Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 385

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

улсын яллагч Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат

шүүгдэгч Л.Мөнхбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Монгол овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаярт холбогдох эрүүгийн  201619000832 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 36 настай, халх, тусгай дунд боловсролтой, токорчин мэргэжилтэй, ТЭБЭ ХХК-нд таксины жолооч ажилтай, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 199 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, 1999 онд Налайх дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж, 2011 онд суллагдагж байсан гэх, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол овогт Лхагвасүрэн Мөнхбаяр /РД:УД80092414/

 

Холбогдсон хэргийн талаар /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

Шүүгдэгч Л.Мөнхбаяр нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн төвд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн А.Пүрэвдоржтой хэрэлдэж, маргалдсаны улмаас А.Пүрэвдоржийг зодож бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

 

Шүүгдэгч Л.Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би хохирогчид 1.500.000 төгрөг өгсөн. Хохирогчтой сайн дураараа эвлэрсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хохирогч А.Пүрэвдорж хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 10 дугаар сарын 30-ны орой 21 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутагт буюу замын гуанзууд дунд байх хүнсний дэлгүүрээс ундаа, еэвэн худалдаж аваад өөрт байсан 0.75 литрийн Хараа архийг хамт уутанд хийгээд гарахдаа хүнсний дэлгүүрийн үүдэнд үл таних залуутай мөрөөрөө шүргэлцэн улмаар маргалдаж намайг үгийн зөрөөгүй шууд цохиж унагаагаад цагаан өнгийн  машинд суугаад явчихсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

 

Шинжээчийн №15074 дугаартай дүгнэлт: А.Пүрэвдоржийн биед тархины 2 тал бөмбөлөгийн таславч хоорондын аалзан бүрхүүл доорх голомтлог цус харвалт, хамрын ясны хугарал, зүүн ухархайн ясны дотор ханын хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, хамрын нуруу, баруун хөмсгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болосн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонсгох замаар шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Мөнхбаяр нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 5 дугаар багийн төвд 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэн А.Пүрэвдоржтой хэрэлдэж, маргалдсны улмаас түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийг гэмтэл \

 

 

санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Пүрэвдоржийн.... хүнсний дэлгүүрийн үүдэнд үл таних залуутай мөрөөрөө шүргэлцэн улмаар маргалдаж намайг үгийн зөрөөгүй шууд цохиж унагаагаад цагаан өнгийн  машинд суугаад явчихсан гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн зүйл хэсгээр Л.Мөнхбаярт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.  

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж шүүхэд өгсөн байна.

 

Шүүгдэгч Л.Мөнхбаярт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хохирогч А.Пүрэвдорж нь шүүгдэгч Л.Мөнхбаяртай эвлэрч байх тул Л.Мөнхбаярт холбогдох хэргийг хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

  • рүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 286, 290, 293, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4 дэх хэсэг, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Лхагвасүрэнгийн Мөнхбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  •           . Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Мөнхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201619000832 тоот хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад гаргуулах хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  

            4. Л.Мөнхбаярт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Мөнхбаярт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                                                             

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.БУЯНТОГТОХ