Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/141

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.С,

шүүгдэгч А.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А т холбогдох эрүүгийн 2213*********** дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, А.А, 1974 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:ОА******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч А.А  нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 22 цаг 55 минутын орчимд согтуурсан үедээ өөрийн эзэмшлийн 0000 БӨА улсын дугаартай “Toyota crown” загварын тээврийн хэрэгслийг жолоодож Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Э” ХХК-ийн урд талын засмал замаар тус сумын төв рүү чиглэн замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний Э, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2. “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэснийг тус тус зөрчсөний улмаас өөдөөс ирж байсан 0000 БӨА улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.Г ы /жолооч/ эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн А.И гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1.1.Шүүгдэгч А.А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан болно. Надад тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын жолооны үнэмлэх байгаа ба одоо хүртэл хүчинтэй юм” гэв.

2. Эрүүгийн 2213*********** дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Иргэн Т.А эс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг 55 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,

2.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-10 дахь тал/,

2.3. “Toyota crown” загварын 0000 БӨА, “Toyota prius 20” загварын 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-18 дахь тал/,

2.4. Рысжан ХХК-ны “Рысжан” шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

2.5. Иргэн А.А ийн согтуурлын хэмжээг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 25 дахь тал/,

2.6. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Т ий 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон магадлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/,

2.7. Хохирогч Д.Г, Ө.И  нараас гаргаж өгсөн гэмт хэргийн хор уршгийн талаарх нотлох баримтууд /хавтаст хэргийн 34-46 дахь тал/,

2.8. Хохирогч Д.Г ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51, 53, 55-56 дахь тал/,

2.9. Хохирогч Ө.И гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60, 62, 64-65 дахь тал/,

2.10. Насанд хүрээгүй гэрч З.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/,

2.11. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 94 дугаартай “...Д.Г ы цусанд спирт илрээгүй” гэх шүүх химийн шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 74-75 дахь тал/,

2.12. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаартай “..А.А ийн цусанд 0,7% спиртийн зүйл илэрсэн, тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байв” гэх шүүх химийн шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

2.13. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 541 дугаартай “1.Иргэн Д.Г ы биед дагзны ар хэсгээр овойж хавдсан, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

2.14. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 542 дугаартай “1.Иргэн Ө.И гийн биед дух ясны баруун талаар нүдний алимны дээд ханыг дайрсан хугарал, духны баруун талд шарх, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 98-99 дэх тал/,

2.15. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 543 дугаартай “1.Иргэн З.Ж ын биед зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон боловч гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох”-ыг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

2.16. Шинжээч Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн хяналтын мэргэжилтэн Б.Ж ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай “0000 БӨА улсын дугаартай “Toyota crown” загварын тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтоосон тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

2.17. Шинжээч Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн хяналтын мэргэжилтэн Б.Ж ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 23-1 дугаартай “0000 БӨА улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийг тогтоосон тухай” дүгнэлт /хавтаст хэргийн 134-135 дахь тал/,

2.18. Яллагдагч А.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 171-172 дахь тал/,

2.19. Шүүгдэгч А.А ийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон  хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

3.1. Хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч А.А  нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 22 цаг 55 минутын орчимд согтуурсан үедээ өөрийн эзэмшлийн 0000 БӨА улсын дугаартай “Toyota crown” загварын тээврийн хэрэгслийг жолоодож Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Э” ХХК-ийн урд талын засмал замаар тус сумын төв рүү чиглэн замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний Э, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2. “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэснийг тус тус зөрчсөний улмаас өөдөөс ирж байсан 0000 БӨА улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.Г ы /жолооч/ эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн А.И гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

3.1.1. Иргэн Т.А эс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 22 цаг 55 минутад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “...Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр “Э” ХХК-ийн хажууд зам тээврийн осол гаргасан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,

3.1.2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 05-10 дахь тал/,

3.1.3. “Toyota crown” загварын 0000 БӨА, “Toyota prius 20” загварын 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-18 дахь тал/,

3.1.4. Рысжан ХХК-ны “Рысжан” шатахуун түгээх станцын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, СД бичлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

3.1.5. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ж.Т ий 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай “...жолооч А.А  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний Э, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2. “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад гол шалтгаан болсон байна.” гэх магадлагаа /хавтаст хэргийн 27 дахь тал/,

3.1.6. Хохирогч Д.Г ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 22 цаг өнгөрсөн үед өөрийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр эмийн сангаас эм авахаар гарсан. Тухайн үед надтай хамт охин Ж , дүү И  хоёр хамтдаа миний машинд суугаад гарсан. Тэгээд бид гурав Өлгий сумын 11 дүгээр багт байдаг “Топ” нэртэй эмийн сангаас эм авчхаад буцаад гэр лүүгээ явж байхад миний өөдөөс нэг тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд зүүн урд хэсгээрээ мөргөчихсөн.

...И  бид хоёрын Улаанбаатар хотод очиж ирсэн бүх зардлыг болон тэнд эмчлүүлсэн эмчилгээний зардал, бусад шаардлагатай бүх зардлуудыг А.А  төлж барагдуулж өгсөн. Тийм учраас энэ хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой гаргаж өгөх ямар нэгэн баримт материал байхгүй.

...Мөн миний эвдэрсэн тээврийн хэрэгслийг маань ч гэсэн бүрэн төлж барагдуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51, 53, 55-56 дахь тал/,

3.1.7. Хохирогч Ө.И гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... тус өдрийн 22 цаг 30 минутын орчимд эгч Г  аптекаас эм авч ирэхээр гэрээс гарахад нь дүү Ж  бид хоёр ч гэсэн гэрээс хамт гараад эгчийн машинд суугаад хөдөлсөн. Тэгээд бид нар Өлгий сумын төвд “Топ” нэртэй эмийн сангийн урд зогссон. Тэгээд би ороод эм аваад гарсан. Улмаар гэр лүүгээ буцаад явж байхад замд урдаас гэнэт нэг машин гарч ирээд манай машины урдаас мөргөх шиг болсон.

...би Гүлбадин эгчийн 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын суудалд дүү Ж тай хамт сууж явсан.

...Миний бие тухайн зам тээврийн ослын улмаас эмчилгээ хийлгэсэн үеийн бүх зардлыг А.А  гэх хүн гаргаж эмчлүүлсэн. Би өөрт учирсан хохирлыг бүрэн төлүүлж авсан. Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн тул миний зүгээс ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60, 62, 64-65 дахь тал/,

3.1.8. Насанд хүрээгүй гэрч З.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Тэр үед би ээж болон эгч нарын хамт эмийн санд хамт очоод буцаад гэр лүүгээ явж байхад бидний машин нэг машинтай мөргөлдчихсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дахь тал/

3.1.9. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 96 дугаартай “1.А.А ийн биенээс авсан гэх цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2.А.А ийн цусанд 0,7 хувь спирт илэрсэн. Тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байв” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 82-83 дахь тал/,

3.1.10. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 541 дугаартай “1. Д.Г ы биед дагзны ар хэсгээр овойж хавдсан, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 90-91 дэх тал/,

3.1.11. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 542 дугаартай “1. Ө.И гийн биед дух ясны баруун талаар нүдний алимны дээд ханыг дайрсан хугарал, духны баруун талд шарх, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.           

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдуулахгүй.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-ийн 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 98-99 дэх тал/,

3.1.12. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны хүний их эмч ажилтай Х.Е ын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 543 дугаартай “1. З.Ж ын биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх           боломжтой шинэ гэмтэл байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

3.1.13. Шинжээч Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн хяналтын мэргэжилтэн Б.Ж ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай “...2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14:20 цагт Цагдаагийн газрын “Тoyota Crown” загварын 0000БӨА улсын дугаартай тээврийн ерөнхий байдлыг иргэн А.А ийг байлцуулан шалгаж үзлээ.

1. Шинжилгээнд хүргүүлсэн “Тoyota сrown” загварын 0000БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ихээхэн хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн байна.

2. Шинжилгээнд хүргүүлсэн “Тoyota Crown” загварын 0000БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл нь өөр тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас үүссэн байна.

3. “Тoyota Crown” загварын 0000БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл нь тухайн ослын улмаас үүссэн эвдрэл гэмтэл болно.

4. Ослын дараа “Тoyota Crown” загварын 0000БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дорхи эд ангиуд засварлах боломжгүй болж эвдэрсэн байна.

- капот болон зүүн талын урд крыло нугларч урагдсан,

- салхины шил хагарч шилний хүрээ хэв гажсан,

- зүүн талын урд том гэрэл болон дохионы гэрлүүд хагарсан,

- салоны аеробак задарсан,

- урд буфер хагарсан,

- цахилгааны утаснууд болон холбоосууд тасарсан,

- хөргөлтийн радиатор нь нугларч урагдсан,

- хөдөлгүүр нь бүхлээрээ хойш шахагдан салон руугаа орсон,

5. “Тoyota Crown” загварын 0000БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн осол болохоос өмнөх техникийн байдлыг тогтоох боломжгүй.

6. “Тoyota Crown” загварын 0000БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормос, жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгслүүдийн ажиллагааг шалгах боломжгүй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 125-126 дахь тал/,

3.1.14.Шинжээч Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн хяналтын мэргэжилтэн Б.Ж ийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 23-1 дугаартай “...2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 14:30 цагт Цагдаагийн газрын журмын хашаанд “Toyota Prius” загварын 0000БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий байдлыг иргэн А.А ийг байлцуулан шалгаж үзлээ.

1. Шинжилгээнд хүргүүлсэн “Toyota Prius” загварын 0000БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ихээхэн хэмжээний эвдрэл гэмтэл үүссэн байна.

2. Шинжилгээнд хүргүүлсэн “Toyota Prius” загварын 0000БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл нь өөр тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас үүссэн байна.

3. “Toyota Prius” маркийн 0000БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл гэмтэл нь тухайн ослын улмаас үүссэн эвдрэл гэмтэл болно.

4. Ослын дараа “Toyota Prius” загварын 0000БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дорхи эд ангиуд засварлах боломжгүй болж эвдэрсэн байна.

-капот болон зүүн талын урд крыло нугларч урагдсан,

-салхины шил хагарч шилний хүрээ хэв гажсан,

-зүүн талын урд том гэрэл болон дохионы гэрлүүд хагарсан,

-салоны аеробак задарсан, зүүн талын гадна толь хагарсан, салоны хайрцаг хагарсан,

-урд буфер хагарсан, урьд хөндлөвч голоороо нугларч хугарсан, цахилгааны утаснууд болон холбоосууд тасарсан,

-хөргөлтийн радиатор нь нугларч урагдсан, радиаторын хүрээ тасарсан,

-хөдөлгүүр нь бүхлээрээ хойш шахагдан салон руугаа орсон,

-зүүн талын урьд дугуйн обуд хагарсан,

-ерөнхий гал хамгаалагчийн суурь хугарсан,

-урьд ойрын гэрлийн подфар хагарсан,

5. “Toyota Prius” загварын 0000БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн осол болохоос өмнөх техникийн байдлыг тогтоох боломжгүй.

6. “Toyota Prius” загварын 0000БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормос, жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгслүүдийн ажиллагааг шалгах боломжгүй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 134-135 дугаар хуудас/,

3.1.15. Яллагдагч А.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2022 оны 07 дугаар сарын 20-ны орой 20 цагийн үед дүү Бекжантай хамт Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өөрсдийнхөө чулууны үйлдвэрийн гадна 0,5 литрийн савлагаатай финланд нэртэй архинаас нэг шил архи уусан. Үүний дараа 22 өнгөрч байхад тэндээс өөрийн эзэмшлийн “Toyota crown” загварын 0000 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа гэр лүүгээ харихаар явж байх замдаа зам тээврийн осолд орсон. Тус өдөр миний бие архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцад зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Миний бие хохирогч нартай уулзаж, сайн дураараа уучлалт гуйсан. Тэд нарт учруулсан хохирлыг сайн дураараа төлж өгсөн ба хоорондоо эд хөрөнгийн маргаангүй болсон. Иймд миний энэхүү байдлыг харгалзан үзэж хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 171-172 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

4. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авч, шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч А.А ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч А.А ээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг гаргасан болно.

6. Эрх зүйн дүгнэлт.

6.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилжээ.

6.2. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь Замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2. “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч А.А  нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй.

6.3. Шүүгдэгч А.А  нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны шөнө 22 цаг 55 минутын орчимд согтуурсан үедээ өөрийн эзэмшлийн 0000 БӨА улсын дугаартай “Toyota crown” загварын тээврийн хэрэгслийг жолоодож Баян-Өлгий аймгийн Ө сумын 00 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Э” ХХК-ийн урд талын засмал замаар тус сумын төв рүү чиглэн замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 13.1. “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний Э, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2. “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэснийг тус тус зөрчсөний улмаас өөдөөс ирж байсан 0000 БӨА улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас тухайн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Б.Г ы /жолооч/ эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн А.И гийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан байна.

6.4. Шүүгдэгч А.А  нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Б.Г ы эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч А.И гийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.

6.5. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч А.А т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.

6.6. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

6.7. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.А ийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн байна.

7. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

7.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

7.2. Шүүгдэгч А.А  замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Г ы эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэн А.И гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч томилж, гэмтлийн зэрэг тогтоосон тухай дүгнэлтээр тогтоогджээ.

7.3. Хохирогч Б.Г , А.И  нарт шүүгдэгч А.А  нь гэмт хэргийн хор уршгийг төлж өгсөн байх ба хохирогч Б.Г , А.И  нараас мөрдөн шалгах ажиллагаанд “А.А ээс нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёрын хооронд хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй. Гомдол санал байхгүй” гэж мэдүүлжээ.

7.4. Иймд шүүгдэгч А.А ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч А.И  нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой цаашид шүүгдэгч А.А ээс нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Шүүгдэгч А.А т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч А.А , түүний өмгөөлөгч нараас хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн саналд яллагдагч А.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулан, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 7 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг яллагдагч А.А  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 213-214 дэх тал/.

2.2. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч А.А т холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.3. Шүүхээс шүүгдэгч А.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.4. Шүүхээс шүүгдэгч А.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

2.5. Шүүгдэгч А.А  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

2.6. Шүүхээс шүүгдэгч А.А ийг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад  заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч А.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 7 сарын хугацаагаар тэнсэж, түүнд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 7 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч А.А ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

2.7. Шүүгдэгч А.А  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шүүгдэгч А.А ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.

2.8. Энэ хэрэгт шүүгдэгч А.А  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч А.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.А ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 7 сарын хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.А т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 7 сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.И  нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гэмт хэргийн хор уршигт цаашид шүүгдэгч А.А ээс нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 

7. Шүүгдэгч А.А  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхэгийг эрүүгийн 2213*********** дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч А.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ