Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 00589

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 26 өдөр                    Дугаар 102/ШШ2019/00589                            Улаанбаатар хот

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,  

        Нэхэмжлэгч нэхэмжлэлтэй

        Хариуцагч гэрлэлт цуцуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би  танилцаж, гэрлэлтээ батлуулж, өдөр хүү төрсөн.

         Бид хоорондын таарамжгүйн харилцааны улмаас таарч тохирохгүй салж, тусдаа амьдрах болсон.

Одоо тус тусын амьдралтай болж, хүү ээжийнхээ асрамжинд өсөж байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү.

Мөн эд хөрөнгийн маргаан байхгүй, гэжээ.

        

         Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө. Татгалзах зүйлгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч хариуцагч гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.         

             

          Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно. 

          

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг өдөр өөрийн биеэр мэдэж, шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэх хүсэлтээ бичгээр ирүүлж, хариуцагч хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

         

          Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

         

          Нэхэмжлэгч, хариуцагч нар Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

         

          Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлаад, зохигчид  оноос хойш гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхээргүй нөхцөл байдал тогтоогдож цаашид хамтран амьдарч эвлэрэх боломжгүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

          1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцалсугай.         

          2.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.          

          3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Золбаярт даалгасугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.           

          5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

          6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА