Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/816

 

    2022            12           02                                      2022/ШЦТ/816                               

                                                                                                                  

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хонин онход овогт Юрагийн Отгонтулгад холбогдох эрүүгийн 22100 0000 0326 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч Ю.О, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхтөвшин нарыг тус тус оролцуулан, нарийн бичгийн дарга О.Жавхлан шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Их уул суманд төрсөн, й24 настай, эмэгтэй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой аижлгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, ... оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ю.О /РД:******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ю.О нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын задгай тоотод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Д-н монгол гэрийн тооноор нэвтрэн орж, шинэ цагаан өнгийн манан хөөрөг нэг ширхэг, шинэ цагаан бор манан хөөрөг нэг ширхэг, Samsung S4 загварын гар утас нэг ширхэг, LG загварын гар утас нэг ширхэг, бэлэн 300.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, хохирогч Б.Дт 990.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Ю.О-с шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм, зарим зүйлийг санахгүй байгаа. Хашаанаас гарч явсан, тэгээд нэг сэрэхэд Өлзийгийн гэрт байсан. Оргилмаа цагдаа дуудна гэхээр нь гараад гүйсэн юм.

Хөөрөгнөөс бусад эд зүйлсийг бэлэн мөнгөөр хүнд өгчихсөн. Би хохирол төлбөрт 1.4 сая гаран төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн 22100 0000 0326 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био комбинатын задгай тоотод 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 06-13 дахь тал),

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Дн хохирогчоор өгсөн:

“...Миний бие 2022 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн үед Амралтын задгай тоот гэрээсээ гараад орой 20 цагийн үед ажлаасаа тараад ирэхэд гэрийн хаалга эвдэрчихсэн онгорхой, гэрийн тооны гялгар уут цоорсон байдалтай байсан. Тэгээд би хулгай орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Гэрээс алдагдсан эд зүйлээ бүртгэхэд авдар дээр байсан шинэ цагийн цагаан манан хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн хүрэн бор манан хөөрөг 1 ширхэг, хар цүнхэнд байсан бэлэн 300.000 төгрөг, буйдан доор байсан Samsung S4 маркийн саарал өнгийн гар утас, шүүгээн дээр байсан LG маркийн гар утас зэрэг эд зүйлс алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 17 дахь тал),

 

- мөн хохирогчийн дахин өгсөн: “...Хэрэг болсноос хойш 3 хоногийн дараа ахынхаа хашаанд байсан тоосгон дундаас нэг хөөргийг олсон. Харин бусад алдагдсан эд зүйлсийн төлбөрт Ю.Отгонтулгаас 1.5 сая төгрөгийн үнэтэй гар утсыг авсан юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18 дахь тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Өн гэрчээр өгсөн:

“...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө манай гэрт Б.Оргилмаа, Ю.Отгонтулга бид гурав хоносон. Маргааш өглөө нь 09 цагт сэрээд, Б.Оргилмаа бид хоёр утсаа оролдоод 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уугаад өдрийг өнгөрөөсөн. Ю.О 11 цагийн үед гадуур гараад явсан ба хаашаа явсныг нь би мэдэхгүй байна. Тэгээд 17 цагийн үед над руу залгаад “би очиж болох уу, хэн хэн байгаа юм” гэхээр нь “би Б.Оргилмаатай хамт байна, хаана байгаа юм бэ, ирээч дээ” гэхэд “одоо очлоо” гэсэн. Удалгүй 19 цаг 30 минутын үед гаднаас орж ирсэн ба хамаг хувцас нь шороо болчихсон, уруулаас нь бага зэрэг цус гараад, хоёр гар нь шороо болчихсон байхаар нь “чи хэндээ зодуулчихсан юм бэ” гэхэд “хүнд зодуулаагүй” гэж хэлсэн. Мөн орж ирэхдээ 2.5 литрийн пиво бариад ирсэн.

Удалгүй Ю.Он араас манай дүү Б.Д орж ирээд “ахаа, манай гэрт хулгай орсон байна” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 20 дахь тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Оийн гэрчээр өгсөн:

“...2022 оны 02 дугаар сарын 22-ны орой Соронзонболд, Өлзийжаргал, Отгонтулга бид дөрөв 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архийг хувааж уусан ба Отгонтулга нэлээн согтсон байсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед манай найз залуу Соронзонболд гэртээ харьсан. Тэгээд би дэлгүүр орж бэлэн гоймон, ундаа зэрэг эд зүйлс аваад буцаад ирэхэд Өлзийжаргал унтаад, Отгонтулга явчихсан байхгүй байсан. Би Өлзийжаргалыг сэрээгээд Отгонтулгыг асуухад “араас чинь гараад явсан ш дээ, хаашаа явсныг мэдэхгүй” гэж хэлсэн. Би Отгонтулга руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Үдээс хойш 16 цагийн үед Отгонтулга Өлзийжаргал руу залгаад “таксины мөнгө байдаггүй, би хүнээс мөнгө хүлээгээд Мөнх-Ундрах дэлгүүрийн үүдэнд байна, 3 цаг гаран зогсож байна” гэж нэлээн согтуу ярьсан.

Орой 18 цаг 30 минутын үед Отгонтулга руу залгахад “одоо очлоо” гэж ярьсан ба удалгүй 2.5 литрийн тал пиво, нэг тамхитай нэлээн согтуу орж ирсэн. Тэр өдөр Отгонтулга нэмээд уучихсан байсан. Гаднаас орж ирэхэд хувцас нь шороо ч юм уу, хөө ч юм уу гэмээр халтар болчхсон, гар, нүүр нь хүртэл хар болчихсон орж ирэхээр нь гар нүүрийг нь Өлзийжаргал угааж өгсөн. Тэгээд орой 20 цагийн үед ...Өлзийжаргалын дүү Ука гэдэг залуу гаднаас орж ирээд “гэр ухчихсан байна, хулгай орсон байна” гэж хэлсэн. Отгонтулга гал тогооны өрөөнөөс ерөөсөө гарч ирэхгүй суугаад байсан, удалгүй цагдаа ирчихлээ гээд Өлзийжаргал гэрээс гараад явсан.

...Би бие засаад ирье гээд гарахад гэрийн хаалга дуугарах шиг болохоор нь харахад Отгонтулга хашааны арын хаалгаар гараад гүйгээд явчихсан. Би араас нь гүйгээд очиход Энх саран сувиллын гадаа байж байсан ...ба надад хэлэхдээ “Өлзийжаргалын дүү Укагийн гэр лүү би орчихсон юм аа /хаалгаар нь орсон гэж хэлсэн/, нэг гар утас, нэг хөөрөг авсан. Тэрийгээ хорооллын эцэст байдаг И-март дэлгүүрийн зүүн талын ТҮЦ-д тавьсан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25-26 дахь тал),

 

5. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ХУ2-22-192 дугаартай:

“...үнэлэгдэж буй эд хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 690.000 /зургаан зуун ерэн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.Дэмбэрэлдодовын эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 31-32 дахь тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ю.Отгонтулгын хэргээ хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн үйлдсэн мэдүүлэг (хэргийн 46-47 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 50 дахь тал), гэрч Ю.Мөнхбатын мэдүүлэг (хэргийн 62-63 дахь тал), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар (хэргийн 80 дахь тал), Юрагийн Ариунболдын төрсний гэрчилгээний хуулбар баримт (хэргийн 82 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг асууж мэдүүлэг авахад болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг гүйцэтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хөрөнгийн үнэлгээ дүгнэлтийг эрх бүхий мэргэшсэн байгууллагын үнэлгээчин тогтоосон байх тул тэдгээр баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ю.Отгонтулгын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ю.О нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын задгай тоотод Б.Дэмбэрэлдодовын монгол гэрийн тооноор нэвтрэн орж, шинэ цагаан өнгийн манан хөөрөг нэг ширхэг, шинэ цагаан бор манан хөөрөг нэг ширхэг, Samsung S4 загварын гар утас нэг ширхэг, LG загварын гар утас нэг ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Дэмбэрэлдодовт 990.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Био комбинатын задгай тоотод 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 06-13 дахь тал),

- хохирогч Б.Дын: “...Миний бие 2022 оны 02 дугаар сарын 23-ны өглөө 07 цагийн үед Амралтын задгай тоот гэрээсээ гараад орой 20 цагийн үед ажлаасаа тараад ирэхэд гэрийн хаалга эвдэрчихсэн онгорхой, гэрийн тооны гялгар уут цоорсон байдалтай байсан. Тэгээд би хулгай орсон байна гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Гэрээс алдагдсан эд зүйлээ бүртгэхэд авдар дээр байсан шинэ цагийн цагаан манан хөөрөг 1 ширхэг, шинэ цагийн хүрэн бор манан хөөрөг 1 ширхэг, хар цүнхэнд байсан бэлэн 300.000 төгрөг, буйдан доор байсан Samsung S4 маркийн саарал өнгийн гар утас, шүүгээн дээр байсан LG маркийн гар утас зэрэг эд зүйлс алга болсон байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 17 дахь тал),

- мөн хохирогчоор дахин өгсөн: “...Хэрэг болсноос хойш 3 хоногийн дараа ахынхаа хашаанд байсан тоосгон дундаас нэг хөөргийг олсон. Харин бусад алдагдсан эд зүйлсийн төлбөрт Ю.Отгонтулгаас 1.5 сая төгрөгийн үнэтэй гар утсыг авсан юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 18 дахь тал),

- гэрч Б.Өын: “...2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө манай гэрт Б.Оргилмаа, Ю.Отгонтулга бид гурав хоносон. Маргааш өглөө нь 09 цагт сэрээд, Б.Оргилмаа бид хоёр утсаа оролдоод 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уугаад өдрийг өнгөрөөсөн. Ю.О 11 цагийн үед гадуур гараад явсан ба хаашаа явсныг нь би мэдэхгүй байна. Тэгээд 17 цагийн үед над руу залгаад “би очиж болох уу, хэн хэн байгаа юм” гэхээр нь “би Б.Оргилмаатай хамт байна, хаана байгаа юм бэ, ирээч дээ” гэхэд “одоо очлоо” гэсэн. Удалгүй 19 цаг 30 минутын үед гаднаас орж ирсэн ба хамаг хувцас нь шороо болчихсон, уруулаас нь бага зэрэг цус гараад, хоёр гар нь шороо болчихсон байхаар нь “чи хэндээ зодуулчихсан юм бэ” гэхэд “хүнд зодуулаагүй” гэж хэлсэн. Мөн орж ирэхдээ 2.5 литрийн пиво бариад ирсэн.

Удалгүй Ю.Он араас манай дүү Б.Д орж ирээд “ахаа, манай гэрт хулгай орсон байна” гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 20 дахь тал),

- гэрч Б.Он: “...2022 оны 02 дугаар сарын 22-ны орой Соронзонболд, Өлзийжаргал, Отгонтулга бид дөрөв 2 шил 0.75 литрийн Хараа нэртэй архийг хувааж уусан ба Отгонтулга нэлээн согтсон байсан. Маргааш өглөө нь 10 цагийн үед манай найз залуу Соронзонболд гэртээ харьсан. Тэгээд би дэлгүүр орж бэлэн гоймон, ундаа зэрэг эд зүйлс аваад буцаад ирэхэд Өлзийжаргал унтаад, Отгонтулга явчихсан байхгүй байсан. Би Өлзийжаргалыг сэрээгээд Отгонтулгыг асуухад “араас чинь гараад явсан ш дээ, хаашаа явсныг мэдэхгүй” гэж хэлсэн. Би Отгонтулга руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Үдээс хойш 16 цагийн үед Отгонтулга Өлзийжаргал руу залгаад “таксины мөнгө байдаггүй, би хүнээс мөнгө хүлээгээд Мөнх-Ундрах дэлгүүрийн үүдэнд байна, 3 цаг гаран зогсож байна” гэж нэлээн согтуу ярьсан.

Орой 18 цаг 30 минутын үед Отгонтулга руу залгахад “одоо очлоо” гэж ярьсан ба удалгүй 2.5 литрийн тал пиво, нэг тамхитай нэлээн согтуу орж ирсэн. Тэр өдөр Отгонтулга нэмээд уучихсан байсан. Гаднаас орж ирэхэд хувцас нь шороо ч юм уу, хөө ч юм уу гэмээр халтар болчихсон, гар, нүүр нь хүртэл хар болчихсон орж ирэхээр нь гар нүүрийг нь Өлзийжаргал угааж өгсөн. Тэгээд орой 20 цагийн үед ...Өлзийжаргалын дүү Ука гэдэг залуу гаднаас орж ирээд “гэр ухчихсан байна, хулгай орсон байна” гэж хэлсэн. Отгонтулга гал тогооны өрөөнөөс ерөөсөө гарч ирэхгүй суугаад байсан, удалгүй цагдаа ирчихлээ гээд Өлзийжаргал гэрээс гараад явсан.

...Би бие засаад ирье гээд гарахад гэрийн хаалга дуугарах шиг болохоор нь харахад Отгонтулга хашааны арын хаалгаар гараад гүйгээд явчихсан. Би араас нь гүйгээд очиход Энх саран сувиллын гадаа байж байсан ...ба надад хэлэхдээ “Өлзийжаргалын дүү Укагийн гэр лүү би орчихсон юм аа /хаалгаар нь орсон гэж хэлсэн/, нэг гар утас, нэг хөөрөг авсан. Тэрийгээ хорооллын эцэст байдаг И-март дэлгүүрийн зүүн талын ТҮЦ-д тавьсан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25-26 дахь тал),

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ХУ2-22-192 дугаартай:

“...үнэлэгдэж буй эд хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 690.000 /зургаан зуун ерэн мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.Дэмбэрэлдодовын эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 31-32 дахь тал) болон шүүгдэгч Ю.Отгонтулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 46-47 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

 

Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр тухайн гэмт хэрэг нь төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

 

Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааж хуульчилсан.

 

Хэргийн нөхцөлд шүүгдэгч Ю.О нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын задгай тоотод Б.Дн монгол гэрийн тооноор нэвтрэн орж, шинэ цагийн цагаан өнгийн манан хөөрөг нэг ширхэг, шинэ цагийн цагаан бор манан хөөрөг нэг ширхэг, Samsung S4 загварын гар утас нэг ширхэг, LG загварын гар утас нэг ширхэг зэрэг нийт 690.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс, бэлэн 300.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид нийт 990.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.

 

Хэргийн шүүгдэгч Ю.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.    

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ю.О-н дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ю.Ог шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,  ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. 

 

Шүүгдэгч Ю.Он үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дт 990.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдсон ба хохирогчийн алдагдсан эд зүйлс болох шинэ цагийн цагаан өнгийн манан хөөрөг нэг ширхэг, шинэ цагийн цагаан бор манан хөөрөг нэг ширхэг, Samsung S4 загварын гар утас нэг ширхэг, LG загварын гар утас нэг ширхэг зэргийн зах зээлийн үнэ ханшийг гэмт хэрэг үйлдэгдсэн 2022 оны 02 сарын байдлаар 690.000 /зургаан зуун ерэн мянга/ төгрөг гэж үнэлсэн хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн үнэлгээчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн ХУ2-22-192 дугаартай (хэргийн 31-32 дахь тал) хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт хэрэгт авагдсан, энэхүү эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.

 

Хохирогч Б.Д нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор “...Хэрэг болсноос хойш 3 хоногийн дараа ахынхаа хашаанд байсан тоосгон дундаас нэг хөөргийг олсон. Харин бусад алдагдсан эд зүйлсийн төлбөрт Ю.Отгонтулгаас 1.5 сая төгрөгийн үнэтэй гар утсыг авсан юм. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн (хэргийн 18 дахь тал) мэдүүлэг баримттай тул шүүгдэгч Ю.Отгонтулгын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ю.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МНБГ-ын ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар (хэргийн 50 дахь тал) тогтоогдсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. 

 

Шүүх, шүүгдэгч Ю.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй түүний хувийн байдал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж арилгасан, хохирогч Б.Д нь “гомдол саналгүй” гэснийг тус тус харгалзан

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан оногдуулах ялыг хөнгөрүүлж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, уг ялыг нээлтэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно. 

 

Шүүгдэгч Ю.О нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс сэжигтнээр баривчлагдаж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 74 дугаартай захирамжаар түүнд яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ЕШЗ/965 дугаартай захирамжаар урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол улсын хилээр гаргахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй давхардуулан авсан байх тул түүний 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл сэжигтэн, яллагдагчаар цагдан хоригдсон нийт цагдан хоригдсон нийт 154 /нэг зуун тавин дөрөв/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. (хэргийн 36, 49, 94, 168-169 дэх тал)

 

Түүнчлэн шүүгдэгчийн бага насны хүүхэд болох 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Отгонтулгын Ариунболдод Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоохыг шүүгдэгчийн оршин суух газын нутаг дэвсгэрийг харьяалах дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт Ю.Он иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Дэмбэрэлдодов нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Х овогт Ю.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Ю.Ог 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ю.Од оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ю.Он цагдан хоригдсон нийт 154 /нэг зуун тавин дөрөв/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар зааснаар бага насны хүүхэд болох 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн Ю.О-н Ариунболдод зохих журмын дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг оршин суух газрын нутаг дэвсгэрийн харьяалах Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгасугай.   

 

6. Энэ хэрэгт Ю.Он иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ю.Од урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгон цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ю.О авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД