Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/431

 

 

 

 

 

 

 

 

 

   2022             10                  27                                                       2022/ШЦТ/431

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорцэцэг,  

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сонинмөнх,

  Шүүгдэгч Б.С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч Б овогт Б-н С д холбогдох эрүүгийн 2134002260387 дугаартай, 2 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч,  хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймаг Бүрэнтогтох суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ___ оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..регистрийн дугаартай.

                          

  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

  Шүүгдэгч Б.С  нь 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Булгын эх” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж байгаль орчинд 1 104 620 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Энэ нь эрүүгийн 2034005690550 дугаартай хэрэгт авагдсан  

 

Иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэцогтын өгсөн: “Миний бие Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ахлах мэргэжилтэн ажилтай бөгөөд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Булагын Эх гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би “Нуман Алтай” ХХК-ны байгаль орчны хохирлын үнэлгээтэй танилцлаа. Дээрх байгууллагын хийсэн байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 469 228 төгрөг, мөн тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал 635 392 төгрөг нийтдээ 1 104 620 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 32/,

            Гэрч Ш.Бат-Эрдэнийн өгсөн: “Миний бие 2021 оны 7 дугаар сарын 20-ны үеэр Төгөлийн хишиг нөхөрлөлд техник хариуцсан засварчнаар ирсэн. Улмаар 2021 оны 8 дугаар дугаар сарын 12-1-ныг шилжих шөнө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Рашааны адаг гэх газарт Төгөлийн хишиг нөхөрлөлд түрээсээр явдаг улсын дугаарыг нь мэдэхгүй Хюундай-300 S9 загварын экскаватор дээр нөхөрлөлийн ахлагч Б.С гийн өгсөн үүргийн дагуу ажиллаж зааж өгсөн газар нь очиж хөрс хуулалт хийж Хово-371 загварын машинд ачиж өгч улмаар хөрс хуулалт, карьерын ажил явуулж байсан. Тухайн үед Б.С  надад хэлэхдээ тэнд дутуу ухсан нүх байна чи тэрийг очоод ухаадах гэж хэлсний дагуу би ажилласан. Намайг ухаж хийж байхад гарсан шороог нь Хово-371 маркийн улаан өнгийн 2 машинаар тус бүр 2 буюу нийт 4 машин шороо зөөвөрлөсөн байсан. Тухайн үед оператор нь байхгүй байсан. Тэгээд би өөрөөр экскаватор жолоодож, барьж чаддаг болохоор нөхөрлөлийн ахлагч Б.С  намайг ажилд гар гэж хэлээд би тухайн экскаватор дээр ажилд гарсан. Би тухайн экскаваторын эзнийг хэн гэдгийг мэдэхгүй. Тэрнийг бол Б.С  мэдэж байгаа болно. Би сарын 2 сая төгрөгийн цалинтай ажиллахаар Б.С тай тохирсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Сар гүйцээгүй боловч цалингаа урьдчилаад Б.С гаас бэлнээр авсан.” гэх мэдүүлэг /хх 16/,

            Иргэний нэхэмжлэгч З.Энхтүвшингийн өгсөн: “"Төглийн Хишиг" нөхөрлөлд ашиглагдаж байсан ..улсын дугаартай экскаватор .., ....улсын дугаартай Хово-371 маркийн тээврийн хэрэгсэл нь Дашдэмбэрэлийн Эрдэнэ-Очир гэдэг миний нагац ах буюу ээжийн төрсөн дүүгийн эзэмшлийн техник. Тухайн тээврийн хэрэгсэл нь "Классик Мото" гэдэг манай ахтай хамтарч ажиллаж байсан компанийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Анх 2017 онд манай нагац ах Д. Эрдэнэ-Очир ах Классик мото компаниас авсан. Тэгээд тэрнээс хойш манай хашаанд явдаггүй, эвдэрчихсэн байж байгаад би 2021 оны хавраас ахад хэлээд би засварлаад ажилд гаргаад унаж байх уу гэсэн чинь намайг тэг, тэг гэж хэлсэн. Тэгээд би дээрх 2 тээврийн хэрэгсэлд ойр зуурын засвар үйлчилгээ хийгээд, ажилд гаргаж үзэж байсан юм. Миний бодлоор бол тухайн тээврийн хэрэгслүүд нь "Классик Мото" ХХК-ны нэр дээр бүртгэлтэй байгаа байх гэж бодож байна. Надад дээрх тээврийн хэрэгслүүдийн бичиг баримт байхгүй. Харин ....улсын дугаартай Ховоны номер нь олдохгүй байсан болохоор би шал өөр жижиг машины номер түр зүүлгээд ажилд гаргасан байсан. Манай ах нэрээ шилжүүлж аваагүй, тухайн үедээ бие нь өвдөөд гадагшаа явсан. Удахгүй ирэх байх гэж бодож байна. Харин ..улсын дугаартай экскаватор нь миний өөрийн эзэмшлийн техник байгаа юм. Миний бие дээрх ..улсын дугаартай экскаватор ...., ....улсын дугаартай Хово-371 маркийн тээврийн хэрэгслүүдийг 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн түрээсийн гэрээ байгуулах гэрээний дагуу ..улсын дугаартай экскаватор ...., ....улсын дугаартай Хово-371 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг нийтэд нь сарын 40 000 000 төгрөгт бодож "Төглийн Хишиг" нөхөрлөлд түрээсэлсэн. Түрээсийн гэрээг "Төглийн Хишиг" нөхөрлөлийн техник хариуцсан ажилтан гэх Бат-Эрдэнэ гэх хүнтэй миний бизнесийн хамтрагч хуурай ах Төмөрбаатарын Тэмүүжин гэх хүн байгуулсан болно.

Би ямар учраас эрүүгийн 2134002260387 дугаартай хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа гэдгээ ойлгож байна. Б.С  нь хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа миний эзэмшлийн ..улсын дугаартай экскаватор ашигласан бөгөөд дээрх экскаваторыг улсын орлого болгосон тохиолдолд миний бие тухайн хөрөнгөө Б.С гаас нэхэмжлэх болно. Би тухайн үед өөрийнхөө дээрх ..улсын дугаартай экскаватор болон нагац ахынхаа эзэмшлийн 2 ширхэг улаан өнгийн Хово машиныг Б.С д түрээсэлсэн байсан.” гэх мэдүүлэг /хх 28, 112/,  

Иргэний нэхэмжлэгч Д.Эрдэнэ-Очирын өгсөн: “Би 13 төрлийн техник хэрэгсэл авснаас тэр дунд 6 ширхэг улаан өнгийн Хово-377 маркийн тээврийн хэрэгсэл ирсэн. Би тухайн 6 ширхэг Хово машиныхаа улсын дугаар болон арлын дугаарыг нь санахгүй байна. Улмаар тухайн тээврийн хэрэгслүүдээ хамаатны дүү болох Энхтүвшин гэдэг дүү дээрээ 2017 онд үлдээсэн. Тухайн үед дээрх техникүүдээ ашиглах гэсэн боловч ашиглах боломжгүй болчхоод мотор болон явах эд ангиас эхлүүлээд их олон юм эвдэрсэн болохоор ашигладаггүй байсан. Гэтэл өнгөрсөн 2021 оны хавар дүү З.Энхтүвшин таны 2 улаан Хово-г засаж янзлаад асаагаад түрээсэнд явуулаад хэдэн төгрөг олвол болох уу гэхээр нь би тэгээ тэг гээд хэлчихсэн. Тэгж байтал саяхан З.Энхтүвшин над руу холбогдоод таны 2 ховог компанид түрээсээ өгчихсөн байсан чинь цагдаад хураалгачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад асуудлаа өөрөө, шийдээрэй гэж хэлсэн. Тиймээс миний ойлгож байгаагаар З.Энхтүвшин миний эзэмшлийн “Классик Мото” ХХК-ны нэр дээр бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийг засаж янзалж байгаад ашиглаад цагдаад хураалгасан байна лээ. ....улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Г.Батзориг гэсэн хүний нэр дээр байгаа. Намайг Г.Батзоригтой уулзаад, нэрээ шилжүүлж аваарай гэж Жавхлантөгс надад хэлж байсан. Би тухайн үед гадаад руу яваад амжаагүй юм. Дээрх 2 Хово нь түрээслэгчийн буруутай үйлдлээс болоод улсын орлого болохоор бол би буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэх болно. Би 1 Хово машинаа ойролцоогоор 40 орчим сая төгрөгөөр үнэлж байна. Учир нь он хөгшинтэй, засвар ихтэй юм. Тухайн үедээ “Классик Мото” ХХК-аас миний нэр дээр шилжүүлж өгөхөөр албан тоот гарч байсан боловч би өөрөө шилжүүлж авч чадаагүй байсан.” гэх мэдүүлэг /хх 118/,

Гэрч Г.Батзоригийн өгсөн: “Би Улаанбаатар хотод ажиллаж байхад манай ах Жавхлантөгс гэх хүн би хүнээс машин худалдаж авч байгаа юм аа, чи өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих гэхээр нь би юу ч бодолгүй өөр дээрээ дээрх 0376 ТТА улсы дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлж авсан. Би нэр дээрээ шилжүүлж авсан боловч дээрх тээврийн хэрэгслийг харж байгаагүй. Сүүлд надад Төгсөө ах Д.Эрдэнэ-Очир гэх залуу чамтай холбогдож нэрээ шилжүүлж авах байх шүү гэж хэлсэн. Надтай энэ машины нэрийг шилжүүлж авна гээд одоогоор хүн ирээгүй байна. Би дээрх тээврийн хэрэгслийг Д.Эрдэнэ-Очирын нэр дээр шилжүүлж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Дээрх тээврийн хэрэгсэлтэй холбоотой өр төлбөрийн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /хх 120-121/,

Гэрч С.Мягмаржавын өгсөн: “Б.С  нь миний хүүгийн эхнэрийн төрсөн эгч нь байгаа юм. Анх Б.С  нь намайг гуйгаад та хотод байдаг хүн дээрээ нь бичиг цаасны ажилд сайн юм чинь дүүдээ хөөцөлдөөд ногоон байгууламж ойжуулалтын чиглэлээр ч бил үү хийх ажиллагаа явуулах эрхтэй ТББ байгуулаад бичиг баримтны бүрдлийг нь хөөцөлдөөд өгөөч гэсэн. Тэгээд би одоогоос бараг 10 жилийн өмнө Б.С д “Төглийн Хишиг” нэртэй ТББ байгуулсан. Би бичиг баримтыг нь хөөцөлдөөд явж байхдаа компанийн дүрэм, энэ тэр гэж яваад гэрчилгээ гаргуулах тамга тэмдэг хэвлүүлэх зэрэг дээр би хөөцөлдөх шаардлага гараад би тухайн үедээ өөрийнхөө мэдээлэл биеийн байцаалтыг хэлж өгөөд гүйцэтгэх удирдлагын мэдээлэл, ТУЗ-ын дарга гэсэн нэр дээр оролцуулсан юм. Тэгээд тэрнээс хойш би энэ “Төглийн Хишиг” нэртэй ТББ-ын үйл ажиллагаанд нэг ч удаа оролцож байгаагүй, ашиг шим хүртэж байсан удаа байхгүй болно. Одоо энэ ТББ хаана байгаа ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар би мэдэхгүй. Надад 2021 оны 8 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Төв аймгийн Заамар суманд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан талаар мэдэх зүйл үнэхээр алга байна. Энэ талаар Б.С  л өөрөө сан мэдэж байгаа болно” гэх мэдүүлэг /хх 248-249/,

            Шүүгдэгч Б.С гийн өгсөн: “Миний бие Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар баг Баянгол гэх газар "Баянгол Тариалан" ХХК-ны А лицензтэй талбайд "Баянгол Тариалан" ХХК болон Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр болон манай "Төгөлийн Хишиг" нөхөрлөлийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 0703 дугаартай Ашигт малтмал тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээний дагуу Алт олборлох зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан болно. Тухайн үед манай найз тухайн газрын ойролцоо ажилладаг, нэрийг нь хэлмээргүй байна. нэг хун утсаар яриад би сая хажуугаар нь явлаа "Булгын эх" гэх газар замынхаа хажуу талд газар ухаад карьер гарчихсан байна гэж хэлэхээр нь би бичил уурхайн ажилтан Ш.Бат-Эрдэнэ рүү утсаар яриад "Булгын Эх" гэх газар очоод үзээдхээч тэнд ухсан нүх карьер байна гэж байна тэндээс хэдэн машин шороо очоод авчихвал яасан юм бэ гэж хэлэхэд удалгүй над руу утсаар яриад энэ газраас шороо авчихвал болох юм шиг байна гэж хэлэхээр нь би за чи тэгвэл очоод наад газраасаа хэдэн машин шороо очиж аваад зөөвөр хийгээд угаагаад үзээрэй гэж хэлсэн. Тэгээд Ш.Бат-Эрдэнэ экскаватор оо авч очоод тухайн газраас шороо аваад манай уурхайд түрээсээр ажилладаг 2 Хово-г дагуулж очоод зөөвөр хийж байхад сумын цагдаагийн хэлтсийн хүмүүс ирээд үйл ажиллагааг зогсоогоод явлаа гэдгийг хэлсэн. Тэр үед би уурхай дээр байгаагүй Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт 3 сартай нялх хүүхэдтэйгээ гэртээ байсан. Дээрх "Булгын Эх" гэх газар нь манай нөхөрлөлийн үйл ажиллагаа явуулбал зохих зөвшөөрөлтэй газарт хамаарахгүй, сум орон нутгийн тусгай хэрэгцээний газар байгаа юм. Дээрх газар урд нь хөндөгдсөн газар байсан. Би дээрх тээврийн хэрэгслүүдийн улсын дугаар марк зэргийг нь бол мэдэхгүй ээ. Дээрх техникүүдийг манай уурхайн ажилтан Ш.Бат-Эрдэнэ хариуцан ажилладаг байсан. Дээрх түрээсийн техникүүдийг Ш.Бат-Эрдэнэ олж ирсэн. Дээрх техникүүд нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлж манай уурхай дээр ирж ажилласан болно. Тиймээс дээрх техникүүдийн эзэмшигчийг Ш.Бат-Эрдэнэ сайн мэдэж байгаа болно. Манай бичил уурхайд 2 усан буучин, дампны 2 оператор, экскаваторын оператор, тогооч, 2 ковшны оператор гээд 8 хүн байдаг. Тухайн өдөр манай тогооч, мөн Ш.Бат Эрдэнэ, Ховоны 2 оператор, 1 усан буучин нар байсан.

Дээрх 1 экскаватор болон 2 Хово нь Т.Тэмүүжин \РД:УП88112253) гэдэг хүний эзэмшлийн техник хэрэгслүүд байсан юм. Дээрхи техникүүдийг манай "Төглийн Хишиг” нөхөрлөл нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гэрээгээр 3 сарын хугацаатайгаар 1 сарын 40 000 000 дөчин сая төгрөгөөр бодож авсан байсан. Экскаватор нь ..гэсэн улсын дугаартай, харин 2 Хово нь 62-51 ТӨВ, .... улсын дугаартай байсан. Дээрх шийдвэрийг би гаргаж тэнд очиж ажиллахыг ажилчид нартай үүрэг болгосон. Тэр бол миний өөрийн буруутай үйлдэл болно.

Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнгийн надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцлаа. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /1 хх 19, 20/,

Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №1/72 дугаартай шинжээчийн “1.Хэрэг бүртгэлтийн 213400226 дугаартай хэрэгт хамаарах талбайгаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээний нийт дун нь 469 228 төгрөг болж байна. Тухайн газар нь урьд өмнө эвдэгдсэн газар байсан байна. 2.Тухайн газар нь Орон нутгийн тусгай хэрэгцээний газарт хамаарч байна. 3.Эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх ажлын зардал нь 635 392 төгрөг болж байна. 4.Тухайн газарт 2021 оны 8 сарын 13-ны шөнө иргэн Б.С  ахлагчтай "Төгөлийн Хишиг" нөхөрлөл үйл ажиллагаа явуулахаас өмнө буюу 2021 оны 7 сарын 11-ний өдрийн байдлаар эвдэгдсэн газар байсан байна. 5.Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно.” дүгнэлт /хх 75-97/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн №07/269 дугаартай шинжээчийн “Монгол улсын иргэн Б.С гийн хууль бусаар ашигт малтмал олборлох үедээ ашигласан гэх ..улсын дугаартай Hyundai Robex300 LC9S, ....улсын дугаартай Sinotruck, ....улсын дугаартай Sinotruck маркийн тээврийн хэрэгслүүдийн зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2021 оны 8 дугаар сарын 13-ны байдлаар 40 799 900 /дөчин сая долоон зуун ерэн есөн мянга есөн зуу/ төгрөг болно" гэх дүгнэлт /2-хх 13-23/,

“Төглийн хишиг” нөхөрлөлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх

Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр, “Төглийн хишиг” нөхөрлөлийн ахлагч Б.С  нарын хооронд 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан “Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээний хуулбарууд /хх 37-49/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-13/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд хохирол учирсан гэж үзэн шүүгдэгч Б.С г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Улсын яллагч хуульд заасны дагуу шүүгдэгчийн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авч хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Б.С д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

   Шүүгдэгч Б.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан мөн  хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4-т заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг  анхааруулах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд экологи-эдийн засгийн хохирлын үнэлгээгээр 1 104 620 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Б.С  нь төлсөн болохыг дурдав.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан З.Энхтүвшингийн эзэмшлийн Hundai Robex 300 LC9S маркийн ..улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 18 200 000 төгрөг, ....улсын дугаартай HOWO SINOTRUCK маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ 12 053 300 төгрөг, 0376 ТТА улсын дугаартай HOWO SINOTRUCK маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ 10 546 000 төгрөгийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв. 

 

Хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 67, 69 дугаартай тогтоолоор /хх 123, 127/ битүүмжилсэн ..улсын дугаартай Hyundai Robex300 LC9S маркийн тээврийн хэрэгсэл, ....улсын дугаартай ХОВО-371 маркийн тээврийн хэрэгслийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч З.Энхтүвшинд буцаан олгож, хяналтын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 67, 69 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болохыг дурдаж, дээрх тээврийн хэрэгсүүдийг эзэмшигч  нарт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2134002260387 дугаартай эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б-н С г тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцусугай.  

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С г 1  /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.С гийн тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С гийн үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан ..улсын дугаартай Hyundai Robex300 LC9S маркийн тээврийн хэрэгслийн үнэ 18 200 000 /арван найман сая хоёр зуун мянга/ төгрөг,

....улсын дугаартай HOWO SINOTRUCK маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ 12 053 300 /арван хоёр сая тавин гурван мянга гурван зуу/ төгрөг,

0376 ТТА улсын дугаартай HOWO SINOTRUCK маркийн тээврийн хэрэгсэлийн үнэ 10 546 000 /арван сая таван зуун дөчин зургаан мянга/ төгрөг,

нийт 40 799 900 /арван таван сая найман зуун арван хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.С гаас гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

7.Эрүүгийн 2134002260387 дугаартай хэрэгт ..улсын дугаартай Hyundai Robex300 LC9S маркийн, ....улсын дугаартай ХОВО-371 маркийн тээврийн хэрэгслүүдийг тус тус битүүмжилсэн хяналтын прокурорын 2021.10.23-ны өдрийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, ..улсын дугаартай Hyundai Robex 300 LC9S маркийн, ....улсын дугаартай HOWO SINOTRUCK маркийн, 0376 ТТА улсын дугаартай HOWO SINOTRUCK маркийн тээврийн хэрэгслүүдийг эзэмшигчид нь буцаан олгосугай.

 

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ