Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Туяа |
Хэргийн индекс | 103/2019/00010/И |
Дугаар | 103/ШШ2019/00026 |
Огноо | 2019-01-17 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2019/00026
2019 01 ******* 103/ШШ2019/00026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, Чандмань овогт ******* *******-******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот Багануур дүүргийн 5 дугаар хороо, ******* ******* ******* дугаар гудамжны тоотод оршин суух, Зээрдүүд овогт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******-Амгалан, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Г.*******-Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Г.*******-Амгалан миний бие нь 2004 онд тай танилцан улмаар 2006 оны 09 сарын 25-нд гэрлэлтийн тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. 2006 онд хүү төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2009 оноос салж тусдаа амьдрах болсон. Би хүү гээ байнгын холбоотой байдаг, жил болгон хүүдээ мөнгөн тусламж өгдөг, мөн хүү маань эмээ дээрээ ч зуныхаа амралтаараа жил болгон очиж амардаг. Ингээд эхнэр маань 2011 онд өөр хүнтэй гэр бүл болж би ч 2013 оноос өөр хүнтэй гэр бүл болсон. Одоо бид тус тусын амьдралтай үр хүүхэдтэй болсон болохоор эргэж нийлэх боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүгээ ээжийнх нь асрамжинд үлдээхээр харилцсан тохиролцсон болно гэв.
Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2006 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүү төрсөн. Улмаар 2006 оны 09 сарын 25-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Хувийн таарамжгүй харьцааны улмаас 2009 оноос хойш тусдаа амьдарч байна. Хүү маань одоог хүртэл миний асрамжинд байгаа бөгөөд цаашид ч өөрийн асрамжинд үлдээхээр аавтай нь тохирсон. Тус тусдаа амьдралтай болсон учир гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Одоогоор *******-Амгалан хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй байгаа болохоор 2, 3 жилийн дараа хүүдээ хадгаламж нээлгэж сургалтын төлбөрийн бэлдэхээр хоорондоо ярилцсан. Иймд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Дундын эд хөрөнгийн талаар маргаангүй. Энэ удаа зөвхөн гэрлэлтээ цуцлуулж асрамжийн асуудлыг шийдвэрүүлнэ гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Г.*******-Амгалан нь хариуцагч Г. холбогдуулан гэрлэлт цуцлуулж, асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Г.*******-Амгалан, хариуцагч Г. нар нь 2006 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүү г төрүүлэн 2006 оны 09 сарын 25-нд гэрлэлтээ албан ёсоор батлуулж гэр бүл болж амьдарч байгаад 2009 оноос хувийн таарамжгүй харьцааны улмаас өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, гэрлэгчид нь өөр хүнтэй хамтран амьдарч хүүхэдтэй болсон, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэх арга хэмжээ амжилтгүй болж дуусгавар болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон нөхцөл байдал зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, хариуцагчийн нөхөр 2 хүүхдийн хамт амьдарч байгаа тухай 5-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.
Зохигчид нь 2006 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү г эх Г.гийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцсон байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү *******-******* г эх гийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, гаргаж өгсөн байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Чандмань овогт ******* *******-Амгалан, Зээрдүүд овогт нарын 2006.09.25-ны өдөр гэрлэлтийн бүртгэлийн -рт бүртгүүлсэн гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2006 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү *******-******* г эх гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Одгэрэлд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА