| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 154/2020/0010/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/183 |
| Огноо | 2022-11-28 |
| Зүйл хэсэг | 13.2.1., 16.1.1., 17.2.3.2., 17.7.1., 10.1.2.6., 10.1.2.11., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, шүүгч П.Доржбал, шүүгч З.Нандинцэцэг нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Ч.Алтанзул
Иргэдийн төлөөлөгч Г.Нямхүү
Улсын яллагч Б.Төрболд
Хохирогч Д.Сурмаажав /цахим/
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал /цахим/
Шүүгдэгч Г.Баттулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг /цахим/
И.Олонмөнх /цахим/
Шүүгдэгч Б.Ганбат
У.Өсөхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батзаяа /цахим/
Н.Очирбат /цахим/
Шүүгдэгч О.Түвшинтөгс
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар /цахим/
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-т зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар, шүүгдэгч Г.Баттулгад Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч О.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүнчингийн Баттулга, Батжаргалын Ганбат, Урангоогийн Өсөхбаяр, Оюунтуяагийн Түвшинтөгс нарт холбогдох эрүүгийн 1936000000198 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн. 1964 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 06 дугаар /Өлгий/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хөөт овогт Гүнчингийн Баттулга, регистрийн дугаар: ХД64032018;
Монгол Улсын иргэн. 2000 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 04 дүгээр /Уурхайчин/ багийн Уурхайчин 15 дугаар гудамжны 14 тоотод оршин суух хаягтай /Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 04 дүгээр /Уурхайчин/ багийн Жаргалант 11 дүгээр гудамжны 1107 тоотод амьдардаг/, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Урангоогийн Өсөхбаяр, регистрийн дугаар: СК00290912;
Монгол Улсын иргэн. 2000 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ковшийн жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 04 дүгээр /Уурхайчин/ багийн Уурхайчин 13 дугаар гудамжны 12 тоотод оршин суух хаягтай, /Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 04 дүгээр /Уурхайчин/ багийн Жаргалант 09 дүгээр гудамжны 925 тоотод амьдардаг/, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батжаргалын Ганбат, регистрийн дугаар: ЕД00220617;
Монгол Улсын иргэн. 2001 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төлбөр тооцооны нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 01 дүгээр /Бор-Өндөр/ багийн Нийтийн 02 дугаар байрны 09 тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1423 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Шарайд овогт Оюунтуяагийн Түвшинтөгс, регистрийн дугаар: СЧ01310911;
Холбогдсон хэргийн талаар:
Г.Баттулга Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Бадамлах дөл” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай иргэн Д.Сурмаажавыг 79-79 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үед нь түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийг улсын дугааргүй /81-95 ХЭҮ улсын дугаартай, тухайн үед улсын дугаарыг нь салгаж авсан/ “Samsung SM5” маркийн тээврийн хэрэгслээр мөргөж зогсоон иргэн Д.Сурмаажавын биед нь хутга тулган хүч хэрэглэж “Samsung SM5” маркийн тээврийн хэрэгсэлд суулгаж, Ховд аймгаас Увс аймаг, Увс аймгаас Завхан аймгийн нутаг дэвсгэрээр дамжуулан Улаанбаатар хотын чиглэлд иргэн Д.Сурмаажавын биед нь хутга тулган гарыг нь хүлж хүч хэрэглэж эрхшээлдээ оруулан авч явж хүн хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нар нь Д.Сурмаажавын жолоодож явсан 33.290.155 төгрөгийн үнэлгээтэй 79-79 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн, Д.Сурмаажавыг Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд эрхшээлдээ оруулан авч явж байх үедээ иргэн Д.Сурмаажавын биед нь хутга тулган хүч хэрэглэж биед нь бэлэн байсан 630.000 төгрөгийг, мөн иргэн Д.Сурмаажавыг эрхшээлдээ оруулсан байх үедээ иргэн Д.Сурмаажавын эзэмшлийн 5130002366 тоот ХААН банкинд байрших дансны виза карт, нууц дугаарыг хүч хэрэглэн айлган сүрдүүлэн хэлүүлж Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрших АТМ буюу бэлэн мөнгөний машинаас 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 10 минутанд 3.000.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17 цаг 12 минутанд 2.000.000 төгрөгийг бэлнээр гарган авч иргэн Д.Сурмаажавын өмчлөлийн нийт 38.920.155 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүч хэрэглэн зэвсэг хэрэглэж дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт,
Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нар нь бүлэглэн... иргэн Д.Сурмаажавын биед хутга тулган айлган сүрдүүлж, зодож хүч хэрэглэн ... биед нь удаа дараа хутга тулгах, хутганы үзүүрийг бие рүү нь хатгах, гуя руу нь хутгаар чичлэх, хатгах зэрэг үйлдэл хийж улмаар “...ганц л амьдрах хорвоо юм чинь чамайг машинтай чинь шатааж ална, мөн машинтай нь уулын уруу өнхрүүлж ална...” хэмээн удаа дараа ярилцан иргэн Д.Сурмаажавыг алахыг завдсан, мөн Д.Сурмаажавын араас явж байсан С.Баянмөнх, Д.Анхбаатар нарыг Увс аймгаас Завхан аймгийн чиглэлд явах засмал замын хажууд зогсож байхыг харсан бөгөөд тухайн хоёр хүн араас нь машинтай дагаж байгааг ойлгож, улмаар тэднийг араас ирэхэд нь хутгалж алах, автомашиныг нь шатааж, замын хажуу руу мөргөж унагаах, толгойг нь таслаад авч явах талаар ярилцаж, Б.Ганбат нь хутга гартаа унагаахгүйгээр бэхэлж, улмаар энэхүү санаагаа хэрэгжүүлэх зорилгоор өөрсдийн зорчиж явсан тээврийн хэрэгслээ хоёр удаа зогсоож гэрлээ унтраан иргэн С.Баянмөнх, Д.Анхбаатар нарыг хүлээсэн, “Ланд круйзер-76” маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн С.Баянмөнх, Д.Анхбаатар нар нь шууд очихоос болгоомжлон очилгүйгээр тээврийн хэрэгслийн гэрлээ унтраан зогссон тул тэднийг орхин явж иргэн Д.Сурмаажав, С.Баянмөнх, Д.Анхбаатар нарыг буюу хоёр түүнээс олон хүнийг бүлэглэж алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-т заасан гэмт хэрэгт,
Г.Баттулга нь 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт арван найман насанд хүрээгүй хүүхэд болох О.Түвшинтөгсийг хууран мэхэлж Сурмаажавыг хулгайлах гэмт хэрэгт хүүхдийг татан оруулсан буюу Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
О.Түвшинтөгс нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөрт шилжих шөнө Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэр 62/1 дүгээр байрны авто зогсоол дээр байрлуулсан иргэн Д.Алтан-Уяагийн өмчлөлийн 39-60 УНЯ улсын дугаартай “Hyundai sonata-5” маркийн саарал өнгөтэй 2.000.000 төгрөгийн үнэлгээтэй автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах буюу Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Д.Алтан-Уяа, Д.Анхбаатар, С.Баянмөнх нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.
Хохирогч Д.Алтан-Уяа, Д.Анхбаатар, С.Баянмөнх нар шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Г.Баттулга Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өглөө 07 цаг 57 минутын орчимд Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Д.Сурмаажавыг өөрийн эзэмшлийн 79-79 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахад түүний тээврийн хэрэгслийн араас улсын дугааргүй “Samsung SM5” маркийн тээврийн хэрэгслээр мөргөн зогсоож, Д.Сурмаажавын биед хутга тулган хүчээр өөрсдийн машинд суулгаж, Ховд аймгаас Увс аймгийн чиглэлд Д.Сурмаажавын 79-79 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслээр Увс аймгаас Завхан аймгийн Сонгино сумын нутаг дэвсгэрээр дамжуулан Д.Сурмаажавт хүч хэрэглэн эрхшээлдээ оруулан авч явсан хэргийн үйл баримт,
Шүүгдэгч нар ийнхүү хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч Д.Сурмаажавыг Ховд аймгаас Увс аймаг руу авч явах үедээ бүлэглэж хүч хэрэглэн хохирогч Д.Сурмаажаваас 630000 төгрөгийг мөн Увс аймгийн Улаангом сумд түүний цахим банкны картын нууц үг / код/-ыг Г.Баттулга нь хүчээр хэлүүлж Сурмаажавын эзэмшлийн ХААН банкны 5130002366 дугаартай данснаас 2000000 төгрөгийг, 3000000 төгрөгийг нийт 5000000 төгрөгийг дээрэмдсэн хэргийн үйл баримт нь
Мөн дээрх хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шүүгдэгч Г.Баттулга нь гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй өсвөр насны хүүхэд О.Түвшинтөгсийг хууран мэхэлж гэмт хэрэг үйлдэхэд оролцуулсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Дээрх хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн хохирогч Д.Сурмаажавын “... 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 57 минутын үед би “Тамхи Со”-ийн гурван замын уулзвараар зүүн гар талдаа эргээд 10 метр явж байтал миний тээврийн хэрэгслийн ар талаас тээврийн хэрэгсэл мөргөх шиг болохоор нь би зогсоод тээврийн хэрэгслээсээ буугаад иртэл цайвар саарал өнгийн тээврийн хэрэгсэл байсан. Мөргөсөн тээврийн хэрэгслээс хар өнгийн малгайтай цамцтай залуу буугаад ирэхээр нь би тэр хүнд одоо нэгэнт мөргөлдсөнөөс хойш цагдаа гээд яахав дээ эндээ тохиролцоод асуудлаа шийдэх үү гэхэд тэр залуу ямар нэгэн зүйл хэлээгүй, ...тээврийн хэрэгслийн баруун талд нь гараад иртэл тэр залуус намайг тээврийн хэрэгсэлд орж байгаад ярилцана гээд миний хоёр гарнаас 2 залуу, хоёр хөлнөөс 2 залуу бариад өөрсдийнхөө сууж явсан тээврийн хэрэгсэл рүү хүчээр суулгасан. Тэр үед би хоёр удаа “намайг авраарай надад туслаарай” гээд орилсон. Тэгээд тэр хүмүүс намайг тээврийн хэрэгслийн суудлын голоор ар нуруугаар нь дээш харуулж чихэж хэвтүүлээд хөдлөөд явсан. Миний хоёр талд 2 залуу суучихсан. Тэр 2 залуу гартаа хутга барьчихсан настай нэг залуу нь тээврийн хэрэгслээ бариад явсан. Миний тээврийн хэрэгслийг нэг залуу нь бариад явсан, ...би тэр хүмүүсээс намайг яагаад ямар учраас авч явж байгаа талаар асуухад нэгт бид нар чамаас мөнгө авна. Хоёрт чамтай ярьж тохирох яриа байна гэж хэлсэн, ...миний гар хөлийг цагаан өнгийн дээсээр уяад дээрээс нь скочоор уячхаад Увс аймгийн чиглэлд явсан, ...миний карманд байсан бэлэн мөнгийг авсан. Би тэр үед хэдэн төгрөг байсныг мэдээгүй гэтэл тэр хэд тоолоод 630.000 төгрөг байна гэж хоорондоо ярилцаж байсан, ...Увс аймгийн Өлгий суманд орж ирээд 2 давхар цагаан өнгийн цайны газрын гадна ирээд хоол цай хийлгэж идсэн, ...Өлгий сумаас гарахаасаа өмнө шатахуун түгээх газраас А-80 бензинээс 50 л шатахуун аваад хөдлөөд явсан, ...замын постонд дөхөж ирээд жижиг тээврийн хэрэгсэл нь улсын дугаараа хийсэн. Тэр үед дугаарыг нь харахад 81-95 ХЭҮ гэсэн улсын дугаар хийгээд Увс аймгийн төв ороод аймгийн төвийн баруун хойд талд жимсний мод ихтэй хоёр давхар шавар цайвар өнгийн байшинтай, ...Хашааны хаалгыг Баттулга гэдэг хүн өөрөө бууж онгойлгож ороод намайг авч явсан 4 залуу тээврийн хэрэгслийн ар талд зогсож байгаад хоорондоо юм яриад байсан, ...намайг тээврийн хэрэгслээс буулгаад тухайн байшингийн 2 давхарт дагуулж гаргасан, ... надаас миний ХААН банкны алтан карт, бас нэг жирийн ногоон өнгийн карт, ХАС банкны шар карт аваад надаас кодоо хэл худлаа хэлсэн бол чамайг ална шүү гэхээр нь би кодоо үнэн зөв хэлсэн, ...тэгээд нэг залуу нь намайг манаж хоцроод нөгөө 3 залуу нь гараад явчихсан, ...одоо таныг Ховд аймагт хүргэж өгнө гээд дагуулж гараад миний тээврийн хэрэгсэлд суулгаад өөрсдийнхөө унаж явсан тээврийн хэрэгслийг тэр хашаанд үлдээгээд явсан. Тэр хэд Увс аймгаас гараад Улаанбаатар явдаг зам дагаад явахаар нь би яагаад Ховд явахгүй Улаанбаатар явж байгаа юм бэ? гэж асуухад чи дуугүй яв чадахгүй бол ална шүү гэхээр нь би дахиж дуугараагүй. ...Бид нар цааш явсаар байгаад шөнө болчихсон байхад Завхан аймгийн Сонгино сум руу ороход цагдаагийн постон дээр ирэхэд зам хөндлөн том чиргүүл тавьчихсан нэг цагдаагийн алба хаагч бид нарыг зогсоогоод жолооч талаар очоод жолоочоос бичиг баримтаа шалгуулахыг шаардсан. Тухайн үед тээврийн хэрэгслийн бүх хаалгыг цоожилчихсон байсан. Цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгсэлд сууж явж байгаа бүх хүмүүс бууж ирээд бичиг баримтаа шалгуулахыг шаардсан. Тэгээд намайг авч явсан залуучууд бүгд буусны ард би буусан. ...Тээврийн хэрэгслээсээ буухаасаа өмнө Баттулга гэх хүн надад хандаж цагдаагийн алба хаагч хаашаа явж байгаа талаар асуух юм бол ах дүү нарынхаа хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сум орж бариачид бариулах гэж явж байна гэж хэлээрэй гэсэн. Би тэрнийхэн дагуу хэлнэ гэдгээ амласан, ...миний биеийн зүүн талын гуяд 2 удаа, баруун талын гуяд нэг удаа хутганы үзүүрээр хатгасан. Зүүн талын хацар луу нэг удаа, баруун талын чихний ар хэсэгт гараараа хоёр удаа цохисон. Тэр хэсэг газрууд нь маш их өвчтэй байна. Замд явж байхдаа миний цээж хэсэг рүү хутганы ар талаар нэлээн олон удаа цохисон. Тэр цохисон цохилт нь ямар нэгэн гэмтэл учруулаагүй. Миний зүүн гар талын бугуйн хэсгийн судасны ойролцоо 3 удаа хутгаар зүссэн, нэг л амьдрах хорвоо тийм болохоор танай эхнэр, хүүхэд, ач зээ нарыг чинь бүгдийг нь ална гэж намайг айлгаж сүрдүүлсэн, ...бүгд хутгатай байсан, ...би гомдолтой байна ...намайг замдаа алаад тээврийн хэрэгсэлтэй нь шатаачихна бид нар нэг л амьдрах юм чинь гэж маш олон удаа хэлсэн. Шатаачихсан байхад хэн олж мэдэх юм бэ? гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлгээр,
Д.Сурмаажавыг шүүгдэгч нар машиндаа суулгахыг харсан талаар мэдүүлсэн гэрч Л.Ган-Эрдэнийн “...тамхи Со-гийн болон Талын буудлын гурван замын уулзварын хажууд Ширбазарын байрны орон сууцны харалдаа нэг хар өнгийн жийп машины ард талд саарал өнгийн солонгос тэрэг зогсож байгааг би хараад өнгөрсөн. Саарал өнгийн машины хаалгаар нэг хүн тонгойсон харагдаж байгаад намайг зөрөхөд тэр хүн том хар жийп машин руу суусан...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч Г.Бат-Очирын “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 13 цаг 30 минутын үед Увс аймгаас Ховд аймгийн чиглэлд ...найз Б.Сайнсорын хамтаар “Ланд круйзер-100” маркийн 05-07 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Увс аймгаас гараад 75-80 км явж байхад Бургастайн гол гараад тал дээр явж байхад бид хоёрын урдаас нэлээд хурдтай хар бараан өнгийн “Ланд круйзер-105” маркийн 79-79 дугаартай тээврийн хэрэгсэл зөрөөд өнгөрсөн. Тэр үед би найзтайгаа Д.Сурмаажав даргын тээврийн хэрэгсэл байна. Д.Сурмаажав дарга Увс аймаг руу явж байгаа юм байна гээд бид хоёр ярилцаад цааш явсан. ...Өлгий сумаас гараад 30 км явж байхад нэлээн хол зөрж явж байсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл гэрлээрэй дохиод байхаар нь замаас гараад зогсож байтал тухайн тээврийн хэрэгсэл ирээд бид нараас хар өнгийн ланд таарсан уу? гэж асуухаар нь таарсан Д.Сурмаажав даргын тээврийн хэрэгсэл байсан 79-79 гэсэн дугаартай гэж хэлсэн. ...Цагдаагийн алба хаагч бид гурваас ...замдаа ямар тээврийн хэрэгсэлтэй таарсан талаар тодруулж асуухаар нь болсон хэргийн талаар бүгдийг хэлсэн. Толгой нүцгэн хар бараан хувцастай 30 орчим настай гэмээр залуу жолоо барьчихсан. Жолоочийн урд талын суудал дээр хүн сууж явсан үгүйг сайн анзаараагүй. Бид хоёрын хажуугаар маш хурдтай өнгөрөөд явсан. ... 9-10 м зайтай зөрж өнгөрсөн. Тээврийн хэрэгсэл дотор өөр хэн нэгэн хүн явж байгаа нь харагдаагүй. ...манай найз Б.Сайнсор жолоо бариад би урд талын суудал дээр хойшоо налаад суугаад явж байсан юм...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Б.Сайнсорын “...Увс аймгаас 90 орчим км зайд Сурмаажавын 79-79 УБЭ улсын дугаартай хар өнгийн Ланд-105 маркийн тээврийн хэрэгсэл Увс аймгийн чиглэлд явж байсан. Сурмаажав өөрөө машинаа бариагүй жолоочийн үрүүлний ард өөр нэг эрэгтэй жолоо барьсан байсан. ...Сурмаажав өвгөн өөрөө л дандаа машинаа барьж явж байдаг даа гэж бодоод зөрсөн. Найз Бат-Очирын хамт явж байсан. Тухайн үед Сурмаажавын машинтай таарахад 79-79 УБЭ улсын дугаартай хар өнгийн Ланд-105 маркийн тээврийн хэрэгсэл зам дээр зөрөхөд тухайн машин дотор хэдэн хүн байсныг хараагүй. 20-30 орчим настай туранхай жижиг залуу байсан. Би харвал таних байх...” гэсэн мэдүүлгээр,
гэрч С.Баянмөнхийн “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө босоод ...аав ажил дээр ирэхгүй удаад байхаар нь би 09 цаг өнгөрөөд Талын буудал дээр очоод тээврийн хэрэгсэл нь байна уу? гэж харахад тээврийн хэрэгсэл нь байхгүй байхаар нь буудлын хүнээс орж лавлаж асуухад өглөө 7 цаг 30 минутанд босоод цайндаа орчхоод 8 цагийн үед ганцаараа гараад явсан гэж надад хэлсэн. тэгээд би хамт ажилладаг Д.Анхбаатарын хамтаар Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг ресторан, буудлуудаар хайхад байхгүй байхаар нь Талын буудлын камер, төв дөрвөн замын камер, сангийн хэрэмийн камер шүүж үзэхэд 79-79 дугаартай тээврийн хэрэгсэл Буянт сумын чиглэлд явсан байсан болохоор араас нь бид хоёр явсан, ...Увс аймгийн нутаг дэвсгэр Өлгий сум орохоос наана ...05-07 УНК улсын дугаартай ланд-100 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож 79-79 дугаартай тээврийн хэрэгсэлтэй зөрсөн талаар асуухад бид нартай Увс аймгийн Бургастайн баазын наад талд 3-4 цагийн өмнө зөрсөн тээврийн хэрэгслийг жаахан хүүхдүүд барьчихсан явж байсан гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шууд Увс аймгийн Наран булаг сумын асфальтан зам дээр очиж зогсоод Улаанбаатар хот руу явж байж магадгүй гээд хоорондоо ярилцаад зогсож байтал бид хоёрын хажуугаар 79-79 дугаартай тээврийн хэрэгсэл 140-150 км цагийн хурдтай өнгөрөөд явчихаар нь бид хоёр Ховд аймгийн цагдаагийн газар луу мэдээлэл өгөөд араас нь хөөгөөд явсан. Араас нь явж байхад Хар тэрмэс өнгөрөөд эхний удаа аваараа татаад эргэж хараад зогсохоор нь бид хоёр замын эсрэг тал руу хараад гэрлээ унтраагаад зогссон тэгээд удалгүй 3-4 минут болоод цааш эргээд явчихаар нь араас нь мөн адил дагаад явсан. ...Увс аймгийн нутаг дэвсгэр үзүүрийн булгийн наад талд дахиж зогсоод бид хоёрыг хүлээхээр нь бид хоёр мөн адил зогсоод хүлээж байтал цааш хөдлөөд явсан дагаад цааш нэлээд явсан боловч бид хоёр гүйцэлгүй ард нь хоцорсон. ...Ховд аймгийн цагдаагийн газраас Завхан аймгийн Сонгино сум дээр баригдсан гэдэг мэдээлэл аваад яваад очиход цагдаагийн алба хаагч нар бариад авчихсан байж байсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Т.Болдын “...Д.Сурмаажав нь Талын буудлын бүртгэлээс харахад 303 тоот өрөөнд бүртгэлтэй байрлаж байсан. ...Д.Сурмаажав нь ганцаараа Талын буудлаас 2019 оны 10 дугаар сарын 19-ний өглөө цайгаа уугаад тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа гараад явсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Б.Урангоогийн “...би Ганбат, Түвшинтөгс 2-г танина. Харин Баттулгыг танихгүй. Манай хүү Ганбат, Түвшинтөгс 2-той сургуульд байхаасаа найзалж нөхөрлөсөн, тэр цагаас нь мэднэ, ...Түвшинтөгс миний утас руу залгаад “Өсөхбаяртай ярья, энд гоё ажил байна” гэж хэлэхээр нь би “юу солиороод байгаа юм, манай хүү энд ажилтай, ажилтай хүнээр яах гээд байгаа юм” гэж хэлээд утсаа тасалсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Ш.Дуламсүрэнгийн “...2019 оны 10 дугаар сарын 17-ны орой 20 цаг өнгөрч байхад манай эгчийн хүү Баттулга нь манайд цайвар өнгийн суудлын машинтай хажуудаа 18-25 орчим насны 3 хүүхдийн хамт Улаангомд манай гэрт ирсэн юм. Тэгээд би Баттулга нь тэр шөнө манай хашаанд байх байшинд хамт ирсэн залуучуудын хамт хоносон. ...хаанаас ямар ажилтай ирсэн талаараа надад ямар нэгэн зүйл хэлээгүй юм. ...орой нь гэртээ ирэхэд Баттулга нь Ховд сум руу явлаа гэж манай хүү Сэргэлэнбаатарт хэлчхээд хамт ирсэн хүмүүсийнхээ хамтаар явсан байсан юм. Тэгээд Баттулга нь тэр өдрөөс хойш манайд ирэхгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манайд хажуудаа явсан хүмүүсийн хамт, мөн хажуудаа хар өнгийн жийп машинтай ирээд өөрийн унаж байсан суудлын машинаа манай хашаанд орхичхоод нөгөө хүмүүстэйгээ хамт хар өнгийн жийп машинд суугаад яваад өгсөн байсан. ...Баттулга нь Улаанбаатар хотоос ирэхдээ хамт ирсэн 3 залуугийнхаа хамтаар Ховд явлаа гэж хэлээд унаж ирсэн жижиг цайвар өнгийн суудлын машинаараа явсан байна лээ...” гэсэн мэдүүлгээр,
гэрч С.Ойдовын “...би 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ...Өлгий сумын төвд өөрийн ажиллуулдаг Оргил гэх нэртэй 2 давхар цайны газарт өөрийн хадам дүүгийн охин болох Эгшиглэнгийн хамт байж байтал 79-79 УБЭ улсын дугаартай Ланд круйзер-105 маркийн машинтай, мөн жижиг суудлын машинтай хүмүүс хамт хүрч ирээд манай цайны газрын гадна ирж зогссон юм. Тухайн үед машинаас 19-23 орчим насны үл таних 2 эрэгтэй бууж ирээд манай цайны газарт орж ирээд 4 таваг цуйван, 1 халуун сав цай чануулсан тэгээд хоол болмогц гадагшаа машинд нэг таваг хоол хүнд идүүлчихье гэж хэлээд тавганд нэг таваг цуйван хийлгээд сэрээ аваад гадагшаа машин руугаа гаргаж өгсөн, ...Тэр хоёр эрэгтэй хоол идсэн мөнгө болох 25.000 төгрөгийг бэлнээр гаргаж өгөөд тооцоо хийчхээд явсан юм. ....манай цайны газрын гадна ирж зогссон 79-79 УБЭ улсын дугаартай Ланд круйзер-105 маркийн машин болон суудлын машинтай хүмүүсээс 2 эрэгтэй хүмүүс л манай цайны газар луу орж ирж хоол авсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Г.Батхуягийн “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ...Ланд крузер-105 маркийн авто машин ирээд манай колонк дээр зогссон би тэр машиныг харахад ар талдаа улсын дугааргүй, хойд талдаа дугуйны 2 суурьтай, 1 суурин дээр төмөр обуд боочихсон байсан. Тэгээд манай шатахуун түгээх станц дээрээс 40 литр А-80 бензин шахуулж авсан манай суманд А-92 болоод түлш байхгүй байсан. Тэр өдөр манай колонк дээр манай сумын голдуу иргэд үйлчлүүлсэн бөгөөд ирсэн ганц жийп машин нь тэр машин юм...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Ө.Сэргэлэнбаатарын “...Би 2019 оны 10 дугаар сарын 17-ны орой ...манай гэрт манай нагац эгчийн хүү Баттулга ах хажуудаа 18-25 орчим насны 3 залуучуудын хамт саарал цайвар өнгийн суудлын машинтай хүрч ирсэн юм. ...Баттулга ах манай хашаанд байх 2 давхар байшинд хамт ирсэн 3 залуучууд болон манай дүү Сэнгэдорж нарын хамт хоносон бөгөөд ээж бид хоёр гэртээ хоносон юм. Сэнгэдорж бид хоёр доод талын айлынхаа хашаанд авч ирсэн хүнсний ногоог тэдний зоорь луу зөөж байхад Баттулга ах хажуудаа явсан 2 залуучуудын хамтаар уг ногоог ...зөөлцөөд зоорь луу оруулж дуусчхаад өдөр 14:00 цагийн үед Баттулга ах надад “Ховд сум явж хүнтэй уулзах ажилтай байна, өнөө оройдоо ирэхгүй” гэж хэлээд манай 2 давхар байшингийн түлхүүрийг надад өгчхөөд Улаанбаатар хотоос хамт ирсэн гэх 3 залуучуудыг аваад дөрвүүлээ ирсэн суудлын машинаараа яваад ...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ...Баттулга ахыг дуудахаар нь гэртээ харьтал Баттулга ах өөрсдийн унаж явсан суудлын машин болон хар өнгийн жийп маркийн машин зэрэг 2 машинтай манай хашаанд ирээд 2 машиныг манай хашаа руу оруулчихсан. ...Баттулга ах ганцаараа машинаас буучихсан хашаан дотор байхаар нь би байшингийн түлхүүрийг өгчхөөд гэр лүүгээ орсон юм. Баттулга ах ...хотоос хамт ирсэн залуучуудын хамтаар машиндаа ачаа бараа янзлаад ...1-2 цаг орчим болоод Ховдоос хамт ирсэн хар өнгийн жийп машиндаа ирсэн хүмүүсийнхээ хамтаар суугаад явсан. ...машиныхаа түлхүүрийг надад үлдээгээд ах нь хоёр гурав хоногоос машинаа ирээд авна гэж хэлчхээд явсан...” гэсэн мэдүүлгээр,
насанд хүрээгүй гэрч Б.Эгшиглэнгийн “...Өлгий сумын төвд Ойдов ахын ажиллуулдаг Оргил гэх нэртэй 2 давхар цайны газарт Ойдов ахын хамт байж байтал хар өнгийн Ланд круйзер маркийн машинтай, мөн мөнгөлөг саарал өнгийн жижиг суудлын машинтай, уг жижиг суудлын машины зүүн урд талын гуфер нь салаад тэр хэсэгт нь сэв гарчихсан машинтай хүмүүс манай цайны газрын гадна ирж зогссон юм. Тухайн үед машинаас 19-23 орчим насны үл таних 2 эрэгтэй бууж ирээд манай цайны газарт орж ирээд 4 таваг цуйван, 1 халуун сав цай чануулсан тэгээд хоол болмогц гадагшаа машинд нэг таваг хоол хүнд идүүлчихье гэж хэлээд тавганд нэг таваг цуйван хийлгээд сэрээ аваад гадагшаа машин руугаа гаргаж өгсөн, тэгчхээд тэр хоёр эрэгтэй манай цайны газар дотор нэг нэг таваг цуйванг идсэн, тэгээд үлдсэн нэг таваг хоолыг уутанд хийгээд аваад гарсан ...Ойдов ахтай хоолны тооцоогоо хийсэн....” гэсэн мэдүүлгээр,
гэрч Ө.Сэнгэдоржийн “...Баттулга ах ...20 орчим насны 3 залуучуудын хамт саарал цайвар өнгийн суудлын машинтай хүрч ирсэн юм. Тухайн үед Баттулга нь ямар ажлаар ирсэн талаараа хэлээгүй. Улаанбаатар хотоос ирлээ гэж хэлсэн. Тэгээд тэр орой Баттулга ах манай хашаанд байх 2 давхар байшинд хамт ирсэн 3 залуучууд болон миний хамт хоносон...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Г.Батсайханы “...2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд 79-79 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирээд А-92 бензинээс машиныхаа банкыг дүүргүүлж аваад тооцоогоо бэлэн мөнгөөр хийсэн ...жолооч надад бэлэн мөнгө өгөхөөр нь би ямар ч байсан мөнгийг нь аваад шатахуун түгээх станцын байр луу ороод НӨАТ-ын баримтыг хэвлэж гаргаад буцаалт мөнгөний хамт гаргаж жолоочид нь өгчхөөд буцаад байр луугаа орсон...” гэсэн мэдүүлгээр болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, автомашинд дахин үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөнгөн дэвсгэрт болон эд зүйл түр хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл болон мөнгөн дэвсгэрт хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд,тээврийн хэрэгсэлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт, хувцсанд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, ХААН банкны зарлагын баримтууд, шүүгдэгч О.Түвшинтөгсийн насыг тоолсон тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын дээрх үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан боловч хохирогч Д.Сурмаажавт учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 703 дугаартай “...Д.Сурмаажавын биед баруун чамархай хэсэгт зулгаралт, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсэгт зулгаралт болон цус хуралт, баруун гуяны гадна доод хэсэгт зулгаралтууд, зүүн гуяны гадна доод хэсэгт зулгаралт, зүүн хөлийн шилбэний урд доод хэсэгт зулгаралт, баруун хөлийн шилбэний урд дээд хэсэгт зулгаралт, цээж болон нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн гарын бугуйн урд хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. Д.Сурмаажавын биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой... Д.Сурмаажавын биед учирсан гэмтлүүд нь” шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан бүхэлд нь үнэлж хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.
Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр. О.Түвшинтөгс нарт Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Баттулгад Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр. О.Түвшинтөгс нар нь бүлэглэн санаа зорилго нэгдэн Д.Сурмаажавт хутга тулган хүч хэрэглэн өөрийнх нь хүсэл зоригоос гадуур, бусдад мэдэгдэхгүйгээр, эрхшээлдээ оруулж машиндаа суулган авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар өөрсдийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж хүнийг хүсэл зоригийн эсрэг хулгайлах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүн хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Тухайн гэмт хэрэг үйлдэх үед О.Түвшинтөгс нь 18 насанд хүрээгүй 17 нас 11 сар 10 хоногийн настай байсан ба Хүүхдийн эрхийн конвенцид 18 насанд хүрээгүй хүнийг “хүүхэд” гэж тодорхойлсон байна.
Шүүгдэгч Г.Баттулга 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй О.Түвшинтөгсийг хууран мэхэлж хүн хулгайлах гэмт хэрэгт хүүхдийг татан оруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба түүнд үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулж, нуун дарагдуулж, хүүхдэд хууль бус үйлдлээ хууль ёсны гэж итгүүлж, хууль бус үйлдлийг хийх шаардлагатай зэргээр төөрөгдүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй.
Иймд шүүгдэгч Г.Баттулгыг Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг бүлэглэн хохирогчид хүч хэрэглэн, зэвсэг зэвсгийн чанартай зүйл болох хутга тулган түүний машин болон мөнгийг дээрэмдсэн гэж үзэн тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.
Улсын яллагч шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нар хохирогч Д.Сурмаажавын жолоодож явсан 79-79 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг зэвсэг хэрэглэн дээрэмдсэн гэж байгаа ч өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг авч явсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байна.
Учир нь: Тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь илээр хохирогчид мэдэгдэж авч явдгаараа дээрэмдэх гэмт хэрэгтэй төсөөтэй ч ашиг хонжоо олж авах, завших зорилгогүй шунахай сэдэлтгүй байдгаараа ялгаатай. Шүүгдэгч нарын хохирогчийн автомашиныг авч явсан үйлдэлд ашиг хонжоо олох болон завших зорилго тогтоогдоогүй. Харин хохирогч Д.Сурмаажавыг хулгайлсан үйлдлээ нуун далдлах, зугтаах зорилгоор ашигласан нь Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс багаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн...” гэж заасан бөгөөд дээрх гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн, шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг энэ хэрэгт хуульд заасан хугацааны дотор яллагдагчаар татаагүй учир шүүх тэднийг 79-79 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн автомашиныг дээрэмдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нар хохирогч Д.Сурмаажаваас бэлэн мөнгө болон картаас мөнгийг нь авахдаа хутга тулган дээрэмдэж авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэг болох үед хохирогч шүүгдэгч нар байсан бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгийг харьцуулан дүгнэх нь зүйтэй. Хохирогчоос 630000 төгрөг, 5000000 төгрөгийг авсан талаараа шүүгдэгч Г.Баттулга “...энийг аваад намайг явуулчих гэсэн эргээд хартал кармаанаасаа мөнгө гаргаж өгсөн ...өөрийнх нь нүдэн дээр тоолтол 630000 төгрөг байсан... Сурмаажаваас виза картныхаа пин кодыг хэлчих гэхэд 1 код хэлсэн... би чи худалч шүү худал хэлсэн байв гэж хэлсэн.. пин кодыг шалгаж үзэхэд эхнийх нь буруу дараагийнх нь зөв байсан. Тэгээд 2 сая төгрөг, дараа нь 3 сая төгрөг авч кармаалсан...” гэж мэдүүлдэг, хохирогч энэ талаар 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлэхдээ “...тээврийн хэрэгсэлд оруулахаасаа өмнө миний карманд байсан бэлэн мөнгийг авсан. Би тэр үед хэдэн төгрөг байсныг мэдээгүй гэтэл тэр хэд тоолоод 630000 төгрөг байна л гэсэн... надаас миний ХААН банкны алтан карт, бас нэг жирийн ногоон карт, ХАС банкны карт аваад надаас кодоо хэл худлаа хэлсэн бол чамайг ална шүү гэхээр нь би кодоо үнэн зөв хэлсэн...” гэдэг ба шүүгдэгч нар мөнгийг хутга тулгаж авсан гэж огт мэдүүлээгүй байна.
Хохирогч Д.Сурмаажав 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “... картын нууц дугаарыг асуухдаа Г.Баттулга миний хоолойд хутга тулгаад ална гэхээр нь би айгаад нууц дугаараа үнэнээр нь хэлсэн...” гэж байгаа боловч энэ нь түүний 2019 оны 10 дугаар сарын 20-ны мэдүүлэг болон шүүгдэгч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул шүүх шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгийг харьцуулсны үндсэн дээр хутга хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Дээрэмдэх гэмт хэрэг нь гэмт этгээд тухайн цаг хугацаанд хохирогчийн хөрөнгийг авахаар зөвхөн хохирогчид хүч хэрэглэсэн, хэрэглэхээр заналхийлж довтолсноор төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Энэ гэмт хэрэг нь эд хөрөнгийг авах зорилгоор алгадаж, цохиж зодох, чимхэх, нударч түлхэх, мөргөх, хоолойг нь боох, өшиглөх зэрэг халдлага хийсэн үйлдлээр илэрнэ. Мөн гэмт этгээдийн хүч хэрэглэхээр заналхийлсэн довтолгоогоо “ална” “буудна” “хутгална” гэх зэргээр үг хэлээрээ илэрхийлсэн айлган сүрдүүлэлт, хохирогчид хүч хэрэглэхээр заналхийлэн дайран довтолсон биеийн хөдөлгөөн эсэргүүцэл үзүүлэх боломжийг алдагдуулсан зэрэг байдлаар илрэх ба энэ тохиолдолд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж болно. Шүүгдэгч нарын хохирогч Д.Сурмаажавын 630,000 төгрөг, 5,000,000 төгрөгийг авсан үйлдэл хүч хэрэглэн дээрэмдсэн гэх дээрх шинжийг хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр. О.Түвшинтөгс нар хохирогч Д.Сурмаажавын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж бусдын өмчлөх эрхэд халдаж хүч хэрэглэж түүний виза картнаас 5,000,000 төгрөгийг, халаасанд байсан 630,000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Ийнхүү тэдний дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бүлэглэж бусдын хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Мөн Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д зааснаар Д.Сурмаажав С.Баянмөнх, Д.Анхбаатар нарыг буюу хоёр түүнээс дээш хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж зүйлчилж ирүүлсэн байна.
Гэвч хохирогч Д.Сурмаажав С.Баянмөнх, Д.Анхбаатар нарыг бүлэглэн хүн алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэх нөхцөл байдал үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Гэмт хэрэг үйлдэхээр завдах гэдэг нь гэмт хэрэг үйлдэж эхэлсэн боловч дуусаагүй хэрэг юм. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсоныг гэмт хэрэг үйлдэхээр завдах гэж үзэх бөгөөд ихэнх тохиолдолд завдалт нь идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Хэрэгт авагдсан хохирогч Д.Сурмаажавын мэдүүлгээр шүүгдэгч нар машинд явахдаа “01-19 улсын дугаартай “Ланд круйзер-76” маркийн тээврийн хэрэгсэлд байгаа хүмүүсийг алах талаар ярилцсан, мөн шүүгдэгч Б.Ганбат гартаа хутга ороож тогтоосон, дээрх хүмүүсийг ирэхийг хүлээсэн” гэх нөхцөл тогтоогддог боловч үүнийг шүүгдэгч нар Д.Анхбаатар, С.Баянмөнх нарыг алахаар идэвхтэй үйлдэл хийсэн, энэ үйлдэл нь гуравдагч хүчний үйлчлэлээр буюу шүүгдэгч нарын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас таслан зогсоогдсон гэж үзэхгүй.
Шүүгдэгч нар хохирогч Д.Сурмаажавыг хулгайлж авч явахдаа түүнийг алахыг завдсан гэж байгаа ч энэ нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нар хохирогчийг хулгайлахдаа түүнд хутга хэрэглэсэн, мөн машинд явахдаа У.Өсөхбаяр хохирогч Д.Сурмаажавын хөл рүү отверки /халив/-аар хатгасан гэх байдал тогтоогдсон боловч үүнийг хохирогч Д.Сурмаажавыг алахаар завдсан гэж үзэхгүй өөрөөр хэлбэл шүүгдэгч нар ийнхүү хүн хулгайлахдаа зэвсэг ашигласнаас өөрөөр хутга хэрэглэж хохирогчийг алахыг завдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Шүүгдэгч О.Түвшинтөгсийг тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч О.Түвшинтөгс нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөрт шилжих шөнө Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэр 62-1 дүгээр байрны авто зогсоол дээр байрлуулсан иргэн Д.Алтан-Уяагийн өмчлөлийн 39-60 УНЯ улсын дугаартай “Hyundai sonata-5” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авсан хэргийн үйл баримт нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
“Hyundai sonata-5” маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Д.Алтан-Уяагийн “...2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хохирогчоор өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөрт шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 62/1 дүгээр байрны зүүн талд байсан миний автомашин алдагдсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байсан. Гадаа харанхуй болсон байсан учир хяналтын камерын бичлэгт ямар хүн миний автомашиныг унаж явж байгаа нь харагддаггүй, ойролцоогоор 20 орчим секундын дотор тухайн этгээд нь миний машиныг асаагаад унаад явсан байсан. Тэгээд би цагдаагийн хамт камер шүүж үзээд Дэнжийн мянга руу Баянбүрдээс өгсөж байгаа бичлэг байдаг тэрнээс цааш явахаар ямар нэгэн камергүй байсан тул яг хаашаа явсан тухайг нь тогтоож чадаагүй...” “...миний хулгайд алдсан тээврийн хэрэгсэл мөн байна. Надад ямар нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хулгайд алдсан тээврийн хэрэгсэл одоо хэвийн асаж байна...” гэсэн мэдүүлгээр, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, эд зүйлийг үнэлсэн үнэлгээнүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчилгүй энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийг нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан ба дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн дээрх хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан хэргийн үйл баримтыг нотолсон хууль ёсны байна.
Шүүгдэгч О.Түвшинтөгсийг бусдын өмчлөх эрхэд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Д.Алтан-Уяагийн өмчлөлийн авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд шүүгдэгч О.Түвшинтөгсийг Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч О.Түвшинтөгс гэмт хэрэг үйлдэхдээ 18 насанд хүрээгүй байсан болох нь улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч О.Түвшинтөгс энэ хэрэгт гэм буруугийн талаар маргаангүй хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Хохирол тооцсон талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар гэм буруутай этгээд хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчид 5630000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нар хохирлыг төлсөн. Хохирогч Д.Сурмаажав болон хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч нараас гэмт хэргийн хор уршиг учирсан гэж үзэж тэднээс 23.736.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцох үндэслэлгүй.
Учир нь: Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Сурмаажавын эрүүл мэндэд учирсан гэмтэл тогтоогдоогүй түүнтэй холбогдон гарсан шууд зардал гэж үзэх боломжгүй учир хохирогчийн нэхэмжилсэн 23.736.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар хохирогчид 1.600.000 төгрөгийг төлсөн, хохирогч С. Баянмөнх, Д.Анхбаатар, Д.Алтан-Уяа нар хохирол төлбөр нэхэмжлээгүй учир тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэдийн төлөөлөгч Г.Нямхүү нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг бүлэглэн хүн хулгайлах, дээрэмдэх, шүүгдэгч Г.Баттулгыг насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд хууран мэхэлж татан оролцуулсан гэмт хэрэгт буруутай гэж үзэж байна. ...бусад зүйл ангиуд дээр шүүдэгч нарыг буруутай гэж үзэхгүй...” гэснийг шүүх хүлээн авах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Баттулгыг бүлэглэж хүн хулгайлах, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах, дээрэмдэх гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг бүлэглэж хүн хулгайлах, дээрэмдэх, шүүгдэгч О.Түвшинтөгсийг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний оролцоо болон тэдний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгад 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгад 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэлээ.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т зааснаар шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нар өмнө 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онуудад батлагдан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялаас чөлөөлөгдөж байгаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тэднээс гаргуулах хохирол байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтууд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу тэдний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан шаардлагыг хангасан байх тул шүүгдэгч Г.Баттулгын үйлдсэн Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг, шүүгдэгч О.Түвшинтөгсийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч Г.Баттулгад Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг тус тус өршөөн хасаж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар өсвөр насны хүн О.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч О.Түвшинтөгс нь гэмт хэрэг үйлдэхдээ өсвөр насны буюу 17 нас 11 сар 10 хоногийн настай байсан нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасаж нийт эдлэх ялын хугацааг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэлээ.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгад Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаярт нарт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт нар Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд оршин суух хаягтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан дээрх хугацаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, тэдэнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Баттулгын цагдан хоригдсон 381 хоног болон хорих ял эдэлсэн 1 жил 1 сар 19 хоногийг, шүүгдэгч Б.Ганбатын цагдан хоригдсон 405 хоног болон хорих ял эдэлсэн 1 жил 1 сар 19 хоногийг, шүүгдэгч У.Өсөхбаярын цагдан хоригдсон 405 хоног болон хорих ял эдэлсэн 1 жил 1 сар 19 хоногийг, шүүгдэгч О.Түвшинтөгсийн цагдан хоригдсон 394 хоног болон хорих ял эдэлсэн 1 жил 1 сар 19 хоногийг тус тус нэг хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, тэдний эдлэх ялаас нь тус тус хасаж, шүүгдэгч О.Түвшинтөгс 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэн болохыг тогтоолоо.
Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Баттулгад авсан 5.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч О.Түвшинтөгсөд авсан 5.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь 1001160005301 тоот данснаас гаргуулж шүүгдэгч Г.Баттулга, шүүгдэгч О.Түвшинтөгс нарт тус тус буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ганбат,У.Өсөхбаяр нарт Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг, хохирогч Д.Сурмаажавтай уулзахыг тус тус хориглож, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаяр нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.
81-95 ХЭҮ улсын дугаартай СМ-5 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Г.Баттулгын эзэмшлийнх болох нь гэрч Н.Баясгалангийн “...81-95 ХЭҮ улсын дугаартай СМ-5 маркийн автомашинаа хүргэн болох Баттулгад 2019 оны 8 дугаар сард худалдах, худалдан авах гэрээ хийж өгсөн. Одоо энэ тээврийн хэрэгсэлтэй холбоотой өр авлага байхгүй, ...бичиг баримтаа өөр дээрээ шилжүүлж аваагүй байгаа юм шиг байна...” гэсэн мэдүүлгээр болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхдээ дээрх тээврийн хэрэгслийг ашигласан бол заавал хураахаар заасан ба гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэж шүүгдэгчийн эзэмшлийн 81-95 ХЭҮ улсын дугаартай SM-5 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрлах Баялаг ШТС-ийн хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхэг, Увс аймгийн Улаангом сумын авто замын хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхэг, CD 1 ширхгийг тус тус хэрэгт хавсаргаж, мөнгөлөг цагаан өнгийн эвхэгдэх зориулалттай 16х3 см урттай 1 ширхэг хутга, 25 см урттай хар өнгийн бариултай, бариул хэсгээрээ 3 ширхэг цагаан өнгийн хадаастай 1 ширхэг хутга, 25.5 см урттай бариул хэсгийг хар хүрэн өнгийн модоор хийсэн хутга 1 ширхэг, мөнгөлөг цагаан өнгийн эвхэгдэх зориулалттай 9х2 см хэмжээтэй хутга 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
40 см урттай модон иштэй, төмөр иртэй сүх 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, бор өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн 4 тасалгаатай үүргэвч цүнх 1 ширхэг, эмэгтэй хүний чихний ээмэг 2 ширхэг, цайвар өнгийн төмөр хутга 1 ширхэг, арчуур 1 ширхэг, хар өнгийн бариултай овтерк 1 ширхэг, саарал өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, цагаан өнгийн чихэвч 1 ширхэг, тэспетролиум шатахуун түгээх станцаас шатахуун хөнгөлөлттэй авах эрхийн карт 1 ширхэг, тусгай түлхүүр 1 ширхэг, цагаан өнгийн бохирлогдсон бээлий 1 хос, төрийн далбааны дүрстэй лого 1 ширхэг, цээж зураг 6 ширхэг, хүмүүсийн нэрийн хуудас 9 ширхэг, автозам ашигласны тасалбар 3 ширхэг, тэмдэглэлийн дэвтрийн 5 хуудас цаас, НӨАТ-ын баримт 11 ширхэг, цагаан өнгийн уяаа, цоохор өнгийн гутлын үдээс 1 ширхэг, бор өнгийн оосортой 2 ширхэг түлхүүр /нэг түлхүүрийн үзүүр нь хугарсан/, нэг ширхэг саарал өнгийн бал, саатай хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, dirol нэртэй зажилдаг бохь 5 ширхэг, шар өнгийн скоч 1 ширхэг, бор өнгийн савалгаатай цагаан өнгийн таглаатай дотроо шингэн агууламжтай сав 1 ширхэг, цагаан өнгийн S-3 маркийн гар утас 1 ширхэг, “Huawei” маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн товчлууртай “Nokia” маркийн гар утас 1 ширхэг, шаргал өнгийн хамгаалалтын хавтастай LG маркийн гар утас 1 ширхэг, цоохор өнгийн мишок 1 ширхэг, аяны сандал 4 ширхэг, аяны ширээ 1 ширхэг, хар өнгийн ууттай гудас 1 ширхэг, шаргал бор өнгийн эсгий гудас 1 ширхэг, тээврийн хэрэгслийн лед гэрэл /хайрцагтай/ 1 ширхэг, тээврийн хэрэгслийн сүүдрэвч 1 ширхэг, тээврийн хэрэгслийн дотор байрлуулах зориулалттай “Garmin” нэртэй камер 1 ширхэг /8 GB мемори 1 ширхэг/, хайрцагтай гэрэл 1 ширхэг, “iridium” маркийн гар утас 1 ширхэг, лед гэрэл 1 ширхэг, газан плитка 1 ширхэг, цагаан өнгийн цахилгааны уртасгагч 1 ширхэг, хар өнгийн хайрцагтай түлхүүр багажны ком 1 ширхэг, цэнхэр өнгийн “TSBO” нэртэй тор 1 ширхэг, саарал /цэнхэр дотортой/ өнгийн хучлага 1 ширхэг, ARB гэсэн бичвэр бүхий зүүдэг гэрэл 1 ширхэг, шар болон хар өнгийн Stanley, laser гэсэн бичвэр бүхий эд зүйл 1 ширхэг, wagner cat гэсэн бичвэр бүхий эд зүйлтэй хар өнгийн хайрцаг 1 ширхэг зэргийг тус тус хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.7, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг бүлэглэн зэвсэг хэрэглэн Д.Сурмаажавын 79-79 УБЭ улсын дугаартай “Ланд круйзер-105” маркийн тээврийн хэрэгслийг дээрэмдсэн гэх хэргийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11-д заасан хоёр түүнээс дээш хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
3. Шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Баттулгыг Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч О.Түвшинтөгсийг Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгад 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар шүүгдэгч Г. Баттулгын үйлдсэн Эрүүгийн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг, шүүгдэгч О.Түвшинтөгсийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар шүүгдэгч Г.Баттулгад Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийг тус тус өршөөн хассугай.
7. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д зааснаар шүүгдэгч О.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас 2 /хоёр/ жилийг хасаж эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасаж нийт эдлэх ялын хугацааг 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
9. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулгад Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг, 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаярт Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Түвшинтөгсөд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.
10. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан дээрх хугацаанд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, тэдэнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Баттулгын цагдан хоригдсон 381 хоног болон ял эдэлсэн 1 жил 1 сар 19 хоногийг, шүүгдэгч Б.Ганбатын цагдан хоригдсон 405 хоног болон ял эдэлсэн 1 жил 1 сар 19 хоногийг, шүүгдэгч У.Өсөхбаярын цагдан хоригдсон 405 хоног болон ял эдэлсэн 1 жил 1 сар 19 хоногийг, шүүгдэгч О.Түвшинтөгсийн цагдан хоригдсон 394 хоног болон ял эдэлсэн 1 жил 1 сар 19 хоногийг тус тус 1 хоногийн зөрчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, тэдний эдлэх ялаас нь тус тус хасаж, шүүгдэгч О.Түвшинтөгс 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэн болохыг тогтоосугай.
12. Шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар шүүгдэгч Г.Баттулгад авсан 5.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг, Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар шүүгдэгч О.Түвшинтөгсөд авсан 5.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын Төрийн сан дахь 1001160005301 тоот данснаас гаргуулж шүүгдэгч Г.Баттулга, шүүгдэгч О.Түвшинтөгс нарт буцаан олгож, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаяр нарт Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн захирамжаар Монгол Улсын хилээр гарахыг, хохирогч Д.Сурмаажавтай уулзахыг тус тус хориглож хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Ганбат, У.Өсөхбаяр нарт 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 23736000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.Алтан-Уяа, С.Баянмөнх, Д.Анхбаатар нар нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
14. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт байрлах Баялаг ШТС-ийн хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхэг, Увс аймгийн Улаангом сумын авто замын хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхэг, CD 1 ширхэг тус тус хэрэгт хавсаргаж, мөнгөлөг цагаан өнгийн эвхэгдэх зориулалттай 16х3 см урттай 1 ширхэг хутга, 25 см урттай хар өнгийн бариултай, бариул хэсгээрээ 3 ширхэг цагаан өнгийн хадаастай 1 ширхэг хутга, 25.5 см урттай бариул хэсгийг хар хүрэн өнгийн модоор хийсэн хутга 1 ширхэг, мөнгөлөг цагаан өнгийн эвхэгдэх зориулалттай 9х2 см хэмжээтэй хутга 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
40 см урттай модон иштэй, төмөр иртэй сүх 1 ширхэг, саарал өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, бор өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн 4 тасалгаатай үүргэвч цүнх 1 ширхэг, эмэгтэй хүний чихний ээмэг 2 ширхэг, цайвар өнгийн төмөр хутга 1 ширхэг, арчуур 1 ширхэг, хар өнгийн бариултай овтерк 1 ширхэг, саарал өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, цагаан өнгийн чихэвч 1 ширхэг, тэспетролиум шатахуун түгээх станцаас шатахуун хөнгөлөлттэй авах эрхийн карт 1 ширхэг, тусгай түлхүүр 1 ширхэг, цагаан өнгийн бохирлогдсон бээлий 1 хос, төрийн далбааны дүрстэй лого 1 ширхэг, цээж зураг 6 ширхэг, хүмүүсийн нэрийн хуудас 9 ширхэг, автозам ашигласны тасалбар 3 ширхэг, тэмдэглэлийн дэвтрийн 5 хуудас цаас, НӨАТ-ын баримт 11 ширхэг, цагаан өнгийн уяа, цоохор өнгийн гутлын үдээс 1 ширхэг, бор өнгийн оосортой 2 ширхэг түлхүүр /нэг түлхүүрийн үзүүр нь хугарсан/, нэг ширхэг саарал өнгийн бал, саатай хөх өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, dirol нэртэй зажилдаг бохь 5 ширхэг, шар өнгийн скоч 1 ширхэг, бор өнгийн савалгаатай цагаан өнгийн таглаатай дотроо шингэн агууламжтай сав 1 ширхэг, цагаан өнгийн S-3 маркийн гар утас 1 ширхэг, цэнхэр өнгийн “Huawei” маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн товчлууртай “Nokia” маркийн гар утас 1 ширхэг, шаргал өнгийн хамгаалалтын хавтастай LG маркийн гар утас 1 ширхэг, буцаан олгож, цоохор өнгийн мишок 1 ширхэг, аяны сандал 4 ширхэг, аяны ширээ 1 ширхэг, хар өнгийн ууттай гудас 1 ширхэг, шаргал бор өнгийн эсгий гудас 1 ширхэг, тээврийн хэрэгслийн лед гэрэл /хайрцагтай/ 1 ширхэг, тээврийн хэрэгслийн сүүдрэвч 1 ширхэг, тээврийн хэрэгслийн дотор байрлуулах зориулалттай “Garmin” нэртэй камер 1 ширхэг /8 GB мемори 1 ширхэг/, хайрцагтай гэрэл 1 ширхэг, “iridium” маркийн гар утас 1 ширхэг, лед гэрэл 1 ширхэг, газан плитка 1 ширхэг, цагаан өнгийн цахилгааны уртасгагч 1 ширхэг, хар өнгийн хайрцагтай түлхүүр багажны ком 1 ширхэг, цэнхэр өнгийн “TSBO” нэртэй тор 1 ширхэг, саарал /цэнхэр дотортой/ өнгийн хучлага 1 ширхэг, ARB гэсэн бичвэр бүхий зүүдэг гэрэл 1 ширхэг, шар болон хар өнгийн Stanley, laser гэсэн бичвэр бүхий эд зүйл 1 ширхэг, wagner cat гэсэн бичвэр бүхий эд зүйлтэй хар өнгийн хайрцаг 1 ширхэг зэргийг тус тус хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгосугай.
15. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Г.Баттулгын эзэмшлийн 81-95 ХЭҮ улсын дугаартай SM-5 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгосугай.
16. Шүүгдэгч Г.Баттулгын эзэмшлийн 81-95 ХЭҮ улсын дугаартай SM-5 маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
17. Шүүгдэгч Г.Баттулга, Б.Ганбат, У.Өсөхбаяр, О.Түвшинтөгс нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
18. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧН.ДЭЛГЭРМАА
ШҮҮГЧИДП.ДОРЖБАЛ
З. НАНДИНЦЭЦЭГ