Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 73

 

 

      Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Э-унгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд  хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19.. онд .. аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, ам бүл .., эхнэр хүүхдийн хамт .. дугаар хороо, .. дугаар байрны ..тоотод оршин суух, З овогт Т-ын Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19.. онд Э- хотод төрсөн, .. настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, ээж, охины хамт .. дугаар хороо, .. дугаар гудамжны ..тоотод оршин суух, Б- овогт У-ын Э-т холбогдох эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Э-, хариуцагч У.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие У.Э-тэй тохиролцон түүнд үр цацуулсан юм. Гэтэл У.Э- нь үр цацуулснаас хойш найз залуутайгаа хамт амьдарч байсан тул 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүүд эцэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч У.Э- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2018 оны 4 сард үр цацуулснаас хойш найз залуутайгаа дотно харьцаанд ороогүй. 2018 оны 12 сарын 24-ний өдөр 3.2 кг хүү төрсөн гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Э- нь хариуцагч У.Э-т холбогдуулан эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч У.Э- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч хариуцагч нар нь тохиролцож, хариуцагч У.Э-т үр цацуулсанаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүү төрсөн болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 520 тоот “Хүний геномын микросателлитын D3S1358, THO1, D5S818, Penta E, D13S317, D7S820, D16S539, Penta D, vWA, D8S1179, ТPOX, FGA локусын аллелиар Т.Э- нь нярай хүүхдийн биологийн эцэг байх боломжтой байна” гэсэн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас төрсөн хүүхдийг өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзсэн боловч У.Э-ээс төрсөн нярай хүүхэд буюу Э.Ц- нь Т.Э-ын хүүхэд мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул шүүхийн журмаар эцэг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар” нөхөн төлүүлэхээр заасан боловч хэрэг маргааны бодит нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэв.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт зааснаар 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Б- овогт У-ын Э-ээс төрсөн Ц- /нярай хүүхэд/ -ын эцэг З овогт Т-ын Э- мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

   3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ