Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/130

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т  даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Д.А ,

шүүгдэгч М.Х ы өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Н , Н.О ,

шүүгдэгч А.Х гийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З ,

шүүгдэгч М.Г гийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С ,

шүүгдэгч М.Х , А.Х , М.Г  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Д ээс шүүгдэгч М.Х , М.Г  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч А.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2013000870135 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.1. Монгол Улсын иргэн, М.Х , 1964 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Т суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, яс үндэс Казах, тусгай дунд боловсролтой, эх баригч, бага эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт эх баригчаар ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 8, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, тус аймгийн Д сумын 09 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БЖ*******,

1.2. Монгол Улсын иргэн, А.Х , 1957 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Х аймгийн Х суманд төрсөн, 65 настай, эрэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт ерөнхий эмчээр ажиллаж байсан, одоо өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, тус аймгийн Д сумын 09 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан, РД:БЕ*******,

1.3. Монгол Улсын иргэн, М.Г , 1986 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Т суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, яс үндэс Казах, дээд боловсролтой, хүүхдийн их эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт хүүхдийн их эмч ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг, тус аймгийн Д сумын 09 дүгээр багт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, РД:БЙ*******.

2. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

2.1. Шүүгдэгч М.Х  нь Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт ээлжинд гарч байх хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эх Х.Б гийн хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн Х.Б гийн хүүхэд болох М.Н н гарт тавьсан уян зүүний халдвар хүндэрч нас барж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

2.2. Шүүгдэгч А.Х  нь Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр амаржсан эх Х.Б гийн хүүхэд М.Н н биеийн байдлыг байнгын хяналтанд байлгаагүй, нярайд эмчилгээ хийсэн эх баригч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаагүй буюу хууль, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээгүй, ажилдаа хайнга хандсаны улмаас иргэн Х.Б гийн хүүхдийн гарт уян зүүний халдвар орсны улмаас нас барж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

2.3. Шүүгдэгч М.Г  нь Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр амаржсан эх Х.Б гийн хүүхэд болох М.Н д эмчилгээ хийж байх явцад хүүхдийн гарын сарвуунд тавьсан уян зүүний халдварыг оройтож оношилсноос эмчилгээ, үйлчилгээ оройтож, хүүхдийн гарт тавьсан уян зүүний халдвар хүндэрч нас барж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.

1.1. Шүүгдэгч М.Х  мэдүүлэхдээ: “Би мэргэжлээрээ улсад 37 жил эх баригчаар ажилласан. Би ажиллах хугацаандаа ямар ч  хүүхэд эндэх болон ямар нэгэн хүнд тохиолдол тохиолдож байгаагүй. Нярай 2020 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө төрсөн.  Тухайн өдөр нярай төрөхдөө ээлжийн эх баригч С , нярай хүүхдийн ээж Х.Б г хэвтэж байсан орон дээр төрүүлж авсан байна. Эх баригч бид нар 5 үндсэн зарчим баримталдаг. Эх баригч нар ариун гар, ариун бээлий, ариун хүний багаж, ариун өлгий, ариун өрөө гэсэн зарчмуудыг баримталж эхээс шинэ хүн хүлээж авдаг. Гэхдээ С  тухайн өдөр уг 5 зарчмыг баримталж чадсан нь өөрөө эргэлзээтэй. Яагаад гэвэл тухайн нярай хүүхдийг хүлээж авсан өрөө нь хохирогчийн хэвтэж эмчлэгдэж байсан өрөө байгаа. Өвчтөн хэвтэн эмчлэгдэж байсан өрөө маань бохир өрөө байгаа. Мөн тухайн хүний багажийг авч ирэхдээ мэдээж сувилагчаар дамжин авч ирсэн гэж хардаж байгаа. Уг багажийг авч ирэхдээ 4-5 хаалга дамжин авч ирнэ. Тийм учраас уг багаж ч гэсэн бохирдоно. Тухайн үеэс эхлэн нярай хүүхэд халдвар авсан гэж би боддог. Нярай хүүхдийн биеийн байдал төрснөөс хойш маш муу байсан. Хүүхдийн эмч М.Г  хүүхдийн өвчтөний түүхэнд өдөр болгон үзлэг хийдэг байсан.

Нярай хүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрөөс эхлээд биеийн байдал бүр хүндрээд эхлэхээр нь өвчин намдаах аналгин, демидрол тарьж байсан. Өдөрт 12-15 удаа хүүхдийн гарт байдаг уян зүүг сольдог байсан. Уг эмчилгээнүүдийг ганц би хийгээгүй, ээлжийн эмч, сувилагч нар ч гэсэн ээлж, ээлжээр хийдэг байсан. Бид нар уян зүүгийн тагийг 60-70 удаа нээсэн. Халдвар авах маш их эрсдэлтэй байсан. Мөн төрсний дараа нярай хүүхэд эхийн хамт байсан. Нярай хүүхдийг эмчлэхдээ тусгай өрөөнд хэн ч орохгүй, цэвэрхэн өрөөнд байлгаж, тариаг хийх ёстой байсан. Уг эмчилгээнүүдийг хийх эрхтэй, курс төгссөн цалин хөлсийг авч байсан Р  гэдэг хүн байсан ч гэсэн эх баригч бид нарт тариа хийлгэж байсан. А.Х  болон М.Г  нар хүүхдийн ээждээ “таны хүүхдийн биеийн байдал маш муу байгаа. Мөн хүүхдийн хавдсан гар нь томорч байгаа. Та тийм учраас аймаг руу явах болсон” гэж мэдэгдсэн байна. Тэгээд би аймаг руу явах бэлтгэлээ базааж, гаднаас авхуулах юмнуудаа авхуулж бэлдэж байсан. тэгээд тухай өдөр шөнө болсон учраас ээлжээ дараагийн хүнд хүлээлгэж өгөөд гэртээ харьсан.

2020 оны 01 дүгээр сарын 29-нээс 30-нд шилжих шөнө ээлжид гарсан Х  шөнө 02 цагт уян зүүг судаснаас гаргачхаад, дахиад уян зүүг тавих гэж судсаа олохгүй, олон газраас хатгасан байна. Тэгээд Х  хүүхдийн эмч М.Г гаас асуухад, М.Г  судас нь олдохгүй бол булчингаас нь тариа тарьчих гэж Х д хэлсэн байна. Уг асуудлын талаар Б лийн тэмдэглэл дээр бичигдсэн байна. Өглөө нь бид нар ирэхэд хүүхдийн гарт байгаа уян зүү байхгүй учраас М.Г  эмч хүүхдийн эмчилгээ таслагдсан байна, хурдан уян зүү тавиарай гэсэн. Уг уян зүүг Р гаар тавиулмаар байна гэхээр нь Р г дуудаж авч ирээд уян зүүг тавиулсан. Тэгээд дараагийн эмчилгээнүүдийг Р гийн тавьсан уян зүүгээр хийсэн.  Тухайн өдрийн бүх эмчилгээг Р гаар хийлгүүлсэн.

Үүний дараа 30-нээс 31-нд өдөр шилжих шөнө С  гэдэг хүн ээлжид гарсан. Уг эх баригч Р гийн тавьсан зүүгээр эмчилгээг хийж хоносон. Харин 2020 оны 01 дүгээр сарын 31-нээс 2020 оны 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө Д  гэдэг эх баригч ээлжид гарсан. Уг эх баригч 8 удаагийн тариаг Р гийн тавьж өгсөн уян зүүгээр хийсэн. Шөнө хүүхэд уйлж байхаар нь М.Г  эмчийг дуудаж, шөнийн 02 цагт тариа хийлгүүлсэн байна. Үүнийг С  сувилагч дакладын дэвтэр дээр тодорхой бичсэн байна. Тухайн үед С   тарих тариануудыг бэлдсэн байна. Бид нар гаднаас нь хараад онош тавьж чадахгүй. Мөн онош тавьсан бол гадны хүн болон эмчлэгдэж байгаа хүний ар гэрийн талд мэдэгдэх ёсгүй. Яагаад гэвэл эмчийн ёс зүйгээ алдах болно. Х.Б  эмчлэгдэж байх хугацаандаа ямар нэгэн эмч нарын хамтарсан эмчилгээ ерөөсөө хийгдээгүй. Би утсаар М.Г  эмчид хүүхдийн биеийн байдал хэвээрээ байгааг хэлсэн. Гэхдээ Х.Б  утсаар М.Г д хүүхдийн биеийн байдлын тухай хэлэхэд М.Г  Х.Б д таны хажууд байгаа М.Х д утсаа өг гэсэн. Тэгээд надад М.Г  утсаар ярихад хүүхэд шөнө тайвшруулах тариа хийсний улмаас биеийн байдал эвгүйдэж байгаа. Та уг тариаг битгий хийгээрэй, харин та сүү өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд 13 цагийн үед дахиад эргээд М.Г  Х.Б гийн утсаар надтай ярьсан. Би М.Г д нярай хүүхэдтэй ээжийн бэлдэж өгсөн 5 грамм сүүний 3 грамм сүүг л арай гэж уусан гэж хэлсэн. Уг нярай хүүхэдтэй өмнө тарьсан тайвшруулах тариа маш хүчтэй тариа байгаа. Нярай хүүхэд байтугай том хүнд талыг нь тарихад шууд унтуулдаг тийм хэмжээний хүчтэй тарианууд байгаа. Тухайн өдөр Нуржан гэдэг хүн бас төрөх дөхсөн ирсэн байсан. Бид нар Нуржанд таныг суманд төрүүлэх боломжгүй цайгаа ууж бэлэн байгаарай, түргэний машинаар аймаг руу явна гэж хэлсэн. Яагаад гэвэл уг хүн бөөрний В, С вирустэй байсан.

Зарим эмч, сувилагч нар хэргээс мултрах гээд буруу, худал мэдүүлгүүд өгсөн байна. Тэгээд би түүнд гомдоод Ерөнхий прокурорт гомдол гаргасан. Тухайн үед Д  зэрэг хүмүүс бид нартай хамт ээлжид хоносон боловч тэд нараас нэг ч удаа мэдүүлэг аваагүй байна. 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр А.Х  болон М.Г  эмч нар нярай хүүхдийг үзсэн. Харин Г  бид хоёр хүчилтөрөгчийн уутыг цэнэглээд, тухайн өдрийн эмчилгээг бид хоёр хийгээд, нярай хүүхдийг аймаг руу шилжүүлсэн. А.Х  эмч тухайн үед хүүхдийн гарт хөхөрсөн, улайсан, хавдсан зүйл байгаагүй гэж мэдүүлсэн байна. Уг мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. С , Н , А  нарыг мэдүүлэгдээ ч гэсэн тэр талаар тодорхой мэдүүлсэн байна.  С  гэдэг хүн тухайн өдөр Н  гэдэг хүний оронд ээлжид гарсан байсан. Харин зөвхөн би эмчилж, эмчилгээ хийж, оношилгоо гаргасан мэт буруутгаж байгаа нь үндэслэлгүй байгаа. Бүх эх баригч нар яг адилхан эмчилгээ хийсэн байсан. Би эх баригч хүний хувьд шинээр хүлээж авах шинэ хүнийг эх баригч баримтлах ёстой 5 зарчмыг баримталсан. Бид нар даргын өгсөн үүрэг, даалгаврын дагуу тариа хийсэн” гэв.

1.2. Шүүгдэгч А.Х  мэдүүлэхдээ: “Д сумын эмнэлэгт жилд 30-40 эх амарждаг. Жилд 2-3 нярай эмчилгээнд хамрагддаг тул ахлах сувилагч Р д ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээнд тусган 10%-ийн нэмэгдэл цалин өгч нярайг хариуцуулсан. Ахлах сувилагчийн ажлын байрны тодорхойлолтын 1-р заалтад “Эмнэлгийн хэмжээний сувилагчийн тусламж үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулж, явцын хяналт хийх, тусламж үйлчилгээг үзүүлэх”, 3-р заалтад “Үйлчлүүлэгчид сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэх” гэж заасан байгаа. Ажлын байрны 1-р үндсэн зорилтын хүрэнд “Сувилагч нарын ажлын уялдаа холбоог хангаж, ажлын ачааллыг тэнцүүлэн ажил үүргийн хуваарийг мөрдүүлэх, зохицуулах” үүрэгтэй юм. Ахлах сувилагчид сувилагчийн тусламж үйлчилгээтэй холбоотой анхан шатны маягтын хөтлөлтөд хяналт тавих, зөвлөх үүрэгтэй. Сувилахуйн тусламж үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих үүргүүд тусгагдсан болно. 2020 оны 03 дугаар сарын 06-нд гэрч Р гийн өгсөн мэдүүлэгт “Миний бие ахлах сувилагчаар 8 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн 8 жил дутуу болон гүйцэт төрсөн нярайд уян зүүг би тавьж байна” гэх мэдүүлгээр нярайг хариуцан уян зүү тавьж байсан нь нотлогдож байна. Нөгөө талаас дутуу нярайд багаар тусламж үзүүлэх ёстой боловч тухайн өдөр ахлах сувилагч Р г дуудаагүй, М.Х  дур мэдэн уян зүү тавьжээ. Нөгөө талаас М.Х , Х  нар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх лицензтэй тул одоогоор мөрдөгдөж байгаа Монгол Улсын ММС2008-4621 түгээмэл үйлдлийн стандарт, нярай хүүхдийн захын хураагуур судсанд уян зүү тавих стандартын дагуу уян зүү тавих эрхтэй юм.

М.Х  нь эмчлэх үйл ажиллагаа эрхлэх 0010109 гэрчилгээтэй юм. Захын судсанд уян зүү тавих, уян зүүгээр дамжуулан эмчилгээ хийх хоёр зарчмын ялгаатай. Уян зүү тавихад халдвар хамгаалалтын дэглэм онцгой шаардлагатай байхад уян зүүгээр дамжуулан эмчилгээ хийхэд халдвар орох эрсдэл гардаггүй. Уян зүүгээр халдвар орсон тохиолдолд уян зүү тавьсан газарт хэсэг газрын улайлт, хавдалт өгдөг. Эх баригч нар уян зүүгээр дамжуулан эмчилгээ хийж байсан нь эх баригч сувилагч нарын мэдүүлгээс ил байна. Эх баригч Х гийн 138 хуудсанд өгсөн мэдүүлэгт “Уян зүүг эх баригч нар тавиагүй, ахлах сувилагч, ээлжийн сувилагч нар уян зүүг тавьдаг юм. Уян зүү тавихдаа түгээмэл үйлдлийн стандартын дагуу гараа сайтар угааж, ариун бээлий өмсөж уян зүүг тавьдаг юм. Ажлын байрны тодорхойлолтод нярайн эрт үеийн шаардлагатай тусламжийг эх баригч үзүүлнэ” гэсний дагуу эмчлэгч эмчийн бичсэн эмчилгээг эх баригч нар хийж байсан. М.Х аас надад ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг гүйцэтгүүлдэг, нярайд тариа хийлгэдэг гэж гүтгэсэн байна. Жилд 1-2 нярайд эмчилгээ шаарддаг тул эх баригчаар тариа хийлгэх шаардлага гараагүй. Эх баригч нар болон М.Х д миний зүгээс нярайд эмчилгээ хий гэж үүрэг даалгавар өгөөгүй. Харин бүх ажилчдад ажлын байрны тодорхойлолтыг судлуулан, цээжлүүлэн, ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг хийхгүй байхыг байнга анхааруулдаг байсан.

 Миний ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг гүйцэтгүүлээгүйг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Х гийн мэдүүлэг, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Д ий мэдүүлэг, 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн С , Р , Ж , Г , Х ,  Б л нарын мэдүүлгээр нотлогдож байна. Нярайд илэрсэн нян эмэгтэй хүний бэлгийн зам болон амны хөндийд өвчин үүсгэхгүйгээр оршин байдаг тул чухам эмнэлгийн халдвар уу, эсвэл Б  болон Б гийн сахиул нь нян тээгч байсан уу гэдгийг шинжилгээ авч тогтоохгүйгээр эмнэлгээс шалтгаалсан халдвар гэж үзэх боломжгүй юм.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 1095 дугаартай дүгнэлтийн 7 дугаарт  “Нярайд илэрсэн гэдэсний савханцар буюу клостериум нь гэдэсний өвчин үүсгэгч бөгөөд уг савханцраар хэрхэн халдварласныг тогтоох боломжгүй” гэсэн байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л  2020 оны 02 дугаар сарын 07-нд ирж хяналт шалгалт хийсэн бөгөөд уг шалгалтаар илэрсэн зөрчлийг нярай халдвар авсан гэх 01 дүгээр сарын 28-тай харьцуулж дүгнэх боломжгүй. Яагаад гэвэл энэ хооронд 10 хоногийн зайтай. Нярайг эмчлэх үед эм тариа, халдваргүйжүүлэх бодис огт тасраагүйг уян зүү тавьсан сувилагч Р , М.Х , уян зүүгээр дамжуулан эм тариа хийсэн С , Д  нарын мэдүүлгээс харж болно. Мөн эм тариа тасраагүйг тухайн өдрийн эмнэлгийн эмийн захиалгын хуудаснаас харж болно. Уг хуудаснуудыг шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн.

Л ын шалгалт хийсэн тэмдэглэлд нярайг аймагт шилжүүлэхэд эмнэлгийн машин гаргаагүй гэжээ. Эмнэлгийн түргэний машин 2020 оны 02 дугаар сарын 01-ний орой аймагт өвчтөн хүргэх ажлаар явсныг гэрч М ийн “манай суманд түргэний ганц л машин байдаг ба тухайн өдөр аймгийн төв рүү өвчтөн аваад явчихсан байсан юм. Тэгээд бид өөр жижиг тэрэг олж явсан болно” гэх мэдүүлгээр, мөн 204 дүгээр хуудсанд Х ы өгсөн мэдүүлэгт “С  эмч аймаг руу 4 эхийг авч явна, намайг 4 эхийн хөтөч картыг бэлдээрэй” гэсэн учир би нэлээд завьгүй ажиллаад тэр хүмүүсийг аймаг руу явуулсан юм гэх мэдүүлэг. Нөгөө талаас хүнд дутуу нярайг Эрүүл мэндийн сайдын 2018 оны 545 тушаалын 5,3 заалтын шаардлага хангаагүй эмнэлгийн фургон машинаар хүргэх эрсдэлтэй,  явдал хатуу тархинд цус харвах аюултай байсан тул фургон машинаар зөөгөөгүй. Л ын шалгалт хийсэн тэмдэглэлд “Дээд шатны эмнэлэгт шилжүүлээгүй, Нэгдсэн эмнэлэгт дуудлага өгөөгүй”. Б гийн мэдүүлэгт “2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүүхдийн эмч Г  ирээд надад “Аймгаас хүчилтөрөгчтэй машин дуудсан байгаа. Та аймаг руу явсан нь дээр байна. Тэр өдөр орой хүртэл хүлээгээд ирэхгүй болохоор нь Г  эмчээс аймгийн төвөөс ирэх түргэний машин юу болсон бэ гэхэд машин нь эвдэрсэн байна. Ийм учраас энд эмчилгээ хийнэ” гэж хэлсэн гэх мэдүүлэг. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэний тасгийн 7042103 утсанд 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 11 цаг 52 минутад 99****** утсаар “Б гийн нярай 2 хоногтой, дутуу нярай, 29-30 хоногтой. Тархины хүчилтөрөгч дутагдлын хам шинж, хүнд хэлбэр бүхий өвчтэй тул нярайн эмч, хүчилтөрөгчтэй машинтай явуулна уу” гэж дуудлага өгсөн. Нэгдсэн эмнэлгийн түргэний сувилагчийн нэрийг асуугаагүй. Бид нарт “М  эмчтэй ярилаа. Нярайн эмч явуулах боломжгүй, хүчилтөрөгчтэй машин эвдэрсэн гэж 94****** утаснаас хариу” өгсөн. Би дахин залгаж, 11 цаг 56 минут түргэний эмч яаралтай гаргахыг шаардсан. Монголын цахилгаан холбооноос гаргасан 7042103 утасны лавлагааг нотлох баримтаар гаргаж өгсөн. 26/А тоот яллах дүгнэлтийн хавсралтад 01 дүгээр сарын 28-нд түргэний тасагт ээлжид гарсан Л гийн мэдүүлэг хавсаргасан нь ач холбогдолгүй юм. Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр түргэний тасагт сувилагчаар Г  ажилласан байна. Судсанд тавьсан уян зүүг хянах бүртгэлийн журналыг хавсаргасан байна. 2019 оны 11 дүгээр сарын 29-нд Эрүүл мэндийн сайдын А/539 дугаар тушаалаар эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг тандах хуудсыг шинээр баталсан. Шинэ тушаал гарсантай холбоотой Эрүүл мэндийн сайдын 2014 оны 180 дугаар тушаал хүчингүй болсон. Нэг ёсондоо судсанд тавьсан уян зүүг хянах бүртгэлийн журнал хүчингүй болсон. Харин А.Р гийн гаргаж өгсөн тандах хуудас нь  Эрүүл мэндийн сайдын А/539 дугаар тушаалаар баталсан тандах хуудас хүчин төгөлдөр хуудас байна. Шинэ, хуучин тандах хуудасны доторх үг болон агуулга нь ижил байгаа.

Х.Б гийн хүүхдийн биеийн байдлыг байнгын хяналтад байлгаагүй, эмнэлэгт халдвар хамгаалалтын дэглэм баримтлах үйл ажиллагаанд хяналт муу тавьсан гэдэгт санаа нийлэхгүй байна. Учир нь Х.Б гийн хүүхэд 24 цагийн турш эмнэлгийн ажилчдын хяналтад байсан. Шаардлагатай үед эмч дуудлагаар ирж үзэж байсан. Байнгын хүчилтөрөгчийн аппаратад байсан. Судсыг ганц хатгалтаар олж байсан, нэг ч эмчилгээ эм тасраагүйг 05 номертой нярайн түүхийн эмчилгээний хуудас, эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудас, сувилагч нярайн биеийн байдлыг үнэлэх хуудас, Р гийн гаргаж өгсөн судасны хуудастай холбоотой тандах хуудаснаас харж болно. Эрүүл мэндийн газраас гаргасан судалгаагаар Д сумын эрүүл мэндийн төвд 2017 онд төрөлт 67, үүнээс хэвтэн эмчлэгдсэн нярай 1, 2018 онд төрөлт 50, үүнээс хэвтэн эмчлэгдсэн нярай 2, 2019 онд төрөлт 47, 1 нярай хэвтэн эмчлүүлсэн байна. Нийтдээ 3 жилд 5 нярай эмчлүүлсэн байна. Жилд 1 хүүхэд хэвтэн эмчилнэ гэдгийг Эрүүл мэндийн газраас гаргуулсан байгаа” гэв.

1.3. Шүүгдэгч М.Г  мэдүүлэхдээ: “...Би улсын яллагчийн яллах дүгнэлтийг дараах хууль зүйн болон бусад нөхцөл байдлын улмаас эс зөвшөөрч байна.

Би уг нярайн уян зүүний халдварыг оройтож оношилсноос эмчилгээ оройтуулсан, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс нярайн бие хүндэрч нас барсан байна гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нярайн үжлийг оношлоход тодорхой заагдсан удирдамж онош эмчилгээний алгоритмийг үндэслээд оношлох ёстой. Үжил гэдэг өвчнийг нүдээр хараад үжил гэж оношлох боломжгүй байдаг өвчин. Нярайн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд, онош эмчилгээний алгоритм номын 107-117 дугаар хуудсанд “Нярайн үжил” гэсэн оношийг тавих шалгууруудыг баримтлаад оношийг тавих ёстой байсан. Уг шалгуурт эмнэл зүйн шалгуур лабораторийн өөрчлөлтийг үндэслээд үжил гэдэг оношийг тавих ёстой гэж заасан байдаг. 1.1-т Эмнэлгийн шинжлэх ухаанд эмнэл зүйн шалгуур 5 шинжийг агуулсан байна. Халуурах 38 хэмээс дээш эсвэл дулаан буурах, 36 хэмээс доош байх,  амьсгалын тоо 1 минутад 60-аас дээш олшрох, зүрхний цохилтын тоо 1 минутад 180-аас дээш эсвэл 100-аас доош болох, орчны харьцаа суларч хөхөндөө дургүй ноомой болох эсвэл татах, шингэн сэлбэх эмчилгээ хангалттай хийж байхад шээсний гарц бага байх 0,5мл/кг/цаг-аас бага.

Лабораторийн шинжилгээнд 5 өөрчлөлт гарах ёстой. Үүнд: хүнд хэлбэрийн бодисын солилцооны   хүчил лейкоцитоз эсвэл лейкопени, нейтрофилёз эсвэл нейтропени, лимфоцитопени, анеми, ялтаст эс цөөрөх, улаан цогцсын тунах хурд 15 мм/с их болох. Үрэвслийн маркер идэвхи уураг прокальцитонин, интерлейкин ихсэх, гипергликеми 6,6ммоль/л-ээс ихсэх, гиперкалиеми 5,5 ммоль/л-ээс ихсэх, трансаминаземи креатинин ихсэх 97мкмоль/л-ээс ихсэх, үжлийн оношилгоонд эрсдэлт хүчин зүйлээс 2 ба түүнээс дээш илэрсэн, эмнэл зүйн шалгуур, лабораторийн өөрчлөлтөөс 4 шинж илэрсэн бол үжил гэж оношилдог гэж заасан байгаа. Лабораторын шинжилгээ хийлгэх боломжгүй байсан тухайн үед цусны анализатор, косын шинжилгээний аппарат байхгүй байсан. Косын шинжилгээний аппарат 3-р шатлалын эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг л байдаг. Эмнэл зүйн шалгуурыг хангаагүй байхад би үжил гэдэг оношийг тавих боломжгүй юм. Өөрөөр хэлбэл үжил, уян зүүний халдвар гэсэн ойлголт хоёр өөр ойлголт юм. Харин уян зүүний халдварыг практикт нүдээр харьж уян зүү тавьсан газар эргэн тойрон улайж хавдсан байвал уян зүүний халдвар байж магадгүй гэж таамагладаг.

Уг нярайн гар нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний шөнийн 22 цагт очиж, 24 цаг хүртэл эмнэлэгт байж нярайн үзэхэд гар нь хавдаагүй байсан. Харин маргааш нь 2020 оны 02 дугаар сарын 01-ны амралтын өдөр байсан. Өглөө 09 цагт М.Х  нь шөнө ээлжинд хоносон эх баригчаас уян зүү хэвийн ажиллаж байна гэж ээлжээ хүлээн авсан. Өдөр нь нярайд баруун гарт тавигдсан уян зүүгээр эмчилгээ хийж, орой 17 цагт эх баригч И.Х д ээлж хүлээлгэж өгөх байснаа ээлжээ хүлээлгэж өгөхгүйгээр 17 цагаас өмнө ажлаас нь буусан байсан. Энэ өдрийн орой 18 цагийн үед оройн эх баригч Х  нярайн уян зүүтэй гар нь хавдсан талаар М.Г  надад мэдээлсэн. Би ахлах сувилагч А.Р тай хамт яаралтай нярай хүүхдийг очиж үзээд, энэ гарнаас халдвар авч болзошгүй гэж сэжиглээд нярайн өвчний түүхэнд тэмдэглэл хийгээд, зохих арга хэмжээнүүдийг тухайн үед авсан. Нярай нь маш дутуу бага жинтэй, нойтон даавууны шинж илэрсэн, хүчилтөрөгчийн хамааралтай аппаратаас салгах боломжгүй биеийн байдал маш хүнд байсан, дээр нь гар нь хавдсан учир шөнийн цагаар тээвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Шөнө дунд өвлийн хүйтэнд хүчилтөрөгчгүй донсолгоотой фургон машинаар хүнд нярайг тээвэрлэсэн тохиолдолд Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/545 дугаар тушаалаар баталсан тээвэрлэлтийн журмыг зөрчсөнд тооцогддог. Тийм учраас эдгээр эрсдэлүүдийг харгалзан үзэж, өглөө бүх бэлэн байдлыг хангаж, Ланд-200 загварын жийп машинаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт өөрийн биеэр 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн үед хүргэж өгсөн. Гэтэл уг нярайд мэргэжлийн эмч нар сумын эмнэлэгэд хийгдэж байсан эмчилгээг үргэлжлүүлэн хийж 1 хоног, 6 цаг буюу 30 цагийн дараа мэс заслын ажилбарыг мэс заслын эмч Хари хийсэн байгаа юм. Хэрвээ нярайг хүлээн авсны дараа шууд мэс заслын ажилбар хийх зэрэг нэн тэргүүнд хийх ёстой эмчилгээнүүдийг хийсэн бол нярайн амь насыг аврах боломжтой байсан болов уу гэж бодож байна. Иймд бүх хариуцлагыг над рүү тохож байгааг зөвшөөрөхгүй байна.

Надад тохож буй эрүүгийн хэргийн үйл баримтын тухай дурдвал, нярай  2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн. 2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр Д сумын ерөнхий эмч А.Х н хамт тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчтэй жийп машинтай нярайн эмчид дуудлага өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлгээс хүчилтөрөгчтэй жийп машин эвдэрсэн гэсэн хариу өгсөн тул уг нярайг үргэлжлүүлээд 2 хоног Д сумын эмнэлэгт өөрөөс шалтгаалах бүх эмчилгээнүүдийг хийсэн. 2020 оны 02 дугаар сарын 01-ны амралтын өдөр байсан ба тэр өдөр М.Х  нь нярай хүүхдийн гар нь хавдсан тухай надад ямар нэг мэдээлэл өгөөгүй. Харин орой 18 цагт нярайн уян зүүтэй гар нь хавдсаныг анх Х  мэдээлсэн. Үүнийг хавтаст хэрэгт авагдсан 6 хүний хэд хэдэн мэдүүлэгт нотолсон. 2 дахь хавтаст хэргийн 192, 199 дугаар хуудсанд эх Х.Б гийн мэдүүлэг, 2 дахь хавтаст хэргийн 205, 219 дүгээр хуудсанд ахлах сувилагч А.Р гийн мэдүүлэг, 2 дахь хавтаст хэргийн 207, 217 дугаар хуудсанд эх баригч Х гийн мэдүүлэг, 2 дахь хавтаст хэргийн 213 дугаар хуудсанд нярайн аав М ийн мэдүүлэгт, 2 дахь хавтаст хэргийн 248 дугаар хуудсанд тухайн өдрийн ээлжийн сувилагч Ж ийн мэдүүлэг, 2 дахь хавтаст хэргийн 210 дугаар хуудсанд болон 3 дахь хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудсанд хүүхдийн их эмч М.Г  миний мэдүүлгээр нотлогдож байна.

Түүнчлэн тус суманд эмчлүүлж байсан нярайн түүхийн 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн үзлэгт нотолсон болно. 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 09 цагийн үед анх баруун гарын шууны гадна 1 см орчим хөхрөлт үүсэж эхэлсэн. Аймагт тээвэрлэх өдөр өглөө хөхрөлт дөнгөж үүсэж, эхэлсэн байсан. Үүнийг эрүүгийн хавтаст хэргийн суманд эмчлүүлж байсан нярайн түүхийн 2020 оны 02 дугаар сарын 02-ны өглөөний 10 цагийн үзлэгт, мөн 1 дэх хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хүүхдийн өвчний түүхэнд, 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 40 минутад М.Г  би хүргэж өгөөд, нэг цагийн дараа эмчлэгч эмч Б  дуудлагаар ирж үзлэг хийж, уг үзлэгт 1-2 см орчим 0.7-1 см орчим гэж хөхрөлтийн тухай тэмдэглэл үйлдсэн. Би баруун гар нь бүхэлдээ хөхрөлт явагдах хүртэл сумын эмнэлэгт байлгаагүй гэдгийг дээрх материалууд нотолж байна. Иймд гар нь хавдаад 10 хэдэн цаг хөхрөлт үүсээд, 2 цагийн дотор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн учир би оношилгоог оройтуулаагүй, авах ёстой бүхий л арга хэмжээг авсан. Уян зүүний халдварыг оройтож оношилсноос эмчилгээ оройтож, эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүй гэдэг нь үүгээр үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

Уг нярай хүүхдэд Д сумын эмнэлэгт нийт 5 хоног эмчилгээ хийгдсэн ба миний тавьсан онош, бичсэн эмчилгээ, авсан арга хэмжээ зөв хийгдсэн. Ажил үүргээ зохих ёсоор зөв биелүүлж байсныг аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нарын мэдүүлэгт нотолсон байна. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 152-153 дугаар хуудсанд 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр авагдсан нярайн эмч Ахботагийн мэдүүлэгт тодорхой байна. Мөрдөгч миний бичиж байсан нярай хүүхдийн түүхийг гартаа барьж байгаад Ахботагаас хэд хэдэн асуулт тавьсан байна. Үүнд асуулт “Х.Б гийн нярай төрсний дараа хүүхдийн эмч М.Г  танд болон бусад нярайн эмч нар руу холбогдож, хүүхдийн биеийн байдлыг танилцуулаад, яаж эмчлэх талаар зөвлөгөө авч байсан уу гэхэд, хариулт “Хөдөө сумын хүүхдийн эмч нар дутуу төрсөн, хүнд төрсөн, бүтэлттэй төрсөн, өсөлтийн сааталтай, гажигтай хүүхэд төрвөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн нярайн эмч нарт танилцуулж, байнга зөвлөгөө авч байдаг. Хүүхэд дутуу төрсөн, дээрээс нь бүтэлттэй байсан тул зөвлөгөөг авсан гэж хариулсан байна. 2 дугаар асуулт нь 29-30 долоо хоногтой дутуу төрсөн, бүтэлттэй төрсөн хүүхдэд эмчилгээ хийхэд уян зүү хэрэглэх шаардлагатай юу гэж асуусан байна. Хариулт нь “уг хүүхэд төрөхдөө 3-4 балтай бүтэлттэй, 29-30 долоо хоногтой 1500 грамм жинтэй төржээ. Өөрөөр хэлбэл хүүхдийн биеийн байдал маш хүнд, гүн дутуу, хүнд бүтэлттэй төржээ. Тухайн хүүхдийг төрөнгүүт нь сэхээнд хийгээд сэргээсэн байна. Оношийг эмч дутуу нярай, 29-30 долоо хоногтой, хүчилтөрөгч дутмагшлын тархины эмгэгшил, хүнд хэлбэр гэж тавьсан байна. Тухайн онош нь таарч байгаа юм. Тухайн хүүхэд өөрөө идэвхгүй гүйцэт хөхөж чадахгүй, хөхөх залгих рефлекс үүсээгүй тул тухайн хүүхдийг заавал судсаар хооллох шаардлага гарсан байна. Тийм учраас хүүхдэд уян зүү хэрэглэх шаардлагатай” гэж хариулсан байна. 3 дугаар асуулт “Дутуу нярай, 29-30 долоо хоногтой, хүчилтөрөгч дутмагшлын тархины эмгэгшил, хүнд хэлбэр гэж оноштой хүүхдийг 2 дугаар шатлалын эмнэлэг рүү шилжүүлэхдээ ямар журмыг баримтлах ёстой вэ, өөрөөр хэлбэл тухайн хүүхдийг Д сумын Сум дундын эмнэлгээс аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авчрахын тулд ямар зүйлд анхаарах шаардлагатай вэ” гэж асуухад, хариулт нь “тухайн хүүхдийн биеийн байдлыг нь тогтворжуулаад амин үзүүлэлтүүд нь сайжирсны дараа хүүхдийг өөр шатлалын эмнэлэг рүү тээвэрлэх ёстой. Хүүхдийг хоёрдугаар шатлалын эмнэлэг рүү шилжүүлэхийн тулд хүчилтөрөгчтэй тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэх ёстой байдаг” гэж хариулсан байгаа. Дараагчийн асуулт “Хүчилтөрөгчтэй аппаратаар тоноглогдсон машин байхгүй тохиолдолд хүүхдийг өөр аргаар 150 км газарт дутуу нярай, 29-30 долоо хоногтой, хүчилтөрөгч дутмагшлын тархины эмгэгшил, хүнд хэлбэр гэх оноштой хүүхдийг тээвэрлэх боломжтой юу” гэж асуухад, хариулт нь “хүчилтөрөгчтэй аппаратаар тоноглогдсон машинаар л зөөвөрлөх ёстой. Хэрвээ хүчилтөрөгчтэй аппаратаар тоноглогдсон машинаар тээвэрлэхгүйгээс бусад тохиолдолд тээвэрлэхэд хэцүү. Нярайн түүхийг харахад Өлгий рүү зөөвөрлөхөөс өмнө хүүхдэд судсаар бүх эмчилгээг нь хийгээд хүчилтөрөгчийг хамрын ац гуурсаар болон маскаар өгч Өлгийд авчирсан байна. Энэ нь ямар нэгэн журам зөрчөөгүй байна” гэсэн байгаа. 2 дахь хавтаст хэргийн 157-158 дугаар хуудсанд 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эмчлэгч эмч М.Б ийн мэдүүлэгт бас мөрдөгч нярайн түүхийг харуулж байгаад хэд хэдэн асуулт асуугаад хариулт авсан байна. Үүнд асуулт нь “Х.Б гийн нярайг тус аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэхийн өмнө нярайн түүхэд хүүхдийн баруун талын гар нь хавдсан талаар ямар нэг зүйл бичсэн байна уу, Хэрвээ бичсэн бол хэзээ бичсэн, уг хаванг буулгахын тулд ямар ямар эмчилгээ хийсэн талаар ярина уу” гэж асуухад, хариулт нь “2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн өглөөний 10 цагт хүүхдийн баруун талын гар нь бүхэлдээ хатуу хавантай, сарвууны уян зүү тавьсан газарт шар т тай, шууны гадна талд 1-1.5 см орчим хөхрөлттэй гэж бичсэн байна. Тэрний дараагаар шууд аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн байна. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр болон 02-ны өдөр хаванг буулгахын тулд шээс хөөх фуросемид үүсгэгчийн эсрэг ампициллин, цефазолин хавсарч тариад аймгийн Нэгдсэн  эмнэлэгт шилжүүлсэн байна” гэж хариулсан байдаг. Дараагийн асуулт нь “Х.Б гийн нярайн баруун талын гарын сарвууны хэсэг нь хавдаж гар нь хатуурсан буюу 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уян зүүний халдвар авсныг эмч оношилж эмчилгээг зөв хийсэн байна уу” гэж асуухад, хариулт нь уян зүүний халдвар авч нярайн гар нь хатуурч хавдсан тул түүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү яаралтай шилжүүлэх ёстой байсан үүргээ М.Г  бүрэн гүйцэтгэсэн. Уян зүүний халдвар авч гар нь хатуурсан тохиолдолд мэс заслын эмчилгээ тусламж үйлчилгээ шаардлагатай тул түүнийг сумын хүүхдийн эмч хийх боломжгүй” гэсэн байна. 2 дахь хавтаст хэргийн 162-163 хуудсанд 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэрч Х.Айбанугаас мэдүүлэг авахдаа нярай хүүхдийн түүхийг харж байгаад хэд хэдэн асуулт асуусан байна. Үүнд асуулт нь “29-30 долоо хоногтой дутуу төрсөн, бүтэлттэй төрсөн хүүхдэд эмчилгээ хийхэд уян зүү хэрэглэх шаардлагатай юу” гэж асуусан байна. Харин хариулт нь “уг хүүхэд төрөхдөө 3-4 балтай бүтэлттэй, 29-30 долоо хоногтой 1500 грамм жинтэй төржээ. Өөрөөр хэлбэл хүүхдийн биеийн байдал маш хүнд, гүн дутуу, хүнд бүтэлттэй төржээ. Тухайн хүүхдийг төрөнгүүт нь сэхээнд хийгээд сэргээсэн байна. Оношийг эмч дутуу нярай, 29-30 долоо хоногтой, хүчилтөрөгч дутмагшлын тархины эмгэгшил, хүнд хэлбэр гэж тавсан байна. Тухайн онош нь таарч байгаа юм. Тухайн хүүхэд өөрөө идэвхгүй гүйцэт хөхөж чадахгүй, хөхөх залгих рефлекс үүсээгүй тул тухайн хүүхдийг заавал судсаар хооллох шаардлага гарсан байна. Тийм учраас хүүхдэд уян зүү хэрэглэх шаардлагатай” гэсэн байгаа. Дараагийн асуулт нь “дутуу нярай, 29-30 долоо хоногтой, хүчилтөрөгч дутмагшлын тархины эмгэгшил, хүнд хэлбэр гэх оноштой хүүхдийг 2 дугаар шатлалын эмнэлэг рүү шилжүүлэхдээ ямар журмыг баримтлах ёстой вэ, өөрөөр хэлбэл тухайн хүүхдийг Д сумын Сум дундын эмнэлгээс аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү авчрахын тулд ямар зүйлд анхаарах шаардлагатай вэ” гэж асуухад, хариулт нь “тухайн хүүхдийн биеийн байдлыг нь тогтворжуулаад амин үзүүлэлтүүд сайжирсны дараа хүүхдийг өөр шатлалын эмнэлэг рүү тээвэрлэх ёстой. Хүүхдийг хоёрдугаар шатлалын эмнэлэг рүү шилжүүлэхийн тулд хүчилтөрөгчтэй тээврийн хэрэгсэл ашиглан тээвэрлэх ёстой байдаг гэж миний мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж байсан мэдүүлгүүдийг тус тус нотолсон байна.

 Мөн 1 дэх хавтаст хэргийн 185 дугаар хуудсанд эмнэл зүй ба эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт авагдсан. Түүнд: зүүн тал бөмбөлгийн духны хэсэгт 02-0.3 см цус харвалтуудтай уушгины хөгжил дунд, дэлбэнгүүд бүрэн салаагүй гэж бичсэн байна. Энэ нь эмнэл зүйд хүчилтөрөгч цусан хангамжийн дутагдлаас үүссэн тархины эмгэгшил гэж онош тавьж эмчилж байгаа нь зөв гэдгийг харуулж байна. Мөн нярай хүчилтөрөгчийн хамааралтай гэж хүчилтөрөгчийн аппаратад оруулж, нярайн түүхэнд бичээд байгаа нь уушгины хөгжил дунд, дэлбэнгүүд бүрэн салаагүй гэдгийг харуулж байна. Жишээ нь: цус харвалтыг 72 цаг байгаа газраас тээвэрлэж болохгүй гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэхдээ нярай хүүхэд том хүнээс ялгаатай байдаг. Мөн өнөөдөр сэхэн амьдруулах тасагт ухаангүй орсон хүн маргааш хөл дээр босож явахгүй. Түүнтэй адилхан өнөөдөр биеийн байдал маш хүнд хүчилтөрөгчийн хамралтай тархины цус харвалттай уушгины хөгжил дунд нярайг маргааш тээвэрлэх боломж байдаггүй. Хамгийн багадаа 5-7 хоног тэгшитгэх биеийн байдлыг тогтворжуулах эмчилгээ хийж байж тээвэрлэх ёстой гэдгийг Эрүүл мэндийн сайдын 545 тушаалаар заасан байдаг. Би зөвхөн тушаалыг баримталж эмчилгээ хийсэн. Уг нярайд эмчилгээ хийхэд хүүхдийн биеийн байдлаас шалтгаалж, өвчнийг журмын дагуу эмчилж байсан болохоос биш зөвхөн нярайн гарын хавдрыг 5 хоног эмчилж байсан гэсэн зүйл биш юм. Нярайн гар нь хавдаад эхлэхэд шууд аймгийн 2 дугаар шатлалын эмнэлэгт  хүргэх арга хэмжээг өөрийн биеэр санаачлан авсан.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд оношилгоо оройтуулсан гэж дүгнэлт гаргах нь хавтаст хэргийн материалд авагдсан он сарын буруу зөрүүгээс болж 1 сар гаруй хугацаанд сумын эмнэлэгт оношлоогүй, эмчлээгүй байсан мэтээр ойлгож ийм дүгнэлт гаргах болсон гэж үзэж байна. Иймд гар нь хавдаад, 10 хэдэн цаг хөхрөлт үүсээд, 2 цагийн дотор хүргэхэд, оношилгоо оройтох үндэслэлгүй. Аймгийн төвөөс 150 км алслагдсан сум, зөөврийн хүчилтөрөгчтэй тоноглогдсон жийп машин байхгүй, нярай биеийн байдал маш хүнд, дутуу бага жинтэй, тархины цус харвалттай, уушгины хөгжил дунд, хүчилтөрөгчийн хамааралтай нярайг үүнээс хурдан тээвэрлэх боломж байхгүй байсан гэдгийг хэлье. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд сувилагчийн буруутай үйл ажиллагаа гэж гарсан байхад, уг нярайд өдий хүртэл эмчилгээ хийсэн эмч намайг буруутгаж байгаа боловч миний тавьсан онош, эмчилгээ зөрүүгүй байсан. 2 дугаар шатлалын эмч нарын тавьсан онош эмчилгээ, эмгэг судлалын шинжилгээний дүгнэлтээр гарсан онош зөрүүгүй байгааг анхаарч үзэхийг хүсье. Сувилагчийн гаргасан алдааг хүний их эмчид тохож байгаа асуудалд гомдолтой байна. Би эмчийн хийх ёстой ажиллагааг бүрэн гүйцэд тухайн үед хийсэн гэж үзэж байна. Шинжээчийн хоёр удаагийн дүгнэлт нь эргэлзээтэй, эргэлзээтэй дүгнэлтийн зөрүүг гэмт хэрэг гараад 2 жил болсон гэсэн үндэслэлээр арилгаагүй байгаа явдалд гомдолтой байна.

Шинжээчийн дүгнэлтийн зарим хэсгийг дэлгэрэнгүй тайлбарлая. Шүүгдэгч М.Г  би,  гэмт хэрэг үйлдээгүй учраас уг хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж шат шатны прокурорт удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан боловч нэг ч хүсэлт, гомдлыг хангаагүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Шинжээч эмч нар нярай хүүхдийн үхлийг тогтоох боломжтой юу, тогтоох боломжтой байсан бол ямар албан тушаалтан буруутай вэ, Эрүүл мэндийн сайдын ямар тушаал, стандарт зөрчигдсөн бэ гэсэн асуултууд тавигдсан байна. Шинжээч нар нярайн үхлийг тогтоох боломжтой. Нярайн баруун шууны хураагуур судсанд тавигдсан уян зүүний битүүрэл, нянгийн халдварын улмаас баруун гарын тархмалд  өвчин үрэвсэл үүсэж, олон эрхтний дутагдалд орж нас барсан гэж бичсэн байна. Дараагаар нь нярайн судасны  уян зүүний битүүрэл нянгийн халдварын улмаас үүссэн баруун гарын тархмал өвчин үрэвслийг Д сумын эрүүл мэндийн төвийн эмч нар оройтож оношилсноос эмчилгээ оройтсон гэсэн байна. Өвчин үрэвсэл гэдэг нь харлаад өвдөж байгааг хэлж байна. Уг хөхрөлт нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр өглөө аймагт тээвэрлэхээс өмнө үүсэж эхэлсэн. Түүний өмнөх өдөр гар нь хавдсан гэх дуудлагаар очиход хөхрөлт байгаагүй.  Хөхрөлт үүсэхэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт тээвэрлэсэн. Би анх он сарын зөрүүтэй мэдүүлэг өгсөн байна. Уг он сарын зөрүүг арилгах зорилгоор хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийн хариуг одоо хүртэл аваагүй. Тэрнээс биш хүүхдийн биед хөхрөлт аймагт тээвэрлэхээс өмнө үүсэн болохыг хэлмээр байна. Шинжээчийн дүгнэлтэн дээр эмчийн буруутай үйл ажиллагаа гэж ерөөсөө дурдагдаагүй байгаа. Үүнд сувилагчийн буруутай үйл ажиллагаа гэж хэлсэн байгаа. Сувилагч Эрүүл мэндийн сайдын болон стандартыг зөрчсөн гэж дурдсан байгаа. Уян зүү тавихад шалгах ёстой стандартыг түгээмэл үйлдлийн стандарт гэж байгаа. Сувилагч түүнийг зөрчсөн гэж байгаа. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны А/539 дугаартай тушаалын эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой халдвараас сэргийлэх, түүнийг тандах зааврыг зөрчсөн байна. Уг зааврыг бас сувилагч хөтлөх ёстой байгаа. Би эмч ямар нэгэн Эрүүл мэндийн сайдын тушаал болон стандартыг зөрчөөгүй, харин сувилагч нар зөрчсөн болохыг хэлэх гэж байгаа.

Би Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт ажиллаж буй мэргэжлийн эмчийн хувьд Х.Б гийн 7 сартай дутуу төрсөн хүүхдийн амь насыг аврахын тулд өөрөөс хамаарах шаардлагатай бүх арга хэмжээг тухайн үед авсан гэж үзэж байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. М.Г  би нярай хүүхдэд эмчилгээ үзүүлэх ажиллагаанд чин сэтгэлээсээ ухамсарлан хандаж, аймгийн төв хүртэл хүргэж өдөр шөнөгүй ажиллаж ирсний хувьд өнөөдөр хэрэгтэн болж байгаа явдалд харамсаж байна. Гэхдээ шударга шүүх уг үйл баримтын талаар бодитой хууль зүйн дүгнэлт хийнэ гэж найдаж байгааг үүгээр илэрхийлж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан “хүндэтгэх шалтгаангүйгээр” гэж эрүүл мэндийн байдал, ар гэрт нь гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагатай эм, тариа, багаж, тоног төхөөрөмж байгаагүй зэрэг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарах бусад нөхцөл байдлыг хэлнэ” гэж заасны дагуу нярайн гар хавдсан үед нярайг аймгийн 2 дугаар шатлалын эмнэлэгт шууд тээвэрлэх боломж хомс, өөрөөр хэлбэл шууд тээвэрлэх тоног төхөөрөмж байгаагүй нь надаас үл хамаарах асуудал байсан гэдгийг анхаарч үзэхийг хүсье. Иймд шүүгдэгч М.Г  надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д заасан эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон намайг цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэв.

1.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б  мэдүүлэхдээ:Энэ асуудал гарснаас хойш 2 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байна. Би өмнөх 4 хүүхдээ эсэн мэнд төрүүлж байсан. Харин энэ удаагийн нярай хүүхдээ 16 жилийн дараа төрүүлсэн. Уг хүүхэд маань 7 сартай байх үедээ дутуу төрсөн. Гэхдээ ямар нэгэн өвчин, В вирус байгаагүй, эсэн мэнд амаржсан. Аймгаас түргэн дуудсан боловч уг эмч нар ирэх хүртэл би өөрөө төрсөн байсан. Аймгаас эмч нар ирж үзсэн. Тухайн үед А.Х  эмч байсан. Сая М.Х  эмч хүүхдийн биеийн байдал маш хүнд байсан гэж хэлж байсан. Гэхдээ би өөрөө эмч биш учраас хүүхдийн бие хүнд, хөнгөн байгаа талаар мэдэхгүй. Аймагт хүргэх хүчилтөрөгч байхгүй учраас энд эмчлэгдэх үү гэж надад хэлсэн. Мөн өдөр болгон сайжирч байгаа гэхээр нь сумандаа хэвтэж эмчлэгдэж байсан. Бид нарт аппарат байхгүй гэсэн. Хүүхдийн маань гар нь улайж эхэлсэн байсан. Тухайн үед бид нарт унаа олох талаар хэлбэл бид нар өөрсдөө унаа олох боломжтой байсан. Фургон машинаар явах боломжгүй гэж үзэж байсан бол бид нарт унаа олоорой гэж хэлсэн бол Д сумын иргэд учраас нөхөр бид хоёр унаа олох байсан. Тухайн үед А.Х  эмч арга хэмжээгээ эртхэн авч өгсөн бол миний хүүхэд амьд үлдэх байсан. Би эмнэлэгт 7 хоног хэвтэх үедээ М.Х  эмчилгээ хийсэн.  Тухайн өдөр 12 цагийн үед гар нь улайж байсан. Мөн 2 цаг тутамд тариа хийж байсан. Би эмч биш учраас ямар тариа хийж байгааг тухайн үедээ мэдээгүй. Тэгээд 12-02 цагийн үед гар нь улайж эхэлсэн. Тэгээд би М.Х д “гар нь улайж байна, мөн сүү сайн уухгүй байна” гэж хэлэхэд “улайсан зүйл байхгүй, сүүгээ сайн ууж байгаа” гээд явчихсан. Би 16 цагийн үед М.Г  руу залгахад, М.Х д утсаа өгөөрэй гэж М.Х тай ярьсан. Тэгээд М.Х  надад ирээд “сүүгээ сайн ууж байгаа, юу ч болоогүй байгаа, тэр хооронд чи М.Г  руу ярьсан байна шүү дээ” гэж хэлэхэд би “тийм, би ярьсан” гэж хэлсэн. 17 цагийн үед аппаратыг салгасан байсан. Би аппаратыг залгаж өгөөрэй гэхэд М.Х  “би аппаратыг мэдэхгүй, дараагийн ээлж Х  үзнэ” гэсэн. Тэгээд Х  ирээд “гарт нь тариа хийх боломжгүй байна. Ахлах сувилагч нарыг дуудна” гээд дуудсан. Тухайн үед манай нөхөр хөдөөнөөс ирсэн байсан. Би тухайн үед М.Х д “гарыг нь үзээд өгөөч” гэхээр нь үзээгүйд нь гомддог. Надад заавал юм өгөх биш ирээд надад уучлалт гуйгаагүй, би нярай хүүхдээ алдсан. Би хүүхдээ алдаад байхад ч гэсэн намайг тоож ирээгүй байгаадаа би гомдолтой байна.  Хар цагааныг шүүх ялгаж өгөхийг хүсэж байна. М.Г г болохоор эмчилгээ хийгээгүй гэж хэлэхгүй, эмчилгээ хийсэн. Би эмнэлэгт байхад хүүхдээ эмнэлгээс гаргаж авъя гэж хэлсэн боловч М.Г  эмнэлгийн дагуу эмчилгээ хийнэ гэсэн. Надад одоо авч байгаа тэтгэвэр, тэтгэмж байхгүй. Би хүүхдээ алдсандаа маш их харамсаж байна.  Мөн би гарсан зардлыг төлүүлэх хүсэлтэй байна.

...эдгээр хүмүүс бидэнд 5.300.000 төгрөгийг авчирч өгсөн. Би одоо ирж, буцсан зардлын мөнгө болох 939.156 төгрөгийг төлүүлж авах хүсэлтэй байна. Мөн сэтгэл санааны хохирлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно” гэв.   

2. Эрүүгийн 2013000870135  дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч О.Л , С.А  нарын тус аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт шалгалт хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

2.2. Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн эх баригч ажилтай Минаны Х ы “Эх баригч бага эмч мэргэжлээр эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хугацаагүй олгосон тухай” гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 52 дахь тал/,

2.3. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 69-75 дэх тал/,

2.4. Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн “Судсанд тавьсан зүүг хянах бүртгэл”-ийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 76-80 дахь тал/,

2.5. Эх Х.Б гийн төрөлтийн түүхийн хуулбар /1 дэх хавтасны 82-88 дахь тал/,

2.6. Нярайн түүх №05, БЖ20****** /1 дэх хавтаст хэргийн 90-100 дах тал/,

2.7. Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ээлжийн сувилагч нарын ээлж хүлээлцэх бүртгэлийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 101-104 дэх тал/,

2.8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б гаас мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдаанд гаргаж өгсөн хор уршгийн талаарх нотлох баримтууд /1 дэх хавтаст хэргийн 112-120, 131 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэлд/,

2.9. Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дугаартай хүүхдийн их эмч М.Г , ээлжийн эх баригч М.Х , ахлах сувилагч А.Р , ээлжийн эх баригч И.Х , И.С , Н.Д  нарт сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 126 дахь тал/,  

2.10. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай “А.Х г ажилд томилох тухай” тушаал, Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 141-145 дэх тал/,

2.11. Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/50 дугаартай “М.Г г ажилд томилох тухай” тушаал, төрийн албан хаагчийн анкет, хүүхдийн их эмчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 151-156 дахь тал/,

2.12. Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай “М.Х ыг ажилд томилох тухай” тушаал, төрийн албан хаагчийн анкет, эх баригчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 157-164 дэх тал/,

2.13. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг судлалын шинжилгээний А-04.2020 дугаартай протокол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 182-188 дахь тал/,

2.14. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 191-193, 195-196, 198-199, 3 дахь хавтаст хэргийн 174, 209-210 дахь тал/,

2.15. Гэрч И.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 207-208, 244 дэх тал/,

2.16. Гэрч М.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 210, 230-235 дахь тал/,

2.17. Гэрч К.С ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 211-212 дахь тал/,

2.18. Гэрч З.М ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 213, 225 дахь тал/,

2.19. Гэрч Т.Есенболын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 215 дахь тал/,

2.20. Гэрч А.Р гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219, 241-242 дахь тал/,

2.21. Гэрч И.С ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 221 дэх тал/,

2.22. Гэрч М.Х ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 220 дахь тал/,

2.23. Гэрч Ш.Ж ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 248-249 дэх тал/,

2.24. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаартай албан бичгээр ирсэн иргэн Х.Б гийн нярайн эндэгдлийн шалтгааныг хэлэлцсэн эмнэлзүйн хурлын тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 75-80 дахь тал/,

2.25. М ийн Н н өвчний түүх, мэс заслын тэмдэглэл, төрөлтийн түүхийн хуулбарууд /2 дахь хавтаст хэргийн 90-135 дахь тал/,

2.26. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай”, 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 09, 10, 11 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолууд /3 дахь хавтаст хэргийн 139-143 дахь тал, 4 дэх хавтаст хэргийн 01-02, 03-04, 05-06 дахь тал/,

2.27. Гэрч О.Л ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

2.28. Гэрч К.Ахботагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 152-153 дахь тал/,

2.29. Гэрч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 157-158 дахь тал/,

2.30. Гэрч М.Фаридаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 160-161 дэх тал/,

2.31. Гэрч Х.Айбанугийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 162-163 дахь тал/,

2.32. Гэрч Х.Харигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 164 дэх тал/,

2.33. Гэрч Х.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 165 дахь тал/,

2.34. Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ажилтай Т.А , Б.А , Ө.С  нарын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 492 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 167-174 дэх тал/,

2.35. Шинжээч Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч ажилтай Б.У , Н.Т , Ч.Э , Эрүүл мэндийн яамны Хүүхэд судлалын салбар зөвлөлийн дарга ажилтай Б.Б , Эрүүл мэндийн яамны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга ажилтай Г.Х  нарын 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1095 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 175-186 дахь/,

2.36.    Гэрч Х.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 214 дэх тал/,

2.37. Гэрч М.Н  гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 221 дэх тал/,

2.38. Яллагдагч А.Х н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 65-66 дахь тал/,

2.39. Яллагдагч М.Х ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

2.40. Яллагдагч М.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 80-81 дэх тал/,

2.41. Гэрч К.Сакений мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/,

2.42. Гэрч Х.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 127-128 дахь тал/,

2.43. Гэрч Д.Алдабергений мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 130 дахь тал/,

2.44. Гэрч Д.Алтынбекийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 132 дахь тал/,

2.45. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны “Алсын дуудлага бүртгэх” журналын хуулбар /4 дэх хавтаст хэргийн 141-143 дахь тал/,

2.46. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 103-ын түргэн тусламжийн 40-50 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 147-149 дэх тал/,

2.47. Гэрч А.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 дэх хавтасны 151 дэх тал/,

2.48. Монголын Цахилгаан холбоо ХК-ийн Баян-Өлгий аймгийн Холбооны газрын 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/11 дугаартай албан бичиг, түүний хавсралт /5 дахь хавтаст хэргийн 49 дэх тал/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

3. Гэм буруугийн шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талуудаас гаргасан дүгнэлт.

3.1. Улсын яллагч А.Д ээс: “Шүүгдэгч нар ажлын байрны тодорхойлолтод заасан шиг үүргээ хэрэгжүүлээгүй, эмнэлгийн тусламж оройтуулсан, албаны ажилдаа хайнга хандсан. Үүнээс шалтгаалж нярайны биед орсон халдвар хүндэрч, олон эрхтэн нь ажиллагаагүй болж нас барсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч М.Х , А.Х , М.Г  нарын гэм буруу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсон” гэх дүгнэлтийг,

3.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.А ээс: “Миний үйлчлүүлэгч М.Х , А.Х  нарт маш их гомдолтой байгаа. Тухайн өдөр хүүхдийн улайсан гарыг үзэж, яаралтай арга хэмжээг авсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Дээрээс нь хүүхдийн биеийн байдал тогтворжсоны дараа дээд шатны байгууллагад мэдэгдэж, хүүхдийн эмчид үзүүлэх боломж ч гэсэн байсан.  Хэдийгээр эмнэлгээс бензин хийж өгсөн ч гэсэн түргэний машиныг хохирогч нар өөрсдөө олж аваарай гэсний дагуу хохирогч нар аймагт очих машиныг олсон. Мөн нярай хүүхэд ч гэсэн Монгол улсын иргэн учраас амьд явах эрхэд халдсан. Шүүгдэгч нарын гэм буруу тогтоогдсон тул гэмт хэргийн хор уршгийг шүүгдэгч нараас бүрэн гаргуулж өгөх хүсэлтэй. Улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг дэмжиж байна” гэх дүгнэлтийг

3.3. Шүүгдэгч М.Х ы өмгөөлөгч С.Н аас: “Улсын яллагчаас шүүгдэгч М.Х ыг гэм буруутайд тооцуулах гэж байгаа нь ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүй байна. Эх баригч М.Х д сувилахуйн үйл ажиллагаа болон хүнийг эмчлэхийг ажлын байрны тодорхойлолтод үүрэг болгоогүй байхад, үүргээ биелүүлээгүй хэмээн яллагдагчаар татаж байгаа үйлдэл нь хууль бус байна. М.Х  нярайд уян зүү тавьж сувилахуйн үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж байгаа. Үүнд тайлбар хэлэхэд, 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө, үдээс хойш 2 удаа уян зүү тавьсан. Энэ нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн уян зүү тавьсан тандалтын хуудас нь дээр М.Х ы тавьсан уян зүүнээс болж ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Харин Р  гэдэг сувилагч нярайд хамгийн сүүлд буюу 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн үед уян зүүг тавьсан.  Мөн битүүрсэн гэж байгаа уян зүүг мөн адилхан Р гийн тавьсан уян зүү байсан. Тийм учраас уян зүү тавьснаас болж халдвар авсан болох нь тогтоогдоогүй байгаа.

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 496 дугаар захын хураагуур судсанд уян зүү тавих заавар байгаа. Уг заврын 6 дахь хэсэгт тухайн уян зүүг тавих мэргэжилтний хувьд бол мэргэжлийн үйл ажиллагаа зөвшөөрөл бүхий эмнэлгийн сувилагч эмч гэж тодорхойлж өгсөн. Уг уян зүүг М.Х аар тавиулах ёсгүй. Өөрөөр хэлбэл М.Х  уян зүүг тавих үүрэг хүлээхгүй. Дээрээс нь тухайн гүйцэтгэлийг хянах этгээд сувилагч, ахлах сувилагч, сувилахуйн бусад ахлах албан тушаалтнууд хяналт тавина гэж зааж өгсөн байгаа. Иймд эх баригч М.Х ы хувьд тухайн уян зүү зөв буруу, улайлт байгаа  эсэхэд хяналт тавих үүрэг хүлээхгүй. Эдгээр уян зүүг хянах, улайж байгааг хянах үйл ажиллагааг ахлах сувилагч Р  хүлээж байсан. 2020 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн ээлжийн сувилагч нь Б л гэх сувилагч байсан. М.Х  нь ээлжийн сувилагч болон бусад ажилчдад туслах зорилготой, дээрээс нь удирдлагуудын өгсөн даалгаврын дагуу нярайн эмчилгээг цаг тухайд нь тарьж байсан болохоос биш М.Х  нь тухайн өдрийн ээлжийн сувилагч биш байсан. Хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Зарим мэдүүлэгт нь М.Х  цагийн тарианууд тарьж байсан гэж мэдүүлээд, дараа нь би мэдэхгүй гэж илт зөрүүтэй мэдүүлээд байгаа. Тухайн хүүхдийн гарын харахгүйгээр уян зүүгээ шалгахгүйгээр цагийн тариагаа тарих боломж байхгүй. Гэтэл М.Х д сувилахуйн үйл ажиллагаа явуулах эрх байхгүй учраас тухайн хүүхдийн гар нь хавдсан эсэх дээр оношилгоо хийх ямар ч эрхгүй” гэх дүгнэлтийг,

3.4. Шүүгдэгч Х.Х ы өмгөөлөгч Н.О ээс: “Шүүгдэгч М.Х ыг эмчлэх эрхээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэж байгаа. Эх баригчийн хувьд ажлын байрны тодорхойлолтод эсвэл хуулиар тогтоосон актаар, ажил олгогчтой олгосон хөдөлмөрийн гэрээгээр нярайд сувилахуйн үйл ажиллагаа явуулах, онош тогтоох үүргийг хүлээлгээгүй байгаа. Дээрээс нь М.Х  хийх ёсгүй үйлдлээ хийсэн гэж буруутгаж байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинж ерөөсөө нотлогдон тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд М.Хавзархад холбогдох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар хэсэгт заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдон тогтоогдохгүй байгаа. Хохирогчийн мэдүүлгүүд болон гэрч нарын мэдүүлгүүд бүгд зөрүүтэй байгаа. Мөн дээрээс нь шинжээчийн 1095 дугаартай дүгнэлт нь ямар ч үндэслэлгүй, эргэлзээтэй байгаа. Эмч, эмнэлгийн буруутай үйл ажиллагааг шинжилгээгээр тогтоохгүй гэсэн мөртлөө шууд М.Х ыг буруутгасан мэтээр дүгнэлт гарсан байгаа. Өдрийн цагт М.Х  эмчилж байгаа боловч шөнийн цагт өөр хүмүүс ч гэсэн эмчилж байсан. Ажлын байрны тодорхойлолтыг танилцуулсан хэсэгт зуруулсан гарын үсэг М.Х ы гарын үсэг мөн, үгүй эсэхийг тогтоолгохоор шинжээч томилох талаар бид нар өмнө хүсэлт гаргаж байсан. Яагаад гэвэл хөдөө байдаг байгууллагуудад гарын үсэг дурайж зурах зөрчлүүд их гардаг. Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч М.Х ыг улсын яллагчийн санал болгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Шүүгдэгч өөрөө дур мэдэн сувилахуйн үйл ажиллагаа явуулсан эсэх нь тогтоогдохгүй байгаа. Хийх ёстой зүйлийг хийгээгүй гэж байгаа нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа, үгүй эсэх нь тодорхой бус байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцоход нотолбол зохих байдал хангалттай нотлогдон тогтоогдоогүй. Тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, хэрэгт байхгүй, авагдаагүй баримтыг үндэслэл болгон шинжээчийн дүгнэлт гарсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчим гэж байгаа.  Уг зарчмыг баримталж, шүүх шүүгдэгч М.Х д холбогдох үйлдэл холбогдлыг цагаатгаж, холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

3.5. Шүүгдэгч А.Х гийн өмгөөлөгч Х.З аас: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан болохыг шаардаж байгаа. Тэгвэл яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Х н үйлдэл холбогдлыг улсын яллагчийн зүгээс үнэлж тодорхойлохдоо Х.Б гийн хүүхдийг байнгын хяналтад байлгаагүй гэсэн байгаа. Мөн нярайд эмчилгээ хийсэн эх баригч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаагүй, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэж тусгасан байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулахгүй. Өөрөөр хэлбэл А.Х  хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйг мөрдөн байцаалтын шатанд нотолж чадаагүй. Эрүүгийн хуулийн бусад хуулиас ялгаатай нь бусад хуулиар төсөөтэй хэрэглэж болохгүй байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн аливаа заалтыг шууд утгаар нь хэрэглэх ёстой. Яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Х  ямар нэгэн хууль зөрсөн талаар тодорхой тусгаагүй. Бас захиргааны хэм хэмжээний актыг зөрсөн талаар тусгаагүй байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 59.1 дүгээр зүйлд тодорхой тусгасан байгаа. Үүнд Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно гэж заасан байгаа. Захиргааны хэм хэмжээний акт нь тусгайлан эрх олгосон захиргааны байгууллагаас гарсан байх ёстой. Шүүгдэгч А.Х  ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөнөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн мэтээр тодорхойлж байгаа. Гэтэл ажлын байрын тодорхойлолт заавал нийтээр дагаж мөрдөх журам биш зөвхөн А.Х  дагаж мөрдөнө. Дээрээс нь энэ гадагш чиглэсэн эрхийн акт ч биш. Ийм учраас захиргааны хэм хэмжээний актыг зөрсөн гэх ойлголтод хамаарахгүй. Тийм учраас эдгээр үндэслэлээр шүүгдэгч А.Х г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох боломж байхгүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хууль сахиулагч, эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх албаны ажилтан үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон гэж хүндрүүлэх нөхцөлд дурдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн хэрэглээний хэсэгт Улсын дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 381 дугаартай тогтоолыг ишлэл болгосон. Үүнд: Албан тушаалд хайнга хандах гэдэг нь хууль, захиргааны хэмж хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлэх үүргээ биелүүлээгүй, авбал зохих шаардлагыг аваагүй байхыг хэлнэ гэсэн байгаа. 

Иймд шүүгдэгч А.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох ямар ч нөхцөл боломж байхгүй. Нярайд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний зааврыг Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын  28-ны өдрийн А/545 дугаартай тушаалаар баталсан. Энэхүү захиргааны хэм хэмжээний актын нийтлэг үндэслэлийг заасан. Уг үндэслэлийн 2 дахь хэсэгт нярайн эндэгдлийн тусламж үйлчилгээний зохион байгуулалт, 2.1-2.6 дахь заалтуудад өрх, сум, тоосгоны эрүүл мэндийн төвд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий үйл ажиллагаануудыг дурдсан байгаа. Энэхүү сумд байгаа эрүүл мэндийн төвийн чиг үүргийг хэн хэрэгжүүлэх талаар 4 дэх бүлэгт заасан байгаа. Мөн хуулийн 4.1 дэх хэсэгт эх баригч нар дараах тохиолдолд туламж үзүүлнэ гээд чиг үүргүүдийг тусгасан байгаа. Мөн 4.2 дахь заалтаар нярайн эмч, сувилагч нарын туслах чиг үүргийг заасан байгаа. Нярайд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ хэн болгон гар хүрч, тусламж үзүүлж байдаггүй юм байна гэдгийг энэхүү заавраар тодорхойлогдож байгаа. Мөн  4.4 дэх хэсэгт нийтдээ 8 төрлийн чадварыг тухайн нярайд тусламж үзүүлэх хүмүүст эзэмшсэн байх ёстойг заасан байгаа. Түүнээс биш би ерөнхий эмч учраас нярайг байнга хяналтдаа аваад 24 цагаар жижүүр хийгээд сууна гэсэн ойлголт байхгүй.

Энэ зааврын 5.3 дахь хэсэгт нярайг зөөвөрлөх тээврийн хэрэгслийн тоног төхөөрөмжийн талаар тусгайлан заасан байгаа. Д сумын төвд байдаг фургон машинаар тээвэрлэх эрх зүйн боломж байхгүй. Энэхүү журамд уг фургоноор нярайг тээвэрлэхийг хориглож байгаа. Бас нярайг шилжүүлэх талаар энэхүү журмын 6 дахь заалтад оруулсан байгаа. Нярайг бас ерөнхий эмч шилжүүлэх мэтээр ярьж байгаа. Мөн М.Г гийн оношийг ерөнхий эмчид өөрчлөх боломж байхгүй. Яагаад вэ гэвэл М.Г   хүүхдийн их эмч байгаа. Уг хүүхдийн эмчийн тавьсан оношийг дээд шатны хүүхдийн эмч өөрчилж шийдвэрлэхээс өөр хэн ч өөрчлөх боломжгүй байгаа. Нярайг шилжүүлэхийг Эрүүл мэндийн яамны сайдын 256 дугаар тоот тушаалаар баталсан өрх, сум, тоосгоны эрүүл мэндийн төвөөс иргэнийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, эмнэлэгт илгээх журам  гэж тустай журам байгаа. Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын  28-ны өдрийн А/545 дугаартай тушаалаар баталсан журмаас гадна Эрүүл мэндийн яамны сайдын 256 дугаар тоот тушаалыг баримталж нярайг дараагийн шатны эмнэлэгт шилжинэ” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч М.Г гийн өмгөөлөгч Я.С ээс:  “Хүүхэд анх хорвоод мэндлэхдээ дутуу буюу маш хүнд байдалтай төрсөн. Тэгээд уг хүүхдийг заавал судсаар нь хооллуулах шаардлага гарсан. Тийм учраас уян зүү гэдэг асуудал гарсан. Үүнд шууд хэлэхэд шүүгдэгч М.Г  хохирогчид уян зүү тавиагүй.  Уг уян зүүнээс халдвар аваад нас барсан байгаа шүү дээ. Үүнийг шүүх бас анхаарч үзэх хэрэгтэй. М.Г  уян зүү тавьсан болох нь нотлогдон тогтоогдохгүй байгаа. Ажлын байрны тодорхойлолт дээр хүүхдийн эмч нярайг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэх үүрэгтэй юм байна. Тухайн өдөр ерөнхий эмч нь дуудлага өгсөн байна. Тэгээд аймагт 2 түргэний машин байдаг боловч уг 2 түргэний машинд хүчилтөрөгчийн аппарат байхгүй учраас хүүхдийг тээвэрлэх боломж байгаагүй байсан. Тэгээд дараа нь жийп машинаар өөрийн биеэр аймагт хүргүүлсэн байгаа. Иймд үүргээ биелүүлж байгаа гэж бодож байна.

Мөн нярай Д суманд байх хугацаанд их эмч М.Г  хяналтаа сулруулаагүй. Заримдаа эмнэлэгт хонож байсан удаа ч байгаа. Өөрөөс нь шаардлагатай арга хэмжээнүүдээ авсан. Улсын яллагчийн зүгээс М.Г г хүүхдийн баруун гарт тавьсан уян зүүний халдварыг оройтож оношилсноос эмчилгээ үйлчилгээ оройтсон гэж байгаа. Дээд шүүхийн тайлбарт Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субектив тал нь эмнэлгийн мэргэжилтнийг хүндэтгэн үзэх шалтгаангүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй, эсвэл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэрээр, харин учирсан хор, уршиг хохирлыг болгоомжгүй хэлбэрээр илэрнэ. Харин эмнэлгийн  мэргэжилтэн нь өвчтөний оношийг зөв тогтоогүйгээр өвчтөнд  буруу эмчилгээ хийж, түүний улмаас эрүүл мэндэд хохирол учруулсан эмчийн мэргэжлийн алдааг гэмт хэрэгт тооцох боломжгүй гэж байгаа. Тэгэхээр хүүхдийг шууд оношлох боломж байгаагүй. Яагаад гэвэл хөдөөгийн эмнэлэг тоног төхөөрөмж буюу аппарат нь байгаагүй. Шүүгдэгч М.Г  бүрэн тоноглосон, шаардлага хангасан машин байгаад аймагт явахаас татгалзсан зүйл ч гэсэн байхгүй. Эдгээр зүйлүүдийг харгалзан үзэх хэрэгтэй.

Дараа нь аймагт ирсний дараа ч гэсэн дээд шатын эмнэлгийн мэргэжилтэн нар ч гэсэн М.Г  зөв онош тогтоосон, зөв эмчилгээ хийсэн, өөртөө байгаа бүх арга хэмжээг авсан тухай мэдүүлсэн байгаа. Тийм учраас ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Р , Х , Б л нарын мэдүүлэг, шүүгдэгч М.Х ы мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр хэдэн хоног бүх ажиллагаанд байсан болохыг нотолж байгаа. Шүүгдэгч М.Г  өөрөөс нь шалтгаалах бүх боломж бололцоогоор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэж байгаа.  Оношийг ч гэсэн буруу тогтоогоогүй байгаа. Бүр 2-р шатны эмнэлэгт ч гэсэн өөрийн биеэр очиж хүргүүлж, хүлээлгэж өгөх хүнд хүлээлгэсэн байгаа. Хүчилтөрөгчтэй машин байхгүй байгаа нь төрийн буруутай үйл ажиллагаа болохоос шүүгдэгч М.Г гийн буруутай үйл ажиллагаа биш” гэх дүгнэлтийг тус тус гаргаж шүүгдэгч М.Х , А.Х , М.Г  нарын гэм буруугийн талаар мэтгэлцсэн болно. 

4. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15 дахь заалтад заасан “нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”, “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол”, “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт”-ийг, мөн “шинжээч нарын дүгнэлт эргэлзээтэй учраас нэмэлт шинжилгээ хийлгэх” тухай хүсэлтийг тус тус гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Х , А.Х , М.Г  нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Х , А.Х , М.Г  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

4.1. Шүүгдэгч М.Х  нь Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт ээлжинд гарч байх хугацаандаа буюу 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эх Х.Б гийн хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас иргэн Х.Б гийн хүүхэд болох М.Н н гарт тавьсан уян зүүний халдвар хүндэрч нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

4.1.1. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн “...Мэргэжилтэн Х.А : “...Мэргэжилтэн С.С  бид хоёр ээжтэй нь уулзахад уян зүү тавьсны маргааш нь хуруунууд нь цайсан байна гэж Х д хэлсэн, тэгэхэд эх баригч уян зүүг хөдөлгөж болохгүй, тариа сайн явж байгаа гээд загнаад баахан шингэн, тариа хийгээд тоохгүй яваад өгсөн”,

Эх баригч М.Х : “Ер нь бид нар биеийн байдлыг харж байгаад энэ нярайг эмнэлэгт хүргэж өгөөд хурдан салъя гэж хэлсэн” гэх хуулбар /1 дэх хавтаст хэргийн 48, 69-74 дэх тал/,

4.1.2. Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн эх баригч ажилтай Минаны Х ы “Эх баригч бага эмч мэргэжлээр эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хугацаагүй олгосон тухай” гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 48, 52 дахь тал/,

4.1.3. Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн “Судсанд тавьсан зүүг хянах бүртгэл”-ийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 76-80 дахь тал/,

4.1.4. Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ээлжийн сувилагч нарын ээлж хүлээлцэх бүртгэлийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 101-104 дэх тал/,

4.1.5. Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай “М.Х ыг ажилд томилох тухай” тушаал, төрийн албан хаагчийн анкет, эх баригчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 157-164 дэх тал/,

4.1.6. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг судлалын шинжилгээний А-04.2020 дугаартай “...Эмнэлзүй ба эмгэг судлалын өөрчлөлтөөс дутуу нярай эмчилгээний тарилгын уян зүүтэй хэсгээр кпостририумын халдвар орж халдвар хордлогын шок болон олон эрхтний дутагдлаар эндсэн байна. Эмнэл зүй, эмгэг судлалын онош үндсэн өвчний нэршлээр тохирсон. Д сумын Сум дундын эмнэлэг нь халдвар хамгааллын дэглэм, эмчилгээ асаргааны дутагдалтай тул эмчилгээ үйлчилгээний дутагдалтай.” гэх протокол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 182-188 дахь тал/,

4.1.7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр миний бие төрөлтийн өвдөлт өгөхөөр нь сумын эмнэлэгт өөрийн биеэр үдээс хойш очиж К.С  эмчид үзүүлэхэд надад эм тариа, дусал хийсэн. Тэгээд миний бие арай гайгүй болсон. К.С  эмч “би аймгийн төв рүү дуудлага өгнө, та аймагт очиж амаржихгүй бол болохгүй” гэж хэлсэн. Тэгээд миний төрөлтийн өвдөлт намдахгүй байсаар байгаад шөнө 03 цагийн үед 7 сартай дутуу эрэгтэй хүүхэд гарсан ба намайг эмч К.С , эх баригч И.С  нар амаржуулсан. Тэгээд амаржсаны дараа хүүхдийг хүчил төрөгчийн аппаратад хийсэн. Мөн мөөмний сүүг шипризээр соруулж аваад нярайд өгч байсан.

...Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 14 цагийн үед миний хүүхдийн баруун гар нь хавдсан байдалтай байхаар нь тухайн өдрийн жижүүр эмч М.Х аас “миний хүүхдийн гар яагаад хавдсан юм бэ, тариа явахгүй байгаа юм биш үү” гэж асуухад “тариа гүйж байгаа, уян зүүг авч болохгүй” гээд миний хүүхдийг үзэхгүйгээр яваад өгсөн.

Тэгээд 16 цагийн үед М.Х  эмч “би танай хүүхдэд тариа хийчихлээ” гэж хэлсэн. Тухайн үед хүүхдэд би тариа хийснийг хараагүй, орон дээр сууж байсан. Харин хүүхэд миний хажууд хүчилтөрөгчийн аппаратанд байсан. Тэгээд 17 цаг болж эмч нар ажлаас буугаад яваад өгсөн, дараагийн ээлжийн их эмч И.Х  ирээд “таны хүүхдийн гар нь хавдсан байна. Эм нь судсаараа гүйхгүй байна, тариа хийж болохгүй” гээд хүүхдийн эмч М.Г , уян зүү тавих А.Р  нарыг дуудсан.

...хүүхдийн гар хавдсаныг хараад хамгийн анх М.Х д хэлээд “та үзээд өг” гэхэд очиж үзэхгүй, тоохгүй байж байгаад оройн ээлжнээс буугаад явчихсан. Тэгээд оройн ээлжийн сувилагч И.Х  миний хүүхдийн гар хавдсаныг үзэж хүүхдийн эмч дуудаж арга хэмжээ авсан. Би сувилагч М.Х д их гомдолтой байна.

...М.Х  2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 4 удаа тариа хийхэд түүний хажууд нэг ч удаа сувилагч байгаагүй. Тариа хийх бүртээ М.Х  ганцаараа орж ирдэг.

...Нярайн баруун гар нь буюу эмчилгээ хийж байсан гар нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр буюу Бямба гарагийн 12 цагийн үеэс эхлэн улайж, баруун гар нь зүүн гараасаа ондоо хавагнасан байдалтай болж эхэлсэн. Тэрнээс өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдийн хооронд хүүхдийн бие тогтвортой, баруун гар нь зүв зүгээр байсан.

...5.300.000 төгрөгийг хохирол нөхөн төлөлтөнд авсан, тийм учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин хэрэгт холбогдсон Д сумын Сум дундын эрүүл мэндийн ажилчдад хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.

...Тухайн үед сумын эмч нар хурдан шуурхай, арга хэмжээ авч аймагт аваачсан бол миний хүү амьд үлдэх байсан гэж боддог. Дутуу төрж хүн болсон хүүхдүүдийг хараад маш их сэтгэл санааны гутралд ордог” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 191-193, 195-196, 198-199, 3 дах хавтаст хэргийн 174, 209-210 дахь тал/,

4.1.8. Гэрч И.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Х.Б г төрснөөс хойш 2 удаа оройн ээлжинд гарсан. Эхлээд 01 дүгээр сарын 29-ний өдөр гарахдаа хөлөнд нь тавьсан байсан уян зүүгээр эмчийн бичиж өгсөн эмчилгээний дагуу оройн эмчилгээг хийсэн. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17 цагт оройн ээлжинд гарсан. 17 цаг хүртэл өдрийн эмчилгээг М.Х  хийдэг. Тэгээд 18 цагийн эмчилгээг хийх гээд уг нярай дээр очиход баруун талын гарын сарвуу болон шуу хэсэг нь хавдсан, жаахан улайлттай болсон байсан ба баруун гарын сарвууны дээд хэсэгт уян зүү тавьсан байсан. Тэгээд эмчилгээ хийх боломжгүй хавдсан байсан болохоор хүүхдийн их эмч М.Г , ахлах сувилагч А.Р  хоёрыг утсаар дуудаж хэлсэн.

Би 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн өглөө 08 цаг 30 минутанд ээлж хүлээлцэж эх баригч М.Х д хүлээлгэж өгөөд явсан.

...2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ээлж хүлээж авахад М.Х  надад ээлж хүлээлгэж өгөөгүй, намайг ирэхэд эмнэлгээс гараад явчихсан байсан.

...миний хувьд хүүхдийн хавдсан баруун гарт огт эмчилгээ хийж байгаагүй, харин ч хүүхдийн гар нь хавдсан байсныг олж харж, эмчид хэлсэн

...Уян зүүг эх баригч нар тавьдаггүй, ахлах сувилагч, ээлжийн сувилагч нар уян зүүг тавьдаг юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 207-208, 244-245 дэх тал/,

4.1.9. Гэрч А.Р гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Х.Б гийн нярай хүүхдэд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүүхдийн их эмч М.Г гийн бичиж өгсөн эмчилгээний дагуу өглөөний 09 цаг 30 минутанд нярайн баруун гарын сарвууны гадна талд уян зүүг тавьж өгсөн.

...Миний тавьсан уян зүү 53 цаг орчим байсан. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагт зүү нь гарчихсан, зүү гарсан хэсгээр усархаг зүйл гарчихсан гар нь хавдсан улайлттай байхаар нь салгаж авсан.

...Надаас өмнө Х.Б гийн нярайд М.Х  эх баригч 2 удаа уян зүү тавьсан байсан.

...Манай сумын эмнэлгийн эх баригч нар он удаан жилээс өмнө нярайд эмчилгээ хийгээд явж байгаа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219, 241-242 дахь тал/,

4.1.10. Гэрч И.С ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Х.Б гийн нярайд хүүхдийн их эмч М.Г гийн бичиж өгсөн эмчилгээний дагуу нярайд цагийн тариа хийсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 221 дэх тал/,

4.1.11. Гэрч Ш.Ж ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Орой 18 цагийн үед тариа тарих болоод эх баригч Х гийн хамт Б гийн нярайд очоод өлгийг тайлахад баруун гарын сарвууны хэсэг нь улайгаад, хавдсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 248-249 дэх тал/,

4.1.12. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаартай албан бичгээр ирсэн иргэн Х.Б гийн нярайн эндэгдлийн шалтгааныг хэлэлцсэн эмнэлзүйн хурлын “...Эмнэл зүй ба эмгэг судлалын өөрчлөлтөөс дутуу нярай эмчилгээний тарилгын уян зүүтэй хэсгээр клостририумын халдвар орж халдвар, хордлогын шок болон олон эрхтний дутагдлаар эндсэн байна” гэх тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 75-80 дахь тал/,

4.1.13. Гэрч О.Л ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүнд хүүхдэд эх баригч, сувилагч, эмч нарын зүгээс тавих хяналт суларсан, эмнэлгийн анхан шатны маягтыг заавар, журмын дагуу үнэн зөв хөтлөөгүй. Жишээлбэл нярайн түүхэнд уян зүү тавьсан тухай, шалгасан тухай тэмдэглэл байхгүй, сувилгааны тэмдэглэл дутуу, уг уян зүүг тавихдаа түгээмэл үйлдлийн стандартын дагуу хийгээгүй, уян зүү тавих үйлдэл хийхээсээ өмнө спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч уусмалаар арчиж, халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

...Эрүүл мэндийн байгууллагад хөтлөгдөх анхан шатны маягтууд байдаг. Үүнд 08 дугаартай Х.Б гийн нярайн түүх, төрөлтийн түүх, сувилагч нарын хөтөлсөн анхан шатны баримтуудад шалгалт хийхэд нярайн түүхэнд уян зүү тавьсан, шалгасан тухай тэмдэглэл байхгүй, сувилгааны тэмдэглэл дутуу, уг уян зүүг тавихдаа түгээмэл үйлдлийн стандартын дагуу хийгээгүй, уян зүү тавих үйлдэл хийхээсээ өмнө спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч уусмалаар арчиж, халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй болох нь илэрхий харагдаж байсан. Эмнэлгийн ажилтнууд нь г ур хувцастайгаа эмнэлэгт орж гардаг, ариун бээлий, ариун шарик, спиртийн суурьтай халдваргүйжилтийн бодис тасарсан байсан нь халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөнийг нотолж байсан. Үүнийг шалгалтын А  байцаагч бид хоёр шалгалтын тэмдэглэлд тусгасан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

4.1.14. Гэрч М.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Уян зүүний халдвар авсан болохыг шинжилгээ хийж тогтоодог. Практикт эмч, сувилагч нар тариа хийж байгаа газраа ажиглаж хараад өнгө нь өөрчлөгдөөд хавагнаад, нөгөө талын гарнаасаа арай өөр харагдаж байх юм бол хэн ч гэсэн уян зүүний халдвар авсан байна гэж сэжиглэж болно. Түүнийг нь илрүүлсэн эмнэлгийн мэргэжилтэн тэр даруй тухайн уян зүүг тавьсан хугацааг хараад, эмчилгээ хийхээс өмнө шалгана, тэгээд эмчилгээ хийж байгаа эмнэлгийн мэргэжилтэн нь уян зуу байсан газарт хэсэг газрын эмчилгээ хийж болно. Клостирдиум нян нь ерөнхийдөө эмнэлгийн дотоод халдвар үүсгэгч юм. Тариа хийхээсээ өмнө эмчилгээ хийж байгаа мэргэжилтэн нь түгээмэл стандартаа биелүүлээгүйгээс хамаарч үүсдэг, тухайлбал гараа угаалгүй бээлийгүй тарих, бээлийгээ солихгүй байх гэх мэт олон хүчин зүйлээс болдог юм гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 157-158 дахь тал/,

4.1.15. Гэрч Х.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Д сумын иргэн Б гийн нярай хүүхэд эндсэний дараа нярайгаас авсан шинжилгээг шинжилсэн. Тэгэхэд нярайн шинжилгээний хариу нь грамм сөрөг савханцар буюу клостердиум SРР илэрсэн. Уг халдвар нь халдварласан тохиолдолд үжил /үхжил/ үүсгэдэг. Уг нян нь бохир гар, бохир ус, хөрс, бохир орчноос үүдэлтэй нян юм” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 165 дахь тал/,

4.1.16. Шинжээч Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч ажилтай Б.У , Н.Т , Ч.Э , Эрүүл мэндийн яамны Хүүхэд судлалын салбар зөвлөлийн дарга ажилтай Б.Б , Эрүүл мэндийн яамны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга ажилтай Г.Х  нарын 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1095 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...6. 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “...Д сумын эх барих бага эмч М.Х ы мэдүүлэгт 2020 оны 01 дүгээр 28-ны өглөөний 10 цагт дутуу төрсөн нярайн баруун гарын шууны захын хураагуур судсанд уян зүү тавьж эмчилгээнүүдийг судсаар хийсэн байна. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний оройн ээлжинд гарч байсан эх барих бага эмч Ц.Х  нярайн баруун гарт тавигдсан уян зүүний орчимд хавдаж улайсан байсныг үзсэн байна. Анх уян зүү тавьсан эх баригч М.Х  нь /сувилах мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй/ ба нярайд /МNS 2008 Монгол Улсын түгээмэл үйлдлийн стандарт/ хураагуур судсанд уян зүү тавих үйлдлийн стандартыг сайн эзэмшээгүй байсан ба Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний А/539 тушаалын эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөнөөс халдвар үүссэн байх боломжтой байна. Мөн сумын эмнэлэгт дутуу нярайд тавих хяналт сул, асаргаа сувилгааг хангалтгүй хийсэн, ээлж хүлээлцэхдээ нярайн уян зүүний байдлыг шалгаж тэмдэглээгүй байна.

...9. Эхийн төрлөгийн явц хэвийн явагдсан байх ба эмч, эмнэлгийн ажилтны буруутай үйл ажиллагааг шүүх эмнэлэг тогтоохгүй.

...12.13. Уян зүү тавьсан он сар өдөр, цаг минут бичиж тэмдэглээгүй, шалгасан тэмдэглэл байхгүй, сувилахуйн тэмдэглэл дээр бичээгүй, хийсэн ажилбараа бичиж тэмдэглэдэггүй, эмнэлэгт хөтлөгдөх анхан шатны маягтыг гүйцэд бөглөдөггүй зэрэг дутагдал байна.

...15. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ээлжинд гарч байсан эх баригч М.Х  нь ээлж хүлээлцэхдээ Х.Б гийн нярайн биеийн байдлыг танилцуулж хүлээлгэж өгөөгүй, уян зүүг шалгаагүй явсан, оройн ээлжийн сувилагч Х  нь ээлж хүлээж авахдаа нярайн уян зүүг шалгаж аваагүй, энэ талаар ээлж хүлээлцэх дэвтэрт тэмдэглээгүй зэрэг дутагдал гаргасан байна” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 175-186 дахь тал/,

4.1.17. Гэрч Х.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Бид нар бүх тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст эмчилгээ хийж явдаг. Харин Х.Б гийн хүүхдийг эх баригч эмч өөрөө үзэж, эмчилгээ хийж байсан болохоор би Х.Б гийн хүүхдийг үзээгүй, ямар нэгэн эмчилгээ хийгээгүй” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 214 дэх тал/,

4.1.18. Гэрч М.Н  гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Өмнө нь шинээр мэндэлсэн хүүхдийг эх баригч нар өөрсдөө хариуцаж, эмчилгээ хийдэг байсан. Х.Б гийн хүүхэд эндсэн асуудлаас болж эх баригч нар ажил байдлын тодорхойлолттой танилцсан байна. Тэр өдрөөс хойш эх баригч нар бидний ажил байдлын тодорхойлолтод тариа хийх ёсгүй юм байна гэж хэлээд тариа хийхгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ асуудлаас болж ээлжийн сувилагч нар тариаг хариуцаж хийдэг болсон” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 221 дэх тал/,

4.1.19. Яллагдагч А.Х н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х , Х  нар сувилах эрхгүй хүмүүс, Х , Х  нар нь өөрсдөө сувилагч мэргэжилтэй хүмүүс. Х , Х  нарыг хүмүүст тариа хийж байсныг би мэдээгүй, надад танилцуулаагүй.

...би Х , Х  нарт ажлын байрны тодорхойлолтыг 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр танилцуулж, гарын үсэг зуруулсан” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 65-66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар;

4.2. Шүүгдэгч А.Х  нь Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр амаржсан эх Х.Б гийн хүүхэд М.Н н биеийн байдлыг байнгын хяналтанд байлгаагүй, нярайд эмчилгээ хийсэн эх баригч, эмнэлгийн ажилтнуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаагүй буюу хууль, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлээгүй, ажилдаа хайнга хандсаны улмаас иргэн Х.Б гийн хүүхдийн гарт уян зүүний халдвар орсны улмаас нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

4.2.1. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч О.Л , С.А  нарын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шалгалт хийсэн тухай “Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч А.Х : 1/ Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн туслам үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эмнэлгийн халдвар хамгааллын дэглэмд дотоод хяналт хийгээгүй.

2/ Эх баригч нараар сувилахуйн тусламж үйлчилгээ хийлгэдэг.

3/ Спиртэн суурилсан халдваргүйжүүлэлтийн бодис, ариун бээлий байнга тасалдаг.

4/ Гар угаах, халдваргүйжүүлэлтийн журам зөрчигдсөн, хангалт тогтмол хийгдээгүй.

5/ Халдвар сэргийлэлт, хяналтын багийн үйл ажиллагаа хангалтгүй.

6/ Маш хүнд, дутуу нярайг биеийн байдал тогтворжсоны дараа дээд шатлалд шилжүүлэх, аймгийн Нэгдсэн эмнэлгээс нярайн эмч дуудаж тусламж үйлчилгээ үзүүлээгүй.

7/ Аймагт шилжүүлэхэд эмнэлгийн түргэний машин гаргаагүй.

...эх баригч, ахлах сувилагч М.Х , И.Х , И.С , А.Р : 1/ Эмнэлгийн дотоод ариун цэвэр, халдвараас сэргийлэх үйл ажиллагаа хяналтгүй.

2/ Ариун бээлий тасарсан.

3/ Гар угаах заавар баримталдаггүй, гар угаах, халдваргүйжүүлэлт хийх ажиллагаа хангалтгүй.

4/ Ариун шарик хэрэглэдэггүй.

5/ Г ур хувцастай хүмүүс их орж гардаг.

6/ Дотоод хяналт хийгдээгүй.

7/ Халдвар сэргийлэлт, хяналтын багийн үйл ажиллагаа хангалтгүй.

Улсын байцаагчийн санал, дүгнэлт “судсанд уян зүү тавих технологи стандарт зөрчсөн, тарилгын дараах хүндрэл гарч нярай эндсэн”” гэх тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

4.2.2. Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн эх баригч ажилтай Минаны Х ы “Эх баригч бага эмч мэргэжлээр эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2005 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хугацаагүй олгосон тухай” гэрчилгээний хуулбар /1 дэх хавтаст хэргийн 48, 52 дахь тал/,

4.2.3. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн “...Мэргэжилтэн Х.А : “...тухайн үед лейкоцит өндөр гарч байснаа мэдвэл өөр арга хэмжээ авч, сэжиглээд арга хэмжээ авах байсан. Шинжилгээгээ хийе гэсэн сэтгээлгээ байгаагүй юм байна та нарт. Танай лаборант юу хийсэн гээд цалин авч байгаа вэ, 1 дүгээр сарын цалинг авсан байгаа биз дээ” гэх хуулбар /1 дэх хавтаст хэргийн 48, 69-74 дэх тал/,

4.2.4. Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн “Судсанд тавьсан зүүг хянах бүртгэл”-ийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 76-80 дахь тал/,

4.2.5. Нярайн түүх №05, БЖ20****** /1 дэх хавтаст хэргийн 90-100 дах тал/,

4.2.6. Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ээлжийн сувилагч нарын ээлж хүлээлцэх бүртгэлийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 101-104 дэх тал/,

4.2.7. Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/19 дугаартай хүүхдийн их эмч М.Г , ээлжийн эх баригч М.Х , ахлах сувилагч А.Р , ээлжийн эх баригч И.Х , И.С , Н.Д  нарт сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 126 дахь тал/,  

4.2.8. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай “А.Х г ажилд томилох тухай” тушаал, Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 141-145 дэх тал/,

4.2.9. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг судлалын шинжилгээний А-04.2020 дугаартай “...Эмнэлзүй ба эмгэг судлалын өөрчлөлтөөс дутуу нярай эмчилгээний тарилгын уян зүүтэй хэсгээр кпостририумын халдвар орж халдвар хордлогын шок болон олон эрхтний дутагдлаар эндсэн байна. Эмнэл зүй, эмгэг судлалын онош үндсэн өвчний нэршлээр тохирсон. Д сумын Сум дундын эмнэлэг нь халдвар хамгааллын дэглэм, эмчилгээ асаргааны дутагдалтай тул эмчилгээ үйлчилгээний дутагдалтай.” гэх протокол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 182-188 дахь тал/,

4.2.10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 02-ны өглөө сумын эмнэлгийн эрхлэгч А.Х , эмч М.Г  хоёр ирээд “та аймгийн төв рүү явахгүй бол болохгүй, та жижиг тэрэг олоод өөрөө явчих” гэхээр нь би жижиг машин олж Б  гэх хүний машинтай хүүхдийн эмч М.Г , нөхрийн хамт бид нар аймгийн төвд 13 цагийн үед Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт очиход тухайн өдрийн жижүүр эмч нь М.Г  эмчид хандаж “та нар яагаад хүүхдийн гарыг хавдуулсан юм бэ, яагаад ийм болгож байгаа юм” гэж хүүхдийн гарын зургийг авч, Эрүүл мэндийн газар болон Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдсэн. Удалгүй эмч мэргэжилтнүүд ирээд хүүхдийг үзэж шууд эмнэлэгт хэвтүүлж хүүхдийг хүчилтөрөгчийн аппаратад оруулсан. Гэтэл хүүхдийн баруун гар нь тэр чигтээ хөхөрсөн байсан учир мэс заслын эмч Хари гэх хүнийг дуудаж хүүхдийн гарыг үзүүлж гар нь хавдсан хэсэгт идээ бээр байгаа гэж бодоод эмчээс би өөрөө гуйж Хари эмч хүүхдийн баруун гарт гурван газарт хагалгаа хийсэн.

Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өглөө хүүхдийн цээж хэсэг болон баруун гар нь тэр чигтээ хөхөрсөн байсан. Тэгээд Хари эмч өглөө нь ирээд баруун нь гар нь зүгээр болсон байна. Одоо зүүн гарт хагалгаа хийвэл яах бол гэж хэлээд гараад явсан. Гэтэл гэнэт хүүхэд маань амьсгал хураачихсан

...5.300.000 төгрөгийг хохирол нөхөн төлөлтөнд авсан, тийм учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин хэрэгт холбогдсон Д сумын Сум дундын эрүүл мэндийн ажилчдад хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.

...Тухайн үед сумын эмч нар хурдан шуурхай, арга хэмжээ авч аймагт аваачсан бол миний хүү амьд үлдэх байсан гэж боддог. Дутуу төрж хүн болсон хүүхдүүдийг хараад маш их сэтгэл санааны гутралд ордог” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 191-193, 195-196, 198-199, 3 дах хавтаст хэргийн 174, 209-210 дахь тал/,

4.2.11. Гэрч А.Р гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай сумын эмнэлгийн эх баригч нар он удаан жилээс өмнө нярайд эмчилгээ хийгээд явж байгаа” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 219, 241-242 дахь тал/,

4.2.12. Гэрч И.С ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2015 онд ажилд орсон ба намайг ажилд орох үед сумын эрүүл мэндийн төвийн эх баригч нар эмчилгээ хийдэг байсан болохоор би ч бас хийж эхэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 221 дэх тал/,

4.2.13. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаартай албан бичгээр ирсэн иргэн Х.Б гийн нярайн эндэгдлийн шалтгааныг хэлэлцсэн эмнэлзүйн хурлын “...Эмнэл зүй ба эмгэг судлалын өөрчлөлтөөс дутуу нярай эмчилгээний тарилгын уян зүүтэй хэсгээр клостририумын халдвар орж халдвар, хордлогын шок болон олон эрхтний дутагдлаар эндсэн байна” гэх тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 75-80 дахь тал/,

4.2.14. Гэрч О.Л ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.М  уг асуудлыг газар дээр нь очиж шалга гэж үүрэг өгсний дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын улсын байцаагч С.А ы хамт Д сумын Сум дундын эмнэлэгт 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр очсон. Шалгалтаар Д сумын Сум дундын эмнэлгийн удирдлага зохион байгуулалттай холбоотой маш хүнд нярайд тавих хяналт суларсан, сувилах мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй хүнээр хүнд нярайд эмчилгээ хийлгүүлсэн, түргэний машин байхгүй шалтгаанаар хоёр дахь шатлал буюу аймгийн Нэгдсэн эмнэлэгт нярайг хүргүүлэх арга хэмжээ аваагүй байсан.

...хүнд хүүхдэд эх баригч, сувилагч, эмч нарын зүгээс тавих хяналт суларсан, эмнэлгийн анхан шатны маягтыг заавар, журмын дагуу үнэн зөв хөтлөөгүй. Жишээлбэл нярайн түүхэнд уян зүү тавьсан тухай, шалгасан тухай тэмдэглэл байхгүй, сувилгааны тэмдэглэл дутуу, уг уян зүүг тавихдаа түгээмэл үйлдлийн стандартын дагуу хийгээгүй, уян зүү тавих үйлдэл хийхээсээ өмнө спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч уусмалаар арчиж, халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн.

...Эрүүл мэндийн байгууллагад хөтлөгдөх анхан шатны маягтууд байдаг. Үүнд 08 дугаартай Х.Б гийн нярайн түүх, төрөлтийн түүх, сувилагч нарын хөтөлсөн анхан шатны баримтуудад шалгалт хийхэд нярайн түүхэнд уян зүү тавьсан, шалгасан тухай тэмдэглэл байхгүй, сувилгааны тэмдэглэл дутуу, уг уян зүүг тавихдаа түгээмэл үйлдлийн стандартын дагуу хийгээгүй, уян зүү тавих үйлдэл хийхээсээ өмнө спиртэн суурьтай халдваргүйжүүлэгч уусмалаар арчиж, халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй болох нь илэрхий харагдаж байсан. Эмнэлгийн ажилтнууд нь г ур хувцастайгаа эмнэлэгт орж гардаг, ариун бээлий, ариун шарик, спиртийн суурьтай халдваргүйжилтийн бодис тасарсан байсан нь халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөнийг нотолж байсан. Үүнийг шалгалтын А  байцаагч бид хоёр шалгалтын тэмдэглэлд тусгасан.

...Д сумын Сум дундын эмнэлгийн эх баригч, бага эмч нар нь сувилах үйл ажиллагаа хийж байсныг би тухайн зөрчлийн шалгах явцад илрүүлсэн” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 150-151 дэх тал/,

4.2.15. Гэрч Х.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Д сумын иргэн Б гийн нярай хүүхэд эндсэний дараа нярайгаас авсан шинжилгээг шинжилсэн. Тэгэхэд нярайн шинжилгээний хариу нь грамм сөрөг савханцар буюу клостердиум SPP илэрсэн. Уг халдвар нь халдварласан тохиолдолд үжил /үхжил/ үүсгэдэг. Уг нян нь бохир гар, бохир ус, хөрс, бохир орчноос үүдэлтэй нян юм” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 165 дахь тал/,

4.2.16. Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ажилтай Т.А , Б.А , Ө.С  нарын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 492 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.Баян-Өлгий аймгийн эмгэг судлалын шинжилгээний протокол А-04.2020 эд эсийн бэлдцээр нярайн үхлийн шалтгааныг тогтоох боломжтой байна.

2. Нярайн баруун шууны хураагуур судсанд тавигдсан уян зүүний битүүрэл, нянгийн халдварын улмаас баруун гарын тархмал үхжилт үрэвсэл үүсч олон эрхтний дутагдалд орж нас баржээ.

3. Дээрх өвчин нь эмнэлгийн халдвар хамгааллын үйл ажиллагааны алдагдал, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн байна.

4.5.6.7.8.9. Нярайн судасны уян зүүний битүүрэл, нянгийн халдварын улмаас үүссэн баруун гарын тархмал үхжилт үрэвслийг Д сумын эрүүл мэндийн төвийн эмч нар оройтож оношилсноос эмчилгээ оройтжээ...” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 167-174 дэх тал/,

4.2.17. Шинжээч Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч ажилтай Б.У , Н.Т , Ч.Э , Эрүүл мэндийн яамны Хүүхэд судлалын салбар зөвлөлийн дарга ажилтай Б.Б , Эрүүл мэндийн яамны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга ажилтай Г.Х  нарын 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1095 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...6. ...Анх уян зүү тавьсан эх баригч М.Х нь /сувилах мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй/ ба нярайд /МNS 2008 Монгол Улсын түгээмэл үйлдлийн стандарт/ хураагуур судсанд уян зүү тавих үйлдлийн стандартыг сайн эзэмшээгүй байсан ба Эрүүл мэндийн сайдын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний А/539 тушаалын эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөнөөс халдвар үүссэн байх боломжтой байна. Мөн сумын эмнэлэгт дутуу нярайд тавих хяналт сул, асаргаа сувилгааг хангалтгүй хийсэн, ээлж хүлээлцэхдээ нярайн уян зүүний байдлыг шалгаж тэмдэглээгүй байна.

...10. Нярайн судасны уян зүүний битүүрэл, нянгийн халдварын улмаас үүссэн баруун гарын тархмал үхжилт үрэвслийг Д сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар оройтож оношилсноос эмчилгээ хожимдож, нярай үжлээр хүндрэн, олон эрхтний дутагдалд орж нас баржээ.

...12.13. Уян зүү тавьсан он сар өдөр, цаг минут бичиж тэмдэглээгүй, шалгасан тэмдэглэл байхгүй, сувилахуйн тэмдэглэл дээр бичээгүй, хийсэн ажилбараа бичиж тэмдэглэдэггүй, эмнэлэгт хөтлөгдөх анхан шатны маягтыг гүйцэд бөглөдөггүй зэрэг дутагдал байна.

...14. Эх баригч ажлын байрны тодорхойлолтонд заагдаагүй ажлуудыг хийдэг нь хүний нөөцийн дутагдалтай байдал, эмнэлгийн удирдлагын үүрэг чиглэлтэй холбоотой ба байгууллагын удирдлагын зүгээс эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргийг хийлгэдэггүй, сувилах эрхийн зөвшөөрөлгүй мэргэжилтнээр эмчилгээ сувилгаа хийлгэсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдахад хүргэсэн, шаардлагатай машин, тоног төхөөрөмж дутагдалтай, эмнэлгийн чанарын албаны үйл ажиллагаа хангалтгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлах ажиллагаанд тавих хяналт муутай зэрэг зөрчил ажиглагдлаа.

4.2.18. Гэрч М.Н  гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Өмнө нь шинээр мэндэлсэн хүүхдийг эх баригч нар өөрсдөө хариуцаж, эмчилгээ хийдэг байсан. Х.Б гийн хүүхэд эндсэн асуудлаас болж эх баригч нар ажил байдлын тодорхойлолттой танилцсан байна. Тэр өдрөөс хойш эх баригч нар бидний ажил байдлын тодорхойлолтод тариа хийх ёсгүй юм байна гэж хэлээд тариа хийхгүй байгаа. Өөрөөр хэлбэл энэ асуудлаас болж ээлжийн сувилагч нар тариаг хариуцаж хийдэг болсон” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 221 дэх тал/,

4.2.19. Яллагдагч М.Х ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би зөвхөн хүн төрүүлэх эрхтэй, тариа хийх, уян зүү тавих эрх байхгүй. Гэхдээ манай эмнэлгийн дарга А.Х  нь эх баригч нарын ажил нь хөнгөн, тийм учраас нярай хүүхдүүдийн эмчилгээг та нар хийнэ гэж хэлснээс болж эх баригч нар сүүлийн 5-6 жилийн турш нярай хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа. Үүнийг манай эмнэлгийн бүх ажилтан, албан хаагч нар мэднэ” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 71-72 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,

4.3. Шүүгдэгч М.Г  нь Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр амаржсан эх Х.Б гийн хүүхэд болох М.Н д эмчилгээ хийж байх явцад хүүхдийн гарын сарвуунд тавьсан уян зүүний халдварыг оройтож оношилсноос эмчилгээ, үйлчилгээ оройтож, хүүхдийн гарт тавьсан уян зүүний халдвар хүндэрч нас барсан гэмт хэрэгт үйлдсэн нь:

4.3.1. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн “...Мэргэжилтэн С.С : “М  овогтой Н , 2020 оны 01 дүгээр сарын 28-нд Д сумын сум дундын эмнэлэгт төрсөн, дутуу нярай, эрэгтэй хүүхэд, Сум дундын эмнэлэгт 5 хоног эмчлүүлж байсан. 2020 оны 02 дугаар сарын 02-ны шөнө аймгийн Нэгдсэн эмнэлэгт түргэнээр хүргэж ирсэн. Маш хүнд нярай байна. Сум дундын эмнэлэгт ямар шалтгаанаар эмчилгээ хийгдэж байсан нь тодорхой бус. Эмчлэгч эмч М.Г ”,

Их эмч М.Г : “...Цаасан дээр хэвтэх бичиг бичээд явуулсан, нярайн шилжүүлэх хуудсыг мэдэхгүй. Шилжүүлээгүй. Хэвтэх бичгийн ар талд эмчилгээ бичсэн. Тухайн өдөрт их эмч н.Охиноод хүлээлгэж өгсөн. Дара ань Гапу эмч үзсэн, миний эмчилгээ бичиж өгсөн цаас байхгүй байсан гэж хэлсэн. Тэгээд миний бичиг алга болсон”,

...Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.А : “...би энэ өвчний түүхийг хараад байхад дутуу төрснөөсөө уушгины дутуу хөгжил гэж үзэхгүй байна. Сатураци нь 90-тэй байсан байна. М.Г  чи энийг ялгаж бичих хэрэгтэй байсан юм. Их эмчийн хувьд сатураци нь 80-аас дээш байхад хүүхэд эндэхгүй гэдгийг мэдэж байгаа. ...энэ өвчний түүхийг дахиж унш, дахиж хар, ямар нэгэн шинжилгээ байхгүй”.

Мэргэжилтэн Х.А : “...тухайн үед лейкоцит өндөр гарч байснаа мэдвэл өөр арга хэмжээ авч, сэжиглээд арга хэмжээ авах байсан. Шинжилгээгээ хийе гэсэн сэтгээлгээ байгаагүй юм байна та нарт. Танай лаборант юу хийсэн гээд цалин авч байгаа вэ, 1 дүгээр сарын цалинг авсан байгаа биз дээ” гэх хуулбар /1 дэх хавтаст хэргийн 48, 69-74 дэх тал/,

4.3.2. Эх Х.Б гийн төрөлтийн түүхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 82-88 дахь тал/,

4.3.3. Нярайн түүх №05, БЖ20****** /1 дэх хавтаст хэргийн 90-100 дах тал/,

4.3.4.Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/50 дугаартай “М.Г г ажилд томилох тухай” тушаал, төрийн албан хаагчийн анкет, хүүхдийн их эмчийн ажлын байрны тодорхойлолтын хуулбар /1 дэх хавтаст хэргийн 151-156 дахь тал/,

4.3.5. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмгэг судлалын шинжилгээний А-04.2020 дугаартай “...Эмнэлзүй ба эмгэг судлалын өөрчлөлтөөс дутуу нярай эмчилгээний тарилгын уян зүүтэй хэсгээр кпостририумын халдвар орж халдвар хордлогын шок болон олон эрхтний дутагдлаар эндсэн байна. Эмнэл зүй, эмгэг судлалын онош үндсэн өвчний нэршлээр тохирсон. Д сумын Сум дундын эмнэлэг нь халдвар хамгааллын дэглэм, эмчилгээ асаргааны дутагдалтай тул эмчилгээ үйлчилгээний дутагдалтай.” гэх протокол, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дэх хавтаст хэргийн 182-188 дахь тал/,

4.3.6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр миний бие төрөлтийн өвдөлт өгөхөөр нь сумын эмнэлэгт өөрийн биеэр үдээс хойш очиж К.С  эмчид үзүүлэхэд надад эм тариа, дусал хийсэн. Тэгээд миний бие арай гайгүй болсон. К.С  эмч “би аймгийн төв рүү дуудлага өгнө, та аймагт очиж амаржихгүй бол болохгүй” гэж хэлсэн. Тэгээд миний төрөлтийн өвдөлт намдахгүй байсаар байгаад шөнө 03 цагийн үед 7 сартай дутуу эрэгтэй хүүхэд гарсан ба намайг эмч К.С , эх баригч И.С  нар амаржуулсан. Тэгээд амаржсаны дараа хүүхдийг хүчил төрөгчийн аппаратад хийсэн. Мөн мөөмний сүүг шипризээр соруулж аваад нярайд өгч байсан.

Хоёр хоногийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүүхдийн эмч М.Г  ирээд надад “аймгаас хүчилтөрөгчтэй машин дуудсан байгаа, та аймаг руу явсан нь дээр” гэж хэлсэн. Тэр өдөр орой хүртэл аймгийн төвөөс машин ирэхийг нь хүлээгээд ирэхгүй болохоор нь М.Г  эмчээс “ирэх машин юу болсон бэ” гэхэд “машин нь эвдэрсэн байна, ийм учраас эндээ эмчилгээг хийнэ” гэж хэлсэн.

...Тэгээд 17 цаг болж эмч нар ажлаас буугаад яваад өгсөн, дараагийн ээлжийн их эмч И.Х  ирээд “таны хүүхдийн гар нь хавдсан байна. Эм нь судсаараа гүйхгүй байна, тариа хийж болохгүй” гээд хүүхдийн эмч М.Г , уян зүү тавих А.Р  нарыг дуудсан. Удалгүй хүүхдийн эмч М.Г , А.Р  нар ирээд хүүхдийг үзээд баруун гарт байсан уян зүүг авч шинээр хүүхдийн хөлөнд уян зүүг тавьсан.

Тэгээд маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 02-ны өглөө сумын эмнэлгийн эрхлэгч А.Х , эмч М.Г  хоёр ирээд “та аймгийн төв рүү явахгүй бол болохгүй, та жижиг тэрэг олоод өөрөө явчих” гэхээр нь би жижиг машин олж Б  гэх хүний машинтай хүүхдийн эмч М.Г , нөхрийн хамт бид нар аймгийн төвд 13 цагийн үед Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт очиход тухайн өдрийн жижүүр эмч нь М.Г  эмчид хандаж “та нар яагаад хүүхдийн гарыг хавдуулсан юм бэ, яагаад ийм болгож байгаа юм” гэж хүүхдийн гарын зургийг авч, Эрүүл мэндийн газар болон Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдсэн. Удалгүй эмч мэргэжилтнүүд ирээд хүүхдийг үзэж шууд эмнэлэгт хэвтүүлж хүүхдийг хүчилтөрөгчийн аппаратад оруулсан. Гэтэл хүүхдийн баруун гар нь тэр чигтээ хөхөрсөн байсан учир мэс заслын эмч Хари гэх хүнийг дуудаж хүүхдийн гарыг үзүүлж гар нь хавдсан хэсэгт идээ бээр байгаа гэж бодоод эмчээс би өөрөө гуйж Хари эмч хүүхдийн баруун гарт гурван газарт хагалгаа хийсэн.

Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өглөө хүүхдийн цээж хэсэг болон баруун гар нь тэр чигтээ хөхөрсөн байсан. Тэгээд Хари эмч өглөө нь ирээд баруун нь гар нь зүгээр болсон байна. Одоо зүүн гарт хагалгаа хийвэл яах бол гэж хэлээд гараад явсан. Гэтэл гэнэт хүүхэд маань амьсгал хураачихсан.

...Нярайн баруун гар нь буюу эмчилгээ хийж байсан гар нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр буюу Бямба гарагийн 12 цагийн үеэс эхлэн улайж, баруун гар нь зүүн гараасаа ондоо хавагнасан байдалтай болж эхэлсэн. Тэрнээс өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрүүдийн хооронд хүүхдийн бие тогтвортой, баруун гар нь зүв зүгээр байсан.

...Тухайн үед сумын эмч нар хурдан шуурхай, арга хэмжээ авч аймагт аваачсан бол миний хүү амьд үлдэх байсан гэж боддог. Дутуу төрж хүн болсон хүүхдүүдийг хараад маш их сэтгэл санааны гутралд ордог” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 191-193, 195-196, 198-199, 3 дах хавтаст хэргийн 174, 209-210 дахь тал/,

4.3.7. Гэрч И.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17 цагт оройн ээлжинд гарсан. 17 цаг хүртэл өдрийн эмчилгээг М.Х  хийдэг. Тэгээд 18 цагийн эмчилгээг хийх гээд уг нярай дээр очиход баруун талын гарын сарвуу болон шуу хэсэг нь хавдсан, жаахан улайлттай болсон байсан ба баруун гарын сарвууны дээд хэсэгт уян зүү тавьсан байсан. Тэгээд эмчилгээ хийх боломжгүй хавдсан байсан болохоор хүүхдийн их эмч М.Г , ахлах сувилагч А.Р  хоёрыг утсаар дуудаж хэлсэн. Удалгүй хоёулаа орж ирээд хүүхдийн баруун гарыг үзээд нярайн сувилагч А.Р  уг хүүхдийн баруун гарт байсан уян зүүг аваад хаясан, шинээр зүүн талын хөлний шилбэ хэсэгт шинэ уян зүү тавиад эмчилгээг хийж, хавдаж улайсан хэсэгт оливын тостой жин тавьж хоносон. Гэтэл өглөө нь хаван нь буураагүй, харин ч ихэссэн байсан учир ерөнхий эмч, хүүхдийн их эмч М.Г д танилцуулсан.

...миний хувьд хүүхдийн хавдсан баруун гарт огт эмчилгээ хийж байгаагүй, харин ч хүүхдийн гар нь хавдсан байсныг олж харж, эмчид хэлсэн

...Уян зүүг эх баригч нар тавьдаггүй, ахлах сувилагч, ээлжийн сувилагч нар уян зүүг тавьдаг юм” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 207-208, 244-245 дэх тал/,

4.3.8. Гэрч К.С ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Х.Б  нь даралт ихтэй, 44 настай, дутуу тээлттэй байсан болохоор аймаг руу авч явж төрүүлэх нь зүйтэй гэж үзээд би дуудлага өгсөн юм. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 03 цагийн үед 1.500 грамм жинтэй, 7 сартай эрэгтэй гарч би эх барьж авсан. Тэгээд хүүхдийг М.Г  эмчид хүлээлгэж өгсөн. Хүүхэд эхээс төрөхдөө дутуу бойжилттой, биеийн гадна үзлэгээр ямар нэгэн эмгэггүй байсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 211-212 дахь тал/,

4.3.9. Гэрч Т.Есенболын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... би уг шинжилгээний хаягжилтын оныг буруу бичсэн байна. Уг нь 2020.02.04 гэсэн хаягжилт хийх ёстой байсан. Гэхдээ манай шинжилгээнд он, сарыг нь тогтмол бичдэггүй. Урд талын кодоор нь хаягжуулдаг. 2020 он гарснаас хойш манайх 4 дэх задлан шинжилгээг хийж байгаа тул энэ шинжилгээ А-04 гэсэн хаягжилттай учир ямар нэгэн шинжилгээний объекттой андуурагдаж солигдох асуудал байхгүй.

...Дүгнэлтэнд тусгагдсан олон эдийн дутагдал гэдэг нь клостририумын халдвар /бактери/ нь уян зүү тавьсан хэсгээр бие рүү орж доторх эрхтнүүдэд тархсанаар цусаар дамжиж олон эрхтний дутагдал болж байгаа юм. Нярайн уян зүүг буруу тавьсны улмаас клостририумын халдвар авах боломжгүй, харин эмнэлгийн халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөний улмаас халдвар авах боломжтой” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 215 дахь тал/,

4.3.10. Гэрч И.С ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Х.Б гийн нярайд хүүхдийн их эмч М.Г гийн бичиж өгсөн эмчилгээний дагуу нярайд цагийн тариа хийсэн.

...миний ажлын байрны тодорхойлолтод нярайд эмчилгээ хийх эрх байхгүй. Нэн шаардлагатай тусламжийг бүрэн үзүүлэх гэж заасан байдаг. Би 2015 онд ажилд орсон ба намайг ажилд орох үед сумын эрүүл мэндийн төвийн эх баригч нар эмчилгээ хийдэг байсан болохоор би ч бас хийж эхэлсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 221 дэх тал/,

4.3.11. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 293 дугаартай албан бичгээр ирсэн иргэн Х.Б гийн нярайн эндэгдлийн шалтгааныг хэлэлцсэн эмнэлзүйн хурлын “...Эмнэл зүй ба эмгэг судлалын өөрчлөлтөөс дутуу нярай эмчилгээний тарилгын уян зүүтэй хэсгээр клостририумын халдвар орж халдвар, хордлогын шок болон олон эрхтний дутагдлаар эндсэн байна” гэх тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 75-80 дахь тал/,

4.3.12. Гэрч Х.Харигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөн хийхэд би оролцсон. Зөвлөгөөнөөр нярайд эмчилгээний тарилгын дараах үжлийн байдал баруун талын сарвуу, тохойн үжил, олон эрхтний дутагдал онош тавигдсан. Эмийн эмчилгээ нь үр дүнгүй болсон тул хагалгаа хийлгэхээр шийдвэрлэж 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 22 цагт нярайд ерөнхий мэдээ алдуулалтын дор баруун гаранд хэд хэдэн зүслэг хийж, шархыг угааж чихээс тавих мэс ажилбар хийсэн. Нярайг хагалгааны дараа хүүхдийн сэхээний тасагт шилжүүлсэн болно. Маргааш нь би очиж нярайн биеийг харахад үжил нь дээшээ хүндэрч эмчилгээ хийж амь аврах боломжгүй болсон байсан. Клостирдиум нян гэдэг нь бохир орчноос халдварладаг нян юм. Уг нян нь хүний биед шарх үссэн тохиолдолд мөн уян зүүгээр халдварлах боломжтой. Тийм болохоор тариа хийх сувилагч нар нь үйлдэл хийхдээ түгээмэл стандартын дагуу гүйцэтгэх ёстой байдаг” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 164 дэх тал/,

4.3.13. Шинжээч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ажилтай Т.А , Б.А , Ө.С  нарын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 492 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...1.Баян-Өлгий аймгийн эмгэг судлалын шинжилгээний протокол А-04.2020 эд эсийн бэлдцээр нярайн үхлийн шалтгааныг тогтоох боломжтой байна.

2. Нярайн баруун шууны хураагуур судсанд тавигдсан уян зүүний битүүрэл, нянгийн халдварын улмаас баруун гарын тархмал үхжилт үрэвсэл үүсч олон эрхтний дутагдалд орж нас баржээ.

3. Дээрх өвчин нь эмнэлгийн халдвар хамгааллын үйл ажиллагааны алдагдал, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн байна.

4.5.6.7.8.9. Нярайн судасны уян зүүний битүүрэл, нянгийн халдварын улмаас үүссэн баруун гарын тархмал үхжилт үрэвслийг Д сумын эрүүл мэндийн төвийн эмч нар оройтож оношилсноос эмчилгээ оройтжээ...” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 167-174 дэх тал/,

4.3.14. Шинжээч Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч ажилтай Б.У , Н.Т , Ч.Э , Эрүүл мэндийн яамны Хүүхэд судлалын салбар зөвлөлийн дарга ажилтай Б.Б , Эрүүл мэндийн яамны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга ажилтай Г.Х  нарын 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1095 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...10. Нярайн судасны уян зүүний битүүрэл, нянгийн халдварын улмаас үүссэн баруун гарын тархмал үхжилт үрэвслийг Д сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар оройтож оношилсноос эмчилгээ хожимдож, нярай үжлээр хүндрэн, олон эрхтний дутагдалд орж нас баржээ.

...12.13. Уян зүү тавьсан он сар өдөр, цаг минут бичиж тэмдэглээгүй, шалгасан тэмдэглэл байхгүй, сувилахуйн тэмдэглэл дээр бичээгүй, хийсэн ажилбараа бичиж тэмдэглэдэггүй, эмнэлэгт хөтлөгдөх анхан шатны маягтыг гүйцэд бөглөдөггүй зэрэг дутагдал байна.

4.3.15. Яллагдагч М.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Нярайн гар нь хавдсан байсан талаар И.Х надад 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн үед дуудаж хэлсэн. Тэр үед би нярайн баруун талын гарыг үзэхэд баруун талын гар нь бүхэлдээ биеийн бусад хэсгүүдтэй харьцуулахад хатуу хавантай, уян зүү авсан хэсэгт бага зэрэг шүүс гарсан, алганы дотор хэсэг нь цайвар байсан. Уян зүүг намайг очиход авчихсан байсан” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 80-81 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

5. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж дүгнэлээ.

6. Шүүгдэгч М.Х  нь Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 21 дугаартай тушаалаар тус сумын Сум дундын эмнэлгийн эх баригчаар томилогдон ажилласан бөгөөд хэргийн үйл баримтын хүрээнд Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3 дэх заалтууд, Эрүүл мэндийн сайдын: (1) 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн А/545 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний заавар”-ын 2.1.1. “Жирэмсэн эмэгтэйчүүдэд төрөх үед болон төрсний дараа нярайд үзүүлэх нэн шаардлагатай тусламж үзүүлэх”, 3.1.2. “Төрж буй нярай бүрт “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”-ийг багаар (...эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн, ерөнхий мэргэжлийн, сумын эмч, эх баригч, сувилагч, бусад шаардлагатай мэргэжлийн эмч ) үзүүлнэ”, (2) 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/539 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Судасны гуурстай холбоотой халдвараас сэргийлэх, түүнийг тандах заавар”-ын 1.4. “Судасны гуурстай холбоотой халдварыг бодит үзлэг, эмнэлзүйн болон лабораторийн дараах шалгуурыг үндсэн тодорхойлно (Хүснэгт 1) “1 хүртэлх насны хүүхдэд аль нэг нь илэрнэ -шалтгаангүйгээр 38 хэм ба түүнээс дээш халуурах, эсхүл 37 хэмээс бууна. – Апноэ эсвэл брадикарди, -Арьс эрээнтэж, сааралтана. -Хоол, хөхөндөө дургүйцнэ. -Нойрмог унтаа болно”, (3) 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/216 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Эх баригчийн ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн заавар”-ын ажлын байрны зорилго, ажлын байрны үндсэн чиг үүрэгт “...үйлчлэх хүрээний хүн амд эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, жигд, хүртээмжтэй, чанартай үзүүлэх”-ийг, үүний дотор эхийн төрсний дараах тусламжийн 3.17. “...нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжийг бүрэн үзүүлэх ажлыг хариуцна” гэж заасан үүргийг зохих ёсоор биелүүлээгүй;

7. Шүүгдэгч М.Г  нь Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/50 дугаартай тушаалаар тус сумын Сум дундын эмнэлгийн хүүхдийн их эмчээр томилогдон ажилласан бөгөөд хэргийн үйл баримтын хүрээнд Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3 дэх заалтууд, Эрүүл мэндийн сайдын: (1) 2018 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн А/545 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээний заавар”-ын 3.1.2. “Төрж буй нярай бүрт “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”-ийг багаар (...эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн, ерөнхий мэргэжлийн, сумын эмч, эх баригч, сувилагч, бусад шаардлагатай мэргэжлийн эмч) үзүүлнэ”, (2) 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/539 дугаартай тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Судасны гуурстай холбоотой халдвараас сэргийлэх, түүнийг тандах заавар”-ын 1.4. “Судасны гуурстай холбоотой халдварыг бодит үзлэг, эмнэлзүйн болон лабораторийн дараах шалгуурыг үндсэн тодорхойлно (Хүснэгт 1) “1 хүртэлх насны хүүхдэд аль нэг нь илэрнэ -шалтгаангүйгээр 38 хэм ба түүнээс дээш халуурах, эсхүл 37 хэмээс бууна. – Апноэ эсвэл брадикарди, -Арьс эрээнтэж, сааралтана. -Хоол, хөхөндөө дургүйцнэ. -Нойрмог унтаа болно”, 2.1.“Халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалтыг “Судасны гуурстай холбоотой халдварыг тандах бүдүүвч”-ийн дагуу бодит үзлэг, эмнэл зүйн болон лабораторийн шалгуурыг үндэслэн судсанд гуурс тавиулсан бүх үйлчлүүлэгчдэд өдөр бүр эмч, сувилагч хийнэ (Бүдүүвч №1)”, 2.2.“Тандалтыг “Халдварыг шинж тэмдгээр тандах хуудас”-ын дагуу тогтмол хөтөлнө (Хавсралт 1)”, эрүүгийн 1 дэх хавтаст хэргийн 154-156 дахь талд авагдсан “Хүүхдийн эмчийн ажлын байрны тодорхойлолт”-ын ажлын байрны зорилгод  “...Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх”, ажлын байрны I үндсэн зорилтын хүрээнд “-Зонхилон тохиолдох өвчний оношлогоо, эмчилгээний стандарт, түгээмэл үйлдлийн стандарт, удирдамжийн дагуу оношлогоо, эмчилгээ хийх, -үйлчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнг хянах, шаардлагатай шинжилгээг хийх, явцын дүгнэлт бичих” хэмээн заасан үүргийг зохих ёсоор биелүүлээгүй;

8. Шүүгдэгч А.Х  нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай тушаалаар тус аймгийн Д сумын Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчээр томилогдон ажилласан бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3 дэх заалтууд, 1 дэх хавтаст хэргийн 144-146 дугаар талд авагдсан “Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийн ажлын байрны тодорхойлолт”-ын ажлын байрны зорилгод “...Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг байгууллагын хүрээнд хангах, байгууллагын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх, тусламж үйлчилгээний хүртээмж, чанар аюулгүй байдлыг сайжруулах ажлын удирдан зохион байгуулах”, ажлын байрны I, II үндсэн зорилтын хүрээнд тогтмол хийж хэрэгжүүлэхээр заасан үүргийг зохих ёсоор биелүүлээгүй болох нь тус тус нотлох баримтуудаар тогтоогдсон.

9. Шүүгдэгч М.Х , А.Х , М.Г , тэдгээрийн өмгөөлөгч нарын гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан цагаатгаж өгөх тухай тайлбар, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудыг шүүгдэгч нарыг цагаатгах талын үндэслэл болгосон үйл баримт, тэдгээрийн нотлох баримтуудтай тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч нарыг дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ. 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 244 дугаартай “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5/06 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоолыг үндэслэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч ажилтай Т.А , Б.А , Ө.С  нарын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 492 дугаартай “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт”, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч ажилтай Б.У , Н.Т , Ч.Э , Эрүүл мэндийн яамны Хүүхэд судлалын салбар зөвлөлийн дарга ажилтай Б.Б , Эрүүл мэндийн яамны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга ажилтай Г.Х  нарын 2020 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1095 дугаартай “Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт”-ийг тус тус шинжээч нар тусгай мэдлэгийнхээ хүрээнд гаргасан бөгөөд шүүхээс эдгээр дүгнэлтүүдийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

11. Эрх зүйн дүгнэлт.

11.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйл. “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсныг ойлгох ба материаллаг шинжтэй гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинжийг албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан, хүндрүүлэх шинжийг ...эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх... үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон, бусдад их хэмжээний хохирол учирсныг ойлгох ба мөн материаллаг шинжтэй гэмт хэрэг, гэмт хэргийн субъектийн хувьд тусгай субъектүүд байна.    

11.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийг “эмнэлгийн мэргэжилтэн” гэж тодорхойлсон бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5. “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгохоор, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектийг “албан тушаалтан, эмнэлгийн ажилтан” гэж тодорхойлсон байх ба гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт (1) шүүгдэгч М.Х  нь эх баригч, (2) шүүгдэгч М.Г  нь хүүхдийн их эмч, (3) шүүгдэгч А.Х  тус эмнэлгийн ерөнхий эмчээр тус тус ажиллаж байсан нь дээр дурдсан гэмт хэргийн субъектэд тус тус хамаарч байна.   

11.3. Мөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “эмнэлгийн тусламж, үйлчилгээ" гэж өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгу  оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг” ойлгохоор, “албан тушаалтан хайнга хандах” гэдэг нь хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлсон чиг үүргийн хувьд биелүүлэх боломжтой байсан, заавал биелүүлбэл зохих үүргийг биелүүлээгүй буюу авбал зохих шаардлагатай арга хэмжээг авахгүй байх, мөн өөрийн үүрэгт үйл ажиллагаа явуулсан боловч тэр нь зохих шаардлага хангаагүй, чанаргүй, цаг хугацаа алдсан нь алдаа доголдол гаргахад хүргэсэн байх зэргийг ойлгоно /Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны 381 дүгээр тогтоол/.    

11.4. Баян-Өлгий аймгийн Д сумын Сум дундын эмнэлэгт (1) шүүгдэгч М.Х  нь эх баригч, (2) шүүгдэгч М.Г  нь хүүхдийн их эмч, (3) шүүгдэгч А.Х  тус эмнэлгийн ерөнхий эмчийн хувьд Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2. “гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд энэ хуулийн 28.1.З-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх;” 28.4.3. “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах;” гэснийг тус тус зөрчсөн болох нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогдсон байна.

11.5. Иймд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Х , М.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барж “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирч “Хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэстэй.

11.6. Шүүгдэгч М.Х , А.Х , М.Г  нар нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн буюу Монгол Улсын Эрүүл мэндийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлдээ санаатай хэлбэрээр хандсан байх бөгөөд харин холбогдох хууль тогтоомж зөрчсөний улмаас М ийн Н н амь нас хохирсон байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч М.Х , А.Х , М.Г  нарын Монгол Улсын Эрүүл мэндийн хууль тогтоомжийг зөрчсөн байдал, эрхэлж байгаа албан тушаалдаа хариуцлагагүй хандсан байдал шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.

12. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

12.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.

12.2. Шүүгдэгч М.Х , А.Х , М.Г  нарын гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Х.Б гийн нярай М ийн Н н амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохиролд хамаарах ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б  мөрдөн шалгах ажиллагаа болон гэм буруугийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт “...шүүгдэгч нараас гэмт хэргийн хор уршигт 5.300.000 төгрөгийг бэлнээр төлүүлж авсан, одоо замын зардалд нийт 939.156 төгрөгийг гаргуулж өгөх”-ийг хүсэж нотлох баримтуудаа шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргаж өгсөн байна.

12.3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б гаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэмт хэргийн хор уршгийн талаарх 8 хуудас бүхий нотлох баримтаа 1 дэх хавтаст хэргийн 112-120 дахь талд гаргаж өгсөн бөгөөд эдгээр нотлох баримтуудаас үзэхэд гэмт хэргийн хор уршигт нийт 3.423.800 төгрөг зарцуулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б  нь шүүгдэгч нараас гэмт хэргийн хор уршигт 5.300.000 төгрөг төлүүлж авсан талаар мэдүүлсэн тул мөн шүүгдэгч нараас замын зардалд нийт 939.156 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч М.Х , А.Х , М.Г  нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

12.4. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б  нь сэтгэл санааны хохиролд шүүгдэгч М.Х , М.Г , А.Х  нараас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.    

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч М.Х , М.Г  нарт Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар эмчлэх эрхийг хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч А.Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар эмчлэх эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах тайлбар, дүгнэлт байхгүй,

Шүүгдэгч М.Х , А.Х , М.Г  нарын өмгөөлөгчдөөс “Монгол Улсын Их Хурлаас 2021 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу шүүгдэгч нарыг өршөөн хэлтрүүлэх” дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.

2.2. Шүүхээс шүүгдэгч М.Х , А.Х , М.Г  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэх нь хуулийн үндэслэлтэй.

2.3. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Шүүгдэгч Х.Х , М.Г  нар нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй, шүүгдэгч А.Х  урьд нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/64 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.

2.4. Шүүхээс шүүгдэгч А.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Х гийн үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Тодруулбал: 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2. “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1. “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж, мөн зүйлийн 4.2. “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, 5 дугаар зүйлийн 5.1. “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.

2.5. Шүүгдэгч А.Х гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасан ялаас өршөөн хасах гэмт хэрэгт; 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан хорих ялыг зорчих эрхээр хязгаарлах ялаар дүйцүүлэн солих гэмт хэрэгт; 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт тус тус ороогүй бөгөөд шүүгдэгч А.Х  нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хор уршгийг төлж барагдуулсан байна.

Иймд Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч А.Х г өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй.

2.6. Шүүхээс шүүгдэгч М.Х , М.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барж “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу нярайн “амь нас” хохирсон шинжийг харгалзан шүүгдэгч М.Хавкархан, М.Г  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

2.7. Шүүгдэгч М.Х , М.Г  нарын гэмт хэргийн хор уршгийг төлж барагдуулсан байдлыг харгалзан Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ...Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх /Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заажээ.

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Х , М.Г  нарт оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х , М.Г  нарын эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолохоор шийдвэрлэв.

2.9. Шүүгдэгч М.Х , М.Г , А.Х  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.  

2.10. Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 69 дугаартай шүүгдэгч А.Х гийн 2 тооны  уг, шүүгдэгч М.Х ы Баян-Өлгий аймгийн Д сумын 09 дүгээр багт байрлах 109 м.кв талбайтай, Ү-0207000108 улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Х , М.Г , А.Х  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Х , М.Г  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барж “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Шүүгдэгч А.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эмнэлгийн ажилтан шуурхай, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирч “Хайнга хандах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Х г өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х , М.Г  нарын эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х , М.Г  нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б гийн гэмт хэргийн хор уршиг болох замын зардалд 939.156 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Б  нь сэтгэл санааны хохиролд шүүгдэгч М.Х , М.Г , А.Х  нараас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч М.Х , М.Г , А.Х  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 69 дугаартай шүүгдэгч А.Х гийн 2 тооны  уг, шүүгдэгч М.Х ы Баян-Өлгий аймгийн Д сумын 09 дүгээр багт байрлах 109 м.кв талбайтай, Ү-0207000108 улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууцыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Х , М.Г  нарт оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассугай. 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х , М.Г  нарын эмнэлгийн мэргэжилтнээр ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Х , А.Х , М.Г  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Х , А.Х , М.Г  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.Т