Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 103/ШШ2019/00004

 
           

209 0 0******* 0*******/ШШ20*******/0000*******

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, Байдлагын ******* дугаар гудамжны ******* оршин суух Баяуд овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* 2******* дугаар гудамжны тоотод оршин суух, Боржигон овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 2 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э., хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2007 онд ай танилцаж улмаар 200******* оны дүгээр сарын 9-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны ******* дугаар сарын *******-ны өдөр хүү У. төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдал, Г.ын авиргүй зан харьцаа, дарамтнаас болж цаашид хамтран амьдрах боломжгүй болж 200 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд хүмүүжиж байна. Бид тус тусын амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж хүү ыг миний асрамжинд үлдээж өгнө үү. Энэ хугацаанд хүү У.ыг харж үзэж байгаагүй мөнгөн тэтгэмжнээс байнга зугтдаг тул эцэг Г. хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа: Гэрлэлтээ цуцлуулж хүү У.ыг ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна. Тус тусдаа амьдралтай болсон учир эвлэрэх боломж байхгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Э. нь хариуцагч Г. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Учир нь: Нэхэмжлэгч Э., хариуцагч Г. нар нь 2007 оноос хамтран амьдарч 200******* оны дүгээр сарын 9-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн гэр бүл болсон бөгөөд 2009 оны ******* дугаар сарын *******-ны өдөр хүү У. төрсөн, улмаар зан харилцааны таарамжгүй байдлаас болж зохигчид 200 оноос хойш тус тусдаа амьдарсан болох нь гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Талууд тусдаа амьдраад 9 жилийн хугацаа өнгөрсөн, тус тусдаа өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон, цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.

Хүү У. 200 оноос хойш эх Э.******* асрамжид байгаа бөгөөд түүнийг эхийнх нь асрамжинд хэвээр үлдээхээр талууд тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.******* дахь хэсэгт зааснаар хүү У.ыг эх Э.******* асрамжид үлдээн эцэг Г. тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

          Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх; хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох; хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно гэж заажээ.

 Мөн хуулийн 26 дугаар зүйлийн   26.*******Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж хуульчилсан байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүтэй нь уулзахыг хориглох эрхгүй, зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7., 6******* дугаар зүйлийн 6*******..*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7..2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагуудад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 0*******.********************* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 0*******.********************* төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2., 6, ******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.-д зааснаар Баяуд овогт ******* , Боржигон овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.******* дахь хэсэгт зааснаар 2009 оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн хүү ын ыг эх Э.******* асрамжид үлдээсүгэй.

*******. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.., *******0..2 дахь хэсэгт зааснаар 2009 оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн хүү ын ыг нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн *******0 хувиар, 6 нас хүртэл /суралцаж байгаа бол ******* нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Г. сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

*******. Зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан үүрэг хэвээр үлдэхийг, 26.6 дахь хэсэгт заасан хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосон болохыг анхааруулсугай.

*******. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Одгэрэлд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7., 6******* дугаар зүйлийн 6*******..*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0*******.********************* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 0*******.********************* төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.*******, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА