Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 103/ШШ2019/00061

 

 

 

 

 

09 оны 0 сарын өдөр

Дугаар 03/ШШ09/0006

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, өөрийн байранд байрлах *******-Ус *******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: 9******* онд ******* аймгийн ******* суманд төрсөн, *******, ******* боловсролтой, мэргэжилтэй , одоо -ийн ажилтай, ******* дүүргийн дүгээр хороо, 3 дугаар байрны тоотод оршин суух, овогтой холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэгт .63*******.937.7******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 09 оны 0 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч , нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******-Ус *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* дүүргийн 3 дугаар хороо, дүгээр байрны 0 тоотын хэрэглэгч нь цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох .6.087.7******* төгрөгийн төлбөрөөс бодогдсон алданги *******09.8*******0 төгрөг, нийт .63*******.937.7******* төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байна. Гэрээг урд ажиллаж байсан гэрээний ажилтан хийсэн, гэрээн дээр ын гарын үсэг зурагдаагүй, гэсэн хүний гарын үсэг зурагдсан байсныг хүлээн зөвшөөрч байгаа, 08 оны 0 сарын 0-ний өдрөөс гэрээнд сунгалт хийгээд сунгалт хийсэн хэсэг дээр гуайгаар өөрөөр нь гарын үсэг зуруулсан. Сар бүр график гаргаад 00.000 төгрөг төлөхөөр нэг сая төгрөгийг нэг жилийн дараа төлж дуусгана, энэ хооронд дараагийн төлбөрүүд хуримтлагдахаар байгаа учраас энэ хүсэлтийг нь манай байгууллага зөвшөөрөөгүй, алдангийг чөлөөлдөг нөхцөл бол хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, ганц бие ******* хүмүүсийг үндсэн төлбөрийг нь төлүүлээд алдангийг чөлөөлдөг. гуай үндсэн төлбөр .6.087.7******* төгрөгийг төлөхгүй байгаа учраас алдангиас чөлөөлөх эсэх асуудлыг манай байгууллага хурлаар авч хэлэлцэх боломжгүй байгаа. Иймд .63*******.937.7******* төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: миний бие нь -ийн захирлаар ажилладаг бөгөөд манай компани 03 онд газраас хэрэгжүүлсэн, Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогвторжуулах төсөл-д хамрагдаж .*******00.000.000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргаж төсөл сонгон шалгаруулалтаар зээлийг олгохоор шийдвэрлэсэн боловч төслийн зээлийн санхүүжилт хүлээгдэж улмаар газар санхүүжилт хийх мөнгөгүй болсон гэсэн шалтгаанаар уг зээл олгогдохгүй болсон. Үүний улмаас компаний санхүүгийн байдал хүндэрч 06 оны 6 сараас үйл ажиллагаа бүрэн зогссон. Одоо компани, миний бие банкны зээл, зээлийн хүү, татварын өр, нийгмийн даатгалын шимтгэл, албан байгууллага хувь хүнээс зээлсэн мөнгө зэрэг шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд .7.000.000 төгрөгийн өр төлбөр үүсээд төлж барагдуулж чадахгүй хэмжээнд байна. *******-Ус *******-аас нэхэмжилсэн .63*******.938 төгрөгийн алданги *******09.8*******0 төгрөгийг чөлөөлж үндсэн төлбөр .6.068 төгрөгийг графикийн дагуу төлөх хүсэлтэй байна. 00 онд энэ байрыг манай том охин худалдаж аваад 00-06 он хүртэл байрны төлбөрийг би төлж барагдуулж байсан. 06 оноос санхүүгийн хүндрэлтэй байдалд ороод төлбөрөө төлж чадахгүй болсон. 08.08.7-ны өдөр ******* ус компани дээр очоод алдангийг чөлөөлж өгөөч, үлдсэн төлбөрийг график гаргаж төлүүлж өгөөч гэсэн хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй, боломжоороо хэдэн төгрөг төлөхөөр алдангидаа суутгаад авчихдаг болохоор үнэхээр төлбөрийг төлж чадахгүй байна. Энэ байр манай охины нэр дээр байдаг байр, миний нэр дээр байдаггүй, гэхдээ би үндсэн төлбөр .6.087 төгрөгийг өөрөө хариуцаж төлнө, зөвшөөрч байгаа, харин алдангийг төлөхгүй, алданги төлөх талаар надтай гэрээ хийгээгүй, санхүүгийн боломж байхгүй, энэ байгууллага дүрэм журмаараа алдангиас чөлөөлдөг, намайг үндсэн төлбөрөө бэлнээр аваад ир тэгвэл чөлөөлнө гэсэн хариу өгсөн, би үндсэн төлбөрийг бүрэн төлөх боломжгүй, харин сар болгон 00.000 төгрөгөөр төлөх боломжтой. ******* ус миний өрийг барагдуулах асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очвол 0 хүний дараа төлбөрөө авах байх, жил нь 3 жилийн дараа ч төлөгдөж магадгүй, гэрээ сунгасан хэсэг дээр би гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ надаар 08.08.7-ны өдөр зуруулсан, энэ талаар өөрийн тэмдэглэлийн дэвтэртээ тэмдэглэсэн боловч шүүхэд авчраагүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******-Ус ******* нь хариуцагч холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт .63*******.937.7******* төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага .63*******.937.7******* төгрөгөөс .6.087.7******* төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх *******09.8*******0 төгрөгийн алдангийг айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээг байгуулаагүй, санхүүгийн хувьд боломжгүй, бусдад их хэмжээний өртэй учраас төлөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

-хариуцагч нь 06 оны 04 сараас 08 оныг дуусталх цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох .6.087.7******* төгрөг, алданги *******09.8*******0 төгрөг, нийт .63*******.937.7******* төгрөгийг төлөөгүй болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, төлбөрийн задаргаа зэргээр тогтоогдож байна.

-Нэхэмжлэгч байгууллага нь хэрэглэгч той 06 оны 0 сарын 0 ний өдөр Айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээ байгуулсан гэж нотлох баримтаар гэрээг эх хувиар нь шүүхэд ирүүлсэн бөгөөд гэрээнд хангагч байгууллагыг төлөөлж борлуулалтын ажилтан гэсэн хэсэгт уйгаржин Монгол бичгээр нэрээ таталж бичсэн байгаа боловч хэрэглэгч гэсэн хэсэгт гэж бичээд гарын үсгийг гэж хүнээр зуруулсан, гэрээний сунгалт хэсэгт 08 оны 0 сарын 0 нээс 00 оны 0 сарын 0 хүртэл сунгав гээд борлуулалтын ажилтан Ганцэцэг, хэрэглэгч харилцах утас 8686**************88 гэж бичин гарын үсгээ зурсан байна.

-Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.-д Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх,, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүйг/ хэлцэл гэнэ, дүгээр зүйлийн .-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 4 дугаар зүйлийн 4.-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ, 4.8-д Талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлэн хэлцэл хийж болно, 43 дугаар зүйлийн 43., 43..-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол хэлцэл хийсэн гэж үзнэ, 3 дугаар зүйлийн 3.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, *******6 дугаар зүйлийн *******6..8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөнхэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус хуульчилсан.

-Дээрх хуулийн зохицуулалтуудаас харахад талуудын хооронд гэрээ бичгээр байгуулагдсан гэж бичгийн гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч тухайн гэрээ нь хуульд заасан бичгээр байгуулах гэрээний шаардлагыг хангаагүй, хэрэглэгч тал гэрээнд гарын үсгээ зураагүй, үндсэн гэрээ нь 3 дугаар зүйлийн 3.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэснийг зөрчсөн, *******6 дугаар зүйлийн *******6..8-д зааснаар бичгээр хийх хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн байх тул хүчин төгөлдөр бус гэрээ байх бөгөөд нэхэмжлэгч тал нь хариуцагчаас үндсэн гэрээний дагуу 06 оны 0 сарын 0-ний өдрөөс 08 оны 0 сарын 0-ний өдрийг хүртэлх алданги нэхэмжлэх эрхээ алджээ.

-Харин хангагч байгууллага нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..-д Хангагч нь гэрээний нөхцөлд тохирсон тоо хэмжээ, стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, технологийн дагуу цэвэрлэхүүрэгтэй гэж зааснаар хэрэглэгчийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах үүргээ биелүүлсэн, хэрэглэгч нь ус, дулааны эрчим хүч хэрэглэсэн гэдэгт маргаагүй учраас Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******..3-д хэрэглэгч нь цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж зааснаар 06 оны 0 сарын 0-ний өдрөөс 08 оны 0 сарын 0-ний өдөр хүртэл хэрэглэсэн усныхаа үндсэн төлбөрийг, хэрэглэгч нь гэрээний сунгалтыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан алдангийг 08 оны 0 сарын 0 нээс 08 оныг дуусталх хугацааны гүйцэтгээгүй үүрэгт тус тус төлөх үүрэгтэй байна.

-Дээрх үндэслэлүүдээр хэрэглэгч оос цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлсийг Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 08 оны сарын 9-ний 3 дугаартай Тариф батлах тухай тогтоолын дагуу цэвэр бохир усны үйлчилгээний тарифыг төг/ м3-ийг сард 7******* төгрөгөөр тооцож 06 оны 0 сарын 0 ний өдрөөс 08 он дуусталх үндсэн төлбөрт .6.087.7******* төгрөг, 08 оны 0 сарын 0 нээс 08 он дуусталх гүйцэтгээгүй үүрэгт 3.9*******8 төгрөгийн алданги тооцон нийт .*******9.04*******.7******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, шаардлагаас алданги 476.89 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6. дахь хэсэгт зааснаар 3.367 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.., 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43. дэх хэсэгт заасныг баримтлан овогт оос худалдах худалдан авах гэрээний үүрэгт .*******9.04*******.7******* /нэг сая, нэг зуун тавин есөн мянга, дөчин таван төгрөг, далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-Ус *******-т олгож, шаардлагаас үлдэх 476.89 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-Ус ******* нь тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6., 60 дугаар зүйлийн 60., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. дэх хэсэгт зааснаар хариуцагчаас .*******9.04*******.7******* төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 3.367 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9., 9.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ