Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
Хэргийн индекс | 108/2022/0197/Э |
Дугаар | 2022/ШЦТ/211 |
Огноо | 2022-11-17 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Д.Аянагүл, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,
улсын яллагч Д.Аянагүл,
хохирогч Г.*******,
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
*******, ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ийн Онолт овогт *******гийн *******ид холбогдох эрүүгийн 2207000000194 дугаартай хэргийг *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, *******-ны өдөр *******, төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн командын офицер мэргэжилтэй, мэргэжилтэн ажилтай, ам бүл 1, ******* дүүрэг, , Шинэ-******* хороолол, 6 дугаар байр, 16 тоотод оршин суух, “Энхийн төлөө” медаль, “Дайчин алдар-III”, “Дайчин алдар-II” медалиар тус тус шагнагдсан, урьд ял шийтгэл үгүй,
ийн Онолт овогт *******гийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ -ны өдөр ******* дүүргийн Шинэ-******* хорооллын 6 дугаар байрны гадна урьд үүссэн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.*******тай маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисны улмаас биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал гэмтлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хохирогчид гар хүрэх нь хүрсэн. Гэхдээ 2-3 удаа цохиогүй, нэг удаа л цохисон байгаа. Г.*******ын биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “-ны өдөр Д.******* согтуу ирж, намайг янз бүрээр хэлж, доромжилж, зодсон. Миний зүүн нүдний дээд ухархайн яс хугарч, тархи руугаа хавагнаж орсон. Шүүх эмнэлгийн дүгнэлт хөнгөн гэмтэл гэж гарсан. Үүнтэй санал нийлэхгүй байна. Одоогоос 3-4 сарын өмнө эмчид үзүүлэхэд гайгүй байсан. Саяхан үзүүлэхэд нүд чинь 0.5 сантиметрийн хэмжээтэй цаашаа ширгэж орсон, тархи руугаа хавагнасан байна, яаралтай хагалгаанд орохгүй бол солир, долир болох цаашлаад хараагүй болох амь насанд чинь аюултай бэртэл байна гэсэн. Яаралтай хагалгаанд орлоо гэхэд би бүтэн норкозтой хагалгаанд орно. Би гэдсэндээ хүүхэдтэй байгаа. Бүтэн норкозтой хагалгаанд орвол хүүхэд эндэх, эрүүл бус төрөх сөрөг үр дагавартай байгаа. Хагалгаанд орсон ч миний нүд бүтцийн хувьд өөрчлөлтөд орно. Өмнөх шигээ байхгүй. Хагалгааны сорвитой болно. Эмэгтэй хүн сорвитой болно гэдэг таагүй зүйл. Гоо сайхан эмэгтэй хүнд чухал зүйл. Үүнээс болж миний тархи байнга дүүрч, толгой өвдөж, нүд эрээлжилж, чих рүү лугшиж өвддөг. Нүд юм харахгүй, эрээлжилдэг болсон. Би хүний нүд рүү эгцэлж харж, толинд өөрийгөө харж чадахгүй болсон. Миний нүд цаашаагаа улам ширгэж орсон, муухай харагдаж байна. Манай найз нөхөд, хамт олон Хонгороо чи нүдээ яасан юм бэ гэж асуух болсон. Би толинд харж чадахгүй, хэцүү байна. Би -ны өдөр Д.*******ид зодуулахдаа 2 сартай жирэмсэн байсан. Тухайн үед айснаас хүүхэд зулбасан бол яах байсан юм бэ. Би энэ хүний гараас арай гэж зугтаж миний хүүхэд гэдсэндээ байна. Би үнэхээр гомдолтой байна.” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Д.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Харин хохирогч Г.*******ын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт түүний шинээр гаргаж өгсөн эмчилгээ хийлгэж, эм тариа авсан хохиролтой холбоотой баримтуудыг, шүүгдэгч Д.*******ийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60 дахь тал), Ажил байдлын тодорхойлолт (хавтаст хэргийн 91-92 дахь тал), түүний хувийн байдлыг тодорхойлсон гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал) зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ -ны өдөр ******* дүүргийн Шинэ-******* хорооллын 6 дугаар байрны гадна урьд үүссэн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.*******тай маргалдах явцдаа түүний нүүрэн тус газарт гараараа 2-3 удаа цохисны улмаас биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Шүүгдэгч Д.******* нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Мөн шүүгдэгч Д.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Д.*******, хохирогч Г.******* нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч 5 жил хамтран амьдарсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч нь урьд үүссэн гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн биед халдсан, мөн өмнө нь хохирогчийн биед халдаж байсан зэргээс дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нар нь таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэсэн, улмаар үл ойлголцол, үл итгэлцэл, үл хүндлэл, хардалт зэрэг гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг гарчээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 440.000 төгрөг, шүүхийн хэлэлцүүлэгт баримтаар нэмж 98.742 төгрөг, нийт 538.742 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн ба шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 538.742 төгрөгийг шүүгдэгч Д.*******оос гаргуулж хохирогч Г.*******д олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.*******ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч нь “хохирол нөхөн төлөх үндэслэлээр 5 минутын завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг түр завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч Д.******* нь хохирогч Г.*******д 538.750 төгрөгийг дансаар төлж, хохирогч Г.******* нь “Дансаар 538.750 төгрөг авсан” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Г.******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт,
Хохирогч Г.******* нь “Улсын яллагчийн санал болгосон торгуулийн ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд эрүүл мэндээрээ хохирсон. Энэ хүн 900.000 төгрөгөөр торгуулиад өнгөрч байгаад миний хувьд хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна” гэсэн тайлбар,
Шүүгдэгч Д.******* нь “Би төрийн тусгай албанд ажилладаг хүн. Ял шийтгэл хүлээвэл миний ирээдүйн карьерт, цаашлаад ажлаас халагдах нөхцөл бүрдэж байна. Иймд энэ бүхнийг харгалзан намайг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн тайлбар тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Д.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн/, хувийн байдал /гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой/ зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
ТОГТООХ нь:
дурдсугай.