Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/433

 

 

 

 

 

 

 

 

 

   2022           10               31                                                 2022/ШЦТ/433     

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,

Шүүгдэгч Г.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн яллагдагч С овогт Г-н Т өд холбогдох эрүүгийн 2234004350447  дугаартай, 1 хавтаст хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, С овогт Г-н Т , 1992 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс  халх, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ... регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Т  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

               

           Шүүгдэгч Г.Т  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутаг 12-ын толгой гэх газар 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр "Супер бэрс" маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1а, 6, 3.4в, 12.1 дахь заалтыг зөрчсөнөөс онхолдож зорчигч С.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

               

                Энэ нь эрүүгийн 2234004350447  дугаартай хэрэгт авагдсан

 

                Хохирогч С.Б өгсөн: “Би Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Мандалын 8-170в тоотод хүргэн дүүгийн хашаанд эхнэр Цэнгэлжав болон дагавар хүүхдүүдийн хамт амьдардаг. Цэнгэлжав бид хоёр суугаад 4 жил гаран болж байна. 2022 оны 5 сард танил Ганбат гэх хүн 4 даага аваад Төв аймгийн Жаргалант суманд Т  дээр очоод ногоонд гараад өгөөч цалин өгье гэсэн юм. Тэгээд би 4 даагыг нь аваад Төв аймгийн Жаргалант сум руу Т  гэх залуу руу яваад очсон. Би унаснаас хойш болсон асуудлыг мартаж санаад байгаа. Өөр зүйл санахгүй байна. Би тухайн үед ганцаараа 0.5 литрийн архи уусан. Би юунаас болж унаснаа санахгүй байна. Тухайн үед би согтсон байсан. Би мотоциклоос унаад тархины хоёр талд цус хуралт хаарвасан зүүн гарын савхан яс хугарсан, зүүн гарын савхан яс хугарсан, 2 нүд хөхөрсөн одоо биеийн байдал гайгүй, юм мартаж санаад байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 14, 22-23/,

Иргэний нэхэмжлэгч Д.Нэргүйгийн өгсөн: “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гар сан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй" гэж заасан. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр болоод нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулж байгаа тул эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурор эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Иргэн Г.Т  нь Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4-р багийн нутаг 12-ын толгой гэх газар 2022 оны 06 сарын 01-ний өдөр "Супер бэрс" маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож яваад холдож зорчиж явсан А.С.Б ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч А.С.Б  нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс яаралтай тусламж, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 1.180.900 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Т өөс гаргуулж эрүүл мэндийн даатгал"-ын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх 17/,

 Гэрч М.Цэнгэлжавын өгсөн: “Манай нөхөр С.Б  2022 оны 5 сарын дундуур танил болох Ганбатын 4 тооны адууг аваад Төв аймгийн Жаргалант сум руу ногоолохоор авч явсан. Тэнд очоод нэлээн хэд хоносон. Би утсаар ярихад бид хэд адуугаа тэжээгээд байж байна зүгээр зүгээр гэдэг байсан. Тэгтэл нэг өдөр Ганбат манайд орж ирээд С.Б , Т  хоёр мотоциклоос унасан гэнэ гэж надад хэлсэн. Тэгээд чихнээс нь цус гарсан гэнэ гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь наашаа авчирмаар байна гэсэн. Тэгтэл хонуулаад маргааш өглөө нь Т  портер машинтай гэрт авчирсан. С.Б  ирээд шууд ороод л унтаад өгсөн. Юм асуухаар өөдөөс шал буруу юм яриад, мэдэхгүй мэдэхгүй гээд байсан. Тэгээд тэр өдөр би гэмтлийн эмнэлэг авч яваад эмнэлэгт үзүүлсэн. Үзүүлээд эмнэлэг 10 хоног эмчлүүлээд гарсан. Эмч нь энэ хүнд сахиур хэрэгтэй гэхээр нь би 5 хоног сахисан. С.Б  анх ирэхдээ архи уусан согтуу хүн шиг л байсан. Тэгтэл архи уугаагүй байсан. Бие нь дайвсан сонин байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх 25-26/,

Гэрч Ж.Баянмөнхийн өгсөн: “Тухайн Т , С.Б  гэх хүмүүс 2022 оны 5 сард манай суманд адуугаа ногоолохоор гарч ирсэн, зүс танина. Ах дүү хамаатан садны холбоо байхгүй. Би 2022 оны 6 сарын 01-ний өдөр Загдалын бригад орж үхэр ачих гээд Т ийг цуг яваад өгөөч гээд гуйгаад Т  зөвшөөрөөд явах гэтэл С.Б  гэх хүн би энд ганцаараа байж байхаар хамт явъя гээд Т ийн араар сундлаад бид 3 хамт явсан. Тэгээд очоод үхрээ ачиж дуусаад Т , Баагий хоёрыг түрүүлээд явуулсан. Хэсэг хугацааны дараа би араас нь яваад иртэл замд Т , Баагий хоёр мотоциклтой онхолдсон гээд Баагийгийн нүүх халцарсан, газар хэвтээд хурхираад унтаад байсан. Тэгээд 4-р багийн эмчийг дуудаад үзүүлтэл даралт бие нь хэвийн байна, наад хүнээс чинь архи үнэртэж байна. Шаардлагатай бол хот явж үзүүл гээд явсан. Тэгээд Баагийг гэрт нь хүргэж өгөөд унтуулаад үлдээсэн. Тэр өдөр С.Б  гэх хүнээс архи үнэртэж байсан. Т , С.Б  нар зүгээр явж байгаад унасан байх би унтахыг нь хараагүй араас нь ирэхэд л унасан байсан. С.Б аас архи үнэртэж байсан. Унтаж явж байсан байж магадгүй.” гэх мэдүүлэг /хх 29/,

Шүүгдэгч Г.Т ийн өгсөн: “Би Улаанбаатар хот 361-ийн гарам дээр хүний морь тэжээж уядаг юм. 2022 оны 5 сарын 07, 08-ны үед Төв аймгийн Жаргалант сумын Загдал багийн 12-ийн толгой гэх газар луу адуугаа аваад ногоонд гарсан. 361-н гарам дээр морьдоо аваад ногоолохоор манайд ирсэн. 2022 оны 6 сарын 01-ний өдөр морь усалдаг худгийн айлын хүүхдүүдэд бэлэг авах гээд С.Б  ахтай хамт Төв аймгийн Сүмбэр сумын төв рүү миний портер машинтай явсан. Тэгээд дэлгүүр ороод юм аваад байж байтал С.Б  ах араас орж ирээд ахдаа нэг шил архи аваад өгчих гээд байхаар нь нэг 0,5 литрийн хараа нэртэй архи авч өгсөн Дэлгүүрээс юмаа авчаад гэрт ирээд би мотоциклтой адуунд яваад өгсөн. Адуундаа яваад иртэл С.Б  ах архиа уусан байдалтай хоосон шил байж байсан. Тэгээд худгийн айлын ах/Ааяа/ ирээд Загдал ороод хэдэн үхэр ачаад хүрээд ирье гэж гуйхаар нь би хувцсаа өмсөөд явах гэж байтал С.Б  ах би ганцаараа байж байхаар цуг явъя гээд мотоциклийн араар суусан. Худгийн айлын ах бид гурав 2 мотоциклтой яваад Загдалын бригад ороод үхрийг нь шаланзан дээр ачиж өгсөн. Үхэр ачих хооронд С.Б  ах хашаат сүүдэрт суугаад байсан. Дуусаад С.Б  ахыг аваад мотоциклтой гэр лүү явсан. Буцаж явах замдаа гэрийн наахан ирээд бид хоёр мотоциклтой унасан. Тэгээд С.Б  ах босохгүй унаад өгсөн, миний утас цэнэг нь дууссан байсан болохоор худгийн айл руу очиж хүмүүсийг дуудаж ирсэн. Худгийн айлын хүмүүс ирээд эмч дуудсан. Загдалын бригадаас эмч ирээд пульс, даралтыг нь үзээд зүгээр байна хот руу явж үзүүлсэн нь дээр байх шүү гээд яваад өгсөн. Тэгээд С.Б  ах босоод худгийн айлын машинаар гэртээ хүргүүлсэн. Би гэртээ ирээд С.Б  ахын эхнэр лүү утсаар залгаад мотоциклтой уначихлаа гэж хэлсэн. Тэгтэл С.Б  ах нь архи уухаараа унтаад байдаг юм гэхээр нь би тайвшраад бид хэд унтаад өгсөн. Маргааш өглөө нь босоод С.Б  ах бид 361-нийн гарам руу миний машинтай ирээд гэрт нь буулгаж өгсөн. Гэр лүүгээ зүгээр яваад орсон. Би донсолгоо гаргах гэтэл ойчсон. Батбар ах унтсан явж байгаад ойчихдоо намайг татаад унасан байх. Би “А” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй.

Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг /хх 19, 53/,

“Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шинжээчийн 22/135 дугаартай шинжээчийн “1.Супер бэрс маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Г.Т  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а."Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй) мөн дүрмийн 3.1.б. "Тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байна, мөн дүрмийн 3.4.в. "Мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай амсаагүй зорчигч тээвэрлэхгүй байх" мөн дүрмийн 12.1. "Жолооч ...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна." гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Тээврийн хэрэгслийн зорчигч А.С.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1.б. "Мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.Энэхүү дүгнэлтийн 2-р хариултаар хариулсан гэж үзэж байна. 4.Мотоциклийн жолооч Г.Т  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а, б, 3.4.в, 12.1 дэх заалтыг тус тус зөрчсөний улмаас /энэхүү дүгнэлтийн 1-р хариултад тусгагдсан/ уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна” гэх дүгнэлт /хх 40/,

Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 82 дугаартай: “1.С.Б биед баруун чамархай ясны шугаман хугарал, зүүн духны дэлбэнд тархины эдийн няцрал, баруун чамархайн дэлбэнд хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн чамархайд хатуу хальсан доорх цусан хураа, баруун алганы сарвууны хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих олон удаагийн үйлдлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх 35-36/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-6/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 8-9/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Дээрх гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын хуулиар олгогдсон эрхийг хөндөөгүй байх тул эрүүгийн 2234004350447 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж үзэв. 

 

            Иймд шүүгдэгч Г.Т ийг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

   Шүүх шүүгдэгч Г.Т  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Т  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Г.Т өд ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Г.Т өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар тэнсэх саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 6 сарын тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг дурдав.

 

   Хохирол, хор уршиг  бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Г.Т ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Б эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд түүнээс “миний эмчилгээний зардал болон бусад хохирлыг бүгдийг нь төлж барагдуулж өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй” гэх хүсэлтийг мөрдөн байцаалтын шатанд ирүүлсэн байх тул шүүгдэгчийн хохирогчид учирсан хохирлын төлж барагдуулсан гэж үзэв.

 

Төв аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Нэргүйн мөрдөн шалгах ажиллагаанд Иргэний нэхэмжлэгчээр тогтоогдон "Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас хүний эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж,  үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.", Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт "Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй." гэж тус тус заасан. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд төлөгдөхгүй төр болоод нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулж байгаа тул прокурор эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Иргэн Г.Т  нь Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4-р багийн нутаг 12-ын толгой гэх газар 2022 оны 06 сарын 01-ний өдөр "Супер бэрс" маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож яваад холдож зорчиж явсан А.С.Б ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч А.С.Б  нь 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс яаралтай тусламж, 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эрүүл мэндийн даатгалын сангаас 1.180.900 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Т өөс гаргуулж эрүүл мэндийн даатгал"-ын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

 

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн 2234004350447 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт Г-н Т ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Т ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Г.Т ийн тэнссэн 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

  5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

  6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т өд үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т өөс 1 180 600 /нэг сая нэг зуун наян мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд оруулсугай.

 

  9.Эрүүгийн 2234004350447 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ