| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2022/0207/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/222 |
| Огноо | 2022-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
улсын яллагч Д.Аянагүл,
шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр *******т төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт *******, ******* тоотод оршин суух,
Урьд: Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 228 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн
******* овгийн *******гийн ******* /*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр, *******ны гудамжны нарийн гудамд хохирогч Н.ийг "архи өгсөнгүй" гэх шалтгаанаар нүүрэн тус газарт гараараа цохиж, газар унаган улмаар дахин цохиж биед нь толгойн хуйханд шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2022 оны 10 дугаар сарын 19-ны өдөр гэрээсээ гарч яваад Н.этэй нарийн гудамжинд таарсан. Н.этэй халамцуу байсан. Би архи нэхэж, 2-3 удаа цохисон. Өөр зүйл болоогүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.*******ын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би архи согтууруулах ундааны зүйл арын гудамжны сайн танихгүй залуутай 0.75 литрийн хэмжээтэй Хараа гэх нэртэй архи ууж дуусгаад би гэртээ ороод хэсэг байж байгаад дахиж нэмж архи уух санаатай гэрээс гарсан гараад явж байх үедээ гудамжны нарийн гудамжинд Н.этэй таарсан тэгэх үед э ямарч байсан нэг шил архи барьчихсан явж байсан тэгэхээр нь би архиа хамт хуваагаад уучих гэж хэлсэн чинь надаас архиа харамлаад байсан тэгэхээр нь би барьж авах гэсэн чинь шууд зугтаад яваад өгсөн. Тэгэхээр нь би дэлгүүрийн гадаа очоод буцаад нарийн гудамж дээрээ яваад очсон чинь э өөдөөс нөгөө архиа уугаад дуусгачихсан шинжтэй хүрээд ирэхээр нь миний уур хүрээд чи архиа харамлаад ганцаараа уучихлаа адилхан архи уучихсан хүмүүс байж гэж хэлээд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон тэгэх үед э газар унаад өгсөн тэгэхээр нь би дээрээс нь дарж суугаад дахиад нэлээн хэдэн удаа цохисон тэгээд бас үс хэсгээс нь зулгаасан. Тэгсэн ийн толгой хэсгээс цус гарчихсан байсан. Тэгсэн э зугтаад яваад өгсөн. Тэгэхээр нь би гэртээ харих гээд явж байтал гэрийн түлхүүрээ хаячихсан байсан. Тэгэхээр нь би буцаад ийн гэрт очоод унтаад өгсөн. Удалгүй гаднаас цагдаа хүрч ирээд намайг аваад явсан.” гэх мэдүүлэг, /хх-ийн 26 дугаар хуудас/
Хохирогч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би гэртээ байж байгаад хүний амбаар барьж өгөөд тухайн хүн амбаар барьж өгсөн гээд надад 5.000 төгрөг өгсөн байсан. Тэр мөнгөөрөө би дэлгүүр ороод 0.33 литрийн хэмжээтэй Хараа гэх нэртэй архи аваад дэлгүүрээс гараад явж байхад Л.*******тай таарсан. Тэгээд Л.******* намайг архиа өг гэхээр нь би өгөхгүй гэж хэлтэл зодох гээд дайрсан. Тэгэхээр нь би зугтаад хойд талын уулан дээр гараад байж байгаад архиа уучхаад буцаад гэр лүү явж байх үед ******* нарийн гудамжинд намайг хүлээгээд зогсож байсныг би мэдээгүй гэнэт намайг хажуу талаас цохиод авсан. Тэгээд би газар унах үед миний дээрээс дарж сууж байгаад толгой руу гараараа цохиод байсан. Тэгээд би босоод зугтаачихсан. Тэгсэн Л.******* манай гэрт ороод унтаад өгсөн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 5 дугаар хуудас/,
Гэрч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* ах айлын 2 дахь хүүхэд миний ах байгаа юм. Доороо 2 дүүтэй, дээрээ нэг ахтай, хүнд их тусархуу өөрт байгаа зүйлээ хүнд харамлахгүй бүгдийг нь өгчихдөг, их сайхан сэтгэлтэй хүн байгаа юм. Уг хүн нь их зөөлхөн хүн, их ажилсаг, архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг гэхдээ хэрэглэсэн үедээ бол ямар нэгэн ширүүн зан ааш гаргаж байгаагүй. Манай ээжтэй хоёулаа байдаг манай ээж хараагүй болчихсон. Манай ээжийг асарч байдаг ганц ах минь байгаа юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 448 дугаар:
“1. Н.ийн биед нүүр, толгойн хуйханд шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Хохирогчид үзлэг хийсэн яаралтай тусламжийн хуудас №8259 /хх-16/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон *******ны Засаг даргын тодорхойлолт, жолоодох эрхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг хэлэлцэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид холбогдсон гэмт хэргийн гэм буруутай гэж үзэн улсын яллагчаас: “... шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Л.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Л.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр *******ны гудамжны нарийн гудамжинд хохирогч Н.ийг "архи өгсөнгүй" гэх шалтгаанаар нүүрэн тус газарт гараараа цохиж, газар унаган улмаар дахин цохиж биед нь толгойн хуйханд шарх, нүүрэнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Л.*******ын өгсөн: “э өөдөөс нөгөө архиа уугаад дуусгачихсан шинжтэй хүрээд ирэхээр нь миний уур хүрээд чи архиа харамлаад ганцаараа уучихлаа адилхан архи уучихсан хүмүүс байж гэж хэлээд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон тэгэх үед э газар унаад өгсөн тэгэхээр нь би дээрээс нь арж суугаад дахиад нэлээн хэдэн удаа цохисон тэгээд бас үс хэсгээс нь зулгаасан. Тэгсэн ийн толгой хэсгээс цус гарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг,
хохирогч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “******* нарийн гудамжинд намайг хүлээгээд зогсож байсныг би мэдээгүй гэнэт намайг хажуу талаас цохиод авсан. Тэгээд би газар унах үед миний дээрээс дарж сууж байгаад толгой руу гараараа цохиод байсан. Тэгээд би босоод зугтаачихсан.” гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 448 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.*******т холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, талуудын гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Л.*******д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүх хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн насны байдлыг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ялуудаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Н.э нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл , гомдол санал байхгүй гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Л.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД