Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/482

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

гэрч Г.Э,

шүүгдэгч Х.Э, Б.Э нар тэдний өмгөөлөгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч __________ нарт холбогдох эрүүгийн ____ дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, яс үндэс халх, бага боловсролтой, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт ____

Урьд 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн сум дундын 23 дугаар шүүхийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, _______,

2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, яс үндэс халх, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 8, нөхөр, 6 хүүхдийн хамт ____Д.

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Х.Э, Б.Э нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул 1 дүгээр багийн нутаг “Хавтгайн энгэр” гэх газраас 2021 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Д.Гын эзэмшлийн 168 толгой алдуул малаас 10 тооны ишигтэй ямаа / нийт 20 толгой /буюу бусдын олон тооны малыг хулгайлж 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Х.Э нь 2022 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Эрдэнэсант сумын Улаан худаг 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан худгийн адаг гэх газраас хөх цавьдар гүүг 4 хөл нь шийр цагаан унаганы хамт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл ашиглан хулгайлж 1.992.600 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлэг, эрүүгийн ____ дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Х.Э нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул 1 дүгээр багийн нутаг “Хавтгайн энгэр” гэх газраас 2021 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө иргэн Д.Гын эзэмшлийн 168 толгой алдуул малаас нийт 20 тооны ямаа буюу бусдын олон тооны малын хулгайлж бусдад 1.600.000 төгрөгийн  хохирол учруулсан,

Мөн 2022 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Эрдэнэсант сумын Улаан худаг 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан худгийн адаг гэх газраас хөх цавьдар гүүг 4 хөл нь шийр цагаан унаганы хамт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл ашиглан хулгайлж бусдад 1.992.600 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ баримт нь:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Эын өгсөн: “Ийм зүйл хийсэндээ харамсаж байна. 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр манай гэрээс 3 км цаана байдаг газар хонь ямаа нийлсэн 100 гаран мал байсан. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр манай малтай нийлсэн. 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр бороотой байсан учраас манай хаваржаан дээр хоносон. Яг тоолж үзээгүй 100 гаран байсан. Гэрч Г.Э гэх залуу өөрөө ирж малнуудаа авсан. Авахдаа баярлалаа ахаа гэж хэлээд авсан. Малаа тоол гэсэн тоолоод яах юм бэ гэж хэлээд малаа ялгаад аваад явсан. Тухайн үед би хоёр, гурван настай хүүхдийн хамт гэртээ байсан. 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 10 ишигтэй ямааг өөрийн дүү Х.Отгонбаярт зарсан. Тэр бол үнэн. 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр буцаж айлд нь малыг нь өгсөн. Аваачиж өгөхдөө н.Ганболд гэх хүн баярлалаа гэсэн би дүүгээ уучлаарай гэхэд зүгээр зүгээр гэж хэлсэн. 2022 оны 6 дугаар сард “р” үсгийн тамгатай адуу байсан. Тухайн үед энэ хавийн хүмүүсийн адуу биш байна гэж бодоод хүнд зарсан. Дараа нь эзэн нь гарч ирэхээр нь өөрөө хэсгийн төлөөлөгчид хэлсэн. Би хүний адууг хулгай хийгээд зарчихсан гээд хохирогч залуугаа дагуулж ирээд хэсгийн төлөөлөгч аймгийн цагдаад хэлсэн. Би өөрөө тэр гүүг нь хайж олоод эзэнд нь буцаж өгсөн. Хүнийх гэдгийг мэдсээр байж зарсан үйлдэлдээ харамсаж байна.” гэж мэдүүлжээ.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эийн өгсөн: Тухайн үед ажилтай өглөө гараад орой ирдэг байсан. Дансанд мөнгө орчихсон аваад ирээрэй гэж хэлэхээр нь аваад очсон.” гэж мэдүүлжээ.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Г.Эын өгсөн: “Би өөрөө очиж малаа яалгаж авсан. 100 гаран мал байсан. Би ах руугаа яриад малаа олсон талаар хэлсэн. Ах болон цагдаа нар хамт ирсэн. Тэгтэл Х.Эын дүүгийн хэдэн мэлийн голоор манай мал байж байсан. Тэгээд малаа авах гэтэл би ахаасаа арван ишигтэй ямаа авсан гэж хэлсэн.” гэж мэдүүлжээ.

4.Хохирогч Д.Гын өгсөн...Гэрийнхэнтэйгээ байсан тэгээд 21 цагийн орчимд хонио гэрийнхээ хойд зугт 60 орчим метр зайд хурааж хотлуулж орхисон. Гэртээ байж байгаад манай гэрийнхэн бүгдээрээ цагийн орчимд орондоо орж унтацгаасан тэгээд унтаж байтал нохой 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр би гэртээ хуцахаар нь би сэрээд цаг хартал шөнийн 00 цаг болж байхаар нь гарч хонио хартал манай хонинууд гэрийнхээ хойд талд байгаагүй. Тэгээд би мотоциклоо унаж хонинуудаа хайсан гэрийнхээ эргэн тойронд 500 орчим метр зайд мотоциклийн гэрэл тусгаж хайгаад олохгүй болохоор нь өглөө босож байгаад хайя гэж бодсон юм. Тэгээд өглөө нь 05 цаг гэж босоод хониныхоо эрэлд гартал манай гэрийн хойд талын хадтай ууланд ямаанууд байхаар нь очоод бүртгэтэл манай 80 ямаа, 3 хоньтой байсан тэгээд л үлдэгдэл хагас хонь, ямаануудаа хайтал одоо хүртэл огт олдохгүй бүгдэнгээр нь үзэж бүртгэсэн боловч манай хонинуудаас огт олдоогүй" гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 6 хуудас/

5.Дахин хохирогчоор өгсөн...Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж аваагүй байна, учир нь би нийтдээ Эрхэмбаяр болон Энхмэнд нараас 10 ишигтэй ямаагаа буцааж авсан үлдсэн 25 тооны ямаа болон 13 хонь зэргээ буцааж аваагүй болохоор эдгээр малынхаа хохирлыг нэхэмжилж байна, би Энхмэнд, Эрхэмбаяр нарыг яг тууж явсныг нь хараагүй гэхдээ манай мал бол хун л салгаж явахгүй бол хотноосоо шөнө хэвтэр дээрээсээ тасарч явах мал биш өмнө ч гэсэн тасарч явж байгаагүй, гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30,31 дүгээр хуудас/

6.Гэрч Х.Уламбаярын өгсөн...“Би өөрөө Төв аймгийн Эрдэнэсант суманд өөрийнхөө эхнэр хүүхдийнхээ хамтаар мал маллан амьдардаг. Тэгээд одоогоос хоёр хоногийн өмнө өөрийнхөө Уламбаяр Сэвжиддулам гэх хаягнаас Эрдэнэсант сумын зар мэдээлэл дээр ишигтэй ямаа худалдаж авна гэх зарыг оруулж тавьсан юм тэгээд зарын дагуу над руу ямар нэгэн хүн холбогдоогүй байж байтал өчигдөр орой 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр миний төрсөн ах Халтархүүгийн Эрхэмбаярын Санжаа нь манай хөдөө гэрт ганцаараа ирж та ямаа худалдаж авах юм уу манайх 10 ишигтэй ямаа зарна, 1 ишигтэй ямаагаа 100.000 төгрөгөөр зарна” гэхээр нь би "авья" гэтэл "за тэгвэл маргааш өглөө туугаад ирье" гэж хэлсэн юм. Тэгтэл өнөөдөр өглөө 10 цаг өнгөрч байхад Санжаа мотоциклтой нөгөө арван ишигтэй ямаагаа туугаад манай хөдөө гэрт ганцаараа ирсэн. Тухайн ямаанууд хоёр эвэр нь хоёулаа шар өнгийн шинээр будсан будагтай байсан. Би имнуудийг нь сайн анзаараагүй нэг улаан, хүрэн халзан ямаа гээд хоёр ямааных нь лав урдаасаа ухам имтэй байсан. Тухайн ямаанууд дунд цагаан ямаа нэг, хар халзан ямаа хоёр, хар ямаа, хар алаг ямаа нэг, хүрэн ямаа хоёр, хүрэн халзан ямаа нэг, ишигнууд нь голдуу хар бараан талдаа зүсмийн ишигнууд байсан содонгоос хоёр улаан ишиг байсан. Тэгээд өнөөдөрхөн авсан болохоор би одоо цээжээр бүгдийнх нь зүсийг яг сайн нэрлэж чадахгүй байна. Ямар ч байсан би 10 ямааг ишигтэй нь нийт нь 20 ямаа худалдаж авсан. Тэгээд байж байтал өнөөдөр 16 цагийн орчимд манайд мотоцикльтой танихгүй 1 залуу манай хонины бэлчээр дээр манай хонь ямаанд алдсан хонь, ямаагаа шүүж байна гээд шүүж байгаад өнөөдрийн Санжаагаас авсан ямаануудыг энэ ямаанууд манай хулгайд алдсан ямаанууд байна гэж хэлэхээр нь би өөдөөс нь “би ямаануудыг өнөөдөр хүнээс худалдаж авсан юм би мөнгөөрөө авсан болохоор өгөхгүй” гэж хэлтэл өөдөөс за тэгвэл цагдаад хэлнэ" гээд яваад өгсөн. Тэрний дараагаар би Эрхэмбаяр ахынд очиж уулзахад надад "наад ямаанууд чинь уулнаас ирж манай хонинд нийлсэн ямаанууд байгаа юм аа" гэж хэлсэн. Тэгээд би өгсөн мөнгөө Санжаагаас 1 сая төгрөгөө буцааж бэлнээр нь авсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13-р хуудас/

7.Насанд хүрээгүй гэрч Э.Санжааренчингийн өгсөн...одооогоос 4 хоногийн өмнө буюу 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бүтэн сайн өдөр байсан манай хонь ямаа гэрээс зүүн урдхан зугт холгүй бэлчиж байсан. Тэр өдөр 13-14 цагийн орчимд манай гэрийн баруун хойд зугт хадан дээрээс уруудаж эзэнгүй 100 орчим хонь, ямаа худаг руу байгаа харагдсан. Маргааш өглөө нь манай хонь өөрсдөө гэрийн баруун урд зүг рүү маягтай бэлчээд нөгөө гэрийн баруун урд зүгт байдаг худгийн урд талын уул руу гараад явчихсан тэр өдрөө тэр хонинуудыг ахиж хараагүй, тэгээд уулын урд тал руу орчихсон юм. Би 15 цагийн орчимд гэрийнхээ баруун талд байдаг хадтай уулан дээрээс өөрийнхөө хонийг дурандахад манай хонь урдхан талд нь ууланд байхаар нь би гэр лүүгээ харьсан оройхон 18 цаг өнгөрч байхад метр зайд манай хаваржааны саравчин дээр байхаар нь тэнд нь хоног гэж бодоод гэр лүүгээ татаагүй юм, цаг гэж босоход хонь, ямаанууд урд талын уул руугаа бэлччихсэн байсан тэгэхээр маргааш өглөө нь буюу хоёр дахь өдөр намайг 08 би уулнаас хурааж авчраад гэр лүүгээ жоохон ойртуулж тогтоосон тэр өдөр гэрээс холдоогүй бэлчиж байгаад орой нь гэрийн үүдэнд ирж хоноцгоосон нөгөө айлын хоньтой нийлчихсэн олон хэвээрээ л байсан. Тэр орой манай аав, ээж хоёр аавын дуу Уламбаяр ахынх руу 19 цагийн орчимд оччихоод удалгүй ирсэн тэгтэл аав надад Уламбаяр ахынд чинь хэдэн ямаа зарахаар боллоо чи маргааш өглөө эрт босоорой гэж хэлсэн" тэгээд гэрийнхэн унтацгаасан. Маргааш өглөө нь би 08 цаг өнгөрч байхад боссон намайг босоход аав, ээж хоёр босчихон байсан тэгээд 09 цагийн орчимд аав, ээж, Санжаапэрэнлэй бид 4 гэрийн үүдэнд хурааж манай хонинд нийлсэн айлын эзэнгүй хонь, ямаануудаас 10 ишигтэй ямаа ялгаж тэр ямаануудыг бугдийг нь улбар шар өнгийн будгаар хоёр эврийг нь хоёуланг нь будсан ямааг нь би барьж эврийг нь аав будсан. Будаж дууссаны дараа аав намайг тэр ямаануудыг туугаад улаанаа буюу Уламбаяр ахындаа аваачиж өгчхөөд ир гэж хэлэхээр нь би аавын мотоциклийг унаад ганцаараа нөгөө 10 ишигтэй ямааг туугаад Уламбаяр ахынд хүргэж өгч тэдний хонинд нийлүүлж өгчхөөд гэр лүүгээ харьсан. Гэртээ хариад байж байтал өдөрхөн хэрд Ганболд ахын хүүхэд нь нэг ахтай ирж манай хонинд хонь шүүж үзээд өөрийнхөө хонийг оллоо гээд манай хониноос хонь, ямаагаа ялгаж аваад яваад өгсөн. Тэрний дараа аав намайг Уламбаяр ахындаа очиж мөнгийг нь өгчхөөд ямаагаа туугаад ир гээд надад нэг сая төгрөг өгч явуулахаар нь би Уламбаяр ахынд очиж мөнгийг нь өгчхөөд 10 ишигтэй ямаагаа ялгаж аваад гэр лүүгээ харьсан" гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 21-22-р хуудас/

8.Гэрч Б.Түвшинтөрийн өгсөн...Одоогоос хэд хоногийн өмнө нэг манантай өглөө би гэрээсээ хойшоо мордож адуундаа яваад өглөө 08 цагийн орчимд гэртээ ирэхэд Ганболд эхнэртэйгээ манайд ирсэн тэгээд урд шөнө хонио алдчихлаа гээд явж байсан Ганболд надад "би урд шөнө хонио алдчихлаа таныг хойгуур явахад чинь эзэнгүй хонь, ямаа байна уу" гэж асууж байсан тэгэхээр нь би түүнд "Манай адуу гэрээсээ холдоогүй байна энэ хойд залуурт гэдэг газар хоносон. Миний явсан газар Тийм хонь, ямаа харагдсангүй ээ" гэж хэлсэн. Тэгээд би мэргэлж өгөхөд мэргэ төлгөнд маань олдохын хувьд бол олдоно гэхдээ нэлээн эрж хайж байж олдоно гэж бууж байсан үүнийг нь би түүнд хэлээд явуулсан. Өөрөөр бол надад энэ талаар мэдсэн юм бол байхгүй ээ. Тэднийхэн одоог хүртэл хонь, ямаагаа олоогүй байна гээд хамаатнууд нь бас хамт хайлцаад явж байна лээ" гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 24-р хуудас/

8.Гэрч А.Батбаатарын өгсөн...Би Төв аймгийн Эрдэнэсант сумын төвийн хойд талд мал маллаж амьдардаг юм аа. 2021 оны 8 дугаар сарын 09-ний өглөө манай хүргэн Ганболд над руу залгаад "урд шөнө гэрийнхээ гаднаас хонио алдчихлаа хамт хайлцаад өгчих" гэж хэлэхээр нь би гэрээсээ гарч тэднийд очиж уулзаад бас тэдний ах дүү нарт хэлж мэдэгдээд хонь малыг нь хамт хайлцсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хонийг нь хайлцаж байгаа боловч ямар нэгэн сураг, чимээ огт гарахгүй байна. Би яг алга болсон өдрийнх өглөө буюу 08 дугаар сарын 09-ний өглөөнөөс хойш хамт хайлцаж байгаа " гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 26-р хуудас/

9.Гэрч Г.Эын өгсөн...Төв аймгийн Эрдэнэсант суманд гэртээ ирсэн тэгтэл манай бог малнаас 80 ямаа, 3 хонь л үлдсэн харин бусад нь бүгд байхгүй алга болчихсон байсан юм. Тэгээд аав бид хоёр бас хамаатаны хүмүүс гээд бараг арваад хүмүүс нийлж манай алдсан малыг Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаар мен Манай сумын хойд талд байдаг Булган аймгийн Дашинчлэн сумын нутаг гээд баахан эрэл хайгуул болж явсан боловч 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хамт сумын төвөөс урагш айлуудын хонь, уул хадаар алдсан хонио хайж явж байгаад ойролцоогоор 11 цаг өнгөрч байхад халтархүүгийн Эрхэмбаяр гэдэг ахын гэрийнх нь урд ууланд хонь байхаар нь хонинд нь хонио шүүж үзтэл манай алдсаны ямаанаас тэднийд нилээн олон мал байсан тэгэхээр нь Эрхэмбаяр ахын гэрт нь очтол Эрхэмбаяр ах гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байсан. Тэгэхээр нь Эрхэмбаяр ахад "энэ байгаа хонинууд танай хонь мөн биздээ” гэхэд өөдөөс ” мөн “ гэж хэлж байсан тэгэхээр нь "танай хонинд манай алдсан хонь байна хэзээ ирээд нийлчихэв ээ “ гэж асуутал “ ирж нийлээд хоёр, гурав хонож байна" гэж хэлсэн тэгэхээр нь " за би танай хониноос хонио ялгаж авъя даа" гэтэл урд уулнаасаа буулгаж гэрийнхээ үүдэнд тууж ирэхээр нь гэрийнх нь урд талд нь хонио ялгаж аваад гэрийнх нь хойд талд 100 гаран метр зайд аваачаад Эрхэмбаяр ахтай хамт тоолох гэтэл морио унаад зугтаагаад алга болчихсон. Тэгээд би энэ талаараа аавд хэлж аавыг дуудсан тэгтэл аав, манай хамаатны Батбаатар ах, тэдний хүүхэд Алтанхуяг нартай хамт ирэхээр нь бид хэд хонь, ямаагаа тоолоход 22 хурга, 41 хонь байсан. Ишиг 2, ямаа 45 ямаа тэднийхээс нийт хонь хурга нийлсэн 63 хонь, ямаа ишиг нийлсэн 47 ямааг тоолж авсан. Тэгчихээд би Дашзэвэгтэй хамт дутуу хонь, ямаагаа хайхаар уул pyy нь явж уулын урд талд байдаг тэдний дүү Уламбаярын хонинд шүүж үзтэл манай имтэй ишигтэй ямаанууд байсан тухайн үед эврийг нь цоо шинэ улбар шар өнгийн бугаар эвэрнүүдийг гадна дотногүй будаад өөрчилчихсөн байсан тоолоод үзтэл манайхаас 10 ишигтэй ямаа байсан. Тэгээд яагаад манай ямааны эврийг өөрчилсөн юм бэ энэ ямаа манай хулгайд алдсан ямаанууд байна гэж хэлтэл өөдөөс “би өнөөдөр энэ 10 ишигтэй ямааг төрсөн ах Эрхэмбаяраасаа нэг сая төгрөгөөр худалдаж авсан юм би эврийг будаагүй ирэхдээ ингэж ирсэн би энэ ямаануудыг мөнгөөр авсан та нарт өгөхгүй“ гэж надад хэлж байсан. Тэгэхээр нь би тэр Уламбаяр гэдэг ахад "заза ах шийддэг газраар нь шийдүүлье хоёулаа маргалдаад яахав" гэж хэлээд явж энэ талаар аавд хэлээд бас сумын хэсгийн төлөөлөгч Эрдэнэбаяр ахтай хамт Уламбаярынх Санжаарэнчин Өөрөөр бол надад энэ талаар  Уламбаярынхаас 10 ишигтэй ямаагаа гэр лүүгээ тууж явж байсан, ...Эрхэмбаяр гэдэг айлынхаас 22 хурга, 41 хонь, ишиг 2, ямаа 45 авсан, ... нийт 110 тооны бог мал авсан харин дүү Уламбаярынд байсан 10 ишигтэй ямааг аваад алдсан малнаасаа 130 бог олсон“ гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28-29-р хуудас/

10.Гэрч Г.Гэрэлтуяагийн өгсөн... би сая мал эмнэлгийн нэгдсэн системээс хайж  үзэхэд Халтархүүгийн Эрхэмбаяр нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Meg782215 дугаартай гэрчилгээ дээр 6 тооны хонь, 6 тооны ямааны махны бичиг авсан байсан. Энэхүү бичгийг манай сумын "Баян бөөр" мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч Сарантуяа эмч үүсгэсэн байсан. Тус малыг хариуцагч Эрхэмбаяр гэдэг хүн байсан утасны дугаар нь 88387828 гэсэн байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 31-р хуудас/ 10.Гэрч Б.Норжинсүрэнгийн “...Тухайн үед миний төрсөн охин Буянхишигийн Сүндэръяа нь дэлгүүр ажиллуулдаг байсан юм. 2021 оны 08 дугаар сарын 10-ны үеэр Энхмэнд нь Улаанбаатар хот руу хонины мах зарж борлуулна хэд хоног ажилдаа очиж амжихгүй нь гэж манай охин Сүндэръяад хэлчихээд ажилдаа хэд хоног ирээгүй байсан үе. Тэгээд манай дэлгүүрт махны хэрэг болоод манай охин Сүндэръяа Энхмэндийг хонины мах зарж байгаа гэхээр нь хонины мах зарвал манайх авъя гэж хэлсэн байсан тэгээд тэр өдөр нь Энхмэнд хонины мах гулуузаар  нь дэлгүүрт манай охинд авчирч өгчихөөд хагас мөнгийг нь бэлнээр нь аваад харин үлдэгдэл мөнгө болох 100.000 төгрөгийг өөрийнхөө дансанд хийлгэж авсан байсан" гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 33-р хуудас/,

11.Яллагдагч Х.Эын өгсөн... " Би дээрх малнуудыг Д.Гын хотноос хулгайлаагүй ээ харин Д.Гын малнууд манай гэрийн ойролцоо Өгөөмөр гэдэг газраас 2 км орчим зайтай газар 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ирж хоносон байсан тэгээд өдөр нь манай хонь гэрээс урагшаа байдаг булаг дээр очоод усанд орж байхад дээрхи малнууд нь нийлсэн байсан, хохирогч Д.Г бид хоёрын хооронд ямар нэгэн өш хонзон өр авлагын асуудал байхгүй би тухайн үед банканд малчны зээл аваад төлөлтөө хийх гээд төлөлт тулчихсан байсан болохоор 10 ишигтэй ямааг нь төрсөн дүү Уламбаярт зарсан нь үнэн гэсэн мэдүүлэг/ 2 хавтаст хэргийн 40 хуудас/,

12.Хохирогч Б.Мөнхсайханы өгсөн... 2022 оны 6 дугаар сарын 13-ны орой адуугаа бүртгэхэд бүрэн байсан . 2022 оны 6 дугаар сарын 14-ний өглөө 06 цагийн үед Эрдэнэсант сумын Баян-Уул багийн нутаг дэвсгэр Улаан худаг гэх газраас 9 тооны адуунаас 1 тооны унагтай гүү алга болсон байсан...алга болсон гэх гүү нь хөх цавьдар зүстэй саран дэвсгэртэй “Н” үсгэн тамгатай, унага нь хойд хоёр хөл нь бэлэвсэн цагаан, эр, хээр зүсмийн байсан. Манай алга болсон гүү, унага хоёрын оны 6 дугаар 14-ний өдөр Баяраа гэх айлд түр тавиад Бүрэн сумын айлд аваачиж тавина гээд үлдээсэн байсан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-р Эрхэмбаяр хуудас/,

13. "Эй ЖЭЙ ЖЭЙ ЭМ" ХХК-ний 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 07/215 дугаартай "... иргэн Б.Мөнхсайхан өмчлөлийн 2 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 13-ны байдлаар 1,992,600 /нэг сая есөн зуун ерэн хоёр мянга зургаан зуу/ төгрөг болно..." гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-39-р хуудас/,

14. Гэрч М.Мөнх-Эрдэний өгсөн... Би 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр адуугаа хужирлаж байгаад оройн 20 цагийн үед өөрийн эзэмшлийн 60 гаран тооны адууг Улаан худгын эхрүү гаргаж орхисон. Маргааш өглөө нь буюу 2022 оны 6 дугаар сарын 14-ний өглөө адуунаа явсан. Би өөрийн адуун дээрээ очтол зөв холын гуяндаа хатан сүйх тамгатай хул азаргатай 9 тооны адуу байхгуй байсан. Тухайн өдөр нь ойр орчмын нутаг, бэлчээрт ордог газар, ус уудаг газраар нь хайсан боловч олдоогүй. Маргааш нь Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр сумын төвийн зүүн урд талд байх Гэнэнгийн хөндий гэх газар байхад нь олж авсан. Адуугаа олж авахад хөх цавьдар зүстэй саран дэвсгэртэй "Н" үсгэн тамгатай гүү, хойд хоёр хөл нь бэлэвсэн цагаан, эр, хээр зүсмийн унагатайгаа байхгүй байсан...2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэсант сумын иргэн Баяраа гэх хүн сураг гаргаж, Эрдэнэсант сумын "Буу Эрка" хочтой Эрхэмбаяр хоёуланг нь хөөж ирээд манай малын хашаанд хашиж, Баян-Өнжүүл сумаас Жагаа гэж хүн ирж авна гэж хэлээд үлдээсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,

15.Гэрч Б.Баярмагнайгийн өгсөн...2022 оны 6 дугаар сарын 14-ний 11 цагийн үед Эрхэмбаяр гаднаас орж ирээд мэнд мэдээд танай хашаанд унагатай гүүй хаших гэсэн юм, хүнд өгөх ёстой гээд орж ирсэн. Би гэрээс гарч харахад 1 гүү, 1 унага хоёр тооны адуу байсан. Тухайн хоёр тооны адууг манай хашаанд хашиж орхиод Бүрэн сумаас Жагаа гэх хүн ирж авна гэж хэлээд үлдээгээд явсан. Зөв талын гуяндаа саран дэвсгэртэй Н үсгэн тамгатай хөх цавьдар гүү, эр, хээр унагатай байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 19-р хуудас/,

16.Гэрч Д.Жаргалсайханы өгсөн...2022 оны 6 дугаар сарын 14-ний өглөө Эрхэмбаяр танихгүй гар утсаар надруу залгаад ахаа би унагатай гүүгээ хөөгөөд Хөтөл нуур гэх газарт Баярмагнай гэх айлын гадаа хашаад үлдээлээ та хурдан ирж аваарай гэж хэлсэн. Их дэлтэй цавьдар гүү, гадсан сартай, зөв талын гуяндаа саран дэвсгэртэй н үсгэн тамгатай, эр хээр унагатай гүү байсан. Би Эрхэмбаяртай гар утсаар ярьж хөгшин гүү байна ш дээ гэхэд ахаа удам сайтай гүү байгаа юм аа. Хэний аймгаас худалдаж авсан цэвэр англи азарганд хураалгасан шүү гэж хэлсэн тэр гүү нь одоо Бүрэн суманд миний хамаатны дүү Батгэрэлийн адуунд байгаа...Сүүлд адууны жинхэнэ эзэн нь Бүрэн суманд манай дүү Батгэрэлтэй очиж уулзаж болсон асуудлын талаар хэлэхэд хулгайд алдсан адуу болохыг нь мэдсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

17. “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07/249 дугаартай “...иргэн Х.Эын өмчлөлийн Даюун маркийн мотоциклийн үнэлгээний зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 241.000 /хоёр зуун дөчин нэгэн мянга/ төгрөг болно..." гэх үнэлгээний тайлан /хх-ийн 45-р хуудас/,

18. Яллагдагч Х.Эын өгсөн... 2022 оны 08 дугаар сарын 14-ний өглөө өөрийн шар өнгийн улсын дугааргүй даюун маркийн мотоциклтой хаваржаа дээрээс аргал авахаар очиход хул азаргатай танихгүй адуу байсан. Би хүнээс 400.000 төгрөг авсан байсныхаа оронд унагатай гүү өгнө гээд хэлсэн байсан учир тус адуунд байсан Унагатай гүүг өгье гэж бодсон. Тэгээд хээр алаг унагатай, хөх цавьдар гүүг адуунаас нь салган хөөгөөд айлын хашаанд аваачиж хашиж орхиод хүн авна шүү гэж хэлээд үлдээсэн. Ингээд мөнгө авсан хүндээ айлын хашаанд байгаа унагатай гүүг очиж аваарай гэж зааж өгсөн. Тус хүн ирэхдээ надад 2 хүүхдийн эмээл авчирч өгөөд гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-р хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 97-98 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2-р хх-ийн 57 дугаар хуудас/,

 “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 07/215 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 84-98 дугаар тал/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 07/249 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 100-111 дүгээр тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

 

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилөх нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Б.Эийг Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгах нь зүйтэй байна.

Учир нь: 1 дүгээр хавтас хэргийн 18-19 дүгээр талд шүүгдэгч Б.Эийн гэрчээр өгсөн...Би өөрөө өглөө хөдөө гэрээсээ гараад сумын төвд Ундрах дэлгүүрт туслах ажилтан хийж орой 18 цагт тараад хөдөө гэр лүүгээ явдаг. Энэ хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

Хавтас хэргийн 21-22 дугаар талд насанд хүрээгүй гэрч Э.Санжаарэнчингийн өгсөн....аав л намайг 10 ишигтэй ямааг Уламбаяр ахынд аваачаад өгчих гэж хэлсэн гэх мэдүүлэг,

Хавтас хэргийн 33 дугаар талд гэрч Б.Норжинсүрэнгийн өгсөн...Энхмэнд нь 7, 8 дугаар сард бараг нийтдээ 10 орчим өдөр манай дэлгүүрт ажилласан. Манай охин Б.Эийг хонь зарж байна гэхээр нь хоны мах зарвал манайх хонины мах авна гэж хэлж байсан гэх,

Хавтас хэргийн 31 дүгээр талд гэрч Г.Гээрлтуяагийн өгсөн...Би сая Мал эмнэлэгийн нэгдсэн системээс хайж үзэхэд Халтархүүгийн Эрхэмбаяр нь 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 782215 дугаартай гэрчилгээн дээр 6 тооны хонь, 6 тооны ямааны махны бичиг авсан байна гэх,

Хавтас хэргийн 67-68 дугаар талд яллагдагчаар Х.Эын өгсөн...20021 оны 8 дугаар сарын 18-ны өглөө малаа бэлчээрт гарахаас өмнө нь хаваржаан дээрээ хонь ямаагаа тууж ирж хашиж байгаад ганцаараа будсан. Тухайн үед эхнэр Эрдэнэсант сумын төв дээр Ундрах Сүндрэх гэх нэртэй дэлгүүр лүү ажилдаа явчихсан байсан гэх мэдүүлэг зэргээс үзэхэд шүүгдэгч Б.Эийг бусдын алдуул малыг завшсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.   

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Ээд холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

Харин шүүгдэгч Х.Эыг бусдын алдуул малыг завшсан болох нь хавтас хэргийн 12-13 дугаар талд гэрч Х.Уламбаярын... өчигдөр орой 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр миний төрсөн ах Халтархүүгийн Эрхэмбаярын Санжаа нь манай хөдөө гэрт ганцаараа ирж та ямаа худалдаж авах юм уу манайх 10 ишигтэй ямаа зарна, 1 ишигтэй ямаагаа 100.000 төгрөгөөр зарна” гэхээр нь би "авья" гэтэл "за тэгвэл маргааш өглөө туугаад ирье" гэж хэлсэн..., тэрний дараагаар би Эрхэмбаяр ахынд очиж уулзахад надад "наад ямаанууд чинь уулнаас ирж манай хонинд нийлсэн ямаанууд байгаа юм аа" гэж хэлсэн гэх,  хавтас хэргийн 21-22 дугаар талд насанд хүрээгүй гэрч Э.Санжааренчингийн... тэр өдөр 13-14 цагийн орчимд манай гэрийн баруун хойд зугт хадан дээрээс уруудаж эзэнгүй 100 орчим хонь, ямаа худаг руу байгаа харагдсан. Маргааш өглөө нь манай хонь өөрсдөө гэрийн баруун урд зүг рүү маягтай бэлчээд нөгөө гэрийн баруун урд зүгт байдаг худгийн урд талын уул руу гараад явчихсан тэр өдрөө тэр хонинуудыг ахиж хараагүй, тэгээд уулын урд тал руу орчихсон юм. Би 15 цагийн орчимд гэрийнхээ баруун талд байдаг хадтай уулан дээрээс өөрийнхөө хонийг дурандахад манай хонь урдхан талд нь ууланд байхаар нь би гэр лүүгээ харьсан оройхон 18 цаг өнгөрч байхад метр зайд манай хаваржааны саравчин дээр байхаар нь тэнд нь хоног гэж бодоод гэр лүүгээ татаагүй юм, цаг гэж босоход хонь, ямаанууд урд талын уул руугаа бэлччихсэн байсан тэгэхээр маргааш өглөө нь буюу хоёр дахь өдөр намайг 08 би уулнаас хурааж авчраад гэр лүүгээ жоохон ойртуулж тогтоосон тэр өдөр гэрээс холдоогүй бэлчиж байгаад орой нь гэрийн үүдэнд ирж хоноцгоосон нөгөө айлын хоньтой нийлчихсэн олон хэвээрээ л байсан..., тэгээд 09 цагийн орчимд аав, ээж, Санжаапэрэнлэй бид 4 гэрийн үүдэнд хурааж манай хонинд нийлсэн айлын эзэнгүй хонь, ямаануудаас 10 ишигтэй ямаа ялгаж тэр ямаануудыг бүгдийг нь улбар шар өнгийн будгаар хоёр эврийг нь хоёуланг нь будсан ямааг нь би барьж эврийг нь аав будсан. Будаж дууссаны дараа аав намайг тэр ямаануудыг туугаад улаанаа буюу Уламбаяр ахындаа аваачиж өгчхөөд ир гэж хэлэхээр нь би аавын мотоциклийг унаад ганцаараа нөгөө 10 ишигтэй ямааг туугаад Уламбаяр ахынд хүргэж өгч тэдний хонинд нийлүүлж өгчхөөд гэр лүүгээ харьсан гэх мэдүүлэг,хавтас хэргийн 67-68 дугаар талд Х.Эын яллагдагчаар өгсөн...би буруугаа хүлээж байна..., манай малд тасарч ирээд нийлсэн хонь ямааг Ганболдын мал гэж мэдээгүй гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч Х.Э нь бусдыг алдуул малыг завшсан нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнийг бусдын алдуул малыг завшсан гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсанаар шүүгдэгч  Х.Э нь Төв аймгийн Эрдэнэсант сумын Баян-Уул 1 дүгээр багийн нутаг “Хавтгайн энгэр” гэх газраас 2021 оны 08 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө иргэн Д.Гын эзэмшлийн 168 толгой алдуул малаас нийт 20 тооны ямаа буюу бусдын алдуул малыг завшиж бусдад 1.600.000 төгрөгийн  хохирол учруулсан,

Мөн 2022 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Эрдэнэсант сумын Улаан худаг 5 дугаар багийн нутаг дэвсгэр Улаан худгийн адаг гэх газраас хөх цавьдар гүүг 4 хөл нь шийр цагаан унаганы хамт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоцикл ашиглан хулгайлж бусдад 1.992.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Эын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гын...  өглөө нь 05 цаг гэж босоод хониныхоо эрэлд гартал манай гэрийн хойд талын хадтай ууланд ямаанууд байхаар нь очоод бүртгэтэл манай 80 ямаа, 3 хоньтой байсан тэгээд л үлдэгдэл хагас хонь, ямаануудаа хайтал одоо хүртэл огт олдохгүй бүгдэнгээр нь үзэж бүртгэсэн боловч манай хонинуудаас огт олдоогүй" гэх, дахин өгсөн....би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж аваагүй байна, учир нь би нийтдээ Эрхэмбаяр болон Энхмэнд нараас 10 ишигтэй ямаагаа буцааж авсан үлдсэн 25 тооны ямаа болон 13 хонь зэргээ буцааж аваагүй болохоор эдгээр малынхаа хохирлыг нэхэмжилж байна, би Энхмэнд, Эрхэмбаяр нарыг яг тууж явсныг нь хараагүй гэхдээ манай мал бол хун л салгаж явахгүй бол хотноосоо шөнө хэвтэр дээрээсээ тасарч явах мал биш өмнө ч гэсэн тасарч явж байгаагүй гэх, гэрч Х.Уламбаярын...миний төрсөн ах Халтархүүгийн Эрхэмбаярын хүү Санжаа нь манай хөдөө гэрт ганцаараа ирж та ямаа худалдаж авах юм уу манайх 10 ишигтэй ямаа зарна, 1 ишигтэй ямаагаа 100.000 төгрөгөөр зарна” гэхээр нь би "авья" гэтэл "за тэгвэл маргааш өглөө туугаад ирье" гэж хэлсэн юм. Тэгтэл өнөөдөр өглөө 10 цаг өнгөрч байхад Санжаа мотоциклтой нөгөө арван ишигтэй ямаагаа туугаад манай хөдөө гэрт ганцаараа ирсэн. Тухайн ямаанууд хоёр эвэр нь хоёулаа шар өнгийн шинээр будсан будагтай байсан. Би имнуудийг нь сайн анзаараагүй нэг улаан, хүрэн халзан ямаа гээд хоёр ямааных нь лав урдаасаа ухам имтэй байсан. Тухайн ямаанууд дунд цагаан ямаа нэг, хар халзан ямаа хоёр, хар ямаа, хар алаг ямаа нэг, хүрэн ямаа хоёр, хүрэн халзан ямаа нэг, ишигнууд нь голдуу хар бараан талдаа зүсмийн ишигнууд байсан содонгоос хоёр улаан ишиг байсан. Тэгээд өнөөдөрхөн авсан болохоор би одоо цээжээр бүгдийнх нь зүсийг яг сайн нэрлэж чадахгүй байна. Ямар ч байсан би 10 ямааг ишигтэй нь нийт нь 20 ямаа худалдаж авсан. Тэгээд байж байтал өнөөдөр 16 цагийн орчимд манайд мотоцикльтой танихгүй 1 залуу манай хонины бэлчээр дээр манай хонь ямаанд алдсан хонь, ямаагаа шүүж байна гээд шүүж байгаад өнөөдрийн Санжаагаас авсан ямаануудыг энэ ямаанууд манай хулгайд алдсан ямаанууд байна гэж хэлэхээр нь би өөдөөс нь “би ямаануудыг өнөөдөр хүнээс худалдаж авсан юм би мөнгөөрөө авсан болохоор өгөхгүй” гэж хэлтэл өөдөөс за тэгвэл цагдаад хэлнэ" гээд яваад өгсөн. Тэрний дараагаар би Эрхэмбаяр ахынд очиж уулзахад надад "наад ямаанууд чинь уулнаас ирж манай хонинд нийлсэн ямаанууд байгаа юм аа" гэж хэлсэн. Тэгээд би өгсөн мөнгөө Санжаагаас 1 сая төгрөгөө буцааж бэлнээр нь авсан" гэх, насанд хүрээгүй гэрч Э.Санжааренчингийн...аав надад Уламбаяр ахынд чинь хэдэн ямаа зарахаар боллоо чи маргааш өглөө эрт босоорой гэж хэлсэн" тэгээд гэрийнхэн унтацгаасан. Маргааш өглөө нь би 08 цаг өнгөрч байхад боссон намайг босоход аав, ээж хоёр босчихон байсан тэгээд 09 цагийн орчимд аав, ээж, Санжаапэрэнлэй бид 4 гэрийн үүдэнд хурааж манай хонинд нийлсэн айлын эзэнгүй хонь, ямаануудаас 10 ишигтэй ямаа ялгаж тэр ямаануудыг бүгдийг нь улбар шар өнгийн будгаар хоёр эврийг нь хоёуланг нь будсан ямааг нь би барьж эврийг нь аав будсан. Будаж дууссаны дараа аав намайг тэр ямаануудыг туугаад улаанаа буюу Уламбаяр ахындаа аваачиж өгчихөөд ир гэж хэлэхээр нь би аавын мотоциклийг унаад ганцаараа нөгөө 10 ишигтэй ямааг туугаад Уламбаяр ахынд хүргэж өгч тэдний хонинд нийлүүлж өгчхөөд гэр лүүгээ харьсан. Гэртээ хариад байж байтал өдөрхөн хэрд Ганболд ахын хүүхэд нь нэг ахтай ирж манай хонинд хонь шүүж үзээд өөрийнхөө хонийг оллоо гээд манай хониноос хонь, ямаагаа ялгаж аваад яваад өгсөн. Тэрний дараа аав намайг Уламбаяр ахындаа очиж мөнгийг нь өгчхөөд ямаагаа туугаад ир гээд надад нэг сая төгрөг өгч явуулахаар нь би Уламбаяр ахынд очиж мөнгийг нь өгчхөөд 10 ишигтэй ямаагаа ялгаж аваад гэр лүүгээ харьсан" гэх, гэрч Б.Түвшинтөрийн “...Одоогоос хэд хоногийн өмнө нэг манантай өглөө би гэрээсээ хойшоо мордож адуундаа яваад өглөө 08 цагийн орчимд гэртээ ирэхэд Ганболд эхнэртэйгээ манайд ирсэн тэгээд урд шөнө хонио алдчихлаа гээд явж байсан Ганболд надад "би урд шөнө хонио алдчихлаа таныг хойгуур явахад чинь эзэнгүй хонь, ямаа байна уу" гэж асууж байсан тэгэхээр нь би түүнд "Манай адуу гэрээсээ холдоогүй байна энэ хойд залуурт гэдэг газар хоносон. Миний явсан газар Тийм хонь, ямаа харагдсангүй ээ" гэж хэлсэн. Тэгээд би мэргэлж өгөхөд мэргэ төлгөнд маань олдохын хувьд бол олдоно гэхдээ нэлээн эрж хайж байж олдоно гэж бууж байсан үүнийг нь би түүнд хэлээд явуулсан. Өөрөөр бол надад энэ талаар мэдсэн юм бол байхгүй ээ. Тэднийхэн одоог хүртэл хонь, ямаагаа олоогүй байна гээд хамаатнууд нь бас хамт хайлцаад явж байна лээ" гэх, гэрч А.Батбаатарын "...Би Төв аймгийн Эрдэнэсант сумын төвийн хойд талд мал маллаж амьдардаг юм аа. 2021 оны 8 дугаар сарын 09-ний өглөө манай хүргэн Ганболд над руу залгаад "урд шөнө гэрийнхээ гаднаас хонио алдчихлаа хамт хайлцаад өгчих" гэж хэлэхээр нь би гэрээсээ гарч тэднийд очиж уулзаад бас тэдний ах дүү нарт хэлж мэдэгдээд хонь малыг нь хамт хайлцсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хонийг нь хайлцаж байгаа боловч ямар нэгэн сураг, чимээ огт гарахгүй байна. Би яг алга болсон өдрийнх өглөө буюу 08 дугаар сарын 09-ний өглөөнөөс хойш хамт хайлцаж байгаа " гэх, гэрч Г.Эын "...Төв аймгийн Эрдэнэсант суманд гэртээ ирсэн тэгтэл манай бог малнаас 80 ямаа, 3 хонь л үлдсэн харин бусад нь бүгд байхгүй алга болчихсон байсан юм. Тэгээд аав бид хоёр бас хамаатаны хүмүүс гээд бараг арваад хүмүүс нийлж манай алдсан малыг Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаар мен Манай сумын хойд талд байдаг Булган аймгийн Дашинчлэн сумын нутаг гээд баахан эрэл хайгуул болж явсан боловч 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хамт сумын төвөөс урагш айлуудын хонь, уул хадаар алдсан хонио хайж явж байгаад ойролцоогоор 11 цаг өнгөрч байхад халтархүүгийн Эрхэмбаяр гэдэг ахын гэрийнх нь урд ууланд хонь байхаар нь хонинд нь хонио шүүж үзтэл манай алдсаны ямаанаас тэднийд нилээн олон мал байсан тэгэхээр нь Эрхэмбаяр ахын гэрт нь очтол Эрхэмбаяр ах гэртээ хүүхдүүдтэйгээ хамт байсан. Тэгэхээр нь Эрхэмбаяр ахад "энэ байгаа хонинууд танай хонь мөн биздээ” гэхэд өөдөөс ” мөн “ гэж хэлж байсан тэгэхээр нь "танай хонинд манай алдсан хонь байна хэзээ ирээд нийлчихэв ээ “ гэж асуутал “ ирж нийлээд хоёр, гурав хонож байна" гэж хэлсэн тэгэхээр нь " за би танай хониноос хонио ялгаж авъя даа" гэтэл урд уулнаасаа буулгаж гэрийнхээ үүдэнд тууж ирэхээр нь гэрийнх нь урд талд нь хонио ялгаж аваад гэрийнх нь хойд талд 100 гаран метр зайд аваачаад Эрхэмбаяр ахтай хамт тоолох гэтэл морио унаад зугтаагаад алга болчихсон. Тэгээд би энэ талаараа аавд хэлж аавыг дуудсан тэгтэл аав, манай хамаатны Батбаатар ах, тэдний хүүхэд Алтанхуяг нартай хамт ирэхээр нь бид хэд хонь, ямаагаа тоолоход 22 хурга, 41 хонь байсан. Ишиг 2, ямаа 45 ямаа тэднийхээс нийт хонь хурга нийлсэн 63 хонь, ямаа ишиг нийлсэн 47 ямааг тоолж авсан. Тэгчихээд би Дашзэвэгтэй хамт дутуу хонь, ямаагаа хайхаар уул pyy нь явж уулын урд талд байдаг тэдний дүү Уламбаярын хонинд шүүж үзтэл манай имтэй ишигтэй ямаанууд байсан тухайн үед эврийг нь цоо шинэ улбар шар өнгийн бугаар эвэрнүүдийг гадна дотногүй будаад өөрчилчихсөн байсан тоолоод үзтэл манайхаас 10 ишигтэй ямаа байсан. Тэгээд яагаад манай ямааны эврийг өөрчилсөн юм бэ энэ ямаа манай хулгайд алдсан ямаанууд байна гэж хэлтэл өөдөөс “би өнөөдөр энэ 10 ишигтэй ямааг төрсөн ах Эрхэмбаяраасаа нэг сая төгрөгөөр худалдаж авсан юм би эврийг будаагүй ирэхдээ ингэж ирсэн би энэ ямаануудыг мөнгөөр авсан та нарт өгөхгүй“ гэж надад хэлж байсан. Тэгэхээр нь би тэр Уламбаяр гэдэг ахад "заза ах шийддэг газраар нь шийдүүлье хоёулаа маргалдаад яахав" гэж хэлээд явж энэ талаар аавд хэлээд бас сумын хэсгийн төлөөлөгч Эрдэнэбаяр ахтай хамт Уламбаярынх Санжаарэнчин Өөрөөр бол надад энэ талаар  Уламбаярынхаас 10 ишигтэй ямаагаа гэр лүүгээ тууж явж байсан, ...Эрхэмбаяр гэдэг айлынхаас 22 хурга, 41 хонь, ишиг 2, ямаа 45 авсан, ... нийт 110 тооны бог мал авсан харин дүү Уламбаярынд байсан 10 ишигтэй ямааг аваад алдсан малнаасаа 130 бог олсон“ гэх, гэрч Г.Гэрэлтуяагийн "...би сая мал эмнэлгийн нэгдсэн системээс хайж  үзэхэд Халтархүүгийн Эрхэмбаяр нь 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Meg782215 дугаартай гэрчилгээ дээр 6 тооны хонь, 6 тооны ямааны махны бичиг авсан байсан. Энэхүү бичгийг манай сумын "Баян бөөр" мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч Сарантуяа эмч үүсгэсэн байсан. Тус малыг хариуцагч Эрхэмбаяр гэдэг хүн байсан утасны дугаар нь 88387828 гэсэн байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 31-р хуудас/ 10.Гэрч Б.Норжинсүрэнгийн “...Тухайн үед миний төрсөн охин Буянхишигийн Сүндэръяа нь дэлгүүр ажиллуулдаг байсан юм. 2021 оны 08 дугаар сарын 10-ны үеэр Энхмэнд нь Улаанбаатар хот руу хонины мах зарж борлуулна хэд хоног ажилдаа очиж амжихгүй нь гэж манай охин Сүндэръяад хэлчихээд ажилдаа хэд хоног ирээгүй байсан үе. Тэгээд манай дэлгүүрт махны хэрэг болоод манай охин Сүндэръяа Энхмэндийг хонины мах зарж байгаа гэхээр нь хонины мах зарвал манайх авъя гэж хэлсэн байсан тэгээд тэр өдөр нь Энхмэнд хонины мах гулуузаар  нь дэлгүүрт манай охинд авчирч өгчихөөд хагас мөнгийг нь бэлнээр нь аваад харин үлдэгдэл мөнгө болох 100.000 төгрөгийг өөрийнхөө дансанд хийлгэж авсан байсан" гэх, яллагдагч Х.Эын ... " Би дээрх малнуудыг Д.Гын хотноос хулгайлаагүй ээ харин Д.Гын малнууд манай гэрийн ойролцоо Өгөөмөр гэдэг газраас 2 км орчим зайтай газар 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ирж хоносон байсан тэгээд өдөр нь манай хонь гэрээс урагшаа байдаг булаг дээр очоод усанд орж байхад дээрхи малнууд нь нийлсэн байсан, хохирогч Д.Г бид хоёрын хооронд ямар нэгэн өш хонзон өр авлагын асуудал байхгүй би тухайн үед банканд малчны зээл аваад төлөлтөө хийх гээд төлөлт тулчихсан байсан болохоор 10 ишигтэй ямааг нь төрсөн дүү Уламбаярт зарсан нь үнэн гэх, хохирогч Б.Мөнхсайханы “...2022 оны 6 дугаар сарын 13-ны орой адуугаа бүртгэхэд бүрэн байсан . 2022 оны 6 дугаар сарын 14-ний өглөө 06 цагийн үед Эрдэнэсант сумын Баян-Уул багийн нутаг дэвсгэр Улаан худаг гэх газраас 9 тооны адуунаас 1 тооны унагтай гүү алга болсон байсан...алга болсон гэх гүү нь хөх цавьдар зүстэй саран дэвсгэртэй “Н” үсгэн тамгатай, унага нь хойд хоёр хөл нь бэлэвсэн цагаан, эр, хээр зүсмийн байсан. Манай алга болсон гүү, унага хоёрын оны 6 дугаар 14-ний өдөр Баяраа гэх айлд түр тавиад Бүрэн сумын айлд аваачиж тавина гээд үлдээсэн байсан... гэх, "Эй ЖЭЙ ЖЭЙ ЭМ" ХХК-ний 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 07/215 дугаартай "... иргэн Б.Мөнхсайхан өмчлөлийн 2 тооны адууны зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдөр буюу 2022 оны 6 дугаар сарын 13-ны байдлаар 1,992,600 /нэг сая есөн зуун ерэн хоёр мянга зургаан зуу/ төгрөг болно..." гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрч М.Мөнх-Эрдэний...Би 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр адуугаа хужирлаж байгаад оройн 20 цагийн үед өөрийн эзэмшлийн 60 гаран тооны адууг Улаан худгын эхрүү гаргаж орхисон. Маргааш өглөө нь буюу 2022 оны 6 дугаар сарын 14-ний өглөө адуунаа явсан. Би өөрийн адуун дээрээ очтол зөв холын гуяндаа хатан сүйх тамгатай хул азаргатай 9 тооны адуу байхгуй байсан. Тухайн өдөр нь ойр орчмын нутаг, бэлчээрт ордог газар, ус уудаг газраар нь хайсан боловч олдоогүй. Маргааш нь Эрдэнэсант сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр сумын төвийн зүүн урд талд байх Гэнэнгийн хөндий гэх газар байхад нь олж авсан. Адуугаа олж авахад хөх цавьдар зүстэй саран дэвсгэртэй "Н" үсгэн тамгатай гүү, хойд хоёр хөл нь бэлэвсэн цагаан, эр, хээр зүсмийн унагатайгаа байхгүй байсан... 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Эрдэнэсант сумын иргэн Баяраа гэх хүн сураг гаргаж, Эрдэнэсант сумын "Буу Эрка" хочтой Эрхэмбаяр хоёуланг нь хөөж ирээд манай малын хашаанд хашиж, Баян-Өнжүүл сумаас Жагаа гэж хүн ирж авна гэж хэлээд үлдээсэн...” гэх, гэрч Б.Баярмагнайгийн “...2022 оны 6 дугаар сарын 14-ний 11 цагийн үед Эрхэмбаяр гаднаас орж ирээд мэнд мэдээд танай хашаанд унагатай гүүй хаших гэсэн юм, хүнд өгөх ёстой гээд орж ирсэн. Би гэрээс гарч харахад 1 гүү, 1 унага хоёр тооны адуу байсан. Тухайн хоёр тооны адууг манай хашаанд хашиж орхиод Бүрэн сумаас Жагаа гэх хүн ирж авна гэж хэлээд үлдээгээд явсан. Зөв талын гуяндаа саран дэвсгэртэй Н үсгэн тамгатай хөх цавьдар гүү, эр, хээр унагатай байсан..." гэх, гэрч Д.Жаргалсайханы “...2022 оны 6 дугаар сарын 14-ний өглөө Эрхэмбаяр танихгүй гар утсаар надруу залгаад ахаа би унагатай гүүгээ хөөгөөд Хөтөл нуур гэх газарт Баярмагнай гэх айлын гадаа хашаад үлдээлээ та хурдан ирж аваарай гэж хэлсэн. Их дэлтэй цавьдар гүү, гадсан сартай, зөв талын гуяндаа саран дэвсгэртэй н үсгэн тамгатай, эр хээр унагатай гүү байсан. Би Эрхэмбаяртай гар утсаар ярьж хөгшин гүү байна ш дээ гэхэд ахаа удам сайтай гүү байгаа юм аа. Хэний аймгаас худалдаж авсан цэвэр англи азарганд хураалгасан шүү гэж хэлсэн тэр гүү нь одоо Бүрэн суманд миний хамаатны дүү Батгэрэлийн адуунд байгаа...Сүүлд адууны жинхэнэ эзэн нь Бүрэн суманд манай дүү Батгэрэлтэй очиж уулзаж болсон асуудлын талаар хэлэхэд хулгайд алдсан адуу болохыг нь мэдсэн..." гэх, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07/249 дугаартай “...иргэн Х.Эын өмчлөлийн Даюун маркийн мотоциклийн үнэлгээний зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 241.000 /хоёр зуун дөчин нэгэн мянга/ төгрөг болно..." гэх үнэлгээний тайлан /хх-ийн 45-р хуудас/, “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 07/242 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 36-49 дүгээр тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 07/215 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 84-98 дугаар тал/, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 07/249 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 100-111 дүгээр тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Шүүгдэгч Х.Эын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болсон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бусаар ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөх, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж Эрүүгийн хуульд тайлбарлажээ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Х.Эын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, урчуулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад “олон тооны мал хулгайлж”, 2.4 дэх заалтад “машин механизм ашиглаж”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан”, гэж заасан ба алдуул мал завших, мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутай тооцох нь зүйтэй байна.

 

   Шүүгдэгч Х.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мөнхсайханд 1.992.600 төгрөгийн хохирол, хохирогч Д.Год 1.600.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Хохирогч Б.Мөнхсайханд учруулсан  хохирлыг нөхөн төлсөн байна.

Мөн хохирогч Д.Гоос завшсан гэх 10 тооны  ишигтэй ямаа нийт 20 толгой малыг буцаан өгсөн байна.

 

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 

Шүүгдэгч Х.Эыг “Бусдын малыг хулгайлах” бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага болон ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н.Цэнгэлбаяр: “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Х.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах мөн холбогдох ялыг 15 нэгжээр тооцож хорих ялда нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын 3 жил 40 хоногийн хугацаагаар тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт хурагдаж ирээгүй, эд мөрийн баримтаар хурагдаж ирсэн зүйлгүй.” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Х: “Ял нь хүнийг засан хүмүүжүүлэх өөрт нь тохирсон байх ёстой. Үйлдсэн үйлдлийнхээ хор уршиг тэр хүнд нь тарсан байх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хорих ял санал болгож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах заасныг үндэслэн ял оногдуулахдаа хууль зөрчсөн зүйл байхгүй. Зөрчиж байгаа бол ямар хууль зөрчиж байгаа вэ? Яагаад шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж болохгүй гэж хууль зүйн үндэслэл нь юу вэ? Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэж байна. Ялын доод хэмжээгээ торгох боломжтой. 450.000 төгрөгөөр торгоод ялаа эдэлж дуусан дараа 450.000 төгрөгийг төлөх боломжтой. Үүнийг заавал хорих ялаар солих асуудал дүйцүүлэх асуудлыг заавал ингэж шийдвэрлэх шаардлага байхгүй. Ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгч Х.Эын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан өөрийнх эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,  4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галтзэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан байна.

 

            Шүүгдэгч Х.Эын гэмт хэрэг үйлдсэн байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан тухайн зүйл, заалтыг хэрэглэж, шүүгдэгч Х.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн ____ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгчээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй тус тус дурдав.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 3.6.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Аймгийн прокуроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч ________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Х.Эыг бусдын алдуул малыг завшсан, мөн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

4. Шүүгдэгч ____ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 /дөрөв/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч ____________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг нэг дахин багасгаж 2 /хоёр/ жилийн хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Эт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг  баримтлан шүүгдэгч ____________ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

8. Шүүгдэгч Х.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг шүүгдэгчээс гаргуулж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор тогтоосугай.

10. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

11.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.  

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ______________ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ж.ДЭЛГЭРМӨРӨН