Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/440

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ариунзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т.Ст холбогдох К.Т дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эхнэр, ээж, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын мандал 1 дүгээр багийн Будаан толгойн 2-63 тоотод оршин суух,

Урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 508 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 434 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, _____ дугаарын регистртэй, Т.С.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.С нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр  2 дугаар багийн нутаг дэвсгэр “Мухар” гэх газарт талийгаач К.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зүүн нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

Шүүгдэгч Т.С нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

                                                                                                                                        

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

Шүүгдэгч Т.С нь 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр  2 дугаар багийн нутаг дэвсгэр “Мухар” гэх газарт талийгаач К.Ттэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар зүүн нүдэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон

 

Энэ нь эрүүгийн К.Т дугаартай хэрэгт авагдсан

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 дугаар тал/,

Хохирогч Т.Асылбекийн өгсөн: Би төрсөн хүү нь байгаа юм. Архи бага хэрэглэдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ширүүн зан авиртай. Архи их уудаггүй жилдээ ганц удаа уудаг. Уусан үедээ ээжийг зоддог талар сонсдог. Саяын үйл явдал болоход би болон миний дүү байсан. Бид нар байсан бол аргалаад унтуулчихдаг байсан. Гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

Гэрч К.Кинжэгулийн өгсөн: “2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын 2 дугаар баг Мухар гэх газарт болсон. Өдөр 16 цагийн орчимд Батсүмбэр сумын төв орчихоод нөхөр маант намайг уурлаад цемент дуусчхаад байна чи яагаад ирэхгүй удаад байгаа юм ирж байгаа юм бэ гэж хэлээд уурлаад намайг зодох гэж дайрсан. Тэгэхээр нь би зугтаахад нөхөр маань Бонго-3 маркийн машинаар элдэж хөөөөд байхаар нь би тугалын хашаагаа тойроод зугтаасан. Тэгсэн нөхөр маань машинаасаа  буугаал гаапуу барьж элдээд хөөгөөд байхаар нь би доод айл руу гүйсэн. Тэгсэн нөхөр Төмөрбек маань машинаас ахин хөөж байсан. Би доод айл руу туслаарай гэж хашхираад гүйж байгаад замын ховилд гараад гүйж байхад нөхөр маань машинтай араас хөөгөөд замын ховил гараад хурд нь саарч байхад би нөхрийнхөө унаж явсан машины буруу талд нь гараад машиных нь баруун талын гуперыг баруун талын хэсгийг нь гараараа тулаад тэгээд газарт нь унаад ухаан алдсан. Тэгээд намайг эмнэлэг аваад явж байхад замд сэргэсэн. Ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

Гэрч Т.Сийн өгсөн: Өчигдөр буюу 2022 оны 7 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн орчим Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг Мухар гэх газарт гэртээ байхад хүргэн ах К.Т, хүү Эламан, хүргэн дүү болох Жаагий нар гэрээсээ гараад Мухарын ам гэх газарт Фэрмэрийн суурь хундаам цутгахаар явсан. Тэд нар яваад эргэж хариулт ирээгүй. Оройн 18 цагийн орчим миний ээжийн төрсөн дүү Кинжегүл нь ирсэн. Кинжэгул нь Төмөрбекийн эхнэр байгаа юм. Тэгсэн Кинжегүл эгчийг ирсний дараад нь Төмөрбек ах ирээд эхнэр Кинжэгүлтэй маргалдаж, эхнэрээ зодоод цагаан өнгийн Портер маркийн машинаар хөөгөөд байсан. Эгч Кинжегул малын хашаагаа тойроод зугтаагаад манай гэрийн орчим хүрээд ирэхээр нь ээж Нуржамал нь гэрээс гарсан. Тэгсэн Төмөрбек ах машинаараа эхнэрээ хөөж байгаад замын нугачааны дээр хурд нь саарахад эхнэр Кинжэгүл нь хажуу тийш болоход Төмөрбек ах машинаараа эхнэрээ мөргөөд газарт унагасан. Тэгэхэд миний эхнэр Баярмаа нь гуйж очоод Төмөрбек ахын машиныг зогсоох гээд түлхүүрийг нь булаацалдахад Төмөрбек ах манай эхнэр Баярмааг цохиод унагасан. Тэгэхээр нь би очоод Төмөрбeк axын зүүн талын нүд хэсэгт нь баруун гараараа 1 удаа цохичихоод эгч Кинжэгүлийг өргөж машины урд талаар нь холдуулаад цагдаа дуудах уу гэж хэлэхэд эгч хэрэггүй гэж хэлсэн. Тэр үед доод талын айлын ах Хаавал, Кавкер нар ирээд Төмөрбек ахыг загнаж байхад Төмөрбек ах машиндаа сууж байсан. Төмөрбек ахын машинд 0.5 граммтай Хараа нэртэй архи ганцаараа ууж байсан. Тэгээд Төмөрбек ах архиа аваад гэртээ орсон. Би цагдаад дуудлага өгчхөөд үхрээ сааж байхад 20 цагийн орчим цагдаа нар ирээд Төмөрбек ахыг аваад явсан. Бид нар үхрээ саачихаад малаа тавиад гэртээ унтаж амарсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 7 дугаар сарын 21-ний өглөө би 06 цагийн орчим босоод үхрээ сааж байгаад харахад Төмөрбек ах ганцаараа гэрээсээ гараад баруун зүгт өвөлжөө барьж байсан газрын зүгт явж харагдсан. Тэр үед цаг 8 цаг өнгөрч байсан. Манай эхнэр Баярмаа нь Төмөрбек ахын хүүхэд Азанбаттай хамт зооринд өрөм янзалж байхаар нь тэр хүүхдэд нь аав чинь фермер лүүгээ явчихсан шүү, аавыг очиж хараарай гэж хэлсэн. Тэгсэн хүүхэд нь аав согтуу байгаа би очихгүй гэж хэлсэн. Би хойд зүгт 95 гэх газар луу үхрээ туучихаад замаараа мах авчраад гэртээ оруулж тавьчихаад Базук ахынд очсон. Базук ахынд очиход өглөөний 8 цаг өнгөрч байсан. Базук ахынх хонины ноос хяргаж байхаар нь би 1 хонь барьж аваад ноосыг нь хяргаж байхад Базук ахын эхнэр Нуржан эгч нөгөө Төмөрбек ах чинь өөрийгөө боогоод нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгээд эгч Нуржан, Жунис, Асалбек нар Төмөрбек ахын өөрийгөө боосон гэх өвөлжөө рүү явсан. Би Төмөрбек ахын гэр лүү явсан. Намайг Төмөрбек ахын гэрт очиход манай ээж Нуржамал, Нуржаа эгч, миний эхнэр Баярмаа, мөн Хаавал ах, түүний эхнэр Кавкер, хүү Жүннис, түүний эхнэр Аманжол нар ирсэн байсан. Тэгээд манай эхнэр Баярмаа нь ар залгаж дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирэхээр нь би хамт Төмөрбек хамт явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Гэрч Б.Баярмаагийн өгсөн: 2022 оны 7 дугаар сарын 20-ны өглөө Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг Мухар гэх газарт гэртээ байсан. Би өглөө 05 байхад үхрээ саахаар малдаа гарсан..., би гэрийн хаяагаар харж байхад Төмөрбек ах явган эхнэр Кинжэгүлийг хөөгөөд тугалын хашаа хөөгөөд гүйгээд байсан..., Төмөрбек ахын хүүхэд нь ээж Кинжэгулийг эмнэлэгт үзүүлэхээр аваад явсан..., Азамат нь аав өөрийгөө боочихсон байна ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи яаж мэдсэн юм бэ? Яаж байна гэхэд Азамат нь би уяаг нь тасалсан аавын зүрх нь цохилж байгаад зогсчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би цаашаа яваад ээж Жамалд хэлсэн. Тэгээд бид нар ах дүү нарт нь хэлсэн. Ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч Т.Асылбекийн өгсөн: 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хэрд дунд ах, би, халовер ажиллуулж байсан Жаагий гэдэг хуний хамт өвөлжөөний хундам цутгаж байсан..., аав ээжийг машинаараа мөргөчихсөн, ээж ухаан алдаад уначихсан байсан...,  тэгээд дунд ах болон би ээжийг аваад эмнэлэг рүү явсан..., тэгээд эмнэлэг явчхаад төвийнхөө гэрт байж байтал дуудлагаар сумын цагдаа очоод машинтай нь хамт аавыг аваад ирсэн..., би юу болоод байгаа юм бол нууцаар харчхаад ирье гэж бодоод дээшээ алхаад явсан алхаад явсаар байгаад замын дунд гөлөгтэй таараад уяанаас нь бариад явж байсан чинь өвөлжөө рүү зүтгээд байхаар нь уяаг нь тавьсан чинь манай гөлөг өвөлжөө руу орчихоод дуудаад байхад гарахгүй байсан, тэгээд би араас нь өвөлжөө рүү гүйгээд орсон чинь аав өвөлжөөний дээрээс мяндас уяад тухайн мяндасаараа хоолойгоо боочихсон байсан..., би хойшоо татаад чирээд цээжин дээр нь хэд дарж байгаад зүрхийг нь чагнасан чинь зөөлөн цохилж байсан, тэгээд доошоо гүйгээд явж байхад аавын утсыг бариад явж байтал утас руу нь ээж залгаж таараад, ээжид хэлээд ээж ойр хавийн айлуудад утсаар хэлээд бөөнөөрөө дээшээ явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 162 дугаартай “1. Талийгаач К.Т нь механик амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ. 2. Талийгаачийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцралт, баруун хацарт зулгаралт, баруун хацарт цус хуралт, баруун мөрөнд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт, баруун чамархай, баруун шуу, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Талийгаачийн цуснаас 0,9% промилли спиртний агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь II-р бүлгийн цустай байна.” талаарх дүгнэлт /хх-ийн 43-46 дугаар тал/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-57 дугаар тал/,

Шүүгдэгч Т.Сийн яллагдагчаар өгсөн: 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төмөрбек ах өвөлжөөний хундам цутгах гээд дээшээ байгаа байшингаасаа 1 км гаруй зайд 2 хүүхэд болох Элэмэн Аятуган, Жаагий гээд залуутай нийт дөрвүүлээ дээшээ явсан. Тэр өдөр эгч хот руу сүүндээ явсан байсан. Үдээс хойш эгч хотоос ирэхэд ах эгчийн өөдөөс тосож ирээд бууж ирээд сумын зүг явсан, тэгээд удалгүй гэрээс  урдхан талд Төмөрбек ах Кенжигуль эгчтэй таарчаад буу машинд суу хэлсэн гэсэн, тэгээд эгч суулгүй зодчих байх гэж бодоод унаж явсан машинтайгаа зугтаасан, ах ардаас нь портероороо хөөсөн, тэгээд хөөцөлдөж байгаад гэрийнхаа гадаа ирж зогсоод эгчийг ах үсдээд. хөшиглөөд, чирээд их юм болсон тэгээд эгч ахын гараас салангуут 20-иод метрийн цаашаа байдаг үхрийн хашаанд ороод байж байхад нь араас нь ах гаапуу, хүрз бариад хашааны дэргэд тавиад тугалын хашаа руу явган эгчийн араас гүйсэн, тэгээд эгч тэндээсээ талийгаачийг машин дээрээ очтол би айлд очиж Сэрэкийн гэр лүү гүйж очин амжих юм байна гэж бодоод манай гэр лүү гүйсэн, эгч манайх руу гүйгээд явж байх хооронд Төмөрбек ах машин руу гүйгээд машинаа асаагаад унаад эгчийн араас хөөсөн, манай баруун талд байдаг хуучин замын ховилууд дээр талийгаачийн унаж явсан машины хурд саарсан, тэгж байтал гэрээс манай ээж урдаас нь гараад очтол ээжийг машинаараа хажуу талаар нь дайрч унагаагаад, эгчийг жолоочийн буруу талаараа мөргөж унагаасан, тэр үед манай эхнэр ээжтэй цуг очсон байсан, тэр хоёрыг дайрч унагаангуутаа ах машинаа зогсоосон, тэгтэл эхнэр гүйж очоод түлхүүрийг нь булаалцалдахад урдаас нь өгөхгүй гээд манай эхнэр Баярмааг талийгаач нүүр лүү нь хоёр удаа цохисон байгаа, эхнэрийг цохиод авахаар нь би Төмөрбек ахыг нүүр лүү нь хоёр удаа гараараа цохисон, тэгээд ах гүйцээчий гээд машин руугаа яваад байсан, эхнэр бид хоёр машины түлхүүрийг нь авсан байсан, тэгээд дээрээс Элэмэн, Азамат хоёр ирээд Кенжигүль эгчийг аваад жижиг машинтайгаа тэр гурав сумын төв рүү эмнэлэг явсан. Тэгээд эгчийг явсны дараа цагдаа дуудаад цагдаа удалгүй ирээд талийгаач ахыг аваад явсан. Цагдаа ирэх хооронд Төмөрбек ах машинд сууж байхдаа 0.5 литрийн Ерөөл гэх нэртэй архийг ганцаараа уугаад, тэгээд машинаасаа гараад гэр лүү гээ орохдоо над дээр ирээд ах машины түлхүүр өгчих гээд байхаар нь өгөөгүй, тэгээд гэртээ орохдоо Зэсэн “ЕХ” гэх архи аваад орж байгаа харагдсан, тэгээд тэрний дараа цагдаа нар ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр тал/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

   Шүүгдэгч Т.С нь гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэртэй, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох тул шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч К.Тийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

Шүүгдэгч Т.С нь цахилгаанчин мэргэжилтэй, малчин, Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр багийн Будаан толгойн 2-63 тоотод ам  бүл 5, эхнэр, ээж, 2 хүүхдийн хамт оршин суудаг, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй талаар хэсэгт ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас авагдсан, одоо 34 настай баримт хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж,

  шүүгдэгчийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

 

 Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

 Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

   Эрүүгийн К.Т дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т.Сийг нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ст оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд /3 сар/ төлөхийг сануулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Шүүгдэгч Т.Ст оногдуулсан 500.000 төгрөгний торгуулийн ялын биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ст авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т.Ст урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН