Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2019/00081

 

 

 




2019 3 7

103/ШШ2019/00081



МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1993 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, 25 настай, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, ******* *******-ийн цайны газар зөөгч ажилтай, ам бүл 4, ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* 16 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1995 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, ******* аймгийн -д түгээгч ажилтай, ам бүл 4, ******* аймгийн ******* сум 2 дугаар баг, 13 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, Буурал овогт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие нь М.ай 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ батлуулан албан ёсоор гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаандаа 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин , 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүү нарыг төрүүлсэн. Бид таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Би 2 хүүхэдтэйгээ хоёулахнаа амьдарч байхад миний бие өвдөөд хүрээд ирээч гэхэд ирэхгүй ажлын газрын хүмүүстэйгээ уугаад гэртээ ирж хоноогүй. Намайг хагалгаанд ороход биеийг минь асууж нэг ч удаа ирээгүй, хүүхдүүд нь өвдөөд байхад бас л ирдэггүй. Гэртээ ирэхээсээ ирэхгүй нь их байдаг. Ирэхээрээ дандаа үүрээр ирдэг байсан. Түгээгчээр ажилд орсноос хойш ийм болчихсон. Би *******т ирээд хамт ажил хийгээд амьдаръя гэсэн боловч ирэхгүй байгаа. 2018 онд нөхөртэйгөө таарамж муутай болж өөрөө хөхний хагалгаанд орох болсон тул аав ээжээрээ асруулахаар *******т шилжиж ирсэн. Намайг *******т ирснээс хойш 2 сарын дараа ирээд хамт амьдаръя гэсэн боловч удалгүй өөрөө алга болчихсон. Нөхрийг маань өөр хүнтэй болсон гэж хүмүүс ярьж байсан. Нөгөө хүн нь 5 сартай жирэмсэн эмнэлэг дээр таарсан гэж эгч надад хэлсэн. Хүүхдүүдээ бодоод цуг амьдаръя гэж их хүлээсэн. 2017 оны 9 дүгээр сард ******* аймагт түгээгчээр ажиллаж эхэлснээс хойш зан байдал нь өөрчлөгдөж, гэртээ ирэхээ больж, архи их уудаг болсон. Шүүхээс эвлэрүүлэх 3 сарын хугацаанд эвлэрэх талаар утсаар ярих болон мэссэж бичиж хүүхдүүдээ бодоё гэж хэлсэн боловч надтай эргэж хамт амьдрах бодолгүй болсон юм шиг байна. Өөр хүнтэй болсон учир бидний гэрлэлтийг цуцалж, хүү, охин хоёрыг минь миний асрамжид үлдээж, эцэг аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би эвлэрэх талаар ямар ч санаачлага гаргаагүй. Энэ хүнээс салахаар шийдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч М. холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин , 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүү нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, , тоот хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.

Зохигчид нь 3 жил хамтран амьдрах хугацаандаа бие биенээ хардах, хоорондын харилцаа таарамжгүй, байнгын хэрүүл маргаантай байсан нь тус тусдаа амьдрах, гэр бүл салах шалтгаан болсон төдийгүй хариуцагч нь эхнэртээ халамж анхаарал тавьдаггүй, гэртээ ирж хонодоггүй, өөр хүнтэй дотно харьцаа тогтоосон болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байна.

Шүүхээс хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч дээрх хугацаанд гэрлэгчид нь эвлэрээгүй, эвлэрэх талаар хэн аль нь идэвхи санаачлага гаргаагүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч болон ******* дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч нар талуудыг удаа дараа уулзалтад оролцуулахаар дуудсан боловч ирээгүй, гэр бүлд зөвлөгөө өгөх төвөөр үйлчлүүлэх үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас ирүүлсэн уулзалтын тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд утсаар дуудсан баримт, утсаар ярьсан тэмдэглэл, ******* дүүргийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Гэрлэгчид шүүхээс гэрлэлт цуцлахыг түдгэлзүүлсэн 3 сарын хугацаанд гэр бүлд зөвөлгөө өгөх төвөөр үйлчлүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул гэр бүлийн байдлыг судлах, гэрлэгчдэд биечлэн зөвлөгөө өгч, дүгнэлт гаргах ажиллагаа хангалттай биелүүлээгүй, нэхэмжлэгчид биечлэн зөвлөгөө өгсөн, хариуцагч үйлчилгээ авахгүй гэсэн мөн биечлэн ирж уулзаагүй гэсэн буцах хуудас зэргээр тогтоогдсон, хариуцагч ын хувьд эвлэрэхгүй, нэхэмжлэгчтэй эргэж амьдрахгүй гэсэн шийдвэрт хүрсэн, гэрлэгчид нь бие биеэ гэх хайр сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална гэж зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх .., тухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно, 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуй нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг эхийн хэний асрамжид үлдээх.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар хүүхдүүд төрснөөсөө хойш ээжтэйгээ амьдарч байгаа, хүүхдийн насны байдал, эцэг нь хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрсөн зэргийг харгалзан охин , хүү нарын эх Г.******* асрамжид үлдээх нь зүйтэй.

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ , 26.2-т эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно,   26.4Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд 26.6 дахь хэсэгт Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж тус тус хуульчилсан. Иймд нэхэмжлэгч Г.******* зүгээс хариуцагч М. охин , хүү нартай уулзахыг хориглох эрхгүй, зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.

Тэтгэлгийн хэмжээг Үндэсний статистикийн хорооны даргын 2019 оны 01 дүгээр сарын 22ы өдрийн А/12 тушаалаар тогтоосон 217.900 төгрөгөөр тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 206.696 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсгүүдэд зааснаар Буурал овогт Эрдэнэбаяр, ******* овогт ******* Золцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин , 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү нарыг эх Г.******* асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин , 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг аас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх т даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206.696 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамжид 206.696 төгрөг гаргуулж нэхэмжлэгч т олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар

Шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* аймгийн ******* сумын Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ