Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар  001/ХТ2021/01167

 

 

“,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Булган

салбарын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 132/ШШ2019/00627 дугаар шийдвэртэй,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Булган салбарын нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,, ,  ,,,,,,,,,,,,,,,, нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 20,194,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, хариуцагч ,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, , нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Зээлдэгч ,,,,,,,,,,,, овогтой ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, овогтой ,,,,,,,,,,,,,, нар нь Төрийн банкны Булган салбарын Зүүнтүрүү тооцооны төвөөс 2018.12.11-ний өдрийн 121800064983 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 18,954,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй 60 сарын хугацаагаар сар бүр төлөх нөхцөлтэйгөөр авсан. Зээлийн гэрээний 6.2.1, 6.2.5 дахь заалтад дурдсан нөхцөл байдал үүссэн. Төрийн банкны зүгээс 2018.12.11-ний өдрийн зээлийн гэрээний 3.2.1, 3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлийн хугацааг хэтрүүлсэн хэвээр байна. Иймд 2019.10.28-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, бусад зардлыг зээлдэгч ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,, нараас гаргуулах хүсэлтэй байна. Үндсэн зээлийн дүн 18,248,961.65 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,929,428.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16,081.96 төгрөг, нийт нэхэмжлэх зээлийн дүн 20,194,473 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 258,923 төгрөг, нотариатын зардал 5.500 төгрөг, нийт 20,194,473 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч ,,,,,,,,,,,, овогтой ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,, овогтой ,,,,,,,,,,,,,, нар нь “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Булган салбарын Зүүнтүрүү тооцооны төвөөс 2018.12.11-ний өдрийн 121800064983 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 18,954,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар сар бүр төлөх нөхцөлтэйгөөр авсан. Төрийн банкны зүгээс 2018.12.11-ний өдрийн 121800064983 зээлийн гэрээний 3.2.1, 3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлийн хугацааг 209 хоног хэтрүүлсэн. Зээлдэгч нарт зээлээ төлөх талаар  нь удаа дараа мэдэгдэж, 2 удаа мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд фэйс чатаар холбогдож зээлээ төлөхийг шаардаж байсан. Зээлдэгч нар нь оршин суугаа газраа байхгүй байсан тул тэдний ээж, аав, ах, эгч нартай нь байнга уулзаж энэ талаар хэлдэг байсан. Иймд зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан тул зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 18,248,961.65 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,929,428.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16,081.96 төгрөг, нийт 20,194,473 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч нарын шүүхэд гаргасан хариу тайлбарт: Бид 2017 онд Булган аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ажиллаж байсан. 2017.7.4-ний өдөр №1218000064983 дугаартай гэрээг байгуулж 1,900,000.00 төгрөгийн зээл авсан. 2017.09.14-ний өдөр №121800064983 дугаартай нэмэлт гэрээгээр 1,000,000.00 төгрөг, 2018.02.12-ны өдөр №121800064983 дугаартай нэмэлт гэрээгээр 3,200,000.00 төгрөгийн зээл авсан /,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,, нар Төрийн банктай байгуулсан 2017.07.04-ний өдрийн №121800064952 дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 1,438,000.00 төгрөгийг 2018.02.12-ны өдөр ,,,,,,,,,,,, ийн Төрийн банк дахь 121800013551 тоот дансанд шилжүүлж, ,,,,,,,,,,,, ийн зээлийн зөрчлийг төлүүлсэн/. Хамтран зээлдэгч ,,,,,,,,,,, нь ажлаасаа гарсан тул 2017.07.04-ний өдрийн №121800064952 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтөд зөрчил үүсч эхэлсэн. Бид 2018.05.21-ний өдөр №121800064983 дугаартай нэмэлт гэрээгээр 1,200,000.00 төгрөгийг / ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,, нар Төрийн банктай байгуулсан 2017.07.04-ний өдрийн №121800064952 дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 251,510,000 төгрөгийг 2018.05.25-ны өдөр ,,,,,,,,,,,, ийн Төрийн банк дахь 121800013551 тоот дансанд шилжүүлж, ,,,,,,,,,,,, ийн зээлийн зөрчлийг төлүүлсэн/, 2018.08.06-ны өдөр №121800064983 дугаартай нэмэлт гэрээгээр 1,800,000.00 төгрөгийг /,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,, нар Төрийн банктай байгуулсан 2017.07.01-ний өдрийн №121800064952 дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 720,000.00 төгрөгийг 2018.08.06-ны өдөр ,,,,,,,,,,,, ийн Төрийн банк дахь 121800013551 тоот дансанд шилжүүлж, ,,,,,,,,,,,, ийн зээлийн зөрчлийг төлүүлсэн/, 2018.12.01-ний өдөр №121800064983 дугаартай нэмэлт гэрээгээр 2,800,000.00 төгрөгийг /,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,, нар Төрийн банктай байгуулсан 2017.07.04-ний өдрийн №121800064952 дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 361,000.00 төгрөгийг 2018.12.11-ний өдөр ,,,,,,,,,,,, ийн Төрийн банк дахь 121800013551 тоот дансанд шилжүүлж, ,,,,,,,,,,,, ийн зээлийн зөрчлийг төлүүлсэн/ тус тус зээлж авсан байна. Хамтран зээлдэгч ,,,,,,,,,,,,  нь 2018.11.10-ны өдөр ажлаасаа гарсан тул үндсэн зээлдэгч ,,,,,,,,,,, миний бие банктай уулзаж цаашид бид 2-ын зээлийг нэгтгэх хүсэлтийг гаргасан. Тухайн үед миний бие ,,,,,,,,,,, ганцаараа ажиллаж байсан. Тухайн үед би өөрийн нэр дээрх зээл дээр нэмж, зээл авах ямар ч шаардлагагүй байхад банкны зүгээс зөвхөн өөрийн ашиг сонирхлын үүднээс хамтран зээлдэгч ,,,,,,,,,,,, ийн Төрийн банктай 2017.07.04-ний өдөр 121800064952 тоот цалингийн зээлийн зөрчлийг арилгахаар анх 2018.02.12-ны өдөр нэмэлт зээл авахуулсан. Энэхүү үйлдэл нь сүүлийн 3 удаагийн зээлээс харагдана. Дээрх үйлдэл нь банкинд зөвхөн үндсэн зээлдэгч ,,,,,,,,,,, миний бие ажиллаж байгаа болохоор нэмж зээл олгож, нөгөө талдаа ,,,,,,,,,,,, ийн 121800064952 тоот цалингийн зээлийн зөрчлийг арилгах хүсэл сонирхол байсан. Ингэж зээл нэмж олгож болохгүй. Цалин орлого нь хүрэхгүй байгаа нь банкны судалгаагаар мэдэгдсэн боловч банк зөвхөн өөрийн ашиг сонирхлын үүднээс нэмэлт зээлийг олгосон. Энэ нь ,,,,,,,,,,, миний хувьд маш хүндрэлтэй дарамттай байсан. Иймд нэмэлт зээлээр авч ,,,,,,,,,,,, ийн 2017.07.04-ний өдрийн №121800064952 тоот зээлэнд төлүүлсэн 2,770,500.00 төгрөгийг хасч, дахин тооцоолж үзвэл зөв болох болов уу. Учир нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхгүй/-г хэлцэл гэнэ.” гэж заасан байдаг. Гэтэл ганцхан Төрийн банкны хүсэл зоригоор бид нэмэлт гэрээг хүчээр хийж, нэмэлт зээл авмагцаа өөр бусад зээлийн зөвхөн үүссэн зөрчлийг арилгах, зөвхөн банкинд ашигтай үйлдэл болоод байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар дээрх 4 нэмэлт зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл байх тул тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Нэгэнт дээрх гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул анхны гэрээгээр өгсөн авсан зүйлсээ буцааж, миний төлсөн дараах төлбөрийг анхны зээлээс хасах тооцоолол гарч байна. Үүнд: Зээл 3,651,038.35 төгрөг, зээлийн хүү 4,943,661.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.896.92 төгрөг, нийт 8,956,596.56 төгрөгийг анхны гэрээний дүн болох 11,900,000.00 төгрөгөөс хасч 2,943,403.44 төгрөгийг төлөх тооцоолол гарч байна. Хамтран зээлдэгч ,,,,,,,,,,,,  нь 2017 онд ажлаасаа гарсан, цаашид зээлээ төлөх боломжгүй болсон талаар албан ёсоор банкинд мэдэгдсэн боловч банк хүсэлтийг минь авч хэлэлцээгүй, хариу өгөөгүй тул 2019.02.28-ны өдөр бичгээр мэдэгдээд зээлийн гэрээг цуцлахыг шаардаж байсан. Мөн анх зээл авахад цалингийн зээлийг даатгалын байгууллагад даатгуулж байсан ба даатгалын тохиолдол үүссэн байхад даатгалын байгууллагаар ч хаалгах боломж банкинд байсан. Гэтэл хаалгаагүй байх тул анх зээл авахад 2017.07.04-ний өдөр тушаасан даатгалын хураамж 59,500 төгрөгийг суутган авсан. Энэ даатгалын хураамж нь хүртэл зөвхөн банк, даатгалын байгууллагад ашигтай зүгээр л зээлдэгч нараас авсан үр ашиггүй төлбөр болоод байна. Иймээс нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлээс зээлийн хүү, болон нэмэгдүүлсэн хүү болох нийт 17,251,069.56 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Төрийн банкны 2019.10.28-ны өдрийн 31/457 дугаар бүхий нэхэмжлэл нь анхан шатны шүүхийн хувьд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй,  Эвлэрүүлэн зуучлагчид гаргаж байгаа өргөдөл мэт байхад Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2019.11.05-ны өдөр №132/Ш32019/01921 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус /нэхэмжлэлийн шаардлага байхгүй/ иргэний хэрэг үүсгэсэн байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 132/ШШ2019/00627 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 121800064983 тоот барьцаат зээлийн гэрээг цуцалж, хариуцагч ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,, нараас үндсэн зээлийн дүн 18,248,961.65 /арван найман сая хоёр зуун дөчин найм есөн зуун жаран нэгэн төгрөг жаран таван мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,929,428.46 /нэг сая есөн зуун хорин есөн мянга дөрвөн зуун хорин найман төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16,081.96 /арван зургаан мянга наян нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөг, нийт нэхэмжлэх зээлийн дүн 20,194,473 /хорин сая нэг зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж Төрийн банкны Булган салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169,592 /нэг зуун жаран есөн мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 169,592 /нэг зуун жаран есөн мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаар магадлалаар Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 627 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганчимэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганчимэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59,300 /тавин ёсөн мянга гурван зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганчимэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.09-ний өдрийн 132/ШШ2019/00627 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2020.01.29-ний өдрийн 5 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр гэрээ байна...” гэж дүгнэжээ. Гэтэл дараах байдлаар зээлийг нэмэлтээр авсан байдаг. Бид 2017 онд Булган аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ажиллаж байсан. 2017.07.04-ний өдөр №1218000064983 дугаартай гэрээг байгуулж, 11,900,000.00 төгрөгийн зээл авсан.

2017.09.14-ний өдөр №121800064983 дугаартай нэмэлт гэрээгээр 1,000,000.00 төгрөгийг, 2018.02.12-ны өдөр №121800064983 дугаартай нэмэлт гэрээгээр 3,200,000.00 төгрөгийг /,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,, нар Төрийн банктай байгуулсан 2017.07.04-ний өдрийн №121800064952 дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 1,438,000.00 төгрөгийг 2018.02.12-ны өдөр ,,,,,,,,,,,, ийн Төрийн банк дахь 121800013551 тоот дансанд шилжүүлж, Э.,,,,,,,,,,,, ийн зээлийн зөрчлийг төлүүлсэн/ төлсөн. Хамтран зээлдэгч ,,,,,,,,,,,,  нь ажлаасаа гарсан тул 2017.07.04-ний өдрийн №121800064952 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтөд зөрчил үүсч эхэлсэн.

2018.05.21-ний өдөр №121800064983 дугаартай нэмэлт гэрээгээр 1,200,000.00 төгрөгийг /,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,, нар Төрийн банктай байгуулсан 2017.07.04-ний өдрийн №9121800064952 дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 251,500.00 төгрөгийг 2018.05.25-ны өдөр ,,,,,,,,,,,, ийн Төрийн банк дахь 121800013551 тоот дансанд шилжүүлж, ,,,,,,,,,,,, ийн зээлийн зөрчлийг төлүүлсэн/, 2018.08.06-ны өдөр №121800064983 дугаартай нэмэлт гэрээгээр 1,800,000.00 төгрөгийг / ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,, нар Төрийн банктай байгуулсан 2017.07.04-ний өдрийн №121800064952 дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 720.000.00 төгрөгийг 2018.08.06-ны өдөр .,,,,,,,,,,,, ийн Төрийн банк дахь 121800013551 тоот дансанд шилжүүлж, ,,,,,,,,,,,, ийн зээлийн зөрчлийг төлүүлсэн/, 2018.12.11-ний өдөр №121800064983 дугаартай нэмэлт гэрээгээр 2.800.000 төгрөгийг /,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,, нар Төрийн банктай байгуулсан 2017.07.04-ний өдрийн №9121800064952 дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 361.000 төгрөгийг 2018.12.11-ний өдөр ,,,,,,,,,,,, ийн Төрийн банк дахь 121800013551 тоот дансанд шилжүүлж, ,,,,,,,,,,,, ийн зээлийн зөрчлийг төлүүлсэн/ тус тус нэмж зээлж авсан байна.

Ийнхүү зээл авах нь зөвхөн нэг талын буюу банкны талд ашигтай, мөн ,,,,,,,,,,,, ийн цалингийн зээлийн зөрчлийг арилгах үйлдэл байсан гэж маргасаар байтал шүүх маргаагүй гэж дүгнэж байна. Мөн энэхүү маргаанаас нэмэлт зээлээр авч ,,,,,,,,,,,, ийн 2017.07.04-ний өдрийн №121800064952 дугаартай зээлэнд төлүүлсэн нийт 2,770,500.00 төгрөгийг үндсэн зээлээс хасч, дахин тооцоолохыг хүссэн боловч хангаагүйгээр зогсохгүй зээлийн талаар маргаагүй гэж дүгнэсэн.

Мөн шүүх “...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж дүгнэхдээ бидний 2019.02.28-нд банкинд гаргасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлтийг огтоос авч хэлэлцэлгүй, зөвхөн банкны зүгээс гаргасан нотлох баримтыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдийг огтоос үнэлж, хэлэлцсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан 20,194,473 төгрөгөөс үндсэн зээл 2,770,500.00 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

“,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн Булган салбараас ,,,,,,,,,,, /,,,,,,,,,,, /, ,,,,,,,,,,, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,194,473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хангаж шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, талуудын хооронд анх 2017.07.04-ний өдөр №1218000064983 дугаартай /цалингийн/ зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр /үндсэн/ зээлдэгч ,,,,,,,,,,, /,,,,,,,,,,, /, хамтран зээлдэгч ,,,,,,,,,,, нар 11,900,000.00 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй,  365 хоногийн хугацаатай, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байх нөхцөлтэйгөөр зээлсэн. Үүнээс хойш зээлдэгч нар нь хэд хэдэн удаа нэмэлт зээлийн гэрээ байгуулсан ба хамгийн сүүлд 2018.12.11-нд зээлийн үлдэгдэл 16,154,000 төгрөг, нэмэлт зээл 2,800,000 төгрөг, нийт зээлийн хэмжээ 18,954,000 төгрөг, зээлийн хүү жилийн 16.80 хувь, зээлийн хугацаа 365 хоног, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож гарын үсгээ зурсан байна. Гэвч зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй, 209 хоног хугацаа хэтрүүлж /сүүлийн нэмэлт гэрээ байгуулагдсанаас хойш/, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, нэхэмжлэгч буюу зээлдүүлэгчээс зээлдэгч нарыг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан үйл баримт тогтоогджээ.

Иймд, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэсний дагуу хугацаанаас өмнө цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.“Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”;  453 дугаар зүйлийн 453.1.“Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу хариуцагч Э.,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,, /,,,,,,,,,,, / нараас үндсэн зээлийн дүн 18,248,961.65 төгрөг, хүүгийн төлбөр 1,929,428.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16,081.96 төгрөг, нийт 20,194,473 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Нэгэнт талууд зээлийн гэрээг харилцан тохиролцож, гарын үсгээ зурж байгуулсан, зээлдэгч нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй, анхны авсан зээлийг төлөх зорилгоор нэмэлт зээлийн гэрээ байгуулсныг буруутгах буюу хууль бус гэж үзэх үндэслэлгүй тул  “... зээлийг нэмэлтээр авсан, ийнхүү зээл авах нь зөвхөн нэг талын буюу банкны талд ашигтай, ,,,,,,,,,,,, ийн цалингийн зээлийн зөрчлийг арилгах үйлдэл байсан гэж маргасаар байтал шүүх маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, иймд 20,194,473 төгрөгөөс үндсэн зээл /нэмэлт зээлээр төлсөн/ 2,770,500.00 төгрөгийг хасаж шийдвэрлэж өгнө үү” гэсэн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй юм.

Түүнчлэн,  “... шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар гэрээг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэхдээ бидний 2019.02.28-нд банкинд гаргасан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлтийг огтоос авч хэлэлцэлгүй, зөвхөн банкны зүгээс гаргасан нотлох баримтыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн...” гэх гомдлын тухайд, хариуцагч буюу зээлдэгч нараас зээлийн гэрээгээ цуцлах саналыг зээлдүүлэгч хүлээн аваагүй тохиолдолд тухайн асуудлаар шүүхэд хандах эрхтэй байсан боловч хандаагүй, үүнээс хойш 8 сарын дараа зээлдүүлэгчээс тухайн гэрээг цуцлуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэснийг “шүүх зөвхөн нэг талын баримтыг үнэлсэн” гэж үзэхгүй. 

Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 132/ШШ2019/00627 дугаар шийдвэр, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 5 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 59,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.УНДРАХ

                            ШҮҮГЧИД                                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                П.ЗОЛЗАЯА

                                                                                     Х.СОНИНБАЯР

                                                                                  Б.МӨНХТУЯА