Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх,

Улсын яллагч Э.Болор,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа

Шүүгдэгч Ж.Энхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жамсрангийн Энхтөрт холбогдох эрүүгийн 201610010162 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р баг Замын гудамжны 1-13 тоотод оршин суух, урьд 2003 оны 02 дугаар сарын 27-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 123,750 төгрөгийн торгох, 2008 оны 04 дүгээр сарын 28-нд Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жил тэнсэж, хянан харгалзах, 2009 оны 11 дүгээр сарын 30-нд Эрүүгийн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих, 2013 оны 10 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн Боржигон овогт Жамсрангийн Энхтөр /РД: ЕО87040178/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Жамсрангийн Энхтөр нь давтан үйлдлээр 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах “Отгонтэнгэр” худалдааны төвийн гадаа байсан 07-84 ДГО улсын дугаартай приус-11 маркийн автомашины кабинаас иргэн Д.Энхбилэгийн 219,000 төгрөгийн үнэ бүхий самсунг брэндийн таб 3 маркийн гар утас, 34,200 төгрөгийн үнэ бүхий Нокиа маркийн гар утас зэргийг хулгайлж бага бус хэмжээ буюу 253,200 төгрөгийн,

2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах ПС-4 нэртэй компьютер тоглоомын газраас иргэн 3.Буянбадрахын 650,000 төгрөгийн үнэ бүхий Жи мобайл гэсэн бичигтэй хар саарал өнгийн хавтастай галакси таб эс загварын ухаалаг самбар /таблет/, 10,000 төгрөгийн үнэ бүхий 16 гб-ийн флаш диск, бэлэн 170,000 төгрөг хулгайлж бага бус хэмжээ буюу 830,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ж.Энхтөр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Би 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр архи уух санаатай гудамжаар явж байгаад Замын-Үүд сум 1-р багт байрлах АПУ ХХК-ийн 8-н нэрийн дэлгүүрийн гадаа хүнгүй цонх нь онгорхой зогсож байсан Приус-10 маркийн автомашинаас Самсунг таб-3, нокиа маркийн 2 ширхэг гар утас хулгайлаад нэг утсыг нь үл таних хүнд 80,000 төгрөгөөр зараад нөгөө утсыг нь барьж байгаад гээгдүүлсэн. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн үед архи уух гэтэл 500 төгрөг дутаад Замын-Үүд сумын 1-р багт байрлах 117-р байрны доод талд байдаг компъютер тоглоомын газарт ортол ширээн дээр нь хар саарал өнгийн Жи Мобайлын хавтастай зүйл байхаар нь аваад гарсан. Хавтсан дотор Самсунг таб-3 загварын таблет, гэрийн түлхүүр, чихэвч зэрэг зүйлс байхаар нь хуучны танил Цоогий гээд залууд цүнхтэй нь хамт 95,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед би Цоогийд зарахдаа хулгайн эд зүйл гэдгээ хэлээгүй бөгөөд “авах уу гэсэн авъя” гэж хэлээд зарсан. Дотор нь бэлэн мөнгө болон 16 гб-ийн флаш диск байсныг нь мэдээгүй, хулгай хийж олсон болохоороо хавтсан дотор яг юу байгааг шалгаагүй шууд л зарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэгт холбогдохгүй. Архи ууснаас ийм зүйл боллоо дахин архи уухгүй. Хохирлоо төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хx-ийн 67/,

- Хохирогч Д.Энхбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд би Дорноговь аймаг Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг “Отгонтэнгэр” бөөний төвд захиалга өгөхдөө өөрийн эзэмшлийн 07-84 ДГО улсын дугаартай приус-11 маркийн автомашин дотор байсан самсунг таб-3, нокиа маркийн гар утаснуудаа үлдээсэн байсан юм. Тэгээд гарч ирээд гар утсаараа ярих гээд хайтал байхгүй байхаар нь “Отгонтэнгэр” бөөний төв рүү орж хяналтын камерыг шалгахад дээгүүрээ шалдан пyдволькаа мөрөн дээрээ сул тавьсан, шорттой, дугуй цагаан өнгийн малгайтай залуу жолоочийн эсрэг талын цонхоор цээжин хэсгээ оруулж машинаас эд зүйл авч байсан харагдаж байсан болохоор цагдаагийн байгууллагаар уг залууг олуулж хохирлоо барагдуулмаар байна” гэсэн мэдүүлэг /хx-ийн 23/,

- Хохирогч З.Буянбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би Замын-Үүд сумын 1-р багт байрлах өөрийн PC-4 тоглоомын газраа ажиллуулж байгаад 17 цагийн үед хүүхдээ авахаар тоглоомын газраа найз Наранбаяр, Батсүрэн нарыг үлдээж түр гарсан юм. Манай хоёр найз компьютер тоглоом тоглоод үлдсэн тэр хоёроос өөр хүн үлдээгүй юм. Тоглоомын газрын заалны сэтгүүлийн ширээн дээр өөрийн галакси таб-S загварын ухаалаг самбараа орхисон ба хавтсанд нь 170,000 орчим мянган болон 16 гб-ын флаш диск, гэрийн түлхүүр зэрэг эд зүйлс нь алга болсон байсан. Би цэцэрлэгээс хүүхдээ аваад удалгүй 10-15 орчим минутын дараа ирэхэд дээрх эд зүйлс алга болсон байсан, тэгээд хяналтын камераа шүүж үзэхэд нэг өндөр залуу аваад гарсан байсан би энэ залууг харвал танина энэ талаар би тухайн үед нь цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэсэн мэдүүлэг /хx-ийн 29/,

- Иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэцогтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 18 цагийн орчим ажил руугаа алхаж явтал Голомтын гудамжны ойролцоо зүс таних Ж.Энхтөр, Б.Амгаланбаатар нар Сүхбаатар аймгаас хонь, ямаа зарах гэж ирсэн хүмүүст нэг юм үзүүлээд зогсож байсан. Тэгээд мэнд мэдээд гар барьтал Ж.Энхтөр надад хар саарал өнгийн “G-Mobile” гэсэн бичигтэй гар цүнхнээс шар өнгийн Самсунг галакси эс загварын ухаалаг самбар /таблет/ үзүүлээд “100, 000 төгрөгөөр худалдаж авах уу” гэхээр нь “95,000 төгрөгөөр худалдаж авъя” гэж хэлээд банкнаас 100,000 төгрөг аваад 95,000 төгрөгийг нь өгсөн. Ингээд тэр хоёроос салаад ажилдаа явах замдаа цүнхийг нь ухаж үзэхэд нэг талын халааснаас нь хар өнгийн чихэвч гарч ирсэн ба өөр зүйл байгаагүй. Тухайн үед Б.Амгаланбаатар нь эрүүл шахуу, Ж.Энхтөр нь халамцуу байдалтай байсан бөгөөд ухаалаг самбар нь цоожтой /кодолсон/ байхаар нь өөрөө форматлаад доторхи бүх эд зүйлийг нь устгасан. Би урьд нь Ж.Энхтөрөөс ямар нэг эд зүйл худалдан авч байгаагүй бөгөөд ямар учиртай хэний юм болохыг нь лавлаж асуухад “ямар ч асуудалгүй, зүгээр” гээд байсан юм, тэрнээс би хүнд зарчихаар юм байна уу, худалдаж авъя гэж огт санал болгоогүй. 95,000 төгрөгөө авна.” гэсэн мэдүүлэг /хx-ийн 33/,

- Гэрч А.Отгончимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн үед ажил дээр Д.Энхбилэгийн хамт Номин-2 дэлгүүрийн барааг бэлдсэн. Тухайн үед Д.Энхбилэг дэлгүүрийн гадаа зогсоол дээр өөрийнхөө эзэмшлийн приус-11 маркийн автомашинаа үлдээсэн байсан ба автомашиныхаа буруу талын урд талын цонхыг онгорхой орхисон байсан. Д.Энхбилэг бид хоёр бараагаа бэлдэж дуусаад Номин-2 дэлгүүр дээр түгээж байхад Д.Энхбилэг миний гар утас алга байна гэж хэлэхээр би машин дотроо сайн үз гэхэд үзсэн байхгүй байна гэхээр нь Отгонтэнгэр дэлгүүрийн гадна талын хяналтын камерын шалгахад цагаан өнгийн малгайтай, дээгүүрээ шалдан, доогуураа шорттой өндөр залуу Д.Энхбилэгийн машины ойр орчим 2-3 удаа тойрч байгаад буруу талын цонхоор нь сандал дээр байсан гар утсыг цамцандаа ороогоод ертөнцийн зүгээр зүүн зүг рүү буюу төв замыг чиглэн яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хx-ийн 35/,

- Гэрч А.Бурмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдрийн байдлаар гэр бүлгүй, хувьд ноогдох эд хөрөнгөгүй. ... тухайн хаяган дээр амьдарч байгаад өнөөдрийн байдлаар гадуур амьдарч байна, ер нь хүү бид хоёрт өөрсдийн гэсэн амьдрах гэр хашаа орон сууц байхгүй.” гэсэн мэдүүлэг /хx-ийн 36-37/,

- Гэрч Б.Амгаланбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байхаа он сар өдрийг нь сайн санахгүй байна, Замын-Үүд сумын 3-р багт байрлах Голомтын гудамжны ойролцоо портер дээр мал зардаг газар явж байтал Ж.Энхтөр ахтай тааралдсан. Тэгсэн надад нэг цүнхтэй гар утсаа үзүүлснээ “100,000 төгрөгөөр худалдаж авах уу” гэхээр нь би утас авахгүй гэж хэлээд зогсож байтал найз Эрдэнэцогт урдаас ирж таарсан. Тэгэхээр нь найздаа “чи энэ утсыг авах уу” гэсэн чинь одоо мөнгө алга, хүнээс мөнгө зээлээд авъя гэж хэлсэн. Тухайн үед би Ж.Энхтөр ахаас юун гар утас болохыг нь тодруулж асуухад “ямар нэг асуудал байхгүй, манай дүүгийн гар утас” гэж хэлснээс өөр зүйл яриагүй” гэсэн мэдүүлэг /хx-ийн 38/,

- Гэрч О.Баярцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Энхтөр нь манай гэрийн хаяган дээр бүртгэлтэй байдаг боловч 2015 онд түүнийг Налайхын нүүрсний уурхайд ажиллаж байхад нь манай гэр өөр газарт шилжсэн, одоо Замын 1-13 тоотод хоосон хашаа байгаа. Түүний хувьд өнөөдрийн байдлаар эд хөрөнгө болон тодорхой оршин суух хаяг байхгүй, ах дүү хамаатан, садан найз нөхдийнхөө гэрээр амьдарч байна” гэсэн мэдүүлэг /хx-ийн 39/,

- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хx-ийн 41-48/,

- 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлт /хx-ийн 54/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 113-133/ зэрэг нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СД-ийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

Зам-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ж.Энхтөрийг согтуугаар 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах “Отгонтэнгэр” худалдааны төвийн гадаа байсан 07-84 ДГО улсын дугаартай приус-11 маркийн автомашины кабинаас иргэн Д.Энхбилэгийн самсунг брэндийн таб 3 маркийн, Нокиа маркийн гар утаснуудыг хулгайлан авч бага бус хэмжээний буюу 253,200 төгрөгийн, давтан үйлдлээр 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн орчим иргэн 3.Буянбадрахын Жи мобайл гэсэн бичигтэй хар саарал өнгийн хавтастай галакси таб эс загварын ухаалаг самбар /таблет/, 16 гб-ийн флаш диск, бэлэн 170,000 төгрөг хулгайлан авч бага бус хэмжээ буюу 830,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний шинжийг хангасан, үйлдэл холбогдол нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх тогтоолдоо үндэслэв.

Шүүгдэгч Ж.Энхтөр нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн о3рчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах “Отгонтэнгэр” худалдааны төвийн гадаа байсан 07-84 ДГО улсын дугаартай приус-11 маркийн автомашины кабинаас иргэн Д.Энхбилэгийн 219,000 төгрөгийн үнэ бүхий самсунг брэндийн таб 3 маркийн гар утас, 34,200 төгрөгийн үнэ бүхий Нокиа маркийн гар утас, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 17 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах ПС-4 нэртэй компьютер тоглоомын газраас иргэн 3.Буянбадрахын 650,000 төгрөгийн үнэ бүхий Жи мобайл гэсэн бичигтэй хар саарал өнгийн хавтастай галакси таб эс загварын ухаалаг самбар /таблет/, 10,000 төгрөгийн үнэ бүхий 16 гб-ийн флаш диск, бэлэн 170,000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлсан болох нь: шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Энхбилэгийн “... гар утсаараа ярих гээд хайтал байхгүй байхаар нь “Отгонтэнгэр” бөөний төв рүү орж хяналтын камерыг шалгахад дээгүүрээ шалдан пyдволькаа мөрөн дээрээ сул тавьсан, шорттой, дугуй цагаан өнгийн малгайтай залуу жолоочийн эсрэг талын цонхоор цээжин хэсэгээ оруулж машинаас эд зүйл авч байсан...” гэсэн, хохирогч З.Буянбадрахын “... Тоглоомын газрын заалны сэтгүүлийн ширээн дээр өөрийн галакси таб-S загварын ухаалаг самбараа орхисон ба хавтсанд нь 170,000 орчим мянган болон 16 гб-ын флаш диск, гэрийн түлхүүр зэрэг эд зүйлс нь алга болсон байсан. Би цэцэрлэгээс хүүхдээ аваад удалгүй 10-15 орчим минутын дараа ирэхэд дээрх эд зүйлс алга болсон байсан, тэгээд хяналтын камераа шүүж үзэхэд нэг өндөр залуу аваад гарсан байсан...” гэсэн, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэцогтын “... Ж.Энхтөр надад хар саарал өнгийн “G-Mobile” гэсэн бичигтэй гар цүнхнээс шар өнгийн Самсунг галакси эс загварын ухаалаг самбар /таблет/ үзүүлээд “100, 000 төгрөгөөр худалдаж авах уу” гэхээр нь “95,000 төгрөгөөр худалдаж авъя” гэж хэлээд банкнаас 100,000 төгрөг аваад 95,000 төгрөгийг нь өгсөн. Ингээд тэр хоёроос салаад ажилдаа явах замдаа цүнхийг нь ухаж үзэхэд нэг талын халааснаас нь хар өнгийн чихэвч гарч ирсэн ба өөр зүйл байгаагүй.... Ж.Энхтөр нь халамцуу байдалтай байсан бөгөөд ухаалаг самбар нь цоожтой / кодолсон / байхаар нь өөрөө форматлаад доторхи бүх эд зүйлийг нь устгасан...” гэсэн мэдүүлгүүд, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СДИ зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.Энхтөрийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн, түүнчлэн энэ хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл нь түүний амар хялбар аргаар мөнгө олж, архи уух гэсэн санаа зорилготой шууд холбоотой байна.

Шүүгдэгч Ж.Энхтөрийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. Учир нь:  2013 оны 10 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байдлын хугацаа дуусаагүй боловч  ялтай байдал нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосон байна.

Шүүх Ж.Энхтөрийг гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа согтуугаар гэмт хэрэг үйлдснийг нь хүндрүүлэх нөхцөл байдалд, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Ж.Энхтөрийн цагдан хоригдсон 57 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Шүүгдэгч  Ж.Энхтөр нь хохирогч Д.Энхбилэг болон иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэцогт нарт хохирлыг төлж барагдуулаагүй тул Иргэний хуулийн дагуу гаргуулах үндэслэлтэй. Иймд  шүүгдэгчээс хохирогч Д.Энхбилэгт 253,200 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Э.Эрдэнэцогтод 95,000 төгрөгийг тус тус гаргуулан олгож, хохирогч З.Буянбадрах нь алдсан Таблетаа авсан учир өөр нэхэмжлэх зүйл байхгүй,  плаш, бэлэн мөнгө 170,000 төгрөгийг авахгүй /хх-ийн 105/ гэж байх тул Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгчээс бэлэн мөнгө 170,000 төгрөг, плашний үнэ 10,000 төгрөг нийт 180,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Жамсрангийн Энхтөрийг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Жамсрангийн Энхтөрд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч Жамсрангийн Энхтөрд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Ж.Энхтөрийн цагдан хоригдсон 57 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.Энхтөрийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдсугай.

7. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Ж.Энхтөрөөс 180,000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-т зааснаар  шүүгдэгч Ж.Энхтөрөөс 253,200 төгрөгийг гаргуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар баг Сургуулийн гэдамж 1-39 тоотод оршин суух, хохирогч Ажим овогт Дашбалжирын Энхбилэг /ДГ90081738, уьас 99449929, 91503460/-т, 95,000 төгрөгийг гаргуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сум Борхойн 1-6 тоотод оршин суух, иргэний нэхэмжлэгч Жигжид овогт Энхбаатарын Эрдэнэцогт /ЕЮ89012619, утас 96330780/-д тус тус олгосугай.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Энхтөрд урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ