Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/365

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч С.Ариунаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт ************** холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг гэх газарт оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: ******* аймгийн Сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, ******* ******* овогт ******* /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд ******* аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 15-53 тоотод оршин суух иргэн гэрт өөрийн хамтран амьдрагч хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж биед дээд уруулын шарх, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Би тухайн үед эхнэртэйгээ маргалдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Нөхөр ******* бид хоёр 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр найз гэр рүү нэг шил архи, хүүхдүүдэд нь чихэр жимс авч очсон. д очиход нөхөр нь унтаад, хоёр хүүхэд нь хажууд нь байсан. Ингээд , бид гурав нэг шил архиа ууж байхад нөхөр ийг сэрээсэн ба хамт сууж байгаад эргээд унтсан. Бид 3 нэг шил архиа дуусгахад талаас жаахан доогуур архи гаргаж ирээд бид 3 тухайн архийг хувааж уусан. Хамгийн сүүлд бид хоёр дэлгүүр гарч 0,5 литрийн Хараа нэртэй архи авчирч тухайн архийг , бид гурав хувааж уусан. ...нэг мэдэхэд би нөхөртэйгөө хэрэлдэж байснаа санаж байна. Тэгээд би нөхрийгөө явъя гэхэд явахгүй надтай сөргөөлцөлдөөд байсан. Манай нөхөр бид хоёрын хувьд гэр бүлийн маргаантай байгаа юм. ...Би өмнө нөхөртэй байж байгаад нөхөр маань нас бараад сүүлд*******ай танилцаж хамт амьдраад нэг жил болж байна. Манай нөхөр ч бас эхнэрээсээ салаад удаагүй байгаа. Албан ёсоор шүүхээр орж сална гэсэн боловч шүүх хурал нь болоогүй байгаа. Бид хоёр энэ асуудлаар л маргалдсан байх. Би түүнээс хойш юу болсныг санахгүй байна, нэг мэдэхэд л эмнэлэг дээр оччихсон, миний уруул сэтэрсэн гээд нэг оёдол тавьсан. ...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр найз уулзаад хоол идээд гэрт нь очиход нэг шил архи гаргаж бид 2 хувааж уугаад 15 цагийн орчим гэртээ ирсэн. намайг гэрт хүргэж өгсөн ба бид хоёр манай гэрт дахин нэг шил архи хувааж уугаад би амарсан. ...намайг унтаж байхад эхнэр намайг сэрээгээд гэрт хүмүүс ирсэн гэхэд нь сэрээд гал тогооны өрөөнд ороход , хоёр ирсэн байсан. Эхнэр хоол унд хийж ширээ засаж нэг шил архи гаргасан байсан. Би тухайн архинаас нь би 3 татчихаад буцаад унтаад өгсөн. Маргааш өглөө нь сэрэхэд гал тогооны өрөөнд аяга таваг хагарсан хогийн саванд байсан. Тэгээд би эхнэр аас юу болсон юм бэ гэж асуухад уурлаад, агсам согтуу тавиад хамаг аяга таваг авч шидсэн гэж хэлсэн. ...Маргааш нь , хоёртой уулзахад юм ярихгүй, , хоёр хоорондоо юм яриад манай эхнэр д хандаж чи намайг маажсан гэхэд харин согтчихсон байна лээ миний буруу л гээд байсан. Би ч яасан талаар нь асуугаагүй. Тэгээд байж байгаад бид хоёр тухайн өдрөө хөдөө гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/

Гэрч В. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Архи уугаад сууж байхад утсаар ярихаар гарсан. Энэ хооронд манай найз орж ирээд найз нь нөхрөө унтуулчхаад явж байна гэж хэлээд удалгүй буцаад гарсан. Түүний араас орж ирсэн. Тэгэхэд ******* хандаж айлын эхнэрүүд нөхрөө унтуулчхаад явж байдаг юм байна, чи муу намайг гаргадаггүй биз дээ гэсэн чинь чи юу яриад байгаа юм бэ айлд ирчихээд сонин сонин юм ярилаа гээд байсан. Тэгээд   руу үг хаяад элдвээр хэлж, ширээн дээр байсан аяга, таваг, устай, сав зэргийг бүгдийг нь шидсэн. Юм шидэж байснаа чи муу намайг гаргадаггүй, айлын эхнэрүүдийг хар гэж хэрэлдээд сүүлдээ даамжраад хоёр биенийгээ элдвээр хэлж байсан. гараараа нүүр хэсэгт нь хоёр удаа цохиод, нэг удаа алгадсан, түүний дараа газарт унахад нь нэг удаа өшиглөсөн. босож ирэхдээ нүүр нь цус болсон байсан. Нүүр рүү нь цохих үед  уруул нь язарсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхнэр бид хоёр 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдөр найз гэрт нэг шил 0,5 литрийн Хараа нэртэй архи авч очсон. Гэрт нь очиход нөхөр төрсөн өдрөө тэмдэглэсэн гээд согтуу унтаж байсан. Энэ үед нөхөр т найзууд чинь ирчихлээ босоод хоолоо ид гэж хэлэхэд босож тухайн архинаас 3 хундага уугаад буцаад унтаад өгсөн. Тэгээд , бид 3 үлдсэн архиа юм ярьж ууцгаасан. Архи дуусахад тал шил архи гаргаж бид 3 хувааж уусан. Үүний дараа , 2 дэлгүүр гарч  нэг шил 0,5 литрийн Хараа нэртэй архи авчирч ууж байхад манай эхнэр намайг элдвээр хэлээд байсан. Би өмнөх эхнэрээсээ албан ёсоор салаагүй байгаа юм. Манай эхнэр ч мөн адил өмнө нь нөхөртэй байсан. Тухайн өдөр эхнэр ...шүүх хурлаа хийхгүй хойшлууллаа, гэрлэлтийн баталгаагаа салгасангүй гэж надтай хэрүүл хийсэн. Ингээд хэрэлдэж маргалдаад найз ыг маажиж, намайг цохиж маажаад байхаар нь би гараараа эхнэрийнхээ нүүр хэсэгт нь нэг удаа цохиход гэрээс гараад явсан. Би эхнэрийнхээ нүүрний аль хэсэгт цохисноо мэдэхгүй байгаа боловч нэг удаа цохисон нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 657 тоот дүгнэлтэд:

1. биед дээд уруулын шарх, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 24-25/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37-40/

- Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41-46/

- Шүүгдэгч *******, хохирогч Б. нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 51-52/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч ******* нь бүрэн бус дунд боловсролтой бөгөөд “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд ******* аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 15-53 тоотод оршин суух иргэн гэрт согтуурсан үедээ өөрийн хамтран амьдрагч хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд дээд уруулын шарх, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Б., гэрч Д., В. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 657 тоот “... биед дээд уруулын шарх, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******т торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч прокурорын саналд гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан ******* ******* овогт ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “шүүх хуралд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Г.НАМУУНТУЯА