Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
Хэргийн индекс | 157/2022/0067/Э |
Дугаар | 2022/ШЦТ/86 |
Огноо | 2022-09-13 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/86
2022 09 13 2022/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгч Ц.Т-д нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ын Т-д холбогдох 2240000310052 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, “...” ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хотын ... дүүрэг, ..-р хороо, .. дүгээр хэсэг ... тоотод оршин суух, урьд нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ... регистрийн дугаартай Б овогт Ц-ын Т .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн орчим Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багт шинээр баригдаж буй Соёлын төвийн барилгын талбай дээр хамт ажиллаж байсан О.Д-тай маргалдаж, улмаар түүний үүдэн шүд рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “2022 оны 05 сарын 31-ний өдөр манай барилга дээр Д гэх залуу ирсэн. Би ямар хүн ирж байгаа талаар мэдээгүй. 6 сарын 01-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр ажлаа зогсоогоод, хорхог хийж идсэн. Тэр үед сумын цагдаа Б гэж хүн ирээд та нарын ажлын талбай дээр ууж идэж болохгүй гэдэг анхааруулгыг орой 18 цагийн үед өгсөн. Тэгээд үүнийг сонсоод би хүмүүсээ гэртээ орж амрах шаардлагыг тавьсан. Тэгтэл Д , П гэх хоёр залуу сумын төвийн клубт очиж бүжигт орно гэж хэлсэн. Тэгэхээр нь нэлээн учирлаж хэлж байгаад өөрийнхөө амралтын өрөөнд амрах гэж байхад тогооч эгч ирээд дэлгүүр ороод явж байсан чинь нөгөө хоёр чинь сумын клубийн гадаа архи уугаад сууж байна орохгүй байна гэсэн. Тэгээд бригадын дарга Н-той тэр хоёрыг авахаар явсан. П нь Н-ийн ах байсан болохоор та ахыгаа аваад явчих би Д-ыг аваад явъя гэсэн. Тэгээд тэр хоёр хэт их согтолттой байсан болохоор бид хоёр нэг нэгээр хоёр талаас нь сугадаад аваад явж байсан. Авч явж байхдаа яах гэж явсан юм гэх мэт тавих ёстой шаардлагаа тавьсан. Тэгтэл Д нь согтолттой байсан болохоор миний өөдөөс олон юм ярьж хэдэрлээд байсан. Тэгээд байсан болохоор нь нэг талдаа сугадаад явж байгаад соёлын төвийн барилга руу ороод Д-ыг сугадахаа болиод тавьсан чинь нүүрээрээ тулаад ирсэн. Чи намайг ингэдэг хүн биш гэх мэтээр хэлсэн. Яг хэлсэн үгийг нь санахгүй байна. Миний өөдөөс тулаад ирэхээр нь сандарсандаа цохисон. Тэгээд Д газар унасан. Н , П хоёр Д-ыг аваад явсан” гэв.
2240000310052 тоот эрүүгийн хэргээс
Шүүгдэгч Ц.Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би Хэнтий аймгийн Галшар суманд шинэ соёлын төвийн барилга барихаар хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр очсон. 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр архи ууцгаасан. Бид нар архи уух үед 10 гаран хүн байсан. Бид нар архи уугаад хүмүүс согтоод байхаар нь одоо болно оо, айхтар согттолоо уухгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн тэр үед Д нэлээн согтчихсон байхаар нь үлдсэн тал шил архиа аваад гэрээс нь гараад хажуу талын гэрт нь орж уусан. Тэгсэн араас орж ирээд тамхи асуухаар нь тамхи өгөөд одоо орж унт гэж хэлсэн. Ахиад Д орж ирэхээр нь бид нар чиний занг мэдэхгүй, одоо ороод унтчих гэж тайлбарлаж хэлсэн, Д гэрээс дуугарахгүй гараад явчихсан. Бид нар удахгүй унтах гэж байсан Д, П нар явчихсан байна гэж А , Э нар хэлээд соёлын төв дээрээс очоод аваад ирье гээд явсан. Тэгж яваад удалгүй буцаж ирээд тэр хоёр соёлын төвийн гадаа архи уугаад байна, бид нар авч ирэх гээд чадсангүй гэхээр нь би бригадын дарга Н-той хамт очсон. Бид хоёрыг очих үед соёлын төвийн гадаа сууж байсан. Тэр хоёрыг явъя гэсэн явахгүй гээд газар суугаад байхаар нь Н ах, П-ийг сугадаад, би Д-ыг сугадаад байрлаж байсан газар луугаа аваад явсан. Байрлаж байсан газар руу явж байх замд би Д-т би чамд битгий гадуур яваарай гэж олон удаа хэлсэн биз дээ гэж хэлсэн. Тэгсэн Д би өөрийгөө яахыг мэдэж байна за юу гэхээр нь би би чамайг хариуцаж байгаа хүн чи миний үгэнд орох ёстой хүн за юу гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нэлээн юм ярьсан. Би учирлаад хэлээд байсан өөдөөс хэдэрлээд байхаар нь түшиж явж байгаад тавьсан чинь өөдөөс улаан нүүрээрээ тулаад хүрээд ирэхээр нь би ам руу нь нэг удаа баруун гараараа цохисон. Би цохисон чинь Д газар унаад өгсөн. Тэгсэн Н ах намайг аваад бусад ажилчид Д-ыг аваад гэрт нь оруулж унтуулсан. Маргааш өглөө нь Д-тай уулзаад чи өчигдрийн явдлаа санаж байгаа биз дээ гэсэн санаж байгаа гэхээр нь би бас санаж байна, чи ажлаа хийх юм уу гэсэн холоос ирсэн юм чинь хийнэ гэж хэлээд ажлаа хийсэн. Д ажлаа хийж байгаад 1 цаг арай болоогүй байхад амралтын гэр лүү орохоор нь араас нь орсон утсаа оролдоод хэвтээд байсан. Би араас нь ороод чи яг ажил хийх юм уу, хийхгүй бол эртхэн буц гэсэн чинь би ажил хийнэ гээд ахиад гарсан. Д үргэлжлүүлж ажиллаж байгаад буцаж ирээд би ер нь өнөөдөр амарчихъя, хоёулаа эмнэлэг оръё гэхээр нь сумын эмнэлэгт цуг очиж үзүүлсэн. Сумын эмнэлэг үзээд зураг авхуулах хэрэгтэй, өнгөц юм мэдэгдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд ажил дээр ирээд байх үед утсаа барьж ирээд ээж яръя гэнээ гэхээр нь утсаар ярьсан чинь нэг эмэгтэй хүн чи миний хүүхдийг яаж байгаа юм гээд орилоод л намайг загнаад байсан. Хэсэг хугацааны дараа ээж нь дахиж залгаад миний хүүхдийг явуул, би та нарт хүүхдээ юу бодож үлдээхэв гэхээр нь Галшар сумаас Улаанбаатар хот орох унаа олж өгөөд зардлын мөнгө шилжүүлсэн. Тэгж явснаасаа хойш хэд хоногийн дараа би Д руу залгасан ээж нь утсыг нь аваад Д байхгүй байна, маргааш эмнэлгээр орно, шүд нь хэцүү болчихсон гэж хэлсэн. Би маргааш нь ахиад залгасан Д авахаар нь юу болж байна гэж асуусан Багшийн дээдэд шүдний эмнэлэгт үзүүлж байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь зургийг нь авхуулаад над руу явуулчих би таньдаг хүндээ үзүүлье гэж хэлсэн. Би оройн залгасан утсаа авахгүй байсан. Хэд хоногийн дараа над руу Д залгахаар нь утсыг нь авсан ээж нь хүний гоо сайханд хохирол учруулсан, чамайг цагдаад өгөх гэж байгаа гэхээр нь би шүдний зургаа явуулчих, би таньдаг эмчдээ үзүүлээд эмчлүүлээд өгье гэж хэлсэн. Тэрнээс хойш танихгүй дугаараас залгаад Д-ын эгч байна, чи яахаараа хүний биед халддаг юм, чи хариуцаж явсан байж яагаад зоддог юм, би өнөөдөр дүүгээ үзүүлсэн нэг шүд нь 3.000.000 төгрөг гэж байна, 6.000.000 төгрөг шилжүүл гэхээр нь зургийг нь явуулчих би таньдаг эмчдээ харуулаад эмчлүүлээд өгье гэж хэлсэн. Би эмчлүүлээд өгье гэсэн 6.000.000 төгрөг нэхээд байхаар нь тэгвэл цагдаад өг, хэдэн төгрөг нэхэмжлэхийг нь гаргаад өгөх байх гэж хэлсэн. Тэрнээс хойш Д-тай холбоо бариагүй. Би айхтар согтоогүй, гайгүй болчихсон байсан. Архи уугаад дууссанаас хойш 1 цаг болчихсон байсан. Д нэлээн их согтолттой байсан. Бид хоёр хэрэлдэж байгаад л би уурандаа цохичихсон юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-32-р хуудас/
Хохирогч О.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний бие 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Галшар сумын шинэ соёлын төвийн барилга дээр ажиллах гээд очсон. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 01-ны өдөр бүх нийтийн амралтын өдөр гээд барилгын ажилчид бүгд амарч архи ууцгаасан. Тэгээд миний бие бас архи уусан. Тэгсэн орой 23 цагийн орчимд манай барилгын ХАБ-ын инженер Т гэх залуу намайг цохисон. Миний үүдэн 2 шүд рүү гараараа 3 удаа цохисон. Цохиулсны улмаас миний 2 шүд хөдөлсөн, хоол унд идэж чадахгүй байгаа. Орой сумын төвийн бүжигт явсан тэгсэн дур мэдэж явлаа гээд намайг цохисон. Би үзүүлнэ. Би гомдолтой байна.
Би Ц.Т-эй яриад таньдаг эмнэлэг дээр нь сувгийн эмчилгээ хийлгэхээр болсон. Би эмчид үзүүлсэн сувгийн эмчилгээ сайн хийлгэхгүй бол авхуулах юм байна гэж хэлсэн. Улаанбаатар хот ороод Ц.Т-ийн таньдаг хүн дээр нь очиж сувгийн эмчилгээ хийлгэнэ. Би шүднийхээ эмчилгээг Ц.Т-ийн таньдаг хүн дээр очиж хийлгэнэ, эмнэлэгт очиж үзүүлэх, эм тариа авах 300,000 төгрөг авъя гэсэн бодолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 36-р хуудас/
1. 0.Д-ын биед баруун дээд үүдэн 1-р шүдний сулрал, баруун, зүүн дээд үүдэн 1-р шүднүүдийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн
зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-н 19-20-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн орчим Хэнтий аймгийн Галшар сумын 6 дугаар багт шинээр баригдаж буй Соёлын төвийн барилгын талбай дээр хамт ажиллаж байсан О.Д-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний үүдэн шүд рүү гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч О.Д-ын “...Тэгээд 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр гээд барилгын ажилчид бүгд амарч архи ууцгаасан. Тэгээд миний бие бас архи уусан. Тэгсэн орой 23 цагийн орчимд манай барилгын ХАБ-ын инженер Т гэх залуу намайг цохисон. Миний үүдэн 2 шүд рүү гараараа 3 удаа цохисон. Цохиулсны улмаас миний 2 шүд хөдөлсөн, хоол унд идэж чадахгүй байгаа..." гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ц.Т-ийн “...Тэгсэн Д би өөрийгөө яахыг мэдэж байна за юу гэхээр нь би би чамайг хариуцаж байгаа хүн чи миний үгэнд орох ёстой хүн за юу гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нэлээн юм ярьсан. Би учирлаад хэлээд байсан өөдөөс хэдэрлээд байхаар нь түшиж явж байгаад тавьсан чинь өөдөөс улаан нүүрээрээ тулаад хүрээд ирэхээр нь би ам руу нь нэг удаа баруун гараараа цохисон. Би цохисон чинь Д газар унаад өгсөн...." гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 9707 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Т нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч О.Д-ын үүдэн шүд рүү гараараа цохисны улмаас хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч О.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд “Би гомдолтой байна, 300,000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Т-ийн хувийн байдлын талаар гэрч Л.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний хүү Дархан уул аймгийн Дархан суманд 1997 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн. Дархан уул аймгийн Дархан сумын 15 дугаар Ерөнхий боловсролын сургуульд 2004 оноос 2015 оны хооронд суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд хэсэг хийсэн ажилгүй байж байгаад Чухал амжилт сургалтын төвд хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр сурч төгссөн. Одоо Сэргэлт констракшнд хөдөлмөр аюулгүй байдлын инженер хийдэг. Инженер хийгээд хөдөө гадаа их явж байгаа. Одоо М.У гэдэг охинтой үерхэж байгаа, манай гэрээр хааяа ирж байдаг. Зан аашын хувьд уг нь их даруухан, хүнтэй сайхан харьцдаг, хүн ялгадаггүй, жоохон эрх, би архи уухаараа ямар гэдгийг нь мэдэхгүй байна. Архи уусан болоод л хэрэгт орсон байх. Гэртээ согтуу орж ирж байгаагүй. Сургуульд байхдаа сагсан бөмбөг тоглодог байсан. Гайгүй дуулдаг.” гэх мэдүүлэг /хх-н 38-39-р хуу/,
Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний хүү Ц-ын Т нь Дархан уул аймгийн Дархан суманд 1997 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн. Ерөнхий боловсролын сургуульд 2004 онд Дархан уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуульд суралцаж 2015 онд төгссөн. Сургуулиа төгсөөд Чухал амжилт сургалтын төвд хөдөлмөр аюулгүй байдлын инженерээр сурч төгссөн. Цэргийн алба хааж байгаагүй. Одоо Сэргэлт констракшнд хөдөлмөр аюулгүй байдлын инженер хийдэг. Сүүлд М.У гэдэг охинтой үерхэж байгаа. Зан аашны хувьд даруухан, хүнтэй зөв харьцдаг, үгээ бодож байгаад зөв хэлчихдэг. Надтай архи дарс уучихсан таарч байгаагүй. Сагсан бөмбөг тоглох сонирхолтой.” гэх мэдүүлэг /хх-н 41-42-р хуу/-ийг тус тус өгчээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.Т-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Хэрэгт хавсаргагдаж ирсэн “СD”-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР