Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/94

 

 

 

2022     09         16                                                    2022/ШЦТ/94

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгч Б.Т  нарыг оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Т-д холбогдох 2239000000309 дугаартай эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 226/ЗТ2022/00029 дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу харьяалал тогтоож, шилжүүлж ирүүлснийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2001 оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот .. дүүрэг, .. дугаар хороо, ... дугаар байрны .. тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2022/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ... регистрийн дугаартай Б  овогт Б-ийн Т . 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т  нь 2022 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг, Айргийн энгэр 4-305 тоот хашааны гадна М.Н-той хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн хэсэгт нь удаа дараа гараараа цохих, татаж унагаах зэрэг идэвхтэй үйлдлээр зодож М.Н-эрүүл мэндэд нь дөрвөн шүдний булгарал, завжинд язарсан шарх, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, баруун хацар, шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Т  шүүхийн хэлэлцүүлэгт: “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

2239000000309  тоот эрүүгийн хэргээс

 

Шүүгдэгч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын 07-ны орой 00 цагийн үед найз охин Б-ийн 2 найзтай Өмнөдэлгэр сумын хиймэл нуурын ойролцоо сууж байсан чинь хадам аав Н манай найз охин руу залгаад ирж дугуй нөхдөггүй юм уу гээд хараагаад байхаар нь утсыг нь тасал гэж хэлээд таслуулсан тэгээд буцаагаад залгахаар нь би авч ярихад байна уу хаана байна гөлөг минь гэхээр нь би та одоо арай давраад багаа юм биш үү гээд хэлээд тасалсан. Тэгээд МТ клонк орж бензин хийгээд хадам аавын ажиллуулдаг дугуй засварын урдуур гараад явахад араас машинтайгаа дагаад ирэхээр нь зугтаагаад Б-ийн эмээгийнх рүү очсон чинь хадам аав араас дагаад ирсэн тэгэхээр нь би машинаас буугаад яасан бэ гээд очсон чинь өөдөөс элдвээр хараагаад байсан тэгэхээр нь би уурандаа машин руу нь түлхээд суулгасан тэгээд буцаж босож ирээд нэг удаа намайг цохисон гэсэн тэгэхээр нь гараа атгаж байгаад нүүр лүү нь 3-4 удаа цохисон тэгээд газар унаад өгөхөөр нь нэг удаа өшиглөсөн тэгээд л салсан өөр асуудал болоогүй юм. Би архи хэрэглээгүй байсан хадам аав л хэрэглэчихсэн согтуу байсан. Надад гэмтэл шарх учраагүй.Надад ямар нэгэн гомдол санал байхгүй.гэх мэдүүлэг. /хх-ийн 70-71-р хуудас/

Хохирогч М.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хамгийн том охиныг Н.Б  гэдэг одоо 19 настай. Тэгээд Н.Б охин маань өнгөрсөн өвөл буюу 2021 оны 12-р сард Улаанбаатар хотын Т  гэдэг залуутай танилцаж суугаад манай хашаанд гэр бариад байдаг байсан. Тэгтэл 2022 оны 07-р сарын 07-ны шөнө 01 цагийн орчимд миний машины дугуй угсарч байхад урд талын замаар манай хүргэн болох Т  нь машинтай яваад өнгөрсөн. Тэгэхээр нь Т руу утсаар залгаад "Чи одоо дугуй хагарчхаад байж байхад хажуугаар өнгөрөөд явчихдаа яадаг юм" гээд бухимдуу хэлэхэд Т "Давраад байгаарай" гэсэн тэгэхээр нь би "Юу гэнээ чи" гэхэд Т  “очоод алчихна шүү." гээд утсаа тасалсан. Тэгээд байж байтал Т  удалгүй нөгөө замаараа эргээд давхихаар нь би араас нь яваад очсон. Т  манай хадам ээж Б-ын хашааны гадаа оччихсон машиныхаа хажууд зогсож байсан. Тэгээд намайг очиж зогсоод машиныхаа хаалгыг онгойлгоод  бууж амжаагүй байхад Т  нүүрэн тус газар маань нэг удаа цохиод татаж унагаагаад нэг гараараа боогоод нөгөө гараараа нүүр лүү маань цохиод байсан хэдэн удаа цохисныг ч бүү мэд толгой манараад дотор муухайраад хэсэг  юм мэдэхээ байсан. Тэгтэл  харин ашгүй хадам талынхан гарч ирээд салгаж авсан. Тэгээд Б  гэх дүүгийндээ очоод шархаа цэвэрлээд харахад миний доод талын шүд тэр чигтээ хугарсан баруун талын нүд хавдаж аньсан, толгойны баруун тал ихэнхдээ хавдсан, маш их эмзэглэлтэй байсан. Тэр өглөө буюу 2022 оны 07-р сарын 06-ны өглөө 10 цагийн орчимд 1 ширхэг 2 литрийн пиво 4-үүлээ уугаад дараагаар нь гадаа халуун байсан болохоор 15 цагийн үед 1 лааз пиво уусан тэгээд ажлаа хийгээд л байж байсан. Зуны улирал болохоор замын машин дугуй их нөхүүлдэг болохоор шөнөжингөө л ажилладаг тийм болохоор өдөр уусан пиво гараад эрүүл байсан. Харин Т-г архи уусан эсэхийг мэдэхгүй юм. Мэдэхийн завдалгүй л зодуулсан. Би Тэй урьд өмнө хэрэлдэж маргалдаж байсан зүйл байхгүй ээ. Т  охинтой минь суучхаад тэр орой намайг дугуй угсарч байхад танихгүй хүн шиг хажуугаар өнгөрөөд яваад өгөхөөр нь миний гомдох бухимдах зэрэгцээд утсаар хэдэн үг хэлсний минь төлөө намайг зодсон. Өөрөөр Т  бид хоёрын дунд өр авлага өс хонзон байхгүй ээ. ...ялихгүй зүйлээс болж намайг ийм болтол нь зодсонд гомдолтой байдаг. Т  намайг  зодсоны дараа буруугаа ойлгоод ядахдаа утсаар ч болов уучлаарай гэх хэлэх болов уу гэж бодож байсан гэхдээ Т  над руу нэг ч уулзаагүй нэг ч яриагүй. Би одоо эмнэлгээр үзүүлж харуулж явах ажилтай болоод байдаг би ажил хийгүй бол хэдэн  хүүхдүүд маань яах билээ хэцүү байна. Гэтэл том охиноо хараад гомдолтой гэж хэлэх ч хэцүү л байна даа” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/

Гэрч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд 2022 оны 07-р сарын 07-ны шөнө 01 цагийн үед би 2 найзтайгаа уулзах гээд найз залуугаа аваад эгчийнхээ машиныг гуйгаад сумын төвийн захад гарах гээд явж байхад аавын дугуй засварын хажуугаар өнгөрөхөд аав дугуй засварынхаа гадаа зогсож байгаа харагдаж байсан. Би эгчийнхээ машиныг 3 цагийн хугацаатай гуйж аваад бензин хийж өгнө гээд цаг нь болох гээд яаруу явж байсан юм л даа. Тэгтэл аав араас утасдаад "Пиздаанууд минь ирж дугуй нөхдөггүй юм уу" гээд уурлаад байсан тэгэхээр нь МТ клонкоос бензин аваад аавын дугуй засварын өмнүүр гараад зүүн тийшээ засмалаас дөнгөж гартал аав араас машинтайгаа давхиж ирээд хажуу талаас шахсан тэгэхээр нь Т бид хэд зугтаагаад ээжийн аав ээж буюу өвөө эмээгийн гадаа очоод зогсоход аав араас давхиад ирсэн, Тэгэхээр нь Т аав гээд яваад очиход аав цохих шиг болоод хоорондоо зодолдоод салахгүй байхаар нь эмээ, Г эгч 2 гарч ирж салгасан. Тэр орой аавын нэг нүд нь хавдаад, амнаас цус гарч байгаа харагдаж байсан. Ааваас өдөр нь архи үнэртэж байсан. Харин орой нь яасан байсныг мэдээгүй. Т архи уугаагүй эрүүл байсан. Ер нь бол аав Т-тэй харьцахдаа муухай харьцаад байдаг байсан, хоорондоо эв муутай байдаг байсан. Т  аавыг цохисон. Аав өөр хүнтэй зодолдоогүй, өмнө нь зүгээр л байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 07-р сарын 07-ны шөнө 00 цагийн үед аавынхаа ажлын газар болох дугуй засвар дээр нь байж байсан. Аав машиных нь дугуй хагарчхаад машиныхаа дугуйг солих гээд байж байхад урд талынх нь замаар манай эгч Н.Б нөхөртэйгөө машинтай баруун тийшээ өнгөрсөн. Тэгэхээр нь аав Н.Б эгч руу залгаад хаашаа явж байгаа юм гэж асуухад МТ клонк дээр байна гэсэн тэгсэн чинь аав дугуй хагарчхаад байхад ирдэггүй юм уу гээд асуухад эгч наана чинь дүү байгаа биз дээ гэж хэлээд утсаа салгасан тэгсэн чинь аав эргэж залгаад яах гээд байгаа гөлөг вэ гээд уурласан чинь цаанаас Н.Б эгчийн нөхөр Т "Чамайг их тэвчээд байгаа шүү гөлөг минь" гээд хашхирсан тэгээд дахиад утсаа тасалчихсан тэгсэн чинь эргээд Н.Б эгч нөхөртэйгөө дахиад урд замаар зүүн тийшээ явахад нь аав араас нь дагаад явсан. Тэгэхээр нь би аавын эгчийнх нь охин болох З.Б-ийн хамт араас нь яваад очиход бүгд эмээгийн гадаа оччихсон зогсож байсан. Тэгээд харахад аав маань нүүр ам нь цус болчихсон зодуулсан байдалтай машиныхаа хажууд зогсож байсан. Тэгээд харахад аавын маань нүүрний баруун тал цус болсон байсан тэгээд тэндээсээ З.Б эгч бид нар аавыг аваад З.Б  эгчийнд очоод нүүр амных нь цусыг арилгаад харж байхад баруун талын нүд хавдсан мөн талын хөмсөг язарсан, мөн доод талын шүднүүд нь хугарч унасан гэмтэлтэй байсан. Аав бага зэрэг архи уусан байсан харин хүргэн Т архи уусан эсэхийг мэдээгүй ээ. Аав хажуугаар зогсохгүй өнгөрөөд хүний машин унаж явж байж эвдчих гэж байгаа юм гээд уурласан тэгээд утсаар үг хэлэхээр нь хүргэн Т  сөрж үг хэлээд энэ асуудлаас болж л хоорондоо муудсан байх. Хүргэн Т-тэй маргалдаж муудалцсанаас болж миний аав Н-ын биед гэмтэл учирсан түүнээс биш аав маань өөр хүнтэй маргаж муудаагүй. Хүргэн Т аавын маань биед халдаж гэмтэл учруулсан гэж ойлгож байгаа. Аав маань өмнө нь зүв зүгээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 529 дугаартай

1. М.Н-ын биед дөрвөн шүдний булгарал, завжинд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, хамар, баруун хацар шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

З.4 Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5.6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

7. Дээрх дөрвөн шүдний булгарал гэмтэл нь 52.3-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15% алдагдуулна, бусад гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-н 57-59-р хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэн дээр Б.Т  нь 2022 оны 07 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айргийн энгэр 4-305 тоот хашааны гадна М.Н-той өмнөх хувийн таарамжгүй харилцаанаас улбаалан түүний эрх чөлөөнд халдан зодож биед  нь дөрвөн шүдний булгарал, завжинд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, хамар, баруун хацар шанаа, уруулд зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хэнтий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Т-г бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Т-гийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогддог бөгөөд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт хийх шаардлагагүй юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлт хийсэн болно.

Хохирогч М.Н нь “Нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болно” гэх хүсэлтийг нотариатаар гэрчлүүлж мөрдөн шалгах ажиллагаанд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж энэ талаар дурдлаа.

 

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч хохирогч нарын нийгмийн харилцаанд биеэ авч явах ухамсар дутмаг, бие биедээ хүндэтгэлгүй харьцсан харилцаа нөлөөлсөн байна. 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

   Шүүгдэгч Б.Т  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

         

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн       5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                            Р.БАТБАЯР