Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 207

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2015/0088/Э/ Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, Иргэдийн төлөөлөгч Д.Д, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах, Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Хохирогч К.***** , Хохирогчийн өмгөөлөгч П.Уламбаяр, Шүүгдэгч Э.***** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан гэмт хэрэгт *****  овогт ***** ийн ***** од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201509000567 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ****** төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ****** тоот хаягийн бүртгэлтэй, хэрэгт холбогдох үедээ ***** тоотод хамтран амьдрагч *****ийн хамт оршин сууж байсан, тусгай дунд боловсролтой, ***** мэргэжилтэй, ****** ийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх *****  овогт ***** ийн ***** /регистрийн дугаар: ******/, Шүүгдэгч Э.***** нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 17 цагийн *****  байрны гадна иргэн К.***** тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар бусдын амь насыг нь санаатай хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэн байдлаар/ ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Э.***** ын мөрдөн байцаалтад 2016 оны 8-р сарын 06-ны өдөр өгсөн: “...2015 ны 08 сарын 05-ны орой 17 цагийн орчим гэрлүүгээ орох гээд байрныхаа урд ирэхэд 2 дугаар орцны үүдэнд ***** , ***** , түүний эхнэр архи уугаад сууж байсан юм. Би хамтдаа гэрт нь орж 0.75 литрийн архи хувааж ууцгаасан юм. Архиа ууж дууссаны дараагаар ***** , ***** тэй хэрэлдэж маргалдсан. Тэр үед би гэрээс нь гарч явахад араас гарч ирээд би чамаас болж дүүтэйгээ хэрэлдлээ гээд орцны үүдэнд байсан атганд багтах хэмжээний чулуу бариад миний нуруу болон цээж рүу 2 удаа цохисон юм. Тэр үед би уурлаад ***** ийг хавсарч өшиглөж унагаад нүүрэн тус газар нь гараараа 3-4 удаа цохисон. Тэгтэл гэр дотроос *****  гарч ирж миний хойноос фудболкаар боосон. Тэгээд удаагүй байж байхад цагдаа ирээд намайг аваад явсан юм. *****  биеийн баруун талаараа цементэнд дээр газар унасан юм. Би ***** ийг танихгүй. Харин ***** ийг танина. ***** , *****  бид хоёрыг зууралдчихсан зогсож байхад *****  газраас босч ирээд зогсож байсан. Би ***** ийг газар унагаад цохисоны дараагаар *****  ирээд намайг барьж авсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/, Мөрдөн байцаалтад 2016 оны 10-р сарын 06-ны өдөр өгсөн: “...Би тэд нарыг маргалдаад байхаар нь тэдний гэрээс гараад орцны үүдэнд зогсч байтал гэнэт араас нэг хүн миний хүзүүрүү цохьсон. Тэр үед би газар унаад босоод харахад *****  байсан бөгөөд гартаа алганд багтах хэмжээний чулуу барьсан “чамаас болж би дүүтэйгээ маргалдлаа” гэж хэлээд нөгөө атгасан чулуутай гараараа ахин миний цээжрүү нэг удаа цохьсон. Би хойшоо ухраад явахад *****  над руу барьсан байсан чулуугаа шидэхээр нь миний уур хүрээд өөдөөс нь гүйж очоод ***** ийг барьж аваад тэгээд юу болсныг би сайн мэдэхгүй. Нэг мэдэхэд *****  намайг заамдчихсан, *****  миний хажууд явган суучихсан, толгойгоо тонгойлгочихсон байж байсан. Тэгээд ***** ийн эхнэр нь цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд намайг эрүүжүүлэх байр луу аваад явсан юм. 0,75 литрийн шилтэй Түмний хишиг нэртэй архийг дөрвөн хүн нийлээд хувааж уусан. Миний хувьд бол согтолт гайгүй байсан. Би болсон асуудлыг сайн мэдэж байна. Би ***** ийн ах ***** ийг зодохын хувьд бол зодсон. Яг хэрхэн зодсоноо л мэдэхгүй байгаа юм. Тухайн үед би маш их уурлаж, цочирдсон байсан, нэг мэдэхэд *****  намайг заамдаад авчихсан, миний хажууд *****  нь бөгсөөрөө газар суугаад толгойгоо унжуулчихсан байсан юм. Миний зодсон асуудлаас болж *****  нас барсан асуудлыг би хүлээн зөвшөөрч байна. /хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг, Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хүн амины хэрэгт холбогдож, 1 жил 5 сарын хугацаанд цагдан хоригдсон бөгөөд шүүх хурал 3 удаа хойшилж, 2 удаа мөрдөн байцаалтад буцсан. Энэ хугацаанд намайг батлан даалтад гаргаагүй. Яагаад гэвэл би мөрдөн байцаалтын шатанд өгсөн анхны мэдүүлэгтээ буруу мэдүүлэг өгсөн байсан. Учир нь хэрэгт авагдсан миний мэдүүлэг бодит байдлаас тэс өөр байгаа. Одоо чин үнэнээ ярих болно. 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ явах зорилготой таксины буудал дээр зогсож байтал найз *****  над уруу залгаад “танай гадаа байна, чи гялс хүрээд ирээч” гэж ярьсан. Тэгэхэд 3 дугаар орцны доошоо подвал уруу ордог хашааны хашлага дээр ***** , ***** , ***** , *****  нар юм яриад сууж байсан. Тэгээд би очоод 2 найзтайгаа юм яриад зогсож байтал *****  ардаасаа 0,75 граммын шилтэй нэг шил архи гаргаж ирсэн. Тэгтэл манай хоёр найз явахаар болсон. *****  ерөөсөө манайд орж архиа ууя гээд ***** ийн гэрт нь ***** , ***** , *****  бид нар ороод архиа үргэлжлүүлэн ууж байтал хэсэг хугацааны дараа *****  эхнэр ***** тээ агсам тавьж сандал дээр сууж байхад нүүр рүү нь өшиглөж сандалтай нь унагааж, *****  эргэж хараад ***** ийг цохиж унагаагаад зодож эхэлсэн. Тэгээд би сандраад ***** ийн гэрээс гарахад миний хойно хүн цохиж байгаа дуу гарч байсан. Орцны гадаа гарч ирээд хэсэг зогсож байгаад гэр уруугаа орох санаатай байж байтал араас нэг хүн намайг цохиж унагаасан. Тэгээд би босох үедээ “энэ яг *****  байна” гэж бодоод босоод хартал талийгаач *****  байсан бөгөөд ***** ийн нүүр нь халзарсан, хамраас нь цус гарсан байсан. Тэгээд дахиад намайг цохих гэхэд нь би сандраад доошоо болоод ***** эд хандаж “чамаас болоод бид нар маргалдаа” гэж хэлсэн чинь над уруу чулуу авч шидсэн, тэгэхээр нь би ***** тэй зууралцсан. Намайг ***** тэй зууралдаад би яах учраа олохгүй байж байтал талийгаач газар өвдгөөрөө суугаа байдалтай байсан. Тэгэхээр нь би талийгаачийг согтуу байгаа юм чинь босгочихъё гэж бодоод босгох гэтэл босож өгөхгүй байсан, тэгээд би талийгаачийг бөгсөөр нь суулгачхаад байж байтал доороос ***** , *****  хоёр гарч ирсэн. *****  гарч ирээд цагдаа дууд гэж хэлж байхдаа намайг, миний хүзүү хэсгээр майкаар боосон. Тэгээд ***** , *****  ***** , бид 4, 15 дугаар сургуулийн цагдаагийн хэсэг дээр очих гээд *****  бид хоёр зууралдсан байдалтайгаа явсан. Тэгээд 16 дугаар байрны харалдаа ирээд тухайн үед *****  намайг боосон байсан учраас би тонгойгоод боолтыг нь тайлуулах гэтэл *****  араас орж ирээд талийгаач ***** ийг хойшоо тийрч унагаасан. Тэгэхээр нь би ***** ийн намайг боосон байсан боолтыг нь тавиулаад ерөөсөө цагдаа дуудъя гэж бодоод утсаараа цагдаа дуудсан. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ирэхэд *****  “энэ миний ахын толгойн дээр дэвсчихлээ” гээд намайг талийгаач ***** ийг зодсон гэж худлаа яриад байхаар нь би уурандаа хэрэв намайг чиний ахыг зодсон гэж яриад байгаа юм бол би чамайг маргааш ирж жинхэнээсээ зодно” гэж хэлсэн. Ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг, Хохирогч К.***** ын мөрдөн байцаалтад өгсөн: “…2015 оны 08 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчим *****  утсаар яриад *****  ах хүнд зодуулаад Дарханы эмнэлэгт хэвтчихлээ. Бие маш муу байна, та ирэх үү? гэж хэлсэн. Тэгэхээр нь би шөнө орой болчихлоо, эндээс машин тэрэг олдохгүй, наагуураа эмчилгээ эд нарыг нь сайн хийлгэж байгаач гэж хэлсэн. Тэгээд буцад 20 орчим минутын дараа *****  ахин утсаар ярьж эмч нар ахыг “тэсэхгүй" гэж хэллээ, та заавал ир гэж хэлсэн. Ингээд би хөдөө машин тэрэг олдохгүй болохоор нь Дарханаас найзыгаа ирээд намайг авчих гэж хэлсэн. Тэгээд манай найз эмнэлэг дээгүүр орчихоод надруу 00 цагийн үед ярихдаа ***** ийг нас барчихлаа гэж хэлсэн“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 -7 дугаар хуудас/, Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай дүү *****  2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн орой 19 цагийн үед над руу утсаар залгаад “Ах ийм болчихлоо, би байцаагчтай хамт байна, та хүрээд ирээч гэхээр нь би байцаагтай нь ярихад байцаагч нь танай дүүгийн биеийн байдал муу байна, яаралтай хагалгаанд орох хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би байцаагчид “би ажилтай байна аа, та түр байлгаж байгаач ээ” гэж хэлээд байж байтал орой 22 цагийн үед байцаагч дахин над уруу залгаад “Талийгаач дүүг маань биеийн байдал нь ер нь болохоо байчихлаа, бид нар байцаалт авч чадсангүй” гэдгийг хэлсэн. Тэгж би болсон хэргийн талаар мэдсэн. Одоо талийгаачийн оршуулгын зардалд гарсан нийт 5,760,000 төгрөгийг гаргуулж авмаар байна” гэх мэдүүлэг, Гэрч К.***** ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай эхнэр *****  орж ирээд *****  ахыг хүн зодоод байна гэж хэлсэн. Намайг гэрээс гарахад *****  ах манай орцны үүдэнд газар доошоо харсан байдалтай, нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон хэвтэж байсан ба цаана хашлаган дээр *****  суучихсан “би ална, би хувцасыг нь тайлаад шалдан явуулна” гэж хэлээд сууж байсан. Би ***** г барьж аваад Цагдаа дууд гэхэд манай эхнэр Цагдаагийн хэсэг рүү гүйгээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дахин байцаалтад “...эхнэр гарч яваад 10 минут орчим болоод “ахыг нэг хүн зодож байна” гэхэд гүйгээд гарахад манай ах орцны үүдэнд доошоо харсан хэвтэж байсан. ***** орцны урд харалдаа байдаг хүүхдийн тоглоомын хашлага дээр сууж байсан. ***** ыг “чи ахыг зоддог нь яаж байгаа юм” гэж хэлээд өмднөөс нь бариад авсан. ***** “би наад пиздаг чинь шалдлаад нүцгэн явуулна” гэж хэлж байсан. Би ***** т цагдаа дууд гэж хэлэхэд 15-р сургууль руу гүйсэн. Эхнэр буцаж ирэхэд ***** “май, миний утсаар түргэн дууд” гэж утсаа өгөхөд нь манай эхнэр дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 279-280 дугаар хуудас/, Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би шүүгдэгчийг баруун гараараа бариад зогсож байхад талийгаач ах маань надаас 40-50 метрийн зайд миний баруун талын хөл талд өвдгөөрөө сөхөрч унасан. Би ерөөсөө ахыгаа цохиогүй, хэн намайг ахыгаа цохисон гээд байгаа юм. Би ахыгаа цохиж өшиглөсөн зүйл байхгүй. Би тухайн өдөр 1000 архинаас аваад найз нартайгаа хувааж уучхаад гэртээ ирээд кино үзэж байгаад унтах гэж байхад эхнэр цэвэрлэгээгээ хийнэ, айлуудаас мөнгөө авна гээд гарсан. Тэгтэл удалгүй эхнэр буцаж орж ирээд гадаа хүн зодолдоод байна гэхээр нь гараад харсан чинь ***** манай ахыг зодож байсан. Талийгаачийг зодож байхыг би хараагүй, харин манай эхнэр харсан. Харин би гараад харахад манай ах яг манай орцны үүдэнд хэвтэж байсан. Манай ах, эхнэр хоёрыг зодсон болохоор нь би Э.***** ыг зуураад явуулахгүй гэж хэлсэн. Түүнээс Э.***** ын хүзүүг боосон зүйл огт байхгүй, би өмднөөс нь барьсан байсан, харин Э.***** нэг майк өмссөн байсан. Тэр майкаа тайлчихсан өөрийнхөө гарыг ороогоод боочихсон байсан. Түүнээс бид хоёр хоорондоо муудалцаад би боосон тийм зүйл огт байхгүй.” гэх мэдүүлэг, Гэрч Р.***** ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 08 сарын 05 ны орой 17 цагийн орчим байх цагийн нарийн сайн санахгүй байна. Би өөрийнхөө цэвэрлэдэг 4 дүгээр орцоо цэвэрлэчихээд гадаа гарч ирэхэд *****  гэх залуу манай нөхрийн ах болох ***** г хавсарч унагаад толгой нь дээр хөлөөрөө дэвсэж өшиглөж харагдсан юм. Тэр үед би гүйж очоод *****  гэх залуугийн нуруу хэсэг рүү нь гараараа цохиод “болиоч” гэхэд *****  манай байрны урд талын хүүхдийн тоглоомын талбай дээр очоод суусан. Би гэртээ орж нөхөр болох ***** эд “*****  ахыг *****  зодоод байна” гэж хэлээд хамт гэрээс гарахад *****  ах орцны үүдэнд газар доошоо харсан байдалтай хэвтээд харин *****  хүүхдийн тоглоомын талбайн хашлага дээр сууж байсан. *****  ***** г барьж аваад “цагдаа дууд” гэхэд би 15 дугаар сургууль дээр очиж хэсгийн цагдаа руу утсаар дуудлага өг гэхэд би ***** гийн утсаар дуудлага өгч цагдаа удалгүй ирээд ***** г барьж, түргэн тусламж дуудсан юм. Удалгүй түргэний эмч ирээд *****  ахыг үзээд эмнэлэг рүү аваад явсан юм. Тэгээд орой эмнэлэг дээр очиход нас барчихлаа гэж хэлсэн. *****  дунд зэргийн согтолттой байх шиг байсан. Намайг орцноос гарч ирэх үед ***** ийг *****  хавсарч унагаад толгой дээр нь дэвсэж өшиглөсөн. Тэр үед ахын нүүр хэсэг нь нилэнхүйдээ цус болчихсон, хамар чихнээс нь цус гарч байсан. *****  Таысбект хандаж наад бандийг нь би шалдан явуулна гээд хэлж байсан. *****  ах зодуулсан газраасаа босч ирээд 2 алхаад л газар унаад миний толгой өвдөж байна гээд байсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр дахин байцаасан өгсөн: “...***** *****  ахыг яг хавсарч газар унагаад толгой дээрээс нь дэвсэж байсан. Тухайн үед талийгаач зүүн хажуу талаараа, хэвтсэн толгой нь Турк сургууль тал руу харсан ***** талийгаачийн баруун талаас толгой руу нь дэвсэж байсан. Би очиж “би боль, хүн аллаа” гэж хэлээд ар нуруу хэсэг рүү нь гараараа түлхсэн. Тэгэхэд ***** ахыг зодохоо болиод урагшаа яваад хүүхдийн тоглоомын хашлага дээр очиж суусан. *****  зурагт үзээд хэвтэж байхад нь би “гадаа агааг *****  зодоод байна шдээ” гэж хэлсэн. Бид хоёр хамт гарахад *****  ах яг унасан газартаа “ёо ёо толгой” гээд хэвтэж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 277 дугаар хуудас/, Гэрч Б.***** ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...16 цагийн орчимд л байх хүнтэй зодоон хийгээд цагдаад баригдаад эрүүлжүүлэх лүү явж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/, Гэрч Ю.***** ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Төмөр замын 16-р байрны ертөнцийн зүгээр зүүн хойд хэсэгт байрлах Ган зам дэлгүүр харалдаа зам талдаа нэг эрэгтэй хүн газар хэвтсэн байдалтай, хажууд нь *****  гэх залуу нэг хүний араас фудволк байсан байхаа барьчихсан зогсч байсан. Тэгээд бид нар буугаад юу болсон юм бэ? гээд асуухад *****  “энэ манай ахын толгой дээрээс дэвсчихлээ” гэж барьж байсан залууруугаа заагаад хэлсэн. Тэгээд энэ хүнийг хэн зодчихсон юм бэ? гэхэд ***** ийн бариад зогсч байсан залуу “би цохьчихсон юм” гэж хэлсэн. Тэгээд би газар хэвтэж байсан залууг ***** ээс “энэ хүн чиний төрсөн өх чинь юмуу” гэж хэлэхэд *****  “тиймээ, манай төрсөн ах байгаа юм” гэж хэлсэн. Тэгэхэд бол ***** ийн бариад зогсч байсан залуу юм дуугараагүй. Тэгээд би ***** ээс ахынх нь нэрийг асуухад нэг нэр хэлсэн. Би одоо нэрийг нь санахгүй байна. Ямарч байсан казак нэр байсан. Тэгээд би тухайн үед тэр хүний нэрээр нь дуудаж очиж биеийн чинь хаана, яаж өвдөж байна гэж асуухад тэр залуу “эрүүгээ 2 гараараа дараад дээшээ хараад хэвтчихсэн, амнаас нь шүлс нь гоожсон байдалтай” юм дуугарахгүй байсан. Тэгээд би тэр зодсон гэх залуугаас нь “чамайг хэн гэдэг юм бэ? яагаад зодож байгаа юм бэ?” гээд асуухад тэр залуу өөрийнхөө нэрийг хэлээгүй бөгөөд “наад нэг юм чинь өөрөө л эхэлсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи ингэж байгаад хүн алчихвал яах юм бэ?” гээд хэлэхэд тэр залуу огт тоосон шинжгүй “наад муу пизда чинь үхнэ гэж байхгүй” гэсэн утгатай үг хэлсэн. Тэгэхэд *****  “наад хүн чинь манай ахын толгой руу дэвсчихсэн юм, ахын бие муу байна, эмнэлэг сая дуудсан гэж хэлсэн”. Тэгээд бид нар ахыгаа эмнэлэгт үзүүлчих, бид нар энэ хүнийг аваачиж эрүүлжүүлэхэд хийнэ гэж хэлээд аваад явсан. Тэгэхэд бол тэр хүн их дургүй нь хүрсэн байдалтай, бид налуу муухай хараад, ярьж ядаад байсан. Тэгээд тэр хүнийг машинд суулгаж явуулаад өөрөө ганцаараа цаашаа сумын захиргаа орохоор явсан. Энэ үйл явдлыг надтай хамт явсан ***** , *****  нар сайн мэдэж байгаа. *****  миний танихгүй нэг залуугийн ар шилэн хүзүү орчим газраас нь барьсан / байсан. Бид нарыг яваад очиход тэр залуу ***** ийн барьж байсан фудволкоо тайлаад нүцгэлэхэд нь *****  “энийг явуулж болохгүй” гэж хэлээд гараас нь барьсан. Тэр үед бол тэр хоёрын яг хажууд бараг хөлнийх нь доор шахуу ***** ийн ах гэх залуу дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхэд толгой нь ертөнцийн зүгээр зүүн тийшээ урд хэсэгрүү байрласан Ганзам дэлгүүрийн урд талын бетон талбайн хажууд толгойгоо дарчихаад тухайн газраа хөрвөөд байгаа бололтой хөдлөөд байсан. Эргэн тойронд нь зодоон болсон гэхээр зүйл ажиглагдаагүй. Байдаг л нөхцөл байдалтай байсан. Хохирогч болон холбогдогч нарын биеэс цус гарсан гэхээр зүйл байгаагүй.Тэр залуу болохоор бид нарт нэрээ хэлээгүй бөгөөд “наадах чинь өөрөө л эхэлсэн” гэхээр нь яагаад хүн цохиж байгаа юм бэ? гэж ахин асуухад “яадаг юм бэ? Би цохьчихсон юм” гэж хэлж байсан. *****  болохоор манай ахын толгойруу дэвсчихсэн гэж хэлсэн. ***** ийг тэгэж хэлэхэд бол тэр залуу юу ч хэлэхгүй байсан. ...Тэнд ***** ийн зодоон хийсэн гэж нэг ч зүйл яригдаагүй. *****  барьж байсан залуугаа ахыг зодсон гэж хэлсэн. Нөгөө залуу нь “би цохьсон юм яадаг юм, наадах чинь үхэхгүй, өөрөө эхэлсэн” гэсэн зүйл ярьж байсан. ***** ийг ахтайгаа зодолдсон талаар огт юм яригдаагүй. ***** ийн хувьд бол архи уусан гэхээр зүйл ажиглагдаагүй. Хохирогч архи уусан эсэхийг нь би мэдэхгүй байна. Харин тэр зодсон гэх залуугаас бол архи үнэртэж байсан. Гэхдээ согтолт бол гайгүй байсан. Бид нарыг очиход бол юу ч болоогүй юм шиг зогсож байсан. Бид нарыг анх очиход ерөөсөө дээрх 3 хүн л байсан. Өөр хүмүүс бол байгаагүй.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 269-270 дүгээр хуудас/, Гэрч Г.***** гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...16 цаг 10 минутын үед *****  гэх хүүхэн залгаж “Дархан сумын 4-р баг төмөр замын 16-р байрны хажууд хүмүүс зодоон хийсэн байна” гэсэн дуудлага өгсөн юм. ***** баг, төмөр замын 16-р байрны гадна очсон. Тухайн үед тэд нар 16-р байрны Ганзам дэлгүүрийн харалдаа урдхан байсан юм. Тэнд очиход бол *****  нэг залууг барьчихсан зогсч байсан ба хажууд нь нэг хүн газар хэвтчихсэн, тэгээд ***** ийн эхнэр нь хажууд нь хараад зогсч байсан. Тэгээд машинаас *****  бид 2 буугаад юу болсон талаар асуухад ***** ээс “энэ хүн танай ах мөн юм уу? Хэн зодчихсон юм“ гээд асуухад *****  нь “манай төрсөн ах, сая энэ зодчихлоо” гээд нөгөө барьж байсан залуугаа заагаад хэлээд байсан. Тэгэхэд *****  байцаагч газар хэвтэж байсан хүн дээр очоод “яасан юм бэ?” гэж асуухад, нөгөөх нь ёолоод л хэвтээд байснаас биш өөр ямар нэгэн юм хэлээгүй. Тэгэхэд *****  зодоон хийсэн гэх залуугаас “чамайг хэн гэдэг юм бэ? яагаад зодсон юм бэ?” гэж асуухад тэр залуу “яадаг юм дургүй хүргээд байхаар нь зодчихсон” гэж хэлж байсан. Тэгээд би тэр залууг машинд суулгаад “та нар түргэн дуудсан юм уу” гэж асуухад *****  “түргэн дуудчихсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 103 утас руу залгахад “дуудлагыг чинь авчихсан, одоо очиж яваа” гэж хэлсэн. ... Анх очоод “юу болсон талаар асууха *****  нэг залууг барж байснаа “энэ манай ахыг зодчихлоо” гэж хэлж байсан. Зодоон хийсэн гэх залуу болохоор “наадах чинь өөрөө эхэлсэн, би зодчихсон юм” л гэж хэлж байсан. Газарт унасан хүн нь болохоор ёолоод юм дуугарахгүй байсан. Тэр залуу бол наадах чинь өөрөө дургүй хүргээд тэгээд би зодчихсон юм аа л гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг” /2 дугаар хавтаст хэргийн 271 дүгээр хуудас/ Гэрч Т.***** ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Төмөр замын 16-р байрны ард яваад очиход уг байрны “Ганзам” дэлгүүрийн урд талд газар нэг залуу хэвтчихсэн, *****  гэх залуу нэг залууг бариад, зогсчихсон байсан. Тэгээд бид нарыг очиход *****  барьж байсан залуугаа “энэ муу манай ахыг зодчихлоо” гэж хэлж байсан. Би бол машинаас буугаагүй. ***** , *****  2 буугаад тэр залууг нь машин руу суулгасан. Тэгэхэд нь би тухайн залуугаас “яагаад хүн зодож байгаа юм бэ?” гэж асуухад “энэ муу өөрөө эхэлсэн юм, би зодчихсон юм яадаг юм” гэж хэлж байсан. Тэгээд нөгөө газар хэвтэж байсан хүнийг болохоор ***** т “ахыгаа эмнэлэгт үзүүлчихээд араас ирж уулзаарай” гэж хэлээд явсан. ...***** , *****  2 буугаад очисон. Тэгээд ***** ээс юу болсон талаар асуухад “энэ муу манай ахыг зодчихсон, тэгээд би бариад байж байна” гэж хэлж байсан. Тэгээд би машиндаа сууж байхад ***** ийн барьж байсан залууг машинд оруулж ирэхэд нь би тэр залуугаас “яасан юу болсон юм бэ?” гэж асуухад “энэ муу өөрөө эхэлсэн юм, би зодчихсон юм, яадаг юм” гэж хэлсэн. Тэгээд би өөр юм хэлэлгүй явж байгаад машинаас замдаа буугаад явсан. ...Миний хувьд ямарч байсан маргааш нь мөрдөн байцаагч Сүхбаатарын өрөөнд ороход тухайн зодоон хийсэн гэх залуу байцаалт өгөх гээд сууж байсан. Нөгөө зодсон залуу нь нас барсан гэдгийг мэдсэн. Тэгээд би тэр залууд өчигдөр юу ярьсанаа санаж байгаа биздээ гэхэд дуугуй суугаад байсан. Харин “үгүй” гэж хэлээгүй. ***** гэх хүн надад “наад муу чинь өөрөө эхэлж намайг цохьсон, тэгэхээр нь би зодчихсон юм яадаг юм бэ?” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 272-273 дугаар хуудас/ Гэрч Л.***** гийн нэмэлт мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед тэр хүний хажууд дүү нь гээд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан. Тухайн хүнийг авч явахад надад бол ямар нэгэн зүйл хэлээгүй. Харин хажууд нь байсан эрэгтэй “манай ахыг зодчихлоо, үхлээ шдээ” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 303 дугаар хуудас/, Цогцсонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 263-265 дугаар хуудас / 2016 оны 08-р сарын 06-ний 83 дугаартай шинжээчийн “...Талийгаачийн бие дээрхи оношид бичигдсэн, гавал тархины гэмтэл, нүүрний зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас тархины эд дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалаар нас баржээ. Талийгаачийн биед бөөр зүрхний архаг өвчин илэрсэн бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөлөхгүй. Талийгаачийн биед этилийн спирт илэрсэнгүй. Энэ нь эмнэлэгт эмчилгээнээс цусанд спирт илрэхгүй байж болно. Талийгаачийн цусны бүлэг OI байна./хавтаст хэргийн 25, 26 дугаар хуудас/ гэх дүгнэлт, Шинжээч эмч Д.Туяагийн нэмэлт мөрдөн байцаалтад өгсөн: “...Дээрх гэмтэл нь хатуу хотуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн биед суурь ясны хугарлын гэмтэл учирсан. Уг гэмтэл нь өшиглөхөд, хүчтэй газар унах үед үүсэх боломжтой. Тархины гэмтэл авсан хүнд бол хүнтэй ямар нэгэн яриа хийх, үйлдэл хийж гараа савчих, явах гэх мэт үйлдүүдийг хийж болно. Цусан хурааны хэмжээ нэмэгдэх тусам дээрх боломжууд багассаар сүүлд нь өөрөөр хэлбэл цусан хураа нь тархийг дарснаар амьдралын чухал төвүүдийг дарангуйлж үхэлд нь хүргэж болно. Талийгаачийн хувьд бол дээрхи гэмтлийг авчихаад гарч яваад бусадтай хэрүүл маргаан хийх, чулуу барьж бусдын эрх чөлөөнд халдах боломжгүй юм. Учир нь тархинд учирсан цусан хураа ихтэй, гавал тархины хугарал нь хэмжээгээрээ том, үүнд гавал ясны баруун талын дунд хонхороос, хагас тойрог хэлбэртэй, баруун дагзны ар хэсэг хүртэл 14 см урт цуурсан хугаралтай. гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 284 дүгээр хуудас/, Өвчний түүх /хавтаст хэргийн 35, 135-153 дугаар хуудас/ 2016 оны 08-р сарын 06-ний Шинжээчийн 966 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ Шүүх сэтгэц гэм судлалын эмнэлэгийн №85/15 дугаартай “...Яллагдагч Э. ***** нь сэтгэцийн хувьд эрүүл болсон хэргийн талаар зөв ойлгож мэдэх өөрийн үйлдлийг удирдах чадвартай. Э. ***** нь болсон явдалыг зөв тусган авч үнэн зөв мэдээлэл өгөх чадвартай болно. Э.***** нь өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай болно.” гэх магадлагаа /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/, 2016 оны 08-р сарын 06-ний 966 дугаартай шинжээчийн “...Э.***** ын биед хүзүү хоолойны ар, цээжний өмнө дээд хэсэг, баруун гуяны дотор хэсгийн зөөлөн эдийн зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрхи зулгаралт, цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэх боломжтой.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/ 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4251 дугаартай шинжээчийн “... Хүрэн өнгийн тэлээтэй хөх өнгийн жинсэн өмдний 2 гуяны урд хэсэг, ар суудал, шуумагны хэсэгт, шар өнгийн футболканы баруун ханцуйы хэсэгт 12*13 см, энгэрийн хэсэг цацарсан хүрэн толботой. Дээрх хувцаснуудад илэрсэн цус нь аутосомын ДНХ-ийн D3S1358 ...гэсэн локусын аллелиар тогтоов. Бор өнгийн 2 ширхэг оломтой гуталны нармайн хэсэгт илэрсэн цус нь ДНХ-ийн харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй байна.” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 398 дугаар хуудас/ 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 5984 дугаартай шинжээчийн “...гэрч К.***** , яллагдагч Э.***** нарын гэх цус нь 4521 дугаартай шинжилгээгээр шар футболка, жинсэн өмд, хүрэн тэлээнээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. 4251 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4-т шар футболка, жинсэн өмд, хүрэн тэлээнээс илэрсэн цус нь нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 392 дугаар хуудас/ Шинжээч эмч О.Болдбаатарын нэмэлт мөрдөн байцаалтад өгсөн: “...хувцаснаас 3 дугаар бүлгийн цус илэрсэн. Цусны дээж солигдох нөхцөл байхгүй. Харин бүлэг буруу гарсан тохиолдол байдаг энэ нь тухайн дээж авсан материал буюу хувцас бохирдол ихтэй, өмхийрч муудсан, тухайн хувцасны материал шинж чанар будаг бодис ихтэй, химийн бодистой зэргээс болдог” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 285-286 дугаар хуудас/, 2016 оны 08-р сарын 17-ний 7081,82 дугаартай шинжээчийн “...К.***** ийн гэх шар футболк, цэнхэр джинсэн өмд, тэлээн дээр цус илэрсэн. Энэ нь B /3/ бүлгийн харъялалтай хүний цус байна. Гутал дээр илэрсэн цусны бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй. Э.***** ын гэх углааш дээр цус маш сул илэрсэн. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй. Бэлтгэлийн өмд дээр цус илрээгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/ 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 4251 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 398 дугаар хуудас/ 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 5984 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 392 дугаар хуудас/ 2016 оны 08-р сарын 10-ний Шинжээчийн 3739 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ 2016 оны 08-р сарын 17-ний Шинжээчийн 7081,82 дугааратй дүгнэлт /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/ 2016 оны 08-р сарын 13-ний Шинжээчийн 3738 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 61 дугаар хуудас/ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/ Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 263, 264-266 дугаар хуудас/ Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 281-283 дугаар хуудас/ 2016 оны 01-р сарын 20-ны Шинжээчийн 22 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн хэргийн 288 дугаар хуудас/ Хохирол төлбөртэй холбогдолтой зарлагын баримтууд /хавтаст хэргийн 155-170, 498-499 дүгээр хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа. Шүүгдэгч Э.***** нь согтуурсан үедээ 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 17 цагийн *****  байрны гадна иргэн К.***** тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож гавал тархины гэмтэл учруулж санаатай амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.***** ын мөрдөн байцаалтад өгсөн “...Тэр үед би уурлаад ***** ийг хавсарч өшиглөж унагаад нүүрэн тус газар гараараа 3-4 удаа цохисон. Тэгтэл гэр дотроос *****  гарч ирж миний хойноос фудболкаар боосон. Тэгээд удаагүй байж байхад цагдаа ирээд намайг аваад явсан юм. *****  биеийн баруун талаараа цемент дээр газар унасан юм.” гэх мэдүүлэг, мөн дахин 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байцаасан “...Би болсон асуудлыг сайн мэдэж байна. Би ***** ийн ах ***** ийг зодохын хувьд бол зодсон. Яг хэрхэн зодсоноо л мэдэхгүй байгаа юм. Тухайн үед би маш их уурлаж, цочирдсон байсан, нэг мэдэхэд *****  намайг заамдаад авчихсан, миний хажууд *****  нь бөгсөөрөө газар суугаад толгойгоо унжуулчихсан байсан юм. Миний зодсон асуудлаас болж *****  нас барсан асуудлыг би хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг, гэрч К.***** ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гүйгээд гарахад манай ах орцны үүдэнд доошоо харсан хэвтэж байсан. ***** орцны урд харалдаа байдаг хүүхдийн тоглоомын хашлага дээр сууж байсан. ***** ыг “чи ахыг зоддог нь яаж байгаа юм” гэж хэлээд өмднөөс нь бариад авсан. ***** “би наад пиздаг чинь шалдлаад нүцгэн явуулна” гэж хэлж байсан. Би ***** т цагдаа дууд гэж хэлэхэд 15-р сургууль руу гүйсэн. Эхнэр буцаж ирэхэд ***** “май, миний утсаар түргэн дууд” гэж утсаа өгөхөд нь манай эхнэр дуудлага өгсөн” гэх мэдүүлэг болон бусад гэрч Р.***** ийн ...” орцоо цэвэрлэчихээд гадаа гарч ирэхэд *****  гэх залуу манай нөхрийн ах болох ***** г хавсарч унагаад толгой нь дээр хөлөөрөө дэвсэж өшиглөж харагдсан юм. Тэр үед би гүйж очоод *****  гэх залуугийн нуруу хэсэг рүү нь гараараа цохиод “болиоч” гэхэд *****  манай байрны урд талын хүүхдийн тоглоомын талбай дээр очоод суусан” гэх мэдүүлэг, Ю.***** , Т.***** , Г.***** , шинжээч эмч Д.Туяа нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э.***** од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна. Шүүгдэгч Э.***** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би мөрдөн байцаалтын шатанд өгсөн анхны мэдүүлэгтээ буруу мэдүүлэг өгсөн байсан. Учир нь хэрэгт авагдсан миний мэдүүлэг бодит байдлаас тэс өөр байгаа. Одоо чин үнэнээ ярих болно. ...*****  ерөөсөө манайд орж архиа ууя гээд ***** ийн гэрт нь ***** , ***** , *****  бид нар ороод архиа үргэлжлүүлэн ууж байтал хэсэг хугацааны дараа *****  эхнэр ***** таа агсам тавьж сандал дээр сууж байхад нүүр уруу нь өшиглөж сандалтай нь унагааж, *****  эргэж хараад ***** ийг цохиж унагаагаад зодож эхэлсэн. Тэгээд би сандраад ***** ийн гэрээс гарахад миний хойно хүн цохиж байгаа дуу гарч байсан. Орцны гадаа гарч ирээд хэсэг зогсож байгаад гэр уруугаа орох санаатай байж байтал араас нэг хүн намайг цохиж унагаасан. Тэгээд би босох үедээ “энэ яг *****  байна” гэж бодоод босоод хартал талийгаач *****  байсан бөгөөд ***** ийн нүүр нь халзарсан, хамраас нь цус гарсан байсан . Тэгээд дахиад намайг цохих гэхэд нь би сандраад доошоо болоод ***** эд хандаж “чамаас болоод бид нар маргалдаа” гэж хэлсэн чинь над уруу чулуу авч шидсэн, тэгэхээр нь би ***** тэй зууралцсан. Намайг ***** тэй зууралдаад би яах учраа олохгүй байж байтал талийгаач газар өвдгөөрөө суугаа байдалтай байсан.” гэх мэдүүлэг, нэмэлт мөрдөн байцаалтын шатанд дахин байцаалтад өгсөн“... Би ***** тэй маргалдаагүй. *****  нар хоорондоо маргалдаад зодолдсон. Тэгэхээр нь би гараад явсан. Намайг орцны үүдэн дээр байж байхад араас *****  гарч ирээд чулуугаар хүзүү рүү цохьсон. Эргээд харахад цээж рүү цохьсон. Тэгээд чамаас болж дүүтэй маргалдлаа, чамайг ална” гээд дайрсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 300 дугаар хуудас/ өгсөн боловч гэрч ***** , Ю.***** , Т.***** , Г.*****  нарын мэдүүлгээр түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82-р зүйлийн 82.2-т зааснаар яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болох ба Э.***** ын мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлгээр батлагдаж байна. Шүүх хуралдааны шүүмжийн шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч: ... “Гэрч *****  бичиг үсэг мэддэггүй байхад гэрч ***** ийн ярьж байгаагаар гэрч ***** тэй хамт нэг дор байж байгаад нэг нь нөгөөдөө уншиж өгсөн зүйл харагдаж байна. Өөрөөр хэлбэл байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зүйл харагдаж байна, ... талийгаачийн хувцсан дээрх цус хэний цус болох нь тодорхойгүй, ...*****  нь “огт хамт архи уугаагүй, манай гэр уруу хамт ороогүй” гэсэн зүйлийг байнга хэлж байсан. Гэтэл шүүгдэгч өмнө нь би ***** ийн гэрт орж үзээгүй, тухайн өдөр орсон, тэр гэрийн байршил зураглал, эд хогшил бүх байдлыг мэдэж байгаа талаараа нэг бүрчлэн ярьсан. Үнэхээр 5-6 хүн архи уусан гэдгийг нотолж байгаа 2 гэрч хүртэл байдаг. Хамт архи ууж байсан юм аа гэдгээ нуух ямар шалтгаан байгаа нь ойлгомжгүй, ...Талийгаач 480 метр газар явж очсон, яаж очсон гэдгийг гэрч ***** ээс тодруулж асуух шаардлагатай. *****  яг энэ талаар тодорхой мэдүүлсэн зүйл байдаггүй зэрэг үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагатай гэж мэтгэлцсэн боловч шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолвол зохих асуудлууд тогтоогдсон гэж үзлээ. Гэрч О.*****  нартай хэрэг болохоос өмнө архи уусан эсэх нь тухайн хэрэгт хамааралгүй ба хэрэг болох үед О.*****  байгаагүй байна. 2016 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 5984 дугаартай шинжээчийн “...гэрч К.***** , яллагдагч Э.***** нарын гэх цус нь 4521 дугаартай шинжилгээгээр шар футболка, жинсэн өмд, хүрэн тэлээнээс илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна. 4251 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4-т шар футболка, жинсэн өмд, хүрэн тэлээнээс илэрсэн цус нь нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой байна” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 392 дугаар хуудас/, шинжээч эмч О.Болдбаатарын нэмэлт мөрдөн байцаалтад өгсөн: “...хувцаснаас 3 дугаар бүлгийн цус илэрсэн. Цусны дээж солигдох нөхцөл байхгүй. Харин бүлэг буруу гарсан тохиолдол байдаг энэ нь тухайн дээж авсан материал буюу хувцас бохирдол ихтэй, өмхийрч муудсан, тухайн хувцасны материал шинж чанар будаг бодис ихтэй, химийн бодистой зэргээс болдог” гэх мэдүүлгээр талийгаачийн хувцсан дээрээс илэрсэн цус талийгаачийн өөрийнх нь цус болох нь тогтоогдож байна гэж үзэв. Талийгаач тархиндаа гэмтэл авснаас хойш тодорхой үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн ...Талийгаачийн биед суурь ясны хугарлын гэмтэл учирсан. Уг гэмтэл нь өшиглөхөд, хүчтэй газар унах үед үүсэх боломжтой. Тархины гэмтэл авсан хүнд бол хүнтэй ямар нэгэн яриа хийх, үйлдэл хийж гараа савчих, явах гэх мэт үйлдүүдийг хийж болно. Цусан хурааны хэмжээ нэмэгдэх тусам дээрх боломжууд багассаар сүүлд нь өөрөөр хэлбэл цусан хураа нь тархийг дарснаар амьдралын чухал төвүүдийг дарангуйлж үхэлд нь хүргэж болно гэх мэдүүлгээр тогтоогдож байх ба тухайн цусан хураа явах хөдлөх үйл ажиллагааг зохицуулдаг тархины хэсгийг дарах хүртэл хугацаанд талийгаач явах, алхах боломжтой байсан байна гэж үзэв. Гэрч К.***** ийг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль сануулан эрх үүргийг тайлбарлан өгч удаа дараа байцаасан ба шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлгийг хууль зөрчиж авсан гэх үндэслэлгүй тул түүний мэдүүлгийг үнэлэх боломжтой юм. Иймд шүүгдэгч Э.***** ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар хорих ял оногдуулах үндэстэй гэж үзлээ. Хохирогч, иргэний нэхэмжлэгч К.*****  нь мөрдөн байцаалтын шатанд 5,564,060 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байх ба сүүлд шүүх хуралдаанд ирж оролцох зардал 99,000 төгрөгийн баримт гаргаж өгчээ. Нийт 5,663,060 төгрөгийн нэхэмжлэл гаргажээ. Шүүгдэгчийн ар гэрийн зүгээс шүүх хуралдааны өмнө 200,000 төгрөг өгсөн талаар хэн аль нь маргаагүй байна. Иргэний хуулийн 508-р зүйлийн 508.1-т “...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардлыг гаргуулахаар заасан, өмгөөлөгчид төлсөн хөлс гэх 800,000 төгрөг нь зайлшгүй гарах зардалд хамаарахгүй, 49 хоногт хэрэглэсэн гэх 513,800 төгрөгийн зардал мөн шууд зардалд хамаарахгүй тул нэхэмлэлийн шаардлагаас 1,313,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 4,149,260 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч болон түүний ар гэрийн зүгээс 200,000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул төлөгдөөгүй үлдсэн 4,149,260 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч К.***** эд олгохоор шийдвэрлэв. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч К.***** ийн өмсөж явсан “Arashi calle” гэсэн бичигтэй шар өнгийн футболк, хүрэн өнгийн тэлээ, хар хөх өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд, улаан эрээн өнгийн оймс 1 хос, хүрэн бор өнгийн гутал 1 хос зэргийг хохирогч К.***** эд олгохоор, Э.***** ын өмсөж явсан хүрэн өнгийн сандаал 1 хос, adidas гэсэн бичигтэй хар өнгийн өмд 1 ширхэг” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. Шүүгдэгч Э.***** нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх, нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Э.***** нь энэ хэрэгт 2016 оны 8 дугаар сарын 6-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 489 /дөрвөн зуу наян ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.***** од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *****  овогт ***** ийн ***** ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Э.***** ыг 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.***** од оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Э.***** ын энэ хэрэгт цагдан хоригдсон 489 /дөрвөн зуу наян ес/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Э.***** оос оршуулгын зардалд 4,149,260 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** тоотод оршин суух, ам бүл 3, одоо “***** ” ХК-д жолооч ажилтай, *****  овогт *****ийн *****  /Регистрийн дугаар:*******/-д олгож, 1,313,800 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.***** ыг 200,000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Arashi calle гэсэн бичигтэй шар өнгийн футболк, хүрэн өнгийн тэлээ, хар хөх өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн жинсэн өмд, улаан эрээн өнгийн оймс 1 хос, хүрэн бор өнгийн гутал 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.***** эд буцаан олгож, шүүгдэгч Э.***** ын өмсөж явсан “хүрэн өнгийн сандаал 1 хос, adidas гэсэн бичигтэй хар өнгийн өмд 1 ширхэг” зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.***** од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Э.***** од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ