Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2019/00629

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6, 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ш.Ггоос 2 701 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д, 2 495 596 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Богд Асар инженеринг” ХХК-д, 439 780 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Богд өргөө” СӨХ-д тус тус олгож, нэхэмжлэгч П ХХК-иас 2 500 000 төгрөг гаргуулан хариуцагч Ш.Гд олгож, нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 250 000 төгрөг, нэхэмжлэгч “Богд Асар инженеринг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 247 799 төгрөг, нэхэмжлэгч “Богд өргөө” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 168 305 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 113 төгрөгийг, нэхэмжлэгч “Богд Асар инженеринг” ХХК-иас төлсөн 74 883 төгрөгийг, нэхэмжлэгч “Богд өргөө” СӨХ-оос төлсөн 18 900 төгрөгийг, хариуцагч Ш.Ггоос төлсөн 134 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ггоос 58 166 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д, 54 880 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Богд Асар инженеринг” ХХК-д, 13 843 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Богд өргөө” СӨХ-д тус тус олгож, нэхэмжлэгч П ХХК-иас 54 950 төгрөг гаргуулан хариуцагч Ш.Гд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         М.БАЯСГАЛАН