Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/372

 

 

 

 

 

 

 

    2022        11           14                                      2022/ШЦТ/372

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Х

Улсын яллагч Г.А

Шүүгдэгч Л.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Г-д холбогдох эрүүгийн 2225004810391 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Л.Г

            Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Л.Г нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Их хаадын цуваа хотхоны **** тоотод өөрийн төрсөн хүү болох 21 хоногтой нярай А-н  Т-н ам, хамрыг нь таглах хэлбэрийн механик амьсгал бүтэлтэд оруулж амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Г-г хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г мэдүүлэхдээ “хэлэх зүйл байхгүй, маш их харамсаж байна” гэв.

 

Хохирогч Б.А  “шүүх хуралдаанд оролцох боломжгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 05-06 дахь тал/

2. Гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 07-10 дахь тал/

3. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 11 дэх тал/

4. Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл / хавтаст хэргийн 12 дахь тал/

5. Хувцаст үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 13 дахь тал/

6. Хохирогч Б.А-н  “2022 оны 07 дугаар сарын 21-ний өглөөний 08 цагийн үед эхнэр маань над руу залгаад хүү А.Т амьсгалахгүй байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би үнэн яриад байгаа юм уу худлаа хэлээд байгаа юм уу гэж асуухад сандраад одоо яах вэ гээд уйлаад байсан. Тэгээд эмнэлэг дуудаад үзүүлтэл миний хүүг нас барчихсан байна гэж хэлсэн. Энэ хэрэгт би хүүгийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-16 дахь тал/,

7. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай “Амь хохирогч А-н  Т   /ФЭ22253050/ нь гүйцэд нярай байна. Амь хохирогч нь амьдрах чадвартай нярай байжээ. Амь хохирогчид үхэлд хүргэхээр өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн үхлийн шалтгаан ам, хамрыг таглах хэлбэрийн механик амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ. Амь хохирогчид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 27-29 дэх тал/

8. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 33 дахь тал/

8. А-н  Т-н төрсний бүртгэлийн лавлагаа / хавтаст хэргийн 35 дахь тал/

9. А-н  Т-н төрсний гэрчилгээний хуулбар / хавтаст хэргийн 36-37 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.А  дүгнэлтдээ “Шүүгдэгч Л.Г нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Их хаадын цуваа хотхоны **** тоотод өөрийн төрсөн хүү болох 21 хоногтой нярай А-н  Т-н ам, хамрыг нь таглах хэлбэрийн механик амьсгал бүтэлтэд оруулж амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-н ... “2022 оны 07 дугаар сарын 21-ний өглөөний 08 цагийн үед эхнэр маань над руу залгаад хүү А.Т амьсгалахгүй байна гэж надад хэлсэн тэгэхээр нь эхнэртээ би үнэн яриад байгаа юм уу? худлаа хэлээд байгаа юм уу? гэж асуухад сандраад сайн ярьж одоо яах вэ гээд уйлаад байсан. Тэгээд эмнэлэг дуудаад үзүүлтэл миний хүүг нас барчихсан байна гэж хэлсэн. Энэ хэрэгт би хүүгийнхээ хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Манай эхнэр ямар нэгэн зүйл хэлээгүй, шөнө 3 цагт хуурайлаад хөхүүлчхээд унтсан гэж байсан өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Миний зүгээс гаргах санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг,  хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай “...Амь хохирогч А-н  Т   /ФЭ22253050/ нь гүйцэд нярай байна. Амь хохирогч нь амьдрах чадвартай нярай байжээ. Амь хохирогчид үхэлд хүргэхээр өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн үхлийн шалтгаан ам, хамрыг таглах хэлбэрийн механик амьсгал бүтэлтийн улмаас нас баржээ. Амь хохирогчид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.Г нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн Их хаадын **** тоотод гэртээ унтаж байхдаа өөрийн хүү болох 21 хоногтой, нярай А-н  Т  гийн  ам, хамрыг нь санамсаргүй таглаж, амьсгал бүтэлтэд оруулж амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Г нь өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдээгүй боловч, тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг мэдэх боломжтой байсан, мөн хайхрамжгүй хандаж гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь нас хохироосон нь Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Орхон аймгийн прокурорын газраас Л.Г-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон шүүгдэгчийн гэм буруу нотлогдож тогтоогдсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хохирол, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдлын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас бага насны хүүхдийн амь нас хохирсон хүнд хохирол учирсан бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А  нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

            3. Хэрэгт хамааралтай бусад зүйлсийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Л-ийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1/нэг/ жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А