| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/03688/И |
| Дугаар | 402 |
| Огноо | 2019-02-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 402
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Г-ын нэхэмжлэлтэй,
/ /
Хариуцагч: Б.Г-д холбогдох
/ /
Хариуцагч: Г.Г-д холбогдох
/ /
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.200.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Г бид хоёр өмнө нь нэг газарт хамт ажилладаг байсан. Б.Г над руу утсаар яриад автомашин авах гэсэн юм, мөнгө дутаад байна, удахгүй өгнө гээд 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Г.Гын Хаан банкны .... 7 тоот дансанд 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Энэ мөнгөнөөс 1.800.000 төгрөгийг буцааж өгсөн. Дараа нь яаралтай мөнгөний хэрэг боллоо гээд 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Б.Г ын Голомт банкны ******* тоот дансанд 10.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Миний бие Б.Г болон Г.Г нараас зээлдүүлсэн мөнгөө буцаан авахаар удаа дараа залгаж, холбогдсон боловч өгөхгүй, одоог хүртэл утсаа авахгүй, зугтааж зээлсэн мөнгөө өгөхгүй байна. Иймд Б.Г , Г.Г нараас 13.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Г.Г-ны нэхэмжлэлтэй, Б.Г , Г.Г нарт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Г.Г “...Б.Г , Г.Г нарт 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөг зээлдүүлсэн, үүнээс 1.800.000 төгрөгийг буцаан төлсөн тул үлдэх 13.200.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг, мөн Г.Г-ны Хаан банкны ******* тоот дансны 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн Депозит дансны хуулга, Хаан банкны ******* тоот дансны 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Депозит дансны хуулга, Хаан банкны ******* тоот дансны 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны Депозит дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн Б.Г , Г.Г болон Г.Гнарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 5.000.000 төгрөгийн, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Уг зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Г.Гнь 15.000.000 төгрөгийг зээлдэгч Б.Г , Г.Г нарт зээлдүүлсэн, зээлдэгч нар 1.800.000 төгрөгийг зээлдүүлэгчид буцаан төлсөн байх тул зээлийн үлдэгдэл болох 13.200.000 төгрөгийг хариуцагч Б.Г , Г.Г нараас гаргуулан нэхэмжлэгч*******д олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцэж байна.
Шүүхээс нэхэмжлэлийн хувийг хариуцагч Б.Г ад 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, хариуцагч Г.Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г-д 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус тус гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г , Г.Г нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.200.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-с улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 223.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г , Г.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид 223.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД