Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/328

 

 

 

 

       

   2022        11           09                                      2022/ШЦТ/....

                                

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                     2        15                                                                              2019/

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Аын Мт холбогдох эрүүгийн 2238001290165 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө хохирогч П.Бтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож биед хүзүүнд боолт, боолтны ором, хоёр нүдний алим, салстын цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238001290165 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч А.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч П.Быг “унтаж байхад толгой руу дэвсэж, хэрүүл маргаан үүсгэлээ” гэх шалтгаанаар нүүр рүү нь алгадаж, хоолойг нь боож эрүүл мэндэд нь хүзүүнд боолт, боолтны ором, хоёр нүдний алим, салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.   

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Мийн өгсөн: “Би Хөвсгөлд ирээд байж байтал манай найз ирээд гадуур гаръя гэсэн юм. Тэгээд танихгүй айлд байж байтал нэг хүүхэн ирсэн. Тэндээ унтаж байтал П.Б гэх тэр эмэгтэй миний толгой руу өшиглөсөн. Тэр үед тэр эмэгтэй малгайтай цамц өмссөн байсан. Би цамцных нь малгайнаас татсан, нүүр лүү нь нэг удаа алгадсан.” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч П.Бын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр намайг гэртээ байж байхад **** чатаар холбогдоод миний гар утасны дугаарыг авсан. .. гэрийнхээ хаягийг зааж өгөөд би гэрээсээ гараад алхаж явахад саА өнгийн жижиг машинтай ирээд намайг машиндаа суулгаад гэр рүүгээ аваад явсан. .. Тэгээд замаараа дэлгүүр ороод 4-5 том пиво аваад 1 дүгээр багт гэртээ очсон. **** гэрийнхээ галыг түлээд хоёр аягаар пиво тойруулж эхэлсэн. .. Нөгөө авчирсан пивонуудаасаа 4 ширхгийг нь уухад нэг найз нь тасраад орон дээр унтаад өгсөн. Газраар ****, **** хоёр ор засаад хэвтсэн. **** бид хоёр нөгөө талын орон дээр ор засаад хэвтсэн. Би оронд орохдоо дээгүүрээ подволктой доогуураа дотуур өмдтэй орж хэвтээд нам унтсан байсан. Нэг мэдсэн над дээр нэг хүн гарсан хөдөлж байсан. Тэгэхээр нь би хэн бэ гээд сэрээд хартал **** байсан. Тэгсэн гаднаас нэг хүн ороод ирсэн чинь **** миний дээрээс буугаад өөрийнхөө ор луу орсон. Гаднаас орж ирсэн **** гэрэл асаахаар нь би босч ирээд ****ад хандаж чи яагаад над дээр байж байдаг юм бэ гэсэн чинь **** би чам дээр гараагүй. Би өөрийнхөө орон дотор байна ш дээ гэсэн чинь **** найзыгаа өмөөрөөд **** орон дотроо л байна ш дээ чи юу яриад байгаа юм гэсэн. Тэгсэн чинь **** чи янхан архичин юм биш үү гээд байсан. Тэгсэн чинь **** ****аг чи болиоч дээ гээд ор руу түлхэж унагаасан. Миний бүх хувцсыг тайлсан байсан учир хувцсаа олж өмссөн. Би тухайн үед цагдаа дуудчих миний утсаар залгачих гэсэн чинь **** өөрийнхөө утсаар залгаад дуудлага өгсөн гэж хэлсэн. Тэгээд би өөрөө цагдаа дуудна гээд утсаа авсан чинь ****, ****, **** нар булааж аваад өгөхгүй байсан. Тэгээд би өөрөө очиж цагдаад хэлнэ гарсан. Араас ****а **** хоёр ирээд намайг буцаж гэртээ орьё гэхээр нь би цагдаа дээр өөрөө гомдлоо гаргана гээд засмал зам дээр суугаад цагдаа ирсэн үед би буцаж орно гээд суусан. Тэгсэн тэр хоёр яваад өгсөн. **** ганцаараа буцаж ирээд оръё гээд намайг татаад байсан. Би босож ирээд өөрөө цагдаа дуудна гээд явж байхад **** нэг гудамж руу аваад орсон. Тэгснээ ямар залхуутай юм бэ, **** миний үгэнд орооч гээд миний шанаа хэсэгт нэг удаа алгадаад миний цамцны захаар хоолойг минь боосон. Би тухайн үед болиоч би үхлээ гэж хэлсэн. Би тэр үед хальт ухаан алдсан байсан. Сэрээд чи яаж байгаа юм бэ хүн аллаа гэж хэлсэн чинь тэгэхгүй яадаг юм миний үгэнд ороод буцаад гэртээ оръё гээд байхад гэж байсан. Тэгэхээр нь би мөн цагдаад дээр очно гээд явахад дахиад миний цамцны захаар хоолойг минь боосон. Тэгэхэд би ухаан алдаж унасан байсан. Тэгээд ухаан ороод сэрхэд хамарнаас цус гарсан хажууд **** зогсож байсан. Тэгээд би за больё буцаад ****гийнд очъё гэхэд **** манайд очиж хоноё гэхээр нь үгүй би ****гийнд очиж хононо гээд тэр гудамжаар яваад засмал зам дээр гарч ирэхэд нэг машин араас ирэхээр нь би энэ машинд суугаад цагдаа орно гээд гараа өргөж суусан чинь ****, **** хоёр явж байсан. Тэгээд буцаад ****гийнд очиж унтсан. Тэднийд очсоны дараа ****, **** нар нь цагдаадаа хэлчихээрээ гээд миний урдаас 2-3 удаа салаавч гаргасан. Тэгж байснаа ****д бид хоёр явлаа гээд гараад явцгаасан. Тэгээд **** миний хувцсыг бүгдийг нь арчиж цэвэрлээд бид хоёр унтсан. Унтахдаа ****тэй нэг удаа бэлгийн харилцаанд орчихоод унтсан. Тэгсэн өглөө ****гийн ах нь залгаад аймаг орж явна гэж ярьсан чинь нөгөө тасраад унасан найзыгаа сэрээгээд тэр найзтай нь хамт би гэртээ хүргүүлсэн... Би **** гэдэг найзад нь хоолойгоо боолгуулж нүүр хэсэгтээ алгадуулж гэмтэл авсан учраас энэ гурван хүнийг хамруулж гомдол гаргасан юм. Мөн тухайн үед **** нь янхан, архичин гэх зэрэг үг хэлж доромжилж салаавч өгсөн учир уур хүрээд хамтад нь гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18, 20-21 тал/,

Гэрч Б.****гийн өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай найз **** бид хоёр манайд байж байгаад хоёулаа баар оръё гээд тэндээ нэг нэг пиво ууж сууж байгаад гарсан гараад ****тай яриад найз нь ганц хоёр найзуудтайгаа явж байна завтай бол уулзах уу цуг суух уу гэсэн чинь за тэгье маргааш би амарна завтай байна гэхээр нь гэрийнх хаягийг заалгуулаад ****, ****, **** бид нар ****г очиж авсан. Аваад манай гэрт очихоор явсан. Явж байх замдаа дэлгүүрээс 5 ширхэг том пиво худалдаж аваад манай гэрт ирсэн. Ирээд би галаа түлээд бид нар уугаад эхэлсэн. Тэгээд 4 дэх пиво талдаа орж байхад манай найзууд барахгүй байна унтацгаая гээд ор засаад унтахаар хэвтсэн. Би ****тай хамт орон дээр нөгөө талын орон дээр **** тасраад унтаад өгсөн байсан. Газраар ****, **** хоёр унтсан. **** бид хоёр бэлгийн харилцаанд орсон. **** дургүй байгаагүй. Бид хоёр бэлгийн харилцаанд орж дуусаад би гарч тамхи татчихаад буцаад гэртээ орж ирээд гэрлээ асаасан чинь **** хувцсаа өмсөж орон дээр сууж байсан. **** газар орон дотроо хэвтэж байсан. Тэгсэн **** **** намайг хүчиндсэн. Би ****тэй унтаж байснаа санаж байгаа шүү гээд хэрэлдэж байснаа уйлсан. Тэгж байснаа **** явлаа гээд гараад яваад өгсөн. Тухайн үед би хоол хийж байсан. ****гийн араас ****, **** хоёр гараад явсан удалгүй ****а ороод ирсэн. Тэгсэн **** ****г ёстой хүчрэхгүй юм байна. Хашаанаас гараад явсан араас **** явсан гэж ярьж байсан. Тэгээд тэр хоёрыг орж ирэхгүй болохоор нь яасан юм бол гэж бодоод ****гийн машины түлхүүрийг аваад жолоог нь би бариад гудамжаар болон 1 дүгээр багийн замаар хайсан чинь байхгүй болохоор нь 2 дугаар багийн зам руу гарч үзэхэд Баялаг дэлгүүрийн хойд талд тэр хоёр гараа өргөсөн замын хажууд зогсож байсан. Тэгээд тэр хоёрыг машиндаа суулгаад гэртээ ирсэн. Тэгсэн ****гийн хувцас нь шороо нь болсон байхаар арчиж цэвэрлэж өгсөн би ****гийн хувцас яагаад ийм болсон юм бэ гэсэн чинь, **** засмал зам дээр газарт хэвтээд босохгүй байсан. **** **** хоёр 2 ширхэг өндөг шарж идээд  явсан. ****гийн норсон хувцсыг галын хажууд хатаах маягаар тавиад бид хоёр анх унтаж байсан ор руугаа ороод унтсан. Тухайн үед өглөө **** бид хоёр нэг удаа бэлгийн харилцаанд орсон. Тэгээд өглөө 08 цагийн үед **** **** хоёр явсан... **** **** хоёр хэрэлдэж байхад нь **** Бын цамцны захаар хоолойг нь боож өөр рүүгээ хальт татсан. Тэгэхээр би ****г ****гаас салгасан. Тэгсэн тэр хэд хэрэлдэж байгаад **** нь явлаа гээд гэрээс гараад явсан. Араас нь ****а, **** хоёр гарсан гараад гадаа болсон явдлыг би мэдэхгүй тэгээд удалгүй **** буцаж орж ирсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24, 34 тал/,

Гэрч О.****ын өгсөн: “..Доргио нэртэй баарнаас гараад ****гийн гэр рүү явах замд **** өөрийн танил болох Б гэж эмэгтэйг гэрээс нь очиж авсан. Тэгээд ****гийн гэрт очсон хойноо Бтай танилцсан ба хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ****гийн гэрт 5 ширхэг 2.5 литр сэнгүр нэртэй пиво уусан. Тухайн пивийг уусны улмаас нэлээн согтсон байсан. Тэгээд амрах болсон ба **** бид хоёр газарт унтсан ба хажуу талд байрлах орон дээр ****, Б хоёр унтсан. Мөн эсрэг талын буюу зүүн гар талын орон дээр **** унтаж байсан. Орондоо ороод унтах гэж байтал ****, Б хоёр бэлгийн харилцаанд орсон. **** бэлгийн харилцаанд орж дууссаных нь дараа би бие засахаар гартал миний араас **** гарч ирсэн. Тэгээд би түрүүлж бие засчихаад гэр рүү орсон ба Бын унтаж байсан ор руу ортол Б надтай үнсэлцэж эхэлсэн. Бтай тэгээд бэлгийн харилцаанд орохоор болж түүнтэй бэлгийн харилцаанд орж ихэлж байтал миний дотор муухай оргиж бөөлжис огиудас хүрэхээр нь бэлгийн харилцаагаа дуусгалгүй босоод явсан. Тэгээд босч ирж хүйтэн ус уугаад байж байтал **** намайг унт гэж дуудсан. Тэгэхээр нь би ****гийн ор руу орсон. Тэгтэл гаднаас **** орж ирээд Бын ор руу орсон. .. Б нь босч ирээд намайг алгадаж над руу аяга авч шидэж үсдэж авсан. Б нь намайг үсдэж авахад **** босч ирж Бын малгайтай цамцны малгайнаас татсан. Тэгтэл Б цагдаа дуудна гэж утсаараа цагдаа руу залгах гэхээр нь Бын утсыг **** унтацгаая маргааш болъё гэж хэлээд булааж авсан. Тэгтэл Б гараад явсан. Быг гараад явахаар нь **** бид хоёр араас нь хамт гарч Быг гэр рүү оруулах гэтэл орохгүй гэж хашааны гадаа замын голд хэвтэж орохгүй гэж эсэргүүцэл үзүүлсэн. Тэгэхээр нь би ****г дуудахаар ****гийн гэр рүү орж **** ****, Б хоёрын араас гаргасан. Тэгтэл удалгүй **** орж ирснээ тэр хоёр байхгүй байна гэж орж ирсэн. Тэгэхээр нь **** бид хоёр ****, Б хоёрын араас явтал Баялаг гэж дэлгүүрийн ойролцоо зогсож байхаар нь явж очиж ****, Б хоёртой хамт буцаж ****гийн гэрт очсон. Б, ****гийн гэрт орж ирээд ****, бид хоёр руу мөн дайраад та хоёр намайг хүчирхийлсэн гэрээс зайл гэж хэлэхээр нь ****, бид хоёр ****гийн гэрээс явж ****гийн гэрт очиж хоносон... Би А.М, Б нарыг гэртээ маргалдаж байхад хажууд нь байсан. Намайг байх хугацаанд М нь Бын араас өмсөж явсан малгайтай цамцны малгайнаас нь хойш татсан. Тэгсэн Б гэрээс гараад явсан. Араас нь М гарсан мөн би түүний араас гарахад М, Б нар хашаанаас гараад засмал замын хажуу талын явган хүний зам дээр маргалдаад байсан. Тэгэхээр нь би буцаад гэр лүү орсон. Түүнээс Быг М нь боож алгадсан талаар мэдэхгүй хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 37-38 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 169 дугаартай: “...П.Бын биед хүзүүнд боолт, боолтны ором, хоёр нүдний алим, салстын цус хуралт, үтрээнд улайлт бүхий гэмтэл тогтоогдолоо. Нүдний цус хуралт нь хоолойг уяа, оосороор дарж, шахах үед үүсэх ба үтрээний улайлт нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. П.Бын биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. П.Бын үтрээнд улайлт бүхий гэмтэл тогтоогдсон нь бэлгийн харилцаанд орсон гэдэг нь тогтоогдож байна. П.Б нь бэлгийн замын заг хүйтэн өвчтэй ба ямар үе шатандаа байгааг нарийн тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тоггонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 41 тал/,

Шинжээч Г.Алтайгийн  өгсөн: “....П.Бын биед учирсан хоолойг боосон боолтны улмаас нүдэнд цус хурсан учир энэ нь гэмтлийн хөнгөн зэрэг хамаарч байгаа юм...Үтрээний улайлт гэдэг нь гэмтэл нь бэлгийн харилцаанд орсон гэснийг нотолж байгаа юм. Уг улайлт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.Мийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Би тухайн хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна..Би П.Б гэж хүнийг танихгүй. Учир нь уулзаагүй байгаа. Одоо уулзах юм бол уучлалт гуйж нэхэмжилж байгаа эмчилгээний зардлыг өгч эвлэрлийн гэрээ байгуулна...           Би Быг чи зүгээр гараад явчих гэсэн явахгүй ****той хэрэлдээд байсан мөн намайг нэг удаа алдаад авахаар нь би малгайтай цамцны малгай хэсгээс татаад хойш чирч үүд хэсэгт аваачихад Б нь үхнэ гээд орилж хашхираад байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71, 146 тал/ болон зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамаАтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч П.Бын мэдүүлэг, гэрч Б.****, О.**** нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 169 дугаартай дүгнэлт, шинжээч Г.Алтайгийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч А.Мийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч  А.М нь 2022 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч П.Быг “толгой руу дэвсэж, хэрүүл маргаан үүсгэлээ” гэх шалтгаанаар түүний нүүр рүү нь алдаж, хоолойг нь боож эрүүл мэндэд нь хүзүүнд боолт, боолтны ором, хоёр нүдний алим, салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч А.Мийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч А.Мийн үйлдэл идэвхтэй, хохирогч П.Бын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч А.Мийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч А.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Мийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч П.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхэд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй бөгөөд хохирогч П.Б нь А.Мтэй эвлэрсэн тул ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй болно. Хохирол төлөгдсөн нь үнэн болно гэх хүсэлт /хх-ийн 157 тал/ хэрэгт авагдсан байна. Мөн Хаан банкны П.Бын 5904175672 тоот дансанд 200.000 төгрөгийг шилжүүлсэн орлогын мэдүүлэг /хх-ийн 156 тал/ хэрэгт авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Мийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.Мийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Мийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 74-77, 88, 92-118 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч А.М нь ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хам Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 11-30б тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 179 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч А.Мийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч А.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавь нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч А.Мийн цагдан хоригдсон хоногийн 15 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасч тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт шүүгдэгч А.М нь 15 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Аын Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Аын Мийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мийн цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 225 /хоёр зуун хорин тав/ нэгжээр тооцож, оногдуулсан торгох ялаас хасч нийт эдлэх ялыг 225 /хоёр зуун хорин тав/ нэгж буюу 225.000 /хоёр зуун хорин тав мянга/ төгрөгөөр тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт оногдуулсан 225 /хоёр зуун хорин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 225.000 /хоёр зуун хорин тав мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч А.Мт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Энэ хэрэгт шүүгдэгч А.М нь 15 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН