Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/917

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

Улсын яллагч Б.Дөлгөөн,

Шүүгдэгч Т.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б холбогдох эрүүгийн 2111 01396 1758 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          Монгол Улсын иргэн, Т.Б , 1990 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж аавын хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо Чулуутын 8-27 тоотод оршин суудаг урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 751 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял шийтгэгдэж байсан ....

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Т.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 23 цагийн орчим 18-40 УНН улсын дугаартай приус-10 маркийн машинаар Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар сургуулийн арын байранд хүргүүлэхдээ С.Тын эзэмшлийн Самсунг А12 загварын гар утсыг авч 449.100 хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Т.Бөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Т.Бөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2021 оны 11 дүгээр сарын 01-ний орой 18 цагийн үед ажил дээрээ буюу 5 дугаар сургуулийн хажуугийн барилга дээр бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд хүргэн Баярцолмонтой уулзахаар Дарь Эх рүү явж байсан юм. Явж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байгаа юм чинь очоод яах юм гэж бодоод ажил дээрээ хонохоор шийдээд 23 цагийн үед Сансарын колонкийн орчмоос такси бариад машины урд суугаад Хүнсний 4 дүгээр дэлгүүр рүү явж байсан. Ингэхэд тухайн таксины жолооч замаасаа үл таних жирэмсэн эмэгтэй хүн аваад хойноо суулгасан. Эхлээд тэр эмэгтэйг 1 дүгээр төрх дээр буулгаад цааш намайг буулгахаар Чингэлтэй дүүргийн 4 дугээр хороо, 5 дугаар сургуулийн чиглэлд хөдөлсөн. ..2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ар талд байрлах Гүүд нэртэй ломбарданд 150,000 төгрөгөнд тавьсан. Тухайн мөнгөө ойр зуур хэрэглээд дууссан. Ингээд 2022 оны 06 дугаар сарын дундуур над руу цагдаагийн байгууллагаас залгахад нь би Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс дээр ирж хэргээ хүлээн зөвшөөрч байсан юм...” гэх мэдүүлэг /хх-125-126/,

 

Хохирогч С.Таас мөрдөн шалгах ажилгааны үед мэдүүлсэн “..Би 2021 оны 11 дүгээр сарын 01-ний шөнө ажлаа тараад явж байгаад 23 цагийн орчимд 1 дүгээр төрөх эмнэлэгийн зүүн талын зам дагуу нэг эрэгтэй гар өргөөд зогсож байхаар нь машиндаа суулгасан. Тэр эрэгтэй 5 дугаар сургууль руу явна гэж хэлсэн. Би тэр эрэгтэйг 5 дугаар сургуулийн арын байрны орчимд буулгасан. 1 дүгээр төрөхөөс тэнд хүртэл 4000 төгрөг гарсан тэр залуу тооцоогоо бэлэн өгсөн. Тэр залуу миний машинаас буугаад машины хойгуур тойроод яваад өгсөн. Яг хаашаа явсан талаар мэдэхгүй. Тэр залууг буулгачихаад гэр лүүгээ Баянбүрдийн тойргийн ойролцоо явж байгаад эхнэртэйгээ ярих гээд гар утсаа хайтал алга болчихсон байсан. Би хамгийн сүүлд тэр залууг машиндаа суулгахын өмнөхөн эхнэр миний 95114754 дугаар луу 99278748 дугаараас залгаж холбогдон намайг гэртээ ирж байна уу гэж асууж ярьж байсан. Би эхнэртэйгээ ярьж дуусаад машиныхаа голын саванд хийсэн. Миний машин 18-40 УНН улсын дугаартай приус 10 загварын, ногоон өнгөтэй тээврийн хэрэгсэл. Би тэр залууг аваад буулгах хүртэл огт машинаасаа буугаагүй. Бас машиндаа сайн хайж үзсэн байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-18-21/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ард байрлах Гүүд нэртэй ломбардад ажилладаг. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн орчимд тус ломбардад үл таних эрэгтэй хүн орж ирээд Самсунг А12 загварын цэнхэр өнгийн утсыг 7 хоногийн хугацаатайгаар 150.000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгөө аваад явсан гэтэл барьцаанд тавьсан хугацаан нь дуусахад тухайн эрэгтэй барьцааныхаа мөнгийг төлөөгүй. Мөн барьцааны хугацааг сунгуулахгүй байсаар хүлээлгийн 7 хоног нь дуусч тус утас гэрээний дагуу ломбардын өмч болсон юм. Ингээд би тухайн үед тус утсыг 205,000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хх-28-29/,

 

Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Манай бага хүү намайг утсаа эвдчихсэн гэдгийг мэдээд надад 4 камертай цэнхэр өнгийн гар утас өгсөн. Манай хүүгийн ломбардад тавиад буцааж аваагүй гар утас байсан байх. Би болон манай хүү энэ гар утсыг хулгайн гар утас гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-32-33)/,

 

Дамно хөрөнгийн үнэлгээ, зуучлалын компанийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ЧД1-21-833 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 449.100 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-37-38/, Хаан банкны 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 29/2590 дугаартай албан тоот /хх-92/, шүүгдэгч Т.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-64/, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-49/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Т.Б нь прокуророос яллаж буй хэргийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээж мэдүүлсэн, түүний мэдүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Бийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Бөөс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Т.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.Бөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор  тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч С.Т нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйболохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасанбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бийг 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

4. Шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХБАЯР