| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2022/0330/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/376 |
| Огноо | 2022-11-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/376
2022 11 17 2022/ШЦТ/376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х
Улсын яллагч Ц.Л
Хохирогч Б.Б
Шүүгдэгч Б.Б нарыг нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2225000000334 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Б.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
1. Яллагдагч Б.Б нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Овоотын **** тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баян-Ундарга” хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бэлэн 200 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан,
2. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Ноён хонгорын задгай гэх газарт байрлах гахайн фермд ажиллаж байхдаа иргэн Ц.Ц-н итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу хайрхан нэртэй цэнхэр өнгийн мотоцикль 1 ширхэг, мекатин буюу түлхдэг, цахилгаан хөрөө 1 ширхэг, ерва маркийн таславч 1 ширхэг, шрүф мастер 1 ширхэг кен маркийн гар дрилл 1 ширхэг, 50 метрийн урттай талбайн метр 1 ширхэг, 30 литр багтаамжтай түлшний төмөр сав 1 ширхэг, уг саванд байсан 20 литр АИ92 бензин, портер маркийн автомашины данкраад, дугуйн дорцов зэрэг эд зүйлсийг завшиж 1 663 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ “Би өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү, би дахин гэмт хэрэг үйлдэхгүй, үлдсэн насаа мал маллаж өнгөрөөнө гэж бодож байна.” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Б.Б мэдүүлэхдээ “Хохиролд 200 000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Хохирогч Ц.Ц “шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 3-8-р тал/
2. Хохирогч Б.Б-н “Манайх Орхон аймгийн Баян-Өндөр сум, Яргуйт баг, Овоот **** тоот хашаандаа "Баян Ундарга” нэртэй хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг юм. 2022 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 08 цаг 30 минутын үед би дэлгүүрээ цоожлоод усанд явсан юм. Би усаа аавынхаа гэрээс авсан бөгөөд буцаад 09 цаг 20 минутын үед дэлгүүртээ ирэхэд хүүхдүүд сэрчихсэн уйлалдаж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад “хулгайч орж ирээд гараад явчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь хяналтын камераа шүүхэд дэлгүүрийн баруун урд хэсэгт байх агуулахын өрөөнөөс нэг бараан хувцастай хүн гарч ирээд лангууны ард цаасан хайрцаг дотор байсан мөнгөнөөс тоолж авч байгаад гарч явсан байсан. Мөн тус агуулахын өрөөний цонхыг хагалчихсан, цонхны гадна талд буюу гадаа нойлын цаас, 1 шилтэй огурций, 18 литрийн хуванцар хоосон сав зэргийг гаргачихсан, бас цонхны төмөр хамгаалалт торийг эвдээд авчихсан байсан. Манай гэр дэлгүүр дотроо буюу дэлгүүрийн зүүн урд хэсэгт байрладаг бөгөөд би хүүхдүүдээ унтаж ба хооронд усанд явсан юм. Гэрт маань 10 настай 2 охин, 8 настай 1 охин маань үлдсэн байсан юм. Тэгээд гадаа байсан Добрый моток нэртэй нойлын цаас 37 ширхэг, Урин нэртэй нойлын цаас 11 ширхэг, Урбанек нэртэй 920 граммын өгөрций 1 шил, 18 литрийн хуванцар сав зэргийг дотогш оруулсан юм. Би бэлэн мөнгөө тооцож үзэхэд биетээр 200 000 төгрөг алдагдсан байсан бөгөөд дийлэнх нь 1 000 төгрөг, тэгээд 5 000 төгрөгний дэвсгэртүүд байсан. Добрый моток нэртэй нойлын цаасыг манайх 1 ширхэгийг нь 1 100 төгрөгөөр авч 1 300 төгрөгөөр зардаг бөгөөд би 1 300 төгрөгөөр үнэлж байна. Урин нэртэй нойлын цаасыг манайх 1 ширхэгийг нь 1 400 төгрөгөөр авч 1 600 төгрөгөөр зардаг бөгөөд би 1 600 төгрөгөөр үнэлж байна. Урбанек нэр 920 гр-ын огурцийг 1 шилийг нь 7 500 төгрөгөөр авч 8 500 төгрөгөөр зардаг бөгөөд би 8 500 төгрөгөөр үнэлж байна. Харин 18 литрийн хуванцар саваа 1 ширхэгийг нь 15 000 төгрөгөөр зарж байсан бөгөөд би 15 000 төгрөгөөр үнэлж байна. Хамгаалалтын төмөр торыг хадаасаар хадаж бэхэлсэн байсан бөгөөд торыг нь эвдээгүй, хадаасыг нь сугалсан байсан учир хамгаалалтын төмөр тороо үнэлэхгүй ээ. Мөн манай хүүхдүүд их айж цочирдсон тул их гомдолтой байна. Мөн дэлгүүр дотроо 2 ширхэг, гаднаа 1 ширхэг хяналтын камертай бөгөөд доторх 1 ширхэг нь камер нь ажилладаг юм. Хүүхдүүд хэлэхдээ эхлээд тэр хулгайч нь байшингийн дээвэр лүү 3 удаа чулуу шидэж байгаад орж ирсэн гэсэн. Хүүхдүүд маань хүртэл түүний хөлнөөс дэлгүүрээс гарч байхад нь татсан гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 10-р тал/
3. Сэжигтэн Б.Б-н “2022 оны 06 дугаар сарын сүүлээр мотоцикпьтой Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газарт баригдаад зугтаад Орхон аймгаар дайраад Дархан-Уул аймаг Хонгор суманд Д гэх айлын гахайг маллах гэтэл Д намайг Ц /********/ гэх хүний гахайн ферм дээр хүргэж өгөөд тухайн айлд 20 хоног гахай малласан. Мөнгө төгрөгөө өгөхгүй байхаар нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний үед цэнхэр өнгийн даюн мотоцикль, 220А-ийн аппарат тасдагч, 20 литрийн бинзений сав, цахилгаан дрилль хулгайлаад Дархан аймаг Номгон суманд танихгүй хүнд 200 000 төгрөгөөр зараад Орхон аймагт ирсэн. Ирээд удалгүй Орхон аймгийн дээрхи дэлгүүрийн хулгайг ганцаараа үйлдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12-р тал/
4. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 33 тал/
5. Хатуу дискинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 34-р тал/
6. Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 50-р тал/
7. Хөвсгөл аймгийн хэсгийн ардын 6 дугаар шүүхийн 1991 оны 06 дугаар исарын 14-ний өдрийн 31 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /1-р хх-ийн 51-52-р тал /
8. Хөвсгөл аймгийн шүүхийн 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 76 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол /1-р хх-ийн 53-54-р тал /
9. Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 136 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-ийн 55-57-р тал /
10. Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-ийн 58-59-р тал /
11. Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-ийн 60-61-р тал/
12. Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-ийн 62-65-р тал /
13. Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-ийн 66-90-р тал /
14. Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-ийн 91-103-р тал/
15. Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 276 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-ийн 104-107-р тал/
16. Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоол /1-р хх-ийн 108-118-р тал /
17. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 163-166-р тал/
18. Хохирогч Ц.Ц-н “Би 2022 оны 07 дугаар сарын 22-ны өглөө Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг Чулуутын **** тоот гэртээ байж байхад над руу 08 цагийн орчим манай хүү Энхбаяр над руу залгаад Б ах шөнө **** ДАР улсын дугаартай цэнхэр мотоцикл унаад гахайны байранд байсан цахилгаан багажнууд аваад явсан байна гэж хэлсэн. Тийм болохоор гахайны ферм дээрээ очоод эд зүйлсээ бүртгэхэд хос харцага маркийн цэнхэр өнгийн мотоцикел 1 ширхэг, мотоцикелийг 2022 оны хавар хувь хүнээс хээлтэй 1 ширхэг гахайгаас сольж авсан. Макетин буюу түлхдэг цахилгаан хөрөө 1 ширхэг. Уг хөрөөг 2022 оны 03-аар сард Дархан захаас 140 000 төгрөгөөр худалдан авч байсан. Ерва маркийн таслагч 1 ширхэг, Уг таслагчийг 2022 оны 03 дугаар сард Дархан захаас 130 000 төгрөгөөр худалдан авч байсан. Шрүф мастер 1 ширхэг. Уг шрүф мастерийг 2022 оны 03 дугаар сард Дархан захаас 100 000 төгрөгөөр худалдан авч байсан. Кен маркийн гар дрилл 1 ширхэг. Уг Кен маркийн гар дриллийг 2022 оны 03 дугаар сард Дархан захаас 90 000 төгрөгөөр худалдан авч байсан. 50 метрийн урттай талбайн метр 1 ширхэг. Уг 50 метрийн урттай талбайн метрийг 2022 оны 03 дугаар сард Дархан захаас 40 000 төгрөгөөр худалдан авч байсан. 30 литрийн төмөр түлшний сав 1 ширхэг. Уг савыг 2022 оны 05 дугаар 1 сард 130 000 төгрөгөөр худалдан авч байсан. 30 литрийн төмөр савтай байсан 20 литр АИ-92 бензин. Бензиний үнэ 48 000 төгрөг. Портерийн дамкрад. Уг дамкраадыг Дархан захаас 2021 оны 12 дугаар сард 50 000 төгрөгөөр худалдан авсан. Дугуйн дорцов үүнийг Дархан захаас 2021 оны 12 дугаар сард 35 000 төгрөгөөр худалдан авсан. Дээрх эд зүйлс алдагдсан байсан. Одоогийн байдлаар надад нийт 2 013 000 төгрөгний хохирол учирсан байна. Энэ Мотоцикел **** гэсэн дугаар зүүсэн байсан би серийг нь тодорхой санахгүй байна. Энэ мотоцикел хэний дээр байдаг талаар мэдэхгүй, би ямар ч байсан А гэдэг хүнээс гахай хариулна гэж л авч байсан юм. Энэ Мотоцикел хэдэн хүний байгааг мэдэхгүй би А гэдэг хүнээс асуухад бас мэдэхгүй байсан. Маркийн хувьд урьд өгсен мэдүүлэг дээр Хос харцага гэж буруу хэлсэн байна лээ одоо “Хайрхан” гэсэн нэртэй мотоцикел байсан юм. Б нь манайд миний таних Д гэх хүний 150 гаруй гахайг хариулахаар ирсэн гэхдээ ямар нэг цалин хөлс гэж авдаггүй манайд байрлаж өглөө өдөр оройн хоолоо манайхаас иддэг байсан. Би Б-г гахай хариулахдаа унаарай гээд мотоциклийг өөрт нь хариуцуулж өгөөд унуулдаг байсан харин гахай хариулж тэр хавьд шаардлагатай эд зүйл хийхдээ багаж хадгалдаг байшин руу гэрээс түлхүүр авч ороод юм хийдэг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 172-173-р тал/
19. Гэрч Ц.Э-н “Би Дархан-Уул аймаг Орхон сум 2 дугаар баг Ноён хонгорын тоотод гахайн ферм дээр 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хажуу хоночихсон юм. Гэтэл над руу хажуу айлын Г ах над руу 2022 оны 06 сарын 30-ны өглөө 10 цагийн орчим залгаад надад танай ачааны машин Б ын гэрийг дайрчихсан байна. Чи хаана байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би Б ын гэрт яваад очиход Б эхнэрийн хамтаар ирчихсэн харин манай ачааны машин Б ахын Монгол гэрийг дайраад дээр нь гараад зогссон байдалтай банк нь цоороод түлш нь асгараад машин асахгүй болсон байсан. Би машины цонхоор харахад манай гахайн фермд ажиллаад удаагүй байсан Б ах манай **** ДАХ улсын дугаартай ачааны Старекс маркийн машины дотор шал согтуу ганцаараа унтаж байсан. ..Энэ өдөр би Б-г явуулна ажиллуулахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл аав өөрөөс нь үгийг нь сонсоё гэж хэлээд маргааш нь ферм дээр аав Ц , Б тай уулзахад Б аавд хандаж - би шоронгоос гараад удаагүй байгаа согтуудаа машин бариад айлын гэр дайрчихлаа нэг удаа харж үзээч би цалингүй ажиллая гэж гуйсан. Ингээд аав зөвшөөрөөд Б гэж хүнд Дархан-Уул аймгаас хүнээс хуучин гэрийн мод худалдаж авч өгөөд гэрийг нь тэр орой босгосон юм. түүнээс хойш Б ын гэрт очиж гахайг нь хооллодог байсан. Ингээд тогтвортой ажиллаж байгаад 2022 оны 07 дугаар сарын 22-ны өглөө мал нядалгааны газар луу 06 цагт гахайн хоолонд явчихаад ирэхэд Б байхгүй байсан. Ингээд би Б-г гахайндаа явсан байх гэж бодож байсан. Үд болтол хүлээгээд ирэхгүй байхаар нь хувцсыг нь үзэхэд хувцасаа аваад явсан байсан. Би гахайн байрны хажуугийн байшингаас гагнуурын аппрат авах ороход гагнуурын аппратнаас гадна бусад Макетин буюу түлхдэг цахилгаан хөрөө 1 ширхэг, Ерва маркийн таслагч 1 ширхэг, Шрүф мастер 1 ширхэг, Кен маркийн гар дрилл 1 ширхэг, 50 метрийн урттай талбайн метр 1 ширхэг, 30 литрийн төмөр түлшний сав 1 ширхэг, 30 литрийн төмөр савтай байсан 20 литр АИ-92 бензин,Портерийн дамкрад зэрэг эд зүйлс алга болсон байсан. Мөн цэнхэр өнгийн мотоцикль алга болсон байсан. Энэ талаар бас би аавдаа хэлэхэд одоохондоо цагдаад өгөөд хэрэггүй хэд хоног харъя өөрөө хүрээд ирнэ би гэсэн юм. Тэгээд тэрнээс хойш ирээгүй юм. Тухайн байшингийн түлхүүр гэрт ил байдаг, харин тэндээс шаардлагатай багаж хэрэгсэл авч юм хийх бол Б түлхүүр аваад орж болдог байсан. Тийм болохоор Б тухайн байшинд орох эрхтэй байсан. Харин гахайн ферм дээр мотоциклийг Б-г аас өөр хүн унахгүй Б унаж гахай хариулдаг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178-179-р тал/,
20. Гэрч Л.Д ын “... 2022 оны 05 дугаар сарын сүүлээр шоронд хамт байсан Б гэх хүнийг Ц ийн гахайн фермд өөрийн 150 орчим гахай, Ц ийн гахайг нийлүүлж маллуулах гээд явуулсан юм. Гэхдээ ямар нэгэн цалин хөлс тохироогүй, харин тамхи тариа хоолны мөнгө өгдөг байсан. Би Ц ийн гахайн хүн дээр өөрийн 150 орчим гахайг нийлүүлж маллуулахаар гахайчнаар Б-г авсан юм. Гахайн ферм дээр байгаа эд зүйлс бүгд Ц ийн юм байгаа юм. Миний эзэмшлийн эд зүйлс байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 182-р тал/,
21. “Капитал зууч” ХХК-ий шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн: 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар Хос харцага маркийн 43-98 ДАХ улсын дугаартай цэнхэр өнгийн мотоцикль /хуучин/ 1 ширхэг 1 100 000 төгрөг, макетин буюу түлхдэг цахилгаан хөрөө /хэрэглэж байсан/ 1 ширхэг 140 000 төгрөг, Ерва маркийн таслагч /хэрэглэж байсан/ 1 ширхэг 130 000 төгрөг, шрупп мастер /хэрэглэж байсан/ 1 ширхэг 100 000 төгрөг, кен маркийн гар дрилл 1 ширхэг 90 000 төгрөг, 50м-ийн урттай талбайн метр 1 ширхэг 40 000 төгрөг, 30л-ийн төмөр түлшний сав /хэрэглэж байсан/ 1 ширхэг 30 000 төгрөг, 30л-ийн савтай АИ-92 бензин 20 литр 48 000 төгрөг, портерийн домкрад 1 ширхэг 50 000 төгрөг, дугуйн дорцов /хэрэглэж байсан/ 1 ширхэг 35 000 төгрөг, нийт 1 663 000 төгрөг байна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 186-187-р тал/
22. Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 21-р тал/
23. Сэлэнгэ аймгийн шүүхийн 1991 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 379 дугаартай магадлал /1-р хх-ийн 217-р тал/,
24. Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн 2002 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 162 дугаартай шүүгчийн захирамж /1-р хх-ийн 218-р тал /
25. Булган аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 117 дугаартай шүүгчийн захирамж /1-р хх-ийн 236-237-р тал/,
26. Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 86 дугаартай шүүгчийн захирамж /1-р хх-ийн 21-23-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр өглөө 09 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баян-Ундрага дэлгүүрийн цонхны төмөр хаалтыг эвдлэн хууль бусаар нэвтэрч 200 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд иргэн Ц.Ц-н итгэмжлэн хариуцуулсан харцага загварын мотоцикль, цахилгаан багаж хэрэгслийг завшиж 1 663 000 төгрөгийн хохирол учруулан завших гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Б.Б , хохирогч Б.Б нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрээр нотлогдож байна. Тиймээс шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Хохирол төлбөр огт төлөгдөөгүй тул хохирогч Б.Балжидад 200 000 төгрөг, хохирогч Ц.Ц ид 1 663 000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих багууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Б-н цагдан хоригдсон 106 хоногийг түүний эдлүүлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди хуурцгийг хэрэгт хавтаст хэрэгт хавсарган үлдээх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, улсын яллагч нарын санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Шүүх хавтаст хэрэгт цугларсан хохирогч Б.Б-н “...Манай гэр дэлгүүр дотроо буюу дэлгүүрийн зүүн урд хэсэгт байрладаг бөгөөд би хүүхдүүдээ унтаж ба хооронд усанд явсан юм. Гэрт маань 10 настай 2 охин, 8 настай 1 охин маань үлдсэн байсан юм. Тэгээд гадаа байсан Добрый моток нэртэй нойлын цаас 37 ширхэг, Урин нэртэй нойлын цаас 11 ширхэг, Урбанек нэртэй 920 граммын огурций 1 шил, 18 литрийн хуванцар сав зэргийг дотогш оруулсан юм. Би бэлэн мөнгөө тооцож үзэхэд биетээр 200 000 төгрөг алдагдсан байсан бөгөөд дийлэнх нь 1 000 төгрөг, тэгээд 5 000 төгрөгний дэвсгэртүүд байсан. Хүүхдүүд хэлэхдээ эхлээд тэр хулгайч нь байшингийн дээвэр лүү 3 удаа чулуу шидэж байгаад тэгээд орж ирсэн гэсэн. Хүүхдүүд маань хүртэл түүний хөлнөөс дэлгүүрээс гарч байхад нь татсан гэж хэлж байсан юм” гэх мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хатуу диск /сиди/-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, яллагдагч Б.Б-н сэжигтнээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Ц-н “Би 2022 оны 07 дугаар сарын 22-ны өглөө Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг Чулуутын **** тоот гэртээ байж байхад над руу 08 цагийн орчим манай хүү Энхбаяр над руу залгаад Б ах шөнө **** ДАР улсын дугаартай цэнхэр мотоцикл унаад гахайны байранд байсан цахилгаан багажнууд аваад явсан байна гэж хэлсэн. ...Дээрх эд зүйлс алдагдсан байсан. Одоогийн байдлаар надад нийт 2 013 000 төгрөгний хохирол учирсан байна. Би Б-г гахай хариулахдаа унаарай гээд мотоциклийг өөрт нь хариуцуулж өгөөд унуулдаг байсан харин гахай хариулж тэр хавьд шаардлагатай эд зүйл хийхдээ багаж хадгалдаг байшин руу гэрээс түлхүүр авч ороод юм хийдэг байсан.” гэх мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Ц.Э-н мэдүүлэг, гэрч Л.Д ын мэдүүлэг, “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “1 663 000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, яллагдагч Б.Б-н мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалах дараах үйл баримтууд тогтоогдож байна.
1. Шүүгдэгч Б.Б нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 09 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын **** тоотод үйл ажиллагаа явуулдаг “Баян-Ундарга” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж 200 000 төгрөгийг авсан үйл баримт,
2. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын нутаг дэвсгэр Ноён хонгорын задгай гэх газарт байрлах гахайн фермд ажиллаж байхдаа иргэн Ц.Ц-н итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу мотоцикл 1 ширхэг, цахилгаан хөрөө 1 ширхэг, ерва маркийн таславч 1 ширхэг, шрүф мастер 1 ширхэг кен маркийн гар дрилл 1 ширхэг, 50 метрийн урттай талбайн метр 1 ширхэг, 30 литр багтаамжтай түлшний төмөр сав 1 ширхэг, уг саванд байсан 20 литр АИ92 бензин, портер маркийн автомашины данкраад, дугуйн дорцов зэрэг эд зүйлсийг завшиж 1 663 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт, учирсан хохирлын талаар шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогч, яллагдагч нараас зөрүүтэй санал, дүгнэлт гараагүй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Б нь хүн амьдарч үйл ажиллагаа явуулж байсан орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа үйлдсэн ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт хуульд заасан хорих ял оногдуулж, уг ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 106 хоног цагдан хоригдсныг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-д учирсан 200 000 төгрөг, хохирогч Ц.Ц ид учирсан 1 663 000 төгрөгийн шууд хохирол төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгч Б.Б-г аас 1 863 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Балжидад 200 000 төгрөг, хохирогч Ц.Ц ид 1 663 000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овгийн Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.
4 .Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н цагдан хоригдсон 106 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлий 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-г аас 1 863 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Б /Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын **** тоотод оршин суух, РД: /-д 200 000 /хоёр зуун мянга/ төгрөг, хохирогч Ц.Ц /Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р баг Чулуут **** тоотод оршин суух, РД: **** /-д 1 663 000 /нэг сая зургаан зуун жаран гурван мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А