Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/463

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

нарийн бичгийн дарга М.Солонго,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Л-гийн Г-д холбогдох эрүүгийн 2234005460455 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.          

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1998 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дундговь аймаг Сайнцагаан суманд байрлах Үлэмж пабад бармен ажилтай, ам бүл 4, ээж, дүү, хүүхдийн хамт, Дундговь аймаг Сайнцагаан сум 6 дугаар багийн Бы 1-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал,  урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ..... дугаарын регистртэй, Б овогт Л-гийн Г, 

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар Дундговь чиглэлийн асфальтан замын Нисэх онгоцны буудал эргэх уулзвар дээр Тоёото Приус маркийн 94-01 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсний улмаас замын хажуу руу орж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.М биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Г:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234005460455 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Г нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар Дундговь чиглэлийн асфальтан замын Нисэх онгоцны буудал эргэх уулзвар дээр Тоёото Приус маркийн 94-01 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсний улмаас замын хажуу руу орж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.М биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05- 13 дугаар хуудас/,

Хохирогч Э.М-ын “...Миний хувьд Дундговь аймгийн төвөөс Улаанбаатар хот орохоор унаа хайж байсан чинь фэйсбүүк групп дээрээс өглөө эрт Улаанбаатар хот явна гэсэн хүнтэй холбоо бариад Улаанбаатар хот орохоор болсон бөгөөд өглөө эрт ирж авхуулахаар тухайн эрэгтэй хүнтэй тохиролцож маргааш өглөө нь буюу 2022 оны 07 дугаар сарын 28-ны өглөө 06 цагийн орчим гэрийнхээ үүднээс авахуулахад цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд улсын дугаарыг нь бол анзаараагүй тухайн үед нэг эрэгтэй хүн жолоогоо бариад хажуу талын буюу жолоочийн зүүн урд талын суудал дээр нэг эмэгтэй хүн сууж байсан тэгээд би жолоочийн ард талд буюу баруун хойд талд суугаад хөдлөөд аймгаас гарахаасаа өмнө нь колонк дээр очиж зогсоод надаас 25,000 төгрөг аваад би тухайн мөнгийг нь шилжүүлсэн юмаа. Тэгээд шууд хөдөлсөн бөгөөд замдаа Довын гуанзны урд талд байдаг гуанз дээр эрэгтэй нь бие засчхаад нойр хүрээд байна гээд эмэгтэи жолоочдоо жолоогоо шилжүүлсэн бөгөөд намайг урд талын зорчигчийн суудалд суучих гэхээр нь зөвшөөрөөд би урд талын зорчигчийн суудал дээр нь суусан бөгөөд эмэгтэй жолооч нь бариад нилээд явсан харин ард талд эрэгтэй жолооч нь ард талд унтаад явсан бөгөөд эмэгтэй жолооч нь замдаа утсаар оролдоод яваад байсан бөгөөд Нисэх онгоцны буудал эргэдэг зам өнгөрч байхад шахуу л гэнэт эргэхээр машиныхаа жолоог дараад эргэсэн замын хажуу руу орсон байгаа. ...Ойролцоогоор 90 км цагийн хурдтай явж байсан байх миний хувьд харсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Гэрч    Б.М-ын “...Миний хувьд Улаанбаатар хотоос 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23 цагийн орчим Дундговь аймгийн баяр наадамд оролцох хүүхдүүд аваад Дундговь аймаг руу явсан юмаа. Тэгээд шөнө буюу 28-ны 03 цагийн орчим Дундговь аймагт ирсэн. Тэгээд би цайны газарт орж хоол идчихээд машин дотроо жоохон унтаж байгаад өмнө нь зар тавьсан байсан тул хоёр хүнтэй холбоо барьсан тул өглөө 06 цаг 30 минутын орчим явах хүмүүс болчихлоо гэж хэлсэн тэгээд Гыг аваад нөгөө эмэгтэйг гэрээс нь очиж аваад 07 цаг болж байхад Дундговь аймгаас гарсан юмаа. Замдаа явж байгаад жоохон нойр хүрээд байхаар нь Довын гуанзанд дээрээс Гыг гуйгаад машинаа бариулаад би өөрөө арын суудалд ороод унтаж явсан бөгөөд урд сууж явсан охин орилохоор нь сэрээд яасан бэ? гэсэн чинь машиныг уулзвар дээр хэтрүүлж дараад тэр чигээрээ яваад замын хажуу руу орсон байсан. Тэгээд зогссон чинь урд сууж явсан охин яаая гээд миний нуруу эвгүй болчихлоо гэж байсан тэгээд бас Г нурууг нь илж өгөөд эмнэлэг явах уу? яах уу гэж хэлээд Улаанбаатар хотоос найзыгаа дуудаад машинаа хөдөлгөөд явж байгаад зогсоод машинаа харсан чинь урд талын гуфер хагарчихсан баруун хойд талын дугуйн хий гарч байхаар нь хагархай гуферний хэсгийг түүж авч ирээд машиндаа хийчихсэн юмаа. Тэгээд нөгөө охин эгч ах руугаа яриад эмнэлэг дууд цагдаа дууд гэж байна гэхээр нь за тэгье гээд би цагдаа руу дуудлага өгөөд Г эмнэлэг рүү дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 09- ний өдрийн 101 дугаартай “...Э.М-ын бүсэлхийн Тh12/L1-ийн нугалмын их биеийн хугарал, L4/L5-ийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт/хх-ийн 36-37 дугаар хуудас/,

“Цагаан шонхорын жигүүр” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 22/118 дугаартай шинжээчийн “...Тоёота Приус маркийн 94-01 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Уг зам тээврийн осол, хэрэг болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэж байна. Тоёото Приус маркийн 94-01 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/ зэрэг болнозэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Г-ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Г нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар Дундговь чиглэлийн асфальтан замын Нисэх онгоцны буудал эргэх уулзвар дээр Тоёото Приус маркийн 94-01 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсний улмаас замын хажуу руу орж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.М-ын биед хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Г.Ариунзул:

... Шүүгдэгч Г-ыг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшиг 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар Дундговь чиглэлийн асфальтан замын Нисэх онгоцны буудал эргэх уулзвар дээр Тоёото Приус маркийн 94-01 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсний улмаас замын хажуу руу орж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.М-ын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Г:

            ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Г гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 22/118 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 09- ний өдрийн 101 дугаартай шиинжээчийн дүгнэлт болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох тухай шийтгэх тогтоолын үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Г дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Г-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг юм.

 

Тэрээр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, хохирогчид учруулсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

 

            Улсын яллагч Г.Ариунзул:

            ...Шүүхээс шүүгдэгч Г-ыг Авто тээврийн хэрэгслийн тухай хууль, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г нь прокурорын хяналтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокурорын зүгээс хүсэлтийг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байна гэж үзэж хүлээн авч ялын саналыг танилцуулсан. Прокурорын зүгээс шүүгдэгч Гд Эрүүгийн хуулийн тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгчид танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Иймд уг ялын саналаа дэмжиж байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна гэв. 

 

            Шүүгдэгч Г:

 

            ...Хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Г-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч нь маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг. 

 

            Шүүгдэгч Г-д хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

           

            Шүүхээс шүүгдэгч Г-д торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

            түүнд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу хуулиар тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

            оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.М-ын биед бүсэлхийн Тh12/L1-ийн нугалмын их биеийн хугарал, L4/L5-ийн зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан байна. 

   

Хохирогч Э.М-ын эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардалд нийт 2000000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч Г нь төлсөн болох нь хохирогчийн 2 сая төгрөг хүлээн авсан талаарх гараар бичиж шүүхэд ирүүлсэн хүсэлт, хохирогчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт/хавтас хэргийн 118 дугаар хуудас/,  гомдол санал нэхэмжлэхгүй зүйлгүй талаар шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл /хавтас хэргийн 133 дугаар хуудас/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г-аас энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

 

            Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234005460455 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Л-гийн Г-ыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овогт Л-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овогт Л-гийн Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б овогт Л-гийн Г-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            5. Эрүүгийн 2234005460455 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б овогт Л-гийн Г нь  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овогт Л-гийн Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овогт Л-гийн Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

       

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ОТГОНЖАРГАЛ