Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Туяа |
Хэргийн индекс | 103/2019/00026/И |
Дугаар | 103/ШШ2019/00078 |
Огноо | 2019-02-27 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2019/00078
2019 02 27 103/ШШ2019/00078
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүгч П.Туяа, Т.Эрдэнэтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 90 тоотод оршин суух, Мэргэд овогт Баатарсүрэнгийн Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 14 дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, Урианхай овогт Баатарын Михайловт холбогдох гэм хорын хохирол 1.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг, хариуцагч Б.Михайлов иргэдийн төлөөлөгч Ж.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: 2018.11.29-нд Михайлов вип өрөөгөөр Вен улс руу 2 гадаад гүйлгээ хийлгэхээр ирсэн. Western union буюу гадаад гүйлгээг программ дээр эхлээд хүлээж авах хүнийх нь овог нэр, улс, хураамж, мөнгөн дүнг нь шивдэг. Шивсэний дараагаар 10 оронтой код ирнэ. Тухайн ирсэн 10 оронтой кодыг Хаан банкны программ дээр бичиж байж гүйлгээ хийгддэг юм. Эхний 1651 доллар шилжүүлэх гүйлгээ амжилттай хийгдсэн. 2 дахь гүйлгээний 1650 долларыг программ дээр шивээд 10 оронтой код ирсэн. Эхний гүйлгээ нь 4 сая гаруй төгрөг байсан. 2 дахь гүйлгээ нь лимит 5 сая төгрөгөөс хэтэрсэн тул гүйлгээ хийх боломжгүй болсон. Төв руу би лимит нэмэх боломж байгааг асуухад байхгүй гэсэн тул Б.Михайловоор буцаах хүсэлтэд гарын үсэг зуруулсан. Энэ гүйлгээ хийгдээгүй шүү, чиний данснаас гараагүй шүү гэсэн чинь найзынхаа данснаас гүйлгээ хийчихье гэж хэлсэн. Тэгээд Э.Учралбаяр найзынхаа данс руу 1650 доллараа шилжүүлээд найз нь өөрийнхөө данснаас гурав дахь гүйлгээг хийсэн. Б.Михайлов мөнгө нь данснаас татагдаагүй байхад 2 дахь гүйлгээний баримтыг аваад найздаа өгч, найз нь зургийг нь авч мөнгө хүлээн авагчид явуулсан байсан. Энэ үйл явдлыг хэрэг явдал болсны дараа бичлэгээс харсан. Тэгээд нөгөө 10 оронтой тоог гадаадын иргэн нь хүлээгээд авчихсан. Тэр үед Б.Михайловыг зургийг нь аваад явуулчихсаныг би мэдээгүй. Маргааш өдөр нь төлбөр тооцооны төвөөс над руу мөнгө нь буцаагдаагүй байхад мөнгө хүлээн авагч нь 10 оронтой кодоо аваад мөнгөө авчихсан байна гэсэн. Яг энэ үед Б.Михайлов дахин гүйлгээ хийх гээд банкинд ирчихсэн байсан. Тэгээд би кодоо явуулж болохгүй шүү гэж байхад явуулчихсан юм уу? гэхэд явуулсан билүү? яалаа, явуулаагүй дээ гээд мэдэн будилсан. Энэ нь тухайн үеийн бичлэгт үлдсэн байсан. Мөн энэ үйл явдал болох үед байсан Оюунчимэг гэдэг хүнийг гэрчээр асуулгасан. Тэгсэн одоо болохоор би чамд кодыг явуулсан гэж тухайн үед хэлсэн гээд байгаа юм. Надад тэгж хэлээгүй. Би явуулсан гэдгийг нь мэдээгүй. Хэлсэн байтлаа маргааш нь намайг асуухаар явуулсан билүү?, яалаа? явуулаагүй дээ гэж эргэлзэхгүй шүү дээ. Ингээд 1650 долларын авлага буюу улайлт үүсчихсэн. Орой нь би залгахад Михайлов утсаа аваагүй, дараа дахиад залгаад ярихад маргааш би нөгөө хүндээ хэдэн доллар шилжүүлээд эргээд мөнгөө авахаараа төлье гэж хэлсэн. Тэгээд дахиж утсаа аваагүй. 12 дугаар сарын 31-ний өдөр буюу сарын сүүл болоод гадаад төлбөр тооцоонд улайлт үүсээд би өөрийнхөө мөнгөөр төлбөрийг төлсөн. Үүнээс Б.Михайлов зарим төлбөрийг төлж одоо 1.900.000 төгрөг үлдсэн байгаа. Иймд уг мөнгийг гаргаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Михайлов шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн орчим хамт ажилладаг Учралбаяр найзтайгаа гүйлгээ хийхээр Хаан банкинд очсон. Эхний гүйлгээг хийгээд би зургийг нь дараад явуулсан. 2 дахь гүйлгээний 10 оронтой кодыг цаасаар хэвлээд өгсөн. Би баримтыг аваад хамт явсан найздаа өгсөн, найз маань утсыг минь аваад цаана сууж байгаад гадаадын иргэн рүү зургийг нь дараад явуулчихсан. Тэгээд Эрдэнэчимэг зургийг нь явуулсан уу? гэж асуухаар нь явуулсан гэсэн чинь за байж байгаарай гээд бичгийн цаасан дээр юм бичээд надаар гарын үсэг зуруулсан. Өөрөө төвөөс буцаагдчихна гэхээр нь Учралбаярын данс руу 4 сая гаруй төгрөг шилжүүлээд явуулсан. 2 дахь өдөр нь 14 цаг өнгөрөөгөөд банкан дээр очиход Эрдэнэчимэг төв салбараас нь ярилаа, чи өчигдрийн кодыг явуулсан уу гэхээр нь явуулсан үгүйгээ мэдэхгүй байна гэхэд Учралбаяр явуулсан гэж хэлсэн. Би шүүхээр үнэн зөвөө тогтоолгоё гэж бодсон юм. Нөгөө хүн маань 3 удаа мөнгө хүлээн авсан гэдгээ зөвшөөрсөн. Мөнгөний боломж муутай болохоор төлж чадахгүй байна. Ийм л үйл явдал болсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь хариуцагч Б.Михайловт холбогдуулан гэм хорын хохирол 1.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд хэний зөв бурууг мэдэхгүй байгаа учраас шүүхээр үнэн зөвийг тогтоолгох хүсэлтэй гэсэн тайлбарыг өгөв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Хариуцагч Б.Михайлов 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ХААН банкны вип өрөөгөөр Вен улс руу Western union буюу гадаад гүйлгээгээр 2 дахь 1650 долларын гүйлгээг хийлгэж байх үед тухайн үеийн валютын лимитийн ханш 5.000.000 төгрөг болсон үндэслэлээр гүйлгээ буцаагдсан бөгөөд улмаар тухайн баримтны 10 оронтой кодыг теллерт мэдэгдэлгүйгээр гадаад харилцагч руу илгээснээр ХААН банкинд 4.342.800 төгрөгийн хохирол учруулсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар, гүйлгээний баримтууд, гүйлгээний буцаалт хийлгэх тухай хариуцагчийн хүсэлт, ХААН банкны валют арилжааны дотоодын валютын захын эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэргүй нөхцөл байдлаас шалтгаалан валют арилжааны лимитийг 2018.11.29-ний өдрийн 12 цаг 15 минутаас 15 сая төгрөгнөөс 5 сая төгрөг болгон бууруулсан тухай зааварчилгаа, гэрч Б.Оюунчимэгийн шүүхэд өгсөн Энэ үйл явдал болсны маргааш хариуцагч Михайлов нэг залуутай явж байсан. Би хажууд нь гүйлгээ хийлгэх гээд дугаар хүлээгээд сууж байсан. Та өчигдрийн гүйлгээний кодоо мөнгө нь шилжээгүй байхад явуулчихсан юм уу гэж теллер Эрдэнэчимэгийг асуухад хариуд нь явуулсан билүү яалаа, үгүй дээ, за ямар ч байсан учрыг нь олчихоод ирье гэж хэлээд гараад явсан. Би тэгээд дараа нь очоод теллерийн өмнө суусан юм гэх мэдүүлэг, гэрч Ж.Анхтулгын шүүхэд өгсөн Миний бие энэ асуултанд мэргэжлийн хувьд хариуцлагатай тайлбарлая гэж бодож байна. Энэ гадаад гүйлгээ бол ХААН банкны санхүүгийн программаас тусдаа программ дээр хийгддэг гүйлгээ байгаа юм. Өөрөөр хэлбэл ХААН банкны программ ашиглагддаггүй гэсэн үг. Энэ программыг ашиглаж долларын гуйвуулгыг олон улсад хийдэг. Гуйвуулга хийсний дараа программаас 10 оронтой код өгөгддөг. Мөн кодтой баримт хэвлэгддэг. Ингээд харилцагч буюу гуйвуулагчаар гарын үсэг зуруулж авдаг. Дараа нь банкны ажилтан тамга дарж баталгаажуулаад тухайн долларын монгол төгрөгийг тухайн гуйвуулга хийсэн хийсэн хүний ХААН банкны данснаас төгрөгөөр гаргаж авдаг. Ийм дараалалтай явагддаг. 2018 оны 11 дүгээр сард долларын ханшны хэлбэлзлээс болоод ХААН банк өдөрт 1 харилцагчид арилжих долларын хэмжээг 5 сая төгрөгөөр хязгаарласан байсан. Харилцагч Михайлов нь тухайн өдөр 2 удаагийн гадаад гуйвуулга хийлгэх гэж банкин дээр ирсэн байсан. Эхний гүйлгээ 1651 долларыг гадаад гүйлгээгээр явуулсан. Дээрх тайлбарласан шиг гүйлгээ яг процессийн дагуу зөв явагдсан. 2 дахь удаагийн гүйлгээн дээр 1650 доллар дахиж гуйвуулах хүсэлт гаргасан. Энэ гүйлгээг гадаад гүйлгээний программ дээр хийгээд хэвлэгдэж гарсан 10 оронтой кодтой баримтыг харилцагчаар гарын үсэг зуруулах гээд банкны ажилтан өгтөл тухайн баримтыг харилцагч Б.Михайлов нь найздаа өгч гар утсаараа зургийг дарж өөр хүн рүү явуулж байсан. Энэ гүйлгээг хийх үед би дэргэд нь байгаагүй. Гэхдээ санхүүгийн гүйлгээ хийж байгаа ажилтан болгоныг хянах зориулалттай камер банкинд байдаг. Тэр камерийн бичлэг 60 хоног банкинд хадгалагддаг. Энэ бичлэгийг би үзсэн хүний хувьд ингэж мэдүүлж байгаа юмаа. Б.Эрдэнэчимэг нь гадаад гүйлгээний баримтыг харилцагчид өгөөд гарын үсэг зуруулаад буцааж өгөх процессийг хянах ёстой байсан. Энүүгээрээ байгууллагын өмнө ажилтны алдаа болохоос биш хариуцагчийн өмнө буруугүй. Дотоод журмын дагуу энэ буруутай үйлдлийн улмаас өөрөө байгууллагад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Одоо байгууллагад ямар нэг өргүй гэх мэдүүлэг, гэрч Э.Учралбаярын шүүхэд өгсөн 2 дахь гүйлгээний баримтыг Михайлов надад өгөхөд нь би Михайловын утсаар зургийг нь дараад гадаад улс руу чатаар явуулсан юм. Зургийг нь явуул гэж гадаадаас Михайловыг шаардаад Михайлов намайг зургийг нь дараад явуул гэхээр нь би явуулсан. Зургийг явуулсны дараа Эрдэнэчимэг ямар нэг юм хэлснийг сонсоогүй, харин Б.Михайлов надаас зургийг дарж явуулсан уу гэж асуухад би явуулсан гэж хэлсэн гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Хариуцагчийн тухайн үед теллер Б.Эрдэнэчимэг зургийг нь явуулсан уу гэж надаас асуусан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан гэсэн тайлбар гэрч Э.Учралбаярын мэдүүлэг болон маргааш өглөө нь Б.Эрдэнэчимэг хариуцагчаас энэ талаар асуухад эргэлзэж хариулж байгаа байдал, түүнийг нотолсон гэрч Б.Оюунчимэгийн мэдүүлэг болон камерийн бичлэгээр няцаагдаж байна.
Тухайн буцаалт хийлгэсэн 1650 долларыг Вен улсын харилцагч хүлээж авсан талаар маргаагүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заажээ.
Хариуцагч Б.Михайлов нь өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас мөнгөн шилжүүлгийн 10 оронтой кодыг гадаад улс руу явуулснаар буцаагдсан 1650 долларыг тухайн харилцагч хүлээн авсан, энэ талаар маргаагүй байх тул болгоомжгүй үйлдлийн улмаас учруулсан хохирлыг төлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Уг үйлдлийн улмаас ХААН банкинд 1650 долларын буюу тухайн үеийн ханшаар 4.342.800 төгрөгний хохиролд учир, үүнийг нэхэмжлэгч өөрөө 2018.11.30-ны өдөр бүрэн төлж барагдуулсан, хариуцагч нь энэ төлбөрөөс 2018.12.07-нд 1.025.000 төгрөг, 2018.12.11-нд 1.145.000 төгрөг, 2018.12.21-нд 105.000 төгрөг, 2018.12.21-нд 167.800 нийт 2.442.800 төгрөгийг төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтууд, нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, ХААН банкны Багануур салбарын 2019.02.26-ны өдрийн 5750/02/29 тоот албан бичгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн бөгөөд хариуцагч Б.Михайловийн үйлдэлд уг заалтыг хэрэглэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорын хохирол үлдэгдэл 1.900.000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 45.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь ХААН банкыг төлөөлж бус иргэн Б.Эрдэнэчимэгийн хувиар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хэрэгт авагдсан ХААН банкны хуулбар үнэн дардастай баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.
Зохигчдоос шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн, гэрчийг асуух болон үзлэг хийх ажиллагаа талуудыг байлцуулан хуулийн дагуу явагдсан байх тул эргэлзээгүй, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Урианхай овогт Баатарын Михайловоос гэм хорын хохиролд 1.900.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Мэргэд овогт Баатарсүрэнгийн Эрдэнэчимэгт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 45.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ.
ШҮҮГЧИД П.ТУЯА
Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэхээ сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан шүүхээр зөв буруугаа шийдүүлье гэж бодож байна. Би 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн орчим хамт ажилладаг Учралбаяр найзтайгаа гүйлгээ хийхээр Хаан банкинд очсон. Эхний гүйлгээг хийгээд би зургийг нь дараад явуулсан. Амжилттай болсон. 2 дахь гүйлгээний 10 оронтой кодыг цаасаар хэвлээд өгсөн. Би баримтыг аваад хамт явсан найздаа зургийг нь дараад явуулчих гэсэн. Учралбаяр зургийг нь аваад гадаадын иргэн рүү явуулчихсан. Тэгээд Эрдэнэчимэг зургийг нь явуулсан уу? гэж асуухаар нь явуулсан гэсэн чинь за байж байгаарай гээд бичгийн цаасан дээр юм бичээд надаар гарын үсэг зуруулсан. Өөрөө төвөөс буцаагдчихна гэхээр нь Учралбаярын данс руу 4 сая гаруй төгрөг шилжүүлсэн. Маргааш өдөр нь буюу 2 дахь өдөр нь 14 цаг өнгөрөөгөөд банк дээр очиход Эрдэнэчимэг рүү төв салбараас нь ярьсан. Тэр үед чи өчигдрийн кодыг явуулсан уу? гэхээр нь явуулсан үгүйгээ мэдэхгүй байна гэхэд Учралбаяр явуулсан гэж хэлсэн. Тэр үйл явдлаас хойш би Эрдэнэчимэгрүү яриад улаалт үүссэн. Би Хаан банкинд 4.342.800 төгрөгийн тооцооны асуудал буюу нэхэмжлэгчийн хэлсэнээр улайлт, авлага үүссэн гэх асуудалд буруугүй. Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэг нь гүйлгээ хийгдээгүй буцаах хүсэлт явуулсаар байтал харилцагч Б.Михайлов 1650 долларын баримтын зургийг даран Смитэд явуулсан, явуулсан эсэхийг асуугаад явуулсан гэдгээ хэлсээр байтал гүйлгээ буцаалгах баримтаа бичаад надаар гарын үсэг зуруулаад явсан. Дараа нь өр төлбөрийн асуудал үүссэн гэж намайг сүрдүүлж нөхөртэйгээ нийлж шахаж, шаардаж, цагдаа шүүхэд өгнө, ажлын газарт чинь мэдэгдэл явуулна гэж янз бүрээр дарамталж загнасаар байтал гүйлгээ буцаалгах баримтаа бичээд надаар гарын үсэг зуруулаад явсан. Дараа нь өр төлбөрийн асуудал үүссэн гэж намайг сүрдүүлж нөхөртэйгээ нийлж шахаж, шаардаж, цагдаа шүүхэд өгнө, ажлын газарт чинь мэдэгдэл явуулна гэж янз бүрээр дарамталж загнасаар байгаад эхнэр бид хоёрын кредит зартын зээлэх эрхээр боломжит мөнгийг бүгдийг нт авч хоослон, цалинг маань 5750494168 дансанд авч цааш нь татаж авсан. Би зээл авах зорилгоор банкинд хандахдаа энэ талаар энэ талаар мэдсэн. Банкны ажлтан чи кредит картнаасаа мөнгө гаргасан, дээр нь данс чинь бариатай байна гэж надад хэлсэн. Би ингээд зээл авч чадаагүй байс давхар хохирсон. Эрдэнэчимэг нь биднийг дарамталж сүрдүүлж байж баримтад гарын үсэг зуруулж, бидний кредит карт болон бусад гүйлгээнээс хүчээр мөнгө төлүүлсэн. Түүнээс биш би өөрийгөө энэ асуудалд буруутайд тооцож мөнгө төлөөгүй. Би энэхүү мөнгөний асуудлаар өөрөө буруугүй атлаа хохирч байгаа тухайгаа Хаан банкны Багануур салбарт өргөдөл гаргасан. Банкнаас надад өргөдлийн хариуг утсаар өгөхдөө Танд манай банкинд төлөх төлбөр тооцооны асуудал байхгүй, банкны ажилтны буруутай үйлдлээс шалтгаалж ийм асуудал болсон байна гэж хэлсэн. Харин бичгээр хариу өгөхдөө банкны ажилтны буруу гэдгээ хасаад бичсэн байна билээ. Хаан банкны ажилтан Эрдэнэчимэг нь өөрөө ажилдаа хайхрамжгүй хандаж алдаа гарган банкинд хохирол учруулсан асуудалд би буруугүй. Миний хувьд мэдсээр байж банкнаас илүү мөнгө авч хувьдаа завшсан асуудал байхгүй 4.342.800 төгрөгийг би явуулахгүй байх байсан. Мөн банкны ажилтан баримтын зургийг явуулчихлаа гэдгээ хэлсээр байтал өөрөө буруу үйлдэл гаргаснаар өөрөө өр төлбөрт орж, түүнийгээ төлчихөөд намайг гүтгэж, мөнгө нэхэж шүүх цагдаа болох ямар хэрэг байгаа юм бэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй 1.9000.000 төгрөгийг төлөхгүй гэжээ.
Миний бие Хаан банкинд БVA вип ажилтай ба 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Б.Михайлов нь вип өрөөгөөр Вен улс руу wu-р 2 гадаад гүйлгээ хийлгэхээр ирсэн. Гадаад гүйлгээг программ дээр эхлээд хүлээж авах хүнийх нь овог нэр, улс, хураамж, мөнгөн дүнг нь шивдэг. Шивсэний дараагаар 10 оронтой код ирнэ. Тухайн ирсэн 10 оронтой кодыг Хаанбанкны программ дээр бичиж байж гүйлгээ хийгддэг юм. Эхний 1650 доллар шилжүүлэх гүйлгээ амжилттай хийгдсэн. 2 дахь гүйлгээ нь 1650 долларыг программ дээр шивээд 10 оронтой код ирсэн. Гэтэл данснаас авах гүйлгээ нь 5 сая төгрөгийн лимитээс хэтэрсэн. Эхний гүйлгээ нь 4 сая гаруй төгрөг байсан. 2 дахь гүйлгээ нь лимит 5 сая төгрөгөөс хэтэрсэн тул гүйлгээ хийх боломжгүй болсон. Төв рүү би лимит нэмэх боломж байна уу? гэхэд байхгүй гэсэн тул Б.Михайловоор буцаах хүсэлтэд гарын үсэг зуруулсан. Энэ гүйлгээ хийгдээгүй шүү, чиний данснаас гараагүй шүү гэсэн чинь найзынхаа данснаас гүйлгээ хийчье гэж хэлсэн. Тэгээд Учралбаяр найзынхаа дансруу 1650 доллараа шилжүүлээд найз нь өөрийнхөө данснаас гурав дахь гүйлгээг хийсэн. Б.Михайлов мөнгө нь данснаас татагдаагүй буюу 2 дахь баримтыг намайг хараагүй байхад найз Учралбаяртаа өгч зургийг нь даруулан мөнгө хүлээн авагчид явуулсан байсан. Мөнгө нь ороогүй байсан ч 10 оронтой тоог гадаадын иргэн нь хүлээгээд авчихсан. 2 дахь гүйлгээ хийгдээгүй байхад Б.Михайловыг зургийг нь аваад явуулчихсаныг би мэдээгүй. Маргааш өдөр нь төлбөр тооцооны төвөөс надруу ярьсан. Мөнгө нь буцаагдаагүй байхад мөнгө хүлээн авагч нь 10 оронтой кодоо аваад мөнгөө авчихсан байна гэсэн. Тэр үед Б.Михайлов дахин гүйлгээ хийх гээд банкинд ирчихсэн байсан. Тэгээд би кодоо явуулж болохгүй шүү гэж байхад явуулчихсан юм уу? гэхэд явуулсан билүү? яалаа гээд мэдэн будилсан. Явуулсан үгүйг бичлэгт үзлэг хийхэд ингэж эргэлзэж байгаа нь нотлогдсон. Тэр үед байсан Оюунчимэг гэдэг хүнийг авчирч гэрчийн мэдүүлэг өгсөн байгаа. Тэгсэн одоо болохоор би чамд кодыг явуулсан гэж тухайн үед хэлсэн гээд байгаа юм. Хэлсэн байтлаа маргааш нь намайг асуухаар явуулсан билүү? Яалаа? Явуулаагүй дээ гэж хариулахгүй шүү дээ. Ингээд 1650 долларын авлага буюу улайлт үүсчихсэн. Орой нь би залгахад Михайлов утсаа аваагүй, дараа дахиад залгаад ярихад маргааш би нөгөө хүнрүүгээ хэдэн доллар шилжүүлээд эргээд мөнгөө авахаараа төлье гэж хэлсэн. Тэгээд дахиж утсаа аваагүй. 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр буюу сарын сүүл болоод гадаад төлбөр тооцоонд улайлт үүсээд би өөрийнхөө мөнгөөр төлбөрийг гүйцэтгэсэн. Б.Михайлов зарим төлбөрийг төлж одоо 1.900.000 төгрөг үлдсэн байгаа. Гадаад гүйлгээ нь дотоод шилжүүлэг шиг нэг данснаас нөгөө дансруу шилжүүлэхэд шууд мөнгө нь орохгүй 10 оронтой код мөнгө хүлээн авагчид очиж байж тухайн кодоо хийгээд мөнгөө хүлээж авдаг. Нөгөө хүн нь мөнгө хүлээж авснаа хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ хариуцагч тухайн кодыг явуулаагүй байсан бол тэр хүн мөнгөө хүлээж авч чадахгүй. Иймд хариуцагчаас 1.900.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.