Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/353

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Цогтбаяр,

Шүүгдэгч Б.Б, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаржуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Бын Б, Дгийн Б нарт холбогдох эрүүгийн 2238002890612 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөхөө” гэх газрын ойгоос 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 18.97 м3 хуурай шинэс модыг хууль бусаар бэлтгэж, улмаар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу 9.1875м3 модыг **** улсын дугаартай Маяти загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны хяналтын постод саатуулагдсан ба Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн,

Шүүгдэгч Д.Б нь Б.Бын бэлтгэсэн 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөхөө” гэх газрын ойгоос хууль бусаар бэлтгэсэн 18.97м3 хуурай шинэс модноос 9.7825 м3 модыг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу **** улсын дугаартай Маяти загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238002890612 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн “Хөхөө” гэх газрын ойгоос 18.97 м3 хуурай шинэс модыг хууль бусаар бэлтгэж, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сум руу 9.1875 м3 модыг **** улсын дугаартай Маяти загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны хяналтын постод саатуулагдан экологи эдийн засагт 1.549.517 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Б.Бын  Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн “Хөхөө” гэх газрын ойгоос хууль бусаар бэлтгэсэн 18.97 м3 хуурай шинэс модоос 9.7825 м3 модыг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумаас Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу **** улсын дугаартай Маяти загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи эдийн засагт 1.649.867 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Бийн өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бын өгсөн: “...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн: “...Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Хөхөө гэх газарт 47-59 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ирж үзлэгийг эхлэв. Үзлэгээр мод бэлтгэсэн гэх газар уулын орой ойн сан бүхий газрын зах хэсэгт мод бэлтгэсэн явагдсан тээврийн хэрэгслийн дугуйн мөртэй газрын ногоон өвс нь дээр мөртэй байв. Ойн сан бүхий газарт тээврийн хэрэгслийн 2 салсан мөртэй урд өмнө мод бэлтгэл явагдсан байдалтай зам зассан байв...Мод бэлтгэлт явагдан талбайд 17 ширхэг босоо мод унагасан бэлтгэсэн ул мөртэй хожуул бүрийн хажууд шар өнгийн модны үрдэстэй ул мөр байв. Ойн сан бүхий газар бэлтгэсэн модны холтос хэсэг нь шатсан түймэрт идэгдсэн байдалтай байв. Модны шүлмүүс ногоон, мөчир байхгүй хуурай шинэс төрлийн хуурай мод байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 13-21 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Б.****гийн өгсөн: “...Б нь ****, Б нь **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авсан. Мод бэлтгэх эрхийн бичгийг Араг буурал хайрхан ХХК-с худалдан авах гоожинг Б нь авсан...Ариг буурал хайрхан ХХК нь “зүүн даваа” гэх газар арчилгааны огтлолтоор 8 га талбай авсан. Түлээний зориулалтаар 65.1 м3 түлээний модны зөвшөөрөл авснаас Б 10 м3, Б 10 м3 түлээний гоожинг тухайн байгууллагад мөнгийг нь төлж гарал үүслийн бичгээ бичүүлж авсан...Экологи эдийн засгийн үнэлгээгээр гарсан хохирлыг сумын орлогын дансанд тушаалгаж өгнө үү. Өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 48, 73-74 тал/,

Гэрч Б.****ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чандмань-Өндөр суманд байж байхад найз Б над руу залгасан намайг миний машиныг унаад замаар түлээ бэлтгээд ачаад явж бай би урдаас чинь тосно гэсэн **** чамайг очиж авна гэж Б надад хэлсэн тэгээд **** намайг ирж авсан Б, Б хоёр мод ачиж Мөрөн сум орно гэж хоорондоо ярьсан юм шиг байна лээ. Б, **** бид хоёр ачааны машинтайгаа явахаар болсон. Тэгээд Б, **** бид гурав мод бэлтгэх Чандмань-өндөр сумын 3 дугаар багийн нутаг Хөхөө гэх газарт 2022 оны 07 дугаар сарын 22-ны орой ирж хоноод 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр түлээгээ бэлтгээд Мөрөн сумын чиглэл рүү хоёр тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлсөн урдаас Б бид нарыг Чандмань-өндөр сумын Хээг цар гэх газарт жижиг суудлын тэргээр тосож аваад Б өөрийн эзэмшлийн **** дугаартай тээврийн хэрэгслээ бариад Хатгал тосгоны хяналтын постод дээр шалгуулсан. Ийм л зүйл болсон... Тэр талаар мэдээгүй бичиг баримтаа Б гэх залуутай яриад тохирсон юм байх л гэж бодсон, би туслахаар л явж байсан... Надад энэ газар гэж хэлээгүй. Б, **** хоёр л мэдэж байгаа. Бийн тээврийн хэрэгслийг **** барьж явсан **** мод бэлтгэх газрыг сонгож орсон. Б босоо хуурай 14 ширхэг мод унагаж хоёр тээврийн хэрэгсэл дээр ачих ажилд **** бид хоёр оролцож ажилласан. **** бид хоёр хөрөөгөө ажиллуулаагүй ганц хөрөөтэй болчих юм байна гээд модыг ачих ажлыг хийсэн...Б, Б хоёрыг танина нэг багийн хүмүүс **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл Бийн эзэмшлийнх, **** улсын дугаартай  тэврийн хэрэгсэл Бын эзэмшилийнх юм...Бид нараас өөр мод бэлтгэж байсан хүн байгаагүй машин зам гарсан мөртэй байсан....” гэх мэдүүлэг /1 хх-ийн 58-59 тал/,

Гэрч О.****ы өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Б над руу залгаад би Мөрөнд явж байна маргааш Мөрөн сумаас гарна чи миний ачааны **** дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод ****ийг аваад миний урдаас хүрээд ир гэсэн. Би ****ийг аваад нутгийн залуу Б гэх залуутай  Б дээр очоод “Б чамтай ярьсан уу намайг машин унаад ир гэж байна, чамтай уулз” гэнэ гэж хэлсэн. Тэгтэл Б би цуг явна чи түлшээ бэлдэж бай, би бичиг баримтаа аваад ирье гэсэн. Тэгээд бид нар мод бэлтгэх газар буюу Чандмань-Өндөр сумын Хөхөө гэх газар руу гараад 2022 оны 07 дугаар сарын 22-ны орой ирж хоноод 23-ны өглөө модоо бэлтгээд хоёр тээврийн хэрэгсэлдээ хувааж ачаад Мөрөн сумын чиглэл рүү явсан урдаас Б Хээг царын гол дээр тосож аваад тээврийн хэрэгслээ унаад Хатгал тосгон постод шалгуулсан ийм л зүйл болсон...Б дуудахаар нь би тээврийн хэрэгслийг нь барьж явсан юм. Мөрөн сум оруулж зарах зорилгоор мод ачиж явсан юм... Б бид хоёр өмнө мод бэлтгэж баисан газраасаа мод бэлтгэхээр ярьсан тэр газар нь Чандмань-өндөр сумын 3 дугаар багийн нутаг Хөхөө гэх газар руу Бын хамт ойн сан бүхий газар руу орж хоёр тээврийн хэрэгсэлдээ мод унагаж хувааж ачсан... Нэг нутгийн хүмүүс **** Бийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл, **** Бын тээврийн хэрэгсэл...Бын өөрийн эзэмшлийн хөрөөгөөр 14 ширхэг босоо унагаж бэлтгэсэн. **** бид хоёр бэлтгэсэн модыг хоёр тээврийн хэрэгсэлд ачсан ийм л оролцоотой...Гоожин гарал үүсэл аваад захиргаанаас гарч ирж байхыг нь харсан. Тэгээд бэлтгэж болох юм байна л гэж бодсон...Б, Б гэх хүмүүстэй заримдаа модонд явж туслахын мөнгө авдаг л юм. .. Бийн өгсөн мөнгийг нь авдаг. Мөрөн сум руу оруулж зарахаар явж байсан юм. ...Манай Б л мод бэлтгэх эрхийн бичиг л авсан гэж хэлсэн. Б л машиндаа хийчихсэн явсан. Тэрнээс эрхийн бичгийг бол үзээгүй. .. Гоожингийн бичгээ л авчихсан л гэж ярьж байсан. ..Би зөвхөн ачих ажилд л оролцсон. Б ах над руу утсаар залгаад ярихдаа Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Хөхөө гэдэг нэртэй газраас мод хийгээрэй л гэж хэлсэн юм. ..Ямар төрлийн гэж хэлээгүй, түлшний хуурай мод хийгээрэй л гэж хэлсэн. Тэрнээс унанги, босоо модноос хийгээрэй гэж хэлээгүй. Модыг болохоор Б л хөрөөгөөр огтолж унагаасан модыг **** бид хоёр машинд л ачсан...Мод машинд ачихад л тусалсан. **** замаасаа л суусан юм. Би айлаас очиж авсан. Би ****т гоожингийн бичгийг нь Б авчихсан гэдгийг хэлж байсан. Тэгэхээр мэдэж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 61-62, 63 тал/,

Гэрч Ц.****ын өгсөн: “... Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг бусдад шилжүүлэхийг хориглоно гэсэн заалттай, мөн Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-153 дугаар тушаалаар мод бэлтгэх, гарал үүслийн гэрчилгээ олгох журам батлагдсан байдаг энэ журмаар мод бэлтгэх эрхийн бичгийг олгох хяналт тавих тайлагнах ажлыг зохицуулсан байдаг энэ журмын 3 дугаар хавсралтаар эрхийн бичгийн загвар санамжийг баталсан байдаг баталсан санамж хэсэгт мод бэлтгэх эрхийн бичиг хувилах олшруулах бусдад шилжүүлэхийг хориглосон байдаг... Ариг буурал хайрхан ХХК-н мод бэлтгэх талбай тусгаарлуулж гэрээ байгуулж нөхөн төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн талбайгаас гарах хэрэглээний мод болон түлээний мод гарах нь тухайн компаний мэдлийн асуудал болно...Тухайн мод бэлтгэж байгаа иргэн аж ахуй нэгж байгууллагын мэдээлэл бүрэн багтсан байх шаардлагатай. Үүнд хаяг иргэн аж ахуй нэгжийн регистрийн дугаар утасны дугаар мод бэлтгэх газрын нэр хэсэглэл ялгарлын дугаар бэлтгэх хугацаа, тээвэрлэх хугацаа, эрхийн бүхийн компани тамга, эрх бүхий улсын байцаагчийн хяналт тавьсан тамга тэмдэгтэй байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 102-103 тал/,

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай: “...Иргэн Д.Бийн модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 9,7825 м3 хэрэглээний хуурай шинэс мод байв. Д.Бийн бэлтгэж, тээвэрлэсэн гэх мод нь түлээний хуурай шинэс мод байв. Мод бэлтгэсэн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн Хөхөө гэх газар нь 2012 оны ой зохион байгуулалтын 206-р хэсэглэл, 2-р ялгаралд хамаарах хамгаалалтыг бүсийн /1-р муж/ ойд хамаарч байна. Өгөгдсөн цэгээр үзэхэд /N:50°34’26”2, Е100°36’58”4/ GPS байршил нь Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалттай газарт хамаарна. 1986 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 37 дугаар тогтоолоор “Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргаа”-г Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байгуулснаар одоогийн “Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа”-ны /ХУТХГ/ үндэс суурь тавигдсан байдаг . 1992 онд МУ-ын Засгийн газрыг тогтоолоор Хөвсгөл нуур түүний сав газар, Үүр-Уйлганыг хамарсан газар нутгийг Улсын Тусгай Хамгаалалтад авч Хөвсгөлийн байгалийн үндэсний цогцолборт газрыг байгуулсан. 1995 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулсан. Д.Бийн бэлтгэсэн модонд хэмжилт хийж, экологи эдийн засгийн үнэлгээ: Ойн нөөцийн төлбөр 1-р муж, 1 м3 шинэс модны үнэ бүх төрлийн хуурай мод 168.655 төгрөг, модны хэмжээ 9,7825 м3, экологи эдийн засгийн үнэлгээ 1.649.867 төгрөг.  Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалт / иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах ,ан агнах, түймрийн аюултай үед ойд аялал, зугаалгаар явахыг хориглоно./-ыг, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалт /Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн/-ыг тус тус зөрчсөн байна. Уг мод бэлтгэх модонд Байгаль орчн, аялал жуулчлалын сайдын 2020 оны 4/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “нэг шоо метр модны экологи, эдий засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон...” гэх дүгнэлт /1 хх-ийн 112-114 тал/,

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай: “...Иргэн Б.Бын модонд хэмжилт хийж чанар байдлыг тодорхойлоход 9,1875 м3 хэрэглээний хуурай шинэс мод байв. Б.Бын бэлтгэж, тээвэрлэсэн гэх мод нь түлээний хуурай шинэс мод байв. Мод бэлтгэсэн Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн Хөхөө гэх газар нь 2012 оны ой зохион байгуулатын 206 дугаар хэсэглэл, 2 дугаар ялгаралд хамаарах хамгаалатыг бүсийн /1 дүгээр муж/ ойд хамаарч байна. Өгөгдсөн цэгээр үзэхэд /N:50°34’26”2, Е100°36’58”4/ GPS байршил нь Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалттай газарт хамаарна. 1986онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 37 дугаар тогтоолоор “Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргаа”-г Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байгуулснаар одоогийн “Хөвсгөлийн Улсын Тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа”-ны /ХУТХГ/ үндэс суурь тавигдсан байдаг . 1992 онд МУ-ын Засгийн газрыг тогтоолоор Хөвсгөл нуур түүний сав газар, Үүр-Уйлганыг хамарсан газар нутгийг Улсын Тусгай Хамгаалалтад авч Хөвсгөлийн байгалийн үндэсний цогцолборт газрыг байгуулсан. 1995 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулсан. Б.Бын бэлтгэсэн модонд хэмжилт хийж, экологи эдийн засгийн үнэлгээ: Ойн нөөцийн төлбөр 1-р муж, 1 м3 шинэс модны үнэ бүх төрлийн хуурай мод 168.655 төгрөг, модны хэмжээ 9,1875 м3, экологи эдийн засгийн үнэлгээ 1.549.517 төгрөг.  Монгол Улсын Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалт / иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг ашиглах, ан агнах, түймрийн аюултай үед ойд аялал, зугаалгаар явахыг хориглоно./-ыг, 35 дугаар зүйлийн 35.4.2 дахь заалт /Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн/-ыг тус тус зөрчсөн байна.. Уг мод бэлтгэх модонд Байгаль орчн, аялал жуулчлалын сайдын 2020 оны 4/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “нэг шоо метр модны экологи, эдий засгийн үнэлгээ” тооцох аргачлалаар тооцсон...” гэх дүгнэлт /1 хх-ийн 124-125 тал/,

Шинжээч Н.Баярцэцэгийн өгсөн: “...Нийлүүлж хэмжиж тогтоож болно. Б, Б нар нь ялгаа байхгүй нэг дороос бэлтгэсэн учраас муж нь өөрчлөгдөхгүй болохоор нийлүүлж тооцож болно. Энэ хоёр хүний тус тусад нь гаргасан дүгнэлтээр нэмж тооцвол 18.97 куб метр болохоор байна. Үүнийг нэгдүгээр мужийн үнэлгээгээр бодогдсоноор 168655x18.97 үржүүлбэл 3.199.384 төгрөгийн үнэлгээ гарахаар байна. Түлээний мод учраас итгэлцүүр нь 1.0 бодогдох учраас үнэлгээнд өөрчлөлт гарахгүй бодогдоно... Би дүгнэлтээ гаргахдаа бол 1995 оны тогтоолоор гаргасан. Гэтэл 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын шинэчилсэн тогтоолоор бол тусгай хамгаалалтай газрын байгалийн цогцолбор хамаарах уу гэж танаас асуухад нь өгөгдсөн цэгийн дагуу шалгаж үзэхэд байгалийн цогцолборт газрын хилийн цэсэд хамаарахгүй болох нь хэргийн газрын үзлэгийн координат заасан цэгээс харагдаж байна. Шинээр ажилд ороод удаагүй байсан болохоор шинэчлэгдсэн гэдгийг нь мэдээгүй байсан. 1995 оны Засгийн газрын тогтоол бол хүчин төгөлдөр хүчингүй болж 2011 оны засгийн газрын тогтоолоор тусгай хамгаалалтай газрын хилийн цэсийг тогтоож өгсөн байна. Экологи эдийн засгийн үнэлгээнд өөрчлөлт гарахгүй.. Экологи эдийн засгийн үнэлгээг тогтоогдсон мужаар нь тогтоодог. Муж нь өөрчлөгдөхгүй байгаа учраас үнэлгээнд өөрчлөлт гарахгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 134, 139 тал/,

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн: “...Яллагдагч Б.Б, Д.Б нарын ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход: Экологи-эдийн засгийн үнэлгээ 3.199.384 төгрөг, хуульд заасны дагуу 3, Ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ 9.598.152 төгрөг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дугаар зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна” гэсэн заалтыг үндэслэн тооцов...” гэх дүгнэлт /1 хх-ийн 146 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ХӨА:1001203 дугаартай: “Б.Бын эзэмшлийн **** улсын дугаартай 1998 онд үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол улсад орж ирсэн Мigthy II маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 8.000.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 151 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ХӨА:1001202 дугаартай: “Д.Бийн эзэмшлийн **** улсын дугаартай 1997 онд үйлдвэрлэгдсэн 2007 онд Монгол улсад орж ирсэн Мigthy маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдап, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 7.000.000 -н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-ийн 153 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-422/4777 дугаартай: “...Үнэлэгдэж буй цахилгаан хөрөөний зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар 180.000 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 159-161 тал/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-422/4778 дугаартай: “...Шинэс төрлийн хэрэглээний 18,97 мЗ хуурай модны зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 10 дугаар сарын байдлаар 1.707.300 төгрөгийн үнэтэй байхыг тодорхойлов...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 168-170 тал/,

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-ийн 10-11 тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 22-31 тал/,

Прокурорын эд мөрийн баримтаар цахилгаан хөрөөг хураан авах тухай зөвшөөрөл /1 хх-ийн 33 тал/,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар цахилгаан хөрөөг тооцох тухай тогтоол /1 хх-ийн 35 тал/,

Прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1 хх-ийн 37-38 тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /1 хх-ийн 39 тал/,

Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, хилийн Хөвсгөлийн БЦГ-ыг цэсийн зураг /хх-ийн 214-215 тал/,

Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн бичиг /1 хх-ийн 217, 221 тал/,

Ариг буурал хайрхан ХХК-ийн мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ /1 хх-ийн 234, 248 тал/

Шүүгдэгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ****ыг Чандмань-Өндөр суманд байхад нь утсаар холбогдоод миний машиныг аваад жолоодоод Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Хөхөө гэдэг газраас мод бэлтгээд өгөөч л гэж хэлэхэд **** бичиг баримтаа авсан юм уу? гэж асуухаар нь Бтай ярьчихсан, модны бичиг баримтыг авчихсан гэдгийг хэлэхэд машиныг барьж явахаар болсон. Тэгээд Бтай ярихад бичиг баримтаа авчихсан, ****ыг аваад сумаас гарч байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Мөрөнгийн төвөөс өөрийнхөө жижиг машинаар гараад Хээг царын голд Б, **** нартай тааралдсан. Жижиг машинаа Чандман-Өндөр сум руу явуулчхаад өөрөө өөрийнхөө машиныг бариад Хатгалын постод дээр ирэхэд цагдаа Ганболд шалгаад бичиг баримтын зөрчилтэй байна. Тэгээд л хоёр машиныг журмын хашаанд тавиад өрөөнд очсон. Гарал үүслийн бичгээ улсын байцаагчаар хянуулаагүй зөрчилтэй явна гээд л журамлагдсан. Тэгээд тэр өдрөөс хоёр хоногийн дараа мод бэлтгэсэн Хөхөө рүү Ганболд, Б, явсан машины жолооч нарын хамтаар явж мод бэлтгэсэн газарт очиж бэлтгэсэн газраа үзүүлээд тайрсан модны хожуулыг тоолоход 14 байсан шиг санагдаж байна. Тэгж яваад л буцаж ирсэн... Өөрийнхөө Маяти-1 маркийн 8013 ХӨҮ улсын дугаартай ачааны машинаар модоо ачуулсан...Б эрхийн бичиг бичүүлж авсан. Мэдээгүй...Хэлсэн. Хөхөөгөөс бэлтгээрэй л гэж хэлсэн...Урд тэндээс нэг удаа мод бэлтгэхээр явж байсан юм. Тэгээд модтой газар гэдгийг нь мэдсэн болохоор Хөхөө рүү яваарай гэдгийг хэлсэн...Зам дагуу л гэж тэндээс бэлтгэсэн...2018 онд Тосхүү гэдэг хүнээс 7.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Үнэлгээг зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 190-192 тал/,

 Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Чандмань-Өндөр сумаас ****, **** нартай тус тусдаа машинтай гарсан. **** болохоор Бийн машиныг жолоодоод явсан. Б тэр үед аймгийн төвд явж байсан юм. Б, ****тай утсаар яриад өөрийнх нь машиныг жолоодоод яваарай гэдгийг хэлсэн гэсэн. Би ч гэсэн Бтой утсаар ярьсан байсан юм. Тэгээд мод бэлтгэх газар болох Чандмань-Өндөр сумын 3 дугаар багийн нутаг Хөхөө гэх нэртэй газарт орой ирсэн болохоор хоносон. Маргааш өглөө нь мод бэлтгэхээр мод руу орсон. Би болохоор цахилгаан хөрөөгөөр 14 орчим мод огтолсон гэж бодож байна. Огтолж унагаасан модоо машинд ачих хэмжээтэй тайрсныг ****, **** хоёртой хамжаад хоёр машин дээр ачиж дуусаад хөдөлсөн. Хээг цард явж байхад Б урдаас өөрийнхөө жижиг машинтай ирсэн. Тэгээд Б машинаа бариад хоёр машинтайгаа дөрвүүлээ явсан. Хатгалын постод дээр Ганболд цагдаад шалгуулсан. Модны бичиг баримтыг шалгахаар нь байгаль хамгаалагч ****ээс авсан гоожин, гарал үүслийн бичгээ үзүүлсэн. Надаас хаанаас мод бэлтгэснийг нь асуухаар нь Хөхөө гэдэг нэртэй газраас бэлтгэснийг хэлсэн. Тэгсэн бичиг баримтын зөрчилтэй улсын байцаагчаар гарал үүслийн бичиг баримтыг хянуулаагүй байна гээд мод машинуудыг журамласан. Маргааш нь билүү нөгөөдөр нь мод бэлтгэсэн газар луу Б бид хоёрыг дагуулаад Ганболд цагдаа явсан. Модонд очоод мод бэлтгэсэн газраа зааж өгч унагасан модныхоо хожуулыг зааж өгөхөд 17 модны хожуул тоологдож байсныг зургийг дарж авсан. Хатгалд хөрөө байгаа. Миний эзэмшлийн хөрөө юм. 2019-онд 200,000 мянган төгрөгөөр худалдаж авсан...Шууд мод руу машинтайгаа ороод л модон дотор яваад ачсан. Зарим модыг нь биеэрээ өнхрүүлээд ачсан...Мод ачилцах ажилд л тусалсан...Чандмань-Өндөр сумаас гардаг өдөр Б яриад мод бэлтгэх эрхийн бичиг өөрийнхөө машин дээр бичүүлж авахуулахыг утсаар хэлсэн. Тэгээд л би байгаль хамгаалагчаас очиж мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ бичүүлж авсан. Байгаль хамгаалагч мод бэлтгэх эрхийн бичиг олгохдоо Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн нутаг зүүн даваа гэх нэртэй газраас модоо бэлтгээрэй гэж хэлсэн юм... Зүүн даваа гэх нэртэй газар нь сумын төвөөс урагшаа байдаг. Хоёр даваа шавар ихтэй болохоор зам дагуух Хөхөө гэдэг нэртэй газраас бэлтгэсэн юм...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 201-203 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Прокурорын эд мөрийн баримтаар цахилгаан хөрөөг хураан авах тухай зөвшөөрөл,, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Б.****гийн мэдүүлэг, гэрч Б.****, О.****, Ц.**** нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2022 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн 02 дугаартай дүгнэлт, шинжээч Н.Баярцэцэгийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ХӨА:1001203 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ХӨА:1001202 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-422/4777 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчний 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТХҮ-422/4778 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалтай газрын хамгаалалтын захиргааны албан бичиг, хилийн Хөвсгөлийн БЦГ-ыг цэсийн зураг, мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн бичиг, Ариг буурал хайрхан ХХК-ийн мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээ зэрэг нь шүүгдэгч  Б.Б, Д.Б нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б нь эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахдаа  өөр компаний дээр зөвшөөрөл авч өөр газраас мод бэлтгэж, улсын ойн сан бүхий газарт халдаж босоо модыг хөрөөдөн унагаж бэлтгэсэн байна.

Өөрөөр хэлбэл хэргийн 217, 221 талд авагдсан сери ХӨА 22-007262, ХӨА 22-007263 дугаартай бүхий мод бэлтгэх эрхийн бичигт Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын “Зүүн даваа” гэх газраас шинэс төрлийн хэрэглээний 10 м3 хэмжээтэй модыг ойн арчилгааны журмаар бэлтгэх зөвшөөрлийг Ариг буурал хайрхан ХХК-д олгосон байхад шүүгдэгч Б.Б нь Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын  3 дугаар багийн Хөхөө” гэх газраас босоо модыг хөрөөдөн унагаж бэлтгэж, тээвэрлэсэн, шүүгдэгч  Б.Бын хууль бусаар бэлтгэсэн модыг Д.Б нь гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн, шүүгдэгч  Д.Б нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн  гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нар нь улсын ойн сан бүхий газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй дур мэдэн халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус бөгөөд нийгэмд хохирол, хор уршигт хүргэнэ гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд ”санаатай”, нийгэмд аюултай байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд шүүгдэгч Б.Б, Д.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч  Б.Б нь улсын ойн сан бүхий газарт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй халдаж, тээвэрлэсэн, шүүгдэгч Д.Б нь хууль бусаар бэлтгэсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж буй өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль орчин, экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч  Б.Б, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч  Б.Б, Д.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 3.199.384 төгрөгийн шууд хохирол учирсан нь тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4 дэх хэсэгт заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж 9.598.152 төгрөгийн /хх-ийн 146 тал/ хохирол, нөхөн төлбөр тооцсон байна. 9.598.152 төгрөгийг шүүгдэгч  Б.Б, Д.Б нар нь нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Д.Боос 4.799.076 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Б.Баас 4.799.076 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгох нь зүйтэй байна.   

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Быг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн, шүүгдэгч Д.Бийг гарал үүслийн гэрчилгээгээгүйгээр  хууль бусаар бэлтгэсэн  модыг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б, Д.Б нарыг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч  Б.Б, Д.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Б.Б, Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, учруулсан хохиролоо төлөхөө илэрхийлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 187 дугаартай тогтоолоор шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 Шүүгдэгч Б.Б, Д.Б нарын үйлдсэн хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал, дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Б, Д.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, ...зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус зохицуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  заасныг журамлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Migthy ll загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг,

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Migthy загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус,   

Гэмт хэрэг үйлдэж олсон 18.97 куб метр хэмжээтэй модыг хураан авч, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 180.000 төгрөгийн үнэлгээ бүхий  банкны хамгаалалт цагаан өнгөтэй, хажуу хэсгээрээ улбар шар өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгч  Б.Б, Д.Б нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч  Б.Б, Д.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Бын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн,

 Шүүгдэгч А овогт Дгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд бэлтгэсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Бын Б, Дгийн Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б, Д.Б нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Б, Д.Б нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5. Шүүгдэгч Б.Б, Д.Б нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дугаар хэсгийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Д.Боос 4.799.076 төгрөгийг гаргуулж, шүүгдэгч Б.Баас 4.799.076 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх” тогтоолоор битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 8.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Migthy ll загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Migthy загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг,

Гэмт хэрэг үйлдэж олсон 18.97 куб метр хэмжээтэй модыг тус тус хурааж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлж хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8.   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эрүүгийн 2238002890612 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий банкны хамгаалалт цагаан өнгөтэй, хажуу хэсгээрээ улбар шар өнгөтэй, чиглүүлэгч төмөртэй, цейфтэй цахилгаан хөрөө 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.  

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Б, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ДӨЛГӨӨН