрөгт тавиад тухайн мөнгийг тэнд талыг нь үрээд эс аймгаас гарахдаа мөнгө авсан болохоор 1.000.000 төгрөгийг нь өгсөн. тэнд 4 хоносон...” гэх мэдүүлэг, / хх-ийн 111-112 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалын шатанд өгсөн: 2021 оны 09 дүгээр 08-ны өдөр найз *******ын хамт аймагт ирээд ******* миний машиныг авч яваад дүүгийндээ байж байя явахаараа яриарай гэсэн тэгээд гадуур явж байгаад орой 00 цагийн үед *******ын байгаа сумын 1 дүгээр баг эмнэлгийн хажуу талын 5 давхар байрны гадаа иртэл 1 приус 20 маркийн машинтай согтуу залуучууд манай найзын машины толийг шүргээд дахиад хойшоо ухраад 2 машин мөргөсөн. Тэгээд маргалдаад цагдаа дуудсан. маргааш нь *******тай уулзахад аймагт эмнэлгийн гаднаас хөдлөхөд машины ард талаас Iphone 12 рго mах маркийн цагаан өнгийн гар утас олсон 3 талаараа хэлсэн тэгээд дуудаад зарах гэхэд мөнгө байхгүй гээд аваагүй. Тэгээд интернэтээр кодыг нь хайж байгаад шалгатал ашиглаж болох утас байсан. Тэгээд өмнө нь хот явна гэж байсан болохоор цуг бид 3 хот яваад кодыг нь гаргуулаад гэх модны 2-т байдаг ломбардад миний нэр дээр 2.700.000 төгрөгт тавиад тухайн мөнгийг нь тэнд үрээгээд дууссан болсон зүйл энэ байгаа юм...” гэх мэдүүлэг, / хх-ийн 91-92 /,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдээлэхдээ: мэдүүлэг өгөхгүй гэв.

5. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2021 оны 09 дүгээр 10-ны өдөр би сумаас машинаа янзлуулах гээд ******* ******* нарын хамт аймаг орж ирээд Од засварын газарт ирэхэд оочиртой өнөөдөр засах боломжгүй гэхээр нь тэр өдрөө хот руу бид 3 гараад 10-ны шөнө хот ороод 2021 оны 09 дүгээр 11-ны өдөр тухайн гар утсанд программ уншуулаад кодыг нь гаргаад ******* эхлээд өөрийнхөө утасны дугаараа хийгээд дараа нь Модны 2-т байдаг алтан нэртэй ломбарданд ******* бид 2 тавих гээд орсон. Тэгтэл симээ хийж шалгаж үзүүл гэхээр нь би өөрийн дугаарыг хийж үзүүлээд *******ын нэр дээр 2.700.000 төгрөгт тавиад тэнд 3 хоносон байх тухай мөнгөөр буудал, хоол замын зардалд царцуулаад дууссан...” гэх мэдүүлэг, / хх-ийн 101-102 /,

6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А. мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй гэв.

7. Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ байж байгаад шөнийн 23 цагийн үед манай найз , нар утсаар дуудаад эмнэлгийн эсрэг талын байранд очсон. Тэгээд тэднийд 1 пиво уучхаад би хамт дэлгүүр орж хоёр пиво аваад байж байтал манай багын найз Сүхбаатар залгаад тэрийг аваад бид гурав гийн гэрт очиж уугаад, тамхи авахаар дэлгүүр явчхаад гийн гэрт ирэхэд Байрных нь гадаа зүс танихгүй 10 гаран залуучуудтай маргалдаад цагдаа ирээд намайг эрүүлжүүлсэн. Тэгээд маргааш нь машинаа авах гэтэл журмын хашаанд хийсэн байсан тэгээд дотор нь гар утсаа үзтэл байгаагүй тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Би гийн гэрт сууж байхдаа утасныхаа сүлжээг хаагаад эргүүлж нээгээд утсаар хүнтэй ярьсан санагдаж байна. Тэрнээс хойш юу болсныг сайн санахгүй байна. Имей код нь дугаартай, сериал номер нь ...” гэх мэдүүлэг, / хх-ийн 7-10 /

8. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 07-ны шөнийн 23 цагийн үед эхнэртэйгээ маргалдаад гэрээсээ гарч ирээд найз руу залгатал “тай хамт явж байна” гээд намайг ирж аваад гийн гэрт очсон. Тэнд хоёр пиво уучхаад, тамхи авахаар гараад машинаа жолоодоод буцаж иртэл байрны гадаа хэсэг залуучууд байсан чинь тэд нартай маргалдаад ухарч байгаад машин мөргөөд цагдаа ирээд ыг авч явсан. Машин нь үлдсэн би тухайн байранд байх Маш гэх ахтай уулзаад хамт айлд очоод өглөө 07 цагийн үед гэртээ харьсан. Удалгүй ын ээж нь надаас утсыг нь асуухаар нь шөнө хүмүүстэй маргалдах үед утас нь машиных нь голын хайрцаг дээр байсан. Цагдаа ирээд ыг аваад явсны дараа машин дотор нь , Маш ах бид гурав орж суусан. Тэгэхэд утас нь байхгүй байхаар нь аваад явчхаж гэж бодсон...” гэх мэдүүлэг, / хх-ийн 12-13 /,

9. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 20 цагийн үед гийн гэрт очсон. Тэгээд бид хоёр нэг том пиво уучхаад байж байгаад дуудаад бид гурав нэг пиво хувааж уухад надтай хамт 4 дэлгүүр орж хоёр пиво аваад байж байтал руу Сүхбаатар залгаад бид хоёр Амьчуулаас очиж аваад гийн гэрт ирээд хоёр юмаа уучхаад, дахиж тамхинд гарах явцад ухарч байгаад машин мөргөөд, гийн байрны гадаа байсан танихгүй залуучуудтай маргалдаад байсан. Тэгээд удалгүй цагдаа ирээд машиных нь түлхүүр олдохгүй байхаар нь үлдээгээд аваад явсан. Би гийн гэрт хоночхоод өглөө 08 цагийн үед машиных нь түлхүүрийг олоод 09 цагийн үед цагдаа ирэхээр нь өгсөн. Тэгээд би гэртээ харьсан. Тухайн шөнө ын машин онгорхой хоносон...” гэх мэдүүлэг, / ххийн 16-17 /,

10. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би гэртээ ийн хамт байж байтал 22 цагийн үед ганцаараа ирсэн. Тэгээд бид гурав пиво уугаад , дэлгүүр орж пиво авч ирнэ гээд 3 пиво аваад найзтайгаа орж ирсэн. Бид хэд пиво ууж дуусаад тэр гурав явсан. Би тэгээд гэртээ унтаж байтал миний утас руу залгаад гараад ир гэхээр нь гартал хоёр машин шүргэчихсэн. 5-6 залуутай маргалдаад зогсож байсан. Машины эзэд нь гарч ирээд тохиролцохыг хүсэхэд үгүй гэхээр нь би гэр лүүгээ орсон. Тэгээд цагдаа нар ирсэн. Манайхаас гарахдаа утсаа аваад гарсан...” гэх мэдүүлэг, / хх-ийн 20-21 /,

11. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр ******* гэх хүн Ай Фоне 12 про макс маркийн утсыг 2.700.000 төгрөгийн барьцаанд, одоо ямар зүстэй хүн байсныг санахгүй байна. ямар ч байсан 10 хоногийн хугацаатай тавьсан юм. Цагаан өнгийн, өнгөгүй кейстэй утас байсан санагдаж байна. тухай утас одоо байхгүй, хүлээлгийн хоног хэтэрсэн тул утсыг зарсан, хүлээлгийн хоног дуусаад тухайн утсыг зарах гээд ажил дээрээ тавьсан байхад хүн орж ирээд 2.800.000 төгрөгөөр худалдаж аваад явсан. хэн гэдэг хүн авсныг мэдэхгүй байна. нэр болон утсыг нь аваагүй юм. барьцаанд тавьсан эд зүйлийг хугацаандаа авахгүй буюу хүлээлгийн хугацаа хэтрээд авахгүй бол гэрээнд заасны дагуу тухайн эд зүйлийг борлуулан мөнгөө гаргаж авдаг юм...” / хх-ийн 64-65 /

12. Энх-Нахиа ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 262 дугаартай шинжээчийн: 1. Эд зүйлийн нийт үнэ цэнэ 3 695 000 / Гурван сая зургаан зуун ерэн таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт /хх-ийн 26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ. Шүүхээс шүүгдэгч ******* нь 2021 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” эмнэлгийн хажуу талын дугаар байрны гадна талбайгаас иргэн ын гээгдэл эд хөрөнгө болох Iphone 12 рго mах маркийн гар утсыг газарт байхад нь буюу бусдын өмчлөл, эзэмшлийн эд зүйл гэдгийг мэдсээр авч, иргэн ад 3.695.000 төгрөгийн хохирол учруулж гээгдэл эд хөрөнгө завшсан үйл баримт болсон, Шүүгдэгч ******* Э. нар нь бүлэглэн шүүгдэгч *******ын 2021 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “” эмнэлгийн хажуу талын дугаар байрны гадна талбайгаас иргэн гээгдэл эд хөрөнгө болох Iphone 12 рго mах маркийн гар утсыг газарт байхад нь буюу бусдын өмчлөл эзэмшлийн эд зүйл гэдгийг мэдсээр авч завшсан Iphone 12 рro max маркийн гар утсыг 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Улаанбаатар хот, 5 Баянгол дүүргийн Модны 2-т байрлах барьцаалан зээлдүүлэх газар 2.700.000 төгрөгийн барьцаанд тавьж, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний эх үүсвэрийг нь нуун далдалж мөнгө угаах үйл баримт тус тус болсон нь хохирогч , гэрч , ******* нарын мэдүүлэг үнэлгээний Энх-Нахиа ХХК-ийн 262 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч *******, Э. нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

Дээрх үйл баримт нь шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан,

Шүүгдэгч *******, Э. нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул шүүгдэгч *******, *******, Э. нарт тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч *******, *******, Э. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан торгох, зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, *******, Э. нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдав. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт гийн нарыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт гийн нарыг зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг 6 журамлан шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянга / 450.000 / төгрөгөөр торгох ялаас, Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, овогт гийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус оногдуулсан зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тус чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч *******, *******, ******* нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ