Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/467

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго , 

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.О,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, шүүгдэгч ____ нарт,

мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ____ холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

                                                                                            

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймагт 2000 оны 7 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт ____

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Архангай аймагт 2000 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын агааржуулалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр  хүүхдийн хамт _______

                                  

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Б  нь 2022 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн төвд байрлах хохирогч В.Мын эзэмшлийн байшинд нэвтрэн  орж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн хөөрөг 1 ширхэг, бага гарын манан хөөрөг 1 ширхэг, Самсунг Галакси Жи-5 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг машин механизм ашиглан хулгайлж, 1.380.000 төгрөгийн,

2022 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Цахиур хорооллын 3-2 тоотод оршин суух ________  гэрт нэвтрэн эд зүйл хулгайлж, 3.238.000 төгрөгийн,

2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Доод мандал” гэх газраас П.Гэндэндамбын монгол гэрт нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлж, 18.919.000 төгрөгийн,

2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг Замын гудамж 102 тоотод оршин суух иргэн Д.Ариунбаярын байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 7 ширхэг мөнгөн аяга, жижиг гарын шүрэн толгойтой хаш хөөрөг, шүрэн ягаан өнгийн хөөрөгний толгой, эмээлийн тоног, хяр, мөнгөн бөгж 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 5.760.000 төгрөгийн,

2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 7-ны өдрийн хооронд Төв аймгийн Лүн сумын Лүн 3 дугаар багийн иргэн Болд-Эрдэнийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, их гарын мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, мөнгөн хүзүүний зүүлт 2 ширхэг, 400.000 төгрөгтэй мөнгөний гахай, бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 2.646.000 төгрөгийн,

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хуучин Баянцогт” гэх газар иргэн _____ нэг тооны үхрийг 2022 оны 9 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө бэлчээрээс машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.200.000 төгрөгийн,

Яллагдагч Б.Б нь Н.Атэй бүлэглэн Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Хөх давааны гудамж 113 тоотод оршин суух иргэн _________ байшинд 2022 оны 4 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, хуйтай хэт хутга, мөнгөн хормойн боолт, эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн ээмэг бөгж, монетон ээмэг бөгж, хазаар, уургийн хув зэрэг 3 ширхэг сур, хазаарны амгай Dell маркийн зөөврийн компьютер, 4 ширхэг хурганы арьсан дотортой дээл, Төрийн банкны виза карт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 14.420.400 төгрөгийн буюу бусдад нийт 47.563.400 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Н.А нь Б.Бтай бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Хөх давааны гудамж 113 тоотод оршин суух иргэн _______ байшинд хууль бусаар нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, хуйтай хэт хутга, мөнгөн хормойн боолт, эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн ээмэг, бөгж, монетон ээмэг, бөгж, хазаар, уургийн хув зэрэг 3 ширхэг сур, хазаарын амгай, Dell маркийн зөөврийн компьютер, 4 ширхэг хурганы арьсан дотортой дээл, Төрийн банкны виза карт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 14.420.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                              

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:   

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байх тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байх тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ. 

 

Эрүүгийн ___ дугаартай хэрэгт хохирогч В.М /1хх-ийн 10-11 дүгээр тал/, гэрч Ж.Отгончимэг /1хх-ийн 15 дугаар тал/, гэрч Б.Б /1хх-ийн 27-28 дугаар тал/, хохирогч Д.Ханджамц /1хх-ийн 60-61 дүгээр тал/, гэрч Б.Б /1хх-ийн 71-72 дугаар тал/, гэрч Ц.Дэлгэрзаяа /1хх-ийн 78-79 дүгээр тал/, гэрч Ж.Амаржаргал /1хх-ийн 82-83 дугаар тал/, хохирогч П.Гэндэндамба /1хх-ийн 115-117 дугаар тал/, гэрч Х.Цэрэнбалжид /1хх-ийн 120-121 дүгээр тал/, гэрч Д.Цэвэлмаа /1хх-ийн 130-131 дүгээр тал/, гэрч Ц.Алтангэрэл /1хх-ийн 165-166 дугаар тал/, Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 006 дугаартай дүгнэлт /1хх-ийн 172-174 дүгээр тал/, гэрч А.Мажаачамба /1хх-ийн 187-188 дугаар тал/, яллагдагч Б.Б /1хх-ийн 245-246 дугаар тал/,  хохирогч Б.А /2хх-ийн 34 дүгээр тал/, гэрч Б.Өнөржаргал /2хх-ийн 38-39 дүгээр тал/, гэрч Б.Мөнгөнцэцэг /2хх-ийн 41-43 дугаар тал/, гэрч Ш.Отгонмаа /2хх-ийн 45-46 дугаар тал/, гэрч Д.Дэлгэрцэцэг /2хх-ийн 48-49 дүгээр тал/, сэжигтэн Н.А  /2хх-ийн 51-54 дүгээр тал/, яллагдагч Н.А /2хх-ийн 60-61 дүгээр тал/, сэжигтэн Б.Б /2хх-ийн 72-75 дугаар тал/, яллагдагч Б.Б /2хх-ийн 81 дүгээр тал/, гэрч С.Номин-Эрдэнэ /2хх-ийн 147 дугаар тал/, гэрч Г.Батбаатар /2хх-ийн 149 дүгээр тал/, хохирогч Н.А /2хх-ийн 177 дугаар тал/, гэрч Д.Ариунболд /2хх-ийн 179-180 дугаар тал/, сэжигтэн Б.Б /2хх-ийн 184-185 дугаар тал/, яллагдагч Б.Б /2хх-ийн 203 дугаар тал/, хохирогч Б.Болд-Эрдэнэ /2хх-ийн 229-230 дугаар тал/, гэрч Ч.Батчулуун /2хх-ийн 231-232 дугаар тал/, гэрч Ч.Батчулуун /2хх-ийн 233-234 дүгээр тал/, яллагдагч Б.Б /3хх-ийн 25-26 дугаар тал/, яллагдагч Н.А /3хх-ийн 36 дугаар тал/, хохирогч Б.Цогтбаатар /3хх-ийн 67 дугаар тал/, сэжигтэн Б.Б /3хх-ийн 70 дугаар тал/, яллагдагч Ш.Батбаатар /3хх-ийн 115 дугаар тал/ нарын мэдүүлгүүд зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Үйл баримт болон гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн төвд байрлах хохирогч В.Мын эзэмшлийн байшинд нэвтрэн  орж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн хөөрөг 1 ширхэг, бага гарын манан хөөрөг 1 ширхэг, Самсунг Галакси Жи-5 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг машин механизм ашиглан хулгайлж, 1.380.000 төгрөгийн,

2022 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн Цахиур хорооллын 3-2 тоотод оршин суух Д.Ханджамцийн гэрт нэвтрэн эд зүйл хулгайлж 3.238.000 төгрөгийн,

2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Доод мандал” гэх газраас П.Гэндэндамбын монгол гэрт нэвтэрч, эд хөрөнгийг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглан хулгайлж 18.919.000 төгрөгийн,

2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Лүн сумын 3 дугаар багийн нутаг Замын гудамж 102 тоотод оршин суух иргэн Д.Ариунбаярын байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 7 ширхэг мөнгөн аяга, жижиг гарын шүрэн толгойтой хаш хөөрөг, шүрэн ягаан өнгийн хөөрөгний толгой, эмээлийн тоног, хяр, мөнгөн бөгж 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 5.760.000 төгрөгийн,

2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс 7-ны өдрийн хооронд Төв аймгийн Лүн сумын Лүн 3 дугаар багийн иргэн Болд-Эрдэнийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 3 ширхэг, их гарын мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, мөнгөн хүзүүний зүүлт 2 ширхэг, 400.000 төгрөгтэй мөнгөний гахай, бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 2.646.000 төгрөгийн,

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Хуучин Баянцогт” гэх газар иргэн Б.Цогтбаатарын нэг тооны үхрийг 2022 оны 9 дүгээр сарын 8-9-нд шилжих шөнө бэлчээрээс машин механизм ашиглан хулгайлж бусдад 1.200.000 төгрөгийн,

Шүүгдэгч Н Б.Б нь Н.Атэй бүлэглэн Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Хөх давааны гудамж 113 тоотод оршин суух иргэн Б.Аийн байшинд 2022 оны 4 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө хууль бусаар нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, хуйтай хэт хутга, мөнгөн хормойн боолт, эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн ээмэг бөгж, монетон ээмэг бөгж, хазаар, уургийн хув зэрэг 3 ширхэг сур, хазаарны амгай Dell маркийн зөөврийн компьютер, 4 ширхэг хурганы арьсан дотортой дээл, Төрийн банкны виза карт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 14.420.400 төгрөгийн буюу бусдад нийт 47.563.400 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.А нь Б.Бтай бүлэглэн 2022 оны 4 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Хөх давааны гудамж 113 тоотод оршин суух иргэн Б.Аийн байшинд хууль бусаар нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга, хуйтай хэт хутга, мөнгөн хормойн боолт, эмэгтэй хүний мөнгөн бүс, мөнгөн ээмэг, бөгж, монетон ээмэг, бөгж, хазаар, уургийн хув зэрэг 3 ширхэг сур, хазаарын амгай, Dell маркийн зөөврийн компьютер, 4 ширхэг хурганы арьсан дотортой дээл, Төрийн банкны виза карт зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 14.420.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч В.Мын өгсөн: “...Манайх Архангай аймгийн Хотонт сум Өндөрсант багт оршин суудаг юм. Тэгээд 2022 оны 3 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед айлд очиж цай уучихаад 21 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн баруун талын цонхны салхивчны торыг авч, салхивч онгорхой цонхны доор алим цувуулж, асгасан байсан. Гэртээ ороход гэрийн эд зүйлийг бусниулсан авдар онгойлгосон байдалтай байсан. Эд зүйлсээ бүртгэхэд Ханийн истекэн дотроос дээр үеийн мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хөөрөг 1 ширхэг, манан хөөрөг жижиг 1 ширхэг, самсунг галакси Ж-5 цагаан өнгийн гар утас 1 ширхэг, хүүхдийн мөнгөн ээмэг, гинж, бөгж хосоороо 1 ширхэг, ээмэг бөгж хийдэг шигтгээтэй хайрцаг зэрэг эд зүйл хулгайд алдсан. Мөнгөн аяга нь хуучны орц ихтэй, мөнгөн хөөрөг нь бага гарын бөөрөндөө алтан шармалтай, мөнгөн толгойтой, мөнгөн халбагатай хөөрөг, манан хөөрөг бор алаг, даваа толгойтой гуулин нуухтай хөөрөг, самсунг галакси Ж-5 гар утас цагаан өнгөтэй. Би алдсан 1 ширхэг мөнгөн хөөргөө 500.000 мянган төгрөгөөр 2014 онд худалдаж авч, одоо 500.000 төгрөгөөр үнэлж байна. Манан хөөргөө 200.000 төгрөгөөр үнэлж байна. Хүүхдийн хос ээмэг, бөгж, гинжийг 150.000 төгрөгөөр, 2019 онд 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 150.000 төгрөгөөр үнэлж байна. Ээмэг бөгжний шигтгээтэй савыг 40.000 төгрөгөөр үнэлж байна. Хуучны 2 үе дамжиж ирсэн дунд гарын мөнгөн аягаа 500.000 төгрөгөөр, Самсунг галакси Ж-5 гар утсаа 200.000 төгрөгөөр 2019 онд худалдаж авч байсан. Нийт алдсан эд зүйлсээ 1.590.000 төгрөгөөр үнэлж байна. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 10-11 дүгээр тал/,

Гэрч Ж.Отгончимэгийн өгсөн: “...Би нөхөр хүүхдийн хамт 2022 оны 3 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед айлд очиж цай уучихаад 21 цагийн үед гэртээ ирэхэд байшингийн баруун талын цонхны салхивчны торыг авч, салхивч онгорхой цонхны доор алим цувуулж асгасан байсан. Гэртээ ороход гэрийн эд зүйлийг бусниулсан авдар онгойлгосон байдалтай байсан. Эд зүйлсээ бүртгэхэд ханын истекэн дотроос дээр үеийн мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн хөөрөг 1 ширхэг, манан хөөрөг жижиг 1 ширхэг, самсунг галакси Ж-5 цагаан өнгийн гар утас 1 ширхэг, хүүхдийн мөнгөн ээмэг, гинж, бөгж хосоороо 1  ширхэг, ээмэг, бөгж хийдэг шигтгээтэй хайрцаг зэрэг эд зүйл хулгайд алдсан. Мөнгөн аяга нь хуучны орц ихтэй, мөнгөн хөөрөг нь бага гарын бөөрөндөө алтан шармалтай, мөнгөн толгойтой, мөнгөн халбагатай хөөрөг, манан хөөрөг бор алаг, даваа толгойтой гуулин нуухтай хөөрөг, самсунг галакси Ж-5 маркийн гар утас цагаан өнгөтэй, тольтой мөнгөн ээмэг, бөгж гинж колонийн хамт,  цагаан өнгийн гялтгар дээрээ бариултай, урдаа түгжээтэй ээмэг бөгжний сав. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 15 дугаар тал/,

 Гэрч Б.Бгийн өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би Архангай аймгийн Хотонт сумын төвд очиж өөрийн гэртээ хоноод маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээсээ 17-18 цагийн орчимд гараад Хотонт сумын Өндөр сант багийн төвд очиж өөрийн сургуулийн найз Пүрэвдорж гэх хүнтэй уулзаад буцаад Архангай аймгийн Хотонт сум орох гэж байсан. Харанхуй болсон хойно оройны 22-23 цагийн орчимд Өндөр сант багийн төвөөс хойд зүгт 200 метр зайд байрлах Шар өнгийн пасадтай 1 давхар байшинтай, байшингийн гадуураа модон хайсан хашаатай айл эзэнгүй байхаар нь унаж явсан машинаа тухайн байшингийн баруун хойд талд нь тавиад байшингийн урд талд байсан хоёр цонхны баруун талын цонхыг нь түлхэж онгойлгоод гэрт нь орсон. Тухайн айлын байшин дотор байсан зурагтын тавиур дээр байсан хоёр ширхэг хөөргийг нь аваад, зурагтын тавиурын шүүгээг онгойлгоод дотроос нь 1 ширхэг мөнгөн аяга авсан, мөн тухайн шүүгээн дотор байсан цагаан өнгийн ээмэг, бөгжний хайрцаг нь дотроос 1 ширхэг нарийхан мөнгөн гинж авсан. Тухайн байшингийн жижиг өрөөн дотор байрлаж байсан авдрыг нь онгойлгож үзээд авах зүйлс байхгүй болохоор нь хаагаагүй орхиод өөрийн орж ирсэн байшингийн жижиг цонхоороо буцаад гарсан. Тэр айлын байшингаас гарч ирээд машиныхаа хажууд зогсоод  хөнгөнөөр бие засаад машиндаа суугаад Архангай аймгийн Хотонт чиглэлтэй явсан. Би Өндөр сант багийн төвөөс Хотонт сум орох замд явж байгаад шар өнгийн нэг давхар байшин эзэнгүй харагдаад байхаар нь дотор нь орж эд зүйлс авсан. Би өөрийн мэдүүлсэн нэг ширхэг нарийхан мөнгөн гинж, хоёр ширхэг хөөрөг, нэг ширхэг мөнгөн аяга авсан, өөр эд зүйлс аваагүй. Цагаан өнгийн жижиг мөнгөн хөөрөг, саарал алаг өнгийн толгойгүй хөөрөг авсан. Ингээд хоёр хөөрөг авсан. Мөнгөн аяга нь хуучин хэрэглэж байсан юм шиг сэвтэй аяга байсан. Нарийхан цагаан өнгийн мөнгөн гинж байсан. Одоо дээрх хоёр ширхэг хөөрөг болон 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн гинж нь байгаа. Би тухайн айлаас дээрх эд зүйлсийг аваад шууд Хотонт сум руу гарсан. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 27-28 дугаар тал/,

Хохирогч Д.Ханджамцын өгсөн: “...Би 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багт гэрээсээ 17 цагийн үед Буйлан багт байх хөдөө гэр лүүгээ явсан. Хөдөө гэртээ харьж 2 хоночхоод хөдөөгөөс 2022 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед Цэнхэр сумын Тамир багийн Цахиур хорооллын 3-2 тоотод байшиндаа ирээд хаалгаа онгойлгоод гэртээ ортол гал тогооны өрөөнд авдар онгорхой, цүнхэнд байсан бичиг баримт коридорт уначихсан байсан. Цаашаа унтлагын өрөөнд ороход чемодан байхгүй, хувцаснуудыг гаргаад гялгар уутанд хийгээд орон дээр тавьчихсан байсан. Авдраа онгойлгоод эд зүйлсээ бүртгээд үзэхэд манай гэрээс хурган дотортой дээл, монетон ээмэг гинж, мөнгөн урт санжгар ээмэг, тирагерц 2 бугуйвч, эрэгтэй хүний ширэн ултай 39-40 размерын монгол гутал, 20 ширхэг шоколад, 3 кг чихэр, хар хөх өнгийн чемодан зэрэг эд зүйлсээ хулгайд алдсан. Манай байшингийн вакум цонхыг хөшиж онгойлгож, нэвтэрч орсон байсан. Тухайн үед хагас өдөр буюу 03 дугаар сарын 26-ны өдөр манай төрсөн дүү Пүрэвжал манай байшинд ирж мах хийхэд байшинд хулгай ороогүй зүгээр байсан. Хурган дотортой дээл шинэ 1.200.000, монетон ээмэг, гинжний ком/гинж нь колонтой /800.000, мөнгөн урт санжгар ээмэг 240.000, тирагерц 2 бугуйвч 1 гинжтэй, нийлүүлээд 100.000 төгрөгөөр худалдан авч байсан. Эмэгтэй хүний ширэн ултай 39-40 размерын монгол гутал 2 жилийн өмнө 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 700.000, 20 ширхэг шоколад 40.000, 3 кг чихэр 33000, хар хөх өнгийн чемодан 55000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрт тухайн үед хүн байгаагүй. Зүүн талын хашаанд айлгүй. Манай хажуугийн айлын залуу Булгаа, Шоовдор нар намайг хөдөө явсныг мэдэж байгаа. Өөр хүн намайг хөдөө явсныг сайн мэдэхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 60-61 дүгээр тал/,

Гэрч Б.Бгийн өгсөн: “2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд би Архангай аймгийн төвөөс Улаанбаатар хот орохоор өөрийн нэр дээр байдаг 41-77 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслээр ганцаараа замд явж байгаад дэлгүүрээс ундаа авч уухаар Архангай аймгийн Цэнхэр сумын төв орсон. Гэтэл Цэнхэр сумын төвд байдаг цагаан өнгийн усны худгийн хажуу талд байдаг гудамжны ертөнцийн зүгээрээ зүүн талын айл нь эзэнгүй харагдахаар нь хашаанд нь орсон. Тэр айлын хашаа нь цагаан өнгийн гөлмөн төмрөөр хийгдсэн хашааны хаалгатай байсан. Харин байшин нь цагаан өнгийн нэг давхар байшин байсан. Би 22-23 цагийн орчимд тухайн байшингийн зүүн талын цонхоор нь ороод байшин дотор байсан шүүгээнээс хурган дотортой үстэй дээл байхаар нь авсан, цаана нь тольтой шүүгээний доороос монгол хийцийн гутал байхаар нь авсан, тэгээд тухайн монгол гутал, дээл хоёрыг нөгөө өрөөнд нь байсан хар хөх өнгийн дөрвөлжин хэлбэртэй олон цахилгаантай цүнх нь дотор хийсэн. Тухайн хар хөх өнгийн цүнх нь дотор байсан хувцас эд зүйлсийг гаргаж орхиод оронд нь дээл, монгол гутал хоёроо хийсэн юм. Цүнхэнд хийсэн эд зүйлсээ аваад тэр айлын байшингаас гараад машиндаа суугаад хар хөх цүнхний цахилгаантай жижиг тасалгааг нь нээгээд үзтэл дотроос нь урт хэлбэртэй мөнгөн гинж, мөнгөн кулоньтой зүүлт, монетан ээмэг, кулонтой гинж зэрэг эд зүйлс гарч ирэхээр нь дээрх эд зүйлстэй хамт бүгдийг нь аваад Улаанбаатар хот орохоор яваад тухайн шөнөдөө Улаанбаатар орсон. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний зээлээр авсан тээврийн хэрэгсэл байгаа юм. Одоо банк бусын нэр дээр байдаг. Би Цэнхэр сумын төвөөс ундаа авах зорилгоор хүнсний дэлгүүр хайж явж байгаад тэр айлыг эзэнгүй байна гэдгийг нь анзаараад гэрт нь орсон. Би өөрийн мэдүүлсэн нэг ширхэг үстэй дээл, 1 ширхэг монгол гутал, мөнгөн ээмэг, зүүлтний хослол, монетон ээмэг, зүүлтний хослол зэрэг эд зүйлсийг авсан. Өөр эд зүйлс аваагүй. Бор өнгийн торгон материалтай, дугуй хэлбэртэй, улаан эрээн хээтэй хурган дотортой, эмэгтэй хүний дээл байсан. Монгол гутал нь бор өнгийн гутал дээрээ хээ угалзгүй, оймс нь дээрээ ногоон өнгийн хээтэй гутал байсан. Монетон ээмэг, зүүлт нь гурвалжин хэлбэртэй ээмэг, зүүлт байсан. Одоо дээрх эд зүйлс байгаа. Би тухайн айлаас өөр ямар нэгэн эд зүйлс аваагүй. Би тухайн айлаас дээрх эд зүйлсийг аваад шууд Хотонт сум руу гарсан. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 71-72 дугаар тал/,

Гэрч Ц.Дэлгэрзаяагийн өгсөн: “2022 оны 3 дугаар сарын 27-нд Ханджамц хөдөөгөөс ирээд гэртээ очсоноо манайд хулгай орчихсон байна. Миний дээл, монетон ээмэг, гинж, мөнгөн ээмэг, монгол гутал зэрэг эд зүйл алга болсон байна гэж байсан. Би алдагдсан гэх эд зүйлсийг өмнө нь харж байсан. Дээл нь энэ жил шинээр хийлгэсэн дээл байгаа. Ханджамц өмнө нь өмсөж, зүүж хэрэглэж байхад нь харж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 78-79 дүгээр тал/, Гэрч Ж.Амаржаргалын өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 30-нд Ханджамц эгч манайд ирээд 03 дугаар сарын 27-нд намайг хөдөө байх хооронд манай гэрт хулгай ороод дээл, ээмэг, гинж, гутал зэрэг эд зүйл аваад явчихсан байна гэж хэлж байсан. Би алдагдсан гэх эд зүйлсийг өмнө нь харж байсан. Ханджамц эгчийг өмсөж, зүүж хэрэглэж байхад нь харж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 82-83 дугаар тал/,

Хохирогч П.Гэндэндамбын өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хотонт сум Бургалтай баг Доод мандал гэх газар гэртэй байж байгаад 11 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын төв эхнэр Х.Цэрэнбалжидын хамт очоод 17 цагийн үед буцаад Хотонт сум Бургалтай Доод мандал гэх газар гэртээ иртэл манай гэрийн хаалга нь цоож эвдэлж онгойлгоод буцаагаад хаасан байхаар нь гэрийн хаалгаа онгойлгоод гэртээ ортол хойморт байдаг модон авдар ухсан, гэрийн хоёр орыг бас ухаж төнхжүүлсэн байхаар нь Цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгөөд гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзтэл хойморт байсан модон авдраас эрэгтэй хүний минжин малгай 1 ширхэг, хурган дотортой эрэгтэй хүний дээл 2 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг, халтар манан дунд гарын даваа толгойтой хөөрөг 1 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг, бөгж, бугуйвч гинж тус бүр 1 ширхэг, нанжин гахай шар өнгийн гөлөм 1 ширхэг, эмэгтэй хүний бугуйн цаг 3 ширхэг, калаб элдэ тамхи 8 ширхэг хайрцагтай, булган лоузан малгай 1 ширхэг, эмээлийн мөнгөн даруулга 4 ширхэг тус тус алга болсон байсан. Би Өвөрхангай аймгийн Хархорин сум явах талаараа ямар нэгэн хүнд хэлээгүй, эхнэр Х.Цэрэнбалжидын хамт хоёулаа гэрээ эзгүй цоожилж орхиод явсан. Би минжин малгай 1 ширхэг аваад 1 жил хэрэглэсэн 5.000.000 төгрөг, хурган дотортой эрэгтэй хүний дээл 2 ширхэг шинэ дээл 2 жил болж байгаа 2.400.000 төгрөг, эмэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг шинэ дээл 2 жил болж байгаа, 1.000.000 төгрөг, халтар манан дунд гарын даваа толгойтой хөөрөг 1 ширхэг 2000 онд 2 морь 5 хониор худалдаж авч байсан. 3.000.000 төгрөг, эмэгтэй хүний монетан ээмэг, бөгж, бугуйвч гинж хос 1 ширхэг манай дүү Батбаяр 2021 оны 09 дүгээр сард авч өгсөн 1.000.000 төгрөг, нанжин гахай шар өнгийн гөлөм 1 ширхэг гурван үе удам дамжиж ирсэн 5.000.000 төгрөг, эмэгтэй хүний бугуйн цаг 3 ширхэг нийт 200.000 төгрөг, калаб элдэ тамхи 8 ширхэг хайрцагтай тус бүр 3000 төгрөг, нийт 24000 төгрөг, булган лоузан малгай 1 ширхэг 2019 онд худалдаж авч байсан 300.000 төгрөг, эмээлийн мөнгөн даруулга 4 ширхэг дунд үеийн манай аав Пүрэвжаваас өвлөгдөж ирсэн юм. Манай ойр хавьд айл саахал хөрш айл байхгүй. Ганц гэрээр өвөлжиж байгаа юм. Манай гэрийн гадаа хүн ирээд явахад ямар ч айл хүнд харагдахааргүй байдаг юм. Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явахад Мэргэний Баянмөнх гэж айлын хажуугаар гарна. Харин Өгий-Нуур сум руу Т.Төмөрчөдөр, Хотонт сум руу явахад айл тааралдахгүй. Би Хадаагийн Балтаг, Балжиннямын Цэеэ, Төмөрийн Цолмон, Гантулгын Ихтулга нарыг сэжиглэж байна. Хадаагийн Балтаг, Балжиннямын Цэеэ, Төмөрийн Цолмон, Гантулгын Ихтулга нар энд тэнд хэрэг төвөг хийгээд байна гэж дуулдаад байдаг болохоор сэжиглэж байна. Миний ярьсан бүхэн үнэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 115-117 дугаар тал/,

Гэрч Х.Цэрэнбалжидын өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хотонт сум Бургалтай баг Доод мандал гэх газар гэртээ байж байгаад 11 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын төв нөхөр Пүрэвжавын Гэндэндамбын хамт очоод 17 цагийн үед буцаад Хотонт сум Бургалтай Доод мандал гэх газар гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоож эвдэлж онгойлгоод буцаагаад хаасан байхаар нь гэрийн хаалгаа онгойлгоод нөхрийн хамт гэртээ ортол хойморт байдаг модон авдар ухсан, гэрийн хоёр орыг бас ухаж төнхжүүлсэн байхаар нь Цагдаагийн газар хандаж дуудлага өгөөд гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзтэл хойморт байсан модон авдарнаас эрэгтэй хүний минжин малгай 1 ширхэг, хурган дотортой эрэгтэй хүний дээл 2 ширхэг, эмэгтэй хүний хурган дотортой дээл 1  ширхэг, халтар манан дунд гарын даваа толгойтой хөөрөг 1 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг, бөгж, бугуйвч гинж тус бүр 1 ширхэг, нанжин гахай шар өнгийн гөлөм 1 ширхэг, эмэгтэй хүний бугуйн цаг 3 ширхэг, калаб элдэ тамхи 8 ширхэг хайрцагтай, булган лоузан малгай 1 ширхэг, эмээлийн мөнгөн даруулга 4 ширхэг тус тус алга болсон байсан. Би Өвөрхангай аймгийн Хархорин сум явах талаараа ямар нэгэн хүнд хэлээгүй. Нөхөр П.Гэндэндамбын хамт хоёулаа явсан. Манай ойр хавьд айл саахал хөрш айл байхгүй. Ганц гэрээр өвөлжиж байгаа юм. Манай гэрийн гадаа хүн ирээд явахад ямар ч айл хүнд харагдахааргүй байдаг юм. Өвөрхангай аймгийн Хархорин сум руу явахад Мэргэний Баянмөнх гэж айлын хажуугаар гарна. Харин Өгий-Нуур сум руу Т.Төмөрчөдөр, Хотонт сум руу явахад айл тааралдахгүй. Би Хадаагийн Балтаг, Балжиннямын Цэеэ, Төмөрийн Цолмон, Гантулгын Ихтулга нар энд тэнд хэрэг төвөг хийгээд байна гэж дуулдаад байдаг болохоор сэжиглэж байна. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 120-121 дүгээр тал/,

Гэрч Д.Цэвэлмаагийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Петровис шатахуун түгээх станцад би ажиллаж байсан. Манай байгууллага нийт надтай нийлээд гурван ажилтантай учир би нэг ээлжинд нь ажилладаг юм. Намайг 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ажиллаж байхад Э.Чойсүрэндорж шатахуун түлш аваагүй. Харин тухайн өдөр намайг ажиллаж байхад Э.Чойсүрэндорж өчигдөр 12 дугаар сарын 01-ний өдөр шатахуун авахдаа картаа орхичхоод явцан юм шиг байна гээд 12 дугаар сарын 02-ны өдрийн 11-ээс 12 цагийн үед ирж асуухаар нь би өчигдөр гарч байсан түгээгч Алтангэрэлтэй өөрийн гар утаснаас залгаж яриулж өгтөл картаа орхиогүй юм байна гээд явсан. Би цуг явсан хүнийг бол анзаараагүй. Харин Э.Чойсүрэндорж өөрийн байнга унадаг Приүс-20 маркийн 50-76 УНҮ улсын дугаартай машинтайгаа ирсэн. Карт асуухдаа Э.Чойсүрэндорж ганцаараа машинаасаа бууж ирсэн учир цуг хүнтэй явсан үгүйг мэдэхгүй байна. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 130-131 тал/,

Гэрч Ц.Алтангэрэлийн өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр болон 02-ны өдөр Петровис шатахуун түгээх станцад би түгээгчээр ажиллаж байсан. Намайг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийн хооронд
Петровис шатахуун түгээх станцад 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаад 12 сарын 02-ны өдрийн өглөө ээлж хүлээлцэхээс өмнө 09 цагийн үед Эрдэнэбаатарын Чойсүрэндорж машины бензин дууслаа гэж ирээд Боргио пивоны саванд 2 литр бензин аваад удалгүй өөрийнхөө хөх өнгийн приүс-20 маркийн машинтай Алтангэрэлийн Мажаачамбын хамт ирээд өмнө Боргио пивоны саванд авсан бензинтэйгээ нийлүүлээд 35000 төгрөгөнд карт уншуулаад машиндаа бензин хийлгээд явсан. Харин ээлж буусан хойно 12 цагийн үед ээлж хүлээж аваад ажиллаж байсан эрхлэгч Д.Цэвэлмаагийн утсаар над руу Эрдэнэбаатарын Чойсүрэндорж залгаад бензин авахдаа картаа үлдээсэн юм шиг байна гэхээр нь би картыг чинь буцааж өгсөн гэж хэлээд утсаа салгасан. Э.Чойсүрэндорж өөрийн байнга унадаг Приүс-20 маркийн хөх өнгийн машинтайгаа ирсэн. Харин машинд нь Алтангэрэлийн Мажаачамба сууж байсан. Тухайн үед машинд Алтангэрэлийн Мажаачамба сууж байсан. Өөр хүн байгаагүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 165-166 тал/,

Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 006 дугаартай: “...1.2. Хэргийн газраас бэхжүүлсэн “1, 2, 5, 10” дугаартай 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. “3, 4, 6, 7, 8, 9, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19” дугаартай гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. 3. Шинжилгээнд тэнцсэн “2” дугаартай Өгөөж нэртэй нарийн боовны уутнаас бэхжүүлж авсан гарын мөр нь хохирогч Х.Цэрэнбалжидын зүүн гарын дунд хурууны дардастай, “5” дугаартай Хөргөгчин дотор байх Мөөхий нэртэй нарийн боовны уутнаас бэхжүүлж авсан гарын мөр нь хохирогч Х.Цэрэнбалжидын зүүн гарын дунд хурууны дардастай, “10” дугаартай “TUNDRA” нэртэй 1 литрийн архины шилнээс бэхжүүлж авсан гарын мөр нь хохирогч Х.Цэрэнбалжидын баруун гарын дунд хурууны дардастай тохирч байна” гэх дүгнэлт /1хх-ийн 172-174 дүгээр тал/,

Гэрч А.Мажаачамбын өгсөн: “...Би Пүрэвжавын Гэндэндамба, Хишигтийн Цэрэнбалжид гэх хүмүүсийг танина. Манай бүрлэгч аав Алтангэрэлийн хуурай дүү нар байгаа юм. Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хотонт сумын Төв орчхоод орой 16-с 17-с цагийн Хотонт сум Бургалтай багийн богч гэх газар гэртэй иртэл манайд П.Гэндэндамба, Х.Цэрэнбалжид, манай төрсөн Дончонбо нар Өвөрхангай аймгийн Хархорин сумаас өвс ачаад ирсэн байсан. Намайг гэртээ ирээд удаагүй байтал манайд үлдээсэн байсан мотоциклио П.Гэндэндамба унаад эхнэр Цэрэнбалжидаа сундлаад гэр лүүгээ яваад удалгүй манай ээж Осоргаравын 96119855 дугаар луу залгаад манайд хулгай орсон байна гэж ярьсан учир Гэндэндамба ахынд хулгай орсон талаар мэдсэн. Надад Өвөрхангай аймгийн Хархорин сум явах үедээ надад малаа харж байгаараа гэж хэлсэн. Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр П.Гэндэндамба ахын гэрт нь бол очоогүй. Харин манай гэрийн зүүн талын Гурван овоот гэх уулан дээрээс Гэндэндамба ахынх харагддаг учир тэр уулан дээрээс дурандаж, хонийг нь харахад хонь гэрийнхээ удруу тал руу харагдаж байсан. Би Гэндэндамба ахын гэр лүү бол дурандаж хараагүй. Би 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 13 цагийн үед Хотонт сумын төв рүү ганцаараа өөрийн эзэмшлийн мотоцикльтой цахим бугуйвчаа сүлжээ оруулах гээд явж ороод Хотонт сумын Соёлын төвийн ард байх Болд гэх айлын гадаа Чойсүрэндоржийн машин байхаар нь очоод Чойсүрэндоржтой уулзаад Болд ахынд нэг хонь төхөөрч өгчхөөд 16 цаг хүртэл Болд ахынд байж байгаад шууд Хотонт сумын Бургалтай баг гэр лүүгээ шууд харьсан. Өөр хүнтэй уулзаагүй. Би Гэндэндамба гэх хүн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум явсан талаар хүнд хэлээгүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Надад өөр нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 187-188 дугаар тал/,

Яллагдагч Б.Бгийн өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 34-99 УНБ улсын дугаартай Приус-20 маркийн  тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Улаанбаатар хотоос гараад Төв аймгийн Лүн сумын төвийн баруун урд талд машинаа тавиад хойшоо алхаад МТ шатахуун түгээх газрын хажуугаар гараад хойшоо яваад улаан хүрэн банзан хашаатай шар дүнзэн байшинтай айл гэрэлгүй байхаар нь хашааны баруун талаар нь давж ороод байшингийн баруун талын цонхыг нь түлхэн орж зурагтны баруун талын тавиур дээрээс том жижигтэй нийлээд 6 ширхэг мөнгөн аяга, зурагтны зүүн талын шкаб дотроос 30000 төгрөг бэлнээр, зурагтны баруун талын шкабнаас 2 монетон бөгж, 1 цагаан толгойгүй, дан хөөрөг, зурагтны зүүн талын тавиур дээрээс мөнгөний гахай, унтлагын өрөөний шкабны тавиур дээрээс хар хайрцагтай эд зүйлс аваад, орсон цонхоороо буцаж гараад баруун талын хашаан дээгүүр даваад цаашаа гүйж байхад урдаас машины гэрэл тусаад гартаа барьсан байсан мөнгө хадгалдаг гахай, унтлагын өрөөнөөс авсан хар өнгөтэй хайрцаг хоёрыг унагаагаад буцааж авч чадахгүй цааш гүйгээд уулын урд энгэрт байх нэг айлд орж бас эд зүйл хулгайлсан. Би 6 ширхэг мөнгөн аягыг Хархорин захын ойролцоо нэг танихгүй хүнд 980.000 төгрөгөөр худалдсан. Тэр мөнгөн аягануудыг зарсан хүнээ буцаж олохгүй байгаа. Харин 2 монетон бөгж, 1 ширхэг цагаан хөөрөг зэргийг буцаан өгсөн. Тухайн айлаас авч гарсан хар хайрцгийг хальт онгойлгож харахад гинж, үсний хавчаар зэрэг юмнууд байх шиг байсан. Сайн тогтож хараагүй. Миний бие 2000 онд Архангай аймгийн Хотонт суманд 5 хүүхэдтэй айлын 4 дэх хүүхэд нь болж төрсөн. Дээрээ 2 эгч, 1 ахтай, 1 дүүтэй. Бага насаа Архангай аймгийн Хотонт суманд ээж, аавын гар дээр мал маллаж өссөн. Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуульд 2006 оноос 2014 оны хооронд суралцаж, 9 дүгээр анги төгссөн. 12 настайгаасаа 18 нас хүртлээ айлд хурдан морь унадаг байсан. Зайны сургалтаар 2018 онд 12 дугаар анги төгсөж Бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан. 2021 оны 6 дугаар сард Баярмагнай ахынд Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо 205 дугаар байр 37 тоотод ирж ах болон түүний эхнэр хүүхдийн хамт амьдарч байгаа. Япон улс руу явах зорилгоор хэлний сургалтад сууж байгаа. Намайг хэрэгт холбогдсоныг миний ойр дотнын өөр хүн мэдэхгүй болохоор би найз, нөхөд, ах дүү нараараа өөрийнхөө хувийн байдлын талаар гэрчээр мэдүүлэг өгүүлмээргүй байна. Би өмнө гэмт хэрэг захиргааны зөрчилд холбогдож байгаагүй болно. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 245-246 дугаар тал/,

Хохирогч Б.Аийн өгсөн: “...Би Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Хөх давааны гудамж 113 тоотод оршин суудаг. Лүн суманд хувиараа мал маллаж амьдардаг хүн байгаа юм. 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 9-ний шилжих шөнө манай Лүн сумын төвд байрлах 113 тоотод байдаг байшинд маань 00-ийн өрөөний жижиг цонхоор хулгай орж эд зүйл алдагдсан байсан. Тухайн үед манай гэр эзэнгүй байсан юм. Манай гэрээс босоо хоёр морины дүрстэй мөнгөн хормойн боолт 1 ширхэг, үндсэн хул 1 ширхэг, том мөнгөн хул 1 ширхэг, мөнгөн аяга 4 ширхэг, эмэгтэй мөнгөн бүс 1 ширхэг, монетын ээмэг кулоны хослол 1 ширхэг, том монетын гүчи гэсэн бичигтэй бөгж 1 ширхэг, хуримын хос монетын бөгж эрэгтэй, эмэгтэй 1 хос, хятад шаазан хүүхдийн хөөрөг 1 ширхэг, мөнгөн тоногтой хуйтай хутга 1 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, хоролтой мөнгөн ээмэг 1 ширхэг, мөнгөн суурьтай эмэгтэй хүний үсний сувдан даруулга 1 ширхэг, цэцэгтэй жижиг монетын ээмэг 1 ширхэг , хуучны Орос сейфний түлхүүр 1 ширхэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Одоогоор надад сэжиглэж байгаа  хүн байхгүй байна. Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулж, гэмт этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2 хх-ийн 34 дүгээр тал/,

Гэрч Б.Өнөржаргалын өгсөн: “...Би Төв аймгийн Лүн сумын 3 дугаар баг Хөх давааны гудамжны 113 тоотод оршин суудаг. Мөн хөдөө манай мал байдаг юм. 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 21 цагийн үед би хөдөө гэр лүүгээ явахаар гэрээсээ гарсан. Тэгээд хөдөө гэртээ очиж хоночхоод маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 9-ний орой 20 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн зүүн талын 00-ын өрөөний жижиг цонх онгорхой, гадна талын төмөр нь онгорхой байсан. Тэгээд хулгай орсон байна гэж мэдээд цагдаад мэдэгдсэн. Манай мөнгөн аяга 4 ширхэг, том мөнгөн аяга 1 ширхэг, мөн мөнгөн ээмэг, монетон ээмэг хослол кулонтой, аяга, бөгж байсан. Мөн мөнгөн хормойн боолт, сейфний түлхүүр, эмэгтэй мөнгөн бүс, хуримын хос монетон бөгж, 1 ширхэг монетон гучи гэсэн бөгж, хул хазаар, хутга, мөнгөн суурьтай сувдан даруулга, монетон ээмэг зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Маргааш нь Цагдаагийн үзлэгийн дараа эд зүйлээ дахин сайтар бүртгэхэд Dell маркийн нөтбүк, банкны төрийн банкны карт зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Ойрын өдрүүдэд ер нь байнгын л хүнтэй байдаг. Голдуу хагас, бүтэн сайнд хөдөө явчихдаг байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 38-39 дүгээр тал/,

Гэрч Б.Мөнгөнцэцэгийн өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 13 цаг 50 минут орчимд намхавтар залуу орж ирээд мөнгө авах уу гэж асуугаад, ланг нь хэдээр авах вэ гэж асуусан. Тэгсэн чи хүүхэд биш үү гээд утаснаасаа өөрийнхөө зурагтай иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх харуулсан чинь 2002 оны залуу байсан. Нэр нь Отгон гэсэн үг орсон нэр байсан. Тэгээд тэр залуу хазаарын эвдэлсэн мөнгө, 1 ширхэг мөнгөн аяганы мөнгийг нь нэлээн эвдэлсэн байртай байсан. Граммлаад 968.200 төгрөг нөгөө залуугийн Хаан банкны 5131434727 Отгонтулга гэсэн данс руу 5006718203 гэсэн данс руу нь шилжүүлж өгсөн. Тухайн мөнгө нь нийт цагаан мөнгө нь 259.200 төгрөг буюу 108 грамм болсон, 709.000 төгрөг нь хар мөнгө болсон. Хар мөнгө нь 9 лан 4 цэн буюу 354 грамм болсон. Чи аав, ээж залгаад өг гээд асуусан чинь нэг эрэгтэй хүн рүү залгаад агаа аав, ээжийн хазаар аяганы мөнгө 968.200  төгрөг болсон өгөх үү гээд асуугаад байхаар  нь өөрийнх нь юм байна гэж бодсон. Би мөнгөн эдлэл зарсан хүнийг таньж мэдэхгүй. Эхлээд би хүүхэд гэж бодоод цагдаа дуудах гэсэн иргэний үнэмлэхээ харуулаад агаа руугаа гээд хүн рүү залгаад айлын хүүхдийн хэлмэгдүүлээд бариад өгчих байх гэж санаа зовоод барьж өгөөгүй. Би алт, мөнгөний чиглэлээр 25 жил болж байна. Тэр залуу надад өмнө юм зарж байгаагүй. Би монетыг грамм нь 95-100 мянган төгрөгөөр авдаг. Зарим нь дансаар, зарим нь бэлнээр авъя гээд байдаг. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн гомдол, мэдээллийг хуулийн дагуу үнэн, зөв шийдвэрлэж өгнө үү. Миний хохирлыг барагдуулж өгнө үү. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 41-43 дугаар тал/,

Гэрч Ш.Отгонмаагийн өгсөн: “Би 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 13 цагийн  үед монет өгнө гээд туранхай залуу ирсэн. Тэгээд над дээр 10 грамм монетон бөгж авах уу гэсэн, авна гээд үзэж харахад хос хуримын бөгж байсан. Тэгээд 900.000 төгрөг өөрийнхөө хүүхэд Ариунтунгалагийн 5174107915 гэсэн дансаар тэр дор  нь шилжүүлж, тэр залуугийн Хаан банкны данс руу нь шилжүүлсэн. Би монетан эдлэл зарсан хүнийг таньж мэдэхгүй. Тухайн залуу миний хуримын бөгж байгаа юм гэж хэлээд манай эхнэр манай машинд сууж байгаа гэж хэлсэн. Би алт, мөнгөний лангуун дээр суугаад 3 жил болж байна. Тухайн өмнө эд зүйл надад өгч байгаагүй. Би мөнгөн эдлэл худалдан авдаг. Хар мөнгөн лан нь 75.000 төгрөг, цагаан мөнгөн лан нь 85.000 төгрөгөөр авдаг. Заримдаа бэлэн, заримдаа дансаар авч өгдөг. 900.000  төгрөгөөр монетан бөгж авсан. Тэр мөнгөө нэхэмжилж байна. 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр надаас өөр хүнд эд зүйл зарсан талаар мэдэхгүй байна. Тухайн гомдол, мэдээллийг хуулийн дагуу үнэн, зөв шийдвэрлэж өгнө үү. Миний хохирлыг барагдуулж өгнө үү. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 45-46 дугаар тал/,

Гэрч Д.Дэлгэрцэцэгийн өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 14 цагийн үед байх намайг ажил дээрээ байж  байхад намхан туранхай 20 гаран настай эмэгтэй хүүхэд ирээд та монет хэдээр авч байна гэж асуусан. Би авч байгаа 90-100 мянган төгрөгийн хооронд авч байна гэж хэлэхэд тэгвэл би танд монет өгье та ав гэж хэлсэн. Тэгээд миний лангуун дээр Солонгос улсад үйлдвэрлэгдсэн G үсэгтэй 8.4 гр эмэгтэй хүний бөгж, Монгол Улсад үйлдвэрлэгдсэн цэцгэн хэлбэртэй ягаан шигтгээтэй хос ээмэг 4.5 гр, эрэгтэй хүний хуримын бөгж эвдэрхий алган дээрээ сэтэрцэн 4.1 гр бөгж байсан. Тэгээд нийт жин 17 гр болсон. Би 95 мянган төгрөгөөр бодож, 1 сая 615 мянган төгрөгийг бэлнээр өгсөн. Би энэ зарж байгаа зүйл чиний эдлэл мөн үү гэж асуухад надад мөнгөний хэрэг гараад байна манай нөхрийн бөгж, мөн манай ээжийн бөгж, ээмэг нь минийх юм гэж хэлээд аваад гараад явсан. Надаас мөнгөө авахдаа утсаар уг эмэгтэй хүн нь яриад 1 сая 615 мянган төгрөг боллоо яах юм гэж асууж байсан. Тэгээд надад зарахаар болсон. Монет эдлэл зарсан хүнийг таньж мэдэхгүй. Би сэжиг бүхий зүйл анзаараагүй. Надад зарсан бүсгүй мөнгөний хэрэг байна та авах уу гэж орж ирсэн. Мөн надад зарахдаа утсаар нөхөртэйгөө яриад байхаар  нь би итгэж авсан юм. Би хатуу эдлэл авч зараад 20 жил болж байна. Уг хүн нь надад алт, мөнгөн эдлэл зарж байгаагүй. Би анх удаа харж байна. Надад мөнгөн эдлэл зараагүй. Би мөнгөн эдлэл худалдан авдаг. Нэг ланг нь 75-90 мянган төгрөгөөр авдаг. Би дансаар өгдөггүй. Би ашиглаж чаддаггүй юм. Би бэлнээр өгдөг. Надад учирсан хохирлыг минь барагдуулбал надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би тухайн өдөр өөр хатуу эдлэл худалдаж авсан зүйл байхгүй. Надаас өөр манай ажил дээр хатуу эдлэл авдаг 12 хүн байдаг. Тухайн гомдол, мэдээллийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний хохирлыг барагдуулж өгнө үү. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 48-49 дүгээр тал/,

Сэжигтэн Н.Аийн өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн ойролцоо “өдрийг нь сайн санахгүй байна” Архангай аймаг Хотонт сумын нутаг Хөөвөр багт хадам аавынхаа гэрт байж байхад манай найз Баяржавхлан над руу утсаар яриад “Хотоос гарч байна” гээд би өөрийн Приус-20 маркийн 16-76 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Хотонт сумын төвд Баяржавхланг тосож аваад явж байхад Баяржавхлан замын зардал, бензины мөнгө хэрэгтэй гээд бид хоёр Хотонт сумын Улаанчулуу багийн Давааны өвөр гэх газраас бэлчээрт байсан хониноос 11-с 12 цагийн үед 2 хонь хулгайлж аваад Өвөрхангай аймгийн Хархорин суманд байдаг махны зах дээр очоод нэг худалдагчид 230.000 төгрөгөөр хоёр хонины махаа зараад мөнгөө Баяржавхлан бид хоёр хувааж авсан. Дараа нь 2021 оны 10 сарын сүүл үеэр Улаанбаатар хотод байж байгаад би Баяржавхлан руу утсаар яриад мөнгөний хэрэг гарчихлаа хоёулаа баруун зүг рүү хөдөө яваад мал хийгээд ирье гэж хэлээд уулзаад миний Приус-20 маркийн 16-76 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос гараад баруун чиглэлд явж байгаад Төв аймгийн Баянхангай сумын төвөөс баруун хойшоо 10 гаран км зайд явж байгаад хариулгагүй бэлчээрт байсан хонь ямаанаас 12 цагаас 13 цагийн хооронд 1 эр ямаа, 1 сувиа ямаа нядалж хийгээд гэдсийг нь үлдээгээд мах, арьсыг нь ачаад Улаанбаатар хот руу ороод Оргил супермаркетаас ертөнцийн зүгээр баруун талд мах авдаг газарт очиж, хоёр ямааны мах, арьс шийрийг нь хамтад нь 200.000 төгрөгөөр зараад Баяржавхлан бид хоёр мөнгөө хувааж авсан. Түүний дараагаар 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баяржавхлангийн эгч нь Баяржавхланг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байдаг сайн ламд очиж үзүүл гээд Баяржавхлан бид хоёр миний сүүлд авсан цэнхэр өнгийн 41-77 УНП улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос гараад яваад Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвд байдаг Ламд очиж үзүүлээд буцаад Улаанбаатар хот руу явж байгаад Бат-Өлзий сумын ойролцоогоос 1 ямаа амьдаар нь машиндаа хийгээд хулгайлж аваад Архангай аймагт очоод аймгийн малын захад очоод хулгайлсан нэг сувиа ямаагаа 60.000  төгрөгөөр зараад машиндаа бензин хийгээд Улаанбаатар хот руу гараад хот орж ирсэн. Түүний дараа 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр намайг Улаанбаатар хотод гэртээ байж байхад Баяржавхлан над руу залгаад хоёулаа хойшоо хөдөө гараад ирье, машины лизингийн хугацаа болсон гээд бид хоёр Улаанбаатар хотоос оройны 21 цагийн үед миний цэнхэр өнгийн Приус-20 маркийн 41-77 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслээр явж байгаад Төв аймгийн Лүн сум ороод засмал замын хойд руу 200 метр орчим зайд байрлах хашаанд нь машин байхгүй, байшингийн гэрэл нь унтраасан айл байхаар нь хойд залгаа хашаатай айлын хашааны хаалгаар нь дамжиж ороод байшинг тойрч үзэж байгаад баруун талд нь байсан цахилгааны гал хамгаалагчийг нь Баяржавхлан буулгаад, байшингийн ертөнцийн зүгээр зүүн талын хоёр цонхны урд талын вакум цонхны хамгаалалтын төмрийг нь торцовоор хөшиж, эвдээд салгаж аваад, цонхыг нь торцовоороо хөшиж онгойлгоод бид хоёр хоёулаа ороод байшингаас мөнгөн тоногтой хазаар, уурганы хувь, банкны виза карт, 3 мөнгөн аяга, 1 бор тагш, хурган дотортой эрэгтэй хүний 2 дээл, эмэгтэй хүний 2 дээл, нөэтбүүк, гэрийн түлхүүрийг Баяржавхлан олоод хаалгыг онгойлгоод гараад яваад машиндаа суугаад Улаанбаатар хот руу өглөө үүрээр орж ирсэн. Тэгээд Баяржавхлан байшингаас хулгайлсан картаа аваад 21-р хороололд байдаг Хаан банкны АТМ-рүү ороод гарч ирэхдээ 1.000.000 төгрөг картнаас авчихлаа гэж хэлээд бид хоёр машинтайгаа цааш яваад Баяржавхлангийн найз охин Азбуянгийн түрээсэлж буй байранд хулгайлсан эд зүйлсээ бүгдийг оруулж тавиад би гэр рүүгээ явсан.

2021 оны 12 сарын дундуур би Улаанбаатар хотод жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон гээд баривчилгаанд яваад Баяржавхланд машин аваарай гээд баривчилгаанд суугаад 4 хонож байхад Баяржавхлан яриад машинаар чинь машин мөргөчихлөө 16-76 АРХ улсын дугаартай машиныг 4 сая төгрөгөнд зараад дээрээс нь Баяржавхлангийн аав, ээж хоёр малчны зээл 3 сая төгрөг банкнаас авч өгөөд 6 сая төгрөгийг урьдчилгаа болгож Банк бус санхүүгийн байгууллагаас одоогийн унаж байгаа цэнхэр өнгийн 41-77 УНФ улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад сар бүр төлөлтөө хийж байсан. Тэгээд энэ хүү машины төлбөрийг төлөхийн тулд бид хоёр хулгай хийж байсан. Гарал үүслийн бичиг  гэж ерөөсөө шалгадаггүй байсан. Зүгээр шууд ороод махаа зардаг байсан. Би 2000 онд Архангай аймгийн Хотонт суманд 6 хүүхэдтэй айлын хамгийн бага нь болж мэндэлсэн. Бага насаа аав, ээжийн гар дээр мал маллаж өссөн. 2007 оноос 2015 оны хооронд Архангай аймгийн Хотонт сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшиж,  Улаанбаатар хотод Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд элсэн орж 2015-2017 оны хооронд суралцаж тусгай дунд боловсрол эзэмшиж, барилгын агааржуулалтын мэргэжил эзэмшсэн. Эхнэр Номин-Эрдэнэтэй танилцаад 3 дахь жилдээ явж байгаа. Бид дундаасаа 1 хүүхэдтэй Улаанбаатар хотод амьдарч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 51-54 дүгээр тал/,

Яллагдагч Н.Аийн өгсөн: “...Би Дорноговь аймагт айлын мал маллаж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд өглөө нь 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр С.Номин-Эрдэнийн хамт өглөө замын унаагаар Архангай аймгийн Хотонт сум ороод аав, ээж, хүүхэд дээрээ очсон. Тэгээд 3 хоноод 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод эхнэр хүүхдийнхээ хамт мөн ээж Бат-Амгалангийн хамтаар ирсэн. Тэгээд эмнэлэгт хүүхдээ үзүүлээд Улаанбаатар хот СХД Хайрхан хороолол 13-р байр 23-р орц 6 давхар 73 тоотод ахынхаа гэрт байж байтал 2022 оны 4 дүгээр сарын 7-ны орой 18-19 цагийн үед найз Баяржавхлан 95728711 дугаарын утсаар миний 89929203 дугаарын утас руу залгаад “ажил чинь амжиж байна уу хоёулаа нэг тийшээ явъя гэсэн” тэгээд би амжихгүй гээд яваагүй. Маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 8-ны орой 16 цагийн үед байх над руу утсаар Баяржавхлан залгаад “чи ирж намайг авах юм уу яахын” гэсэн тэгээд би орой 18 цагийн үед Зайсанд байрлах Хөдөө аж ахуйн их сургуулийн дотуур байранд очоод Баяржавхланг авсан. Тэгээд Баяржавхлан бид хоёр миний 41-77 УНХ улсын дугаартай хөх өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос баруун зүг рүү хулгай хийх зорилгоор явсан. Яг юу хулгайлах талаараа бол тохироогүй тэгээд чигээрээ явсаар байгаад Төв аймгийн Лүн сумын төв орсон. Тухайн үед гадаа  харанхуй болсон байсан. Тухайн үед 22 цаг өнгөрч байсан. Тэгээд сумын төвөөр гэрэлгүй харанхуй айл байгаа эсэхийг шалгаж тойрсон. Тэгээд Лүн сумын зүүн талын зах хэсэгт засмал замын хойд талд нэг хашаа байшин гэрэлгүй, хашаанд нь машин байхгүй байхаар бид хоёр машинаа жаахан зайтай тавиад явган алхаад тухайн хашаа руу хойд талаас нь орсон. Урд талаас нь орох гэхээр засмал замтай ойр учраас ороогүй. Тэгээд хойд талаар нь тойртол блок нь хашаа дутуу баригдсан байсан. Тэгээд тэр завсраар нь Баяржавхлан цахилгааны шитийг нь буулгаж, тогийг нь салгасан. Тэгээд байшингийн зүүн талын жижиг цонхны ришочикийг машины дугуй троцовоор хөшөөд салгасан. Тэгээд цонхыг нь түлхэж онгойлгоод бид хоёр орсон. Тэгээд цонхоор нь ороход 00 өрөөний цонх байсан. Тэгээд бид хоёр цаашаа том өрөө, гал тогооны өрөө, жижиг өрөө зэргээр орж эд зүйлийг нь ухаж үзээд мөнгөн хазаар, суран хув, нууц дугаар нь ил төрийн банкны карт, 4 ширхэг үстэй дээл зэргийг би авсан. Баяржавхлан миний харахын мөнгөн аяга, хэт хутга, мөнгөн бүс зэрэг зөөврийн компьютер зэргийг авч байгаа харагдсан. Тэгээд Баяржавхлан олон түлхүүр аваад байшинг  нь дотор талаас нь онгойлгоод бид хоёр байшингаас гараад явсан. Тэгээд машиндаа очоод бид хоёр шууд шөнөдөө Улаанбаатар  хот явсан. Өглөө 6 цагт хотод ирээд миний авсан төрийн банкны картыг аваад АТМ ороод бэлэн мөнгө нэг сая төгрөг байна, түүнийг нь авлаа гэж байсан.  Тэгээд Баяржавхлангийн амьдардаг дотуур байранд бүгдийг нь буулгаад би гэртээ харьсан. Тэгээд маргааш нь бид хоёр уулзаад миний машиныг хамт янзлуулсан. Тэгээд Баяржавхланг гэрт нь буулгахад Баяржавхлан 2 үстэй дээл нэг зөөврийн компьютер хоёрыг надад өгсөн. Тэгээд маргааш нь цагдаад баригдсан. Би өмнө нь Баяржавхлангийн хамтаар 41-77 УНХ улсын дугаартай хөх өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад 2022 оны 01 дүгээр сарын дундуур өдрөө санахгүй байна. Төв аймгийн Баянхангай сумын төвөөс хойшоо 10  гаран км зайнаас бэлчээрт явж байсан хонь ямаанаас 2 тооны ямаа хулгайлж, машиндаа ачаад Улаанбаатар хот явах замдаа хоёр ямаагаа нядлаад гэдэс толгойг хаяад махыг нь эмээлтэд 200.000 төгрөгөөр бэлэн мөнгөөр зарсан. Арьсыг нь бас өгсөн. Би 2000 онд Архангай аймгийн Хотонт суманд айлын бага хүү болж төрсөн. Манай аавыг Нямлхагва /85371773/, ээжийг Бат-Амгалан гэдэг. Би дээрээ гурван ах, хоёр эгчтэй. Манай гурван ахыг Хоролгарав /88866389/, Ичин, Базарсүрэн эгч нарыг Батчөдөр, Цэрэн /99668963/ гэдэг. Хоролгарав гэх ах маань Хотонт суманд малчин, ээж маань Хотонт суманд гэртээ манай хүүхдийг хардаг. Аав маань хөдөө мал маллаж амьдардаг. Манай эгч Батчөдөр Улаанбаатар хотод Урт цагааны тэр хавьд байгаль ургамал судлалын ажил хийдэг. Цэрэн эгч маань Улаанбаатар хотод Хүчит шонхор захын ойролцоо гэр нь байдаг сургуульд бага ангийн багш хийдэг. Яг аль сургууль болохыг би мэдэхгүй байна. Гэрийнхээ ойролцоо л гэж байсан. Ичин ах Орхон аймагт хүний морь уядаг уяач хүн байгаа юм. Базарсүрэн ах маань Улаанбаатар хотод барилгын цахилгаанчин ажилтай хүн байгаа юм. Эхнэр Номин-Эрдэнэ /86680484/ Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд багш мэргэжлээр сурдаг. Одоо 2 дугаар курст сурдаг. Би 2015 онд Архангай аймгийн Хотонт сумын ЕБС-ийг 9-р анги төгссөн. Тэгээд Улаанбаатар хотод барилгын коллеж төгсөөд агааржуулалт мэргэжлээр 2017 оны өвөл төгссөн. 2018 оны хавар ах Ичингийн хамт Дорноговь аймагт Бөхбат гэх айлын ямааг самнаж байгаад тухайн айлтай танилцаад тэнд сарын 800.000 төгрөгөөр 1 жил 3 сар гаран мал маллаад 2019 оны намар 11 сард Сүхбаатар аймгийн Онгон суманд Хилийн 0184-р ангид хугацаат цэргийн алба 1 жил хаасан. Тэгээд ирээд 2020 онд халагдаж ирээд Архангай аймагт аав, ээж дээрээ 5 сар хүртэл мал малласан. Тэгээд Улаанбаатар хотод орж ирээд барилгын цахилгааны ажил хувиараа хийж байсан. Баяржавхлан гэх найз маань гуйгаад байсан юм. Намайг машинтай болохоор хамт явах уу гээд гуйгаад байдаг байсан юм. Би баригдахгүй байх гэж бодож байсан. Би өмнө нь Приус-20 машинтай байсан юм. Тэгээд Баяржавхлан найз миний машиныг гуйж авч яваад машин мөргөөд эвдэлчихсэн юм. Тэгээд Баяржавхлан тухайн машиныг 4.000.000 төгрөгөөр зараад өөрийнхөө нэр дээр банк бусаас зээл авч надад машин авч өгсөн. Тэгээд тухайн машины банк бусын төлбөрийг төлөх зорилгоор л хулгай хийсэн. Баяржавхлан өөрөө надад сар сарынх нь төлбөрийг иймэрхүү аргаар олж төлье гэж байсан. Сард хэдэн төгрөг төлдгийг мэдэхгүй. Баяржавхлан л төлдөг. Баяржавхлан бид хоёр 10 жилийн сургуулийн найз. Архангай аймгийн Хотон суманд нэг сургуульд нэг ангид хамт сурч байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 60-61 дүгээр тал/,

Сэжигтэн Б.Бгийн өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 10-ны үед Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн нутаг дэвсгэрт шар түнзэн байшинтай, шар саадан хашаатай айлын ертөнцийн зүгээр урд талын цонхоор орж, Шакавнаас 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн хөөрөг, 1 ширхэг эрээн цоохор хөөрөг, 5 ширхэг мөнгөн товч зэрэг эд зүйл аваад буцаад орж ирсэн цонхоороо гарсан. Тухайн үед 34-99 УНБ улсын дугаартай Приус-20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байсан. Тухайн эд зүйлүүд зарж үрээгүй байгаа. 2022 оны 3 дугаар сарын 03 дугаар сарын 20-ны үед Архангай аймгийн Цэнхэр сумын төвийн төв хэсэгт улаан өнгийн модон банзан хашаатай цагаан өнгийн мөнгөлөг хаалгатай дотроо цагаан өнгийн байшинтай айлын ертөнцийн зүгээр урд талын цонхыг түлхэж ороод 1 ширхэг цагаан хөөрөг, 1 ширхэг ногоон өнгийн толгойгүй хөөрөг, 1 ширхэг мөнгөн ээмэг зэрэг эд зүйл авахдаа 34-99 УНБ улсын дугаартай Приус-20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байсан ба тухайн эд зүйлийг зарж үрээгүй байгаа. 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 34-99 УНБ улсын дугаартай Приус-20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Төв аймгийн Лүн сумын төвийн МТ шатахуун түгээх станцын ертөнцийн зүгээр хойд талд байх улаан өнгийн модон банкан хашаатай, хашааны хаалга ямар өнгөтэй байсан талаар мэдэхгүй байна. Тухайн хашаа нь ертөнцийн зүгээр тал руу харсан хашаа байсан, харин би орохдоо хашааны баруун талаас давж ороход шар өнгийн түнзэн байсны баруун талын цонхыг түлхэж ороод зурагтын дээд талын шакавнаас 5 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг цагаан өнгийн хөөрөг, тухайн хоёр хөөргөний нэг хөөрөг нь ягаан өнгийн дайланд байсныг хамт авсан, зурагтын дээд талын шакавнаас 100-ийн дэвсгэртийн 4 боодол мөнгө, 50-ийн дэвсгэртийн 4 боодол мөнгө, мөн шакавнаас бэлэн 30.000 төгрөг, шар өнгийн мөнгөний гахай, 1 ширхэг хар өнгийн арьсан бололтой хайрцаг аваад байх үед хойд талын унтлагын өрөөний гэрэл асаад би сандраад орсон цонхоороо буцаж гарсан. Тухайн үед 34-99 УНБ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байсан. Тэгээд тэндээсээ хашаа давж гарч байгаад хашааны гадаа байшингаас авсан шар өнгийн гахай, хар өнгийн хайрцаг нарыг унагахад урд талаас машины гэрэл гарахаар нь сандраад тухайн унагасан эд зүйлээ тэндээ орхиод баруун тал руу гүйгээд МТ шатахуун түгээх станцын хойд талаар баруун зүг рүү гүйгээд МТ шатахуун түгээх станцын баруун талын хашааны буланд очоод 5-10 минут суугаад тухайн намхан блокоо хашаа даваад хашаан дотор улаан хүрэн өнгийн түнзэн байшин байхаар нь зүүн талын цонхыг түлхэж ороод 1 ширхэг шар өнгийн хөөрөг, 1 ширхэг ягаан өнгийн шүр мэт хөөргөний толгой аваад буцаад орж ирсэн цонхоороо гараад хашааны зүүн талаар тойроод Лүн сумын төвийн баруун талд дэрсэн дотор машинаа үлдээсэн байсан учир тухайн газраасаа машинаа аваад Улаанбаатар хот руу ирсэн. Тэгээд шакавнаас авсан 5 ширхэг мөнгөн аягыг Хархорин зах дээр зарсан. Мөн боодолтой мөнгийг үрээд дуусгачихсан. 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос 41-77 УНП улсын дугаартай хөх өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож Алтангэрэлийн хамт замаараа хулгай хийх газар хайж байгаад Төв аймгийн Лүн төв рүү 22 цагийн үед ороод гэрэлгүй байшин олж хараад машинаа Шарга зоог гэх хоолны газрын урд талын зогсоол дээр зогсоогоод 2022 оны 4 дүгээр сарын 9-ний 01 цаг хүртэл суусан. Тэгээд 01 цагийн үед Аагий бид хоёр Шунхлай шатахуун түгээх станцын хойд талаар тойроод банзан хашааны хойд талаас давахад баруун гар талд саарал өнгийн байшин байхаар нь хажуугаар нь гараад тухайн хашааны урт хашаанд байх улаан өнгийн тоосгон байшин руу алхаад тухайн байшингийн баруун талд байх саарал өнгийн төмөр хаалттай бускатлыг буулгах гээд очиход буулттай байсан. Тэгээд эзэнгүй юм байна гээд зүүн талын жижиг цонхны төмөр торон хаалтыг хашаан дотроос нь төмөр авч хөшөөд торыг авч, цонхыг нь түлхэж онгойлгоод би ороод Аагийг чи наанаа хүн хараад байж бай гэж хэлээд би байшин дотроос шакавнаас 4 ширхэг хурган дотортой дээл, 1 ширхэг мөнгөн хазаар, 1 ширхэг уургын суран хувь, толины доод талын шүүгээнээс нь 2 ширхэг монетын бөгж, 1 ширхэг монетын ээмэг, 1 ширхэг их гарын мөнгөн аяга, 1 ширхэг том бор тагш, 1 ширхэг эмэгтэй мөнгөн бүс, 1 ширхэг хоёр морины мөнгөн толгойн хэлбэртэй гуяны боолт, 1 ширхэг мөнгөн гинж, 1 ширхэг колони аваад буцаж эргээд зурагтын зүүн талын шүүгээг онгойлгоод 4 ширхэг мөнгөн аяга, зурагтын доод талын шүүгээнээс 1 ширхэг хар өнгийн Нөэтбүүк, хар өнгийн эрэгтэй арьсан цүнх аваад тухайн авсан эд зүйлээ хийгээд, мөн зурагтын зүүн талын шүүгээнээс 1 ширхэг цагаан өнгийн хөөргийн чулуу, гал тогооны хэсгээс гэрийн 1 ширхэг түлхүүр пүүзний хэлбэртэй оосортой зэрэг эд зүйл аваад тухайн байшингийн хаалгыг тухайн түлхүүрээр байшингийн хаалгыг онгойлгож гарсан. Гарахдаа хаалгыг түгжиж гарсан. Тэгээд буцаж орж ирсэн хашаагаараа дамжиж хаалгыг нь дотор талаас нь онгойлгож гараад машин руугаа очоод хулгайлсан эд зүйлээ машиныхаа багаж хэсэгт хийгээд 03 цагийн үед Улаанбаатар хот чиглэлд хөдөлсөн. Тухайн эд зүйлсээс 1 ширхэг мөнгөтэй хазаарын мөнгийг нь хуулж, 2 ширхэг монетон бөгж, 1 ширхэг монетон ээмэг Хархорин зах дээр зарсан. 2021 оны 8 дугаар сарын 20-ны үед 16-76 АРХ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй найз Алтангэрэлийн хамт Архангай аймаг явж байх үед Төв аймгийн Эрдэнэсант сумын болон Булган аймгийн Рашаант сумын гол засмал зам дээр хонь тасарчихсан байхаар нь 6 хонь аваад Улаанбаатар хот орж Эмээлт захад зарсан. 2021 оны 8 сард 16-76 АРХ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй найз Алтангэрэлийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр баг гэх газраас 6 хонь аваад Архангай аймгийн зах дээр очиж зарсан. 2021 оны 9 сард 41-77 УНП улсын дугаартай хөх өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Архангай аймгийн Хотонт сумын арын засмал зам анги гэх газраас 2 ямаа хулгайлаад Архангай аймгийн зах дээр очиж зарсан. 2021 оны 12 сарын эхээр 16-76 АРХ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй найз Алтангэрэлийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Баянхошуу гэх газраас 4 ямаа хулгайлаад Өвөрхангай аймгийн Хархорин сумын зах дээр зарсан. 2022 оны 02 сарын 10-ны үед 34-99 УНБ улсын дугаартай Приус-20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Архангай аймгийн Хотонт сумын урд даваан дээрээс 2 ямаа хулгайлаад Өвөрхангай аймгийн Хархорин сумын зах дээр зарсан. 2021 оны 10 сард 16-76 АРХ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн  тээврийн хэрэгсэлтэй найз Алтангэрэлийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Бургатай багийн нутаг Хонин хэсэг гэх газраас 2 хонь хулгайлаад Архангай аймгийн зах дээр очиж зарсан. 2021 оны 12 сард Улаанбаатар хотоос Архангай аймаг чиглэлд 16-76 АРХ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байх үед Төв аймгийн Эрдэнэсант сумын баруун талд зам дээр айлын мал байхаар нь зам руу хашиж байгаад 1 эр ямаа хулгайлаад Өвөрхангай аймгийн Хархорин сумын зах дээр зарсан. 2021 оны 10 сард 16-76 АРХ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй найз Алтангэрэлийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын янгиртай хясаа гэх газрын зүүн талаас 1 эм хонь хулгайлаад Архангай аймгийн зах дээр очиж зарсан. 2021 оны 10 сард 16-76 АРХ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй найз Алтангэрэлийн хамт Төв аймгийн Баянхангай сумын төвийн урдаас 6 тооны хонь хулгайлаад Улаанбаатар хот эмээлт зах дээр амьдаар нь зарсан. 2021 оны 12 сарын сүүлээр 16-76 АРХ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй найз Алтангэрэлийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Баянхошуу гэх газраас 4 ямаа хулгайлаад Архангай аймгийн зах дээр очиж зарсан. 2022 оны 03 дугаар сарын 20-ны үед 34-99 УНБ улсын дугаартай Приус-20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Архангай аймгийн Цэнхэр сумын Хүрэн хоолой гэх газраас 2 эр ямаа хулгайлаад Архангай аймгийн зах дээр очиж зарсан. Би 2022 оны 01 сарын 6-ны өдөр Цайзын машины зах дээрээс 41-77 УНП улсын дугаартай хөх өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 15.500.000 төгрөгөөр бодож авсан. Би бэлэн 6.000.000 төгрөг өгөөд 9.500.000 төгрөгийг лизингээр авсан. Тэгээд тухайн машиныхаа лизинг төлөхийн тулд хулгайн гэмт хэрэг хийх болсон.  34-99 УНБ улсын дугаартай Приус-20 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгсэл нь Алтангэрэлийн ах Базараа гэх ахын нэр дээр байдаг машин. 41-77 УНП улсын дугаартай хөх өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг Алтангэрэлийн машин. 16-76 АРХ улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл нь Алтангэрэлийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 72-75 дугаар тал/,

Гэрч С.Номин-Эрдэнийн өгсөн: “...Бид хоёр нэг нутгийн хүүхдүүд бөгөөд 2018 оноос хойш үерхэж, нөхөрлөж, 2021 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Алтангэрэл бид хоёр охинтой болж хамтран амьдарч байгаа. Надад хулгай хийж байгаа гэж хэлж байгаагүй. Би гарах үед нь хаашаа явах талаар асуухаар Баяржавхлантай уулзана гэж хэлээд гараад явдаг байсан. Алтангэрэл бол айлын хамгийн бага хүүхэд нь юм. Зан байдлын талаар даруухан, ажилд сайн хүн. Архангай аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургуульд 9 дүгээр анги төгссөн. Аав, ээж нь Хотонт суманд мал маллаж амьдардаг хүмүүс байдаг бөгөөд Алтангэрэл нь бага наснаасаа мал маллаж, хурдан морь унаж өссөн. 2022 оны 03 сарын 01-нээс 2022 оны 4 сарын 5-ны хооронд Дорноговь аймагт малчин айлд туслах малчин хийж байгаад ирсэн. Хүүхэд бид хоёрт их хайр халамжтай, сайн нөхөр байж чаддаг. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 147 дугаар тал/,

Гэрч Г.Батбаатарын өгсөн: “...Баяржавхлан нь 2000 онд миний 4 дэх хүү болон мэндэлсэн юм. Бага насаа эхнэр бид хоёрын гар дээр Ерөнхий боловсролын сургуульд 9 дүгээр анги төгсөж, зуны цагт гэртээ мал маллаж өнгөрөөсөн. Би өөртэйгөө хамт мал маллуулах гэж сургуулиас нь гаргаж 2 жил хамт хөдөө амьдарсан. Тэгээд би 2021 оны 5 сараас хойш Баяржавхланг Япон улс руу эгч рүү нь явуулах санаатай Улаанбаатар хотод Япон хэлний сургалтад суулгаж, ах Баярмагнайгийн гэрт нь байлгасан юм. Манай хүүхэд малд нүдтэй, багаасаа хурдан морь унаж, мал малладаг байсан. Даруу төлөв зантай хүүхэд юм. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 149 дүгээр тал/,

Хохирогч Н.Аын өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Төв аймгийн Лүн сумын Лүн уулын 3 дугаар баг Замын гудамж 102 тоотод байх хашаа байшингаа эзэнгүй орхиж, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг руу томилолтоор явсан. Томилолтоор явж байх хугацаандаа 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр миний төрсөн ах Ариунболд надад “Танай гэрт хулгай орсон байна. Цагдаа нар хулгайч нарыг чинь авч ирчхээд үзлэг хийгээд байх шиг байна” гэхээр нь би тухайн орой нь Төв Лүн суманд байх гэртээ ирээд ямар эд зүйл алдагдсаныг шалгахад 2017 оны эхнэр бид хоёрын хурим хийхэд бэлэглэж байсан 6 ширхэг мөнгөн аяга, эмээгээс өвлөгдөж ирсэн жижиг гарын шүрэн толгойтой хаш хөөрөг, найзаасаа худалдаж авсан эмээлийн 6 ширхэг мөнгөн тоног, 2 ширхэг мөнгөн бөгж зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. Манай эхнэр, ах болон Төв аймгийн Лүн сумын Тамгын газрын ажилчид бүгд мэдэж байсан. Би тухайн алдсан эд зүйлсээ нийтэд нь 8.000.000 /найман сая/ төгрөгөөр үнэлж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 177 дугаар тал/,

Гэрч Д.Ариунболдын өгсөн: “...Ариунбаяр гэх хүн бол манай төрсөн дүү байгаа юм. Би сургууль дээр ажил дээрээ байж байхад манай сургуулийн сурагч надад хандаад гэрийн чинь гадаа цагдаа ирчихсэн цонх нь онгорхой зураг аваад байна гэхээр нь очиход манай дүү Ариунбаярын гэрт хулгай орсон талаар мэдсэн. Цагаан өнгийн хаш хөөрөг 1 ширхэг, хөөрөгний хуучин шүрэн толгой 1 ширхэг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, эмээлийн мөнгөн баавар 2 ширхэг, мөнгөн хяр 2 ширхэг, мөнгөн даруулга 4 ширхэг, хуримын хос мөнгөн бөгж 2 ширхэг эд зүйл байгаа гэж манай дүү надад хэлсэн боловч тухайн эд зүйл нь гэрт нь байхгүй болсон байна. 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймаг руу ажлаар гэр бүлээрээ явсан. Харин одоо манай дүү Ариунбаяр нь Төв аймгийн Эрдэнэ суман дээр ажиллаж байна гэсэн. Харин эхнэр нь Улаанбаатар хотод байна гэсэн. Тэгэхээр дүүгийн гэрийг би 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс эргэж тойрч  харж байгаа. Надад өөр нэмж хэлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 179-180 дугаар тал/,

Хохирогч Б.Болд-Эрдэнийн өгсөн: “2022 оны 03 сарын 13-ны өдөр эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу эхнэр 2 хүүхдийн хамт явсан. Бид нарыг хот явсны дараа манай аав Батчулуун манай гэрийг хардаг байсан. Хааяа эргэж тойрдог байсан. Тэгээд 2022 оны 4 сарын 7-ны өдөр би эмнэлгээс гараад Улаанбаатар хотод гэртээ байж байх үед манай аав Батчулуун миний өөрийн эзэмшлийн 88218141 дугаарын утас руу 99292934 дугаарын утсаар залгаад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. 3 ширхэг их гарын мөнгөн аяга, 5.5-тай 2-ын сорьцтой 3 ширхэг мөнгөн аяга, хуримын монетон хос бөгж, 1 ширхэг эрэгтэй мөнгөн бөгж, свароовскы шигтгээтэй 1 ширхэг бөгж, 1 ширхэг ээмэг, хүзүүний зүүлт 2 ширхэг, 1 ширхэг мөнгөн бөгж, хүүхдийн мөнгөний гахай 1 ширхэг, тухайн гахайн дотор 300.000-400.000 төгрөг байсан, хүүхдийн жижиг хуучин цагийн хөөрөг эд зүйл алдагдсан. 3 ширхэг их гарын мөнгөн аяга-2.100.000 төгрөгөөр, 5.5-тай 2-ын сорьцтой 3 ширхэг мөнгөн аяга-780.000 төгрөгөөр, 1 ширхэг эрэгтэй мөнгөн бөгж-200.000 төгрөгөөр, свароовскы шигтгээтэй 1 ширхэг бөгж, 1 ширхэг ээмэг, хүзүүний зүүлт 2 ширхэг, 1 ширхэг мөнгөн бөгж-900.000 төгрөгөөр, тэгээд хүүхдийн мөнгөний гахайн 400.000 төгрөг байсан. Тэгээд нийт 4.380.000 төгрөгөөр үнэлж байна. Цагдаагийн байгууллагаар шалгуулах зүйл байхгүй. Сэжиглэж байгаа хүн бол Аюурзана овогтой Тэнгисболдыг сэжиглэж байна. Нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 229-230 дугаар тал/,

Гэрч Ч.Батчулууны өгсөн: “Манай хүү Болд-Эрдэнэ 2022 оны 3 сарын 15-ны үед Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх зорилгоор эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот явсан. Тэр цагаас нь хойш би гэрийг нь эргэж тойрч байсан. Хамгийн сүүлд 2022 оны 4 сарын 5-ны 22м цагийн үед хүү Болд-Эрдэнийн гэрт очиход хаалга цонх нь бүрэн бүтэн хаалттай байсан. Тэгээд би очоогүй байж байгаад 4 сарын 7-ны 12 цагийн үед очиход байшингийн баруун талын цонхны порчиг нь онгорхой зарим зүйл нь ил гаргаад тавьчихсан хүн цонхоор орсон гэмээр байдалтай байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. 6.5-тай 3 ширхэг мөнгөн аяга, 5-тай 2 ширхэг мөнгөн аяга нийт 5 ширхэг мөнгөн аяга, хуримын 2 ширхэг монетон бөгж, шар өнгийн мөнгөний гахай алдагдсан. Мөнгөний гахай нь дотроо 600.000-700.000 орчим төгрөг байсан гэж манай бэр хэлсэн. Бурхны өмнө ил тавьсан байсан 10000 төгрөгийг авсан байна лээ. Тухайн 10000 төгрөг нь Монгол банкнаас 100 ширхэг хэвлэгдсэн гэж банкны хүн тэгж ярьж байсан бөгөөд манай хүүгийн найз нь манай хүүд дурсгал болгож өгч байсан. Тухайн мөнгөний серийн  дугаар нь АХ3251901 эсхүл АХ3251900 эсхүл АХ3251902 гэсэн дугаартай байх ёстой. Тухайн мөнгө нь 100 гэсэн бичигтэй байгаа содон шинж тэмдэг нь. Манай хүүгийн баруун хойно мөн хойно байдаг Батбаатар болон Даваажав гэх айлуудаар ирж очиж байгаа хүмүүсийг сэжиглэж байна. Батбаатарын эхнэр Оюунсүрэн нь өмнө нь хүний эд зүйлийг хулгайлаад баригдаж байсан удаатай. Мөн ойр цэцэрлэгийн барилга баригдаж байгаа барилга дээр ажиллаж байгаа хүмүүс ойр байгаа учир шалгаж өгнө үү. Миний бодлоор хулгай хийсэн хүнийг бодохдоо, хулгайлсан эд зүйлээ агуулах сав байхгүй. Унаа хөсөггүй, тийм хүн байгаа байх гэж бодож байна. Эсхүл ойрын таньдаг хүн байж магадгүй. Манай хүүг эмчилгээ хийлгэж байгаа талаар сумын иргэд мэдэж байгаа болохоор бүгд хот явсан талаар нь мэдэж байгаа байх. Хүүгийн гэрийг би л эргэж тойрдог байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл алга байна” гэх мэдүүлэг /2хх-ийн 231-232 дугаар тал/,

Гэрч Ч.Батчулууны дахин өгсөн: “...Манай хүү Болд-Эрдэнэ 2022 оны 03 дугаар сарын 15-нд Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан. Явахдаа гэр бүлээрээ явсан. Тэр өдрөөс хойш би гэрийг нь эргэж тойрдог байсан бөгөөд  2022 оны 4 сарын эхээр байхаа бараг 02 уу эсхүл 03-ны үед орой гэрийг нь эргэж тойроход хаалга цонх нь зүгээр байсан бөгөөд 2022 оны 4 сарын 7-ны өдрийн 12 цагийн үед очиход байшингийн баруун талын цонх нь онгорхой байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн үед он сараа сайн санахгүй байсан бөгөөд хүүгийнхээ гэрийг ухсаныг хараад балмагдаад тэгж мэдүүлсэн байна лээ. Тухайн унтлагын өрөөний гэрэл нь удирдлагатай бөгөөд удирдлага орон дээр байж байсан. Манай хүү Болд-Эрдэнэ сүүд надад хэлэхдээ 300.000-400-000 төгрөг байсан гэж хэлсэн. Өмнө нь надад хэлэхдээ 500.000-600.000 төгрөг байсан гэж хэлж байсан болохоор би тэгж мэдүүлсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2хх-ийн 233-234 дүгээр тал/,

Яллагдагч Б.Бгийн өгсөн: “Би 16-76 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын нутагт нэг монгол гэрт цоожийг нь эвдэж ороод үнэд хүрэх эд зүйлсийг хулгайлж, дараа нь 2022 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Өндөрсант багийн төвд байрлах нэг байшинд цонхоор нь нэвтрэн орж эд зүйл хулгайлсан. Дараагаар нь 2022 оны 03 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багт байрлах нэг байшинд онгорхой байсан жижиг цонхоор нэвтрэн орж эд зүйл хулгайлсан, мөн 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Төв аймгийн Лүн сумын төвд хойд гэр хорооллын дунд байсан нэг дүнзэн байшинтай айлын цонхыг нь түлхэж ороод эд зүйл хулгайлж гараад урагшаа явж байгаад МТ колонкын баруун талд байсан байшинд цонхоор нь орж эд зүйл хулгайлсан. Харин дараагаар нь 2022 оны 4 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө Алтангэрэлийн хамтаар Төв аймгийн Лүн сумын төвд байрлах нэг байшинтай айлын жижиг цонхны төмөр хаалгыг аваад Алтангэрэл байшингийн гадаа машинд суугаад би жижиг цонхоор нь нэвтрэн орж эд зүйл хулгайлаад Улаанбаатар хот руу явсан. Би дээрх айлуудаас эд зүйл хулгайлахдаа дандаа 16-76 АРХ улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хулгай хийсэн болно. Би тухайн үед өмнө нь мэдүүлэг өгч байхдаа айж сандарсандаа ахын машин тэрэгний дугааруудыг хольж солиод мэдүүлэг өгсөн байсан. Би 16-76 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж хулгай хийж байсан. Би одоогоор 4 айлын хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Үлдсэн айлуудын хохирлыг шүүх хурлаас өмнө бүрэн барагдуулж дуусгах болно. Хүний тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд би гуйж хөдөө гэр лүүгээ яваад ирье гэдэг байсан. Тэгээд хулгай хийсний дараахан тэр хүн нь машинаа зарсан байсан. Яг хэдний өдөр зарсан талаар зарснаа санахгүй байна. Тухайн үедээ сандраад аль болох олон хэрэг яривал хоригдохгүй юм байна гэж бодоод өмнө мэдүүлэгт ярьсан. Түүнээс биш надад мал хулгайлсан үйлдэл байхгүй. Би анх айж сандраад зохиогоод худлаа ярьсан. Надад өөр хийсэн гэмт хэрэг байхгүй. Надад урьдаас төлөвлөсөн эд зүйл хулгайлах санаа сэдэл байгаагүй. Эзэнгүй айл байхаар нь л ороод эд зүйл авчихсан. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож байгаа” гэх мэдүүлэг /3хх-ийн 25-26 дугаар тал/,

Яллагдагч Н.Аийн өгсөн: “Би Баяржавхлангийн хамтаар 16-76 АРХ улсын дугаартай манай найз Түвдэнгийн машиныг хөдөө гэр рүүгээ явчхаад ирье гэж хэлээд авч яваад 2022 оны 4 дүгээр сарын 8-аас 9-нд шилжих шөнө Төв аймгийн Лүн сумын төвд байрлах нэг байшинтай айлд очоод Баяржавхлан хашаа руу ороод би машиндаа сууж байхад Баяржавхлан 1 цаг орчим болоод цүнхтэй юм бариад гарч ирээд хойд суудал дээр тавиад машинд суугаад бид хоёр Улаанбаатар хот руу явсан. Уг тээврийн хэрэгслийг сүүлд Төв аймгийн Лүн сум руу явснаас хойш эвдрээд зарсан. Одоо хаана байгааг нь мэдэхгүй. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож байгаа” гэх мэдүүлэг /3хх-ийн 36 дугаар тал/,

Хохирогч Б.Цогтбаатарын өгсөн:  “...Би 2022 оны 9 дүгээр сарын 8-ны орой үхэр сүргээ хайгаад олоогүй юм. Би 2022 оны 9 дүгээр сарын 9-ний өглөө 6 цагийн орчим үхэр сүргээ хайгаад явж байтал манай нэг тооны үхрийг засмал замын ертөнцийн зүгээр хойд талд нядалж махын аваад, толгой, шийр, гэдсийн үлдээсэн байсан. Тэгээд цагдаад хандсан юм. Манай үхэр Шүдлэн насны гунжин үхэр байсан юм. Би 2021 онд найз Цогтбаатараас “Алтайн уул” үйлдвэрийн бяруу гээд 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Энэ жил ээлтэй байсан үхэр юм. 2.000.000 төгрөгөөр үнэлж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна” гэх мэдүүлэг /3хх-ийн 67 дугаар тал/,

Сэжигтэн Б.Бгийн өгсөн: “Би Улаанбаатар хотод амьдардаг юм. Би Улаанбаатар хотоос 2022 оны 9 сарын 7-нд гараад Архангай аймгийн төв ороод ах Баярмагнайгийнд хоноод Архангай аймагт байж байгаад 2022 оны 9 сарын 8-ны өдөр 16 цагийн Архангай аймгийн төвөөс Улаанбаатар хот руу гарсан. Замдаа Элсэн тасархай дээр “Хаан бууз” нэртэй зоогийн газрын гадаа нь зогсож машин дотроо унтаад 21 цагийн үед сэрээд хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад нойр хүрээд зүүрмэглээд байхаар нь Төв аймгийн Лүн сумын хавьцаа замын хажууд унтсан. Унтаж сэрээд шөнө 00 цаг 30 минутын орчимд замдаа явж байгаад Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан Хөтөл орчим замаар урдаасаа хойш үхэр гарч явахаар нь бууж барьж аваад засмал замын хойд талд тухайн үхрийг янзалсан. 2022 оны 9 сарын 9-ний өглөөний 05 цагийн үед тухайн янзалсан үхрийг машиндаа ачаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгээд явж байгаад Улаанбаатар хот дөхөөд 22-ын товчоон дээр цагдаад баригдсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Би Улаанбаатар хот руу оруулж авах боломжтой газарт зарж мөнгө болгох зорилготой авч явж байсан. Би тухайн үхрийг мяндсан бугуйлаар бугуйлдаж барьж аваад ганцаараа янзалсан. Миний барьж авсан үхэр хүрэн халзан зүстэй, шүдлэн гунж байсан. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл Приус-20 маркийн, саарал миний өөрийн нэр дээр байдаг машин байгаа юм. Би үхэр хулгай хийж, нядалж авч явсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би нэг тооны хүрэн халзан үхэр нядалж авч явсан. Би Улаанбаатар хотоос Архангай аймаг руу хүнтэй уулзах гэж явсан. Буцаж байгаад замд үхэр таарахаар нь барьж аваад нядлаад машиндаа махыг нь ачаад авч явсан. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3хх-ийн 70 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч Г.Очирпүрэвийн өгсөн: “Би Аллианс капитал банк бус санхүүгийн байгууллагын захирал юм. Дээрх тээврийн хэрэгслийг 10.750.000 төгрөгөөр бодож манай компаниас 5.500.000 төгрөгийг 2.99 хувийн хүүтэйгээр 18 сарын хугацаатай гэрээ байгуулж зээл авсан бөгөөд зээл төлж дуустал тээврийн хэрэгслийн нэр манай компанийн нэр дээр харин тээврийн хэрэгслийг гэрээ байгуулсан хүн унаж байгаа. Гэрээний дагуу зээлсэн мөнгөө хүүтэй нь буцааж авна. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /3хх-ийн 115  дугаар тал/ зэрэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.       

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.Б, Н.А нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувьдаа ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ.

Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн болгохыг ойлгоно.

“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны хадлашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “...бүлэглэн...үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механимз ашиглан үйлдсэн” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-т зохицуулсан.

Машин механизм ашиглах гэдэгт эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлиж түргэтгэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

Тусгайлан хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгч нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай бйх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсхүл хорих саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх бөгөөд шүүгдэгч нар энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийгг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болохоор заажээ.

Шүүгдэгч Б.Б нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахдаа хохирогч В.М, Д.Ханджамц, П.Гэндэндамба, Д.Ариунбаяр, Болд-Эрдэнэ нарын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахдаа Тоёота приус-20 маркийн 16-76 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан, мөн хохирогч Б.Цогтбаатарын 1 тооны үхрийг хулгайлахдаа 41-77 УНП улсын дугаартай хөх өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл тус тус ашигласан,

Шүүгдэгч Б.Б дангаараа болон Н.Атэй бүлэглэн, шүүгдэгч Н.А нь Б.Бтай бүлэглэн амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлахдаа хохирогч Б.Аийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлахдаа Тоёота приус-20 маркийн 16-76 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн,

Мөн шүүгдэгч Б.Бг 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “мал хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгч Б.Б, Н.А нарыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Бгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт 47.563.400 төгрөгийн хохирол учирсан байна.

Хохирогч О.Мөнхжолоо 18510 дугаартай гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэл дуусгавар болсон тул төлбөр тооцоо гомдол санал байхгүй гэж, /3 хх-ийн 149 дүгээр тал/,

Хохирогч Б.Цогтбаатарт 1.200.000 төгрөгийн өгсөн талаар хохирогчийн гаргасан тайлбар / 3 хх-ийн 150 дугаар тал/,

Хохирогч Н.Ат 2.000.000 төгрөг өгсөн талаар хохирогчийн гаргасан тайлбар /3 хх-ийн 151 дүгээр тал/,

Хохирогч Б.Болд-Эрдэнэд 1.862.000 төгрөгийг өгсөн талаар хохирогчийн гаргасан тайлбар /3 хх-ийн 153 дугаар тал/ зэрэг баримтуудаар хохирлыг нөхөн төлсөн байна.

Шүүгдэгч Н.А хохирогч Б.Ат 2.604.400 төгрөгийг өгч хохиролгүй болгосон талаарх хохирогчийн гаргасан тайлбар / 3 хх-ийн 152 дугаарт тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч нар нь хохирогч нарт хохирлыг барагдуулсан байна.

  Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 16-76 АРХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 8.025.240 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Б.Бгаас 4.012.620 төгрөг, шүүгдэгч Н.Аээс 4.012.620 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 79-08 УБЦ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 8.314.511 төгрөгийг шүүгдэгч Б.Бгаас  гаргуулж улсын орлого болгохоор тус тус тогтоож шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн харуцлагын хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Бг дангаараа болон шүүгдэгч Н.Атэй бүлэглэн, шүүгдэгч Н.Аийн Б.Бтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцуулах.

Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Н.Атэй нарыг тус бүрийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хорих ял тус тус оногдуулж,

Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт бичлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.О болон Н.А нар нь шүүгдэгч Б.Б, Н.А нарын гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Н.А нь шүүгдэгч Н.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэж мэтгэлцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлинй 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг” гэнэ гэж тодорхойлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэдэгт энэ хуулийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж” болно гэж хуульчилсан байх ба шүүгдэгч Н.А нь хүнд гэмт хэрэгт холбогдсон байх тул дээрхи хуулийн зүйл заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх шүүгдэгч Н.А, Б.Б нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, тэдний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжтой гэж үзэн Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Н.А, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтэн, бичлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.А, Б.Б нарт оногдуулсан хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Бгийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 62 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

 

4.Бусад асуудлын талаар:

Эрүүгийн ___ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд зүйлгүйг, шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

Тоёота приус-20 маркийн 79-08 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигчид нь олгохыг тус тус дурдсугай. 

 

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ___ нарыг дангаараа болон бүлэглэн машин механизм ашиглан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  

шүүгдэгч Б.Бг машин механизм ашиглан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан шүүгдэгч Н.А, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтэн, бичлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.      

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн цагдан хоригдсон нийт 62 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашиглсан 16-76 АРХ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 8.025.240 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Б.Бгаас 4.012.620 төгрөг, шүүгдэгч Н.Аээс 4.012.620 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 79-08 УБЦ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 8.314.511 төгрөгийг шүүгдэгч Б.Бгаас  гаргуулж улсын орлого болгохоор тус тус тогтоосугай.

7. Эрүүгийн ___ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, 79-08 УБЦ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигчид нь буцаан олгосугай.

            8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч __________ урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр,

                 ________ урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, тэдний хорих ял эдлэх хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч _______________ нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН