Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 012

 

 Х.Н нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/126 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Х.Н, Д.Ш, Ш.Н нарт холбогдох эрүүгийн 1713000690073 дугаартай, 3 хавтаст хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, прокурор А.Турдыбек нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1990 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл-4, эхнэр,  2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ш.Н

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1991 оны 3 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, ам бүл-3, ээж, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн өлгий сумын 12 дугаар багт оршин суух, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Ш

 

Шүүгдэгч Х.Нурлан нь 2015 оны 5 дугаар сарын дундуур анх 13 нас 7 сартай байсан бага насны хүүхэд Б.А-ийг бэлгийн харьцаанд орж хүчиндсэнээс хойш 8-9 удаа бэлгийн харьцаанд орсон ба дараа нь насанд хүрээгүй хохирогч  Б.А-тэй 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 5 дугаар саруудад арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт,

шүүгдэгч Ш.Н нь 2016 оны 9 дүгээр сард насанд хүрээгүй хохирогч Б.А-ийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон,

шүүгдэгч Д.Ш нь 2017 оны 02, 3 дугаар саруудад насанд хүрээгүй хохирогч Б.А-ийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/126 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Н, Д.Ш нарт холбогдох, 1713000690073 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцааж  шийдвэрлэжээ.

 

Прокурорын эсэргүүцэлд: “Хэргийг буцаах болсон үндэслэлдээ насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн яллагдагч Д.Ш, Ш.Н нарын үйлдэлтэй холбоотой мэдүүлсэн мэдүүлгийг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудтай харьцуулж, хэргийн бодит байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр зүйлчлэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл яллагдагч Ш.Н-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн, яллагдагч Д.Ш-ын үйлдэлд мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь зүйтэй гэжээ. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад насанд хүрээгүй хохирогч Б.А нь нийтдээ 6 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд хамгийн сүүлд 2019 оны 01 дүгээр 30-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Х.Н-ны ахын гэрт очоод хэсэг ярилцаж сууж байгаад бэлгийн харьцаанд орох уу гэхэд зөвшөөрч анх удаа бэлгийн харьцаанд орсон юм, үүнээс хойш 2017 оны 8 дугаар сар хүртэл ойролцоогоор 10-аад удаа уулзсан ба уулзах болгондоо бэлгийн харьцаанд ордог байсан юм...” /2 дугаар хх-ийн 200-201 дүгээр хуудас/, “ ...Д.Ш надад Х.Н-ыг таньдаг, хоёулаа нэг удаа бэлгийн харьцаанд орох уу гэхээр нь хэн нэгэнд хэлчих болов уу гээд зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон...”, “...Ш.Н надад чи Х.Н-тай бэлгийн харьцаанд орсон байна, надтай бэлгийн харьцаанд орох уу гэхээр нь зөвшөөрч бэлгийн харьцаанд орсон, надад дарамт шахалт буюу хүч хэрэглэсэн асуудал байхгүй...” гэж тус тус мэдүүлсэн ба 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 5 дахь удаа өгсөн мэдүүлэгтээ “...5 дугаар бүрэнд дунд сургуульд 8 дугаар ангид сурдаг талаараа хэлж байсан юм...”/хх-ийн 31-32-р хуудас/, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Х.Н-тай сайн дураараа бэлгийн харьцаанд удаа дараа орж байсан, намайг хүчээр бэлгийн харьцаанд орсон асуудал болоогүй, Х.Н надаас хаана сурдаг бэ гэхэд би түүнд 5 дугаар бүрэн дунд сургуульд 8 дугаар ангид сурдаг гэж хэлсэн юм...”, “...Би Д.Ш, Ш.Н, Х.Н нартай сайн дураараа бэлгийн харьцаанд орж байсан юм. Намайг хүч хэрэглэн хүчээр хүчиндэж бэлгийн харьцаанд орсон асуудал байгаагүй, би урд мэдүүлэг өгөхдөө Д.Ш, Ш.Н нар намайг хүчээр хүч хэрэглэн хүчиндэж бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлсэн байсан үнэн. Тэр үед ээжээс айгаад болсон асуудлыг үнэн зөвөөр хэлээгүй байсан, мөн тухайн үед би өөрөө санаа зовж айгаад сандарч байсан тул тэгж худал хэлсэн байсан юм. Сүүлд энэ асуудлын талаар үнэнээ ээждээ хэлсэн юм...”/хх-ийн 217-218 дугаар хуудас/ гэж тус тус мэдүүлсэн. Үүнээс үзэхэд түүний 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлгүүдэд урд өгсөн мэдүүлгүүдээ үгүйсгэсэн байх тул түүний энэ хоёр мэдүүлгийг үнэлэн хэргийг шийдвэрлэх нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ. Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн өгсөн мэдүүлгүүд нь яллагдагч Д.Ш, Ш.Н нарыг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байдлыг бий болгосон гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Энэ хэргийн хувьд насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн мэдүүлгээс үзэхэд Д.Ш, Ш.Н нарыг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй, харин арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон учир Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нь үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан СД бичлэгийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа болон хохирогчийн мэдүүлгийн бичлэг нь үзлэгийн тэмдэглэл, мэдүүлэг авсан тэмдэглэлд тусгагдсан байгаа болно.

Иймд X.Н, Ш.Н, Д.Ш нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Яллагдагч Х.Н нь 2015 оны 5 дугаар сард 13 нас 7 сартай байсан бага насны хүүхэд Б.А-тэй бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, дараа нь 9-10 удаа түүнтэй бэлгийн харьцаанд орсон, түүнчлэн насанд хүрээгүй хохирогч  Б.А-тэй 2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 5 дугаар саруудад хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, яллагдагч Ш.Н нь 2016 оны 9 дүгээр сард насанд хүрээгүй хохирогч Б.А-ийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон, яллагдагч Д.Ш нь 2017 оны 2, 3 дугаар сард насанд хүрээгүй хохирогч Б.А-ийг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 53 дугаартай прокурорын яллах дүгнэлтээр яллагдагч Х.Н-ы үйлдлүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Ш.Н, Д.Ш нарын үйлдлүүдийг 2015 оны Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн байна.

 

Насанд хүрээгүй хохирогч Б.А нь 1 дүгээр хавтаст хэргийн 48 дугаар хуудаст “2017 оны 3 дугаар сарын үед өөрийгөө Н гэх залуу танилцав. ...Тэгээд тэр шууд машиныхаа хаалгыг түгжиж надтай оролдож эхлэв би тэр үед нь эсэргүүцэхэд тэр надад хүч өгөлгүй бэлгийн харьцаанд оров. Би юу ч хэлэлгүй буусан ба маргааш нь болон түүнээс хойш тэр залуу холбогдоогүй ердөө болсон асуудал энэ. Би тэр залууд насанд хүрээгүй гэдгээ анх танилцаж эхэлсэн цагаас хэлж байсан.” гэж,

51 дүгээр хуудаст “Х.Н гэдэг залуутай 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дугаарыг нь нэг охиноос авч би танилцсан. ... Тэгээд ярилцаж сууж байгаад ах эгчийн өрөөнд намайг үнсэж таалж эхэлсэн ба бид хоёр хувцсаа тайлж бэлгийн харьцаанд орж дууссаны дараа би яваад өгсөн. 2015 оноос хойш бид хоёр сайн санахгүй байна ойролцоогоор арван удаа бэлгийн харьцаанд орсон байх шиг байна. Хамгийн сүүлд 2017 оны 8 дугаар сарын сүүлээр Н өөрийнхөө Sunny маркийн машинтай ирж надтай өдөр 15 цагийн үед уулзаж бид хоёр Домборын уулзвар өнгөрөөд голын эрэгт очиж тэнд бэлгийн харьцаанд орсон. Сурагч гэдгийг тэр мэдэж байсан би тухайн үед 13 настай байсан.

 ...Ш.Н гэдэг. Тэр залуу надтай 2016 оны 8 дугаар сарын үед залгаж шууд танилцах хүсэлтэйгээ хэлэв. Тэгээд тэр надтай оролдож би эсэргүүцсэн боловч дийлээгүй тул бэлгийн харьцаанд оров. Тэрнээс хойш би тэрэнтэй холбогдоогүй ба 2017 он гарах хүртэл Н байнга залгадаг байсан. 2017 он гараад Ш.Н над руу залгаж уулзъя чамд яаралтай хэлэх юм байна гэв.Уулзаж сууж байтал надад юу ч ярилгүй хуурч мэхэлж хүчээр оролдож бэлгийн харьцаанд орсон. Би дахин эсэргүүцсэн боловч миний хүч хүрэхгүй байсан. Хамгийн анх танилцахдаа би Н-тэй сурагч гэдгээ хэлсэн тэр намайг насанд хүрээгүй гэдгийг мэдэж байгаа. Би тухайн үедээ 14 настай байсан.” гэж,

53 дугаар хуудаст “2016 оны 7 дугаар сард Ш.Н миний гар утас луу залгаад мессеж бичдэг байсан. Чиний утасны дугаарыг Х.Н гэж залуугаас авсан чамтай танилцаарай гэж өгсөн. Ш.Н нь тухайн өрөөнд намайг хүчээр хүч хэрэглэн нэг удаа бэлгийн харьцаанд орсон. Би болиорой гээд эсэргүүцсэн боловч хүч хүрээгүй болно. 2017 оны 1 дүгээр сарын сүүл үеэр би чам руу очиж явна гээд залгахаар нь Домборын тэнд байна гээд ...машины хойд талд ирээд суугаад хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон би болохгүй гээд эсэргүүцэл үзүүлж машины хаалга онгойлгоход өөрөө хаагаад хүчээр бэлгийн харьцаанд орсон юм. Би тухайн үед эсэргүүцэж амь тэмцэж орилсон боловч хүч өгөөгүй болно. 2017 оны 5 дугаар сард би хичээлээсээ тараад гэр лүү явж байхад утсаар яриад би чамтай хамгийн сүүлчийн удаа уулзъя энэ удаа би ямар нэгэн зүйл хийхгүй гэхэд би уулзахгүй гээд татгалзсан гэрийн дээд талд байдаг дэлгүүрийн тэнд явж байхад машинтайгаа ирээд зогсоод намайг суулгаад чамтай ярих юм байгаа өөр муу зүйл хийхгүй гэхээр нь суусан тэр хогийн толгой явах зам руу чигээрээ яваад уулын энгэрт зогсоод мөн хойд суудалд суугаад дахин хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон би эсэргүүцэл үзүүлээд дийлээгүй юм. Дахин үүнээс хойш энэ залуутай уулзаагүй. Сүүлийн хоёр удаад болохоор намайг хаана явж байгаа юм бэ гэхэд би явж байгаа газраа хэлэхээр шууд утсаа таслаад миний байгаа газар ирээд одоо би чамд ямар нэгэн муу зүйл хийхгүй хэлэх зүйл байгаа, очих газарт чинь хүргээд өгье гээд худал хэлж машиндаа суулгаад өөр тийшээ аваад явчихдаг байсан.

Намайг Ш.Н гурав дахь удаа хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсны дараа ээждээ энэ талаар хэлэх гэж байсан гэвч Ш.Н-ийн зүүн талын гар нь хуучин хутгаар зүсэгдсэн мэт сорви байхаар нь би түүнээс ямар сорви бэ гэж асуухад  тэр надад хандаж БНКУ-д байхдаа хүн хутгалж алж байсан гэж инээгээд хариулсан. Тэгээд тэр залууг надад ямар нэгэн муу зүйл хийхээс айгаад болсон асуудлыг ямар нэгэн хүнд хэлээгүй юм. Тухайн үед миний өмсөж явж байсан хувцсыг тэр өөрөө хүчээр тайлдаг байсан урагдсан зүйл байгаагүй болохгүй гээд эсэргүүцэл үзүүлэхэд хүч өгөлгүй өөрөө хүчээр тайлж байсан. Миний биед учирсан гэмтэл байхгүй гэхдээ бэлгийн харьцаанд ороход бэлэг эрхтэн маань хүчтэй өвддөг байсан.” гэж,

“2017 оны 1 дүгээр сарын сүүл үеэр Д.Ш нь над руу залгаад би Н /Х.Н/ байна чи хаана байна уулзъя гэсэн тэр үед би гэрийн доод талд байдаг хүнсний дэлгүүрт байгаа талаар хэлэхэд би ирсэн байгаа машинд суугаарай гэхээр машинд суугаад харахад Н биш өөр танихгүй залуу байхаар нь машинаас буух гэхэд шууд хөдлөөд явсан. ...Х.Н-ы талаар хэлэх зүйл байгаа гэхэд би суусан тэр шууд онгоцны буудал чиглээд явж байгаад баруун гар тийш эргээд Улаанхус сум руу явах шороон замаар нэлээн яваад зогсоод миний хажууд хойд талд суусан би буух гэхэд хаалгаа түгжээд авсан би хаалгыг онгойлгох гэж оролдоход онгойгоогүй юм. Тэр шууд миний өмдийг тайлаад хүчээр хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон юм. Би тухайн үед эсэргүүцсэн боловч миний гарыг барьж аваад хувцсыг тайлсан миний биед учирсан гэмтэл урагдсан хувцас байхгүй. Өөрийгөө Н гэж танилцуулсан залуугаас жирэмсэн болсон гэдгээ мэдэж байсан.Би насанд хүрээгүй мөн сурагч гэдгээ Д.Ш, Х.Н, Ш.Н нарын бүгдэд                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     нь хэлж байсан.” гэж тус тус мэдүүлсэн.      

 

Үүнээс дүгнэвэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, түүнд заасан үндэслэлүүд хууль ёсны байх зарчимд нийцсэн бөгөөд Х.Н нарт холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамаарал бүхий баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд яллагдагч Д.Ш, Ш.Н, Х.Н нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хохирогч, шүүгдэгч, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн агуулга зэргийг үнэлж, яллагдагч нарын холбогдсон гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуульд зааснаар зөв зүйлчлэхээр хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан.

Прокурор нь яллах дүгнэлт болон давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ насанд хүрээгүй хохирогчийн хамгийн сүүлд өгсөн 2 удаагийн мэдүүлгийг удирдлага болгож, илүү чухал гэж үзэн хэргийг зүйлчилсэн боловч түүний өмнө өгсөн /1 дүгээр хавтаст хэргийн 48, 51, 53, 217, 2 дугаар хавтаст хэргийн 31,177 дугаар хуудас/ 6 удаагийн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэсний үндсэн дээр яллагдагч нарын үйлдлийг яллах дүгнэлтэд зааснаар зүйлчилсэн нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, прокуророос 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 53 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Д.Ш, Ш.Н нарын үйлдлийг зүйлчлэхдээ насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн нийт 6 удаагийн мэдүүлгийг үнэлээгүй атлаа хамгийн сүүлд өгсөн мэдүүлэг буюу 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлгүүдийг үнэлж шүүгдэгч Х.Н-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  шүүгдэгч Д.Ш, Ш.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 39.9 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЗ/126 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

                        ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                Д.МӨНХӨӨ