Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
Хэргийн индекс | 108/2022/0204/Э |
Дугаар | 2022/ШЦТ/217 |
Огноо | 2022-11-29 |
Зүйл хэсэг | 13.14.1, |
Улсын яллагч | Д.Цэцэг-Эрдэнэ |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/217
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,
улсын яллагч Д.*******э,
хохирогч С.*******,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
*******, ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.*******ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 0700066011 дугаартай хэргийг *******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*******, -ний өдөр , т төрсөн, тай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа ресторан ажиллуулдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ******* дүүрэг, , ын ны тоотод оршин суух бүртгэлтэй боловч , , , тоотод оршин суудаг,
урьд дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 00/ШТ/4 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 184 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн,
******* овогт *******ын ******* /РД: УД9111951/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 0 оны 0 дугаар сарын 10-ны өдрийн 1 цаг 3 минутад өөрийн “” нэртэй фейсбүүк хаягаас “*******чуудын нээлттэй групп” гэх цахим хуудсанд ******* дүүргийн ийн Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан орлогч дарга, эмч С.*******ийн зураг бүхий, эрхэлж буй ажилтай нь холбогдуулан нэр төрд нь халдаж “наад эмч чинь гаж сдаа манай эхнэр шамжран болоод мэсэд хэвтэж байхад үзэж байгаа нэртэй шөнө согтуу орж ирээд үзлэгтэй энэ тэр гээд доод эрхтнээр нь оролдож бөөн юм болж байсан түүхтэй” гэсэн илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ эмчийн нэр хүндэд санаатайгаар халдсан болчимгүй үйлдэл хийсэндээ харамсаж уучлалт гуйж байна.” гэв.
Хохирогч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай эрүүл мэндийн төв цахим тусламж үйлчилгээгээ сайжруулахын тулд гэх тусгай дугаар луу нэгдсэн дуудлагыг авдаг болох энэ ажлыг би өөрөө гардан зохион байгуулсан. Зохион байгуулж байгаад ажлаа иргэддээ танилцуулахаар Шуурхай удирдлагын төвд цаасан слайд бэлдэж, сошиал орчинд тавиад, ярилцлага тавигдаад олон нийтэд хүрээд явж байсан. 0 оны 0 дугаар сарын 10-ны өдөр 1 цаг 45 минутад манай ажилтан над руу залгаад “эмчээ таныг *******чуудын нээлттэй групп дээр бичсэн байна, та ороод хараач” гэсэн асуудлыг тавьсан. Тэгээд би *******чуудын нээлттэй групп руу орж харахад энэ залуу өөрийн зургаа тавьсан фейсбүүкээрээ улсын яллагчийн хэлсэн тэр комментыг бичсэн байсан. Тэгэхээр нь би энэ залуу руу фейсбүүкээр залгахад сүлжээгүй газар байсан юм болов уу мэдэхгүй, аваагүй. Тэгээд найзууд руу нь ороод харахад гэх залуу найз нь байсан. Тэгээд би гэх залуу руу залгаад энэ залууг чи таних уу гэхэд “энэ залууг би танина мэднэ, энэ бацаан нд байдаг, сүүлийн үед архи уудаг болчихсон юм” гэж надад танилцуулсан. Тэгээд би бичсэн зүйлийг нь скрийншот хийгээд луу явуулсан. Яг ингээд байж байтал энэ залуу өөрөө фейсбүүкээрээ над руу залгаж орж ирсэн. Хоёулаа ярилцъя гэсэн. Анхандаа би энэ хүний эхнэрийг үзсэн юм болов уу гэж бичсэн постоос нь ойлгосон. Энэ залуутай ярилцаад ирэхэд шал өөр зүйл яриад эхэлсэн. Тэгэхээр нь ер нь энэ бичлэгийг хийж аваад хуулийн байгууллагад хандах ёстой юм байна гэсэн байдлаар бичлэгийг нь рекорд хийж бичиж авсан. Энэ залуутай маргалдсаны дараа энэ пост устсан. Тухайн үед над руу эргэж залгаад, би *******тай ярьсан, энэ постоо устгасан байна гэж хэлсэн. Удалгүй байж байтал энэ залуу бичсэн постоо скрийншот хийгээд “*******чуудаасаа хүлцэл өчье, ийм мэдээлэл дээр шүүлтүүр хийж оруулна уу” гээд буцаагаад тэр постоо оруулсан байсан. Энэ пост тавигдсаны дараа би “*******чуудын нээлттэй групп”-ын админ рүү залгаад ийм пост тавигдсан байна устгаад өгөөч гэсэн асуудлыг тавьсан. Түүний дагуу тэр постыг устгасан байгаа. Энэ залуутай би фейсбүүкээр ярьж байхдаа ойлголцоод тайлбарлаад хэлэх болов уу гэж бодож байсан. Гэтэл бид хоёрын дунд маргаан үүссэн. Иймд би албан ёсны хуулийн байгууллагад илт худал мэдээлэл тараасан гэдгээр хандсан. Худал мэдээлэл тарааж байгаа нь миний ажил мэргэжилтэй холбоотой мэдээлэл байсан. Би бол мэс заслын эмч, 008 оноос хойш ******* дүүрэгт ажиллаад амьдраад явж байгаа. Ингэж миний ажил мэргэжил, нэр хүндтэй холбоотой илт худал мэдээллийг группэд тавьсан. Үүний дараа гэр бүлийн хүрээнд ойлгомжгүй асуудал үүссэн. Найз нөхдийн хүрээнд гээд над руу их олон хүмүүс ярьсан. Сэтгэлзүйн хувьд би 1- сарын хугацаанд их хэцүү байдалтай, сэтгэлзүйн дарамтад байсан. Энэ залууг би над руу ярих болов уу гэж бодсон. Уучлал гуйх болов уу гэж бодтол тэгээгүй. сараас хойш явсаар байгаад өнөөдөр шүүх хурал болж байна. Товч танилцуулахад ийм байна. Энэ залууг би огт танихгүй, харж байгаагүй хүн. Би энэ залууг юун хүн юм бэ гээд судлаад үзэхэд ээж нь манай байгууллагаас ахмад насны тэтгэвэрт гарсан, манай байгууллагын ахмад ажилтан байсан. Хүргэн ах нь одоо манай байгууллагад 103 түргэний жолоочоор ажилладаг ийм хүн байсан. Энэ залуу ерөнхийдөө эмнэлгийн ажил ямар байдгийг өөрөө маш сайн мэднэ. Ээж нь эмнэлэгт ажилладаг байсан. Ийм илт худал мэдээлэл постыг яагаад бичсэн юм бэ? Хэн чамаар бичүүлсэн юм бэ, яагаад чи бичсэн юм бэ, би чамайг танихгүй. Чи намайг гаднаас эмч гэдгээр таньж болно, яагаад ийм мэдээлэл бичсэнийг гайхаад байна. Хэрэв үнхэхээр надтай, эмнэлгийн байгууллагатай холбоотой гомдол санал байдаг бол гомдол саналаа гаргаж болно. Манай эмнэлгийн байгууллагын ёс зүйн хороо шалгадаг. Ийм зүйлийг яагаад бичсэн бэ гэж би чамаас асуумаар байна.” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Г.*******ыг хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Харин шүүгдэгч Г.*******, хохирогч С.******* нар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлүүлээгүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Г.******* нь 0 оны 0 дугаар сарын 10-ны өдрийн 1 цаг 3 минутад өөрийн “” нэртэй фейсбүүк хаягаас “*******чуудын нээлттэй групп” гэх цахим хуудсанд ******* дүүргийн ийн Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан орлогч дарга, эмч С.*******ийн зураг бүхий, эрхэлж буй ажилтай нь холбогдуулан нэр төрд нь халдаж “наад эмч чинь гаж сдаа манай эхнэр шамжран болоод мэсэд хэвтэж байхад үзэж байгаа нэртэй шөнө согтуу орж ирээд үзлэгтэй энэ тэр гээд доод эрхтнээр нь оролдож бөөн юм болж байсан түүхтэй” гэсэн илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйл баримт нь:
Шүүгдэгч Г.******* нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлд “хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах” гэмт хэргийг хуульчилсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “...Хэний ч нэр төрийг нь гутаан доромжилж болохгүй...” гэж хуульчилсан ба шүүгдэгчийн хувьд хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл буюу огт үндэслэлгүй, худал хуурмаг мэдээллийг цахим орчинд нэг буюу түүнээс олон хүнд түгээж, тараасан идэвхитэй үйлдэл хийсэн байх бөгөөд өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.******* нь “” нэртэй өөрийн фейсбүүк хаягаас “*******чуудын нээлттэй групп” гэх цахим хуудсанд ******* дүүргийн ийн Стратеги төлөвлөлт, гадаад харилцаа хариуцсан орлогч дарга, эмч С.*******ийн зургийг зөвшөөрөлгүйгээр нийтэлж, улмаар “наад эмч чинь гаж сдаа манай эхнэр шамжран болоод мэсэд хэвтэж байхад үзэж байгаа нэртэй шөнө согтуу орж ирээд үзлэгтэй энэ тэр гээд доод эрхтнээр нь оролдож бөөн юм болж байсан түүхтэй” гэсэн мэдээлэл оруулсан үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар буюу хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ийн нэр төр, алдар хүндэд хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “Нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой, хуулийн дагуу шийдүүлж, нэр төрөө сэргээлгэмээр байна” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч, хохирогч нар санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч Г.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд удаа ял шийтгэгдэж, ялыг эдэлж дууссан байх тул түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /хохирогчийн эрхэлж буй ажил, мэргэжилтэй нь холбогдуулж илт худал мэдээллийг олон нийтэд тараасан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /эмч хүний нэр төр, алдар хүндэд хохирол учруулсан, хохирогч хохирлын баримт гаргаж өгөөгүй, “гомдолтой, нэр төрөө сэргээлгэмээр байна” гэх/, хувийн байдал /гэм буруугаа хүлээж, уучлалт гуйсан, эрхэлсэн тодорхой орлоготой/ зэргийг харгалзан прокурорын гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ыг 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, тухайн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйл, 34.14 дүгээр зүйлийн дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ