Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/946

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,

Улсын яллагч Ж.Баянжаргал, /томилолтоор/

Шүүгдэгч Т.Ө, түүний өмгөөлөгч, С.Мөнхтулга /ҮД-3067/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Өд холбогдох эрүүгийн 2202 00000 0245 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Т.Ө, 1977 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Тайм тү тайм” ХХК-ийн захирал, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай гудамжны 22 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шййтгэлгүй, ....

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Ө нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст татвараа тайлагнадаг “Тайм тү тайм” ХХК-ийн захирлаар буюу удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйл ажиллагаа явуулсны орлогоос төлөх ёстой байсан албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор огт үйл ажиллагаа явуулдаггүй “Дөл ананд констракшн”, “”, “Мөнх тэнгэр к”, “Ди ди с”, “Эвт”, “”, “эн”, “”, “Бөндөр Овоо” гэсэн нэр бүхий 9 ХХК-удаас 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 87 ширхэг падаан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох 4.311.138.102.27 (Дөрвөн тэрбум, гурван зуун арван нэгэн сая, нэг зуун гучин найман мянга, нэг зуун хоёр төгрөг, хорин долоон мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 431.113.810.24 (Дөрвөн зуун гучин нэгэн сая, нэг зуун арван гурван мянга, найман зуун арван төгрөг, хорин дөрвөн мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн байна.

 

Энэ нь шүүгдэгч Т.Өгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Т.Өгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тайм тү тайм” ХХК-ийн удирдах гүйцэтгэх албан тушаалтан миний бие. Надаас өөр ямар нэгэн удирдах гүйцэтгэх албан тушаалтан байхгүй. Манай компани У.Алтанзаяа гэгч хүний компаниас шивэгдэж орсон НӨАТ-ын баримтуудын буцаалтыг 2018 онд тайлангаа залруулж зөвтгөсөн..Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг/1хх-45/,

Хохирогч Татварын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор тогтоогдсон Б.Эоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Тайм тү тайм” ХХК-ийн хувьд 2017-2020 оныг дуустал хүртэлх хугацаанд зөрчилтэй НӨАТ-ын падаан худалдан авалт хийж, улсын төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнасан. Энэ компанийн хувьд 431.113.810.24 төгрөгийн татварыг бууруулж улсад хохирол учруулсан байгаа. “..” ХХК-ийн хувьд улсын төсөвт төлөх татварын өрийг төлж барагдуулж байгаа. Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуйн нэгжүүдээс нийт 431.113.810.24 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт татварын ерөнхий газрын мэдээллийн санд “Тайм тү тайм” ХХК нь илгээсэн байдаг. “...тайм” ХХК-тай холбоотой татварын өр төлбөрийн асуудал гэхийн бол НӨАТ-ын хий бичилттэй холбоотой өр төлбөрийг барагдуулж байгаа бүрэн дуусаагүй байгаа. НӨАТ-ын хуурамч шивэлтийн тайланг залруулсны дагуу улсын төсөвт төлбөл зохих татварыг төлж байгаа, цаашид бүрэн төлүүлэх хүсэлтэй байна. “Тайм тү тайм” ХХК нийт 9 аж ахуйн нэгжээс 87 падаанаар 431,113,810.24 төгрөгийн падаан бичүүлэн авч, төсөвт төлөх татварын хэмжээг буруулсан байна.. “Тайм...” ХХК нь НӨАТ-ын тайлангаа залруулсан байгаа дээрх дүнгээр буруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлж байгаа..Одоо үлдэгдэл 122,826,023.24 төгрөгийн өр төлбөр үлдсэн байгаа 308,287,787.00 төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /1хх-20-21/,

 

Татварын ерөнхий газраас ирүүлсэн “...” ХХК нь 2022 оны 10 дугаар 18-ны өдрийн байдлаар Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ-ын 4.311.138.102.27 /Дөрвөн тэрбум, гурван зуун арван нэгэн сая, нэг зуун гучин найман мянга, нэг зуун хоёр төгрөг, хорин долоон мөнгө/ төгрөгийн үнэ бүхий 87 ширхэг хуурамч НӨАТ-ын падааныг “Дөл ананд констракшн”, 2.“Алтан..майнинг”, 3.“Мөнх тэнгэр констракшн”, 4.“Ди”, 5.“Эвт дөрвөн багана”, 6.“Стандарт-”, 7.“Си эн”, “Шикбалт”, Э.ЪөндОвоо” гэсэн нэр бүхий 9 аж ахуйн нэгжүүдэзс авч харьяа Татварын хэлтэс тайлагнаж, 2018 оны 7 дугаар сарын 10, 2018 оны 11 дүгээр сарын 10, 2019 оны 1 дүгээр сарын 10, 2019 оны 9 дүгээр сарын 09, 2020 оны 5 дугаар сарын 21, 2021 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр тус тус тайлангаа буцааж залруулсан, татвараас зайлсхийсэн, мөн татварын өрөө төлж буй талаарх баримт /1хх-23-28/,

“Их наяд ит” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211/21 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-90-97/,

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Д.Сэ нарын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Татварын ерөнхий газрын даргын Н/108 тоот тушаалын хавсралт 1-д заасан (Татварын. хяналтад шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт)-д үндэслэн иж бүрэн хяналт, шалгалт хийх 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн томилолтын дагуу “Мөнх т.. констракшн” ХХК-ийн 2015-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 230001235 дугаартай (Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай) улсын байцаагчийн дүгнэлт: “..Татварын хяналт шалгалтаар нийт 54.577.566.913.41 /тавин дөрвөн тэрбум, таван зуун далан долоон сая, таван зуун жаран зургаан мянга, есөн зуун арван гурван төгрөг, дөчин нэгэн мөнгө/ төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд: 18.1. Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх, 18.1.14. хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн.

Хавсралтаар: Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Ажпын хэсэг санхүүгийн хуурамч баримт үйлдэж, хууль бусаар тайлагнасан байж болзошгүй нэр бүхий 41 аж ахуйн нэгжийг илрүүлсэн ба эдгээрийн нэг нь тус “Мөнх т...р констракшн” ХХК юм.

2017 онд 27.849.892.034.45 (хорин долоон тэрбум, найман зуун дөчин есөн сая, найман зуун ерэн хоёр мянга, гучин дөрвөн төгрөг, дөчин таван мөнгө) төгрөгийн бараа, материал борлуулаагүй, үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа НӨАТ-ын борлуулалтын падаанд бараа борлуулсан мэтээр хий бичилт хийж, нэр бүхий 286 аж, ахуйн нэгжид албан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгон, аж ахуйн нэгжийн орлогыг албан татвар ногдох орлого, НӨАТ ногдох, орлогыг хуурамчаар тусгасан гэсэн дүгнэлт, /1хх-105-112/

 

 “Мөнх ..." ХХК-аас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1421 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 286 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт /1хх-114-130/,

 

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.На, Н.М нарын /Татварын хяналт, шалгалт хийх томилолт/, /Татварын хя налт шалгалт хийх ерөнхий удирдамж/-ийн дагуу “Алтан гадас майнинг" ХХК-ийн 2013.01.01-2017.12.31-ийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 230001237 дугаартай /Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай/ улсын байцаагчийн дүгнэлт “..Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 52,642,576,428.3 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэгт бүртгэлт хийлгэхээр Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж, хэрэг бүртгэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэв.

Хавсралтаар: Татварын хяналт шалгалтаар нийт 52.642.576.428.3 (тавин хоёр тэрбум, зургаан зуун дөчин хоёр сая, таван зуун далан зургаан мянга, дөрвөн зуун хорин найман төгрөг) төгрөгийн зөрчил илэрсэн.

2017 онд 26.335.816.350.81 (хорин зургаан тэрбум, гурван зуун гучин таван сая, найман зуун арван зургаан мянга, гурван зуун тавин төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийн борлуулалтын орлогыг нэр бүхий компаниудтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр 1140 ширхэг цахим бичилт хуурамчаар бичиж, бусдад НӨАТ төлөхөөс зайлсхийх боломж олгосон гэсэн дүгнэлт /1хх- 163-170/,

 

“Алтан...” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1140 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 284 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт /1хх-171-182/,

Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Мян, Д.Хат нарын (Татварын хяналт шалгалт хийх томилолт), (Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж)-ийн дагуу (“Дөл ананд констракшн” ХХК-ийн 2018.1.01-2018.12.31-нийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 340000501 дугаартай /Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай/ улсын байцаагчийн дүгнэлтэд: “..Татварын хяналт шалгалтаар нийт 13,336,780,042.4 /арван гурван тэрбум, гурван зуун гучин зургаан сая, долоон зуун наян мянга, дөрвөн хоёр/ төгрөгийн зөрчил илэрсэн. Хавсралтаар: “Дөл ананд констракшн” ХХК нь ААН-ын орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангаар 2013-2016 онуудад (X), НӨАТ төлөгчөөр 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр бүртгүүлсэн бөгөөд НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайлангаар 2017 оны 12 дугаар сарын 05-аас 2018 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд 13,336,780,042.00 төгрөгийн татвар ногдох орлоготой, 354.751.746.00 төгрөгийн худалдан авалттайгаар тайлагнасан байна. 2017 онд 13.336.780.042.00 төгрөгийн борлуулалтын орлогыг ХХК-иудтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, ажил үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа ААН-ийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр тайлагнасан, 2018 онд 13.336.780.042.00 төгрөгийн борлуулалтын орлогыг ХХК-удтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, ажил, үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр 492 ширхэг цахим бичилт хуурамчаар бичиж бусдад НӨАТ-аас зайлсхийх боломж олгосон гэсэн дүгнэлт /1хх-199-202/,

“Дөл ананд констракшн” ХХК-аас 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 492 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 149 аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт /1хх- 203-206/,

Ю.Гэрч Д.О.. /Гааль Татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, улсын үйлдвэрийн газрын систем төлөвлөлт статистик албанд менежер ажилтай/: “..Татварын ерөнхий газрын мэдээллийн сан 3 сангаас бүрддэг:

Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан:

Цахим татварын мэдээллийн сан:

Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн 3 төрөлд авч үздэг.

Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан Е-баримтын мэдээллийн сан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр НӨАТ-ын тухай хуулийн 4.1.14-т заасан “төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно. Цахим төлбөрийн баримтад үндэслээд НӨАТ-ын падаан үүсэж байгаа гэж ойлгож болно. Байгууллага хоорондоо тус тусдаа падаан үүсдэг, харин эцсийн хэрэглэгч болохоор бөөн дүнгээр үүсдэг.

Цахим татварын мэдээллийн сан энэ болохоор Еtex.mn энэ сан татвар төлөгч нь татвар төлөгчтэй тайлан тушаахтай холбоотой мэдээллийн сан.

-Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн: Энэ сан болохоор Татварын албаны ажилчдын татвар төлөгчид үйлчлэх систем

Кассын төхөөрөмж гэдэг НӨАТ-ын тухайн хуулийн 4.1.11-т зааснаар “бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг ойлгоно.

Харин 4.1.18 “Бүртгэлийн систем” гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг хэлнэ.

Татварын ерөнхий газрын нэгдсэн систем нь 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Татварын 32 албаны тус тусдаа байсан өгөгдлийн санг нэгтгэж нэгтгэсэн өгөгдлийн сан үүссэн. Нэгдсэн сантай болсноор ААН-ын бүртгэл, мэдээллийн зөрөөгүй болж өөрчлөгдсөн. ААН-ын тайлангаа Татварын ерөнхий газрын удирдлагын зистемд илгээдэг. Үүнийг татварын улсын байцаагч хянаад баталгаажуулдаг. Ингээд зөрчилтэй хуурамч падааныг худалдан авалттай ААН-ыг хянах боломжтой. Татварын улсын байцаагчаас гаргасан ААН-тай холбоотой тайлан мэдээлэл, ААН-аас ирүүлсэн мэдээлэл хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй таарч байдаг...” гэсэн мэдүүлэг / 1хх-31-ЗЗ/, “Тайм тү тайм” ХХК-тай холбоотой баримтууд /1хх-57-83/, шүүгдэгч Т.Өгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-46/ зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Өгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусангэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Ө нь улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Эрүүгийн хариуцлагын талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Өгаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч Т.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээсэн, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохиролыг төлсөн байдал болон прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, ам бүлийн байдал зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Өд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Т.Ө нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 431.113.810.24 төгрөгийн хохирлоос 383.789.303 төгрөгийг хохирлыг төлж барагдуулж, 47.324.507.64 төгрөгийн хохирлыг төлөөгүй байх тул шүүгдэгчээс гаргуулж Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст олгуулсугай.

Шүүгдэгч Т.Ө нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Өг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Өд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өд оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Өгаас 47.324.507.64 төгрөгийг гаргуулж Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст олгуулсугай.

 

6. Шүүгдэгч Т.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР