Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 384

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Базардорж

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнэ   

шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн

шүүгдэгч О.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөшөөт овогт Очирбатын Лхагвасүрэнд холбогдох 201619000752 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт

            Монгол улсын иргэн, 1955 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2 эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот 6-18-15 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хөшөөт овогт Очирбатын Лхагвасүрэн /РД:ФБ55031874/

 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч О.Лхагвасүрэн нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Тайсын хөтөл гэх газрын асфальтан хучилттай зам дээр Тоёота Ланд-80 маркийн 26-66 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа эсрэг урсгалд явж байсан Д.Санжаадоржийн жолоодож явсан Мицибуши Делика маркийн 94-89 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Тунгалагийн бие махбодид хүнд, М.Батмөнхийн бие махбодид хөнгөн, Д.Санжаадоржийн бие махбодид хөнгөн, Р.Болормаагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч О.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд үнэн. Дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Гэм буруугаа хүлээн, гэмшиж байна гэв.  

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-25 дугаар хуудас/

 

Хохирогч Ц.Тунгалаг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянчандмань сум орохоор найз залуу Батмөнх болон түүний ажлын найз Санжаадоржийн жолоодож явсан Мицибуши Делика маркийн 94-23 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 5-уулаа явж байсан. Миний хувьд замд ядраад унтаж явсан. Гэнэт машин унах үед сэрсэн. Миний сууж явсан машин Төв аймгийн Борнуур сумын нутаг Тайсын хөтөл гэх газар асфальтан хучилттай замын баруун талын ховилд унасан. Ослын улмаас би газар дээрээ цус алдаад Борнуур сумын эмнэлэг ороход эмч нь үзээд зулбасан байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

 

Хохирогч Д.Санжаадорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн Тэшиг сум орохоор өөрийн эзэмшлийн Мицибуши Делика маркийн 94-89 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод 13 цагийн үед хөдөлсөн. Тэгээд 15 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын нутаг Тайсын хөтөл гэх газрын асфальтан хучилттай замд явж байхад урдаас нэг автомашин урсгал сөрөөд орж ирсэн. Тухайн машин ямар ч байсан урдаа явсан 3 машиныг гүйцэж түрүүлээд амжих юм болов уу гэсэн амжихгүй болохоор нь би тормоз гишгээд хурдаа хасаад замын баруун гар тал руу шахаад замаас гарах үед Ланд-80 маркийн саарал өнгийн автомашин миний машины зүүн урд талаас мөргөж замын ховил руу унагасан. Би машин дотор байсан хүмүүсээ гаргах гээд өөрийнхөө суудлын бүсийг тайлж байтал мөргөсөн машины хүмүүс ирээд урд талын салхины шилний хагархайгаар хүмүүсийг нэг нэгээр нь гаргаж дуусгаад дараа нь 20-иод минутын дараа Төв аймгийн Борнуур сумаас эмнэлэгийн тусламж авсан. Замын машинаар цагдаад дуудлага өгүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

Хохирогч М.Батмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн Тэшиг сум орохоор ажлын газрын 2 ахлагч болох Санжаадорж, түүний эхнэр Бямбадулам, 4 настай охин Тунгалаг болон манай гэр бүлийн хүн болох Тунгалаг нарын хамт Санжаадоржийн эзэмшлийн Мицибуши Делика маркийн 94-89 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй 13 цагийн үед хөдөлсөн. 15 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Тайсын хөтөл гэх газрын асфальтан хучилттай замд явж байхад урдаас нэг автомашин урсгал сөрөөд орж ирээд жолоочийн эсрэг талын хаалга руу мөргөж замын хажуу руу гаргаж унагасан. Гэнэт ухаан орох үед машин унасан, цонхны шил хагарсан баруун талаараа онхолдсон байсан. Машинаас гарахад эмгэн, өвгөн болон бусад хүмүүс тусалсан. Манай эхнэрийн доороос цус алдаж Төв аймгийн Борнуур сумын эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд шөнөдөө 04 цагийн үед Улаанбаатар хотын их нялхаст эмчлүүлсэн. Ослын улмаас манай эхнэр зулбасан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

 

Хохирогч Р.Болормаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр интернетээс Эрдэнэт хотоос Улаанбаатар хот орох унааны зар харж байгаад Тоёота Ланд-80 маркийн 26-66 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад 11 цагийн үед хөдөлсөн юм. Тэгээд явж байхад миний сууж явсан машины урд талд явж байсан микро маркийн автомашиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд ороод явсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй манай машин нэг машиныг мөргөсөн байсан. Би хойд талд сууж явсан болохоор урд талын замыг харж чадаагүй. Машинаас буугаад үзэхэд замын цаад талд нэг автомашин онхолдож унасан байсан. Замд явж байсан машинтай хүмүүс унасан машиныг босгосон. Тухайн онхолдсон машинаас нэг эмэгтэй гарч ирээд та нар яаж байгаа юм бэ, гээд орилоод байсан. Харин нэг залуу гарч ирээд чи дуугай бай хүүхэд айлгалаа гэж хэлсэн. Тэгээд би шоконд ороод байж байтал манай машинд сууж байсан залуу би явлаа шүү, та яах юм бэ гэж хэлэхээр нь жолооч ахын эхнэр нилээд удахаар юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би хот руу замын унаанд суугаад явсан. Ослын улмаас толгой өвдөж, нуруу хөшиж өвдөөд байгаа. Уламжлалт эмчилгээ хийлгэж эмчлүүлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Бямбадулам мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Булган аймгийн Тэшиг сум орохоор нөхөр Санжаадорж, 4 настай охин Тунгалаг болон нөхөрийн найз Батмөнх түүний эхнэр Тунгалаг нарын хамт 13 цагийн үед хөдөлсөн. 15 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын нутаг Тайсын хөтөл гэх газрын асфальтан хучилттай замд явж байхад манай автомашины урдаас нэг автомашин урсгал сөрөөд гэрэл нь асаатай, хар өнгийн утаа суунаглуулаад ороод ирсэн. Тэр үед тухайн машины урд 3 машин явж байсан. Гүйцэж түрүүлэх боломжгүй үед гүйцэж түрүүлэх гэж оролдоод манай машиныг мөргөх нь тодорхой их хурдтай явахаар нь би ээ хүүр ээ гээд охиноо тэвэрсэн. Манай нөхөр баруун гар тал руу замаа шахаж хурдаа сааруулаад бараг зогсоод байж байтал нөгөө автомашин ирээд шууд мөргөөд манай машин хажуу талаараа замын жалга руу шидэгдсэн. Бид нар машинаас гарч ирээд байж байтал нэг настай эрэгтэй, ах жолоо барьж явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/

 

Гэрч Н.Эрдэнэмөнх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот руу явахаар Эрдэнэтээс Улаанбаатар хот руу явах Ланд-80 маркийн 26-66 УНА улсын дугаартай машинтай явсан. Тэр машинд надтай хамт 5 хүн явсан. Улаанбаатар хот руу явж байгаад Дуган хад нэртэй самбарыг өнгөрч яваад миний сууж явсан машины жолооч машин гүйцэж түрүүлж гараад явсан. Мөн дахин машин гүйцэж төрүүлэх гэж байтал урдаас цагаан өнгийн Делика маркийн машин гарч ирж харагдсан. Тэгтэл гүйцэж түрүүлж амжилгүй тэр машинтай мөргөлдсөн. Нөгөө машин замын хажуу тал руу уначихсан. Миний бодлоор зам тээврийн осол гарсан шалтгаан нь миний сууж явсан машины жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад осол гаргасан гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 140 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №13660 дугаартай шинжээчийн дүгнэлт: Ц.Тунгалагт гэмтлийн улмаас зулбалт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.3 дахь хэсэгт зааснаар үлдэц уршигт гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхийг тогтоохгүй...гэх дүгнэлт 56-57 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №13666 дугаартай шинжээчийн дүгнэлт: Санжаадоржийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 68-69 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №13665 дугаартай шинжээчийн дүгнэлт: Батмөнхийн биед тархи доргилт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн №552 дугаартай шинжээчийн дүгнэлт: Р.Болормаагийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сарниулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 80-81 дүгээр хуудас/

 

Техникийн шинжээчийн 00000111 дугаартай дүгнэлт: 1. Тоёота Ланд-80 маркийн 26-66 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Л.Лхагвасүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэсэн заалтыг зөрчсөн байна. 2. Мицибуши Делика маркийн 94-89 УНА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Санжаадорж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. 3. Тухайн Тоёота Ланд-80 маркийн 26-66 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан О.Лхагвасүрэн, Мицибуши Делика маркийн 94-89 УНА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.Санжаадорж нь нарын тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна. 4. Зам тээврийн осол болох шууд шалтгаан нь Тоёота Ланд-80 маркийн 26-66 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан О.Лхагвасүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.1а, 10б заалтыг зөрчсөн үйлдэлээс болсон. 5. Хэрэгт авагдсан материалаас үзэхэд уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал бусад хүчин зүйл нөлөөлөөгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 78-79 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Лхагвасүрэн нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг Тайсын хөтөл гэх газрын асфальтан хучилттай зам дээр Тоёота Ланд-80 маркийн 26-66 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино. а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэсэн заалтыг зөрчиж Д.Санжаадоржийн жолоодож явсан Мицибуши Делика маркийн 94-89 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас Ц.Тунгалагийн бие махбодид хүнд, М.Батмөнх, Д.Санжаададорж, Р.Болормаа нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

хохирогч Ц.Тунгалагийн... миний хувьд замд ядраад унтаж явсан. Машин унах үед сэрсэн. Миний сууж явсан машин Төв аймгийн Борнуур сумын нутаг Тайсын хөтөл гэх газар асфальтан хучилттай замын баруун талын ховилд унасан. Ослын улмаас би газар дээрээ цус алдаад Борнуур сумын эмнэлэг ороход эмч нь үзээд зулбасан байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

хохирогч Д.Санжаадоржийн... Ланд-80 маркийн саарал өнгийн автомашин миний машины зүүн урд талаас мөргөж замын ховил руу унагасан. Би машин дотор байсан хүмүүсээ гаргах гээд өөрийнхөө суудлын бүсийг тайлж байтал мөргөсөн машины хүмүүс ирээд урд талын салхины шилний хагархайгаар хүмүүсийг нэг нэгээр нь гаргаж дуусгаад дараа нь 20-иод минутын дараа Төв аймгийн Борнуур сумаас эмнэлэгийн тусламж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

хохирогч М.Батмөнхийн... 15 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын Тайсын хөтөл гэх газрын асфальтан хучилттай замд явж байхад урдаас нэг автомашин урсгал сөрөөд орж ирээд жолоочийн эсрэг талын хаалга руу мөргөж замын хажуу руу гаргаж унагасан. Гэнэт ухаан орох үед машин унасан, цонхны шил хагарсан баруун талаараа онхолдсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,

хохирогч Р.Болормаагийн...Миний сууж явсан машины урд талд явж байсан микро маркийн автомашиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгалд ороод явсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй манай машин нэг машиныг мөргөсөн байсан. Би хойд талд сууж явсан болохоор урд талын замыг харж чадаагүй. Машинаас буугаад үзэхэд замын цаад талд нэг автомашин онхолдож унасан байсан. Замд явж байсан машинтай хүмүүс унасан машиныг босгосон. Ослын улмаас толгой өвдөж, нуруу хөшиж өвдөөд байгаа. Уламжлалт эмчилгээ хийлгэж эмчлүүлж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,

гэрч Г.Бямбадуламын... 15 цагийн үед Төв аймгийн Борнуур сумын нутаг Тайсын хөтөл гэх газрын асфальтан хучилттай замд явж байхад манай автомашины урдаас нэг автомашин урсгал сөрөөд гэрэл нь асаатай, хар өнгийн утаа суунаглуулаад ороод ирсэн. Тэр үед тухайн машины урд 3 машин явж байсан. Гүйцэж түрүүлэх боломжгүй үед гүйцэж түрүүлэх гэж оролдоод манай машиныг мөргөх нь тодорхой их хурдтай явахаар нь би ээ хүүр ээ гээд охиноо тэвэрсэн. Манай нөхөр баруун гар тал руу замаа шахаж хурдаа сааруулаад бараг зогсоод байж байтал нөгөө автомашин ирээд шууд мөргөөд манай машин хажуу талаараа замын жалга руу шидэгдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 46/,

гэрч Н.Эрдэнэмөнхийн... дахин машин гүйцэж төрүүлэх гэж байтал урдаас цагаан өнгийн Делика маркийн машин гарч ирж харагдсан. Тэгтэл гүйцэт түрүүлж амжилгүй тэр машинтай мөргөлдсөн. Нөгөө машин замын хажуу тал руу уначихсан. Миний бодлоор зам тээврийн осол гарсан шалтгаан нь миний сууж явсан машины жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийж байгаад осол гаргасан гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 140/, шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 56-57, 68-69, 70-71/ техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 78-79/, шүүгдэгч О.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр О.Лхагвасүрэнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215  дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

 

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  шүүгдэгч О.Лхагвасүрэнгийн эзэмшлийн Тоёота Ланд-80 маркийн 26-66 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, иргэний бичиг баримт болох шүүгдэгч О.Лхагвасүрэнгийн 95905 дугаартай В ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дөлгөөнд даалгах, Тоёота Ланд-80 маркийн 26-66 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Г.Энхцэцэгт буцаан олгох зэргийг дурьдах нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт шүүгдэгч О.Лхагвасүрэн цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй зэргийг дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Хөшөөт овогт Очирбатын Лхагвасүрэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний бие махбодид хүнд, 2 хүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лхагвасүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.   Монгол улсын Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар ялтан О.Лхагвасүрэнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.   Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан О.Лхагвасүрэнд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан О.Лхагвасүрэнд хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

6. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дах хэсэгт зааснаар ялтан О.Лхагвасүрэн нь тэнсэнгийн хугацаанд захиргааны шийтгэх хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

7. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан О.Лхагвасүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодох 2  жилийн эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг мэдэгдсүгэй.

            8. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан О.Лхагвасүрэнгийн эзэмшлийн Тоёота Ланд-80 маркийн 26-66 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, иргэний бичиг баримт болох ялтан О.Лхагвасүрэнгийн 95905 дугаартай В ангилалын жолооны үнэмлэх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Дөлгөөнд даалгаж, Тоёота Ланд-80 маркийн 26-66 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Г.Энхцэцэгт буцаан олгосугай.

 

            9. Энэ хэрэгт ялтан О.Лхагвасүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй зэргийг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан О.Лхагвасүрэнд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БУЯНТОГТОХ