| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2022/0370/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/364 |
| Огноо | 2022-12-02 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/364
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Б.Тогтох,
Шүүгдэгч *******************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******************холбогдох эрүүгийн 2238001060695 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******************нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сант-Өндөр ХХК-ийн эзэмшлийн 34-05 ХӨА улсын дугаартай “Даюун" загварын автомашиныг 30,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч уг автомашиныг төлбөрийг 2 сарын дараа өгнө гэж хэлж уг автомашиныг авч явсны дараа гар утсаа салгаж, оршин суух хаягаа өөрчилж, бусдын итгэлийг эвдэж залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *******************нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сант-Өндөр ХХК-ийн эзэмшлийн 34-05 ХӨА улсын дугаартай “Даюун" загварын автомашиныг 30,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч уг автомашины төлбөрийг 2 сарын дараа өгнө гэж хэлж уг автомашиныг авч явсны дараа гар утсаа салгаж, оршин суух хаягаа өөрчилж, бусдын итгэлийг эвдэж залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238001060695 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 09 дүгээр сард Алтан-Очир гэдэг хүнийг машин зарна гэж ярьсан байхыг хүнээс сонсоод сураглаж байгаад очиж уулзсан. Тэгээд машин тэргийг нь үзээд 27 сая төгрөгөөр авахаар тохироод урьдчилгаанд 10 сая төгрөгийг 11 сардаа багтааж өгнө, үлдсэн мөнгийг нь цагаан сараас өмнө өгнө гэж хэлээд машиныг нь авч унаж явсан. Би уг нь тэр машинаар ачаа тээвэр хийж худалдаж авах мөнгийг нь олох зорилготой байсан боловч Цагаан-Уул сум оруулаад машинаа шаварт суулгаад 10 гаран хонож байж машинаа гаргаж аваад Увс аймаг руу бас явсан. Ингэж явсаар байгаад сүүлдээ Төмөрбулаг суманд авч ирээд айлын гадаа орхисон. Тэр айл нь Төмөрбулаг сумаас зүүн хойд зүгт 10 гаран км орчим зайд байдаг. Нэрийг нь санахгүй байна, утасны дугаарыг мэдэхгүй байна. Би Алтан-Очир гэдэг хүнд төлбөр тооцооны нэг ч төгрөг өгөөгүй, машин тэрэг эвдрээд засвар үйлчилгээ хийгээд явсаар байгаад сүүлдээ Увс Зүүнхангай суманд явж байтал шүлхий өвчин гараад би жолооны эрхээ хасуулаад тээвэрт явж чадах аа байгаад Төмөрбулаг суманд аваачиж орхисон...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 22-23-р хуудас),
Хохирогч *******************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сард цагдаагийн байгууллагаас *******************олж тогтооход надаас авсан машинаа Төмөрбулаг суманд аваачиж орхисон гэдгээ хэлсэн. Тэгээд би Амгаланбаатартай ярилцаж байгаад тэр машинаа очиж авсан. Машины бүрэн бүтэн байдлын тухайд бол запас дугуй-1, аккумлятор-1 зэрэг дутуу байсан. Би Төмөрбулаг сумаас машинаа авч ирэхийн тулд 3 жолоочоо цалинжуулж явуулсан. Мөн 40 литр шатахуун өөрөөсөө зарцуулсан. Би *******аас машинаа хүлээж авсан байгаа. Дээр нь 150 аккумляторын үнэ 400.000 төгрөг, 1100-той дугуй обудтайгаа байхгүй байсан тул тэр дугуйгаа 500.000 төгрөг, ажилчдын хөлс шатахууны зардалд 495.000 төгрөг гарсныг тооцож нийт 1,395,000 төгрөг нэхэмжилсэн. Уг мөнгийг Амгаланбаатар болон дүү нь шатахуунаар тооцож төлөхөөр тохиролцсон. Одоо бол миний зүгээс ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-р хуудас),
Хохирогч *******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээ (хх-ийн 44-45-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон, оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 40-42, 43-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238001060695 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******************нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сант-Өндөр ХХК-ийн эзэмшлийн 34-05 ХӨА улсын дугаартай “Даюун" загварын автомашиныг 30,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч уг автомашины төлбөрийг 2 сарын дараа өгнө гэж хэлж уг автомашиныг авч явсны дараа гар утсаа салгаж, оршин суух хаягаа өөрчилж, бусдын итгэлийг эвдэж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч *******************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *******************(хх-ийн 28-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч *******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээ (хх-ийн 44-45-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогчийн зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Залилах гэмт хэргийг шүүгдэгч *******************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *******************нь хохирогч С.Алтан-очирт 30,000,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч *******************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн эвлэрлийн гэрээ (хх-ийн 44-45-р хуудас) байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******************нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 43-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч *******************нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авах прокурорын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан 10 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 2238001060695 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч *************** 10 (арав) сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******************оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******************хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******************нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 2238001060695 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР