Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/815

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч /хохирогч/ *******, шүүгдэгч /хохирогч/*******, нарийн бичгийн дарга О.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч******* овогт*******гийн*******,******* овогт*******гийн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210000001152 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт******* дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 24 дүгээр байр 13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Харнууд овогтой*******гийн*******,

 

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Төв аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа таксинд явдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт дүүргийн 5 дугаар хороо, 45 дугаар байрны 34 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн,******* овгийн*******гийн /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 00 цаг 30 минутын орчим******* дүүргийн 2 дугаар хороо, 14 дүгээр байрны 13 тоотод согтуурсан үедээ найз*******тэй маргалдан баруун, зүүн гуя руу нь хутгалж баруун, зүүн гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч******* 2022 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 00 цаг 30 минутын орчим******* дүүргийн 2 дугаар хороо, 14 дүгээр байрны 13 тоотод согтуурсан үедээ найз *******тай маргалдан архины шилээр толгойн тус газар нь цохиж зулай, баруун чамархайн хуйх, баруун чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч /хохирогч/ *******: “...Мэдүүлэг гаргахгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

        Шүүгдэгч /хохирогч/ Л.Батбилэг: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул  дахин мэдүүлэг гаргахгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр******* дүүргийн 2 дугаар хороо, 24 дүгээр байр 13 тоотод байх гэртээ ...найз ирээд хоёр шил архи уусан. ...Батбилэг толгой руу архины шил болон тэнд байсан эд зүйлээр цохисон юм шиг байна лээ, толгойноос цус гараад газар хэвтээд босож чадахгүй байсан...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн,

 

Хохирогч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ...Энхтулга намайг яв зайл гэж хэлснээс болж маргалдсан, ...нэг мэдсэн*******тай барилцаад авсан миний дух руу цохих шиг болсон, ...миний зүүн талын гуя халуун дүүгээд явчихаар нь харахад гуянаас цус гарсан...” /хавтас хэргийн 27-28 дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Дүүргийн прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэг иргэний нэхэмжлэл гаргаан оролцож байна. ...Л.Батбилэгийн 2022оны 09 дүгээр сард түргэн тусламжийн төвийн дуудлага 48,000 төгрөг, Цэргийн төв эмнэлгийн эмчилгээ 1,375,300 төгрөг, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 33,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардал гарсан тул яллагдагч *******ас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд төлүүлж өгнө үү...” /хавтас хэргийн 109-110 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таксинд явж байхад найз ******* нь над руу яриад “ундаа аваад гэрт ороод ирээч” гэхээр нь ундаа аваад Энхтулгын******* дүүргийн 2 дугаар хороо, 24 байр, 13 тоот гэр лүү нь 14 цагийн үед ороход******* “хоёулаа ганц юм уух уу” гээд хамт байрных нь доод дэлгүүр лүү ороод 1 шил 0,75 граммын архи аваад гэр лүү нь ороод бид хоёр хамт уугаад би нэлээн согтоод нэг унтаж сэрээд байж байхад нэлээн орой болсон байсан ба би гар утсаа харахад дүү, эхнэр лүүгээ “ирээд авчхаач” гээд мессеж бичсэн байсан, явах гээд мессеж бичсэн байх. Тэгээд******* “гаръя явъя” гэхээр нь би “аймаар согтуу байна, явж чадахгүй, эндээ унтаж амраад өглөө явъя” гэхэд “үгүй, гар, чи яв” гэсэн юм шиг байгаа юм, тэгээд хоорондоо маргалдаан муудалцаад хоорондоо зодолдож дээр доороо ороод ноцолдож байсан бөгөөд зарим зүйлийг сайн санахгүй байна. Эхлээд зодолдоход хутга байхгүй байсан ба зодоон дунд хутга аваад хутгалсан байх зодолдож байгаад салахад гуя халуун дүйгээд цус гарсан. Харин******* бас толгойноос цус гарсан, цусандаа хоёулаа хутгалдсан байсан, гуянаас цус их алдаад байхаар нь гэрээс нь гараад машин дээрээ ирээд гар утсаа цэнэглээд хэдэн минут сууж байгаад буцаад очиход орцны үүдэн дээр цагдаа түргэний эмч нар ирсэн байхаар нь хамт дотогшоо орсон...” /хавтаст хэргийн 49-50 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 13-нд өдөр******* дүүргийн 2-р хороо 24 байр 13 тоотод гэртээ ганцаараа байж байхдаа найзтэй утсаар ярьж байгаад “ирэхдээ нэг ундаа аваад ирээрэй” гэсэн. Тэгээд удалгүй нэг ундаа авч ирээд хамт байж байгаад дэлгүүр орж 0,75 грамм нэг шил архи аваад гэртээ ороод хамт уусан, нэлээн согтоод дахиж нэмж архи авч уусан байхаа цаг ч орой болж байсан. Миний санахаар биийг гэрээсээ хөөсөн юм шиг байна лээ. Энэ асуудлаас болоод муудалцаад хоорондоо зодолдсон, архи согтууруулах ундаа нэлээн хэмжээний хэрэглэсэн байсан учраас зарим зүйлийг тодорхой санахгүй байна. Ямар ч байсан зодолдож байгаад хоёулаа гал тогооны өрөөнд байсан хутга аваад бие бие рүүгээ дайраад биийн зүүн талын гуя руу хатгасан санагдаад байгаа, надад ямар нэгэн хутгалуулсан шарх байхгүй. хутгалсны дараа билүү өмнө билүү толгой хагарсан архины шил эсвэл ширээн дээр байсан усны шилэн савны аль нэгээр цохиод толгой хагалсан байх гэж бодож байгаа. Толгойноос цус гараад босож чадахгүй байхаар нь түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хавтаст хэргийн 52-53 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №12982 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.*******ийн биед баруун, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид алдагдуулахгүй.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хавтаст 31-32 дахь тал/ гэсэн, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №12959 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. М.Энхтулгын биед зулай, баруун чамархайн хуйх, баруун чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хавтаст 36-37 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дахь тал/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-13 дахь тал/,

-*******ийн биед хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 33 дахь тал/,

- М.Энхтулгын биед хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 38 дахь тал/,

-*******ийн өвчний түүхийн хуулбар /хавтас хэргийн 91-102 дахь тал/,

- Шүүгдэгч М.Энхтулгын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 68 дахь тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 67 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 69 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 61 дэх тал/ зэрэг болно.

- Шүүгдэгч Л.Батбилэгийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 79 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 75 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч *******,******* нар нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний шөнө 00 цаг 30 минутын орчим******* дүүргийн 2 дугаар хороо, 14 дүгээр байрны 13 тоотод согтуурсан үедээ хоорондоо маргалдан харилцан зодолдож нэг нэгийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч М.Энхтулгын “...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай гэрт найз ирээд бид хоёр шил архи уусан. ...Батбилэг толгой руу архины шил болон тэнд байсан эд зүйлээр цохисон юм шиг байна лээ, толгойноос цус гараад газар хэвтээд босож чадахгүй байсан...” /хавтас хэргийн 23-24 дэх тал/ гэсэн, хохирогч*******ийн “...2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ...Энхтулга намайг яв зайл гэж хэлснээс болж маргалдсан, ...нэг мэдсэн*******тай барилцаад авсан миний дух руу цохих шиг болсон, ...миний зүүн талын гуя халуун дүүгээд явчихаар нь харахад гуянаас цус гарсан...” /хавтас хэргийн 27-28 дахь тал/ гэсэн, шүүгдэгч*******ийн “...Би 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр таксинд явж байхад найз ******* нь над руу яриад “ундаа аваад гэрт ороод ирээч” гэхээр нь ундаа аваад Энхтулгын гэрт ороход******* “хоёулаа ганц юм уух уу” гээд хамт байрных нь доод дэлгүүр лүү ороод 1 шил 0,75 граммын архи аваад гэр лүү нь ороод бид хоёр хамт уугаад би нэлээн согтоод нэг унтаж сэрээд байж байхад нэлээн орой болсон байсан ба би гар утсаа харахад дүү, эхнэр лүүгээ “ирээд авчхаач” гээд мессеж бичсэн байсан, явах гээд мессеж бичсэн байх. Тэгээд******* “гаръя явъя” гэхээр нь би “аймаар согтуу байна, явж чадахгүй, эндээ унтаж амраад өглөө явъя” гэхэд “үгүй, гар, чи яв” гэсэн юм шиг байгаа юм, тэгээд хоорондоо маргалдаан муудалцаад хоорондоо зодолдож дээр доороо ороод ноцолдож байсан бөгөөд зарим зүйлийг сайн санахгүй байна. Эхлээд зодолдоход хутга байхгүй байсан ба зодоон дунд хутга аваад хутгалсан байх зодолдож байгаад салахад гуя халуун дүйгээд цус гарсан...” /хавтаст хэргийн 49-50 дахь тал/ гэсэн, шүүгдэгч М.Энхтулгын “...Би 2022 оны 09 дүгээр сарын 13-нд өдөр ...Л.Батбилэг бид хоёр муудалцаад хоорондоо зодолдсон, архи согтууруулах ундаа нэлээн хэмжээний хэрэглэсэн байсан учраас зарим зүйлийг тодорхой санахгүй байна. Ямар ч байсан зодолдож байгаад хоёулаа гал тогооны өрөөнд байсан хутга аваад бие бие рүүгээ дайраад биийн зүүн талын гуя руу хатгасан санагдаад байгаа, надад ямар нэгэн хутгалуулсан шарх байхгүй. хутгалсны дараа билүү өмнө билүү толгой хагарсан архины шил эсвэл ширээн дээр байсан усны шилэн савны аль нэгээр цохиод толгой хагалсан байх гэж бодож байгаа. Толгойноос цус гараад босож чадахгүй байхаар нь түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” /хавтаст хэргийн 52-53 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №12982 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт:*******ийн биед баруун, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” /хавтаст 31-32 дахь тал/ гэсэн, мөн хүрээлэнгийн 2022 оны №12959 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: М.Энхтулгын биед зулай, баруун чамархайн хуйх, баруун чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтаст 36-37 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-13 дахь тал/,*******ийн биед хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 33 дахь тал/, М.Энхтулгын биед хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 38 дахь тал/ зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч*******ийн эрүүл мэндэд учирсан “...баруун, зүүн гуянд шарх гэмтэл...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.Энхтулгын түүнийг хутгалсан идэвхтэй санаатай үйлдлийн улмаас, хохирогч М.Энхтулгын эрүүл мэндэд учирсан “...зулай, баруун чамархайн хуйх, баруун чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч*******ийн түүнийг шилээр цохиж зодсон идэвхтэй санаатай үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас нэг нэгийнхээ эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******,******* нар нь бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Батбилэг, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Шүүгдэгч *******,******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдэхдээ хутга, шил зэрэг ашиглаж бусдын биед халдсан зэрэг нөхцөлийг харгалзан шүүгдэгч М.Энхтулгыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч*******ийг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

 

Шүүгдэгч *******,******* нарт торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Батбилэгийн биед баруун, зүүн гуянд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч М.Энхтулгын биед зулай, баруун чамархайн хуйх, баруун чихний дэлбэнд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч /шүүгдэгч/ нар өөр хоорондоо найз нөхдийн холбоотой, эвлэрсэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад******* дүүргийн прокурорын газрын прокурорг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч*******ийн эмчилгээнд зарцуулсан 1,471,300 төгрөгийг нэхэмжилснийг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг төлөөлүүлж******* дүүргийн прокурорын газрын прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг******* дүүргийн прокурорын газар, прокурор төлөөлнө гэсэн итгэмжлэл байхгүй байхад прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн 2210000001152 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуур, 3 ширхэг хутга, 1 ширхэг бахь, нимгэн тахир төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч *******,******* нарт энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч******* овогт*******гийн*******,******* овогт*******гийн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч******* овогт*******гийн Энхтулгыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар,******* овогт*******гийнийг 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *******д шийтгэсэн 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч*******т 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нар торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2210000001152 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг заазуур, 3 ширхэг хутга, 1 ширхэг бахь, нимгэн тахир төмөр 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн 2210000001152 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, иргэний нэхэмжлэгчгаас нэхэмжилсэн 1,471,300 /нэг сая дөрвөн зуун далан нэгэн мянга гурван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******,******* нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР