| 2019 оны 2 сарын 26 өдөр Дугаар102/ШШ2019/00601 Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 хороо, 1-р 40 мянгат 15/3 байр 12 тоот хаягт оршин суух, рд:ИЮ75012163, Норжинжавын Нарангэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч:Баянгол дүүрэг, 2 хороо, 2 хороолол, энхтайван өргөн чөлөө гудамж 63б байр, 02 тоотод оршин суух, рд:ОЭ68040701, Цагаадайн Алтанзаяад холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 24.100.000 төгрөг гаргуулах, үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Оргил, А.Мандах нарыг оролцуулан, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Саруулмандах хөтлөв. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Нарангэрэл нь 2014 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ц.Алтанзаяатай 2014 он 02/06 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Уг зээлийг олгохдоо Монум ХЗХоршоонд хувь нийлүүлсэн 45,00,000 төгрөгийг барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа дуусахад Ц.Алтанзаяагийн хүсэлтийн дагуу 2014 оны10 дугаар сарын 09-ний өдрийн 2014.02/06-1 дугаартай зээлийн гэрээ байгуулж, хугацааг 6 сараар сунгасан. Зээлдэгчээс зээлийн хүү болон хоног хэтрэлтийн торгуульд 1,250,000 төгрөг, үндсэн төлбөрт 900,000 төгрөг нийт 13,400,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр төлөхийг удаа дараа шаардсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан. 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 894 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.Алтанзаяа нь хаягтаа оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 712 дугаартай шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарсан. Үүний дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Ц.Алтанзаяа нь Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө 63Б байр, 2 тоотод оршин сууж байгааг тогтоосон.Иймд хариуцагч Ц.Алтанзаяагаас 2014.02/06 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 24,100,000 төгрөгийг нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь хариуцагч Ц.Алтанзаяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэг нийт 24100.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ. Хэрэгт авагдсан баримт зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Н.Нарангэрэл нь хариуцагч буюу зээлдэгч ЦАлтанзаяатай 2014 оны 07 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 25.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй зээлж, мөн өдрөө барьцааны гэрээ байгуулан, хариуцагч Ц.Алтанзаяагийн Монум хадгаламж зээлийн хоршоонд хувь нийлүүлсэн 45.000.000 төгрөгийг барьцаалан мөнгийг зээлдүүлэгчийн хүсэлтээр дансаар шилүүлжээ. Мөн 2014 оны 10 сарын 09-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулан зээлийн гэрээний хугацааг эннэ өдрөөс эхлэн 06 сарын хугацаагаар сунгаж, өмнөх зээлийн боолонн барьцааны гэрээний заалтуууд хэвээр үргэлжлэхээр тохирлцжээ. Энэ нь зохигч талуудын хоорнд байгуулагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн гэрээний нэмэлт, голомт банкны дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, Монум хадгаламж зээлийн хоршооны тодорхойлолт, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 8-14 дүгээр тал/ Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 156 дугаар зүйлийн 156.1 дэхь хэсэгт заасан зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно. Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч Н.Нарангэрэл, хариуцагч Ц.Алтанзаяа нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна. Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй гэж үзэв. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасны дагуу зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч мөнгийг гэрээгээр тохирсон хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй. Зээлдүүлэгч гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчийн өмчлөлд 2014 оны 07 сарын 09-ны өдөр шилжүүлсэн, зээлдэгч 2014 оны 08 сараас 2018 оны 04 сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл хүүгийн хамт нийт 13.400.000 төгрөг төлсөн байна. /хэргийн 13, 14 дүгээр тал/ Зохигч талуудын хооронд байгуулсан 2014 оны 07 сарын 09-ны өдрийн ээлийн гэрээ, 2014 оны 10 сарын 09-ны өдрийн зээлийн нэмэлт гэрээгээр хариуцагч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 25.000.000 төгрөг, 9 сарын хугацааны хүү /нэг сарын хүү 4 хувиар тооцоход 1.000.000 төгрөг/ 9000.000 төгрөг нийт 34.000.000 төгрөгийг хариуцагч 2015 оны 04 сарын 09-ны өдөр гүйцэтгэсэн байхаар тохирчээ. Гэрээний дээрх хугацаанд буюу 2014 оны 08 сарын 09-ны өдрөөс 2015 оны 03 сарын 09-ны өдөр хүртэлх хугацаанд зээлдэгч зээлийн хүүнд 8000.000 төгрөг төлсөн, 2015 оны 04 сарын 09-ны өдөр зээлийн хүүнд 400.000 төгрөг төлсөн байна. Мөн 2017 оны 10 сарын 17-ны өдрөөс 2018 оны 02 сарын 19-ны өдөр хүртэл 2000.000 төгрөг зээлийн хүүнд /тус бүр 500.000 төгрөгөөр 4 удаа/ төлсөн, 2018 оны 4 сарын 19-ны өдөр зээлийн хүү 1000.000 төгрөг, 2018 оны 04 сарын 27-ны өдөр үндсэн зээл 900.000 төгрөг, зээлийн хүү 1.100.000 төгрөг нийт 13.400.000 төгрөгийн төлөлт хийгдсэн байна. /хэргийн 13 дугаар тал/ Тэгэхээр дээр авагдсан баримтаар зээлдэгч гэрээний хугацаанд 8400.000 төгрөг, хугацаа хэтрүүлж 5000.000 төгрөг төлсөн байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гэрээгээр тохирсон хугацаанд зээлдэгч 34.000.000 төгрөгийг төлөх ёстойгоос 8400.000 төгрөгийн үүрэг гүйцэтгэж 25.600.000 төгрөгийн үүргийг биелүүлээгүй, хугацаа хэтрүүлж 5000.000 төгрөгийн үүрэг гүйцэтгэсэн байна. Зээлдэгч буюу хариуцагч мөнгийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4 , Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.7 дахь хэсэгт заасны дагуу зээлсэн мөнгийг хүү, алдангийн хамт нэхэмжлэгч шаардах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна. Харин хариуцагч буюу зээлдэгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхийн тогтоосон хугацаанд ирүүлээгүй, Иргэний хэрг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй болно. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Алтанзаяагаас зээлийн гэрээний үүрэгт нийт 24.100.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Нарангэрэлд олгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ. Хариуцагч зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэхь хэсэгт заасны дагуу хариуцагч Ц.Алтанзаяагаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан хөдлөх хөрөнгөөр үүргийг хангуулах шаардах эрх үүссэн байна. Хариуцагч мөнгөн төлбөр төлөх дээрхи үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан дээрхи барьцааны гэрээнд заасан хөдлөх хөрөнгөөс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар үүргийг хангуулах үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348.650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 348.650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Алтанзаяагаас зээлийн гэрээний үүрэгт нийт 24.100.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Нарангэрэлд олгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Нарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348.650 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Алтанзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 348.650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан сугай. 3. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч мөнгөн төлбөрийг сайн дураар үл биелүүлбэл хариуцагч Ц.Алтанзаяагийн барьцаалсан Монум Хадгаламж зээлийн хоршоонд 45.000.000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангасугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэхь хэсэгт заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ |