Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 37

 

О-д холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

 

226/2019/0037/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сүхгомбо даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд хаалттайгаар,

Нарийн бичгийн дарга М.Сайнболд,

Прокурор Я.Сансар,

Шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Мөнхтулгын даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О-н давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1939001770124 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1977 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 5 дугаар багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-н О нь

2018 оны 4 дүгээр сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд байх өөрийн гэртээ бага насны хүүхэд болох М-г хүчиндэж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Э-н О-г бага насны хүүхдийг хүчиндэж бэлгийн замын халдварт өвчин халдаах буюу Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-г 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-д оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-н цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч О-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэйг дурдаж тус тус заан шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч О давж заалдах гомдолдоо: Миний бие гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж, ухамсарлаж байна. Хохирогч талаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн. Би бусадтай адил ухаан саруул байсан бол төрсөн дүүгийнхээ хүүхдийг хүчиндэхгүй байсан. Залуу хүний цаашдын ирээдүй, ар гэрийн болон биеийн эрүүл мэндийн байдал, гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлтээр О нь хөнгөн хэлбэрийн оюун ухааны хомсдолтой, одоо ч сэтгэцийн хувьд дээрх өвчтэй хэвээр байгаа гэсэн дүгнэлт гарсан. Мөн О нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...хийсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлж байна, айлгаж сүрдүүлсэн хүн байхгүй, гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж байна” гэж мэдүүлдэг. Иймд О-н гэмт хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэндээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар давж заалдах шатны шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч О сэтгэцийн хувьд хөнгөн зэргийн хомсдолтой хэдий ч хэрэг хариуцах чадвартай гэдэг нь шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогдсон. Анхан шатны шүүхээс О-д оногдуулсан ял нь гэмт хэргийн шинж, үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, үр дагаварт тохирсон гэж үзэж байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О-д холбогдох эрүүгийн хэргийг түүний давж заалдах гомдлоор хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүхэлд  нь хянаж үзэв.

О нь 2018 оны 4 дүгээр сард архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд байх өөрийн гэртээ бага насны хүүхэд болох М-г хүчиндэж, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Насанд хүрээгүй хохирогч М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...О ах манай 2 дүүгийн голоор ороод миний хажуугаар хэвтчихсэн байсан. Тэгээд шууд миний турсикийг тайлж миний бэлэг эрхтэн рүү гарынхаа хурууг хийсэн. Би тухайн үед сэрээд айсандаа юм дуугарч чадаагүй. О ах өөрийнхөө турсикийг өвдөг хүртлээ тайлж, миний араас бэлэг эрхтнээ хийж бүсэлхий хэсгээрээ хөдлөхөд миний бэлэг эрхтэн өвдөөд байсан. О ах намайг гараараа барьчихсан хөдөлгөхгүй байсан. Тэгээд бараг 5-10 минут орчим хөдөлж байгаад босоод яваад өгсөн, дараа нь миний бэлэг эрхтнээс нойтон шингэн юм гараад байсан. Тухайн үед би хэнд ч хэлээгүй, 2019 оны 01 дүгээр сарын үед миний бэлэг эрхтэн дээр цэврүүтэй, идээтэй тууралт гараад байхаар нь ээждээ болсон явдлын талаар хэлсэн. Хот явж шинжилгээ өгүүлсэн чинь тэмбүү гэдэг өвчин туссан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 хуудас/,

Хууль ёсны төлөөлөгч Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 3 дугаар сард манай том охин М надад миний бэлэг эрхтэн дээр юм туураад байна гэж хэлсэн. ...2019 оны 3 дугаар сарын 27-28-ны үед охиноо халдвартын эмнэлэгт шинжилгээ өгүүлэхэд тэмбүү гэдэг өвчин туссан байсан. ...Тэгээд охиноосоо асуухад 2018 оны 4 дүгээр сард О ах орон дээр унтаж байхад дарж байгаад бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33 хуудас/,

Гэрч А-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр О нь биеийн бөгсөн хэсгээр тууралт гараад загатнаад байна гээд ирэхээр нь түүний биед үзлэг хийхэд хошногоны сүвний хэсгийг тойроод арьснаас зааглагдсан, цайвар өнгийн нэлэнхийдээ үргэлжилсэн тууралт гарсан байсан. О-г нарийн мэргэжлийн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй гэж хэлээд явуулсан. 2018 оны 8 дугаар сарын 20-доор аймгийн нэгдсэн эмнэлгийн “Улаан тууз”-аас над руу яриад О-г тэмбүүтэй гарсан гэж хэлсэн. ...О-н хувьд архаг тэмбүүгийн хэлбэр байгаа, надад үзүүлэхээсээ өмнө тэмбүү тусаж байсан гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 хуудас/,

2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 9 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50 хуудас/,

2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65 хуудас/,

Насанд хүрээгүй хохирогчийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 20 хуудас/ зэрэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгчийн үйлдсэн хэргийг талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

О-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад Б овгийн Э-н О-г бага насны хүүхдийг хүчиндэж бэлгийн замын халдварт өвчин халдаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа “Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” гэж бичин техникийн шинжтэй алдаа гаргасан тул шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт  “Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг” гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 1. Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолын 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” гэснийг “Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч О-н цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.СҮХГОМБО

                                ШҮҮГЧИД                                          Я.АЛТАННАВЧ

                                                                                              Б.ДЭНСМАА