Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 30

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132,5,  132.6-д   заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар  Зуунмодныхон овогт Д-н Т-с,  Боржигон овогт Ц-н А-а нарын гэрлэлтийг цуцалсугай.

                2.Монгол улсын Гэр бүлийн  тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар  2004 оны 03-р сарын 19-ны өдөр  охин Т.С-м, 2010 оны 07-р сарын 07-ны өдөр төрсөн хүү Т.Г-э нарыг эх Ц.А-н асрамжид үлдээсүгэй.

    3.Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 0000 оны 00-р сарын 00-ны өдөр  охин Т.С-г 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргаанытүвшингийн хэмжээгээр, 0000 оны 00-р сарын 00-ны өдөр хүү Т.Г-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсонамжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас хүртэл суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсонамжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан эцэг Д.Т-с сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Зөвхөн цалингаас өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгэх орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар Т.Т-г үрхүүхэдтэйгээ уулзахад саад хийхгүй байхыг Ц.А-д даалгасугай.

6.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийнхүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагадявуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавд даалгасугай.

7.Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг  иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Л.Чулуунжавд даалгасугай.

8.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Ариунтариагийн  улсын тэмдэгтийн хураамжидтөлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Т-с улсын тэмдэгтийн хураамжид 70200төгрөг гаргуулан Ц.А-д олгосугай.

9. Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

10.Монгол Улын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.Т-с  нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 68834  төгрөг гаргуулан  улсын  орлогод оруулсугай.

                 11.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснааршийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

                12.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснааршийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  Д.Т-с, Ц.А-а нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.               13.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэшийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА