Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/931

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга: Ц.Нэргүй,

Улсын яллагч: Б.Баярчимэг,

Шүүгдэгч: Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2211 00000 1565 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол улсын иргэн, Б.Б, 2001 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Жаргалант суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 17 дугаар баг, ....тоотод бүртгэлтэй боловч, Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Улаан чулуутын 40-98 тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ....

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Б.Б нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсэгт 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 50- 54 УАР улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслээр Н.Лд такси үйлчилгээ үзүүлж байхдаа түүний мартаж буусан Самсунг А31 загварын гар утсыг авч 310.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Б.Бгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд нэмж мэдүүлэх зүйлгүй..”

Шүүгдэгч Б.Бгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..тухайн хүмүүс за энд бууя гэж хэлээд буугаад явсан тэгээд бууж явахдаа миний машинд утсаа мартаж буучихсан байхаар нь би тухайн утсыг аваад маргааш өглөө нь Баянхошуунд байрлах ломбарданд 180.000 төгрөгөөр барьцаанд тавьсан..” гэх мэдүүлэг, /хх-35/

 

Хохирогч Н.Лгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2022 оны 8 дугаар сарын 23-ний өдөр шөнө 1 цагийн үед найд болон дүүтэйгээ явж байгаад Баянхошууны Жанцангийн орчмоос таксинд суугаад Хөтөлд байдаг Хаан банкны АТМ ороод мөнгө авсан...Ингээд 57 дугаар сургуулийн урд талд ирээд би ТҮЦ-нээс тамхи худалдаж аваад буцаж орж ирээд утсаа үзтэл миний гар утасны цэнэг дуусаж байхаар нь сим картаа өөр утсанд хийгээд гар утсаа цэнэглэж болох уу гээд асуутал жолооч нь зөвшөөрөхөөр нь гар утсаа жолоочид өгтөл машиныхаа голд байдаг хайрцаг дээрээ тавиад миний гар утсыг цэнэглэсэн...Ингээд бид хэд Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байдаг найзынхаа гэр рүү очихоор болоод “Огеат Оаг” гэх нэртэй газ түгээгүүрийн газрын орчимд ирээд 10.000 төгрөг бэлнээр өгөөд машинаасаа буусан. Тэгээд машинаасаа буугаад байж байтал манай дүү надад эгчээ та гар утсаа үлдээгээгүй биз гэхээр нь гар утсаа үлдээснээ гэнэт санасан..” гэх мэдүүлэг, /хх-10-11/, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-22- 23/, шүүгдэгч Б.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37/, зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдыг эзэмшил гэдгийг мэдсээр байж завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанбусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайдтооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Хохирогч Н.Л түүний Самсунг А31 загварын гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, хохирогчоос нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч  Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасангээгдэл эд хөрөнгө бусдыг эзэмшил гэдгийг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МӨНХБАЯР