| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2022/0205/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/214 |
| Огноо | 2022-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
хохирогч Г.******* /цахимаар/,
шүүгдэгч Ц.*******, Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
*******, ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж илүүлсэн ******* овогт *******ын *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******овогт *******ын ******* нарт холбогдох эрүүгийн 270000002 дугаартай хэргийг -ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
, -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, тай, , бүрэн дунд боловсролтой, Хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “” ХХК-д операторчин ажилтай, ам бүл 1, ******* дүүрэг, , ны тоотод оршин суух,
урьд ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 21 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
******* овогт *******ын ******* /РД: /,
, -ний өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, тай, , бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, 2 дүү нарын хамт ******* дүүрэг, , ны тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
*******овогт *******ын ******* /РД: УД9133/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян- *******” баарны үүдэнд 22 оны 09 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө “ их том болжээ” хэмээн Х.*******тэй маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа 3 удаа цохиж, биед нь нүүрэнд шapx, доод урууланд язрал, толгойн хуйх, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян-*******” баарны үүдэнд 22 оны 09 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Ц.*******т зодуулсан уурандаа түүний найз болох хохирогч Г.ын эзэмшлийн улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийн урд салхины шилийг чулуугаар цохин хагалсны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 400.000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй гэв.” гэв.
Хохирогч Г.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Х.******* миний машины шилийг цохиж хагалсан боловч Ц.******* миний хохирол болох 600.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хэрэв Х.*******, Ц.******* хоёр хоорондоо тохиролцож, Х.******* нь Ц.*******аас хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэвэл надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг, шүүгдэгч Х.*******ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тус тус нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Харин шүүгдэгч Ц.*******, Х.*******, хохирогч Г.******* нар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Шүүгдэгч Ц.*******, Х.******* нар нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгч нарын өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Ц.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Х.*******ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно. Мөн шүүгдэгч Ц.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.******* нь хүнийг гадаад байдлаар нь дүгнэн “ их том болжээ” хэмээн хохирогч Х.*******тэй маргалдаж, түүний биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь бусдын эд хөрөнгөд халдаж санаатайгаар устгасан, гэмтээсэн үйлдлийг ойлгох бөгөөд дээрх хууль бус үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Х.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Г.ын эд хөрөнгөд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсанд тооцно. Шүүгдэгч Х.******* нь хохирогчийн эд хөрөнгө болох автомашины урд талын салхины шилийг чулуугаар цохисны улмаас шил нь цуурсан хэдий ч шилийг нь сольж, улмаар тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжтой байх тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэж үзэх үндэслэлтэй. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Х.******* нь Ц.*******т зодуулсан уурандаа түүний найз болох хохирогч Г.ын машиныг явуулахгүй саад хийх зорилгоор түүний эд хөрөнгөд хууль бусаар халдаж, гэмтээсний улмаас хуульд заасан бага хэмжээнээс дээш (300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300.000 төгрөгөөс дээш) 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч Ц.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.*******ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад “нүүрэндээ оёдол тавиулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин шүүгдэгч Х.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.ын эд хөрөнгөд 400.000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон байх бөгөөд хохирогч Г.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар нийт 611.000 төгрөг /хохирлын үнэлгээ 400.00 төгрөг+үнэлгээ хийлгэсэн төлбөр 36.000 төгрөг+шил 100.000 төгрөг+ бензин 75.000 төгрөг/ нэхэмжилсэн ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад “Энэ маргаан Ц.*******аас болж үүссэн тул тэрбээр миний хохирол болох 600.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хэрэв Х.*******, Ц.******* хоёр хоорондоо тохиролцож, Х.******* нь Ц.*******аас хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэвэл надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч Х.******* нь хохирогчийн хувьд “шүүгдэгч Ц.*******аас нэхэмжлэх зүйлгүй, тохиролцсон” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Х.*******ийг бусдад төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******т 3 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т 7 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч нар санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч Ц.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 1 удаа ял шийтгэгдэж, уг ялыг биелүүлж, дуусгавар болсон, шүүгдэгч Х.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх бөгөөд шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд, шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тус тус тооцсон ба шүүгдэгч нарт мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ц.*******ын буруутай үйлдэл нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогч Х.*******ийн эрүүл мэндэд хөнгөн учирсан, хохирогч Г.ын эд хөрөнгөд 400.000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч Х.*******, Г.******* нар нь гомдол саналгүй гэх/, хувийн байдал /шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой, гэм буруугаа хүлээж, гэмшиж байгаа байдал/ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.*******, Х.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
шүүгдэгч Х.*******т оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ