Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Улсын яллагч: Б.Бат-Оргил,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ургийн овогтой *******ын *******, / Регистрийн дугаар; /;

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн сумын дугаар багийн нутаг “” гэх газарт 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр жижиг оврын трактор ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 244.584 /хоёр зуун дөчин дөрвөн мянга таван зуун наян дөрвөн/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... Би 2021 оны 03 дугаар сарын 01-ний өглөө гэртээ байж байгаад манай хэдэн хонь Бөмбөгөр сумын 3 дугаар багийн нутаг “ ” гэх газарт байгаа хонио авахаар найз хамт БНА гэх тээврийг хэрэгсэлтэй явж байсан. Тэгсэн чинь араас хар өнгийн Land-200 маркийн машин ирээд яагаад зугтаад байгаа юм одоо та хоёрыг ачаад явна гээд машин бичиг 2 баримт аваад намайг хамт аваад явсан. Тэгээд сумын 5 дугаар багын нутаг “” гэх газарт авч очоод энэ газруудыг та хоёроор даруулан гээд байхаар нь би айсандаа гэх цагдаад би нэг газрыг нь ухсан юм гэж хэлсэн. Тэгээд ухсан газраа зааж өг гэхээр нь ХХК-ны шинжээчийн дүгнэлтэд заагдсан 1 дэх газрыг нь зааж өгсөн. Тэгээд тухайн техник хэрэгслүүдийг хэнийх вэ гэхээр нь минийх гээд хэлсэн юм...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 171-172 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* сумын засаг даргатай бичил уурхайн гэрээ хийсэн зүйл байхгүй. Ямар нэг үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан гэх манай сумын засаг даргатай ямар нэгэн гэрээ хийгээгүй. Баянхонгор аймаг сум дугаар баг “ ” гэх газар иргэд нь Засаг даргатай бичил уурхайн гэрээ байгуулсан зүйлгүй, тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар алт олборлож үйл ажиллагаа явуулсан ба орон нутагт хохирол учирсан байна. Хохирлын хэмжээг мэргэжлийн байгууллага тогтоох байх түүнийг үндэслэн нөхөн сэргээлт хийлгэх, наашаа, цаашаа дуудагдах зардлын гаргуулах хүсэлтэй байна. гэх газрын жалга бол ерөнхийдөө хуучин эвдэрсэн газар байсан. Нөхөн сэргээсэн талбай байгаа. Тухайн талбай дээр бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авагдаж ашигт малтмалын газраас гаргасан дүгнэлттэй талбай байхгүй...” гэх мэдүүлэг / 1-р ххийн 28-29 /,

4. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* нь 3 дугаар сарын 02-ны өдөр байхаа өдрийг нь сайн санахгүй байна. Аавтайгаа нэг орж ирж жоохон алт өгсөн. Тухайн үед ямар хэмжээтэй алт өгсөнг нь сайн санахгүй байна. Жаахан юм байсан. Манайх авсан алтаа бичиж тэмдэглэдэггүй болохоор сайн санахгүй байна. Тухайн үеийн ханшнаас шалтгаалан алтаа авдаг. Тухайн үеийн алтны ханш 1 пүн алт нь 45.000 төгрөг байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 45-46-р тал/,

5. Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны цагаан сарын өмнөхөн *******ы аав ******* гэх хүн “хороо бууц янзална” гээд миний тракторыг гуйж явсан. Тэрнээс хойш аваагүй байсан. Миний трактор тэдний гадаа л байгаад байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 48-49-р /,

6. ХХК-ний шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 1/007 дугаартай “...Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий тухайн эвдэгдсэн газар нь улсын тусгай хамгаалалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбайгаас байгаль орчинд 1 дүгээр талбайд 118 145 төгрөг, нөхөн сэргээлт хийхэд 161 709 төгрөг, 2 дугаар талбайд 244 584 төгрөг, нөхөн сэргээлтэд 337 771 төгрөг нийт 859 209 /найман зуун тавин есөн мянга хоёр зуун есөн/ төгрөг төгрөгийн хохирол учруулсан байна...” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 59-р тал/,

7. Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай “...Баянхонгор аймгийн сумын нутаг дахь гэх газрын......солбицол бүхий талбайнуудад Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар 3 шүүлт хийхэд бичил уурхайн зориулалтаар ашигт малтмал ашиглах талбайн дүгнэлт гараагүй болно...” гэх албан бичиг / хх-ийн 135-137-р /,

8. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч *******ын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 6-12-р тал/, гэх мэдүүлэг /хх-ийн 88/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-09/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15, 17-19, 21-24, 26-29/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98-99/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүхээс ******* нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн сумын дугаар багийн нутаг “” гэх газарт жижиг оврын трактор ашиглан хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 244.584 /хоёр зуун дөчин дөрвөн мянга таван зуун наян дөрвөн/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь хохирогч иргэний нэхэмжлэгч *******, *******, нарын мэдүүлэг, ХХК-ийн шинжээчийн 1/007 дугаартай дүгнэлт, Ашигт малтмал газрын тосны газрын дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1- д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “ашигт малтмал эрэх” гэж “ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д ”ашигт малтмал хайх” гэж “эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг” хэлнэ гэж нэр томьёог тайлбарласан байна.

Харин уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ”ашигт малтмал ашиглах” гэж “газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас 4 ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг” хэлнэ гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч *******ы хувьд газрын хэвлийгээс ашигт малтмал алт олох зорилгоор олборлох үйл ажиллагаа явуулсан тул Шүүх түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулж, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзаж уг оногдуулсан хорих ялыг тэнсэж, тэнссэн хугацаатай адил хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ы гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирол 582.355 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа. Мөн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ иргэний нэхэмжлэгч *******гийн “Доосан-55” маркийн тракторыг ашигласан тул уг тракторыг иргэний нэхэмжлэгч *******д буцаан олгож, тракторын үнэ 14 сая төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Мөн хэрэгт шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шороо угаах төхөөрөмжийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг шороо угаах төхөөрөмжийг шүүгдэгч *******аас хураан авч устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Ашигт малтмалын тухай хуулийн 7.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно....” гэж зааснаар зөвхөн хуулийн этгээд ашигт малтмалыг сонгон шалгаруулалтын зарчмаар үйл ажиллагаа явуулах ёстой бөгөөд хувь хүн ашигт малтмал эрэх, хайх, олборлох эрхгүй юм.

Иймд иргэний нэхэмжлэгч *******гийн эзэмшлийн хуурай аргаар алт угаах төхөөрөмж буюу шороо сэгсрэгч төхөөрөмж нь Ашигт малтмалын тухай хуульд заасныг зөрчиж байх тул уг алт угаах төхөөрөмжийг хувь эзэмших нь хууль бус гэж дүгнэж уг төхөөрөмжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч ******* овогтой *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар / нэг / 01 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг / нэг / 01 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******д оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч ******* нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч *******аас 582 355 /таван зуун наян хоёр мянга гурван зуун тавин таван / төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-д зааснаар шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тракторын үнэ 14.000.000 /арван дөрвөн сая / төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, “Доосан-55” маркийн тракторыг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тракторыг иргэний нэхэмжлэгч *******д хэрэгцээний дагуу буцаан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4- д зааснаар шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шороо угаах төхөөрөмжийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг т дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл 6 хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ