| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2022/0295/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/352 |
| Огноо | 2022-10-27 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 18.6.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Л.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж
Нарийн бичгийн дарга Н.Б
Улсын яллагч Л.Э
Хохирогчийн өмгөөлөгч Д.Э
Хохирогч Х.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д
Шүүгдэгч Ч.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2025000000453Т дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Ч.М
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Бөөн бургас гэх газраас Ж.Б, С.Б нартай бүлэглэн гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж иргэн Х.Э-ын хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адууг буюу олон тооны мал хулгайлж 37 100 000 төгрөгийн хохирол учруулсан
2020 оны 11 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Улаан толгой багийн мухар булан гэх газраас С.Б, Ж.Б, Э.Б нарын хулгайлсан 4 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж, бодит шинж чанар, эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.М-ыг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, бусадтай бүлэглэж, машин механизм ашиглан, олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М мэдүүлэхдээ “Б, Б нартай хамт хохирогч Х.Э-ын 32 тооны адууг хулгайлан тууж авч ирээд бүдүүн морьдыг нь ялгаж, бусдыг нь голын цаад тал руу туусан. Дараа нь Б, Б хоёр голын цаад руу туусан адуугаа авч ирэхдээ нэмээд 4 адуу туугаад ирсэн. Бүх адууг нядалсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Э ахаас уучлал гуйж байна. Хохирлыг төлж барагдуулна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Х.Э мэдүүлэхдээ “Хохирлоо төлүүлж авах хүсэлтэй байна. Гомдолтой байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Д “шүүх хуралдаанд оролцохгүй 150 000 төгрөг гаргуулна” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Хужир булан гэх газар хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 29-39 дэх тал/
2. Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Овоотын **** тоот Э.Б-н гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1 дэх хавтаст хэргийн 40-44 дэх тал/
3. Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын *** тоот хашаан дахь байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1 дэх хавтаст хэргийн 45-48 дахь тал/,
4. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан адууны арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1 хавтаст хэргийн 59-62 дахь тал/
5. Хохирогч X.Э-оор таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 87-90 дэх тал/,
6. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 93-99 дэх тал/
7. Малын маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 100-108 дахь тал/
8. Яллагдагч Э.Б-ийн мэдуүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 110-112-р тал/,
9. Хохирогч Х.Э-ын “Адуу хайж байхад Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт нутаглаж байгаа иргэдтэй уулзаж адуугаа асуухаар Б гэж залуу гэртээ гурван залуугийн хамт Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Хужирбулан гэдэг газарт амьдарч байгаа. Сүүлийн үед байнга Орхон аймаг руу ачааны машинтай шөнөөр яваад байгаа гэдэг яриа сонссон. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн орой хэсгийн төлөөлөгч дэд хурандаа Г.Б-д адуугаа алдсан. Мөн Б гэж хүнийг сэжиглэж байгаа талаараа хэлсэн юм. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 14 нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Бөөн бургаст гэх газраас “зөв талын гуян дээрээ цэцгэн тамгатай 10 настай хөх саарал зүсмийн азарга, зөв талын гуян дээр ланзан тамгатзй шарга гүү, шарга гүүний зөв талын гуян дээр ланзан тамгатай охин хээр унага, зөв талын гуян дээр ланзан тамгатай сартай нас гүйцсэн бүдүүн халтар гүү, халтан гүүний зөв талын гуян дээр ланзан тамгатай халтар эр унага, зөв талын гуян дээр нар саран, буруу талын урд хаан дээр түмэн наст тамгатай нас гүйцсэн бор хээр гүү, бор хээр гүүний зөв талын гуян дээр ланзан тамгатай бор хээр унага, зөв талын гуян дээр ланзан тамгатай сартай, хамар цагаан халтар шүдлэн байдас, зөв талын гуян дээр ланзан тамгатай бидэртэй нас гүйцсэн саарал сувай гүү, зөв талын гуян дээр ланзан тамгатай сартай нас гүйцсэн сувай хонгор гүү, хонгор гүүний зөв талын гуяан дээр ланзан тамгатай охин бор хээр дарга, зөв талын гуяан дээр ланзан тамгатай буруу талын хойд хөл өсгий цагаан эр хүрэн даага, зөв талын гуян дээр ланзан тамгатай хамар цагаан шүдлэн үрээ, зөв талын гуян дээр ланз, тамгатай саарал шүдлэн үрээ / зөв талын гуяан дээр нэрийг нь мэдэхгүй тахир тамгатай/ өөрөөр нь зуруулав, зөв талын гуян дээр ланзан тамгатай, гурван хөл цагаан хонгор халзан шүдлэн үрээ, зөв талын гуян дээр ланзан тамгатай дэлтэй нас гүйцсэн хул морь, хөхөлтэй дэлийг нь дарсан зөв талын гуян дээр ланзан тамгатай хавчиг соёолон хул морь, зөв талын гуян дээр ланзан тамгатай шарга зүстэй нас гүйцсэн 4 морь, зөв талын гуян дээр ланзан тамгатай нас гүйцсэн хүрэн халзан морь, гурван хөл цагаан зөв талын гуян дээр ланзан тамгатай манхан хүрэн халзан нас гүйцсэн морь, зөв талын гуян дээр ланзан тамгатай нас гүйцсэн хүрэн морь, зөв талын гуян дээр ланзан тамгатай нас гүйцсэн хар морь, зөв талын гуян дээр ланзан тамгатай нас гүйцсэн хамар цагаан халтар морь, зөв талын гуян дээр ланзан тамгатай нас гүйцсэн бор хээр морь, духан дээрээ сартай, хамар цагаан зөв талын гуяан дээр ланзан тамгатай нас гүйцсэн улаан хээр морь, зөв талын гуян дээр ланзан тамгатай нас гүйцсэн саарал морь, зөв талын гуян дээр ланзан тамгатай нас гүйцсэн улаан бор хээр морь, зөв талын гуян дээр нар, сар, дөл гэсэн цагаан үсэн тамгатай халтар соёолон үрээ, зөв талын гуяан дээр ланзан тамгатай хавчиг соёолон улаан хээр морь зэрэг нийт 32 тооны адуу алдсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 117-118 дахь тал/ “...Би анх Б гэж хүнийг сэжиглээд хэсгийн төлөөлөгч Г.Б хамт Б гэж хүний гэрийг хайж яваад 2020 оны 11 сарын 28-ний өдрийн 17 цагийн орчим Булган аймгийн Орхон сумын Хужирбулан гэх газарт байх С.Б-ийн гэрт нь очсон. Анх гэрийнх нь гадна очих үед хоёр залуу нэг адуу гаргаад махыг нь модноос өлгөөд арьсыг нь хажууд нь тавьсан байсан. Төлөөлөгч бид хоёрыг машинаас буугаад очих үед нөгөө хоёр залуу адууны арьсыг гэрийн зүүн талд асаж байсан гал руу хийх гэхээр нь болиулаад тэгээд арьс толгойг нь үзсэн чинь миний хулгайд алдсан 32 тооны адуун дотор явсан охин бор хээр дааганы арьс мөн байсныг тамга зүсээр нь таньсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 119 дэх тал/
10. Гэрч Б.Б-ийн “...Өнөөдөр манай гэрт байсан адууны хааг Э.Б авч ирсэн. Э.Б тухайн махыг хаанаас авч ирж байгаа талаараа огт хэлээгүй. Э.Б урд шөнө үүрээр 03-04 цагийн орчим Б гэх залуугийн хамт хөндөөнөөс орж ирлээ гээд машинтай ирсэн. Өглөө намайг унтаж байхад Э.Б ганцаараа гарч яваад эргээд 13 цагийн орчим ирэхдээ адууны хааны мах авч ирсэн. Харин гэрт байгаа гайхан махыг Э.Б хүнээс худалдаж авсан гээд 2020 оны 11 дүгээр сарын эхээр авсан. Хаана байдаг хэн гэж хүнээс авсныг нь мэдэхгүй байна... 2020 оны 11 дүгзэр сарын 13-ны өдрийн 11 цагийн орчим Б, манай дүү Б бид гурав машинтай хөдөө явж Б гэж айлд өдөр 15 цагийн орчим очсон. Бид нарыг очиход Б-н гэрт хэн ч байгаагүй. Харин маргааш өглөө нь Б, Б, Мэ нар адуунд яваад ирлээ гээд хөлдөж үхэх гэж байгаа юмнууд үүрээр гэгээ орж байхад гэртээ орж ирсэн. Тэр өдөр нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11-12 цагийн хооронд эргэж наашаа явсан. Би еөрийнхөө гар утсан дээр зургаа авхуулсан байсан. Тэр зургаа үзэж байхад он сар өдөр нь 11 дүгээр сарын 13, 14-ний өдрүүд байсан. Б өөрийнхөө ачааны машинтай, М, Б нар морьтой ирсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 152-155 дахь тал /,
11. Гэрч Б.Б-ийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /1 дэх хавтаст хэргийн 63-65 дахь тал/
12. Г.Ө-ийн Хаан банкан дахь 5091087309 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 66, 69-86 дахь тал/
13. Гэрч Б.Б-ийн “Б ахын хөдөө байдаг гэрт миний төрсөн эгч Б, хүргэн ах Б бид гурав үдээс хойш ирсэн юм. Гэрт нь ирхэд тэдний гэрийн гадаа ямар нэгэн машин тэрэг байгаагүй гэр нь эзгүй цоожгүй байсан учраас бид гурав гэрт нь орж хоол хийж, хөзөр тоглож байгаад амарсан. Тэгээд байж байтал шөнө дунд, өглөө үүрээр машины дуу гараад гэрийн гадаа машин ирж зогссон төд удалгүй гэрт нэг хүн орж ирээд баруун талын орон дээр унтсан. Мөн дараа нь хоёр хүн адуунд яваад хөлдөж үхэхнээ гээд гал түлж байсан. Үүнээс хойш би унтчихсан юм. Тэгээд дахин чимээ гарах үед би сэрээд хэвтэж байхад гэрийн эзэн ах Б “Хөөе босоорой, адуундаа яваарай “гээд хүн дуудсан юм. Тэр дуудсан хүн нь Б, М хоёр байсан. Тэд дээлээ нөмрөөд газраар унтаж байснаа гэнэт босож гэрээс гарч явсан...” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 163-164 дэх тал/
14. Гэрч Э.Г-н“...Х.Э гэж хүн бол миний өөрийн төрсөн эцэг юм. Энд аав маань Орхон аймгийн Жаргалант сумын Дулаан уул багийн Аргуун гэдэг нэртэй газарт хөдөө мал маллаж амьдардаг малчин хүн юм. Манайх тухайн орон нутагтаа намайг төрөхөөс өмнө байсан ба бараг 40 гаран жил амьдарч малаа маллаж ирсэн айл бөгөөд манайх таван хошуу малын тэмээ гэх малаас бусад мал бүгд байдаг жишээ нь морь адуу гэвэл 3 азарга адуу байдаг, үхэр 60 гаран тооны үхэртэй, 300 гаран тооны хоньтой мөн 300 гаран тооны ямаа зэрэг малыг өөрсдөө хувиараа тухайн орон нутагтаа маллаж малынхаа үр шимийг хүртэж амьдарч байна. Гэтэл өнгөрсөн оны 2020 оны 11 дүгээр сард манай бэлчээрт байсан 1 азаргатай 32 тооны адуу/ мал хулгайд алдагдаж малаа эрэл хайгуул болсны эцэст сургийг нь гаргаж авсан. Аав минь өвлийн хүйтэнд арай хийж малаа хайж явсны эцэст Булан аймгийн Орхон сумын Халиун багийн Хужирбулан гэх нэртэй газраас хулгайд алдагдсан гэх адууныхаа дотор нь байсан бор хээр даага буюу /хусран, эхийгээ хөхөж байсан/ даагыг нядалж гаргасан байхад нь очиж арьс ширийг нь шатаах гэж байхад түрүүлж таньж олж аваад мал хулгайлсан хумүүсийг барьсан гэсэн юм. Тэгээд тэр газарт Орхон аймгаас цагдаагийн бүрэлдэхүүн очиж шалгасан гэсэн, гэтэл тэр газарт маш олон тооны адуу малыг нядалж, төхөөрсөн ул мөр ихээр олдож маш их адуу малын шийр, шатаасан арьс, арьсыг өвчсөн толгой, гүүний хээл, малын мах гэдэс зэргийг гаргасан байсан гэж аав надад ярьсан...” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 150-151 дэх тал/
15. Гэрч М Ч “...Миний санаж байгаагаар 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр байна уу 24-ний өдөр надтай утсаар яриад Их залуу самбар дээр ир гэсэн. Тэгэхээр нь яваад очсон чинь С.Б ганцаараа өөрийн цэнхэр өнгийн ачааны машинтай бод малын мах ачиж ирсэн байсан. Тэр махаа Их залуу самбар багт үйл ажиллагаа явуулдаг Сүлд нэртэй дэлгүүрийн хүмүүст зарсан. Яг ямар хүнд зарсныг нь мэдэхгүй. Эрэгтэй хүмүүс л зөөгөөд жинг нь үзээд байсан. Гурван малын мах байгаа гэж ярьж байсан С.Б-ийн сүүлд зарсан малын махны арьс шир толгой нь байсан эсэхийг би мэдэхгүй байна. С.Б өөрөө урдаас ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг гэрээсээ ирж байгаа юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 192-195 дахь тал/
16. Гэрч Г.Ө-ийн “...2020 оны 11 сарын 23-ны өдөр байх өдрөө ганц нэг хоногоор зөрүүлж магадгүй санахгүй байна. Өглөө 10 цагийн үед Б хар ногоон өнгийн микро автобус шиг машинтай манай махны Сүлд дэлгүүр дээр ирээд гарал үүсэлгүй бүтэн адууны мах өгсөн. 170 кг жинтэй адууны мах байсан. 170 кг мах бол бүдүүн тарган адууны мах гэсэн үг. Энэ 170 кг адууны махыг 6000 төгрөгөөр бодоод 1 020 000 төгрөг Б-н хэлсэн С гэсэн нэртэй Хаан банкны данс руу хийсэн. С гэдэг нь Б-ийн эхнэр. Мөн энэ өдрийн маргааш нь эсвэл урд өдөр нь байх би өдрөө сайн санахгүй байна. Б едөр 15 цагийн үед нэг цагдаа хувцастай залуугийн хамт манай дэлгүүр дээр ирсэн. Б мөн надад 160-180 кг жинтэй тарган адууны мах 3, 2 үхрийн махыг өөрийнхөө цэнхэр өнгөтэй Бонго машинаараа авчирч өгсөн. 3 адуу, 2 үхрийн махны мөнгө гэж бэлнээр 4 сая гаран төгрөг Б-д би өгсөн. Энэ мах нь мөн гарал үүсэлгүй байсан. 2020 оны 11 сарын 29-ний өдөр байх Б над руу өөрийнхөө гар утсаар яриад танайд өгсөн адууны махыг хүн асуувал өгөөгүй гэж хэлээрэй. Нэг даага гаргаж байсан чинь хүн ирээд хэл ам хийгээд байна. Миний өгсөн адууны махыг мэдэхгүй гэж хэлээрэй гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 141-143 дахь тал/
17. Гэрч А.Б 2020 оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрийн орчим С.Б надад идэшний адууны мах авч ирж өгсөн. С.Б 2020 оны 09 сард надаас нэг азарган үрээ аваад идэшний үеэр идэшний адуу өгнө гэж тохирсон байсан бөгөөд тэр тохирсон ёсоороо адууны мах авч ирж өгсөн. Надад өгсөн махны шир толгой байгаагүй. Шалдан мах авч ирсэн. Тарга хүчний хувьд дундаж адуу байсан. Би махны хэмжээг нь хараад бодохдоо бага залуу адуу болов уу гэж бодсон. Мах авч ирэх үедээ ганцаараа өөрийнхөө ачааны машинтай ирсэн. Надад өгсөн махны гарал үүслийн гэрчилгээ өгөөгүй...” гэх мэдүүлэг/1 дэх хавтаст хэргийн 191 дэх тал/
18. Гэрч Б.Б-н “...Өнөөдөр өглөө 11 цагийн орчим би гэртээ унтаж байтал хашааны хаалга хүчтэй цохиод байхаар нь би гайхаад хартал Э.Бзогсож байсан. Тэгээд би хашааны хаалгаа онгойлгож өгтөл Б ах улаан машиндаа дүүрэн мах аччихсан, манай хашаанд байдаг илүү байшин руу нөгөө авчирсан махнуудаа хийнэ гээд түлхүүрээ өгчих гэсэн. Тэгэхээр нь би түлхүүрээ өгтөл, танайд өөр хэрэглэдэггүй цоож байна уу? гэж асуухаар нь байгаа гээд төмөр цоож өгсөн юм. Тэгээд ах ганцаараа байшин руу махаа зөөгөөд оруулаад байхаар нь би юун мах вэ гэж асуутал хөдөө ээж рүүгээ хүргэж өгөх гэж байгаа юм аа түр хадгалчихъя хэд хоногоос авна гэж хэлсэн. Тэгээд би гэр лүүгээ ороод бууз жигнээд өгье гээд хоол хийгээд өгтөл хүнтэй утсаар ярингаа идэж байсан хоолоо аваад яараад хоолоо бариад гарчихсан. Тэгээд ойролцоогоор 1-2 цагийн дараа Б ах ахиад нэг танихгүй ахтай хамт орж ирээд нөгөө байшинд хийсэн махнуудаа үзчихээд гараад явсан. Гарахдаа үүдний чинь хажууд шуудайтай юм тавьчихсан шүү гэж хэлээд гараад явсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 165-166 дахь тал/
19. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн мөр судлалын шинжилгээ хийсэн “Шинжилгээнд ирүүлсэн адууны арьсны зөв талын гуя /зүүн гуя/-ны хэсэгт үндэсний хээ угалзны төрлийн Ланзан гэх тамгаар дарсан байж болох дардас байна. Шинжлэгдэж буй арьсан дээрх үндэсний хээ угалзны төрлийн Ланзан гэх тамгаар дарсан дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн тамганы дардастай хэлбэр, дүрс зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон дардасны өргөний хэмжээ, хэлбэр харилцан байрлал зэрэг хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 24-27 дахь тал/
20. Хэргийн газрын нөхөн үзлэгээр хураасан 3 ширхэг малын толгой болон, битүү туурайтай амьтны хөлийн ясанд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт. /2 дахь хавтаст хэргийн 37-45 дахь тал/
21. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан малын мах, толгой, шийрт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт. /2 хавтаст хэргийн 61-81 дэх тал/
22. “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2021.02.24/ 02/02-15 дугаартай “Үнэлгээнд хамрагдсан үхрийн мах нийт 132.3 кг ба үнэ 1 415,6 мянган төгрөг, адууны мах нийт 867,2 кг үнэ 7 288,6 мянган төгрөг, үхрийн гэдэс 315.6 кг үнэ 1 578.0 мянган төгрөг, адууны гэдэс 75.8 кг 303,2 мянган төгрөг тус тус болж нийт махны үнэлгээ нь 10 585.4 мянган төгрөгөөр үнэлэгдсэн” гэх дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 123-128 дахь тал/
23. “Далайван аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийь 02/02-235 дугаартай “...Хүрэн алаг морь 1 300.0 мянган төгрөг, Халтар морь 1 300.0 мянган төгрөг, Халтар морь 5 000 0 төгрөг, Хонгор морь 4 800.0 мянган төгрөг болохыг тодорхойлсон болно. Нийт үнэлгээ 12.400.0 /Арван хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөг болж байна...” гэх дүгнэлт /4 дэх хавтаст хэргийн 56-64 дэх тал/
24. “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2021 оны 04 сарын 12-ны өдрийн 02102-30 дугаартай хөрөнгийн үнэлгээ тогтоосон “Саарал азаргатай 32 тооны адуу нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 37 100 000 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт. /4 дэх хавтаст хэргийн 214-219 дэх тал/
25. Яллагдагч С.Б-н “ Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл алга. Яриад байгаа 11 сарын 23-ны өдөр Орхон аймагт Бүрэнбүстэд О гэж хүний жүчээн дээр байсан. Мөн төв рүү орж ирээд гарсан. 23-24-нд шилжих шөнө жүчээн дээр байдаг байшин дээр ганцаараа хоносон Э.Б миний ачааны машиныг унаад явсан байсан бөгөөд тэр өдөр буюу 24-ний өдөр миний машиныг авч ирж өгсөн. Б бид хоёр хамт 24-ний өдөр Жаргалант суум руу явж урд нь худалдаж авсан байсан Б гэж айлд очиж гурван үхэр авсан. Тэр үхрүүдийг аваад хөдөө байх гэртээ очсон. Намайг үхэр очиж авахад Баяраагийн эхнэр хүүхэд гэртээ байсан” гэх мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 114-115 дахь тал/
26. Хохирогч Ш.Б таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4 дэх хавтаст хэргийн 131-134 дэх тал/,
27. Яллагдагч Э.Б-н “С.Б Жаргалант сумаас хүнээс юм авах гэж байгаа юм гээд намайг машин бариад яваад өг гэхээр нь би С.Б-ийн Бонго маркийн машиныг жолоодож Б бид гурав явсан хулгай хийх гэж байна гэж мэдээгүй. Намайг голын гарман дээр үлдээгээд Б, Б хоёр ачиж ирсэн морин дээрээ сундалдаад хүнээс юм авна гээд явсан. Тэгээд эргэж ирээд ачиж ирсэн морио авч ирсэн нэг морио ачуулаад намайг гэртээ хариад байж бай гэсэн. Нөгөө хоёр дөрвөн морь авч ирээд гурвыг нь аваад үлдсэн” гэсэн мэдүүлэг. /4 дэх хавтаст хэргийн 235 дахь тал/
28. Хохирогч К.Д таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4 дэх хавтаст хэргийн 136-137 дахь тал/
29. Хохирогч Д.Ц-р таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4 дэх хавтаст хэргийн 138-140 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Эщ дүгнэлтдээ “Шүүгдэгч Ч.М нь 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Бөөн бургас гэх газраас Ж.Б, С.Б нартай бүлэглэн гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж, буцах зорилгоор машин механизм ашиглаж иргэн Х.Э хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адууг буюу олон тооны мал хулгайлж 37 100 000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 11 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Улаан толгой багийн мухар булан гэх газраас С.Б, Ж.Б, Э.Б нарын хулгайлсан 4 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж, бодит шинж чанар, эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг, хохирогч гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлйин 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Цагдан хоригдсон хоногийг эдлэх ял оруулан тооцож, шүүгдэгчээс 3 565 000 төгрөг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгуулах, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар 2 462 000 гаргуулан улсын орлого болгох саналтай” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Д.Э дүгнэлтдээ “Шүүгдэгчийн гэм буруу нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогчид учирсан хохирлоос Ч.М 2 сая төгрөг төлсөн. Үлдсэн хохирлыг гаргуулан хохирогчид олгуулах нь зүйтэй. Эрүүгийн хариуцлагын хувьд хэлэх саналгүй” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д дүгнэлтдээ “Ч.М нь анхнаасаа гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэрэг шалгах ажиллагаанд тус болж байсан. Мэндбаярын мэдүүлгээр энэ хэрэг шалгагдаж тогтоогдсон. Шүүгдэгчид учруулсан хохирлоос 2 сая төгрөгийг төлсөн. Үлдэх хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч оногдуулах ял шийтгэлийг багасгаж, Өршөөл үзүүлэх тухай хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Хужир булан гэх газар дахь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын *** тоот Э.Б гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын **** тоот хашаан дахь байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэгээр хураан авсан адууны арьсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч X Э таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрзл зургийн үзуүлэлт, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, малын маханд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яллагдагч Э.Б-ийн мэдуүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Х.Э-ын “Адуу хайж байхад Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутагт нутаглаж байгаа иргэдтэй уулзаж адуугаа асуухаар Б гэж залуу гэртээ гурван залуугийн хамт Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Хужирбулан гэдэг газарт амьдарч байгаа. Сүүлийн үед байнга Орхон аймаг руу ачааны машинтай шөнөөр яваад байгаа гэдэг яриа сонссон. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн орой хэсгийн төлөөлөгч дэд хурандаа Г.Б адуугаа алдсан. Мөн Б гэж хүнийг сэжиглэж байгаа талаараа хэлсэн юм. Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 14 нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Бөөн бургаст гэх газраас 32 тооны адуу алдсан. Би анх Б гэж хүнийг сэжиглээд хэсгийн төлөөлөгч Г.Б хамт Б гэж хүний гэрийг хайж яваад 2020 оны 11 сарын 28-ний өдрийн 17 цагийн орчим Булган аймгийн Орхон сумын Хужирбулан гэх газарт байх С.Б-ийн гэрт нь очсон. Анх гэрийнх нь гадна очих үед хоёр залуу нэг адуу гаргаад махыг нь модноос өлгөөд арьсыг нь хажууд нь тавьсан байсан. Төлөөлөгч бид хоёрыг машинаас буугаад очих үед нөгөө хоёр залуу адууны арьсыг гэрийн зүүн талд асаж байсан гал руу хийх гэхээр нь болиулаад тэгээд арьс толгойг нь үзсэн чинь миний хулгайд алдсан 32 тооны адуун дотор явсан охин бор хээр дааганы арьс мөн байсныг тамга зүсээр нь таньсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ийн мэдүүлэг, гэрч Б.Буяндэлгэрийн гар утсанд үзлэг хийсн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Г.Өлзийсүрэнгийн Хаан банкан дахь 5091087309 дугаарын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулга, гэрч Б.Б-ийн мэдүүлэг, гэрч Э.Г-ын мэдүүлэг, М Ч-ийн мэдүүлэг, гэрч Г.Өлзийсүрэнгийн мэдүүлэг, гэрч А.Б-ы мэдүүлэг, гэрч Б.Б-ийн мэдүүлэг, Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн мөр судлалын шинжилгээ хийсэн дүгнэлт, хэргийн газрын нөхөн үзлэгзэр хураасан 3 ширхэг малын толгой болон, битүү туурайтай амьтны хөлийн ясанд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэгээр хураан авсан малын мах, толгой, шийрт шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын шинжээчийн 2021.02.24/ 02/02-15 дугаартай хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, яллагдагч Э.Б-ийн мэдүүлэг, “Далайван аудит ХХК-ны шинжээчийн 2020 оны 12 сарын 25-ны өдрийь 02/02-235 дугаартай дүгнэлт, “Бэйкер тилли далайван аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын 2021 оны 04 сарын 12-ны өдрийн 02102-30 дугаартай хөрөнгийн үнэлгээ тогтоосон дүгнэлт, яллагдагч С.Баянмөнхын мэдүүлэг, хохирогч К.Д-р таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.Ц-р таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
- Ч.М нь 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Бөөн бургас гэх газраас Ж.Б, С.Б нартай бүлэглэн иргэн Х.Э-ын хөх саарал зүсмийн азаргатай 32 тооны адууг хулгайлж 37 100 000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2020 оны 11 сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймгийн Жаргалант сумын Улаан толгой багийн мухар булан гэх газраас С.Б, Ж.Б, Э.Б нарын хулгайлсан 4 тооны адууг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж, бодит шинж чанар, эх үүсвэрийг нь нуун далдалсан үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Ч.М нь бусадтай бүлэглэн, гэмт үйлдлээ хөнгөвчлөх, хөрөнгө байгаа газарт түргэн очиж буцах зорилгоор машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж, бодит шинж чанар, эх үүсвэрийг нь нуун далдалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул Ч.М-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.М-ыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэмт хэргийн үйл баримт, хуулийн зүйлчлэлийн талаар зөрүүтэй санал дүгнэлт гараагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.М-ын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт хуульд заасан хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан KIA BONGOS маркийн авто машины үнэ болох 9 848 000 төгрөгөөс шүүгдэгч Ч.М-т хамаарах 2 462 000 төгрөгийг түүнээс албадан гаргуулж улсын орлого болгож, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь 5 жил түүнээс бага бол хамаарахаар заасан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18 дугаар бүлэг нь бүхэлдээ Өршөөлийн хуульд хамрахгүй байхаар заасан тул Ч.М-т оногдуулсан ялыг Өршөөлийн хуульд хамруулан зорчих эрхийг хязгаарлах ялаар солих боломжгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ч.М нь 156 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Ч.М нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Э 32 тооны адуу алдагдаж, шинжээчийн дүгнэлтээр 37 100 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд уг хохирлын 70 хувийг С.Б-р, 15 хувийг Ж.Б-р төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Ч.М-с нийт хохирлын үлдэх хувь болох 5 565 000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Э-д олгуулах нь зүйтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.М нь хохирогч Х.Э-д 2 сая төгрөгийг төлсөн байх тул үлдэх 3 565 000 төгрөг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв. Мөн эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн 150 000 төгрөгийг Орхон аймгийн аймгийн цагдаагийн газар гэм буруутай хүмүүсээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул Ч.М-с 37 500 төгрөгийг гаргуулан Орхон аймгийн цагдаагийн газарт олгох нь зүйтэй.
3. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Эрүүгийн 2025000000453Т дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Ч М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ч.М-т оногдуулсан 5 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-ын цагдан хоригдсон 156 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан KIA BONGOS маркийн авто машины үнэ болох 9 848 000 /есөн сая найман зуун дөчин найман мянга/ төгрөгөөс шүүгдэгч Ч.М-т хамаарах 2 462 000 /хоёр сая дөрвөн зуун жаран хоёр мянга/ төгрөгийг албадан гаргуулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
7. Шүүгдэгч Ч.М-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-аас 3 602 500 /гурван сая зургаан зуун хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулан хохирогч Х.Эрдэнэболд 3 565 000 /гурван сая таван зуун жаран таван мянга/ төгрөг, Орхон аймаг дахь Цагдаагийн газарт 37 500 /гучин долоон мянга таван зуун/ төгрөгийг тус тус олгосугай.
9. Эрүүгийн 2125000000453Т дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч, хохирогчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А