| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2022/0350/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/367 |
| Огноо | 2022-11-11 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/367
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2022/0350/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Доржханд,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******д холбогдох эрүүгийн 2218000000406 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Дархан төмөрлөгийн үйлдвэрт жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд:
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 05- ны өдрийн 231 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэл оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,
-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 21- ний өдрийн 116 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэл оногдуулсан,******* /Регистрийн дугаар*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт Төрийн банкны ард талын шороон зам дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эргүүлийн цагдаа, хууль сахиулагч*******г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, энгэрийн камерыг нь газарт шидэн эвдэж хууль сахиулагчийг эсэргүүцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Эрүүгийн 2218000000406 дугаартай хэргээс:
Хохирогч*******гийн өгсөн: “...тухайн дугаар руу залгахад эмэгтэй хүн ярьсан ба нэрээ хэлээгүй. Манай нөхөр ******* нь хэл ам хийгээд явуулахгүй байна. Би гомдолтой байна. Наад хүнээ эрүүлжүүлээрэй гэж хэлсэн. Ингээд бид хоёр тухайн залуучуудын араас яваад Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны арын явган хүний шороон зам дээр гүйцэж очоод та хоёр наашаа хүрээд ир асуух юм байна гэж хэлсэн. Ингээд******* гэх залуу писда, хувцасны гол зэрэг хараалын үгээр доромжилсон. Энэ үед найзыгаа аваад явъя гэж хэлсэн. Энэ үед танай эхнэр гомдол гаргасан учир таныг түр саатуулж шалгах хэрэгтэй байна гэж******* гэх залууд хандаж хэлсэн боловч******* шаардлага биелүүлэхгүй хэл амаар доромжилсон. Тэгээд намайг цохих гэхэд би түүнийг түлхээд баруун гаранд гав зүүсэн. Тэгээд нөгөө гарыг гавлах гэхэд эсэргүүцээд байсан. Ингээд гав зүүх хэсэг хугацаанд би түүнтэй ноцолдсон...******* унах үедээ миний ногоон хантаазны энгэр хэсэгт байрлуулж тогтоосон энгэрийн камерыг авч унасан. Унах үедээ энгэрийн камерыг газарт шидсэн.” гэх мэдүүлэг /хх 10/,
Гэрч өгсөн: “... ******* шаардлага биелүүлэхгүй ******* хэл амаар доромжилсон. Ингээд маргаан болоод би гэх залууг гавлаад холдуулж байхад **************ы баруун гаранд гав зүүсэн. Тэгээд нөгөө гарыг гавлах гэхэд эсэргүүцээд байсан...******* унах үедээ ногоон хантаазны энгэр хэсэгт байрлуулж тогтоосон энгэрийн камерыг авч унасан. Унах үедээ энгэрийн камерыг газарт шидсэн.” гэх мэдүүлэг /хх 12/,
Гэрч өгсөн: “...Төрийн банк болон холбоо хоёр байгууллагын голд манай найз том, жижиг хоёр цагдаагийн алба хаагчтай хамт байсан. Том цагдаа нартай маргалдаад байсан... Цагдаагийн алба хаагч томг гавлах гэхэд гавлуулахгүй гэж эсэргүүцэж цагдаагийн алба хаагчтай ноцолдоод байсан.” гэх мэдүүлэг /хх 14/,
Гэрч өгсөн: “...орой караокеноос гараад гэр рүүгээ харих гээд байж байхад манай нөхөр*******, 2 нэлээн согтчихсон явж өгөхгүй байгаад байсан. Тэгээд нэлээн чирч явж байгаад шинэ хорооллын 17 дугаар байрны ойролцоо явж байхад манай нөхөр над руу агсан тавиад согтуурхаад байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг /хх 22/,
Иргэний нэхэмжлэгч өгсөн: “...Тухайн энгэрийн камерын зах зээлийн үнэлгээ болох 400 000 төгрөгийг ******* гэх хүнээс авч, Цагдаагийн байгууллагын тоног төхөөрөмжийг нийлүүлдэг “ ” ХХК-ийн данс руу 400 000 төгрөгийг шилжүүлж энгэрийн камерын захиалга өгсөн. Одоо ямар нэгэн хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 28-29,
“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн “...Police гэсэн бичиглэлтэй хар өнгийн энгэрийн камер /ашиглаж байсан/ 1 ширхэг нь 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 400000 төгрөг байна. /хх 32/,
Шүүгдэгч *******ы хувийн байдлыг тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 53-57/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 65/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 66/, тээврийн хэрэгслийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх 70-72/ зэрэг бичгийн баримтуудыг судалсан болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт Төрийн банкны ард талын шороон зам дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эргүүлийн цагдаа, хууль сахиулагч*******г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, энгэрийн камерыг нь газарт шидэн эвдэж хууль сахиулагчийг эсэргүүцсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогджээ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь хохирогч Б.Билэгсүрэнгийн өгсөн: “...******* шаардлага биелүүлэхгүй хэл амаар доромжилсон. Тэгээд намайг цохих гэхэд би түүнийг түлхээд баруун гаранд гав зүүсэн. Тэгээд нөгөө гарыг гавлах гэхэд эсэргүүцээд байсан. Ингээд гав зүүх хэсэг хугацаанд би түүнтэй ноцолдсон...******* унах үедээ миний ногоон хантаазны энгэр хэсэгт байрлуулж тогтоосон энгэрийн камерыг авч унасан. Унах үедээ энгэрийн камерыг газарт шидсэн.” гэх мэдүүлэг /хх 10/, гэрч өгсөн: “...******* унах үедээ ногоон хантаазны энгэр хэсэгт байрлуулж тогтоосон энгэрийн камерыг авч унасан. Унах үедээ энгэрийн камерыг газарт шидсэн.” гэх мэдүүлэг /хх 12/, гэрч өгсөн: “...Төрийн банк болон холбоо хоёр байгууллагын голд манай найз том, жижиг хоёр цагдаагийн алба хаагчтай хамт байсан. Том цагдаа нартай маргалдаад байсан.” гэх мэдүүлэг /хх 14/ гэх дүгнэлт зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Дээрх тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч *******ы үйлдэл нь “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг агуулж байна
Иймд шүүгдэгч *******ы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ““Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Иргэний нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Энгэрийн камерын үнэ 400000 төгрөгийг төлсөн. Одоо ямар нэгэн хохирол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 28-29/ өгсөн ба шүүгдэгч бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 74-р хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх шударга ёсны болон гэм буруугийн зарчимд үндэслэн шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан, чин санаанаас гэмшсэн, улсын яллагчийн сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 24 сарын хугацаанд сар бүр 112500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг энгэрийн камерыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 24 сарын хугацаанд сар бүр 112500 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг энгэрийн камерыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6.Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ